Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/04183

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 12 өдөр            Дугаар 183/ШШ2023/04183                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, С ХХК/РД: /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт Г.И /РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 591 869 589 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , Э.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С , хариуцагчийн өмгөөлөгч Л.Н , гуравдагч этгээд Ц.О, гэрч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Г нар оролцов. Гуравдагч этгээд Г.Э шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Г.Инь "Г" ББСБ буюу С-тай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/014 тоот зээлийн гэрээ, БГ/014/А/, БГ/014/В/ тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 270 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Иргэн Ц.Оын өмчлөлийн тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө ... улсын бүртгэлийн дугаартай орон сууц, иргэн Г.Эөмчлөлийн ....байрлалтай 18 м.кв талбайтай нэг өрөө. ... улсын бүртгэлийн дугаартай орон сууц, .... улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн, SINOTRUK ZZ00000S3840AJ маркийн ... арлын дугаартай улаан өнгийн өөрөө буулгагч ... улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн, sinotruk ZZ5707S3840AJ маркийн ... арлын дугаартай улаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, ... улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн HOWO маркийн LZZ5EMSD6CD705932 арлын дугаартай цагаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, ... улсын дугаартай 2011 онд үйлдвэрлэгдсэн, howo ZZ5707S3840АЈ маркийн ... арлын дугаартай улаан хүрэн өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, ... улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн SINOTRUK ZZ5707S3840AJ маркийн ... арлын дугаартай улаан өнгийн ачааны зориулалттай өөрөө буулгагч, эдгээр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийг зээлдэгчийн Төрийн банкин дахь ... тоот дансанд шилжүүлсэн байдаг. Зээлдэгч нь ЗГ/014 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй. Манай зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 05, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 зэрэг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл зэргийг удаа дараа өгч, мөн олон удаа биечлэн уулзахад зээлдэгч нь хугацаа өгөөч гэсэн хүсэлт гаргаж хугацаа өгч байсан боловч зээлдэгч нь тогтоосон хугацаандаа зээлээ төлөөгүй, С" ББСБ ХХК-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь үндсэн зээлийн төлбөр 270 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 321 869 589 төгрөг, нийт 591 869 589 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 591 869 589 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох иргэн Ц.Оын өмчлөлийн тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, нэг өрөө .... улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Г.Э өмчлөлийн тоотод байрлалтай 18 м.кв талбайтай нэг өрөө, ... улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцааны зүйл болох хөдлөх хөрөнгө буюу тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрээ байгуулсан, мөнгө зээлсэн болон зээлсэн мөнгөө төлөөгүйтэй маргахгүй. Зээлийг хариуцагч авсан нь үнэн. Зээлийн зориулалт нь зээлийн барьцаа болох тээврийн хэрэгсэл, техникүүдийг худалдан авах зорилгоор авсан. 5 тээврийн хэрэгслийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж, ашиг олоод түүний олсон ашгаас зээлээ төлнө гэсэн тооцоололтой зээлийг авсан. Зээл аваад явж байх явцад уг тээврийн хэрэгслүүдийг иргэн М.Ц хариуцагчид ашиг олно, тээврийн хэрэгслүүдийг уул уурхай дээр ашиглах бүрэн боломжтой гэж итгүүлэн биет байдлаар аваад явсан. Ингэж авч явсантай холбогдуулаад зээлийг төлөх үндсэн тооцоолол ашиг орлого олох нөхцөл байдал боломжгүй болж алдагдсан. М.Ц болон Г.Иийн хооронд уг тээврийн хэрэгслүүдийг авч явсантай холбоотойгоор маргаан үүссэн. Энэ маргааныг залилах гэмт хэргийн шинжтэй байна гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 2021 оноос шалгагдаж эхэлсэн. Одоогийн байдлаар энэ эрүүгийн хэрэг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Э  гэж хяналтын прокурор эрүүгийн хэрэг үүсгээд М.Цг яллагдагчаар татаад шүүхэд шилжүүлэх гэж байгаа нөхцөл байдалтай байгаа. Уг барьцааны зүйлтэй холбоотой эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул иргэний хэргийг уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс нааш иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн гэж бид үзэж байгаа. Тийм учраас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа байдал, Г.И ийг хохирогчоор тогтоосон баримт, хамгийн сүүлд хяналтын прокуророос М.Ц д эрүүгийн хэрэг үүсгээд яллагчаар татаж байгаа. Ийм нөхцөл байдал зэрэг баримтууд нь холбогдох байгууллагуудаас гарсан. Тэдгээр баримтуудыг иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөн. Тийм учраас бидний байр суурь бол хэргийг түдгэлзүүлэх хуульд заасан үндэслэл бий болоод байна. Түүнчлэн гуравдагч этгээд Ш.Э  хариуцагч Г.Ид холбогдуулан мөн эрүүгийн журмаар гомдол гаргасан. Энэ талаарх баримтууд хэрэгт бүрэн цуглаагүй байгаа. Иймд хэргийг түдгэлзүүлэх, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй... гэв.

 

3. Гуравдагч этгээд Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Г.Э би эхнэр 3 хүүхэдтэй. Ам бүл тавуулаа амьдардаг. Би тодорхой эрхэлсэн ажилгүй. Хувиараа барилга болон оёдлын үйлдвэрүүдэд ажил эрхэлдэг. Эхнэр нягтлан мэргэжилтэй. Хүүхдүүд бага насны болоод олон жил ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Г.Инь эхнэрийг маань манайд ажилд орооч цалин сайн өгнө гээд ажилд орсон. Ажилд ороод 1 сар орчим болоход байраа барьцаанд тавиач сард 1 сая төгрөг өгье хэмээн удаа дараа гуйсан. Энэ талаар эхнэр надад хэлэхэд би огт зөвшөөрөөгүй. Уг захирал Итгэл удаа дараа ятгаж би эхнэрээ ямар ажилд орчихоо вэ гээд ажил дээр нь очиход Сайханаа ахаа манайх тендерээ авчихсан. Техник аваад маргааш гэхэд ажилдаа гарчихвал энэ сараас 30 000 000-40 000 000 төгрөг ороод ирнэ. 10 000 000 төгрөгийн асуудал байна. Та ордероо 7 хоног өгөөд буцаагаад өгөхөд 1 сар л болно гэж ятгасан. Үгүй ээ ах нь унах машинтай болох гэж байгаа, виз гарвал японоос машин авна. Том хүүгийн сургуулийн төлбөр хийх гээд байраа банкинд барьцаанд тавих гэж байгаа гэхэд Итгэл захирал удаа дараа ятгаж 7 хоног сайндаа л 1 сар болно хэмээн хэлсэн. Энхсайхан би ашиг хонжоо хараагүй ажил төрлийг нь эхлүүлчихье гэж бодоод өөрийн байрыг 2018 оны 07 дугаар сарын 20-нд захирал Г.Ид итгэж байрны ордерынхоо нэрийг шилжүүлж эрх олгосон. Үүнээс хойш 1 сарын дараа Г.Ид ажилдаа ирэхгүй, утсаа блоклон ор сураггүй алга болсон. Өөр утсаар холбогдож байраа авъя гэхэд одоохон, одоохон хэмээн худал хэлж хуурч өдийг хүргэлээ. Сүүлдээ нэхэж ярихаар утсаар удаа дараа доромжлон зодоод хаяна шүү, ядаргаатай шаар вэ гэж доромжилдог. Намайг болон гэр бүл үр хүүхдүүдийг минь сэтгэл санаа болон эрүүл мэндээр хохироож байна. Г.Иийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн албанд өргөдөл гаргаж, хууран мэхэлж залилангийн гэмт хэргээр шалгагдаж байгаа болно... гэжээ.

 

4. Гуравдагч этгээд Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Итэй төрөл садны холбоотой. Өөрийн байраа зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосон. Зөвхөн байраар зээлийн үүргийг хангуулна гээд байгааг ойлгохгүй байна... гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл, Г ББСБ-ын гэрчилгээний хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/014 тоот зээлийн гэрээ, 2018 оны 07 дугаар сарыг 23-ны өдрийн БГ/014/А, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн БГ/014/В тоот барьцааны гэрээ, барьцаалбарын хуулбар, Зээлдэгчид зээлийн мөнгө олгосон баримт, барьцаалсан үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлдэгчийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл, зээлдэгчийн анкет, оршин суугаа хаягийн лавлагаа, зээл хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, Г ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, С-ийн дүрэм, итгэмжлэл эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас итгэмжлэл, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, шүүх хуралдаан хойшлуулахтай холбоотой бусад баримтыг шүүхэд гаргасан. Шүүх гуравдагч этгээд Ш.Э хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Г.И д холбогдох хэрэг бүртгэлтийн 201101923 дугаар хэргийн талаарх албан бичгийг ирүүлсэн. Хариуцагчийн хүсэлтээр гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Г.И2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/014 тоот зээлийн гэрээний дагуу зээл болон хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 270 000 000 төгрөг, зээлийн хүү 321 869 589 төгрөг, нийт 591 869 589 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар болон зээлийн тооцооллын талаар маргаагүй. Харин тухайн зээлийн барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудал нь эрүүгийн журмаар хянагдаж байгаа. Уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх үндэсгүй гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгч Г ББСБ ХХК нь зээлдэгч Г.Ид том оврын өөрөө буулгагч автомашин худалдан авах зориулалтаар 270 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Г.Инь гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг тус тус зээлийн барьцаанд бариулжээ.

 

5. Дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Э, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ц.О нар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Г.Ид өөрсдийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээ, барьцаалбар хийх, гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, барьцааны гэрээ, барьцаалбарыг бүртгэлийн албанд бүртгүүлэх, зээлийг чөлөөлөх холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг 6 сарын хугацаатай итгэмжлэлээр олгосон байна.

 

5. Уг итгэмжлэлийн дагуу хариуцагч Г.Инь өөрийн зээлийн гэрээний үүрэгт дээрх нэр бүхий хоёр ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасанд нийцнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй Ц.О, Г.Энар нь хариуцагч Г.Иийн зээлийн үүрэгт өөрсдийн эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр.

 

6. Тодруулбал, зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

7. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь оноосон нэрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С ХХКболгон өөрчилсөн ба өөрчлөлтийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

8. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

9. Хариуцагч Г.Инь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй ба нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

10. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч зээл болон хүүгийн төлөлт огт хийгээгүй, нэхэмжлэгч нь зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гарах хүртэл буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд тооцон шаардсаны буруутгах боломжгүй юм.

 

11. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Г.Иээс үндсэн зээл 270 000 000 төгрөг, хүү 321 869 589 төгрөг, нийт 591 869 589 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК шаардах эрхтэй байна.

 

12. Хариуцагч Г.Инь зээлийн санхүүжилтээр худалдан авсан том оврын өөрөө буулгагч автомашин, техникүүдийг иргэн М.Цд залилуулсан хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа ба тухайн техникүүд нь мөн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө тул эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

 

13. Учир нь нэхэмжлэгч нь нэр бүхий техник буюу хөдлөх хөрөнгийг уг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан боловч хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар шаардлага гаргаагүй тул хариуцагч Г.Иийн иргэн М.Цд холбогдуулан гаргасан гомдлын дагуу эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь уг нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм.

 

14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Энь хариуцагч Г.Ид холбогдуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хуурч мэхлэн зээлийн барьцаанд тавьсан гэх үндэслэлээр гомдол гарган эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болох нь прокурорын хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн албан тоот, зохигчдын тайлбараар тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэгч С ХХКболон хариуцагч Г.Инарын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

 

15. Өөрөөр хэлбэл, Г.Иийн барьцаа хөрөнгийн өмчлөгчийг залилан мэхэлсэн гэх үйлдэл нь маргааны эрх зүйн баримт бичиг болох нэхэмжлэгч С, хариуцагч Г.Инарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлд хамаарахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

16. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Иээс зээлийн гэрээний үүрэгт 591 869 589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-д олгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Г.Инь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийг хуувьд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Иээс 591 869 589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Ишүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, тоотод байрлах 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3 187 497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Иээс улсын тэмдгийн хураамжид 3 187 497 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ