Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0455

 

2023 05 22 128/ШШ2023/0455

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******т холбогдох Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******ийн дүгнэлт бүхий зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А******* нь тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0664******* дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад дурдагдсан...хохирол, нөхөн төлбөрийн 150.000 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот дансанд ...төлж биелүүлэхийг даалгасугай гэснийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудасны бусад заалтыг хэвээр үлдээн өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* тус шүүхэд хандан 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 27 тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******т холбогдуулан, улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0664******* тоот шийтгэлийн хуудсаар иргэн М.П*******т Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 20 дахь хэсэгт зааснаар 150 нэгж буюу 150.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль, хохирол, нөхөн төлбөр оногдуулсан шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичсэн байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******т холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б******* 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0664******* дугаартай шийтгэлийн хуудаст прокурорын дүгнэлтэд зааснаар хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын тээврийн хяналтын улсын байцаагч Б.Б*******т холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А*******ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ