| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2170000000198 |
| Дугаар | 2021/ДШМ/1008 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/1008
2021 11 25 2021/ДШМ/1008 № Т M № 546 МАЛАЛ
Ж.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 365 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дүгээр прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ж.М-д холбогдох 2170000000198 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ж-ы Мөнх-Ундраа, Улаанбаатар хотод 1987 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 0 дугаар хороо, - дүгээр гудажны - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/
Ж.М- нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны оройн 22 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 19 дүгээр гудамжны 424 тоот гэртээ эхнэр Б.Ц-ыг “Гадуур явлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар 2-3 удаа цохиж зодсон, мөн шөнийн 03 цагийн үед хохирогчийг унтаж байхад хоолойг нь боож, баруун гар луу нь 4-5 удаа өшиглөж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй байна. Ж.М- нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны 22 цаг болон 08 дугаар сарын 27-ны 03 цагт ямар үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан болох, шүүгдэгч Ж.М-д холбогдох хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт гаргахдаа эх сурвалжаа тодорхой заагаагүй, хохирогчийн биед үзлэг хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд холбогдсон хэргийн талаар мэдүүлэхдээ зөвхөн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үйлдлийн талаар мэдүүлсэн байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй...” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаажээ.
Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... хохирогч Б.Ц- “...чи хаагуур яваад ирж байгаа юм гээд ямар ч үгийн зөрүүгүй шууд нүүрэнд 2 удаа цохьсон... шөнө 03 цагийн үед чи яагаад энд унтаж байгаа юм гээд үсдэж баруун гарын булчин хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 6-7-р тал/, 462 тоот шинжээчийн дүгнэлт /хх 19-20-р тал/, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Ж.М-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдсан.
Шинжээчийн 462 тоот дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтын дагуу хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор хүний биед болон хэрэгт авагдсан гэрэл зурагт тулгуурлан хийгдсэн бөгөөд мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлсийг бүрэн тусгасан байна.
Дээрх дүгнэлт нь бичилтийн хувьд техникийн болон хэлбэрийн шаардлага хангаагүй байж болох ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйлдэгдсэн тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх бүрэн боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж болно...” гэж заасан. Үүний дагуу яллагдагч Ж.М- нь “...өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн...” талаар дурдаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлынхаа талаар мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Мөн яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, эсхүл хэрэг учрал болсон нөхцөл байдлыг сануулахаар албадах боломжгүй бөгөөд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын агуулгад өөрчлөлт орохгүй. Харин яллагдагч Ж.М-гийн эрх зүйн байдал дордох хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нөхцөл байдал үүснэ. Иймд шүүгчийн 365 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийг хянаж үзэхэд хохирогч Б.Ц- “... 21 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр согтуу “Чи хаагуур яваад ирж байгаа юм” гээд ямар ч үгийн зөрүүгүй нүүрэнд 2 удаа цохьсон... шөнө 03 цагийн үед босож ирээд “Чи яагаад энд унтаж байгаа юм” гээд үсдэж баруун гарын булчин руу 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 6-7-р тал/-ийг “... Б.Ц-ын гэх гэрэл зурагт баруун дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...” гэсэн 462 тоот шинжээчийн дүгнэлт /хх 19-20-р тал/-тэй харьцуулан шинжлэн судлах замаар хохирогчид учирсан гэмтэл хэдийд үүссэн талаар дүгнэлт хийх боломжтой. Түүнчлэн шинжилгээг бодит үзлэг болон мөрдөгчөөс ирүүлсэн 2 ширхэг гэрэл зурагт үндэслэн хийсэн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасны зэрэгцээ, яллагдагч Ж.М- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, ийнхүү хүсэлтээ илэрхийлэхэд хэн нэгний хөндлөнгийн шахалт, дарамт байсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан байх тул хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Ж.М-гийн гэм буруугийн асуудлаар шүүх дүгнэлт хийн, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН