Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/00043

 

 

 

 

 2023         12          22                                          101/ШШ2024/00043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 тоот, РД:********, Б овогт Цийн Нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, өөрийн байранд байрлах, РД:******, Н ТБАГУТҮГ-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 28,214,555 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З,

Хариуцагчийн төлөөлөгч А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь Н-д 2007 оноос хойш 2022 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл 15 жил ажилласан ба ингэхдээ сүүлийн 13 жилийн хугацаанд нь тус сургуулийн бага ангийн сургалтын менежер албан тушаалын ажлыг гүйцэтгэж байсан. Ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023-01-23-ний өдрийн 00549 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн.  Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2023-03-29-ний өдрийн 669 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023-05-18-ны өдрийн 577 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2023-06-12-ны өдөр албадан биелүүлэх захирамжаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2023-08-15-ны өдрийн Б/8 тушаалаар ажилд эгүүлэн томилсон.

Миний бие анхнаасаа ажлаасаа үндэслэлгүй халагдаагүй байсан бол дараах төлбөрийг авах ёстой байсан Үүнд: Анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 01 сарын 23-ны өдөр гарсан, үүнээс хойших хугацааны цалин 2023 оны 2 дугаар сараас 6 сарыг дуусталх хугацааны цалин 5,583,570 төгрөг,

- 2022-2023 оны хичээлийн жилийн ээлжийн цалин 3,758,600 төгрөг,

- Н нь 2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээрээ 2 түвшинд үнэлэгдэж улсаас 230,000,000 төгрөгөөр шагнуулсан. Уг төлбөрийн 30 хувь буюу 76,600,000 төгрөг нь тус сургуулийн удирдах албан тушаалтнууд авах боловсролын сайдын тушаал гарсан. Сургуулийн захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан 7 хүнд хуваах ба надад ногдох 9,857,142 төгрөг,

- Боловсролын систем буюу төрийн албаны цалингийн тогтолцоо нь үндсэн цалингаас гадна Төрийн албан хаагчийн нэмэгдэл, мэргэжлийн зэрэг, ур чадвар, үр дүн, унаа зэргийн нэмэгдэл төлбөрийг тооцож олгодог. Төрийн албаны нэмэгдэл 25 хувь буюу 3,710,492 төгрөг, мэргэжлийн тэргүүлэх зэрэг 15 хувь буюу 2,226,295 төгрөг, ур чадвар 25 хувь буюу 1,898,414 төгрөг, үр дүнгийн урамшуулал 45 хувь 1,050,042 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс ажилд буцаж томилогдох өдөр хугацаагаар тооцсон. Унаа 130,000 төгрөг, нийт нэмэгдэл 9,015,243 төгрөг.

Н дүгээр сургуулиас шүүхийн шийдвэр гарснаас ажилд авах хүртэлх хугацааны НД, ЭМД нөхөн бичилт хийхийг даалгаж, 28,214,555 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.    

Хариуцагчийн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлтэй маргах зүйл байхгүй, ажлаас халсан тушаалыг би гаргаагүй. Би 2023-06-02-ны өдөр захирлын албан тушаалд томилогдсон. Н дүгээр сургууль 2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээрээ 2 түвшинд үнэлэгдэж улсаас 230,000,000 төгрөгөөр шагнуулсан нь үнэн, үүнийг сургуулийн захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан, нягтлан бодогч нарт хувааж олгодог. 7 хүнд хуваасан нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийн дагуу олгоно, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс 2023-09-14-ний өдрийн 1448 дугаар итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-01-23-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-03-29-ний өдрийн 669 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023-05-18-ны өдрийн 577 дугаар хуралдааны тогтоол, Монгол улсын боловсрол шинжлэх ухааны сайдын 2022-11-29-ний өдрийн А/500 дугаар тушаал, хавсралт, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын 2022-12-24-ний өдрийн А/104 тушаал, 2022-12-22-ны өдрийн А/110 тушаал, хавсралт, Ц.Нийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н дүгээр сургуулийн 2018-09-07-ны өдрийн Б/137 дугаар ажил өөрчлөх тухай тушаал, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сургалтын менежер Б.Зийн цалингийн тооцоо, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 2021-05-31-ний өдрийн А/20 ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 2020-06-29-ний өдрийн А/33 тушаал, хавсралт, 2021-02-05-ны өдрийн А/01 тушаал, тушаалын хавсралт, 2010-09-27-ны өдрийн 91 дүгээр тушаал зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Нийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэлийн шаардлагаас 23,239,066 төгрөгийг хангаж, 4,975,489 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.Н нэхэмжлэлийн үндэслэлээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Тус шүүхийн 2023-01-23-ний өдрийн 00549 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2023-03-29-ний өдрийн 669 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2023-05-18-ны өдрийн 577 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Н дүгээр сургууль 2023-08-15-ны өдрийн Б/8 тушаалаар ажилд эгүүлэн томилсон.

Миний бие ажил үүргээ гүйцэтгэж байсан бол 2023 оны 2 дугаар сараас 6 сарыг дуусталх хугацааны цалин 5,583,570 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын цалин 3,758,600 төгрөг, 2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээрээ 2 түвшинд үнэлэгдэж улсаас 230,000,000 төгрөгөөр шагнуулсан. 9,857,142 төгрөг гаргуулахаар шаардлагаа 7,666,666 төгрөг болгож өөрчилж байна. 

Боловсролын систем буюу төрийн албаны цалингийн тогтолцоо нь үндсэн цалин 1,116,714 төгрөг дээр төрийн албаны нэмэгдэл 25 хувь буюу 3,710,492 төгрөг, мэргэжлийн тэргүүлэх зэрэг 15 хувь буюу 2,226,295 төгрөг, ур чадвар 25 хувь буюу 1,898,414 төгрөг, үр дүнгийн урамшуулал 45 хувь 1,050,042 төгрөг, унааны зардал 130,000 төгрөг, нийт 26,024,079 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч 2023 оны 2 дугаар сараас 6 сарыг дуусталх хугацааны цалин 5,583,570 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын цалин 3,758,600 төгрөг, 2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээрээ 2 түвшинд үнэлэгдсэн тул 7,666,666 төгрөг,  үндсэн цалин 1,116,714 төгрөг дээр төрийн албаны нэмэгдэл 25 хувь буюу 3,710,492 төгрөг, мэргэжлийн тэргүүлэх зэрэг 15 хувь буюу 2,226,295 төгрөг, ур чадвар 25 хувь буюу 1,898,414 төгрөг, үр дүнгийн урамшуулал 45 хувь 1,050,042 төгрөгийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс ажилд буцаж томилогдох өдөр хугацаагаар тооцсон. Унааны зардал 130,000 төгрөг, нийт 26,024,079 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-01-23-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-03-29-ний өдрийн 669 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023-05-18-ны өдрийн 577 дугаар хуралдааны тогтоол, Монгол улсын боловсрол шинжлэх ухааны сайдын 2022-11-29-ний өдрийн А/500 дугаар тушаал, хавсралт, Н дүгээр сургуулийн захирлын 2022-12-24-ний өдрийн А/104 тушаал, 2022-12-22-ны өдрийн А/110 тушаал, хавсралт, Ц.Нийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Н дүгээр сургуулийн 2018-09-07-ны өдрийн Б/137 дугаар ажил өөрчлөх тухай тушаал, 2021-05-31-ний өдрийн А/20 ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 2020-06-29-ний өдрийн А/33 тушаал, хавсралт, 2021-02-05-ны өдрийн А/01 тушаал, тушаалын хавсралт зэрэг баримтаар нэхэмжлэгч Ц.Н 2022-2023 оны хичээлийн жилийн ээлжийн амралт олгох, 2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээрээ 2 түвшинд үнэлэгдсэн,  үндсэн цалин 1,116,714 төгрөг, төрийн албаны нэмэгдэл 25 хувь, мэргэжлийн тэргүүлэх зэрэг 15 хувь, ур чадвар 25 хувь, үр дүнгийн урамшуулал 45 хувиар олгогдог зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаал заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос 2023 оны 9 сараас 11 сард олгосон цалин хөлснөөс сарын дундаж цалинг 2,362,760 төгрөгөөр тодорхойлж. 2023 оны 2 сараас 2023 оны 6 сарыг хүртэлх хугацааны цалин 11,813,800 төгрөг, 2022-2023 оны хичээлийн жилийн ээлжийн амралтын цалин 3,758,600 төгрөг, Монгол улсын хэмжээнд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээрээ 2 түвшингийн үнэлгээний урамшуулал 7,666,666 төгрөг, нийт 23,239,066 төгрөгийг хангах үндэслэлтэй, 2,785,013 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчаас 23,239,066 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 274,145 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Н дүгээр сургуулиас 23,239,066 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,785,013 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар хариуцагч Н сургуулиас 274,145 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БОЛОРМАА