Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2023/00234

 

 

 

 

    

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2023/00234

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Г.Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 9 дүгээр гудамжны 47Б тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Хайлааст бугант-3 дугаар гудамжны 11 тоотод түр оршин суух, Дашдэрчин Ц.А,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 17 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, Хядаг М.С нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,355,475.09 төгрөг, зээлийн хүү 521,233.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,230.35 төгрөг, нийт 6,973,938.82 (зургаан сая есөн зуун далан гурван мянга есөн зуун гучин найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2023/00065/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,

Хариуцагч М.С (цахим),

Хариуцагч Ц.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Ц.А, М.С нарт холбогдуулан үндсэн зээл 6,355,475.09 төгрөг, зээлийн хүү 521,233.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,230.35 төгрөг, нийт 6,973,938.82 (зургаан сая есөн зуун далан гурван мянга есөн зуун гучин найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулахаар тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Голомт банкнаас Ц.А, М.С нар нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зээл авах хүсэлт гаргаж, ЗГ4905107190 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар авсан. Тус харилцагч нар зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу 2022 оны 5 дугаар сараас хойш үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө бүрэн төлөхгүй, хугацаа хэтрэлт үүсгэсэн. Нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн төлбөр 6,355,475.09 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 521,233.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 97,230.35 төгрөг, нийт нэхэмжлэлийн шаардлага 6,973,938.82 төгрөгийг хариуцагч Ц.А, М.С нараас гаргуулж өгнө үү. Нэгтгэхдээ тооцоолол дээр алдаа гаргасан байна.

Банкны зүгээс иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, цалингийн зээлийн журмын дагуу сарын тогтмол ажилтай, Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг, ажилд ороод 8 сарын цалин нь бодогдсон харилцагчид зээлийн судалгаа явуулж цалингийн зээл олгосон. Хамгийн сүүлийн 8 дугаар сарын цалин нь Голомт банкны дансаар ороогүй байсан. Голомт банкны дансаар орсон 7 сарын цалин дээр банкны зүгээс шинжилгээ хийж 11,000,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар олгохоор тооцоо гаргасан. Үүний дагуу харилцагч зээлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин зээлийн судалгааг илгээж өгөөч гэсэн учраас дахин явуулсан. Үүнтэй холбоотой харилцагчийн ээлжийн амралтын цалин 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ХААН банкны дансаар 777,000 төгрөг орсон байсан. Тус цалин нь эхний судалгаанд тооцогдоогүй байсан учраас уг цалинг нэмж тооцож, 14,000,000 төгрөгийг 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн. 11,000,000 төгрөгөөр зээл өгөхөөр шийдвэрлэхэд сарын төлөлт нь 359,827 төгрөгөөр гэрээ хийгдсэн. Харилцагчийн зүгээс 3,000,000 төгрөг нэмэгдсэнтэй холбоотой зээлийн эдийн засагчтай зөвшилцсөн юм уу, харилцагч бага төлмөөр байна гэсэн юм уу гэдэг талаар сайн мэдэхгүй байна. Банкны зүгээс эрх зүйн бүрэн чадамжтай хүн дээр зээл олгох шийдвэр гаргасантай холбоотой харилцагч зээлийн гэрээ болон график дээр гарын үсэг зурсан. Зээл авснаасаа хойш 2 сарын дараагаар зээлийн эргэн төлөлтийг сард тогтмол 15-59 хоногийн хугацаатай хэтрүүлж төлж байсан нь зээлийн төлөлтөөс харагдаж байгаа. Зээл авснаас хойш 2018 оны 10 дугаар сараас эхлүүлэн хугацаа хэтрүүлж байсан. Харилцагчид гэрээ, зээлийн графикийг танилцуулж гарын үсэг зуруулдаг учраас банкны зүгээс буруу зүйл хийгээгүй гэж үзэж байна.

Үндсэн зээлийн төлөлтөд 7,644,524.91 төгрөг, үндсэн хүүгийн төлөлтөд 9,349,313.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,805.64 төгрөг, нийт 17,009,644.48 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан....гэв.

Хариуцагч Ц.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ц.А нь 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 14,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед зээл судалсан зээлийн эдийн засагч нь зээлийн гэрээний 2.6 дахь заалтыг зөрчсөн байна. Үүн дээр үндсэн зээл болон зээлийн хүүг зээлдэгчийн эргэн төлөлтөөс хамаарч өөрчлөгдөж болох бөгөөд сар бүр төлөх дүн нь зээлийн гэрээний хугацаанд тогтмол байна гэсэн заалттай зээлийн гэрээ байсныг зөрчсөн байна. Хариуцагч тухайн үед зээлийн гэрээтэй бүрэн гүйцэт танилцахгүйгээр гарын үсэн зурсан нь үнэн. Энэ хариуцлагаа хүлээж өнөөдөр илүү төлөх хүүгийн 50 хувийг төлнө гэж хүлээн зөвшөөрч байгаа. Ард иргэд банканд итгэдэг. Энэ нь цаашлаад харилцагч нараас илүү мөнгө татаж байгаа юм болов уу гэж бодогдож байна. Голомт банкны шат дараалсан хяналт, дотоод хяналтын аудитын шалгалт байгаа атал эдгээр нь хяналт шалгалтад илрээгүй, хяналт шалгалт сул байсан байна гэж харагдаж байна. 6,900,000 төгрөгөөс хуримтлагдсан хүү, 128 хоногийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Илүү бодогдсон хүү 2,152,024.81 төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувь 1,079,012 төгрөг дээр зөв графикаар төлөх ёстой зээл 4,061,599.57 төгрөг, нийт 5,140,611.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт сар бүрийн буюу 48 сарын хугацаанд нийт төлөлт тэнцүү байна гэж заасан атлаа 48 дахь сарын төлөлт тэнцүү биш байгаа учраас гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Зээлийн графикийг буруу гаргаж, илүү хүү тооцсон....гэв.

 Хариуцагч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч Ц.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Эдийн засагчтай тохиолцсон зүйлгүй. Банкны эдийн засагч хууль болон банкны журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Эхэндээ бага төлөөд сүүлийн саруудад өндөр болгож төлөх санал гаргаагүй. Тухайн үед зээлийн эдийн засагч программ дээрээ алдаа гаргасан гэж үзэж байна. Зээлийн эдийн засагчийн программ дээр хийж өгсөн материалыг асар богино хугацаанд хянаж, нягтлах боломж байгаагүй. Би урьд өмнө нь олон удаа зээл авч байсан. Зээлээ аваад буцааж төлөөд явж болж байсан. Зөрчилтэй зээлийн гэрээ, графикийг анх удаа харж байна....гэв.

 

Нэхэмжлэгч Г.Баас №9016001014 улсын бүртгэлийн дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн №н/1297 дугаартай Салбарын захирлаар томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №734 дугаартай Эрх олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Б-ийн Тусгай активын хэлтсийн захирлын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18/10/0245 дугаартай Итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Цын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ4905107190 дугаартай Зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Зээлийн дансны хуулгын хуулбарууд, Ц.Аы хүү тооцооллын хүснэгтийн хуулбар, Ц.Аы иргэний үнэмлэх болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбарууд, Г.Бын захирлын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 10/92 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нарын хариу тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбарууд, Зээлийн дансны хуулганы хуулбарууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Голомт банкнаас Ц.А, М.С нар нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ЗГ4905107190 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Үндсэн зээлийн төлөлтөд 7,644,524.91 төгрөг, үндсэн хүүгийн төлөлтөд 9,349,313.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,805.64 төгрөг, нийт 17,009,644.48 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 6,355,475.09 төгрөг, зээлийн хүү 521,233.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,230.35 төгрөг, нийт 6,973,938.82 (зургаан сая есөн зуун далан гурван мянга есөн зуун гучин найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Ц.А, М.С нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч М.С, хариуцагч Ц.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ4905107190 дугаартай зээлийн гэрээний 2.6-д заасан Гэрээний хавсралт №1-т заасан үндсэн зээл болон хүүгийн дүн нь зээлдэгчийн эргэн төлөлтөөс хамаарч өөрчлөгдөж байх бөгөөд сар бүр төлөх тэнцүү дүн нь зээлийн гэрээний хугацаанд тогтмол байна. гэж заасан атлаа 48 дахь сарын төлөлт илүү өндөр байгаа нь уг гэрээний заалтаа зөрчсөн учир гэрээ хүчин төгөлдөр бус, зээлийн хавсралтын тооцооллыг буруу гаргаснаас илүү хүү тооцсон. Иймд илүү бодогдсон хүү 2,152,024.81 төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувь 1,079,012 төгрөг дээр зөв графикаар төлөх ёстой зээл 4,061,599.57 төгрөг, нийт 5,140,611.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Г.Б нь Ц.А, М.С нарт холбогдуулан үндсэн зээл 6,355,475.09 төгрөг, зээлийн хүү 521,233.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,230.35 төгрөг, нийт 6,974,028.82 (зургаан сая есөн зуун далан дөрвөн мянга хорин найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлд нэгтгэхдээ тооцооллын алдаа гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь үндсэн зээл 6,355,475.09 төгрөг, зээлийн хүү 521,233.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,230.35 төгрөг, нийт 6,973,938.82 (зургаан сая есөн зуун далан гурван мянга есөн зуун гучин найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Ц.А, М.С нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Голомт банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн н/1297 дугаартай тушаалаар А.Цыг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Г.Бын захирлаар томилсон, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай тушаалаар банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Голомт банкны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинд, Голомт банкны 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18/10/0245 дугаартай тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшингийн албан бичгээр Голомт банкыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхийг Хөвсгөл салбарын захиралд олгосон (хх-ийн 4-6 дугаар тал) байх тул Г.Бын захирал А.Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч Ц.А, М.С нар нь Г.Баас 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ЗГ4905107190 дугаартай зээлийн гэрээ байгуулан хэрэглээний буюу цалингийн зээлийн зориулалтаар 14,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатайгаар зээлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нгийн ...Голомт банкнаас Ц.А, М.С нар нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зээл авах хүсэлт гаргаж, ЗГ4905107190 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.8, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар авсан... гэх, хариуцагч Ц.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А ...Ц.А нь 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 14,000,000 төгрөгийн зээл авсан.... гэх тайлбаруудаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Зээлийн гэрээний 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан гэх тайлбараар нотлогдлоо.

Талууд 14,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн хүү, зээлийн хугацаа, зориулалт, үндсэн зээлийн төлөлтөд 7,644,524.91 төгрөг, зээлийн хүүгийн төлөлтөд 9,349,313.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 15,805.64 төгрөг, нийт 17,009,644.48 төгрөгийг төлсөн байдлын талаар маргаагүй.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь илүү бодогдсон хүү 2,152,024.81 төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувь 1,079,012 төгрөг дээр зөв графикаар төлөх ёстой зээл 4,061,599.57 төгрөг, нийт 5,140,611.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Харин хариуцагч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ4905107190 дугаартай зээлийн гэрээний 2.6-д заасан Гэрээний хавсралт №1-т заасан үндсэн зээл болон хүүгийн дүн нь зээлдэгчийн эргэн төлөлтөөс хамаарч өөрчлөгдөж байх бөгөөд сар бүр төлөх тэнцүү дүн нь зээлийн гэрээний хугацаанд тогтмол байна. гэж заасан атлаа 48 дахь сарын төлөлт илүү өндөр байгаа нь уг гэрээний заалтаа зөрчсөн учир гэрээ хүчин төгөлдөр бус, зээлийн хавсралтын тооцооллыг буруу гаргаснаас илүү хүү тооцсон гэх үндэслэлээр маргасан болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Г.Б нь шаардах эрхтэй.

Гэвч хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан эх хувь эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлээгүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Иймээс хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар буюу 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ4905107190 дугаартай зээлийн гэрээний 2.6-д заасан заалтыг зөрчсөн эсэх, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.А, М.С нараас 5,140,611.57 (таван сая нэг зуун дөчин мянга зургаан зуун арван нэгэн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг гаргуулан Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,833,327.25 (нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,534.50 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, М.С нараас улсын тэмдэгтийн хураамж 97,200 (ерэн долоон мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгох нь зүйтэй.

Г.Б нь хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалсан нь нийтэд илэрхий баримт боловч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад Г.Б гэх бүртгэлтэй байгаа болохыг дурдав.

Хавтаст хэргийн 9-14, 31-32 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.А, М.С нараас 5,140,611.57 (таван сая нэг зуун дөчин мянга зургаан зуун арван нэгэн төгрөг тавин долоон мөнгө) төгрөгийг гаргуулан Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,833,327.25 (нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун хорин долоон төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,534.50 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун гучин дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, М.С нараас улсын тэмдэгтийн хураамж 97,200 (ерэн долоон мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.О