| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/00592/И |
| Дугаар | 155/ШШ2023/00755 |
| Огноо | 2023-07-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2023/00755
| 2023 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2023/00755 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 24 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, Ч.Б (....),
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, Д.Д (....),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн SB төвийн 302 тоотод байрлах, М.в ХХК (......),
Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлага: М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Б Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай,
Нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийн шаардлага: Д.Д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар 40 тоотод байрлах, 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ орон сууцыг Д.Д нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХК-д даалгах тухай 155/2023/00592/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А (цахим),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь М.В ХХК-д холбогдуулан М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд.
Нэхэмжлэгч Ч.Б нь М.В ХХК-тай обой, цемент буюу бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүнд байр өгнө гэж М.В ХХК-тай тохиролцсон. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр 40 тоотод байрлах 43,8 м.кв талбайтай байрны үнэ болох 65,700,000 төгрөгөнд 21,900 метр обой нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээнд зааснаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор обойг бүрэн нийлүүлж, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. М.В ХХК нь Ч.Бт 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн.
Гэтэл тухайн орон сууцанд М.В ХХК нь Ш.Дтэй 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байна. Уг гэрээний 9.1-д талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж заасны дагуу уг гэрээ хүчин төгөлдөр бус юм.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу орон сууцыг эзэмшилдээ авсан давуу эрхтэй тул нэхэмжлэгч Ч.Б нь 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй этгээд мөн.
Иймд М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээ дэмжиж байна....гэв.
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.В ХХК-д холбогдуулан Д.Дг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар 40 тоотод байрлах, 43.8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ орон сууцыг Д.Дгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХК-д даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд.
Миний ээж Ш.Д нь М.В ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр 3 дугаар блокны 40 тоот, 43,8 метр квадрат талбай бүхий орон сууцыг 1 метр квадратыг нь 1,300,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцсон. Ээж Ш.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр таалал төгссөн. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр уг байрыг авахаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Би гэрээг шинэчлэх талаар 2021 оны 01 дүгээр сар, 2022 оны 4 дүгээр сар, 2023 оны 02 дугаар саруудад нийт 3 удаа М.В ХХК дээр ирж ажилтантай нь уулзсан. Гэрээг дуустал хүлээж бай гэж хэлсэн. Төлбөрийг гэрээнд зааснаар 3 хувааж төлсөн.
Иймд Д.Дг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар 40 тоотод байрлах, 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ орон сууцыг Д.Дгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХК-д даалгах нэхэмжлэлээ дэмжиж байна.
...1 метр квадрат тутамд 200,000 төгрөг нэмж төлөхгүй бол бид гэрээгээ цуцалж өөр хүнд орон сууцыг борлуулна гэж хэлсэн. Анх гэрээ байгуулахад байрны төлбөрийн 80 хувийг төлсөн айлд болконы вакум хаалт, дүүжин тааз, гал тогооны тавилга хийж өгнө гэх 3 төрлийн нэмэлт бонустай байсан. Эхний бонус зарласан айлын тоонд танайх орсон байна гээд 1 метр квадратыг нь 1,300,000 төгрөгөөр тооцож төлбөрийг 3 хувааж төлнө гэж хэлсэн. Байр хүлээлцэх үеэр 1 метр квадратын үнэ 200,000 төгрөгөөр нэмэгдсэн. Та үүнийг төлөхгүй бол гэрээг хүчингүйд тооцож өөр хүнд борлуулна гэж хэлсэн.
Би өвлөх эрхийн гэрчилгээгээ танай компани дээр аваачиж үзүүлсэн. Нотлох баримт байхгүй учраас миний ярьсан зүйлийг няцаагаад байна. Байрны хэрэглээний мөнгө төлөх талаар миний утсанд сарын өмнөөс мессеж ирэхээ больсон....гэв.
Хариуцагч М.В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Бтай М.В ХХК нь орон сууц захиалах гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Түүний өмнө энэхүү байран дээр иргэн Ш.Дтэй гэрээ байгуулсан байсан. Захиалагч Ш.Дийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Захиалагч Ш.Дтэй байгуулсан гэрээний 9.1-д талууд гэрээнд гарын үсэг зурж гэрээг нотариатаар батлуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Ш.Дийг гэрээгээ нотариатаар гэрчлүүлээрэй гэхэд манайх нэмэлт зардал төлөхгүй гээд гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй байж байгаад Ш.Д нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үеэр нас барсан гэдгийг сонссон. Өв залгамжлал нээгдсэнээс хойш өвлөгч нь албан ёсоор ирж уулзаагүй, мөн уг гэрээг нотариатаар батлуулаагүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж нэхэмжлэгч Ч.Бтай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Ч.Б нь нийт 67,700,000 төгрөгийн үнэтэй орон сууц авсан бөгөөд 21,900 метр обойг манай компанид нийлүүлсэн. Нэхэмжлэгч Ч.Бын тухайд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгч Ч.Бт орон сууцыг актаар хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч Ч.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна
Иргэн Ш.Дтэй 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээний 9.1-д гэрээг нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэх заалт байгаа. Мөн заалтын дагуу иргэн Ш.Дийг нотариатаар гэрчлүүлж зардлыг төлөөрэй гэхэд нотариатын зардлыг төлөхгүй. Танайх уг зардлыг төл гэж маргаан үүссэн учраас Ш.Дтэй байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлэлгүйгээр орхисон.
Тэгээд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр захиалагч Ш.Дийг нас барсан. Албан ёсоор өв залгамжлалын гэрчилгээтэй хүнтэй ярилцана гээд хүлээж байсан. Хуулийн хугацаагаараа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өв залгамжлах эрх нээгдсэнээр албан ёсны өв залгамжлагч бидэнтэй ирж уулзаж гэрээгээ шинэчлэх талаар уулзалт хийх ёстой байсан. Харамсалтай нь энэ асуудлаар албан ёсны өв залгамжлагч ирж уулзаагүй.
Хэрэв өв нээгдсэний дараа албан ёсны өвлөгч ирж уулзсан байсан бол манай зүгээс нэхэмжлэгч Ч.Бтай гэрээ байгуулахгүй байх байсан.
Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэн Ш.Д болон М.В ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот гэрээний 9.1-д энэхүү гэрээ нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэх заалт хэрэгжээгүй тул Ш.Дтэй гэрээ байгуулагдаагүй гэж тооцсон. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Иймээс нэхэмжлэгч Д.Д уг байрны өмчлөгч болох боломжгүй учраас нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээний 9.1 дэх заалт хангагдаагүй тул гэрээ байгуулагдаагүй гэж тооцож байсан. Гэрээ байгуулагдаагүй гэж тооцсон учраас гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хэн нэгэн этгээдэд мэдэгдэх шаардлагагүй.
...Нэхэмжлэгч Д.Д нь өв залгамжлагч ирж уулзсан. Надтай болон ахтай минь утсаар ярьсан. Мөн төлбөрөө төл гэж шаардсан гэж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигчдын эрх, үүрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан учраас өв залгамжлагч ирж уулзсан. Надтай болон ахтай минь утсаар ярьсан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн төлбөрөө төл гэж мессежээр ирсэн гэдгээ нотлоогүй учраас энэ талаар яригдахгүй....гэв.
Нэхэмжлэгч Ч.Баас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №006 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний эрх хувь, хавсралт, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, 5 дугаар давхрын технологийн байгуулалт гэх палан зургийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/608 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/640 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэх баримтын эх хувь, М.В ХХК болон Ч.Б нарын хооронд байгуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын эх хувь, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №0770 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч М.В ХХК-иас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хариу тайлбар, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц хүлээлгэн өгсөн акт гэх баримтын эх хувь, М.В ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 23/94 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Д.Дгээс 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №0039 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №0040 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №006 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний эх хувь, 5 дугаар давхрын технологийн байгуулалт гэх палан зургийн хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлэг баримтын эх хувь, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлэг баримтын эх хувь, ХААН банк мөнгөн шилжүүлэг гэх баримтын эх хувь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний эх хувь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 90028008 дугаарын мессенжер чатын хуулбарууд, №0000260638-34 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №0039 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.В ХХК-д холбогдох, Д.Дг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар 40 тоотод байрлах, 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ орон сууцыг Д.Дгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч М.В ХХК-д холбогдох, М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ч.Б нь М.В ХХК-тай обой, цемент буюу бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний нийт үнийн дүнд байр өгнө гэж М.В ХХК-тай тохиролцсон. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр 40 тоотод байрлах 43,8 м.кв талбайтай байрны үнэ болох 65,700,000 төгрөгөнд 21,900 метр обой нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээнд зааснаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор обойг бүрэн нийлүүлж, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. М.В ХХК нь Ч.Бт 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн.
Гэтэл тухайн орон сууцанд М.В ХХК нь Ш.Дтэй 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байна. Уг гэрээний 9.1-д талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж заасны дагуу уг гэрээ хүчин төгөлдөр бус юм.
Иймд М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийг гаргасан байна.
3.Нэхэмжлэгч Д.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний ээж Ш.Д нь М.В ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр 3 дугаар блокны 40 тоот, 43,8 метр квадрат талбай бүхий орон сууцыг 1 метр квадратыг нь 1,300,000 төгрөгөөр тооцон авахаар тохиролцсон. Ээж Ш.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр таалал төгссөн. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр уг байрыг авахаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Би гэрээг шинэчлэх талаар 2021 оны 01 дүгээр сар, 2022 оны 4 дүгээр сар, 2023 оны 02 дугаар саруудад нийт 3 удаа М.В ХХК дээр ирж ажилтантай нь уулзсан. Гэрээг дуустал хүлээж бай гэж хэлсэн. Төлбөрийг гэрээнд зааснаар 3 хувааж төлсөн.
Иймд Д.Дг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар 40 тоотод байрлах, 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ орон сууцыг Д.Дгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХК-д даалгахаар нэхэмжлэлийг гаргасан байна.
4.Хариуцагч М.В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Ч.Бтай М.В ХХК нь орон сууц захиалах гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Түүний өмнө энэхүү байран дээр иргэн Ш.Дтэй гэрээ байгуулсан байсан. Захиалагч Ш.Дийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Захиалагч Ш.Дтэй байгуулсан гэрээний 9.1-д талууд гэрээнд гарын үсэг зурж гэрээг нотариатаар батлуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Ш.Дийг гэрээгээ нотариатаар гэрчлүүлээрэй гэхэд манайх нэмэлт зардал төлөхгүй гээд гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй байж байгаад Ш.Д нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үеэр нас барсан гэдгийг сонссон. Өв залгамжлал нээгдсэнээс хойш өвлөгч нь албан ёсоор ирж уулзаагүй, мөн уг гэрээг нотариатаар батлуулаагүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж нэхэмжлэгч Ч.Бтай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Ч.Б нь нийт 67,700,000 төгрөгийг үнэтэй орон сууц авсан бөгөөд 21,900 метр обойг манай компанид нийлүүлсэн. Нэхэмжлэгч Ч.Бын тухайд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа нэхэмжлэгч Ч.Бт орон сууцыг актаар хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч Ч.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иргэн Ш.Дтэй 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээний 9.1-д гэрээг нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэх заалт байгаа. Мөн заалтын дагуу иргэн Ш.Дийг нотариатаар гэрчлүүлж зардлыг төлөөрэй гэхэд нотариатын зардлыг төлөхгүй. Танайх уг зардлыг төл гэж маргаан үүссэн учраас Ш.Дтэй байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлэлгүйгээр орхисон.
Тэгээд 2020 оны 12 дугаар сарын сүүлээр захиалагч Ш.Дийг нас барсан. Албан ёсоор өв залгамжлалын гэрчилгээтэй хүнтэй ярилцана гээд хүлээж байсан. Хуулийн хугацаагаараа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өв залгамжлах эрх нээгдсэнээр албан ёсны өв залгамжлагч бидэнтэй ирж уулзаж гэрээгээ шинэчлэх талаар уулзалт хийх ёстой байсан. Харамсалтай нь энэ асуудлаар албан ёсны өв залгамжлагч ирж уулзаагүй.
Хэрэв өв нээгдсэний дараа албан ёсны өвлөгч ирж уулзсан байсан бол манай зүгээс нэхэмжлэгч Ч.Бтай гэрээ байгуулахгүй байх байсан.
Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иргэн Ш.Д болон М.В ХХК-ийн хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот гэрээний 9.1-д энэхүү гэрээ нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно гэх заалт хэрэгжээгүй тул Ш.Дтэй гэрээ байгуулагдаагүй гэж тооцсон. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Иймээс нэхэмжлэгч Д.Д уг байрны өмчлөгч болох боломжгүй учраас нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Ш.Д нь хариуцагч М.В ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжны 9 тоотод байрлах Мөрөн вилла цогцолбор хорооллын барилгаас 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох 5 давхарын 40 тоот, 2 өрөө, 43,8 метр квадрат талбай бүхий орон сууцыг метр квадратын үнэ нь 1,300,000 төгрөгөөр захиалсан байна.
Нэхэмжлэгч Ч.Б нь нэг бүрийн үнэ нь 3,000 төгрөг, нийт 65,700,000 төгрөгийн үнэтэй 21,900 метр обойг 2022 оны 6 дугаар сарын 20-ны дотор М.В ХХК-д нийлүүлэхээр, уг обойны төлбөрт хариуцагч М.В ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжны 9 тоотод байрлах Мөрөн вилла цогцолбор хорооллын баригдаж байгаа барилгаас 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох 5 давхарын 40 тоотод байрлалтай, 2 өрөө, 43,8 метр квадрат талбай бүхий орон сууцыг метр квадратын үнэ нь 1,500,000 төгрөгөөр тохиролцон 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулжээ.
Маргаан бүхий орон сууц нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах Мөрөн вилла цогцолбор хорооллын 3 дугаар блокны орон сууц, уг орон сууцыг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс хүлээн авсан талаар талууд маргаагүй.
М.В ХХК нь нэг орон сууцанд давхардуулан хоёр иргэнтэй гэрээ байгуулснаар маргаан үүсжээ.
а/. Нэхэмжлэгч Ч.Бын тус шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Ч.Б нь М.В ХХК-д холбогдуулан М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх тодруулсан шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь Ч.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний 9.1-д Талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно. гэж заасан. Уг гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж заасны дагуу Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм гэж тайлбарлалаа.
Нас барагч Ш.Д, хариуцагч М.В ХХК нар нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр гүйцэтгэгч М.В ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжны 9 тоотод байрлах Мөрөн вилла цогцолбор хорооллын барилгаас захиалагчид түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 5 давхарын 40 тоот, 2 өрөө, 43,8 метр квадрат талбай бүхий орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр, захиалагч Ш.Д нь гэрээний үнэд нэгж талбайн үнэ нь 1,300,000 төгрөгөөр тооцон талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдөр 18,396,000 төгрөгийг, 2020 оны 11 сарын 01-ний өдөр 27,156,000 төгрөгийг, орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөнөөс хойш 10 хоногийн дотор 11,388,000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд тохиролцсон болох нь Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр тогтоогдож байна. (2-р хх-ийн 7-14-р тал)
М.В ХХК нь Ш.Дтэй Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах үед тухайн орон сууц нь барьж эхэлж байсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн Яг хэдэн оноос барьж эхэлснийг нарийн сайн мэдэхгүй байна. 2019 он орчмоос барьж эхэлсэн байх гэж бодож байна. Ковидоос хамааралтайгаар барилга төлөвлөгөөний дагуу биш хоцрогдолтой явагдсан гэх тайлбараар тогтоогдов.
Ш.Д, М.В ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот гэрээ нь Орон сууц захиалан бариулах гэрээ гэж нэрлэсэн боловч уг гэрээгээр М.В ХХК нь 3 дугаар блокны 40 тоот, 43,8 метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ш.Дт худалдах, Ш.Д нь нэгж талбайн үнэд 1,300,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Талууд гэрээ байгуулсан цаг хугацаанд тухайн орон сууц нь биет байдлаар бэлэн болоогүй, орон сууц биет байдлаар бэлэн болоогүй үед байгуулсан гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавих нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Уг гэрээнд захиалагч Ш.Д, гүйцэтгэгч М.В ХХК нар нь өөрсдийн хүсэл зоригийн илэрхийлэл болгоод гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний 9.1-д Талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно. гэж заасан хэдий боловч гэрээ байгуулагдах үед орон сууц биет байдлаар бэлэн болоогүй байсан учир гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ М.В ХХК болон Ш.Д нарын хооронд байгуулагдсан тул уг гэрээг нотариатаар гэрчлүүлэх эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.
Иймээс Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.
Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б нь 65,700,000 төгрөгийн үнэ бүхий 21,900 метр обойг М.В ХХК-д нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Орон сууцыг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу орон сууцыг эзэмшилдээ авсан давуу эрхтэй тул нэхэмжлэгч Ч.Б нь 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй этгээд мөн гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч Ч.Б нь нэг бүрийн үнэ нь 3000 төгрөг, нийт 65,700,000 төгрөгийн үнэ бүхий 21,900 метр обойг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор М.В ХХК-д нийлүүлэхээр, уг обойны төлбөрт хариуцагч М.В ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжны 9 тоотод байрлах Мөрөн вилла цогцолбор хорооллын баригдаж байгаа барилгаас 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох 5 давхарын 40 тоот, 2 өрөө, 43,8 метр квадрат талбай бүхий орон сууцыг метр квадратын үнэ нь 1,500,000 төгрөг, нийт 65,700,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, уг гэрээний хавсралт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ч.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарын тайлбар зэргээр тогтоогдож байна. (1-р хх-ийн 6-13-р тал)
Мөн Ч.Б нь дээрх гэрээнд заасан хугацаанд 65,700,000 төгрөгийн үнэ бүхий 21,900 метр обойг М.В ХХК-д нийлүүлсэн нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар, М.В ХХК нь дээрх орон сууцыг нэхэмжлэгч Ч.Бт 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн нь 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц хүлээлгэн өгсөн акт зэргээр тус тус тогтоогдов. (1-р хх-ийн 25, 59-р тал)
Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч М.В ХХК нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.
Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т заасан.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж хуульчилсан.
Гэтэл М.В ХХК нь эрхийн доголдолтой хөрөнгийг Ч.Бт шилжүүлэхээр тохиролцсон нь буруу байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч.Быг буруутгах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй. гэж заасан хэдий ч нэхэмжлэгч Ч.Бт орон сууцыг өмчлөлдөө авах эрх үүсэхгүй байна.
Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтад зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдаж болох бөгөөд гэрээ нэгэн зэрэг байгуулсан тохиолдол хамаарна.
Гэтэл М.В ХХК нь нэхэмжлэгч Ч.Б, Ш.Д нарт нэг эд хөрөнгийг худалдах болон шилжүүлэхээр Ш.Дтэй 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, үүнээс хойш 1 жил 8 сар 20 хоногийн дараа Ч.Бтай 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр буюу өөр өөр цаг хугацаанд гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч нартай гэрээг өөр өөр цаг хугацаанд байгуулсан тул маргаан бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгч Ч.Б эзэмшилдээ авсан үйлдэл нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй.
Харин түрүүлж гэрээ хийсэн Ш.Д болон М.В ХХК нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.
Иймээс Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Ч.Бын М.В ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
б/. Нэхэмжлэгч Д.Дгийн тус шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч М.В ХХК-д холбогдуулан Д.Дг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар, 40 тоотод байрлах, 43.8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, энэ орон сууцыг Д.Дгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХК-д даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний талийгаач Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Ээж Ш.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Би гэрээг шинэчлэх талаар 2021 оны 01 дүгээр сар, 2022 оны 4 дүгээр сар, 2023 оны 02 дугаар саруудад нийт 3 удаа М.В ХХК дээр ирж ажилтантай нь уулзсан. Гэрээг дуустал хүлээж бай гэж хэлсэн. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр уг байрыг авахаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Төлбөрийг гэрээнд зааснаар 3 хувааж төлсөн. М.В ХХК нь 2022 оны 4 сард метр квадрат тутамд 200,000 төгрөгөөр үнийг нэмэгдүүлсэн. Уг төлбөрийг төл гэж хэлсэн. Би төлөхгүй гэж маргасан гэж тайлбарлав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ М.В ХХК, Ш.Д нарын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний 9.1-д Талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно. гэж зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул Ш.Дтэй гэрээ байгуулагдаагүй гэж тооцсон. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Нас барагч Ш.Д, хариуцагч М.В ХХК нар нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч М.В ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжны 9 тоотод байрлах Мөрөн вилла цогцолбор хорооллын барилгаас захиалагчид түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 5 давхарын 40 тоот, 2 өрөө, 43,8 метр квадрат талбай бүхий орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр, захиалагч Ш.Д нь гэрээний үнэд нэгж талбайн үнэ нь 1,300,000 төгрөгөөр тооцон талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдөр 18,396,000 төгрөгийг, 2020 оны 11 сарын 01-ний өдөр 27,156,000 төгрөгийг, орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөнөөс хойш 10 хоногийн дотор 11,388,000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд тохиролцсон болох нь Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр тогтоогдож байна. (2-р хх-ийн 7-14-р тал)
Ш.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь №0000260638-34 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Д.Дд нас барагч Ш.Дийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжны 09 тоот хаягт баригдаж буй Мөрөн вилла цогцолбор хорооллын 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох 5 давхар 40 тоот хаягт байршилтай 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны Орон сууц захиалан бариулах гэрээний эрх хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0039 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдлоо. (2-р хх-ийн 3, 5-р тал)
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан.
Д.Д нь Ш.Д, М.В ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний зүйлийг, мөн түүнтэй холбоотой баримт бичгийг шаардах эрхтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн.
Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ М.В ХХК болон Ш.Д нарын хооронд байгуулагдсан тул уг гэрээг нотариатаар гэрчлүүлэх эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аийн Гэрээний 9.1-д зааснаар гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул гэрээ байгуулаагүйд тооцсон. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Уг гэрээнд заасны дагуу М.В ХХК-д 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 18,396,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 27,156,000 төгрөгийг, 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 11,388,000 төгрөг, нийт 56,940,000 төгрөгийг төлсөн нь мөн өдрүүдийн ХААН банкны Мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдлоо (2-р хх-ийн 16-18-р тал). Энэ талаар талууд маргаагүй болно.
Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч Д.Д нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу худалдан авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх учир М.В ХХК-иас гэрээний зүйлийг, мөн түүнтэй холбоотой баримт бичгийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний 9.5-д зааснаар энэ гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний нөхцөлийг тодотгосон, шинээр үүссэн харилцааг зохицуулсан нэмэлт, өөрчлөлтийг бичгээр хийхээр харилцан тохиролцсон байх ба М.В ХХК нь гэрээний дээрх тохиролцоог баримтлаагүйгээс гадна гэрээг цуцлах талаар Д.Дд мэдэгдээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Дг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар, 40 тоотод байрлах, 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэ орон сууцыг Д.Дгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХКомпанид даалгаж, нэхэмжлэгч Ч.Бын хариуцагч М.В ХХК-д холбогдуулан гаргасан М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч Ч.Б нь М.В ХХК-д обой нийлүүлсэн төлбөрөө шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Шүүх Ч.Бын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШЗ2023/02116 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Дгийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 155/ШЗ2023/02172 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Дгийн нэхэмжлэлтэй М.В ХХК-д холбогдох иргэний хэргийг Ч.Бын нэхэмжлэлтэй М.В ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэгтгэсэн.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийг хэлэлцэхдээ нэхэмжлэгч Д.Дг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул нэхэмжлэгч Ч.Бын гаргасан М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнг гэрээний үнийн дүн болох 56,940,000 төгрөгөөр тодорхойлж, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 442,650 төгрөг, мөн зүйлийн 63.1.6-т үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан бөгөөд Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагад төлөх нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо тухайн маргаан бүхий орон сууцыг бүртгэлд бүртгүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнгээр буюу 65,700,000 төгрөгөөр тодорхойлж, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 486,450 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 929,100 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б нь төлөхөөс түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 394,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Дгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.В ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 512,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгох нь зүйтэй байна.
1 дүгээр хавтаст хэргийн 14-22, 2 дугаар хавтаст хэргийн 104-106 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Дг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, Мөрөн вилла хотхоны 3 дугаар блокны 5 давхар, 40 тоотод байрлах, 43,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, энэ орон сууцыг Д.Дгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг, баримтыг гаргаж өгөхийг М.В ХХКомпанид даалгаж, нэхэмжлэгч Ч.Бын хариуцагч М.В ХХК-д холбогдуулан гаргасан М.В ХХК болон Ш.Д нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 006 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ч.Быг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 30 дугаар гудамжинд байрлах Мөрөн вилла нэртэй цогцолбор хорооллын 3 дугаар блокны 43,8 метр квадрат талбай бүхий 40 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,750 (таван зуун гучин дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Баас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 394,350 (гурван зуун ерэн дөрвөн мянга гурван зуун тавь) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,850 (таван зуун арван хоёр мянга найман зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.В ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 512,850 (таван зуун арван хоёр мянга найман зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ