Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0669/З |
Дугаар | 128/ШШ2023/0494 |
Огноо | 2023-06-06 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2023/0494
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Ж.А*******ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Засаг даргад холбогдох ...******* дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн хавсралтын Ж.А*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А******* тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан газрыг шинээр хүсэлт гаргуулах замаар буцаан олгохоор хариуцагч зөвшөөрч, энэ талаар шүүхэд мэдэгдэж байсан.
Нэхэмжлэгч Ж.А******* өөрийн өмнө эзэмшиж байсан газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, дахин олгох хүсэлт гаргасныг ******* дүүргийн Засаг дарга шийдвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжаар Ж.А******* надад өмнө эзэмшиж байсан газрыг эзэмшүүлэх тухай захирамж гарсан болно.
Газар эзэмших эрх олгох захирамж гаргаснаар нэхэмжлэгч Ж.А******* миний зөрчигдсөн эрх сэргэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд хандан ... ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн хавсралтын Ж.А*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.А*******ээс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ж.А*******ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.А*******ийн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ... ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн хавсралтын Ж.А*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ж.А*******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ