Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2023/00801

 

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2023/00801

Хөвсгөл аймаг

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байрны 33 тоотод оршин суух, Онход Пүрэвдалайн П.Х (....),

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 74А байрны 48 тоотод оршин суух, З.Г,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 26 дугаар байрны 15 тоотод оршин суух, З.Г (....),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 12 дугаар гудамжны 11 тоотод байрлах, Ш.Д ХХК (....),

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 33,000,000 (гучин гурван сая) төгрөг гаргуулах тухай 155/2023/00634/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.П.Х (цахим),

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г,

Хариуцагч З.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.П.Х нь Ш.Д ХХК, З.Г, З.Г нарт холбогдуулан 19,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 33,000,000 (гучин гурван сая) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгч П.П.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн багасгасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр З.Г нь над руу утсаар ярьж 2,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. З.Г нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу ачаа ачуулах гэтэл 1,000,000 төгрөг дутчихлаа гэхээр нь З.Гал-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг хүүтэй зээлээч, дахин ачаа гарч байгаа гэж хэлээд 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон 10,000,000 төгрөгийг З.Гал-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Мөн З.Г нь мөн удаагүй 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Намайг мөнгөө нэхэхэд өгнө гэдэг байсан боловч сүүлийн үед утсаа авах больсон.

Нийт 41,800,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал эвлэрэхгүй гэсэн тул би баримтуудтайгаа холбон нэхэмжлэлийн шаардлагаа багасгая.

Зөвхөн 10,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээ байгуулсан тул 10,000,000 төгрөгийн 1 сарын зээлийн хүү нь 500,000 төгрөг, үүнийг 12 сараар тооцоход 6,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх буюу 100 хоногоор алданги тооцож байгаа.

Зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 80,000 төгрөг, 100 өдрөөр тооцоход алданги 8,000,000 төгрөг болж байгаа.

Иймд З.Гөөс 2,000,000 төгрөгийг, З.Гэс зээл 17,000,000 төгрөг, зээлийн гэрээ байгуулсан 10,000,000 төгрөгийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг гаргуулна. Энэ мөнгөө Ш.Д ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд зарцуулна гэж авсан тул Ш.Д ХХК-иас мөн гаргуулна....гэв.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр авсан 2,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр авсан 1,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан 10,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр авсан 6,000,000 төгрөгөөс тухайн өдрөө П.П.Хын шилжүүлээрэй гэж хэлсэн хүн болох Л.Байгаль руу 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр тус тус нийт 4,000,000 төгрөгийн тендерийн ажил хийхээр шилжүүлсэн. Энэ мөнгөөс өөрийн авсан 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө.

Би П.П.Хаас мөнгө зээлж авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 20,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Би ажлаасаа халагдсан байсан учраас миний данс руу мөнгө ороход цалингийн зээлд татагдаж байсан тул дүүгийнхээ дансаар дамжуулж мөнгө авсан байсан. Ш.Д ХХК, З.Г нар нь хариуцагч биш....гэв.

 

Нэхэмжлэгч П.П.Хаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.П.Хаас З.Гөд 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэх ХААН банкны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх баримтын хуулбар, П.П.Хаас З.Гд 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэх ХААН банкны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх баримтын хуулбар, П.П.Хаас З.Гд 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэх ХААН банкны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх баримтын хуулбар, П.П.Хаас З.Гд 6,000,000 төгрөг шилжүүлсэн гэх ХААН банкны 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл гэх баримтын хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №1 дугаартай Зээлийн гэрээ гэх баримтын эх хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч нараас 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №0377 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Хөвсгөл аймгийн Ш.Д ХХК-ийн захирал З.Гийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/3 дугаартай итгэмжлэл, З.Гал-Эрдэнийн ХААН банк дахь 5890504620 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр З.Г нь над руу утсаар ярьж 2,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. З.Г нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу ачаа ачуулах гэтэл 1,000,000 төгрөг дутчихлаа гэхээр нь З.Гал-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг хүүтэй зээлээч, дахин ачаа гарч байгаа гэж хэлээд 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон 10,000,000 төгрөгийг З.Гал-Эрдэнийн данс руу шилжүүлсэн. Мөн З.Г нь мөн удаагүй 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Намайг мөнгөө нэхэхэд өгнө гэдэг байсан боловч сүүлийн үед утсаа авах больсон.

Зөвхөн 10,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээ байгуулсан тул 10,000,000 төгрөгийн 1 сарын зээлийн хүү нь 500,000 төгрөг, үүнийг 12 сараар тооцоход 6,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх буюу 100 хоногоор алданги тооцож байгаа.

Зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 80,000 төгрөг, 100 өдрөөр тооцоход алданги 8,000,000 төгрөг болж байгаа.

Иймд З.Гөөс 2,000,000 төгрөгийг, З.Гэс зээл 17,000,000 төгрөг, зээлийн гэрээ байгуулсан 10,000,000 төгрөгийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг гаргуулна. Энэ мөнгөө Ш.Д ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд зарцуулна гэж авсан тул Ш.Д ХХК-иас мөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 

Би 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр авсан 2,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр авсан 1,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр авсан 10,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр авсан 6,000,000 төгрөгөөс тухайн өдрөө П.П.Хын шилжүүлээрэй гэж хэлсэн хүн болох Л.Байгаль руу 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр тус тус нийт 4,000,000 төгрөгийн тендерийн ажил хийхээр шилжүүлсэн. Энэ мөнгөөс өөрийн авсан 2,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө.

З.Г, Ш.Д ХХК нар нь хариуцагч биш. Би П.П.Хаас мөнгө зээлж авсан.

Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 20,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч П.П.Х нь Ш.Д ХХК, З.Г, З.Г нарт холбогдуулан зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 22,800,000 төгрөг, нийт 41,800,000 (дөчин нэгэн сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь зээл 19,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 33,000,000 (гучин гурван сая) төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь шүүх хуралдаанд Би тухайн мөнгийг авсан тул Ш.Д ХХК, З.Г нар нь хариуцагч биш, нэхэмжлэгч П.П.Хын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс П.П.Хын шилжүүлээрэй гэж хэлсэн Л.Байгалийн данс руу 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2 удаагийн гүйлгээхийж нийт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгийг төлөхгүй. Бусад авсан зээлээ хүлээн зөвшөөрч байна. Зээл 15,000,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх байх гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч П.П.Х нь өөрийн эзэмшлийн ХААН банкны 5914200665 тоот данснаас 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөгийг З.Гийн эзэмшлийн Голомт банкны 3055105247 тоот дансанд, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөгийг тус тус хариуцагч З.Гал-Эрдэнийн эзэмшлийн ХААН банкны 5890504620 тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, нэхэмжлэгч П.П.Х, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нарын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно. (хх-ийн 4-7 дугаар тал)

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч З.Г, З.Г нар нь зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч П.П.Х нь хариуцагч З.Гөөс зээл, хариуцагч З.Гэс зээл, ззэлийн хүү, алдангийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь П.П.Хаас хариуцагч З.Гийн дансанд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг Би ажлаасаа гараад зээлтэй байсан тул би дүүгийнхээ дансаар уг мөнгийг авсан гэж тайлбарлан маргах боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймээс хариуцагч З.Гөөс зээл 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч З.Г нь өөрийн эзэмшлийн ХААН банкны 5890504620 тоот дансанд нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 1,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 10,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Харин 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийг П.П.Хын шилжүүлээрэй гэж хэлсэн Л.Байгалийн данс руу шилжүүлсэн гэж марган шүүх хуралдаанд З.Гал-Эрдэнийн ХААН банкны 5890504620 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гарган өгсөн. (хх-ийн 60 дугаар тал)

2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч З.Гал-Эрдэнийн эзэмшлийн ХААН банкны 5890504620 тоот данснаас 200500095652 тоот данс руу GALAA гэх утгаар 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн байх боловч уг мөнгийг П.П.Хын зөвшөөрлөөр Л.Байгаль гэх хүнд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг хариуцагч З.Гэс гаргуулж нэхэмжлэгч П.П.Хт олгох нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч П.П.Х, хариуцагч З.Г нар нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч П.П.Х нь 10,000,000 төгрөгийг зээлүүлэх, хариуцагч З.Г нь уг мөнгөн хөрөнгийг 12 сарын хугацаанд, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн шимтгэл 0,5 хувь, 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдлоо. (хх-ийн 55 дугаар тал)

Хариуцагч З.Г нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн мөнгөн дүн, хугацаа, зээлийн хүү, алданги, шимтгэл зэргийн талаар маргаагүй болно.

Талууд хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулж, хэн аль нь гарын үсэг зурсан байх ба уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6-д Зээлийн алданги 0,5 хувь гэж тохиролцжээ.

10,000,000 төгрөгөөс зээлийн хүүг талуудын тохиролцсоноор тооцоход 6,000,000 төгрөг болж байх ба зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгөөс алдангийг нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаагаар тооцоход 8,000,000 төгрөг болж байна.

Алдангийн дүн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

Иймээс хариуцагч З.Гэс зээл 17,000,000 (1,000,000 төгрөг + 6,000,000 төгрөг + 10,000,000 төгрөг) төгрөг, талуудын байгуулсан зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Нэхэмжлэгч П.П.Х нь хариуцагчаар Ш.Д ХХК гэж тодорхойлсон боловч шүүх хуралдаанаар хэлэлцсэн болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ш.Д ХХК-ийн үйл ажиллагаанд тухайнн зээлийн мөнгийг зарцуулсан нь тогтоогдохгүй байх тул Ш.Д ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Гөөс зээл 2,000,000 (хоёр сая) төгрөгийг, хариуцагч З.Гэс зээл 17,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.П.Хт олгож, Ш.Д ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч З.Г нь 4,000,000 төгрөгөө шилжүүлсэн этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Нэхэмжлэгч П.П.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 (гурван зуун жаран зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Гөөс 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг, хариуцагч З.Гэс 31,000,0000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 312,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.П.Хт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Гөөс зээл 2,000,000 (хоёр сая) төгрөгийг, хариуцагч З.Гэс зээл 17,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.П.Хт олгож, Ш.Д ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.П.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 (гурван зуун жаран зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Гөөс улсын тэмдэгтийн хураамж 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч З.Гэс улсын тэмдэгтийн хураамж 312,950 (гурван зуун арван хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.П.Хт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ