| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2023/00488/И |
| Дугаар | 155/ШШ2023/00577 |
| Огноо | 2023-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2023/00577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/19, Жем трейд ХХК-ийн байранд байрлах, Жем трейд ХХК /2822067/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багт оршин суух, Б Лийн Д --д холбогдох,
3,519,413 (гурван сая таван зуун арван есөн мянга дөрвөн зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жем трейд ХХК нь шүүхэд 3,519,413 (гурван сая таван зуун арван есөн мянга дөрвөн зуун арван гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Д нэхэмжлэгч Жем Трейд ХХК үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч өөрийн түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан Саранхээ нэртэй дэлгүүр газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 2,435,580 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, харилцан тохиролцож Төлбөр барагдуулах гэрээ байгуулж тус гэрээгээр хариуцагч дээрхи төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч хариуцагч Төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд талуудын дунд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлнө гэсэн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2,435,580 төгрөгөнд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 89 хоногийн хугацаанд 1,083,833 төгрөгийн алданги үүссэн байна. Хариуцагч Л.Дгээс тооцоо нийлсэн актаар баталгаажсан, Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт төлөгдөх 2,435,580 төгрөг, алдангид үүсгэсэн 1,083,833 төгрөг, нийт 3,519,413 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...гэжээ.
Б.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өгсөн тайлбартаа: Л.Д нь манай компаниас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 136,270 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,166,110 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100,200 төгрөг, нийт 2,435,580 төгрөгний бараа зээлээр авсан. Манай худалдааны төлөөлөгч 2022 оны 12, 2023 оны 01 дүгээр саруудад Л.Дтэй уулзаж, төлбөр барагдуулах талаар хэлж сануулсан.
Л.Д нь Саранхээ дэлгүүрийг түрээслэж ажиллуулж байсан юм билээ. Тэгээд түрээслэхээ болих гэж байгаа гэдгийг нь 2023 оны 01 дүгээр сард манай худалдааны төлөөлөгч мэдээд намайг дуудаж, би өөрийн биеэр очиж Л.Дтэй уулзаж төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Л.Д төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд төлөх боломжтой гэсэн тул төлбөр барагдуулах эцсийн хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тавьсан.
Төлбөр барагдуулах гэрээгээр төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлбөр төлөгч төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл алданги хүлээлгэсэн тохиолдолд алданги, зээл гэсэн дараалалаар төлөгдөхөөр төлбөр барагдуулах гэрээг Л.Дтэй хийсэн.
Гэтэл түүнээс хойш Л.Дтэй холбогдож чадахгүй байж байгаад 2023 оны 3 дугаар сард холбогдоход би жирэмсэн төлж чадахгүй, би ажил хийх боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн тул шүүхэд хандсан.
Төлбөр барагдуулах гэрээний дагуу 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 89 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр нь бодоход алданги 1,083,533 төгрөг болсон.
Л.Д барааны үнэ 2,435,580 төгрөгний өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байгаа.
Бид Л.Д--г шүүх хуралдаанд ирсэн тохиолдолд ярилцаад үндсэн барааны төлбөрийг 2023 оны 5 дугаар сард багтаан төлнө гэвэл алданги 1,083,533 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгая гэж байсан боловч Л.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэнгүй. Иймд үндсэн барааны төлбөрийг хэзээ, хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй байгаа тул анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд Л.Дгээс зээлээр өгсөн барааны үнэ 2,435,580 төгрөг, төлбөр барагдуулах гэрээний дагуу 89 хоногийн алданги 1,083,533 төгрөг, нийт 3,519,413 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 01 хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа 01 хуудас, Төлбөр барагдуулах гэрээ 01 хуудас, төлбөр төлөх хуваарь 01 хуудас, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт 01 хуудас, Хөвсгөл Жем трейд ХХК-д гаргасан өргөдөл 01 хуудас, Нэхэмжлэх 01 хуудас, Жем трейд ХХК-ийн гэх бараа хүлээлцсэн баримт 01 хуудас, Жем трейд ХХК-ийн зарлагын падаан №165 дугаартай баримт 01 хуудас, Жем трейд ХХК-ийн зарлагын баримт №380372 дугаартай баримт 01 хуудас, хүлээлгэн өгсөн Жем трейд ХХК, хүлээн авсан Б.А гэх баримт 01 хуудас зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Л.Д нь манай компаниас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 136,270 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2,166,110 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100,200 төгрөг, нийт 2,435,580 төгрөгний бараа бүтээгдэхүүн зээлээр авсан ба 2,435,580 төгрөгний өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан. Мөн төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөр барагдуулах эцсийн хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр зааж, төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлбөр төлөгч төлөхөөр тохиролцсон.Гэтэл Л.Д өнөөдрийг хүртэл зээлээр авсан барааны төлбөрөө төлөхгүй, биднийг хохироосоор байна. Иймд барааны үнэ 2,435,580 төгрөг, төлбөр барагдуулах гэрээний дагуу 89 хоногийн алданги 1,083,533 төгрөг, нийт 3,519,413 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан... хэмээн тайлбарлав.
3.Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал Жем трейд ХХК-ны төлөөлөгч Б.М, Л.Д нар нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэг бүрийн үнэ 14,850 төгрөгний үнэ бүхий 0,5 мл Соёрхол архи, 3 ширхэг, нийт 44,550 төгрөг, нэг бүрийн үнэ 12,000 төгрөгний үнэ бүхий 0,375 мл Соёрхол архи, 2 ширхэг, нийт 24,000 төгрөг, нэг бүрийн үнэ 11,900 төгрөгний үнэ бүхий 0.5 мл Qualy, 2 ширхэг, нийт 23,800 төгрөг, нэг бүрийн үнэ 3,570 төгрөгний үнэ бүхий Pepsi Regular 2л, 6 ширхэг, нийт үнэ 21,420 төгрөг, нэг бүрийн үнэ 1,500 төгрөгний үнэ бүхий Pepsi Regular 0.5 мл, 15 ширхэг, нийт үнэ 22,500 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг бүрийн үнэ 36,000 төгрөгний үнэ бүхий Nomad 1л, 3 ширхэг, нийт үнэ 108,000 төгрөг, нэг бүрийн үнэ 32,000 төгрөгний үнэ бүхий Nomad 0.75мл, 3 ширхэг, нийт үнэ 96,000 төгрөг, нэг бүрийн үнэ 33,000 төгрөгний үнэ бүхий Домч бор 0.75 мл, 2 ширхэг, нийт үнэ 66,000 төгрөг, нэг бүрийн үнэ 9,000 төгрөгний үнэ бүхий Домч бор 200 мл, 3 ширхэг, нийт үнэ 27,000 төгрөг, нэг бүрийн үнэ 28,000 төгрөгний үнэ бүхий Чингис голд 1 л, 3 ширхэг, нийт үнэ 84,000 төгрөг, нэг бүрийн үнэ 24,500 төгрөгний үнэ бүхий Чингис голд 0.75 мл, 3 ширхэг, нийт үнэ 73,500 төгрөг, нэг бүрийн үнэ 19,900 төгрөгний үнэ бүхий Чингис голд 0.5 мл, 3 ширхэг, нийт үнэ 59,700 төгрөг, нэг бүрийн үнэ 32,200 төгрөгний үнэ бүхий Чингис голд 1л /х-тай/, 3 ширхэг, нийт үнэ 96,600 төгрөг, нэг бүрийн үнэ 29,100 төгрөгний үнэ бүхий Чингис голд 0.75мл /х-тай/, 3 ширхэг, нийт үнэ 87,300 төгрөг, нэг бүрийн үнэ 24,500 төгрөгний үнэ бүхий Чингис голд 0.5 мл /х-тай/, 3 ширхэг, нийт үнэ 73,500 төгрөг, нэг бүрийн үнэ 26,500 төгрөгний үнэ бүхий Бөртэ 0.75 мл, 3 ширхэг, нийт үнэ 79,500 төгрөг, нэг бүрийн үнэ 20,000 төгрөгний үнэ бүхий Бөртэ 0.5 мл, 3 ширхэг, нийт үнэ 60,000 төгрөг, нэг бүрийн үнэ 34,000 төгрөгний үнэ бүхий Бөртэ 0.75 мл /х-тай/, 3 ширхэг, нийт үнэ 102,000 төгрөг, нэг бүрийн үнэ 26,000 төгрөгний үнэ бүхий Бөртэ 0.5 мл /х-тай/, 3 ширхэг, нийт үнэ 78,000 төгрөг, нэг бүрийн үнэ 40,000 төгрөгний үнэ бүхий Соёрхол 1.75 мл, 2 ширхэг, нийт үнэ 80,000 төгрөг, нэг бүрийн үнэ 20,500 төгрөгний үнэ бүхий Соёрхол 0.75 мл, 4 ширхэг, нийт үнэ 82,000 төгрөг, нэг бүрийн үнэ 14,850 төгрөгний үнэ бүхий Соёрхол 0.5 мл, 4 ширхэг, нийт үнэ 59,400 төгрөг, нэг бүрийн үнэ 12,000 төгрөгний үнэ бүхий Соёрхол 375 мл, 4 ширхэг, нийт үнэ 48,000 төгрөг, нэг бүрийн үнэ 21,200 төгрөгний үнэ бүхий Соёрхол шинэ монгол 0.75 мл, 4 ширхэг, нийт үнэ 84,800 төгрөг, нэг бүрийн үнэ 25,000 төгрөгний үнэ бүхий Соёрхол 1.0 л, 4 ширхэг, нийт үнэ 100,000 төгрөг, нэг бүрийн үнэ 16,700 төгрөгний үнэ бүхий Qualy 0.75 мл, 4 ширхэг, нийт 66,800 төгрөг, нэг бүрийн үнэ 11,900 төгрөгний үнэ бүхий Qualy 0.5 мл, 4 ширхэг, нийт 47,600 төгрөг, нэг бүрийн үнэ 9,300 төгрөгний үнэ бүхий Qualy 0.35 мл, 4 ширхэг, нийт 37,200 төгрөг, нэг бүрийн үнэ 12,800 төгрөгний үнэ бүхий Цагаан 0.75 мл, 3 ширхэг, нийт 38,400 төгрөг, нэг бүрийн үнэ 9,000 төгрөгний үнэ бүхий Цагаан 0.5 мл, 3 ширхэг, нийт 27,000 төгрөг, нэг бүрийн үнэ 6,350 төгрөгний үнэ бүхий Цагаан 0.35 мл, 3 ширхэг, нийт 19,050 төгрөг, нэг бүрийн үнэ 2,100 төгрөгний үнэ бүхий Хужирт 1.5 мл, 8 ширхэг, нийт 16,800 төгрөг, нэг бүрийн үнэ 1,500 төгрөгний үнэ бүхий Хужирт 0.5 мл, 24 ширхэг, нийт 36,000 төгрөг, нэг бүрийн үнэ 3,570 төгрөгний үнэ бүхий Pepsi Regular 2мл, 6 ширхэг, нийт үнэ 21,420 төгрөг, нэг бүрийн үнэ 3,570 төгрөгний үнэ бүхий Mountain dew 2мл, 6 ширхэг, нийт үнэ 21,420 төгрөг, нэг бүрийн үнэ 3,570 төгрөгний үнэ бүхий Mirinda orange 2мл, 6 ширхэг, нийт үнэ 21,420 төгрөг, нэг бүрийн үнэ 3,570 төгрөгний үнэ бүхий Pepsi Vanilla 2мл, 6 ширхэг, нийт үнэ 21,420 төгрөг, нэг бүрийн үнэ 3,000 төгрөгний үнэ бүхий Pepsi Regular 1.25 мл, 12 ширхэг, нийт үнэ 36,000 төгрөг, нэг бүрийн үнэ 3,000 төгрөгний үнэ бүхий Pepsi Black 1.25 мл, 8 ширхэг, нийт үнэ 24,000 төгрөг, нэг бүрийн үнэ 3,000 төгрөгний үнэ бүхий Mountain dew 1.25 мл, 8 ширхэг, нийт үнэ 24,000 төгрөг, нэг бүрийн үнэ 3,000 төгрөгний үнэ бүхий 7UP 1.25 мл, нийт үнэ 24,000 төгрөг, нэг бүрийн үнэ 1,500 төгрөгний үнэ бүхий Pepsi Regular 0.5 мл, 15 ширхэг, нийт үнэ 22,500 төгрөг, нэг бүрийн үнэ 1,500 төгрөгний үнэ бүхий Mountain dew 0.5 мл, 15 ширхэг, нийт үнэ 22,500 төгрөг, нэг бүрийн үнэ 1,500 төгрөгний үнэ бүхий 7UP 0.5 мл, 15 ширхэг, нийт үнэ 22,500 төгрөг, нэг бүрийн үнэ 1,500 төгрөгний үнэ бүхий Sting Gold 0.5 мл, 15 ширхэг, нийт үнэ 22,500 төгрөг, нэг бүрийн үнэ 2,740 төгрөгний үнэ бүхий Lipton-Green ice tea 1.25 мл, 8 ширхэг, нийт үнэ 21,920 төгрөг, нэг бүрийн үнэ 2,740 төгрөгний үнэ бүхий Lipton-Lemon ice tea 1.25 мл, 8 ширхэг, нийт үнэ 21,920 төгрөг, нэг бүрийн үнэ 1,560 төгрөгний үнэ бүхий Lipton-Peach ice tea 0.5 мл, 12 ширхэг, нийт үнэ 18,720 төгрөг, нэг бүрийн үнэ 1,560 төгрөгний үнэ бүхий Lipton-Strawberry ice tea 0.5 мл, 12 ширхэг, нийт үнэ 18,720 төгрөг,
2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэг бүрийн үнэ 16,700 төгрөгний үнэ бүхий Qualy 0.75, 6 ширхэг, нийт 100,200 төгрөг буюу үлдэгдэл тооцоо бүгд 2,435,580 төгрөг төлөх, төлбөр барагдуулах эцсийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлбөр төлөгч төлөхөөр тохиролцож, өр барагдуулах гэрээг байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд талууд мэтгэлцэхдээ нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагч өөрийн тайлбар, татгалзалаа тус тус нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Жем трейд ХХК нь хариуцагч Л.Дд холбогдуулан 3,519,413 (гурван сая таван зуун арван есөн мянга дөрвөн зуун арван гурав) төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Л.Д зөвшөөрөх эсэх талаар тайлбар гаргаж, үндэслэлээ нотлох ёстой.
Гэтэл хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг үгүйсгээгүй гэж үзнэ.
Иймд хариуцагч Л.Дг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Жем трейд ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Л.Дд шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гардуулж, хариу тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлэхээр зааж, түүнд эрх, үүргийг танилцуулсан /хх -ийн 16-22/ ба шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагч талын эдлэх эрхийг хязгаарласан, эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШЗ2023/02066 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, хэргийг хариуцагч Л.Д-гийн эзгүйд хянан шийдвэрлэхээр тогтсон болохыг дурдлаа.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Д-гээс 3,519,413 (гурван сая таван зуун арван есөн мянга дөрвөн зуун арван гурав) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,261 (далан нэгэн мянга хоёр зуун жаран нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 71,261 (далан нэгэн мянга хоёр зуун жаран нэг) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жем трейд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ