| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/00367/И |
| Дугаар | 155/ШШ2023/01179 |
| Огноо | 2023-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2023/01179
| 2023 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2023/01179 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, Н.Ө
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 19 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух, Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай 155/2023/00367/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Н (цахим),
Гэрч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н.Ө нь Г.Бд холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Н.Н.Ө нь Г.Бд 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохиролцон 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1741 дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлсэн. Н.Н.Ө нь 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Бгийн ХААН банкны 5890513409 дугаар дансанд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасан хугацаа дуусаж зээлээ нэхсэн боловч хариуцагч Г.Б нь мөнгийг Бэлтэс Мөрөн ХХК-д шилжүүлсэн учраас надад хамаагүй гэж тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эсхүл хувиараа мөнгөө олж аваад эргүүлж өгөх болов уу гээд хүлээж байсан боловч өдий хүртэл мөнгийг өгөөгүй. Бэлтэс Мөрөн ХХК-иас мөнгөө аваад өгнө гэж хэлж байсан. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл алданги тооцсон. Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Иймд зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэв.
Хариуцагч Г.Б нь хариу тайлбартаа:...Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Өөрийн ХААН банкны 5890513409 тоот дансаар 10,000,000 төгрөг авсан. Би тухайн мөнгийг өөртөө ашиглаагүй. Миний охин Д.Энхцэцэгийн нөхрийн хамаатны хүн болох С.Н нь би хүнээс 10,000,000 төгрөг зээлээд таны нэрээр Бэлтэс Мөрөн ХХК-д хийнэ гэсэн учраас би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. С.Н нь цагдаагийн байгууллагад ажилладаг хүн учир би С.Нд итгэсэн. Би тухайн 10,000,000 төгрөг дээр охин Д.Энхцэцэг 10,000,000 төгрөг нэмээд нийт 20,000,000 төгрөг болгоод Бэлтэс мөрөн ХХК-д мөнгөө өсгөж авахаар өгсөн боловч тухайн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Би Бэлтэс мөрөн ХХК-ийн эрүүгийн хэрэгт 20,000,000 төгрөгийн хохирогчоор тогтоогдсон байгаа. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.
Хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Бгээс нэхэмжлэгч Н.Н.Өд холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч Г.Б сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Н.Н.Өтай 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1741 дугаартай байгуулсан зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Уг хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус хүсэл эрмэлзэлгүйгээр хэлцэл хийх гэсэн гадаад үзэмжийг илэрхийлэн хийгддэг хэлцлийг хэлдэг. Тухайн мөнгийг Н.Н.Өаас зээлж аваагүй. Харин С.Н гэх хүн Бэлтэс Мөрөн ХХК-д мөнгө хийж өсгөх хүсэлтэй байгаа учраас би Н.Н.Өаас 10,000,000 төгрөг зээлээд хийх гэсэн юм. Бэлтэс Мөрөн ХХК-д нийт 20,000,000 төгрөг хийгдсэн. Мөнгө зээлж авах хэлцэл дээр гарын үсэг зурагдах болсон шалтгаан нь зөвхөн энэ хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн буюу энэ хэлцлийн үр дүнд үүрэг хариуцлага хүлээх хүсэл сонирхол, эрмэлзэлгүй байсан. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийн үр дүнд үүрэг хариуцлага хүлээх хүсэл сонирхол, эрмэлзэлгүй байхыг шаарддаг. Тухайн 10,000,000 төгрөгийг аваад ашиглах бодол огт байгаагүй. Зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Н.Н.Өаас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Г.Б нь 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнийг хэрхэн ямар шалтгаанаар авсан нь зээлдүүлэгчид хамааралгүй. Цааш нь хэнд, хэрхэн өгч, яаж зарцуулсан нь Н.Н.Өд ач холбогдолгүй. Зээлийн гэрээний үнийг Г.Б өөрөө хүлээж авсан. Бэлтэс Мөрөн ХХК-д хийх зорилготойгоор уг мөнгийг авсан. Бэлтэс Мөрөн ХХК-д 20,000,000 төгрөг хийхээр уг гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан гэж байгаа нь утга агуулгын хувьд авцалдахгүй байна гэсэн тайлбарыг гаргасан:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хөгшин настай намайг төөрөгдүүлсэн гээд байх юм. Би Г.Бг дуудаад тулгаж, шаардсан зүйл байхгүй. Энэ мөнгө надад огт хамаагүй. Миний данс руу ороогүй. Би энэ мөнгөнд гар хүрээгүй. Орсон эсэхийг нь мэдэхгүй. Би гэрээ байгуулж байхад хажууд нь байгаагүй. Тухайн үед би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очсон байсан. Гэхдээ Г.Бд шаардсан зүйл байхгүй. Авсан мөнгөө ямар хүнд өгсөн талаар мэдэхгүй. Би мөнгөний барааг огт хараагүй гэв.
Нэхэмжлэгч Н.Н.Өаас 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №0432 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №1741 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХААН банкны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №9808707 журналын дугаартай, шилжүүлгийн мэдээллийн баримт, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №0710 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №0388 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч Г.Бгээс хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр С.Нг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, харьяа дүүргийн шүүхээр нэхэмжлэлийн хувийг гардуулах тухай хүсэлт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/743 дугаартай албан бичиг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт, зурвасын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Н.Н.Ө нь Г.Бд 10,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохиролцон 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1741 дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулан зээлдүүлсэн. Н.Н.Ө нь 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Бгийн ХААН банкны 5890513409 дугаар дансанд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасан хугацаа дуусаж зээлээ нэхсэн боловч хариуцагч Г.Б нь мөнгийг Бэлтэс Мөрөн ХХК-д шилжүүлсэн учраас надад хамаагүй гэж тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эсхүл хувиараа мөнгөө олж аваад эргүүлж өгөх болов уу гээд хүлээж байсан боловч өдий хүртэл мөнгийг өгөөгүй. Бэлтэс Мөрөн ХХК-иас мөнгөө аваад өгнө гэж хэлж байсан. 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл алданги тооцсон. Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Иймд зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч Г.Бгээс гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Г.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Өөрийн ХААН банкны 5890513409 тоот дансаар 10,000,000 төгрөг авсан. Би тухайн мөнгийг өөртөө ашиглаагүй. Миний охин Д.Энхцэцэгийн нөхрийн хамаатны хүн болох С.Н нь би хүнээс 10,000,000 төгрөг зээлээд таны нэрээр Бэлтэс Мөрөн ХХК-д хийнэ гэсэн учраас би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. С.Н нь цагдаагийн байгууллагад ажилладаг хүн учир би С.Нд итгэсэн. Би тухайн 10,000,000 төгрөг дээр охин Д.Энхцэцэг 10,000,000 төгрөг нэмээд нийт 20,000,000 төгрөг болгоод Бэлтэс мөрөн ХХК-д мөнгөө өсгөж авахаар өгсөн боловч тухайн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Би Бэлтэс мөрөн ХХК-ийн эрүүгийн хэрэгт 20,000,000 төгрөгийн хохирогчоор тогтоогдсон байгаа. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Хариуцагч Г.Б нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Н.Н.Өтай 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1741 дугаартай байгуулсан зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Уг хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус хүсэл эрмэлзэлгүйгээр хэлцэл хийх гэсэн гадаад үзэмжийг илэрхийлэн хийгддэг хэлцлийг хэлдэг. Тухайн мөнгийг Н.Н.Өаас зээлж аваагүй. Харин С.Н гэх хүн Бэлтэс Мөрөн ХХК-д мөнгө хийж өсгөх хүсэлтэй байгаа учраас би Н.Н.Өаас 10,000,000 төгрөг зээлээд хийх гэсэн юм. Бэлтэс Мөрөн ХХК-д нийт 20,000,000 төгрөг хийгдсэн. Мөнгө зээлж авах хэлцэл дээр гарын үсэг зурагдах болсон шалтгаан нь зөвхөн энэ хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн буюу энэ хэлцлийн үр дүнд үүрэг хариуцлага хүлээх хүсэл сонирхол, эрмэлзэлгүй байсан. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийн үр дүнд үүрэг хариуцлага хүлээх хүсэл сонирхол, эрмэлзэлгүй байхыг шаарддаг. Тухайн 10,000,000 төгрөгийг аваад ашиглах бодол огт байгаагүй. Зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон. Иймд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах-аар тодорхойлсон.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Н.Н.Өаас 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Г.Б нь 10,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнийг хэрхэн ямар шалтгаанаар авсан нь зээлдүүлэгчид хамааралгүй. Цааш нь хэнд, хэрхэн өгч, яаж зарцуулсан нь Н.Н.Өд ач холбогдолгүй. Зээлийн гэрээний үнийг Г.Б өөрөө хүлээж авсан. Бэлтэс Мөрөн ХХК-д хийх зорилготойгоор уг мөнгийг авсан. Бэлтэс Мөрөн ХХК-д 20,000,000 төгрөг хийхээр уг гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан гэж байгаа нь утга агуулгын хувьд авцалдахгүй байна гэх үндэслэлээр няцаасан.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Хөгшин настай намайг төөрөгдүүлсэн гээд байх юм. Би Г.Бг дуудаад тулгаж, шаардсан зүйл байхгүй. Энэ мөнгө надад огт хамаагүй. Миний данс руу ороогүй. Би энэ мөнгөнд гар хүрээгүй. Орсон эсэхийг нь мэдэхгүй. Би гэрээ байгуулж байхад хажууд нь байгаагүй. Тухайн үед би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очсон байсан. Гэхдээ Г.Бд шаардсан зүйл байхгүй. Авсан мөнгөө ямар хүнд өгсөн талаар мэдэхгүй. Би мөнгөний барааг огт хараагүй гэж тайлбарласан.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Н.Н.Ө нь хариуцагч Г.Бгээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Н.Н.Ө нь Г.Бд 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар түүний ХААН банкны 5890513409 тоот дансанд шилжүүлэхээр, хариуцагч Г.Б нь тохиролцсон хугацаанд мөнгийг болон хүүг буцаан төлөхөөр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,3 хувиар алданги төлөхөөр талууд тохиролцсон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээгээр тогтоогдож байна. (хх-ийн 5-6 дугаар тал)
Нэхэмжлэгч Н.Н.Ө нь хариуцагч Г.Басанхүүгийн эзэмшлийн ХААН банк дахь 5890513409 тоот дансанд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Г.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн бүртгэлийн 1741 дугаартай Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг зэргийн талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагч нь ...Тухайн мөнгийг би аваагүй, С.Н нь нэхэмжлэгчээс тухайн мөнгийг авч, миний нэрээр Бэлтэс мөрөн ХХК-д мөнгө хийн өсгөж авах зорилгоор тохиролцсон. Би тухайн мөнгийг Бэлтэс мөрөн ХХК-д хийсэн гэж сөрөг нэхэмжлэл гарган маргав.
Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус хүсэл эрмэлзэлгүйгээр хэлцэл хийх гэсэн гадаад үзэмжийг илэрхийлэн хийсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Н нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг зээлж Бэлтэс мөрөн ХХК-д миний нэрээр хийж, ашиг олох зорилгоор авсан, тухайн Бэлтэс мөрөн ХХК-тай байгуулсан гэрээг халхавчлах зээлийн гэрээг зорилгоор хийсэн хэлцэл гэх үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Н.Н.Ө, хариуцагч Г.Б нарын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээнд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Н.Н.Ө нь 10,000,000 төгрөгийг хариуцагчийн буюу зээлдэгчийн дансанд шилжүүлэх, зээлдэгч буюу хариуцагч Г.Б нь тохиролцсон хугацаанд мөнгийг хүүний хамт буцаан өгөх, тохиролцсон хугацааг хэтрүүлбэл алданги төлөхөөр тохиролцсон нь гэрээнд бүрэн тусгагдсан, хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан, гэрээнд заасны дагуу мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна.
Тодруулбал, гэрээний гол нөхцөл буюу хугацаа, зээлийн хэмжээ, хүү, зээл олгох хэлбэр, эргэн төлөх нөхцөл, үүргийн гүйцэтгэлийг хангах арга зэргийг талууд бодитой тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн дансанд 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтаар зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Н.Н.Ө нь хариуцагч Г.Бгээс зээл, алдангийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.
Алдангийн дүн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байх тул хариуцагч Г.Бгээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Бгээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н.Өд олгож, хариуцагч Г.Бгийн нэхэмжлэгч Н.Н.Өд холбогдуулан гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин хариуцагч Г.Б нь дээрх мөнгийг шилжүүлсэн компани (этгээд)-аас шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Нэхэмжлэгч Н.Н.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,954 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин дөрөв) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс 15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н.Өд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Бгээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н.Өд олгож, хариуцагч Г.Бгийн нэхэмжлэгч Н.Н.Өд холбогдуулан гаргасан 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1741 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Н.Өы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,954 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин дөрөв) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгээс улсын тэмдэгтийн хураамж 232,950 (хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Н.Өд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ