Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0264/З |
Дугаар | 128/ШШ2023/0507 |
Огноо | 2023-06-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2023/0507
2023 06 07 128/ШШ2023/0507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг, даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:51/
Хариуцагч: А,,
Хариуцагч: *******, ******* яам хоорондын аын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч *******, ******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, А, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
Хэргийн индекс:
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн нөхцөл байдлын талаарх хураангуй:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.2. *******, ******* сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлыг хэсэг нь ******* аймгийн ******* сумын Орхон багийн нутагт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байдалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, Орхон голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, санал боловсруулах зорилгоор томилолтоор газар дээр нь ажилласны дотор нэхэмжлэгч компанийн аын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай хамаарсан. Улмаар тус ажлын хэсгээс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр илтгэх хуудас бичсэн. /хх-123 хуудас/
1.3. Мөн А, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.З, мэргэжилтэн Д.М, жолооч Ц.Г нар нь ******* аймгийн *******, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдад албан томилолтоор ажиллаж илтгэх хуудсыг тус газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр *******, ******* яаманд хүргүүлсэн. /хх-82-93/
1.4. *******, ******* яам нь дээрх ажлын хэсгийн дүгнэлт, А, газрын тосны газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичгийг үндэслэн С ХХК-ийн ******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэх дугаар дүгнэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, Кадастрын хэлтэст хүргүүлсэн байна.
1.5. даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр ******* ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар дүгнэлтийг үндэслэн С ХХК-ийн ******* аймгийн ******* сумын Гт байрлах 48,87 гектар, ******* дугаар аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ.
1.6. Тус шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр С ХХК-д мэдэгдсэн байна.
2. Процессын тухай:
2.1. С ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Нэхэмжлэгч С ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Манай компани ******* аймгийн ******* сумын нутаг, Г нэртэй газарт 48.87 гектар талбай бүхий аын MV-01 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрлийг өмнө нь А, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар шийдвэрээр хүчингүй болгож байсан бөгөөд *******, ******* яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг үндэслэж байсан.
3.2. Түүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл шийдвэрүүдийн биелэлтийг 3 сар түдгэлзүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсаны дагаа шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.3. Улмаар даргын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Гэтэл дахин 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр танай компанийн эзэмшиж байсан MV-01 дугаар бүхий аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр цуцалсныг мэдэгдэж байна гэсэн. Ингэхдээ тухайн шийдвэрийн үндэслэлээ Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, *******, ******* сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар дүгнэлт гэж, өмнө нь хүчингүй болсон үндэслэлийг дахин заасан нь хууль бус болсон гэж үзэж байна.
3.4. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ.
3.5. *******д хортой нөлөөлөх гэдгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна гэж тайлбарласан. Манай компанийн зүгээс байгаль орчинд хортой нөлөө учруулсан, байгалийн баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл гаргаагүй, байгаль орчинд хортой нөлөө үзүүлээгүй болно.
3.6. Гэтэл бидэнд мэдэгдэхгүйгээр *******, ******* яамнаас дүгнэлт гаргаж, улмаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдэгдэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, түүнд холбогдуулан тайлбар, санал авах болон Захиргааны үйл ажиллагаанд баримтлах бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн байна.
3.7. Түүнчлэн *******, ******* яамнаас гаргасан дүгнэлтийг танилцуулаагүй, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээс ур шийдвэр гарсныг мэдсэн, мөн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх дугаар шийдвэрийг ч одоог хүртэл танилцуулж, гардуулаагүй. Иймд А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр, *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Кадастрын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1 "С" ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
4.2. ******* аймгийн ******* сумын нутагт орших "Г" нэртэй 48.87 га талбай бүхий аын ашиглалтын МВ-01 дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон.
4.3. *******, ******* сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн дэх хэсгийн 1-д "...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..." гэж заасны дагуу ******* аймгийн ******* сумын нутагт орших "Г" нэртэй 48.87 га талбай бүхий аын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ажилласан.
4.4. Тус ажлын хэсгээс гарсан дүгнэлтийн дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт олгогдсон аын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч "С" ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д ...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан..." гэж заасны дагуу *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн "Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дугаар бүхий дүгнэлт гарсан байна.
4.5. *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар бүхий "Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг *******, ******* сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тоот албан бичгээр холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар А, газрын тосны газарт ирүүлсэн.
4.6. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.
4.7. Үүний дагуу Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь *******, ******* сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны заалт, өдрийн дугаар тоот албан бичгээр ирүүлсэн *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар бүхий "Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг үндэслэн А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" дугаар шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болно.
4.8. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу Сонсох ажиллагааг А, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Сонсох ажиллагаа явуулах тухай" ******* тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ба мөн хуулийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А, газрын тосны газрын 210 тоот өрөөнд "С" ХХК-ийн төлөөллийг оролцуулан сонсох ажиллагаа явуулсан.
4.9. А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" дугаар албан бичгээр "С" ХХК-д мэдэгдэл хүргүүлж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох мэдэгдэх ажиллагаа хийсэн.
4.10. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс. ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана... гэж, 2 дугаар зүйлийн 2.2-т захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн аймгийн Засаг дарга гэрээ байгуулж, хяналтыг хэрэгжүүлнэ..."
4.11. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Журам, гэрээний загвар батлах тухай" 120 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээний загвар"-ын дагуу "С" ХХК нь гэрээ байгуулах өргөдөл ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй болно.
4.12. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд "....Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах дугаар зүйлд бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Аын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй..." гэж заасан тул нэхэмжлэгч нь дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй болно. Иймд А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул "С" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Хариуцагч *******, ******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
5.1. "С" ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
5.2. ******* аймгийн ******* сумын нутагт орших Г" нэртэй 48.87 га талбай бүхий аын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон.
5.3. *******, ******* сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/153 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах..." гэж заасны дагуу ******* аймгийн ******* сумын нутагт орших "Г" нэртэй 48.87 га талбай бүхий аын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд ажилласан.
5.4. Мөн А газрын тосны газраас явуулсан шалгалтын ажлаар уг компани нь уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй, тусгай зөвшөөрлийн талбайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг ажиллаж зөрчилтэй гэж үзэж усан бууг лацадсан нөхцөл байдалтай гэж ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан байдаг.
5.5. *******, ******* сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/153 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт олгогдсон аын ашиглалтын MV-01 дахь дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч "С" ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан..." гэж заасны дагуу *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн "Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дугаар бүхий дүгнэлтийг гаргасан. Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон дүгнэлт болно.
5.6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг А, газрын тосны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Сонсох ажиллагаа явуулах тухай" ******* тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А, газрын тосны газраас "С" ХХК-ийн төлөөллийг оролцуулан сонсох ажиллагаа явуулсан байдаг.
5.7. А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" дугаар албан бичгээр "С" ХХК-д мэдэгдэл хүргүүлж Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх ажиллагааг хийсэн байна. Иймд "С" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсэг, *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дугаар дүгнэлтэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн *******, ******* сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, А, газрын тосны газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичгийг үндэслэл болгож, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзжээ.
4. *******, ******* сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь ******* аймагт 2022 оны 5 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд томилолтоор ажиллаж, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр илтгэх хуудас бичсэн байна.
5. Тус илтгэх хуудсанд С ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 48.87 га талбайгаас эвдэрсэн газрын хэмжээ 9 га, зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай талбай 9 га гэж тэмдэглэсэн боловч Дүгнэлт хэсэгт М ХХК, Э ХХК-ийн MV-00, MV-0007 тусгай зөвшөөрлүүдийн талбайд нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэх, нөхөн сэргээлтийг бүрэн хийж дууссаны дараа тодорхой хугацаанд хамгааллын арга хэмжээ авч ажиллахыг ******* аймгийн *******, ******* газар болон ******* сумын Засаг даргад үүрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчинд нөлөөлөх ямар хортой нөлөөлөл үзүүлж байгаа, ямар зөрчил гаргасан, эсхүл нөхөн сэргээх үүргээ хэзээ, хэрхэн биелүүлээгүй болохыг шалгаж тогтоосон талаар тусгайлан мэргэжлийн санал, дүгнэлт гаргаагүй байна.
6. Мөн маргаан бүхий дүгнэлтэд үндэслэл болгосон А, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн П.З, мэргэжилтэн Д.М, жолооч Ц.Г нарын албан томилолтоор ажилласан тухай илтгэх хуудас /хх-103 хуудас/-ны Дүгнэлт хэсэгт хэвлэл мэдээлэлд гарч буй Ч.Б захиралтай З ХХК нь С ХХК-ийн эзэмшил MV-01 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байна. Тухайн талбайд ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг ажиллаж усан бууг лацадсан байлаа. Голын усанд шүүрүүлээгүй ус алдсан нөхцөл байдал газар дээр байхгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 2022 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, харин хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулсан байна гэж дүгнэж, уг илтгэх хуудсыг тус газрын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр *******, ******* яаманд хүргүүлсэн байна. /хх-82-93 хуудас/
7. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: ...56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.
8. Хэрэгт цугларсан баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус яамнаас маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа дээрх хуульд заасан урьдчилсан нөхцөл болох нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан үзэлгүй шууд дүгнэлт гаргасан, дүгнэлтийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байна.
9. Хариуцагч *******, ******* яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхтэй боловч мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2.4, 17 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар аймаг, сумын Засаг дарга нь нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх бүрэн эрхийнхээ дагуу Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар саналаа гаргаж, уг саналыг үндэслэн яамнаас зохих хяналт шалгалтыг хийж дүгнэлт гаргахаар байна.
10. Түүнчлэн маргаан бүхий дүгнэлт нь нэхэмжлэгчийн а ашиглах эрх бүхий тусгай зөвшөөрлийг цуцлах үр дагавар үүсгэсэн захиргааны акт болох тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар *******, ******* яам нь дүгнэлтийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй нэхэмжлэгч компанид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох сонсох ажиллагааг хийх үүрэгтэй. Иймд тус яамны хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...дүгнэлт нь эцсийн шийдвэр биш учраас сонсох ажиллагааг хийх шаардлагагүй, А, газрын тосны газраас сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
11. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй буюу нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч компаниас тайлбар, санал аваагүй нь бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан үүргээ биелүүлээгүй хууль бус захиргааны акт болжээ.
12. Маргаан бүхий А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, *******, ******* сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн *******, ******* яамны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн С ХХК-ийн ******* аймгийн ******* сумын Г нэртэй 48.87 га талбай бүхий MV-01 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
13. Дээр дүгнэсэнчлэн хуульд нийцээгүй дүгнэлтийг үндэслэж гарсан А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь бүрэн үндэслэл бүхий биш байна гэж дүгнэлээ.
14. Хариуцагч А, газрын тосны газрын тайлбарт ...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Аын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт а хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан тул нэхэмжлэгч нь дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй болно... гэж тайлбарлан маргах боловч маргаан бүхий актад энэ үндэслэлийг заагаагүй, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр цуцалсан тул энэ тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй байна.
15. Иймд тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргахдаа хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй, сонсох ажиллагааг хийлгүй дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэж цуцлах шийдвэр гаргасан нь С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг эзэмших, тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах эрхийг зөрчиж байх тул А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг, *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А, газрын тосны газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсэг, *******, ******* яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот дүгнэлтийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хувь тэнцүүлэн 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ