Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 0544

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                              

             Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.П даргалж,

 нарийн бичгийн дарга: Г.У

 улсын яллагч: Ц.О

 шүүгдэгчийн    өмгөөлөгч: Б.Ч

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : Г.Н

түүний өмгөөлөгч : Ц.М, Д.Т

шинжээч нар:Г.Г,Ш.П,Б.Л,Л.Г, М.Ж, Н.Ш

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Д Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201724000163  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Д Б, 1976  оны  6 дугаар сарын 04-ний өдөр Т аймгийн У суманд төрсөн, 41 настай, эрэгтэй,  бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 43 дугаар гудамжны 658  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2002 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 209 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 7  сарын хугацаагаар хорих ялыг нэмж бүгд биечлэн эдлэх ялыг 2 жил 01 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,РД:НЩ76060478,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн цагаан давааны 9 дүгээр гудамжинд Хьюндей Старекс маркийн 58-49 УНЭ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Б дайрч амь насыг нь хохироон зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:    

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

           Шүүгдэгч  Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 05-ны 21 цагт би талийгаачийн гэрт золгох гэж очсон. Шинийн 7-ны өдөр байсан бөгөөд би замаараа 1 шил архи, 1 ширхэг пиво аваад талийгаачийн гэрт очиход гадны айлчин байсан ба тэр айлчин нь миний таньдаг хүн болох Бямбаа гэх ах байсан тул талийгаач, Бямбаа ах хоёрын задалчихсан байсан 1 шил архийг уусан. Гаднаас ирсэн Бямбаа ах 1 хундага уугаад явлаа гээд явсан. Би архи, пивоо задлаад 1 дэхийн өглөө ажилтай одоо явъя гэхэд талийгаач намайг халамцуу байна, унтаад яв гэсэн ч би зүгээр гэсэн тул намайг гаргаж өгсөн. Талийгаачийг эхнэртэй нь 2 талаас нь сугадаж гараад би машиндаа суусан. Талийгаач, Ням эгч 2 миний машины цонхны цаана үлдээд болгоомжтой яваарай гэсэн. Машиныхаа хөгжмийг багасгахад хаалга дуугарсан тул би цонхоор харахад хэн ч харагдаагүй тул гэртээ орсон байна гэж бодоод хөдлөөд явсан ба гэртээ хариад унтсан. Шар хадны эцэст гэртээ очиж унтсан. Өглөө намайг унтаж байхад хадам ээж яриад талийгаачийг осолд орсон байна, юу болсон бэ гэсэн. Би гэрт нь урд орой нь очсон гэдгээ хэлээд эхнэрийн хамт очсон. Хажуугаар түргэний тэрэг явж байсан тул би түргэний тэргийг дагуулж очсон. Би очоод Нямхорол эгчээс намайг явсны дараа өөр машин ирсэн үү гэхэд ирээгүй, хамгийн сүүлд чи ирсэн гэсэн. Цагдаагийн  машин ирж үзлэг хийгээд миний машины арын гупер хэсэгт талийгаачийн цус болсон байгааг тогтоож, намайг талийгаачийг дайрсан байна гэсэн гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 05-ны орой Баасансүрэн манай гэрт 21 цаг өнгөрч байхад ирсэн. Манайд тэр үед Б эхнэр хүүхдийн хамт ирчихсэн байсан. Тэр хүмүүс гадаа байснаа буцаж ороод, золгоод хоол цай идсэн. 0.75 л хэмжээтэй архи талдаа орсон тул хувааж уусан. Гэрт 7 хүн байсан. 22 цаг өнгөрч байхад манайд ирсэн зочид явсан ба би гаргаж өгөөд орж ирсэн. Талийгаач, Баасансүрэн нар сууж байгаад манай хадам ээж танай хаяанд байх учиргүй, яагаад манай аавтай золгоогүй юм бэ гэж Б талийгаачид хэлсэн. Бас дотор муухайраад байна гээд надаас ундаа нэхсэн ба ундаа байхгүй гэхэд ус нэхээд толгой дээрээ ус хийлгээд одоо сайхан боллоо гээд архи уугаад явна гээд гарсан. Би хүмүүст бэлэг өгөхөд бэлэг авахгүй гээд аваагүй. Хадам ээжийнхээ гэр рүү орно гэсэн тул талийгаач машинд нь түрүүлж орсон ба хойд талын хаалгаар би ороход ах бид 2-т ярих юм байна, та бууж бай гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гээд буугаагүй ба хадам ээжийнх нь гэрийн хаалганы хажууд очиж зогссон. Хадам ээжийндээ орж унт гэхэд ороогүй ба машиныхаа гэрлийг асааж зогсоод пивоо задлаад уучихаад буцаж тойроод манай гадна ирсэн. Пивоо уугаагүй ба явна гэсэн. Манай талийгаач өөрийнхөө машинтай явна гээд аккумлятороо гаргаад ирсэн тул би болохгүй гээд би аккумляторыг гэрт оруулаад гарч ирэхэд талийгаач бие засах гээд бие засах газрын хажууд зогсож байсан. Тэр үед Б харагдахгүй машиндаа суучихсан байсан. Би үнсээ асгаад буцаж гарч ирэхэд талийгаач байхгүй, Б машин явж байсан тул хамт талийгаачийг Б хамт явчихлаа гэж бодоод хашааныхаа гадна бага зэрэг зогсож байгаад хаалгаа хаагаад орсон. Би 2 нохойгоо тавиад талийгаачийг хүлээж байгаад унтчихсан байсан. Өглөө босоод үнээгээ саагаад үхрээ услах болоход манай дүү үхрээ туугаад авч явсан ба гэнэт гүйгээд ирсэн. Тэгээд талийгаачийг хашааны буланд хэвтэж байна гэсэн. Намайг очиход манай урд хашааны зүүн талд дээш харсан байдалтай, цус нөжинд хутгалдан, толгой нь цоорчихсон, гутал нь сугарсан, хувцас нь урагдсан байдалтай хэвтэж байсан. Цээжин тал нь тэр чигээрээ хөхөрсөн байсан. Тэгээд би хүүхдүүд рүүгээ утсаар ярьж дуулгасан. Мөнхөө эгчтэй 7-8 жил айл байсан. Тэгэхэд Б манай талийгаачтай ирж золгож байгаагүй. Яагаад тэр үед шинийн 7-нд ирснийг мэдэхгүй. Уг нь манайд ирсэн хүмүүстэй Баасансүрэн цуг ирнэ гэж байсан ч үлдээд, сүүлд ганцаараа ирсэн нь надад сонин санагдсан. Бас яагаад тэр хүмүүстэй хамт яваагүй хоцорч үлдсэн нь сонин санагдаж байна. Өөр ярих зүйлгүй гэв.    

      Шүүгдэгч Д.Б  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  Би Б ах болон талийгаач Б нэг шил 0.75 граммын Улаанбаатар архи хувааж уусан. Миний авч очсон 0.5 граммын нэг шил Хараа архиа гаргатал тэр архинаас Б ах нэг амсаад эхнэр хүүхдийнхээ хамтаар яваад өгсөн. Би талийгаачийн гэрт үлдээд тэр архиа талийгаачтай 2-уулаа хуваан уугаад дараа нь 2 литрийн Боргио пиво хуваан уугаад 02.00 цагийн орчимд буцсан. Өөрийн эзэмшлийн 58-49 УНЭ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашинаа талийгаачийн хашааны үүдэнд ертөнцийн зүгээр баруун тийшээ харуулан тавьсан байсан. Тэндээсээ хөдлөхдөө заавал ухарч гардаг юм. Машинтайгаа урагшаа гарах гэхээр гудамж нь битүү байдаг, тийм болохоор заавал ухарч гардаг юм. Намайг машиндаа суугаад ухрах гэж байхад талийгч миний машины жолооч талд эхнэрийнхээ хамтаар зогсож байсан. Намайг болгоомжтой яваарай гээд л үлдсэн. Тэгээд би хойшоо ухраад буцаад чигээрээ яваад өгсөн. Тухайн үед хүн мөргөсөн талаараа мэдээгүй. Яаж яваад миний машины ар хэсэгт мөргүүлсэнийг би ёстой бодоод олохгүй байгаа юм. Дараа нь шинжилгээгээр гарч ирсэн цус талийгаачийн цустай таарч байгаа болохоор би л ухарч байхдаа талийгаачийг машинаараа мөргөж амь насыг нь хохироосон юм байна гэж бодож байна. Би осол хийсэн талаараа мэдээгүй тийм болохоор яваад өгсөн. Тухайн үед нилээн халамцуу байсан гэжээ. /хх-ийн 122/

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Б машин дотроосоо том бор савтай 2 литрийн пиво гаргаж ирээд түүнийг манай гэрт орж талийгаач Баасансүрэн 2 хувааж уусан. Тэгээд архи байвал өгөөч гэхээр нь би архи байхгүй гэсэн чинь тэр 2 Шархад орж авья гэж хоорондоо яриад байсан. Гэрээс гарахаар нь би араас нь дагаад гарсан чинь талийгаач нөхөр маань би өөрийнхөө машиныг асааж явна гээд гэрээс аккумлятор бариад гараад ирэхээр нь би чи юу яриад байгаан гээд би аккумляторыг нь аваад гэрлүүгээ оруулж тавьчихаад зуухныхаа үнсийг асгах санаатай эргээд гараад ирэхэд талийгаач хашааны хаалганы баруун талын 00-ын гадаа бие засаж байгаа харагдсан. Энэ үед хашааны гадаа байсан Баасансүрэнгийн автомашин асаж байх шиг байсан. Би гэрлүүгээ ороод зуухныхаа үнсний тосгуурыг хийчихээд эргээд гараад иртэл Баасансүрэн машинтай манай хашааны урд талын үхрийн байрны урд талаар баруун тийш явж байгаа харагдсан. Манай нөхөр байхгүй байхаар нь би энэ 2 нийлээд архи уухаар явчихлаа даа гэж бодоод хашааныхаа хаалгыг цоожилчихоод 2 нохойгоо сул тавиад гэртээ орсон. Тэр хоёрыг удахгүй хүрээд ирэх байх гэж бодоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Өглөө босоод гэрийн ажлаа хийж байгаад үхрээ услах санаатай байж байтал манайд хоносон Ука гээд 20  гаран насны залуу эгчээ би танай үхрийг усалья гээд үхрийн байрны зүүн талаар урагшаа явсанаа эргээд Н эгчээ гээд орилоод Б ах энд уначихсан байна гээд хүрээд ирэхээр нь дуудсан газар нь яваад очтол нөхөр маань баруун талаараа хагас доошоо харчихсан байдалтай, нүүр ам нь цус болчихсон, толгой тархи нь хагарчихсан, цээжин бие нь хөх эрээн болчихсон, гар хөл нь хөлдчихсөн, зүүн хөлнийх нь гутал, малгай нь тайлагдчихсан байдалтай байж байсан. Би тэр дор нь түргэн тусламж дуудаад өөрийн төрлийн хүмүүст хэл дуулгасан. Тэр хоёр архи ууж байхдаа ямар нэгэн байдлаар муудалцаж маргалдаагүй гэжээ. /хх-ийн 44-45/ /хх-н 42-51/

          Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэгийн үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл,хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд  /хх-н 3-19/

         Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа/ хх-н 20/: Д.Б драйгер үлээлгэхэд 0.00 гарч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдов гэжээ.

          Хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-н 27-34/

          Эд хөрөнгө битүүмжлэх 26 тоот тогтоол, тэмдэглэл, үнийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 35-37/: 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Huyndai starex маркийн 58-49 УНЭ дугаартай нэг ширхэг 16.000.000 төгрөгийн үнэтэй автомашиныг битүүмжилж Д.Б хариуцуулан өгөв гэжээ.

          Хэргийн газраас хураагдсан шар өнгийн ноосон эрэгтэй малгай нэг ширхэг, хар өнгийн зүүн хөлний үстэй гутал нэг ширхэг,  шүд нэг ширхэг, цагаан өргөө гэсэн задалсан тамхи нэг ширхэгт, хуванцар эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов гэжээ./ хх-н 40/

 Эхуран авсан эд зүйлүүдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч г.Нямхорол хүлээлгэн тэмдэглэл/ хх-н 41/

         Илжигин овогт П Б иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсаны гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ам бүлийн тодорхойлолт /хх-н 52-55/

         Гэрч М.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Манай баруун хойд талын айлд хэсэг хүмүүс ирсэн найрлаад байх шиг байсан. Хашааны хаалга дээр микроавтобус шиг машин ирсэн харагдаж байсан. Өглөө 8.00 цаг өнгөрөөгөөд сэртэл манай баруун талд хүн уйлаад орилоод хашгираад унахаар нь гартал манай баруун хашааны Н Б, Б гээд орилоод байсан. Юу болов гээд хартал талийгаач Б манай хашааны баруун талд зүүн урагшаа толгой нь харсан дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Эхнэр Н нь цээжинд нь гараад өнгөрчихөж гээд орилоод байсан. Мөн талийгаачийн эхнэр Н өчигдөр Бааска /манай хүргэн Б хэлж байгаа юм/ ирсэн гээд орилоод байсан. Н надад танай хүргэн Баасансүрэн манай нөхрийг машинаар дайрчихаад яваад өгсөн байна гэхээр нь Н хандан чи 2 согтуу хүнийг явуулж байхаар өөрйинхөө хүнийг аваад үлдэхгүй эсвэл Б энд согтуу явж байгааг утсаар ч гэсэн хэлчихгүй тэгсэн бол би гэртээ аваад хонох байсан гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 60/ /хх-н 56-60/

    Гэрч Я.Т  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би цагдаа түргэнийг талийгаачийн утсаар дуудсан. Тэр шөнө цас орох гээд жаахан шуурч хоносон. Талийгаач хэвтэж байсан газраас ертөнцийн зүгээр хойд зүгт нь 6-7 метр орчим газарт чирэгдсэн мөр байсан. Харин тэр хавиар машины мөр тод байхгүй их бүдэг байсан гэжээ. /хх-ийн 61/ /хх-н 61-62/

          Гэрч Н.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байтал манай ээж Нэргүй 08.00 цаг өнгөрч байхад миний 88653234 утас луу залгаад Б ах нь сүйд болсон байна эхнэр Н нь Б ингэсэн байна гэж байна та нар яаралтай ир гэсэн. Тэгээд би унтаж байсан Б сэрээгээд цаана чинь сүйд болсон байна гэнэ чи өчигдөр хаачсан бэ гэж асуусан чинь би Б ахын гэрт очсон. Б ах Н эгч нар намайг гаргаж өгөөд би гэртээ 03.00 цагийн орчим ирсэн гэж хэлсэн. Шөнө 03.00 цагийн орчим гэртээ өөрийнхөө эзэмшлийн 58-49 УНЭ улсын дугаартай Старекс маркийн автомашинтай ирээд машинаа тавиад л тусдаа унтаад өгсөн би архи уусан талаар мэдээгүй. Тэгээд л өглөө нь ээж ярихаар нь Баасансүрэнг сэрээгээд өчигдөр хаачсан талаар асуусан юм. Тэгээд л бид 2 58-49 УНЭ улсын дугаартай Старекс маркийн автомашинтайгаа талийгаачийн байдаг зүүн цагаан даваа луу очсон. Замдаа талийгаачийн гэрлүү явж байхад доохон талд нь түргэний машин зогсож байсан. Тэгэхээр нь талийгаачийн гэрлүү явж байгаа юм байна гэж бодоод л очоод уулзахад талийгаачийн гэрлүү явж байна гэж хэлэхээр нь гэрийг нь зааж өгөөд цуг очсон. Очих үед цагдаа ирээгүй түргэний машин л бид нартай хамт очсон. Очиход талийгаачийн эхнэр сандарсан байдалтай талийгч гудамжинд хэвтэж байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө чи өчигдөр юу болсон талаараа санаж байна уу гэхэд намайг явах үед хамгийн сүүлд талийгч Б, Н эгч нар гаргаж өгөөд л би гэрлүүгээ явсан гэж байсан. Архи уусан талаараа хэлээгүй. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар үзлэг хийж байхдаа манай нөхрийн машинд мөн үзлэг хийгээд тэндээс машиныг нь  шууд журмын хашаа руу авч явсан.  Би осол болсон  талаар нөхрөөсөө зөндөө асуухад хамгийн сүүлд намайг хөдлөх үед талийгаач эхнэрийнхээ хамтаар миний машины зүүн талын буюу жолооч талын цонхон талд зогсоод болгоомжтой яваарай гээд л үлдсэн гэж хэлж байсан. Осол болсон талаар өөрөө ерөөсөө санахгүй мэдэхгүй байна гээд байсан. Манай нөхөр 1976 оны 6 дугаар сарын 4-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн одоо 41 настай. Эцэг эхээс 10-уулаа  айлын доороосоо 3 дахь хүүхэд нь байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. Мал маллаж байгаад 1994 онд Улаанбаатар хотод орж ирээд хувиараа ажил хийж байсан. Бид 2 1999 онд гэр бүл болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр бол зан аашийн хувьд их нийтэч, хүнд их тусархуу, хааяа пиво л уудаг юм. Архи уусан үедээ мөрөөрөө л байдаг агсам согтуу тавьдаггүй юм гэжээ. /хх-н 63/

          Гэрч С.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017  оны 03 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо зүүн цагаан даваанд байх танил ах Б гэрт нөхөр Б хүргэн Э, охин Д нарын хамтаар золгууд хийж очсон  юм. тэгээд тэнд бууз жигнүүлж 0.75 граммын тал шил архийг талийгч манай нөхөр Бямбадорж 2 хуваан уугаад оройны 22 цаг орчимд бид явахаар гараад хашаан дотор нь явж байтал Б ганцаараа ирсэн. Тэгэнгүүт бид  талийгчийн гэр лүү буцаж ортол талийгч дахин бүтэн шил 0.75 граммын Улаанбаатар архи гаргаж задалсан тэгээд тэгээд тэр архийг талийгч , Б манай нөхөр Б бид 4 хуваан уусан юм. тэгээд тэр архи дуусах үед Б гараад машинаасаа дахин 0.5 граммын хараа архи авчирсан  тэр архинаас нь манай нөхөр Б ёс болгоод нэг хундага амсаад тэгээд бид гараад явсан юм. Бид нарын  талийгчийн гэрээс гарахад тэнд талийгч Б, түүни эхнэр Н, Б, хөдөөнөөс ирсэн дүү нь гээд нэг залуу энэ  дөрөв үлдсэн юм. Бид нарын гарахад нэлээн  халсан согтуу байсан мөн Б халамцуу байсан гэхдээ тийм аймар согтуу бол байгаагүй нэлээн л халсан байсан харин талийгчийн эхнэр Н архи уугаагүй эрүүл байсан. Харин манай нөхөр талийгчийн гэрээс гарахдаа нэлээн согтоод гарсан юм. Бид нарыг сууж байгаад гарахад ямар нэгэн маргаан байхгүй сайхан идэж уугаад л гарсан юм. Ямар нэгэн байдлаар үг сөрсөн юм уу маргалдсан зүйл огт байхгүй байсан. Би талийгч Б манай нөхөр Б найзлаад дөрвөн жил болж байгаа яриа хөөрөөтэй сайхан л хүн байсан. Харин талийгя хаяа архи уудаг байсан, архи уухаараа ямар нэгэн гаж зангүй яриа хөөрөө багатай их л мөрөөрөө л хүн байсан даа гэжээ / хх-н 64/

          Гэрч Х.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо зүүн цагаан даваанд байх танил ах Б гэрт эхнэр А, хүргэн Э, охин Д нарын хамтаар золгууд хийж очсон юм. тэгээд тэнд бууз жигнүүлээд 0.75 граммын тал шил архийг талийгч бид 2 хуваан уугаад оройны 22 цаг орчим бид явахаар гараад хашаан дотор нь явж байтал Б ганцаараа ирсэн. Тэгэнгүүт бид талийгчийн гэр лүү буцаж ортол талийгч дахин бүтэн шил 0.75 граммын Улаанбаатар архи гаргаж задалсан тэгээд тэр архийг талийгч болон Б бид гурав хуваан уусан юм. тэгээд тэр архи дуусах үед Б гараад машинаасаа дахин 0.5 граммын хараа архи авчирсан тэр архинаас нь би нэг амсаад л тэгээд явсан , намайг эхнэр хүүхдүүдийн хамтаар  гарахад гэрт талийгч болон түүний эхнэр Н болон Б нар болон нэг танихгүй залуу үлдсэн. Намайг байхад талийгч Б болон Б нар хоорондоо маргалдан, муудалцсан асуудал байхгүй. Зүгээр л сайхан ярьж хөөрөөд л архиа хувааж ууж байсан. Гарах үед талийгч Б болон Б нар нэлээн согтуу үлдсэн юм. Би ч  гэсэн маш их согтоод л явсан юм. Би талийгч Б найзлаад дөрвөн жил болж байгаа  яриа хөөрөөтэй сайхан л хүн байсан. Харин талийгч сүүлийн үед огт даахаа байсан жаахан амсаад л согтоод унадаг хүн байсан. Харин архи уухаараа ямар нэг гаж зангүй яриа хөөрөө багатай их л мөрөөрөө хүн байсан даа. …Бор саарал өнгийн Старикс маркийн автомашинтай ганцаараа 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байхад очсон харин би очсон цагийг нь яг санахгүй байна. Би өөрөө багцаагаар талийгчийн гэрээс 22 цаг өнгөрч байхад гарсан гэж бодож байна гэжээ. / хх-н 66/

   Гэрч Ч.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Б явна гэтэл талийгаач миний дүү согтуу, машинтай явж болохгүй гэж байсан. Тэгээд л би унтаад өгсөн байлаа. Би морио услах гээд хашаанаас гараад талийгаачийн урд талын хашааны зүүн булан тойртол хашааны хажууд талийгч хэвтэж байсан. Юу болов согтуу унтаж байгаа юм болов уу гээд очтол нүүр нь цус болсон байсан. Тэгээд би Н эгчид гүйж очоод талийгаачийг газар хэвтэж байна нас барсан байна гэж хэлсэн. Тухайн шөнө цас орж шуурч хоносон. Ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй, ах дүү гээд л архи уугаад байсан. Хоорондоо их эв найртай байсан. Б нилээн халамцуу байсан гэхдээ тасраагүй ухаантай ямар ч байсан архи уусан байсан. Талийгч бол их муудсан байсан. Б машин хашааны урд баруун тийш харуулж тавьсан байсан. Тэндээс хөдлөхдөө заавал ухарч гардаг газар байгаа юм гэжээ.  /хх-н 68-69/

          Шинжилгээ хийлгэх тогтоол/хх-н 70/

         Замын цагдаагийн алба: шинжээчийн 188 тоот  дугаар дүгнэлтэд:

 1.58-49 УНЭ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашины жолооч Д.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч П.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Автомашины хурдыг тодорхойлох боломжгүй болно гэжээ. /хх-ийн 71/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол / хх-н 73-74/

          2017.3.23-ны өдрийн цогцост хийсэн 556 тоот шүүх эмнэлэгийн задлан  шинжилгээний дүгнэлтэд:

1.Талийгаачийн цогцост оношинд тусгагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /Авто осол гэх мэт/

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн учир гэмтлийн дараалал тогтоох боломжгүй. Талийгаач дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.

3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ гэжээ. /хх-ийн 73-78/ / хх-н 73-75/

          2017.3.1-ны өдрийн 2580 дугаартай  биологийн шинжээчийн дүгнэлт:

          1.П.Б гэх шингэн цус 0 /I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ.  /хх-н 79/

           2017.3.13-ны өдрийн 2579 дугаартай  шинжээчийн дүгнэлт:

           1.Шинжилгээнд ирүүлсэн “А-556 П.Б 54 эр” гэж хаягласан цусанд 2.7 промиллини спиртийн агууламж илэрсэн гэжээ.  /хх-н 80/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол / хх-н 81/

2017.04.07-ны өдрийн 3303 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          1.Шинжилгээнд ирүүлсэн 58-49 УНЭ улсын дугаартай автомашины хойд гуферийн доод хэсэгт байсан цус мэт зүйлээс авсан гэх арчдас нь шинжилгээнд тэнцэхгүй гэжээ.  /хх-н 82/

2017.04.07-ны өдрийн  шинжээчийн 3302 дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн 58-49 УНЭ улсын дугаартай автомашины хойд гупер дээр цус илэрсэн, урд гуфер, дугуй, обуд болон доод эд ангиуд дээр үс, цус илрээгүй.

2.58-49 УНЭ улсын дугаартай автомашины хойд гуфер дэээр илэрсэн цус нь ДНК-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь П.Б цус байна гэжээ.  /хх-н 83/

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-н 85/

2017.3.21-ний өдрийн  1704 дугаар дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн малгайнд цооролт, сэмрэлт, цэнхэр оруулгатай саарал хүрмэнд товчны бэхэлгээний тасралт, урагдалт, хар өнгийн зураасан мөр, ногоон эрээн өнгийн саарал цамцанд товчны бэхэлгээний тасралт, Г хэлбэртэй гогдолт, саарал майканд Л хэлбэрийн гогдолт, бор өнгийн өмдөнд урагдалт, саарл дотуур өмдөнд урагдалт, саарал өвдгөвчинд урагдалт шинээр гарсан байна.

2.Дээрх цооролт, сэмрэлт, товчны бэхэлгээний тасралт, урагдалт, гогдолтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

3.Цооролт, сэмрэлт, товчны бэхэлгээний тасралт, урагдалт, гогдолт нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр гарсан байх тул автомашинд мөргөгдөх, дайрагдах үед гарсан байж болно гэжээ. /хх-ийн 86-90/ /хх-н 86-90/

Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-н 91/

2017.3.17-ны өдрийн 2651 дугаартай биологийн  шинжээчийн дүгнэлт:

1.Д.Б гэх цус 0 /I/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-н 92/

2017.3.15-ны өдрийн 2650 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б цус” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ гэжээ.  /хх-н 93/

 2017.3.30-ны өдрийн 1954 дугаартай шинжээчийн дүгнэлт :

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан саарал хуванцарыг автомашины эд анги мөн эсэх, мөн бол хэдэн онд үйлдвэрлэгдсэн ямар маркийн автомашины хаана байрлах эд анги болохыг тогтоох боломжгүй байна.

         2.Шинжилгээнд ирүүлсэн саарал хуванцарыг 58-49  УНЭ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашины эд ангитай өөр хоорондоо нэг  бүхлийг үүсгэхгүй байна гэжээ. /хх-ийн 94-96/                                                                                                                  

          2017.4.03-ны өдрийн 1955 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1.Автомашины урд буфер, дугуй, обуд, доод эд ангиудад хувцасны тасархай байхгүй байна.

         Жич:Шинжилгээнд ирүүлсэн объектууд, шинжээчийн 1955 тоот дүгнэлт, зургийн үзүүлэлтийн хамт хүлээлгэн өгөв гэжээ.  /хх-н 97/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол: / хх-н 101/

Автотээврийн үндэсний төв/ТӨҮГ,Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв:

1.Автомашиныг тэнхлэг шалгагч тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлт, тоормос шалгагч тоног төхөөрөмж дээр шалгаж хэмжилт хийж үзэхэд тухайн автомашины урд тэнхлэг, зогсоолын тоормос, баруун гар талын холын гэрлийн тусгал зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин хойд тэнхлэгний ажлын тоормос зогсоогүй, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эвдрэл, гэмтэлтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2.Урд буфер баруун гар талын хэсэгтээ цуурч будаг нь хуучирч халцарсан, зүүн баруун гар талын урд крылонууд зурагдсан сэвтэй, хойд буферын бэхэлгээ сэнжнүүд нь мултарч дунд хэсгээрээ хагарч цуурсан, хойд буферын баруун гар талын дээд хэсэгт цохигдож хонхойсон сэвтэй, тоормозны зүүн гар талын гэрэл асахгүй, урд буфер дээрх нэмэгдэл гэрэл асахгүй, хөдөлгүүрийн доод эд ангиас тос их хөлөрсөн, урд хэвтээ тэнцүүлэгч хөдөлгөөн орсон,яндан бага зэрэг цоорсон, хянах самбарын хөдөлгүүрийн эргэлт заагч /тахометр/ ажиллахгүй, хойд тэнхлэгний ажлын тоормос зогсохгүй, зүүн гар талын холын гэрлийн тусгал тохиргоогүй зэрэг гэмтэлтэй байна.

3.Урд буфер баруун гар талын хэсэгтээ цуурч будаг нь хуучирсан халцарсан, зүүн баруун гар талын урд крыло зурагдсан сэвтэй, урд буфер дээрх нэмэгдэл, гэрэл асахгүй, хөдөлгүүрийн доод эд ангиас тос их хөлөрсөн, урд хэвтээ тэнцүүлэгч хөдөлгөөн орсон, яндан бага зэрэг цоорсон зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн ослын өмнө үүссэн байх магадлалтай. Хойд буферын бэхэлгээ сэнжнүүд нь мултарч дунд хэсгээрээ хагарч цуурсан, хойд буферын баруун гар талын дээд хэсэгт цохигдож хонхойсон сэвтэй, хойд тэнхлэгийн ажлын тоормос зогсохгүй, зүүн гар талын холын гэрлийн тусгал тохиргоогүй эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын өмнө болон дараа үүссэн эсэхгийг тодорхойлох боломжгүй.

4.Ослын өмнө болон ослын дараах эвдрэл гэмтлүүдийг осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.

5.Шингэн дамжуулгын тоормосны сиситемтэй, Хойд тэнхлэгний ажлын тоормос тоног төхөөрмж дээр шалгахад зогсоогүй

6.Уг автомашин шингэн дамжуулгын тоормостой тул огцом тоормос гишгэх үед тоормосны мөр замын гадаргуу дээр үүснэ.

/Тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас болон холбогдох зургийг хавсралтаар хавсаргав/ гэжээ. /хх-н 102-109/

  Шинжээч М.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Талийгаач Б учирсан гэмтлүүдийг нэгтгэн дүгнэж үзэхэд, хэвтээ байрлалд дайрагдах, шүргэгдэх, чирэгдэх, шахагдах үед үүсэх боломжтой, босоо байрлалд үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Энэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл. Тийм болохоор гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй. Нас барсан хүн нас барах үед цогцсонд байсан этилийн спирт хадгалагдаж үлддэг. Харин амьд хүнд бол согтууруулах ундаа хэрэглэсэн ч гэсэн тодорхой хугацааны дараа этилийн спирт задарч биеэс гадагшилдаг учир этилийн спирт илрэхгүй байх боломжтой. Хувь хүний онцлогоос шалтгаалж хүний этилийн спирт биеэс гадагшилах хугацаа янз бүр байна гэжээ. /хх-ийн 110/

            Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл/хх-н 111-112/

           Д.Б Н.С, Д.Д нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 113-117/

           Д.Б сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 118-122/,

           Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 129/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 131 /,2002.5.14-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-н 132-134/, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 43-658 тоотод ам бүл 5 уулаа оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н127/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-н 136/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 142-147/

          П.Б ажил явдалд зарцуулсан мөнгөний зарлагын баримтын задаргаа /хх-н 148-167/ зэрэг болно.

          Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн цагаан давааны 9 дүгээр гудамжинд Хьюндей старекс маркийн 58-49 УНЭ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Б дайрч амь насыг нь хохироон зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд :

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Г.Н мөрдөн байцаалтад  өгсөн …  Б машин дотроосоо том бор савтай 2 литрийн пиво гаргаж ирээд түүнийг манай гэрт орж талийгаач Б 2 хувааж уусан. Тэгээд архи байвал өгөөч гэхээр нь би архи байхгүй гэсэн чинь тэр 2 Шархад орж авья гэж хоорондоо яриад байсан. … талийгаач хашааны хаалганы баруун талын 00-ын гадаа бие засаж байгаа харагдсан. Энэ үед хашааны гадаа байсан Б автомашин асаж байх шиг байсан. Би гэрлүүгээ ороод зуухныхаа үнсний тосгуурыг хийчихээд эргээд гараад иртэл Б машинтай манай хашааны урд талын үхрийн байрны урд талаар баруун тийш явж байгаа харагдсан. Манай нөхөр байхгүй байхаар нь би энэ 2 нийлээд архи уухаар явчихлаа даа гэж бодоод хашааныхаа хаалгыг цоожилчихоод 2 нохойгоо сул тавиад гэртээ орсон. Тэр хоёрыг удахгүй хүрээд ирэх байх гэж бодоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Өглөө босоод гэрийн ажлаа хийж байгаад үхрээ услах санаатай байж байтал манайд хоносон Ука гээд 20  гаран насны залуу эгчээ би танай үхрийг усалья гээд үхрийн байрны зүүн талаар урагшаа явсанаа эргээд Н эгчээ гээд орилоод Б ах энд уначихсан байна гээд хүрээд ирэхээр нь дуудсан газар нь яваад очтол нөхөр маань баруун талаараа хагас доошоо харчихсан байдалтай, нүүр ам нь цус болчихсон, толгой тархи нь хагарчихсан, цээжин бие нь хөх эрээн болчихсон, гар хөл нь хөлдчихсөн, зүүн хөлнийх нь гутал, малгай нь тайлагдчихсан байдалтай байж байсан. Би тэр дор нь түргэн тусламж дуудаад өөрийн төрлийн хүмүүст хэл дуулгасан. Тэр хоёр архи ууж байхдаа ямар нэгэн байдлаар муудалцаж маргалдаагүй гэсэн мэдүүлэг  /хх-ийн 44-45/

          2017.3.23-ны өдрийн цогцост хийсэн 556 тоот шүүх эмнэлэгийн задлан  шинжилгээний  556 дугаар дүгнэлтэд: 1.Талийгаачийн цогцост оношинд тусгагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /Авто осол гэх мэт/2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн учир гэмтлийн дараалал тогтоох боломжгүй. Талийгаач дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.4.Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ гэсэн дүгнэлт  /хх-ийн 73-78/

     Шинжээч М.Э  мөрдөн байцаалтад өгсөн…Талийгаач Б учирсан гэмтлүүдийг нэгтгэн дүгнэж үзэхэд, хэвтээ байрлалд дайрагдах, шүргэгдэх, чирэгдэх, шахагдах үед үүсэх боломжтой, босоо байрлалд үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Энэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл. Тийм болохоор гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй. Нас барсан хүн нас барах үед цогцсонд байсан этилийн спирт хадгалагдаж үлддэг. Харин амьд хүнд бол согтууруулах ундаа хэрэглэсэн ч гэсэн тодорхой хугацааны дараа этилийн спирт задарч биеэс гадагшилдаг учир этилийн спирт илрэхгүй байх боломжтой. Хувь хүний онцлогоос шалтгаалж хүний этилийн спирт биеэс гадагшилах хугацаа янз бүр байна гэсэн мэдүүлэг  /хх-ийн 110/

        Замын цагдаагийн алба: шинжээчийн 188 тоот  дугаар дүгнэлтэд: 1.58-49 УНЭ улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашины жолооч Д.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.2.Явган зорчигч П.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Автомашины хурдыг тодорхойлох боломжгүй болно гэсэн дүгнэлт /хх-ийн 71/

   Гэрч Ч.Ө  мөрдөн байцаалтад  өгсөн …  Б явна гэтэл талийгаач миний дүү согтуу, машинтай явж болохгүй гэж байсан. Тэгээд л би унтаад өгсөн байлаа. Би морио услах гээд хашаанаас гараад талийгаачийн урд талын хашааны зүүн булан тойртол хашааны хажууд талийгч хэвтэж байсан. Юу болов согтуу унтаж байгаа юм болов уу гээд очтол нүүр нь цус болсон байсан. Тэгээд би Н эгчид гүйж очоод талийгаачийг газар хэвтэж байна нас барсан байна гэж хэлсэн. Тухайн шөнө цас орж шуурч хоносон. Ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй, ах дүү гээд л архи уугаад байсан. Хоорондоо их эв найртай байсан. Б нилээн халамцуу байсан гэхдээ тасраагүй ухаантай ямар ч байсан архи уусан байсан. Талийгч бол их муудсан байсан. Б машин хашааны урд баруун тийш харуулж тавьсан байсан. Тэндээс хөдлөхдөө заавал ухарч гардаг газар байгаа юм гэсэн мэдүүлэг   /хх-н 68-69/

          Гэрч Х.Б  мөрдөн байцаалтад өгсөн … оройны 22.00 цаг орчим бид явахаар гараад хашаан дотор нь явж байтал Б ганцаараа ирсэн. Тэгэнгүүт бид талийгчийн гэр лүү буцаж ортол талийгч дахин бүтэн шил 0.75 граммын Улаанбаатар архи гаргаж задалсан тэгээд тэр архийг талийгч болон Б бид гурав хуваан уусан юм. тэгээд тэр архи дуусах үед Б  гараад машинаасаа дахин 0.5 граммын хараа архи авчирсан тэр архинаас нь би нэг амсаад л тэгээд явсан. ..Намайг байхад талийгч Б болон Б нар хоорондоо маргалдан, муудалцсан асуудал байхгүй. Зүгээр л сайхан ярьж хөөрөөд л архиа хувааж ууж байсан. Гарах үед талийгч Б болон Б нар нэлээн согтуу үлдсэн юм. Бор саарал өнгийн Старикс маркийн автомашинтай ганцаараа 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байхад очсон харин би очсон цагийг нь яг санахгүй байна. Би өөрөө багцаагаар талийгчийн гэрээс 22 цаг өнгөрч байхад гарсан гэж бодож байна гэсэн мэдүүлэг  / хх-н 66/

           Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …2017 оны 03 дугаар сарын 05-ны 21 цагт би талийгаачийн гэрт золгох гэж очсон. Шинийн 7-ны өдөр байсан бөгөөд би замаараа 1 шил архи, 1 ширхэг пиво аваад талийгаачийн гэрт очиход гадны айлчин байсан ба тэр айлчин нь миний таньдаг хүн болох Бямбаа гэх ах байсан тул талийгаач, Бямбаа ах хоёрын задалчихсан байсан 1 шил архийг уусан. Гаднаас ирсэн Б ах 1 хундага уугаад явлаа гээд явсан. Би архи, пивоо задлаад 1 дэхийн өглөө ажилтай одоо явъя гэхэд талийгаач намайг халамцуу байна, унтаад яв гэсэн ч би зүгээр гэсэн тул намайг гаргаж өгсөн. Талийгаачийг эхнэртэй нь 2 талаас нь сугадаж гараад би машиндаа суусан. Талийгаач, Ням эгч 2 миний машины цонхны цаана үлдээд болгоомжтой яваарай гэсэн. Машиныхаа хөгжмийг багасгахад хаалга дуугарсан тул би цонхоор харахад хэн ч харагдаагүй тул гэртээ орсон байна гэж бодоод хөдлөөд явсан ба гэртээ хариад унтсан. Шар хадны эцэст гэртээ очиж унтсан. Өглөө намайг унтаж байхад хадам ээж яриад талийгаачийг осолд орсон байна, юу болсон бэ гэсэн. Би гэрт нь урд орой нь очсон гэдгээ хэлээд эхнэрийн хамт очсон. Хажуугаар түргэний тэрэг явж байсан тул би түргэний тэргийг дагуулж очсон. Би очоод Нямхорол эгчээс намайг явсны дараа өөр машин ирсэн үү гэхэд ирээгүй, хамгийн сүүлд чи ирсэн гэсэн. Цагдаагийн  машин ирж үзлэг хийгээд миний машины арын гупер хэсэгт талийгаачийн цус болсон байгааг тогтоож, намайг талийгаачийг дайрсан байна гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ззасаныг журамлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.Иймд прокуророос Д.Б 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шиэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн  27.10 дүгээр зүйлийн  3 дах хэсэг болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэл үйлдэн иүүлсэнийг шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Д.Б нь талийгаачтай золгох гэж очоод хамт ууцгаасан ба шөнө явахаар болоод машиндаа суугаад ухрах үйлдэл хийх үедээ аюулгүй байдлыг хангаагүйгээс  өөрийн машины ардуур гарч явсан хүнийг мөргөж унаган амь насыг нь хохироосон  нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт болох техникийн шинжээчийн дүгнэлт шүүх эмнэлэгийн шинжээч нарын мэдүүлэг болон хэргийн бусад байдлаар тогтоогдож байх  тул  Д.Б Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан чухам ямар нотлох баримтаар үүнийг үгүйсгэж байгаагаа  нотлоогүй учир шүүх энэ гаргасан саналыг хүлээн авахгүй боломжгүй гэж үзэв.

        Жолооч  талийгаачийг буцаад хашаа руугаа орж байхыг хараагүй өөрийнх нь машины голын толинд юм харагддаггүй зэргийг мэдсээр байж  ухрах хөдөлгөөн хийхээсээ өмнө ойр орчноо хянаагүй бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангаж  ухрах хөдөлгөөн хийгээгүй учраас жолооч гэм буруутай байна.

      Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгч нар хэргийг мөрдөн байцаалтад буцааж туршилт хийлгэх санал гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй, хэргийн бүрдэл хангагдсан байна. Анх А цэгийг буруу тогтоосон гэж үзэж байгаа боловч тухайн үед цаг агаарын байдлын хувьд шөнө цас шуурсан байдалтай байсан учраас талийгаачийн шүд унасан газрыг А цэгээр тогтоож үзлэг хийсэн байна. Мөн талийгаачид учирсан гэмтлүүдийн дэс дарааг тогтоох гэсэн хүсэлт гаргасанг хүлээн авах боложгүй, учир нь шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн актанд учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтэл байсан учраас дэс дарааг тогтоох боломжгүй гэж бичсэн байгаа болно. Согтуу байсанг тогтоолгох гэсэн хүсэлт гаргасанг шүүх хүлээн аваагүй болно.Тухайн үед нь согтуу байсан эсэхийг шалгаагүй маргааш өдөр драйгер үлээлгэхэд согтуу байгаагүй байна. Үүнийг шинжээч тайлбарлахдаа драйгер үлээлгэх болон цуснаас дээж авч согтууралыг тогтооно гэж Улсын Дээд шүүхийн гаргасан тайлбарт бичигдсэнг бид мөрдлөг болгон ажилласан тул драйгер үлээлгэхэд согтуурал гараагүй тул согтуу гэж үзэх боломжгүй гэж үзсэнээ тайлбарласан зэргээр тогтоох боломжгүй боловч хамт архи уусан хүмүүс болон өөрөө архи уусан байснаа зөвшөөрсөн байдаг.

             Д.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 18.100.000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж  дууссаны дараа хугацааг нь тоолох нь зүйтэй гэж үзэв.

  Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Д.Б эзэмшлийн Хьюндей старекс маркийн 58-49 УНЭ дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өөрт нь тээврийн хэрэгслийн 0218824 дугаартай  гэрчилгээний хамт буцаан олгохоор шийдвэрлэв.

Д.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын 438804 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оршуулгын зардлыг бүрэн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзаж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1, 36.2, 36.3,3 6.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг, 38.1 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.У овогт Д Б тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ззасаныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ззасаныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн  3 дахь хэсэг болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

         2. У овогт Д Б авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэрэг тус тус  үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  Д.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасаж 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар Д.Б 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Баасансүрэнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар  Д.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хасаж 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Д.Б 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгөөр торгох ял тус бүрийг тус тусад нь эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б торгох ялыг 1 /нэг / жилийн хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж  дууссаны дараа хугацааг нь тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8.Д.Б нь энэ хэрэгтээ  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

9.Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг    дурьдсугай.

11.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

12.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн Д.Б эзэмшлийн Хьюндей старекс маркийн 58-49 УНЭ дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өөрт нь тээврийн хэрэгслийн 0218824 дугаартай  гэрчилгээний хамт буцаан олгосугай.

13.Д.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын 438804 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан лицензийн төвд хүргүүлсүгэй.

14.Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг тоолж эдлүүлсүгэй.

15.Шүүхийн шийдвэр уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг   улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН