2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/271

 

 

 

 

 

 

 

   

  2026          01            26                                    2026/ШЦТ/271

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах,

иргэдийн төлөөлөгч Б.****,

улсын яллагч У.Анхжаргал,

хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч О.****, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, Г.Оюунцэцэг нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.*****ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ***** овогт *****ын *****ийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, насанд хүрээгүй хүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгож хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.*****ид 05 (тав) жил 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.**** оногдуулсан 06 /зургаа/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*****ийн хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сиди нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар үлдээсүгэй.

 

8. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч О.**** урд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ

 

 

                                                ШҮҮГЧИД                                             А.АЛТАНХУЯГ

 

                                                           

                                                                                                                Х.ОДБАЯР