| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2022/00681/И |
| Дугаар | 155/ШШ2022/00784 |
| Огноо | 2022-08-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2022/00784
| 2022 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2022/00784 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, Зээл 2 гудамжны 27а тоотод оршин суух, Н.Ганбаяр (6)-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Х ()-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,045,055 төгрөг гаргуулах, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай 155/2022/00681/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Т
Хариуцагчийн төлөөлөгч И.Нхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бнь Хнд холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,045,055 төгрөг гаргуулах, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бшүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Г нь Хны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 343 дугаартай шүүхийн шийдвэрээр Н.Гын жолоочийн үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б/16 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн тогтоосон тушаал гаргасан байгаа. Н.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 107 хоног ажилгүй байсан.
Иймд нэхэмжлэгчид 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,045,055 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч И.Ншүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус захиргааны жолооч асан Баяд овогт Нямаагийн Ганбаярын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дараах байдлаар хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Н.Гын 2021 онд ажилдаа хариуцлагагүй хандаж өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Жилийн ажлын гүйцэтгэлээр F буюу хангалтгүй үнэлэгдсэн байдалд хариуцлага тооцож 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрийн Б/03 дугаар тушаалаар албан тушаалыг бууруулан харуул, хамгаалалтаар ажилд томилсон болно.
2. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байгууллагын хамт олны хурлаар өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа жолооч Н.Гын хөдөлмөрийн гэрээг цуцалж, жижүүрийн ажилд томилон ажиллуулах тухайгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тухайн үед уг шийдвэрийг эсэргүүцэхгүй биелүүлэхээр хуралд оролцон тэмдэглэлд гарын үсгээ зурсан байдал, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.9 дэх заалтын дагуу 2021 онд жолооч Н.Г нь ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, жилийн эцсийн тайланг хангалтгүй гаргаж өгсөн учраас F буюу хангалтгүй үнэлэгдсэн зэргийг харгалзан хариуцлага тооцож албан тушаал бууруулах шийдвэр гарсан.
3. Харин 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар жолоочийн хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг сайтар судлаагүй, хяналт тавих, зөвлөгөө өгөх, мэргэжлийн хүн байхгүйгээс тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг үндэслэх байтал 80.1.2 дахь заалтыг үндэслэн нь буруудаж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00343 дугаар шийдвэрээр Н.Гыг жолоочийн ажилд эргүүлэн тогтоосон.
4. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор удаа дараа холбогдсон /өөрийнх нь гар утас 80754242/ боловч Улаанбаатар хотод явна, Рэнчинлхүмбэ суманд явна, зарим үед утас нь холбогдохгүй байсаар байгаад 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар жолоочийн ажилд эгүүлэн томилсон.
5. Гэтэл ажилд эгүүлэн томилсноос хойш гурав хоногийн дараа ээжийн бие муу байна чөлөө авна гэдэг аман хүсэлт гаргасан. Хариу нь та дөнгөж ажилд орсон ажил их байна. Ээж нь яасан эмнэлэгт хэвтсэн эсэх талаар холбогдох баримт, материалтай өргөдөл өг гэхэд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгөх өргөдөл гаргасан тул 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар өөрийнх нь хүсэлтийг харгалзан ажлаас чөлөөлсөн болно.
6. Энэ байдал нь Н.Гыг мэргэжилдээ үнэнч бус эрхэлсэн ажилдаа өөрийн мэдлэг, ур чадвараа бүрэн дайчлахгүй, тогтвор суурьшилгүй байдлыг илэрхийлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтуудыг хэрэгжүүлэхгүй, хариуцсан ажилдаа үнэнч шударга, хийх сэтгэлгүй илтгэнэ.
7. Н.Гын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд ТҮ-3-1 буюу 506,498 төгрөгийг 6 сараар тооцож 3,038,988 төгрөг нэхэмжилсэн байна. 1 дүгээр сард 15 хоногийн амралтын цалин /цаашид жижүүрээр ажиллана гэж амралт авсан/ 6 хоногийн цалин нийт 493,710 төгрөгийн цалин авсан. Мөн 6 дугаар сард бүтэн ажиллагаагүй 2 өдөр ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул 6 сарын цалинг нэхэмжлэх боломжгүй. 6 дугаар сарын 02 өдрийн цалинг 57,250 төгрөгөөр жолоочийн цалингаар тооцож олгосон. Мөн Н.Г 2021 оны 3 дугаар сараас хойш ээлжийн амралтыг 2022 оны 1 дүгээр сард бүтэн жилийн амралт буюу ажлын 15 хоногоор тооцож олгосон. Гэтэл Н.Г нь 2022 онд бүтэн жил ажиллахгүйгээр 6 дугаар сард ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул ээлжийн амралтын журмын дагуу ажилласан хугацааны амралт буюу 12,5 хоногийн ээлжийн амралт олгох байсан буюу 62,285 төгрөгөө суутгах байсан ч ажилласан хоногийн цалин хүрэлцэхгүй байсан тул суутгаагүй.
8. Н.Гыг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар харуул хамгаалалтын ажилд томилсон. Уг тушаалын хүлээн авсан өдрөөс 2022 оны ээлжийн амралтаа авах хүсэлт гаргасных нь дагуу ээлжийн амралтыг холбогдох журмын дагуу олгосон. Гэтэл ээлжийн амралт дуусаад 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл бичиж бичиг хэрэгт өгчхөөд өнөөдрийг хүртэл ажил тасалж, дахин уулзаагүй байна. Байгууллагын хурлаар ярилцаад Н.Г нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тул шүүхээс албан ёсны шийдвэр гартал ажлын байрыг нь хадгалж түр хугацаанд жижүүр авч ажиллуулсан.
9. Н.Гыг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг жолоочийн ажилд эгүүлэн томилох тухай 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон. Н.Г нь энэ хугацаанд буюу 2022 оны 2-5 дугаар сарын хооронд харуулаар ажиллах ёстой байсан ч энэ хугацаанд харуулын ажилдаа огт ирээгүй, ажил тасалсан болно.
10. Иймд Н.Гын цалин нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна. Харин Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00343 дугаар шийдвэр гарсан тул жолоочийн цалин жижүүрийн цалин хоёрын зөрүүг олгох боломжтой.
Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б №01250908 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хны даргын 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай тушаалын эх хувь, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр цалин хөлсний тодорхойлолт гэх бичвэртэй баримтын эх хувь, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын эх хувь, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00343 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг,
Хариуцагчийн төлөөлөгчөөс Хны даргын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын эх хувь, Хны даргын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 дугаартай Н.Гыг харуул хамгаалалтын ажилд томилох тухай тушаалын эх хувь, Хны даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын эх хувь, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №2021/01 дугаартай үүрэг даалгавар өгөх тухай гэх бичвэртэй баримтын эх хувь, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Н.Гын ажлын тайлангийн хуулбар хувь, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хны нийт албан хаагчдын 2021 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний нэгтгэлийн эх хувь, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хны нийт албан хаагчдын 2021 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний нэгтгэлийн эх хувь, Хны хурлын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн эх хувь, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Хны хурлын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай тэмдэглэлийн эх хувь, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх өдрийн ажлын цагийн блансын эх хувь, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Ээлжийн амралт олгох тухай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Гын цалингийн түүврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Гын өргөдлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх өдрийн ажлын цагийн блансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын хоолны хоногийн тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх өдрийн ажлын цагийн блансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх өдрийн ажлын цагийн блансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх өдрийн ажлын цагийн блансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх өдрийн ажлын цагийн блансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх өдрийн ажлын цагийн блансын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хны даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/16 дугаартай Н.Гыг жолоочийн ажилд эгүүлэн томилох тухай тушаалын эх хувь, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Н.Гын өргөдөлийн эх хувь, Хны даргын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/17 дугаартай Н.Гыг жолоочийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувь, Хны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай албан бичиг, Хны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч нь Хны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэлгүйгээр жолоочийн ажлаас чөлөөлөгдөж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00343 дугаартай шийдвэрээр жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочийн ажилд томилогдсон. Иймд нэхэмжлэгчид 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,045,055 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагчийн төлөөлөгч И.Ннь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021 онд жилийн эцсийн ажлын гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдсэн болон бусад үндэслэлээр Хны даргын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/03 дугаартай тушаалаар харуул хамгаалалтын ажилд томилсон. Ээлжийн амралтаа 2022 оны 1 дүгээр сард ээлжийн амралтаа эдэлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу жолоочийн ажилд томилсон. Жолоочийн цалин болон жижүүрийн цалин хоёрын зөрүүг олгох боломжтой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Н.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бнь хариуцагч Хнд холбогдуулан нэхэмжлэгч Н.Гыг хууль зүйн үндэслэлгүйгээр жолоочийн ажлаас чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх үндэслэлээр 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,045,055 төгрөгийг гаргуулах, 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар шаарджээ.
Н.Г нь Хны даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар жолооочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00343 шийдвэрээр Хны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00343 шийдвэрээр тогтоогдлоо.
Дээрх шийдвэрт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаагүй байх ба уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч Н.Гыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хны жолоочийн ажилд эгүүлэн томилсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талууд нэхэмжлэгчийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолоочийн ажилд томилсон талаар маргаагүй тул хавтаст хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч талаас гарган өгсөн нэхэмжлэгчийг жолоочийн ажилд томилсон огноо зөрүүтэй хоёр тушаал байх боловч энэ нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзсэн болно.
Хариуцагчийн төлөөлөгчөөс Н.Гыг жолоочийн албан тушаалаас чөлөөлж, харуул хамгаалалтын ажилд томилсон тул уг хоёр албан тушаалын цалингийн зөрүүг олгох боломжтой гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагын талаар хуульчилсны 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Үүний дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШШ2022/00343 шийдвэрээр нэхэмжлэгчийг жолоочийн ажлаас чөлөөлсөн Хны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Гыг Хны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолоочийн ажилд томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байх тул нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг жолоочийн ажилд томилоогүй хугацааг ажилтны цалин хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд ээлжийн амралт эдэлсэн болох нь Ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр тогтоогдож байна. (хх-ийн 35 дугаар тал)
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгохоор заасан бөгөөд нэхэмжлэгчийн 01250908 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов (хх-ийн 4-5 дугаар тал). /2021 оны 10 дугаар сар 542,027 төгрөг + 11 дүгээр сар 607,503 төгрөг + 12 дугаар сар 686,043 төгрөг = 1,835,573 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 611,858 төгрөг / 21 хоног = 1 өдрийн цалин хөлс 29,136 төгрөг х 87 хоног = 2,534,832 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2021 оны 10 сард ажлын 21 хоног + 11 сард ажлын 20 хоног + 12 сард ажлын 22 хоног = 63 хоног / 3 = 21 хоног/.
Ажилгүй байсан хугацаа 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу ажлын нийт 87 хоногийн цалин хөлс 2,534,832 төгрөгийг Хнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 510,223 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хнд даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хнаас 2,534,832 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 55,507 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Гт олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 22-33, 37, 48-49 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дүгээр зүйлийн 127.1-д зааснаар Хнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,534,832 (хоёр сая таван зуун гучин дөрвөн мянга найман зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 510,223 (таван зуун арван мянга хоёр зуун хорин гурав) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Гын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хнд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,671 (жаран гурван мянга зургаан зуун далан нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хнаас улсын тэмдэгтийн хураамж 55,507 (тавин таван мянга таван зуун долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Гт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ