Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Орчуулагч Л.Түмэнхишиг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан,

Шүүгдэгч В****й (***) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд  хяналт тавих II дугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****н Л***й (**)-д холбогдох эрүүгийн 2502000000395 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн,  В******н Л*****й,

   Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч В****й (***) нь 2025 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хариуцсан чиглэл *** уулын хэсгээр буюу боомт бус газраар О***сын Холбооны Улсын талаас явганаар Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2502000000395  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч В****й (***) нь 2025 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хариуцсан чиглэл ******уулын хэсгээр буюу боомт бус газраар О***сын Холбооны Улсын талаас явганаар Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн  үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

         Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В*****й (***)-ийн  өгсөн: “...О***с улсад паспорт авах хугацаа удаан юм байна лээ. Тэр найз маань Монгол улсад паспорт авахад гайгүй хурдан гарчихдаг гэсэн. Миний яарсан нэг шалтгаан нь манай хоёр хөгшин бие нь жаахан тааруу байсан. Тэгэхээр нь би аль болох хурдан харихыг бодсон... ” гэх мэдүүлэг,

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гэрч Б.П******лын өгсөн: “..Би ууланд авиралт хийдэг “***” клубын гишүүн, ууланд авиралтын клубын гишүүд 2025 оны 09 дүгээр сарын 18-аас 21-ний хооронд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт байх О***сын холбооны улстай хил залгадаг ******ууланд авиралт хийхээр Улаанбаатар хотоос явсан. Улмаар Хөвсгөл аймгийн Ханх сумын төв дээр байх амралтын газарт байрлаад 2025 оны 09 сарын 18-аас 19-ийг шилжих шөнө буюу 02 цаг 30 минутын орчимд амралтын газраасаа “Б*****н х****н" уул руу машинтай хөдөлсөн. Улмаар машинтай явж болох газар хүртэлээ машинтай явж байгаад машинаас бууцгааж 03 цаг 50 минутын орчимд ******уулын орой хэсэг рүү алхалт хийж эхэлсэн. Уул руу алхаж байх үед ойролцоогоор 04 цаг 40 минутын орчимд өөдөөс буюу Б*****н х****н уулнаас бууж байгаа нэг хүн духны гэрэл тусгаад таарсан. Улмаар тулж ирээд хартал Ази төрхтэй гадаад улсын иргэн байсан бөгөөд Монгол хэл ойлгохгүй байсан. Мөн алхалтын таяг, хувцас үүргэвчтэй байсан тул ууланд авиралт хийгээд буцаж байгаа хүн байна гэж бодсон. Тухайн хүнтэй дохио зангаагаар буюу биеийн хэлэмжээрээ ойлголцоод миний авч явсан уснаас уусан. мөн wifi асууж байсан. Царайны дүр төрхийг би одоо санаж байна. Хараад таних байх гэж бодож байна. Би гэрэл зургийг харлаа. Хөвсгөл аймгийн Ханх сумын Б*****н х****н гэх ууланд таарсан гадаад улсын иргэн мөн байна. Манай аяллын клуб нь нэгдсэн байдлаар зөвшөөрөл авч Хөвсгөл аймгийн төвд бүртгүүлж зөвшөөрөл авсан. Мөн Ханх сумын төв дээр байх Хил хамгаалах байгууллагын ажилтан нарт бүртгүүлсэн. Тухайн үед ууланд авиралт хийхэд бид нар ямар нэгэн эд зүйл олоогүй. Мөн Б*****н х****н уул нь хад, асга ихтэй учир гутлын мөр гарах боломжгүй байдаг. Тухайн иргэнтэй хэл ойлголцож чадаагүй, мөн бид нартай ярих нээх хүсэлгүй байдалтай байсан. Тухайн үед яарч сандарч байгаа бололтой бид нараас хурдан салах гээд байгаа мэт санагдаж байсан. Удаан алхсан бололтой их хөлөрчихсөн байсан. Би тухайн хүнийг уулчин буюу зүгээр ууланд ганцаараа алхаж байгаа хүн гэж бодсон. Алхалтын таяг, алхалтын хувцас, цүнх зэрэгтэй байсан...” гэх мэдүүлэг, В**н Л****н гэрэл зураг  /1 хх-ийн 224-225 тал/,     

           Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд  зүйл баримт бичиг хавтаст хэрэгт  тусгах тухай: “.. гэрч Б.П******лаас цахим хаягаар дамжуулан гаргаж өгсөн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үүрээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Б*****н х****н ууланд таарсан гадаад улсын иргэний 3 ширхэг гэрэл зураг нь хэрэгт холбогдолтой байх тул хавтаст хэрэгт тусгаж хавсаргах үндэслэлтэй байна..” гэх тогтоол, 3 ширхэг гэрэл зураг  /1хх-ийн 227 тал/, 

           Гэрч Д.Б******н өгсөн: “...Би нөхөр Х******н хамтаар Хөвсгөл аймгийн Ханх сумын төв дээр гэр буудал ажиллуулдаг. Тэгээд 2025 оны 09 сарын 18-ны өдөр шиг санаж байна тухайн өдрийн үдээс хойш 17 цагийн орчимд эмэгтэй хүн утсаар залгаад хонох байшин байна уу? Танай амралтын газрын хашаан дотор байна. Ямар үнэтэй бэ? гэхээр нь би усанд орж байна. Дуусгаад гэрээс гараад очъё гэж хэлээд гэрээс гараад очтол саарал өнгийн LЕХUS-570 маркийн машинтай эхнэр, нөхөр бололтой хоёр хүн байсан. Тухайн хүмүүс нь ямар үнэтэй бэ? байшин үзэх гэсэн юм гэхээр нь би амралтын газрын байшинг үзүүлээд би хоол одоо хийж чадахгүй шүү гэж хэлтэл бид хоёр цайны газар хоол идчихсэн гэж хэлээд ууланд авирдаг хүмүүс хаана ямар амралтын газар буудаг бэ? гэж асуухаар нь би сумын төвд байгаа бусад амралтын газруудаар амардаг гэж хэлсэн. Тэгтэл тухайн хоёр хүн гараад явчихсан. Улмаар 22-23 цагийн орчимд миний утас руу залгаад түрүүн амралтын байшин үзсэн хүмүүс байна танайд хоноё гэж утсаар залгасан. Тэгэхээр нь би унтаж байсан учир нөхөр Х****г босгож тухайн хүмүүсийг амралтын байшин руу оруулсан. Тэгээд маргааш өглөө нь босоод нөхрийн хамт цай унд хийж байтал манай нутгийн хүн болох Ж.Э******д гэх хүн над руу  утсаар залгаад танай амралтын гадаа  хүн буулгачихлаа танайх руу орох гэж байгаа юм шиг байна гэж хэлээд утсаа салгасан. Тэр үед би нөхөр Х*****г гадаа хүн ирчихсэн юм биш үү гараад хараад хараадах гэж хэлсний дагуу манай нөхөр гэрээс гарсан. Удалгүй гадаад улсын иргэн бололтой хүн амралтын газрын гал тогооны хэсэгт орж ирээд надтай О***с хэлээр цэвэрхэн яриад мэнд мэдсэн. Мөн биеийн хэлэмжээрээ надаас уух ус нэхээд байхаар нь би ус буцалгагчийг гараараа заатал тухайн хүн нь өөрөө ус хийж уугаад гал тогооны өрөөнөөс гарсан. Тэгээд би гал тогооны өрөөнөөс гаралгүй сууж байтал гаднаас амралтын газарт хоносон эхнэр, нөхөр болон гадаад улсын иргэн нийт 3-лаа орж ирээд хоол гарах уу? гэхээр нь би шөлтэй хоол гарна гэж хэлтэл 3 хүний шөлтэй хоол захиалж хийлгэж идчихээд Монгол хүмүүс нь надтай амралтын байшинд хоносон тооцоог хийчихээд 11-12 цагийн орчимд манай амралтын газраас явцгаасан. .. би гэрэл зургийг харлаа манай амралтын газарт ирсэн гадаад улсын иргэн мөн байна. Саарал өнгийн машинтай эхнэр, нөхөр нар нь ямар шалтгааны улмаас хаанаас ирсэн талаар хэлээгүй. Ганц асуусан зүйл нь Б*****н х****н уул руу авирдаг жуулчид хаана байдаг амралтын газарт бууж амардаг бэ? гэж надаас асуусан. Мөн нутгийн сайхныг ярьж байсан, өөр зүйл яриагүй. Манай нутгийн иргэн Ж.Э******д нь утсаар надтай ярихдаа энэ нэг хүнийг танай гадаа буулгалаа гэж хэлж байсныг бодоход Ж.Э******р хүргүүлж ирсэн байх гэж бодож байна. Ж.Э******д нь эхнэр хүүхдийн хамтаар хөдөө мал маллан амьдардаг. Намаржаа нь бол Б*****н х****н уулнаас Ханх сумын төв хүрэх зам дагуу байдаг. Ж.Э******дын намаржаанаас сумын төв ортол ойролцоогоор 10 гаран километр зайтай байх гэж бодож байна. Би Ж.Э******й тухайн үеэс хойш дахиж утсаар холбоо барьж уулзаагүй байгаа учир асууж тодруулж чадаагүй байна...” гэх мэдүүлэг, гэрэл зураг /1 хх-ийн 231-232 тал/,

           Гэрч Ч.Х******нөгсөн: “...Би эхнэр Б*****нгийн хамтаар Хөвсгөл аймгийн Ханх сумын төв дээр “*******” гэх нэртэй амралтын газрыг ажиллуулдаг. Тэгээд 2025 оны 09 сарын 18-ны өдөр шиг санагдаж байна орой 21-22 цагийн орчимд манай эхнэр Б*****н нь хэлэхдээ 2 хүн ирж хононо гэж утсаар ярилаа чи амралтын байшин бэлд гэж хэлэхээр нь би босч амралтын байшинд гал түлж байтал саарал өнгийн LЕХUS-570 маркийн машинтай эхнэр, нөхөр бололтой 2 хүн ирсэн. Тухайн хоёр хүн нь болохоор надаас хоол гарах уу? гэхээр нь би одоо гарах боломжгүй өглөө гарах байх гэж хэлтэл тэгвэл надад ус өгөөч гэхээр нь би байшингаас гарч савтай ус оруулж өгчхөөд гэр рүүгээ орж амарсан. Тухайн үед тэр 2 хүнтэй өөр яриа өрнүүлээгүй. Маргааш өглөө нь ойролцоогоор 09 цагийн орчимд эхнэрийн хамтаар сууж цай унд уух гэж байтал хашааны хаалга нь дээр хүн ирчихсэн байна гэж манай эхнэр хэлэхээр нь би гэрээс гарч очтол гадаад улсын иргэн байсан. Тэгээд алхаж очоод хаалгаа тайлж өгтөл надтай ямар нэгэн зүйл ярихгүй амралтын байранд амарч байсан эхнэр, нөхөр нар руу алхаад явсан. Тэгэхээр нь би нэг нэгнийгээ таньдаг юм болов уу гэж бодоод гэр рүүгээ орсон. Тэгээд .. 11-12 цагийн орчимд  ирэхэд саарал өнгийн LЕХUS-570 машинтай эхнэр нөхөр  болон гадаад улсын иргэн нар нь явчихсан байсан. .. Би гэрэл зургийг харлаа. Тухайн үед манай амралтын газарт ирээд саарал өнгийн LЕХUS-570 маркийн машинтай эхнэр, нөхөр нартай хамт явсан хүн мөн байна. Тухайн үед таяг тулчихсан, жижиг хэмжээтэй үүргэвч үүрчихсэн байсан. Ямар шалтгааны улмаас ирсэн талаар огт хэлээгүй бөгөөд манай эхнэрт юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Мөн Б*****н х****н уулнаас хүн тосох гэж байгаа талаар хэлээгүй. Намайг тухайн үед гэрээс гарч ирэхэд хашааны гадна ганцаараа зогсож байсан. Ойр хавьд нь машин болон хүн байгаагүй. Хаанаас яаж ирсэн талаар мэдэхгүй байна. Сүүлд Хилийн цэргийн алба хаагч нар ирээд манай дэлгүүрийн хяналтын камерыг хамт шүүж үзэхэд тухайн иргэн нь манай амралтын газарт ирэхдээ ганцаараа явган төв замаар алхаад ирсэн бичлэг байсан. Б*****н х****н            уулнаас сумын төв хүртэл 25 километр зайтай байдаг гэж тэмдэглэсэн байсан. Манай амралтын газар сумын төвдөө байдаг учир 25 орчим километр зайтай байх. Эхнэр, нөхөр нар дээр Хятад улсын иргэн нь очиж уулзахаар очиж байхыг нь хараад би гэр рүүгээ орсон. Намайг гэртээ орсны дараа хоорондоо уулзаж харилцаа үүсгэсэн. Миний бодлоор нээх чанга дуу шуу гаргахгүй байсныг бодоход нээх таньдаггүй хүмүүс байсан байх гэж бодож байна. Надаас бол ******уулын талаар асуугаагүй. Б*****н х****н уул нь Хөвсгөл аймгийн Ханх сумын **-р багт харьяалагддаг. Б*****н х****н уул нь хад асга ихтэй учир явган алхсан иргэдийн гутлын мөрийг олох боломжгүй...” гэх мэдүүлэг, гэрэл зураг /1 хх-ийн 235-236 тал/,

           Гэрч Ж.Э******дын өгсөн: “...Би 2025 оны 09 сарын 19-ний өглөө 07 цаг 00 минутын үед гэрийнхээ ойролцоо үхрээ хураагаад явж байтал 40 орчим насны, 180 орчим см өндөр нуруутай, бараандуу царайтай, хар бараан куртик, хар ноосон малгайтай, уулын хоёр ширхэг таягтай, сааралдуу үүргэвч үүрсэн гадаад хүн над руу ирсэн. Би тухайн хүнийг **** ууланд гараад төөрсөн буриад хүн байна гэж бодсон. Би тухайн үед морьтой явж байсан. Тэгээд тэр хүн надад хандан “телефон” гэж хэлэхээр нь утсаар ярих хэрэгтэй байгаа юм байна гэж ойлгоод гэртээ дагуулж ороод монгол ёсоороо эхлээд цай, идээ өгсөн. Мөн өөрийнхөө юнителийн ***** дугаартай гар утсаараа Ханх сумын төвд байдаг “***” дэлгүүрийн эзэн Э******д ах руу залгаад “манай энд нэг төөрсөн О***с хүн явж байна, танай амралтнаас яваа хүн биш биз” гэхэд Э******д ах “манайхаас явсан байхгүй, наад хүнээ надтай яриулчих” гэхээр нь нөгөө хүнийг яриулсан. Учир нь Э******д ах О***соор ярьдаг, мөн дээрээс нь тухайн хүнийг тэдний амралтаас **** уул руу явж байгаад төөрсөн хүн байж магадгүй гэж бодоод яриулсан. Тэр хүнийг Э******д ахтай юу ярьсан эсэхийг нь бол мэдээгүй, О***соор л яриад байсан. Тэгээд нөгөө хүнийг ярьж дуусаад миний утсыг өгөхөөр нь Э******д ахтай ярихад "чи төв орох юмуу наад хүнээ суулгаад сумын төв рүү ороод ирэхгүй юу, наад хүн чинь М***н амралтан дээр ирсэн хүн байж магадгүй" гэхээр нь би сугалаанд оролцох гээд сумын төв орох гэж байсан болохоор өөрийн Р******с маркийн, ****улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ тухайн хүнийг суулгаад сумын төв рүү эхнэр болон ач хүүгийн хамт дөрвүүлээ орж ирсэн. Тэгээд сумын төвд 09 цагийн үед орж ирээд М******н амралтын баруун талын тойрог дээр буулгасан. Тэр хүн машины арын суудал дээр ганцаараа сууж явахдаа ямар нэгэн зүйл яриагүй. Сумын төвийн бараа хараад “*****” гэж хэлсэн тэгэхээр нь би сумын төв рүү заагаад “Ханх” гэж хэлсэн өөр юу ч яриагүй. Тэр хүн нэр усаа ч хэлээгүй. Тэр хүн шууд буугаад гараараа баяртай гэж даллаад Х****а ахын Н*****а  т***рнэртэй амралт руу явсан. Тухайн хүн очоод хаалгыг нь нүдэхэд Х****а ах гарч ирээд дагуулаад орсон. Түүнээс хойш юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Би тэр хүнийг ахиж хараагүй. Тухайн үед манайд ирээд надаар сум руу хүргүүлээд буусан хүн яг мөн байна. Би тэр үед тухайн хүнийг Хятад хүн гэж мэдээгүй. Тэр хүн В****н Л***йгэдэг хүн байсан юм байна. Нэрийг нь ч мэдээгүй, одоо л энэ нэрийг сонсож байна. Би тэр хүнтэй харилцаж ойлголцсон зүйл байхгүй. Мөн хаанаас хаашаа, ямар ажлаар явж байгаа талаар нь мэдээгүй. Төөрсөн буриад хүн байна л гэж бодсон. .. Би тэр хүнийг зам дээр буулгасан болохоос биш амралтын газарт хүргэж өгөөгүй. ... Би тухайн хүнийг миний машинаас буугаад тэдний Н*****а  т***р нэртэй амралт руу очоод хашааны хаалгыг нь нүдээд байхаар нь тэдний амралтын хүн юм бодоод Д.Б*****н эгч рүү залгаж “нэг хүн хөдөө манай тэндээс надтай цуг орж ирлээ, танай амралтын хүн биш биз” гэхэд “манайхаас хүн Б*****н х****н руу яваагүй” гэж байсан. Тэгтэл Х****а ах гарч ирээд хаалгаа онгойлгоод оруулсан. Надад хүн тосч авах, Ханх сумын төвд байх амралтын газарт хүргэж өгөх талаар хэн нэгэнтэй урьдчилан тохиролцож мөнгө, эд зүйл өгсөн, өгөхөөр амласан зүйл байхгүй. .. Манайх сумын төвөөс баруун хойд зүгт 25 км орчим зайд буюу **** уулнаас сум орох зам дагуу байдаг болохоор тэр хүн манайд ирсэн байх гэж бодож байна. Тэр хүн надтай анх ирж уулзахдаа Б*****н х****н уул талаас ирсэн...” гэх мэдүүлэг, гэрэл зураг /1 хх-ийн 240-243 тал/,

          Гэрч Ч.Э******дын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Ханх суманд жуулчны баазын захирал хийдэг юм. Би 2025 оны 09 сарын 18,19-ний л хавьцаа /одоо яг хэдний өдөр байсанг санахгүй байна, Ханхад машины сугалаа болж байсан өдөр л юм/ гэртээ байж байтал над руу Ханх сумын ***багийн нутаг Б*****н аманд нутагладаг малчин Ж*****н Э******д гэдэг залуу над руу өглөө 07 цагийн үед над руу залгаад “та ууланд жуулчид гаргасан уу, нэг хүн төөрөөд ирчихсэн байна, хэл амаа ололцохгүй юм, та ярь даа гээд утсаа өгсөн. Би жуулчид ууланд хүргэж өгдөг ажил хийдэг болохоор манай жуулчдын нэг л төөрч гэж бодож над руу залгасан юм шиг байгаа юм. Тэгээд утсаар ярьсан чинь нэг хүн урдаас Хятадаар яриад байсан. Тэгэхээр нь би Хятад хэл ойлгохгүй болохоор урдаас нь О***с хэлээр яриад О***с хэл мэдэх үү гэж асуусан чинь урдаас О***с хэлээр надтай ярьсан. Тийм ч сайн биш тааруухан л ярьдаг юм байна лээ. Гэхдээ яахав ойлголцсон. Тэр хүн Хятадаар ярьж байгаагаас нь сонсоход Хятад хүн байх шиг байсан. Тэр Хятад  сум орох гэсэн юм, яаж явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би наад гэрийнхээ хүнийг гуйгаад ороо гэж О***с хэлээр хэлсэн. Тэгээд би Э******дтой яриад наадах чинь төв орох гэсэн юм гэж байна, сумын төв оруулаад өгчихгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь Э******д за би угаасаа машины сугалаанд оролцох гэж байгаа, төв орох юм чинь оруулаад өгчихье гэж хэлсэн. Тийм л зүйл ярьсан. Тэр Хятад хүнийг зүс царайг нь хараагүй, дахиж яриагүй. Э******д бол тэр хүнийг Буриад гэж ойлгосон юм шиг байна лээ эхлээд надтай утсаар ярихдаа энэ Буриадтай ярь, хэлийг нь ойлгохгүй юм байна гээд байсан. Э******д надаас хаана хүргэж өгөх үү гээд утсаар ярьж асуухаар нь би Х******намралтан дээр хүргээд өгчихгүй юу л гэж хэлсэн. Ийм л асуудал болсон. Нэмж ярихад урд өдөр нь 15 цагийн үед нэг танихгүй хүүхэн Ханх суманд байдаг манай дэлгүүрт орж ирээд уулчид авираад байдаг уул нь хаана байдаг юм ахаа гэж надаас асуухаар нь би ийшээ гээд уулчид авирдаг уул руу явах зам зааж өгсөн. Тэгээд дэлгүүр дээрээ байж байсан чинь нөгөө танихгүй хүүхэн 19 цагийн үед буцаж орж ирээд дэлгүүрээс худалдан авалт хийх зуураа хүнээ олсонгүй гэх бүдэг бадаг зүйл ярьж байсан. Тэгээд би та нар хаана байрлаж байгаа юм гэсэн чинь тойргийн ар талд нэг байшин галлуулчихлаа гэж байсан. Тэгээд л өнгөрсөн юм. Тэгээд өглөө нь нөгөө Хятад энэ тэр ярихаар нь өчигдөр орж ирж уул асуугаад байсан эмэгтэйн тосох гэж байсан хүн төөрчихсөн юм байна даа гэж бодоод тойргийн ар талд Х******намралт байдаг болохоор тэр хавьд хүргээд өгчихгүй юу гэж Э******дод хэлсэн юм. Би бол дотроо тэгж л ойлгосон. 20 гаран насны, шар царайтай, дундаж өндөртэй, хар бараан хувцастай охин л байсан даа. Манай дэлгүүрийн камер дээр бичигдсэн байсныг хилийн цэргийнхэн зургийг нь авсан. Би бас сүүлд камер дээрээс харсан л даа. Одоо харвал танина...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 244-245 тал/,

           Гэрч А.Ё*****нөгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 20-нд мэдээллийг үндэслэн хилийн албаны 3 албан хаагчийн хамт ул мөр шалгах зорилгоор Б*****н х****н ууланд авиралт хийхэд тухайн үедээ уулчдын хөдөлгөөн ихтэй, цас орж шуурсан ямар нэгэн хөдөлгөөн илрэх боломжгүй, ямар нэг эд мөрийн баримт олдоогүй цасны зузаан 50-60 см, уулын орой дээр 20-30 см-ийн зузаантай байсан. Мөн цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Өөрөөр хэлбэл хилийн аль хэсгээр нэвтэрснийг тогтоох боломжгүй юм. Миний бодлоор хилийн 373/7 дугаар тэмдгийн зүүн гар талаар 3500 метр газарт буюу **** (**) уулын оройгоор орж ирсэн байж болзошгүй гэж бодож байна. Намайг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цагийн үед **** (**) уулын оргилд гараад орчныг ажиглан, үзлэг хийхэд ОХУ-ын талаас уулчид ашиглан оргилд гардаг бололтой 2 ширхэг урт тросс хясаа руу унжсан байдалтай харагдаг байсан. Мөн тухайн хэсэгт ямар нэгэн ул мөр байгаагүй. Цасаар шуурсан байдалтай байсан. Тухайн хэсгээр хилийн тор, инженерийн байгууламж байхгүй. Ханх сумын төвөөс **** (**) уулын оргил 35 км орчим км зайтай тийм болохоор Ханх сумын төвд байх “*******гэх амралтын газар нь мөн адил зайтай гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 244-245 тал/,

Гэрч Б.О****н өгсөн: “...2025 оны 09 сарын 16-ны өдрийн өглөө .. Б**********г ах надад хэлэхдээ манай ах Б********н утсаар залгаад байна. Хөвсгөл аймгийн уулнаас хүн авчрах юм байна. Уулнаас бууж байгаа хүмүүс юм байна. Тэр хүмүүсийг очиж тосч авах машин хэрэгтэй өдрийн 500.000 төгрөгөөр 4 хоногийн ажил байна. Шатахуун буудал хоол гэх зардлуудыг цаанаас нь даана гэж байна гэж хэлсний дагуу би өөрийн таньж мэддэг хүмүүс рүүгээ машинтай Хөвсгөл явах уу? гэж асууж байтал Х******р ах зөвшөөрч эхнэрийн хамтаар 2025 оны 09 сарын 17-ны өдөр явахаар болсон. Х******р ах машиныхаа зургийг фэйсбүүкээр дамжуулж ирүүлснийг би Б*********н ах руу фэйсбүүкээр явуулсан. Тэгтэл Б*********н ах болохоор Хятад улсын иргэний гэрэл зураг болон Хөвсгөл далайн хойд хэсэгт байх “****” гэх амралтын газрыг заасан гэрэл зургийн хамт явуулж энэ газарт Х******р ах чинь очсон юм уу? Чи лавшруулаад асуугаад өг гэсэн утгатай дууны бичлэг ирүүлсэн. Түүний дагуу би Х******р ахтай утсаар ярьж байршлыг нь асуутал өөрөө хаана байгаагаа мэдэхгүй байсан. Тэгэхээр нь би та “****” гэх амралтын газрыг олоод очоод байж бай нөгөө хүн нь таныг амралтын газраар чинь болон машиныг чинь хараад өөрөө олоод очих юм байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Х******р ах Хөвсгөл аймгаас нөгөө хүнээ авчихсан Улаанбаатар хот руу явж байна нөгөө хүн маань өөрөө олоод хүрээд ирлээ ууланд их олон хоног явсан бололтой машин хараад их баярлаж байна лээ гэж хэлж байсан. Тэгээд хаана явж байгаагаа хэлээд явж байсан бөгөөд Орхон аймагт ирж унтаж амарчхаад маргааш өдөр нь Улаанбаатар хотод ирээд ****** гэх хотхонд буулгачихлаа гээд надад хэлсэн. Ууланд авирч байсан Хятад улсын уулчин хүн гэж хэлсэн. Тухайн хүнийг яагаад машин явуулж тосуулах болсон шалтгаанаа хэлээгүй. Б*********н ах болохоор Хятад улсын иргэдтэй нийлж алтны уурхай ажиллуулдаг гэж сонссон. Ууланд авиралт хийж байсан уулчин хүнийг тосох гэж байсан гэж л мэдэж байсан. .. Б*********н ахтай өнөөдөр утсаар ярьж ямар учиртай хүмүүс тосуулж авахаар явуулсан болоод манай ах Х******рыг аваад явчихдаг юм гээд асуусан. Б*********н ах .. би Хятад улсаас ажил олгож өгсөн хүмүүстэй холбогдож асуулаа машинаар авахуулсан хүн чинь хил зөрчигч юм байна гэж хэлсэн. Тэгээд Б*********н ах өөрөө ирж мэдүүлэг өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 2-3 тал/,

            Гэрч Б.Б**********гийн өгсөн: “...2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 20-21 цагийн үед миний төрсөн ах Б Б*********н “... Хөлсөөр явах машин байна уу? Чи завтай байна уу? Хөвсгөлөөс 3 уулчин ирж байгаа хот руу явах унаа хэрэгтэй байна...” гэхэд нь “... би амжихгүй...” гэхэд “... өөр явах машин байна уу...” гэж асуухад нь “...за би асууя...” гээд хамт явж байсан Б.О*****с “...хөлс мөнгийг нь өгье Хөвсгөл аймгаас уулчин аваад ирэх унаа байна уу?...” гэхэд “...хүнээс асууя...” гэж хэлсэн. 17-ны өглөө 10-12 цагийн үед Б.О*****гтай хамт фитнесс дээр дасгал хийж байх үед Б.О*****г ...Х****ээ ахыг явуулъя...” гээд тохирсон. Би ах Б.Б*********н  рүү залгаад “...найзыгаа гуйчихлаа...” гэхэд “...явах машиныхаа зургийг явуулчих...” гэж хэлээд би Б.О*****г руу "...машиныхаа зургийг явуулаад өг гээд 15 цаг 16 минутад зураг ирсэн. Ирсэн зургийг ах Б.Б*********н рүү явуулсан. 21-ний өглөө Б.Б*********н над руу ярьж “О****о над руу сая ярилаа Х****ээг эхнэртэй нь хамт хүмүүс аваад явсан гэж байна...” гэхээр нь би Б.О*****г руу залгаж Х****ээ ахыг ****** эгчтэй хамт хүмүүс аваад явсан гэж байна хүүхэд нь ярилаа...” гэж хэлэхэд нь би буцаад ах Б.Б*********н рүү залгаж “...хаана байгаа юм...” гэхэд  А********ы гадаа байна...” гэхэд “... за би яваад очъё...” гээд очсон. Намайг 13 цагийн үед очоод Б.Б*********нтэй уулзахад “... Ж***н дотогшоо гэр рүүгээ орсон утсаа авахгүй байна...” гээд бид 2 гэр рүү нь ороход хүн байгаагүй. Бид 2 буцаад доошоо буухад тус байрны үүдэнд 2 хүн засвар хийж байсан тухайн хүмүүсээс “..ийшээ 2 гадны иргэн гарсан уу?...” гэхэд “...4-5 хар хувцастай хүмүүс гавлаад аваад гарсан...” гэж хэлээд бид 2 наашаа ирсэн. М.Х******р бид 2 найз нөхдийн харилцаатай Б.О*****г бид 2 ойр дотнын хуурай ах дүүгийн харилцаатай. Ж***н Х****н-тай олон жилийн өмнөөс мэддэг болсон Б.Б*********нгийн найз байгаа юм. Ж***н Х***й Ч***н болон Б.Б*********н нар хоорондоо юу ярьсан талаар би мэдэхгүй. Би тухайн хил зөрчигч Хятад иргэнийг танихгүй. Хөвсгөл аймгийн Ханх сумаас авч ирсэн 1 Хятад уулчин биш гэдгийг би мэдээгүй өнөөдөр энд ирээд мэдсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 7-8 тал/,

           Гэрч Б.Б*********нгийн  өгсөн: “...Миний хувьд өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан одоо он, сар өдрийг нарийн санахгүй байна. Хятад улсын иргэн З** г Х***н нь надтай хамтарч Монгол Улсад ****ХХК-г 2007 оноос хойш ажиллуулдаг юм. З***г Х****ннь өөрөө Монгол Улсад оршин сууж амьдардаг бөгөөд надад анх 2025 оны 09 сарын дундуур Хятад улсад байдаг манай найз А*****т утсаар холбогдлоо тэгээд ахынх нь хүүхэд ууланд авирч байгаа юм байна. Тухайн хүнийг машин явуулж тосож авахуулах хэрэгтэй байна машин унаа олох хэрэгтэй байна гэж хэлж байсан. Тэгээд хоёр хоногийн дараа орой унтах гээд хэвтэж байхад З***г Х****ннь машин олсон уу? гэж асуухаар нь би асуухаа мартчихсан байна гэж хэлээд төрсөн дүү Б**********г, түүний найз О*******г нарт машин олоод өгөөч Хөвсгөл аймгийн Ханх сумаас хүн тосуулах гэсэн юм мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Улмаар маргааш өдөр нь Б**********г, О*******г нарын найз нь гэх Х******р гэх залуу машинтай явахаар болж надтай утсаар анх ярьсан. Тэгээд би Х******рт З****г Х*****ы хэлсэн Хөвсгөл аймгийн Ханх сумын ууланд авирч байгаа Хятад улсын 1 иргэн, О***с улсын 2 иргэнийг тосч авна. О***с улсын 2 иргэн нь тэр хавьдаа үлдэнэ. Хятад улсын 1 иргэнийг Улаанбаатар хотод авчрах ажил байгаа гэж хэлээд 4 сая төгрөгөөр тохирч явахаар болоод Х******рын машины гэрэл зургийг авч З***г Х****нруу цахимаар өгсөн. З***г Х****ннь цахимаар дамжуулж Хятад улсад байх А*****т гэх залуу руу машины зургийг нь цахимаар шилжүүлсэн. Мөн А*****т гэх залуу нь З****г Х******р дамжуулан тосож авах Хятад улсын иргэний гэрэл зургийг  надад ирүүлснийг би Б**********гийн цахим хаягаар дамжуулж Х******рт өгсөн. Улмаар би З*****г Х**********д машин, жолооч олсон талаар хэлэхэд миний данс руу мөнгө өгснийг би дамжуулж Х******р гэх залуугийн данс руу өгсөн. Тэгээд Х******р гэх залуутай би утсаар байнга холбоотой байсан. Тэгээд З****г Х*****ы хэлж байсан Хөвсгөл аймгийн Ханх сумын төв дээр очиж Хятад улсын иргэнийг хүлээж байгаа талаар надад хэлэхээр нь би З***г Х*****д машин очсон талаар хэлэхэд З***г Х****н нь би А*****т гэх залуутай холбоо барьж асууя уулнаасаа буусан эсэхийг асууя гэсэн боловч А*****т нь ууланд байгаа Хятад улсын иргэнтэй холбогдож чадахгүй байна гэж хэлсэн. Улмаар Х******рыг тухайн суманд хонуулсан. Маргааш өдөр нь А*****т нь З****г Х*****р дамжуулан ууланд байгаа Хятад улсын иргэнтэй холбогдлоо уулнаас бууж байгаа гэж байна уулнаас нь тосоод авчих гэж хэлүүлснийг би дамжуулан Х******рт хэлэхэд хилийн хориотой газар байна хамаагүй машин явуулдаггүй юм байна гэхээр нь би “тэгвэл наад амралтын газартаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд хүлээж байтал тухайн өдөр нь ууланд авирч байсан Хятад улсын иргэн нь өөрөө машинаар нь таниад олоод ирчихлээ гээд Х******р утсаар хэлээд Улаанбаатар хот руу гарч байгаа талаар хэлсэн. З***г Х****ннь надад хэлэхдээ Хятад улсын 1 иргэн нь ууланд авирчихаад бууж байгаа юм байна. Тухайн хүнийг уулнаас буухад нь тосч аваад Улаанбаатар хот руу авчрах ажил байна. Энэ ажлыг нь Хятад улсад байх А*****т гэх найз маань хийж өгөхийг гуйж байна гэж хэлүүлж байсан. Гэхдээ А*****т гэх хүнд цаана нь өөр хүн бас энэ ажлыг хийлгэхээр гуйсан юм шиг байна лээ. Би тухайн нутагт очиж үзээгүй болохоор улсын хил байдаг талаар мэдээгүй. Х******р гэх жолооч нь улсын хил байдаг хамаагүй машин явахыг зөвшөөрдөггүй юм байна гэж хэлэх үед би улсын хилтэй ойрхон байдаг юм байна гэж ойлгосон. Ханх сумаас тосч авсан Хятад улсын иргэнийг хууль бусаар улсын хил нэвтэрч ирснийг Тагнуулын ерөнхий газрын алба хаагч нар анх саатуулах үед нь би мэдсэн. Би Y***i C***n гэх хүнийг таньж мэдэхгүй байна. Уг мөнгөний талаар З****г Х*****насуухад А*****т гэх залуу нь З**г Х***д юань шилжүүлснийг З***г Х****ннь Хятад улсад байдаг юанаас төгрөг болгон шилжүүлдэг хүнтэй утсаар ярьж мөнгө шилжүүлж улмаар төгрөг болгон авахдаа миний дансыг өгч авсан гэж хэлж байсан. Миний бодлоор Y***i   Ch***n гэх хүн нь Хятад улсад байдаг юанаас төгрөг, төгрөгөөс юань болгон шилжүүлдэг хүн байх. Би Х******р, Ш*****н нарт хэлэхдээ ууланд авиралт хийж алхаж байгаад бууж ирсэн Хятад улсын иргэнийг тосч авна гэж хэлсэн. Тэгж хэлсний дагуу ойлгосон байсан. Түүнээс хууль бусаар хил нэвтэрсэн хүн гэж огт ойлгоогүй.  З***г Х****н нь хууль бусаар хил нэвтэрч байгаа хүн гэдгийг огт мэдээгүй байсан. Хятад улсад байх А*****т гэх залуу ярилаа Ханх суманд ууланд авиралт хийсэн  хүнийг тосч авах ажил байна гэж анх ярьж байсан. Энэ асуудал шалгагдсанаас хойш З***г Х****ннь А*****т гэх залуутайгаа холбогдож хууль бусаар хил нэвтэрсэн хүн байсан байна ууланд авирсан хүн биш байна гэж хэлэхэд А*****т нь  би тэр талаар мэдээгүй цааш нь тодруулчхаад эргээд хэлье гэж хэлээд хэсэг хугацааны дараа эргэж залгаад ОХУ-аас ирсэн хүн байсан гэж байна би сая л мэдлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 10-12 тал/,

           Сэжигтэн О.Ш*****нгийн өгсөн: “...Би 17-ны өдөр гэртэй байж байх үед 11 цаг өнгөрч байхад нөхөр М.Х******р *** гар утасны дугаараас миний *** дугаар руу залгаж Хөвсгөл явах уу?...” гэхэд нь би “...яах гэж байгаа юм. юунд явах гэж байгаа юм ...” гэж асуухад “...тэндээс нэг уулчин авч ирнэ чи хамт явах юм уу чамайг явахгүй гэвэл би М********г аваад явлаа...” гэж хэлэхэд нь “...за за хамт явъя...” гэж хэлээд утсаа тасалсан. Удаачгүй 12 цаг өнгөрч байх үед М.Х******р гэртэй ирээд бид 2 хувцсаа аваад гарсан. Хотоос гарах гэж удсан зам их түгжрэлтэй байсан..  .. Бид 2 цааш үргэлжлүүлж явсаар 12 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн орсон. Бид 2 цааш яваад нойр хүрч байсан тул Мөрөнгөөс 30 километр зайд зогсож унтсан. 18-ны өглөө 07 цагийн үед сэрээд 07 цаг 35 минутад Хатгал суманд очсон. Бид 2 явах газраа мэдэхгүй буруу замаар төөрч явж байгаад нэг ахтай таарч тэр ахаас Ханх гэж хаана байдаг вэ?...” гэхэд "...буцаад уруудаад модон гүүрээрээ гараарай засмал замын тэр хэсгээр шовх уулыг тойроод явж байхад зам чинь хөтлөөд явчихна...” гэж хэлсэн. Бид 2 тухайн заасан замаар нь явж байгаад 14 цаг болж байхад Ханх суманд ирээд Ханх суманд байх ганц шатахуун түгээх станц дээр очиж шатахуун авсан. М.Х******р дүү рүүгээ өөрийн ******** дугаарын гар утасны дугаараас Б.О*****гийн ******* гэх дугаар руу залгаж “...бид 2 Ханхад ирчихлээ...” гэхэд “...Б****аа ах руу залга...” гэж хэлээд тасалсан. Бид 2 О****огийн хэлснээр М.Х******р өөрийн ******* гэх дугаараас Б****аа гэж дууддаг хүний ****** гэх дугаар руу залгаж “...бид 2 Ханх суманд ирчихлээ...” гэхэд “...заза уулнаас бууж ирэх хүмүүстэйгээ холбогдоод үзье...” гэж хэлээд таслаад хэсэг хугацааны дараа Б****аа гэж дууддаг хүний ********* гэх дугаараас “za amarch bai nogooduul yriagui bn..” гэх мессеж ирсэн. .. Би М.Х******рт “...нөгөө хүмүүстэйгээ ярь эртхэн гарахгүй бол эндээ хоноё..” гэж хэлэхэд М.Х******р нөгөө хүмүүстэйгээ ярьж байсан. .. Тэгээд бид 2 нэг амралтын газар очиж Б******а гэж дууддаг нэг эгчтэй уулзаад “...танайд хоноод явъя бид 2 уулнаас хүн тосох гэж байгаа юм... ” гэж хэлээд бид 2 дэлгүүр явж гоймон болон бусад идэх зүйл аваад явж байхдаа нэг нутгийн залуутай таарч би тэр залуугаас жуулчид хаашаа гардаг юм болоо? хэдэн км байдаг вэ? зам нь хир байдаг юм бол...” гэхэд “...та хоёрын машин байхгүй болно 27-30 км байдаг зам нь хэцүү мөн заставаас зөвшөөрөл авдаг юм ер нь дэмий дээ..." гэж хэлээд жуулчдыг уул руу гаргаж өгдөг пургон машинтай хүмүүстэй утсаар ярьж өнөөдөр уул руу ямар хүмүүс гарсан бэ? хэн хэн байсан бэ? гэж ярьж залгаж өгөөд. “...хүн гарсан юм уу та 2 ямар хүн тосох гээд байгаа юм бэ?...” гэхэд нь “...бид 2  хүнээр яриулж нэг хүн тосох гээд байгаа юм..” гэхэд “...аан тэгвэл гадаад хүмүүс буудаг буудал руу ярьж асууж өгье гээд залгаад өнөөдөр хүн буугаагүй гэж байна.:”  гэж хэлсэн. Тэгээд бид 2 буцаад нөгөө амралтын газрын эгчийн ******* дугаар руу ярьж “...эгчээ галаа түлээд байж бай бид 2 нөгөө хүнээ олж чадсангүй ээ бид 2 танайд хоноё...” гэж хэлээд тухайн амралтын газарт очоод 3 дугаартай өрөөнд бид 2 ороход амралтын газрын Б******а эгчийн нөхөр гал түлээд өгсөн гал ноцсоны дараа гараад явахаар нь бид 2 гоймонгоо идчихээд унтаад өгсөн. 19-ний өглөө 8 өнгөрч байхад би сэрээд бие засчхаад буцаад байшин руу алхаад явж байхад Б******а эгчийн нөхөр цайны газрын тэнд зогсчихсон нэг хүнд “...хаалгаа түлхээд ороод ир ороод ир...” гэж хэлж байсан нөгөө хүн нь амралтын газрын хашааны хаалга дээр зогсчихсон байсан. Би байшин руу ороход нөхөр надтай зөрөөд бие засах гээд гараад удаагүй буцаж орж ирээд "...нөгөө хүн чинь гадаа ирчихсэн юм шиг байна чи гардаа...” гэхэд нь би “...за...” гэж хэлээд гарахад нөгөө хашааны хаалга дээр зогсож байсан хүн Б******а эгчийн нөхөртэй хамт машины хойно манай машин руу заагаад юм яриад зогсож байсан. Би буцаад байшин руу ороод нөхрийн гар утсыг аваад О****огийн явуулсан хүний зургийг гаргаж ирээд нөгөө Б******а эгчийн нөхөртэй ярьж байсан хүнд гар утсан дээр байсан О****огийн явуулсан хүний зургийг харуулж чи мөн үү гэж байгаа юм шиг дохио зангаа ашиглан хэлэхэд толгой дохиод “...Я Я Я...” гэхээр нь  нөгөө Б****аа гээд ах руу залгаж “...нөгөө хүн чинь мөн байна өөрөө олоод иржээ энэ хүнээ одоо амраах юм уу шууд аваад гарчих юм уу..." гэж хэлэхэд "...ашгүй ашгүй за ахын дүү утсаа өгчих би ярья..." гээд би нөгөө хятад хүнд утсаа өгөөд яриулсан. Б****аа гээд ах нөгөө Хятад хүнтэй нэлээн удаан ярьж байгаад нөгөө хятад буцааж утас өгөөд би Б****аа ахтай үргэлжлүүлж ярихад “...наад хүн чинь шууд гаръя гэнэ...” гэж хэлээд тасалсан. Тэгээд би толгойгоо угаагаад, нүүрээ будаад би, нөхөр, нөгөө хятад бид 3 амралтын газрын цайны байшин руу орж хоолоо идэж байхдаа Б******а эгчээс “...та энэ хүнээс шөнө яаж ирсэн гээд асуугаад өгөөч..." гэхэд Б******а эгч О***с хэлээр нөгөө хятадтай ойр зуур ярьж байгаад "...алхаад ирсэн гэнэ өөр юм ярихгүй байна гэж хэлсэн. .. Бид нар хоол идэж дуусаад нөгөө хятад бид 3 хот руу хөдөлсөн. Бид 3 замдаа зогсохгүй нэлээн явж байгаад нөгөө хятад бие засмаар байна гэж хэлээд байх шиг байсан тэгээд зогсоод бие засуулаад үргэлжлүүлж явсаар Мөрөн ирээд шатахуун аваад хот руу хөдөлсөн. Дундаа бид 3 “****” дээр зогсож хоол идээд цааш хөдлөөд Эрдэнэт хотод очоод цэцэг нэртэй буудалд ороод унтсан. 20-ны өглөө 09 цаг өнгөрөөд бид 3 хот руу явж байхад Б****аа ах залгаад “...та хоёрын 98 тай  дугаар чинь холбогдохгүй байхаар чинь энэ ******* гэх дугаарыг чинь нэг хүнд өгсөн шүү. Одоо та хэд хаана явж байна.. ” гэхэд нь “...бид 3 Хөшөөтийн даваа гэсэн самбар байна хаана явж байгааг мэдэхгүй байна...” гэхэд “. .аан Хөтөл орох гэж байгаа юм байна одоо нэг хүн залгана наад хүнтэйгээ яриулаарай...” гэж хэлээд тасалсан. Хэсэг хугацааны дараа танихгүй *******гэх дугаараас залгахаар нь нөгөө Хятад хүнд өгөөд 3 минут гаран яриулаад утсаа авсан. Бид 3 “Баруун хараа” дээр нэг хоолонд ороод цааш хөдлөөд 61-ийн гарам дээр явж байхад Б****аа ахтай ярьж энэ хүнийг хаана буулгах вэ?...” гэхэд “... М*******л э*****н хойно ****** гээд байр байгаа тэнд буулгачих ах нь үлдэгдэл 2 саяыг нь шилжүүлэх үү?...” гэхэд “...бид  2-оос 478,000 төгрөг гарсан...” гэхэд “...заза ах нь 2,500,000 төгрөг  шилжүүлчихье...” тасалсан. Хотод 13 цагийн  үед байхаа орж ирээд миний бие өвдөөд байсан тул шууд 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буугаад гэр рүү ороод байж байх үед 14 цаг 51 минутын үед Б******а эгч залгаад “...сайн явж очсон уу? та хэд очсон уу?...” гэхэд сайн явж ирлээ саяхан гэртэй орж ирээд байж байна ирэх наадмаар очно...” гээд тасалсан.  Тэгээд орой 15 цаг 48 минутын үед нөхөр рүү залгаад “...нөгөө хүнээ буулгасан уу гэхэд “...буулгасан ажил дээр ирсэн байна...” гээд таслаад 19 цаг 35 минутад залгаад хаана явна ирж байна уу?...” гэхэд “...энэ ажлаа дуусгаад яваад очъё..” гэж хэлээд 10 өнгөрч байх үед хүү Х.Э*****й хамт гэртээ орж ирэх үедээ нөгөө Хятадын  барьж явсан 2 ширхэг сунадаг таяг болон улаан өнгийн 2 давуу шиг эд  зүйлсийг гэрт оруулж  ирсэн би нөхрөөсөө “...юу юм бэ?...” гэхэд нөгөө хятад  машинд үлдээсэн байна лээ алга болчих байх гээд оруулаад ирлээ...” гэж хэлээд орж ирээд  унтацгаасан. Өглөө 8 өнгөрч байх үед “...машинаа угаалгаад байж байя та хэд араас ирээрэй” гэж  хэлээд түрүүлж гараад М.Х******рын аав ээжийн ажиллуулдаг машин угаалгын газар руу явсан. 20 минутын дараа X.Э******т хүрз багажуудаа “Зүүн салаанд” байрлах агуулахад буулгаад байж байя гээд гараад явсан. Би охинтойгоо үлдсэн. 09 цаг 50 минутын үед 2 өндөр хүн хаалга тогшоод хаалгаа тайлахад Ш*****н мөн үү?...” гэхэд нь “...мөн байна...” гэж хэлэхэд “...дагаад явах хэрэгтэй байна үнэмлэхээ үзүүлээд намайг аваад авсан. Хэрвээ энэ хүн ийм асуудалтай байсан бол О*****г бид 3 хэн нь ч ийм юмтай орооцолдохгүй байх байсан. .. Нарийн учрыг нь бол тэр Б****аа гээд хүн л мэдэж байх. 17-ны өдөр Б****аа гэх хүн М.Х******рын Хаан банкны ****** гэх данс руу 1,500,000 төгрөгийн замын шатахуун болон бусад зүйлийн мөнгө гээд өгсөн. 20-ны өдөр Б****аа гэх хүн М.Х******рын Хаан банкны ********* гэх данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Анх 1,500.000 төгрөгийг замын зардалд өгөөд 2,000,000 төгрөгийг  бид 2-т ажлын хөлс гэж өгөх байсан гэж нөхрөөс сонссон. Нийт Б****аа гэх хүнээс 4,000,000 төгрөгийг М.Х******рын Хаан банкны ********* гэх данс руу  шилжүүлэн авсан. Бид хоёртой тухайн Хятад хүн юу ч яриагүй. Б****аа гэх хүн ч юм яриагүй. Анх Б.О*****г манай нөхөр рүү залгаж “...Хөвсгөл яваад жуулчин аваад ирэхүү...” гэж асуухад нь “...ажил ихтэй байна худлаа байх аа...” гээд тасалсан.  Дараа нь дахин залгаад “...та яахаар болсон бэ?...” гэхэд нь манай хүний ажлын газрын хүмүүс нь очиж үзээгүй газар юм чинь яваад ирэхгүй юу бид хэд аргалаад байж байя гэхээр нь зөвшөөрөөд утсаа таслаад шууд над руу залгаж асуусан гэсэн. ... Бид нарт жуулчин авч ирнэ гэж хэлээд хуурч мэхлэн итгүүлж ийм муухай зүйлд хутгасанд муухай байна. Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 19-20 тал/,    

           Сэжигтэн О.Ш*****нгийн дахин өгсөн: “...Улаанбаатар хотоос гараад явахад Ханх суманд 14 цагт бэлэн байгаарай тухайн үед нөгөө хүн маань уулнаас буугаад ирчихнэ гэж хэлж байсан. Харин сумын төвд очоод яг хаанаас тосч авах талаар нарын мэдээлэл байхгүй явсан. Ханх сумын төвд очоод 14 цагт ирчихлээ гэж Б****аа гэх хүнд хэлтэл нөгөө хүн маань уулнаас бууж ирээгүй байна наанаа хүлээж байгаарай гэхээр нь би уулнаас бууж ирэх хүн тосч авах юм  байна гэж ойлгосон. Би болохоор амралтын газарт байгаа амрагч хүнийг тосч авах байх гэж бодож байсан. Тагнуулын байгууллагад анх шалгуулж мэдүүлэг өгөх  үедээ л  хууль бусаар  хил нэвтэрсэн  иргэнийг  машинтай тосч аваад  Улаанбаатар хот руу  хүргэж ирсэн гэдгээ ойлгосон...” гэх мэдүүлэг /2хх-ийн 23-24 тал/,      

           Сэжигтэн М.Х******рын өгсөн: “..2025 оны 09 сарын 18-ны өдрийн өглөө би ажил дээрээ очоод байж байтал 10 цагийн орчимд манай дүү О*****г утсаар залгаад Хөвсгөл аймгийн Ханх сум яваад ирэх үү? тийм ажил байна. Өдрийн 500,000 төгрөгөөр бодож явна. Эхлээд 1,500,000 сая төгрөгийг замын шатахууны зардал болон хоол хүнсэнд зарцуулах юм байна. Та утсаар яриад тодруулаад асуучих гэж хэлээд миний утас руу Б****аа гэх хүний дугаарыг явуулсан. Тэгэхээр нь би Б****аа гэх хүн рүү өөрийнхөө утсаар залгаад О*****гийн ах нь байна Хөвсгөл явах ажил байгаа талаар хэлсэн юм гээд асуухад Хөвсгөл аймгийн Ханх сум ороод хятад улсын нэг иргэнийг аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд юун хүн юм бэ гэж хэлэхэд ууланд авирч байгаа Хятад улсын нэг иргэн байгаа тэрийг аваад ир маргааш өдрийн 14 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд бэлэн байх юм байна шүү  гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Ш*****нтэй утсаар яриад Хөвсгөл аймаг явах ажил гарчихлаа  хамт яваад ирэх үү? гэж асуутал эхнэр маань яах гэж байгаа юм гэхээр нь Хөвсгөл  аймгаас хүн авчирч ирэх ажил байна. Өдрийн 500,000 төгрөгөөр бодож явахаар боллоо гэж хэлтэл эхнэр зөвшөөрсөн. Улмаар Улаанбаатар хотоос өдрийн 15 цагийн орчимд эхнэр Ш*****нгийн хамтаар эхнэрийн нэр дээрх бүртгэлтэй 7131 улсын дугаартай саарал өнгийн LЕХUS-570 маркийн тээврийн хэрэгслээр замдаа зогсож амралгүй шууд явсаар байгаад Хөвсгөл аймгийн төвөөс 30 орчим километр газар явж байгаад шөнийн 00 цагийн орчимд машиндаа унтаж амраад өглөө 07 цагийн орчимд сэрээд цааш явсан. Тэгээд замдаа явж байгаад Ханх сумын төв рүү явах замыг сайн мэдэхгүй байхаар нь гар утас нь дээрээ байршлыг нь хийж байгаад өдрийн 14 цагийн орчимд Ханх сумын төвд ирсэн. Тэгээд Б****аа гэх хүний гар утас руу ирчихлээ гэж захидал явуултал нөгөө хүн маань ирээгүй байна та хоёр түр хүлээгээд амраад байж бай гэсэн утгатай хариу ирүүлсэн. Тэгээд эхнэр бид хоёр цайны газар орж хоол идчихээд Далайн эрэг дээр машинаа байрлуулаад машин дотроо хэвтэж амарч байсан. Улмаар үдээс хойш орой болоход  чимээгүй байхаар нь би О*****гтай яриад нөгөө хүн нь ирэхгүй хүлээгээд байж байна гэтэл та Б****аа ахтай яриад учраа ол гэж хэлэхээр нь Б****аа руу утсаар залгаад асуутал “уул руу нь яваад  өөдөөс нь оч” гэж хэлсэн. Тухайн үед би ямар хүн байгааг нь мэдэхгүй мөн хаана байдаг ямар уул руу очих талаар мэдэхгүй байна гэж асуутал би тосч авах хүний гэрэл зургийг явуулъя мөн нутгийн хүмүүсээс асуу уулчид авирдаг уул гэхээр хүмүүс мэднэ гэж хэлсэн. Тэгээд миний утсанд О*****гийн фэйсбүүк хаягаар дамжуулан тосч авах гадаад улсын иргэний гэрэл зургийг ирүүлсэн. Тэгээд би эхнэрийн хамтаар эхлээд амралтын газар олоод цаашаа уул руу явъя гэж бодоод нэг амралтын газарт очсон одоо нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн амралтын газарт очоод шовгор гэж нэрлэдэг жижиг байшинг хоногоор нь авахаар болсон. Мөн тухайн амралтын газрын эгчээс хүмүүс авирдаг уул хаана байдаг юм бэ би очиж хүн тосч авах гэсэн юм гэж асуухад тэр газар руу чинь зөвшөөрөлтэй машин явдаг юм учир нь О***с болон Монгол улсын хилийн зааг байдаг “Хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авдаг юм” гэж хэлэхээр нь тэгвэл би явахаа болилоо гэж хэлээд амрах байр руугаа ороод О*****г руу яриад тухайн уул руу нь очих боломжгүй байдаг юм байна гэж хэлээд унтаж амарсан. Тэгээд 2025 оны 09 сарын 20-ны өглөө нь манай эхнэр жорлон ороод ирэхээр нь би зөрөөд байшингаас гартал Хятад улсын иргэн амралтын газрын эзэн бололтой ахын  хамт зогсож байсан. Тэгээд Хятад улсын иргэн нь над руу заагаад инээгээд баярлаад байсан. Тэгэхээр нь эхнэртээ хандан нөгөө тосч авах хятад улсын иргэн ирчих шиг боллоо зургийг нь харчих гэж хэлтэл манай эхнэр утсанд ирсэн гэрэл зургийг нь харьцуулж харсан би тэр хооронд жорлон ороод ирэхэд манай эхнэр мөн юм шиг байна зураг нь дээрээ шар боловч одоогийн төрөх нь бор юм байна түүнээс адилхан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь явах бэлтгэлээ хангаад тухайн амралтын газарт 3 хүний хоол захиалж идсэн. Тухайн үед амралтын газрын эзэн бололтой ах надад хэлэхдээ энэ хятад улсын иргэн замаар алхаад явж байхаар нь таныг хүн тосч авах юм уу? гэж асуутал тийм гэхээр нь би та хоёрыг заагаад өгчихлөө гэж хэлж байсан. Улмаар тухайн газраас 11 цагийн орчимд хятад улсын иргэн болон эхнэрийн хамтаар 3-лаа Улаанбаатар хотын зүг гарсан. Замд явж байхдаа хятад улсын иргэн нь ямар нэгэн зүйл ярихгүй унтаад байсан. Орхон аймагт 22 цагийн орчимд ирээд буудалд унтаж амарсан бөгөөд тухайн буудлынхаа нэрийг мэдэхгүй байна /зааж өгч чадна/. Тэгээд Б****аатай утсаар яриад унтаж амрах гэж байгаа талаар хэлэхэд маргаашдаа багтаад Улаанбаатар хотод ороод ирэхэд болно гэж хэлсэн. Улмаар унтаж амраад маргааш өглөө нь Орхон аймгаас Улаанбаатар хот руу явж байх замдаа Б****аатай утсаар яриад хаана хүргэж өгөх талаар бэ гэж асуутал наадах чинь хүнтэй утсаар ярьсан уу гэхээр нь би тиймээ гэж хэлсэн. Удалгүй олон оронтой гадаад улсын дуудлага ирэхээр хамт явж байсан хятад улсын иргэнд утсаа өгтөл хоорондоо хятад хэлээр ярьсан. ... Замд явж байхдаа би  чиний дугаарыг өгчихье тэр хүн залгахаар наад хүнтэйгээ яриад өгчхөөрэй очих газар нь хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд замд явж байхдаа би 21-р хороололд байх гэрийнхээ үүдэнд эхнэрээ буулгасан. Тэр үед Б****аа нь утсаар залгаад ****** гэх газар хүргээд өгчих гэсэн.  Би тэр газар хаана байдаг юм бэ гэхэд М******л төвийн хойд талд байдаг 3 өндөр барилга байгаа тэнд хүргээд өгчих гэхээр нь би тухайн газарт очоод  Б****аатай  утсаар яриад ирчихлээ гэж хэлэхэд за би тосч авах хүнийг нь гаргачихъя Өвөр Монгол хүн байгаа шүү гэж хэлсэн. Удалгүй хятад улсын иргэн гарч ирээд хамт ирсэн хүнийг маань тосч аваад дагуулаад явсан. Тэгээд би Б****аад хамт ирсэн хүнийг хятад улсын иргэн гарч ирээд тосоод авчихлаа гэж хэлсэн. Удалгүй надад мөнгө болох 2,500,000 сая төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. О*****г нь манай ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Миний үеэл юм. Хувиараа машин зарж борлуулдаг юм. Б****аа нь болохоор О*****гийн найз Б**********гийн таньдаг ах нь байгаа юм шиг байна лээ. Би бол Б****аа гэх хүний талаар мэдэхгүй анх удаа утсаар ярьж холбогдсон нь хараагүй. Тухайн хүний талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн хүн нь Монгол хэлээр ярихгүй байсан. Мөн Хөвсгөл аймгийн Ханх суманд намайг анх харчхаад их баярлаж байсан. Уг ажлыг хийх саналыг анх О*****г санал болгосны дагуу Б****аа гэх хүнтэй уг ажлыг хийх болсон. Б****аа гэх хүн нь болохоор надад хэлэхдээ ууланд авирч байгаад бууж ирж байгаа хятад улсын иргэнийг аваад ир гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл хэлээгүй. Харин Хөвсгөл аймгийн Ханх суманд хоносон амралтын газрын эгч хэлэхдээ намайг тийшээ явж болохгүй хоёр улсын хилийн зааг байдаг юм хил зөрчигч болчихвоо та хоёр гэж хэлэхээр нь тухайн хүнийг цааш явж тосохоо больсон. Унтаж амрах үедээ эхнэртэйгээ арай хил зөрчигч байгаа юм биш биз дээ гэж ярилцаад арай үгүй байлгүй дээ гээд О*****г руу залгаад Б****аа ах чинь өөдөөс нь тос гээд байх юм яах вэ гэж асуутал харанхуй шөнө цаашаа явна гэж юу байдаг юм. Наанаа унтаж амар өөрөө олоод ирдэг юм байгаа биз гэж хэлэхээр нь унтаж амарсан. Хятад иргэнийг яагаад бид хоёроор тосуулах болсон шалтгааныг мэдэхгүй байна. Тэгээд амралтын газарт хамт хоол идэж байх үедээ амралтын газрын эгчээр дамжуулан шөнө яаж ирсэн талаар асуулгахад алхаад ирсэн гээд хуруугаараа үйлдэл хийж харуулсан. Амралтын газарт ирэхдээ таяг 2 ширхэг, ажлын бээлий, өвдгөвч 2 ширхэг, мөн жижигхэн үүргэвч 1 ширхэг байсан. Машинаас буухдаа үүргэвчээ авч буугаад ажлын бээлий, таяг, өвдгөвч зэргийг авахгүй гээд үлдээсэн. Тухайн эд зүйлс нь манай гэрт байгаа. Би Б****аа гэх хүнээс эхлээд 1.5 сая төгрөгийг авсан. Дараа нь 2,500,000 сая төгрөгийг авсан. Гэхдээ би замд явж байх үедээ өөрөөсөө 400,000 төгрөг орчмыг зарцуулсан байсан. Б****аа нь гүйлгээ хийх болгондоо гүйлгээний утга нь дээр утасныхаа дугаарыг бичсэн байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 27-31 тал/,

            Сэжигтэн М.Х******рын дахин өгсөн: “..Би О*****г, Б**********г нараар дамжуулан Б****аа гэх хүнтэй холбогдож тухайн хүнтэй утсаар ярьж хятад улсын иргэнийг тосож авах ажлыг хийхээр болж урьдчилгаа мөнгө авсан. Мөн надад Б****аа нь хэлэхдээ Хөвсгөл аймгийн Ханх сумын ууланд авирч байгаа  хятад улсын иргэнийг тосч авчрах ажил байгаа гэж танилцуулж байсан. Би бол З****н Х*****н гэх хүнтэй огт холбоо бариагүй. Надад Б****аа гэх хүн нь хэлэхдээ Ханх сумын төвд 14 цагт бэлэн байж байгаарай гэж хэлсэн. Түүнээс Ханх сумын төвд байх амралтын газар, эсвэл уулнаас очиж тосож авна гэж огт хэлээгүй буюу яг хаанаас нөгөө хүнээ машиндаа суулгахыг хэлээгүй байсан. Тэгээд Ханх сумын төвд 14 цагийн орчимд очоод би ирчихлээ гэж  хэлэхэд Б****аа нь нөгөө хүн маань  уулнаас буугаагүй  юм байна. Наанаа хүлээж байгаарай гэж хэлэхээр  нь би тухайн үед уулнаас бууж  ирэх хүнийг  тосох юм байна  гэж ойлгосон. Би Ханх сумын төвд очоод эхлээд шатахуун түгээх газарт очиж шатахуун хийсэн. Мөн дэлгүүр нэг удаа орсон. Тэгээд уулнаас бууж ирээгүй байна хүлээж байгаарай гэхээр нь би эхнэрийн хамт цайны газар орж хоол идчихээд машиндаа суугаад хүлээж байтал  Б****аа нь хүмүүс алхдаг уул руу очоод өөдөөс нь тосоод авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаар О*****гт хэлтэл яах гээд байгаан харанхуй болж байна нөгөө хүн нь өөрөө олж ирнэ биз наанаа унтаж амрах газар олоод амар гэхээр нь нэг амралтын газарт очиж гал түлүүлж унтаж амарсан. Тухайн амралтын газрын эгчээс алхдаг уул нь хаана байдаг талаар асуухад тухайн уул нь хоёр улсын хилийн заагт байдаг тул хамаагүй дураараа явж болохгүй гэж хэлж байсан. Тухайн үед эхнэр бид хоёр амралтын газруудыг хараад явж байхад үйл ажиллагаа явуулж байгаа шинжтэй амралтын газар байхгүй байсан. Тэгээд хоноглосон газар руу утсаар залгатал аваад ажиллаж байгаа гэхээр нь орж унтаж амарсан. түүнээс өөр амралтын газруудаар орж үзээгүй бүгд хаасан юм шиг ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Би хууль бусаар хил нэвтэрч ирснийг мэдээгүй. Тагнуулын байгууллагад шалгагдсанаас хойш би хууль бусаар хил нэвтэрсэн хүнийг тосч авсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 33-35 тал/,

            Сэжигтэн З***г Х****н/Z*****g h*******n/-ны өгсөн:“...Ойролцоогоор 5-5 хоногийн өмнө  БНХАУ-ын Х****х хотод  хамт сурч байсан  оюутан ангийн хүүхэд  болох А*****т гэх залуу  надтай утсаар холбогдоод ахынх нь хүүхэд  Хөвсгөл  аймгийн ууланд авирч байгаа юм байна. Тэгээд уулнаас буугаад ирэхэд нь машинаар тосож аваад Улаанбаатар хот руу хүргүүлэх ажил байна. Зардал мөнгийг нь тооцоод хэд болохыг нь мэдээд өгөөч гэж хэлээд очиж авах газрын байршлыг заасан зургийг нь явуулсан. Тэгэхээр нь би хамт ажилладаг Б*********н гэх залуугаас Хөвсгөл аймар руу машинтай очоод хүн аваад ирэхэд хэд болох талаар асуугаад нөгөө байршил заасан зургаа явуулсан байж магадгүй одоо сайн санахгүй байна. Б*********н нь нэг машин олчихлоо зардал мөнгө нь ойролцоогоор 4 сая гаран төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэрний дагуу би тухайн үнэ ханшийг нь А*****т гэх залууд хэлтэл үнэ ханш нь болж байна машинаа явуулчих тэгээд 4 дэх өдөр билүүдээ өдрийн 14 цаг 30 минутын орчим Хөвсгөл  аймгийн хойшоо байх уулнаас буух газарт нь машинаа хүлээлгэж байгаарай уулнаас буугаад өөрөө очно гэж хэлээд тосуулах хятад улсын иргэний зургийг над руу явуулсан. Харин би зөрүүлээд тосч авах машины зургийг Б*********нгээс аваад А*****т руу Whechat-аар явуулсан. Улмаар маргааш өдөр нь Б*********нтэй хамт ажил дээрээ байх үед Б*********н нь явуулсан машин маань нөгөө тосч авах газартаа оччихсон хүнээ хүлээгээд байж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би А*****т руу залгаад машин оччихсон хүлээгээд байна гэж хэлтэл А*****т би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэзээ нь билээ дээ машины жолооч залуугийн утсаар дамжуулж А*****тын тосуулсан Хятад улсын иргэнтэй утсаар би ярьсан. Тухайн үед утсаар ярихдаа намайг тосоод авчихлаа гэж хэлээд салгасан өөр зүйл яриагүй. Тэгээд өчигдөр буюу 2025 оны 09-р сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд манай гэрийн гадна А*****тын тосуулсан  хүнийг огт танихгүй хүн хүргэж ирсэн. Тухайн үед бол А*****тын тосуулсан хүнийг машинтай хүн хүргэж ирсэн. Тухайн үед бол  өмнө харж байгаагүй хүн байсан. Тэгээд би тухайн хүнээс бичиг баримт байна уу Монгол улсад хэзээ яаж орж ирсэн бэ? гэж асуухад бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр  нь би хууль бусаар ирснийг мэдээд А*****т руу утсаар залгаад уурлаад энэ хүн чинь гадаад паспортгүй хууль бусаар Монгол улсад ирсэн хүн байна гэж хэлтэл мэдэхгүй байна наад залуугийн чинь ахаас нь асууя  гэж хэлсэн. Тэгтэл хил зөрчиж орж ирсэн залуугийн ах нь гэх Хятад улсын иргэн  Whechat-аар  залгаад наад хүнээ элчин сайдын  яам нь дээр хүргээд өгчихөө гэж надад хэлсэн. Тэгээд амралтын өдөр байсан учир очих боломжгүй байсан болохоор би Даваа гаригт элчин сайдын яаман дээр хүргэж өгөх гэж байтал өнөөдөр гэрээсээ саатуулагдсан. Буудалд хонуулчихвал гадаад паспортгүй хүнийг алдаад бүүр баларчих байх гэж бодсон.  А*****т гэх залуугийн бүтэн нэр B***i A***i гэх албан ёсны  нэртэй БНХАУ-ын  Өвөр монголын өөртөө засах орны иргэн байгаа юм. Одоо БНХАУ-д байгаа. Би тухайн хүнийг таньж мэдэхгүй байна.  А*****т гэх залуу нь миний БНХАУ-ын банкны данс руу 10.000 юань хийсэн. Тухайн мөнгийг би валют арилждаг БНХАУ-д байх хүнээр солиулж Б*********нгийн хаан банкны данс руу ойролцоогоор 4 сая гаран төгрөг шилжүүлж авсан. Мөнгийг Б*********н цааш нь машины жолоочид хоёр хувааж өгсөн. Би машинаас тосч аваад гэртээ оруулаад хаанаас хэрхэн ирсэн талаар асуухад бичиг баримтгүй талаар хэлэхээр нь хууль бусаар Монгол улсад ирснийг мэдсэн. Б*********н болон тосож авсан жолооч нар хууль бусаар Монгол улсад ирснийг мэдээгүй зүгээр ууланд алхаж явсан уулчин хүнийг авчирсан гэж бодож байгаа. Би W*******G L*******I гэх хүнийг элчин сайдын яам болон бусад газар руу явуулахгүй гэртээ байлгаж байгаад  ажил эхлэнгүүт  аваачиж өгнө  гэж хэлээд гэртээ саатуулж байсан. Надаас гар утас болон  эд зүйл нэхсэн боловч  би тусалж өгөөгүй эхлээд Элчин сайдын яаман дээр бүртгүүл тэгж байж би тусалъя гэж  хэлсэн..” гэх мэдүүлэг /2 хх-ийн 38-40 тал/,

           Сэжигтэн З***г Х****н/Z***g h******n/-ны дахин өгсөн: “...Миний юанийн данс руу Хятад улсад байх манай найз А*****т юань шилжүүлж өгсөн. Тухайн юаныг би Хятад улсад байдаг валют арилждаг Б*****т холбогдож төгрөг болгон шилжүүлж Б*********нгийн данс руу шилжүүлсэн. Б*********н нь тухайн мөнгийг машины жолоочид өгсөн байх. А*****тыг би Б А*****и /B******i/ гэж  нэрлэдэг. Б*****т нь валют арилждаг тул олон данс ашигладаг, мөн өөр төгрөгийн данстай хүнээсээ гуйж байгаад мөнгө байдлаар шилжүүлж авдаг тул олон данс ашигладаг. Би юанаас төгрөг болгон шилжүүлж авахдаа  Б*****ттай холбогдож солиулж аваад  ойролцоогоор  10-аад  жил болж байна.  Б*****т Хятад улсад байдаг тул зөвхөн  Wechat-аар харьцах боолмжтой. Ван Лэйг  хууль бусаар  хил нэвтэрч  орж ирснийг  мэдээгүй, ууланд авиралт  хийж байгаад  бууж ирж байгаа  уулчин  гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 45-46 тал/,

           Сэжигтэн Б.Б*********нгийн өгсөн: “...15-ны өдөр Ж***н Х***й Ч***н гэх БНХАУ-ын иргэн миний найз маань надад “...Манай найзын ахын хүү нь ууланд авирч байгаад Хөвсгөл аймгаар бууж байгаа юм байна.  2 О***с 1 Хятад иргэн бууж ирэх юм чи нэг унаа олоод өгөөч...” гэж хэлсэн. 16-ны өдөр Ж***н Х****й Ч***н-ны хэлсний дагуу өөрийн төрсөн дүү Б.Б**********г руу өөрийн ********* гар утасны дугаараас Б.Б**********гийн ******* гар утасны дугаар руу залгаад Хөвсгөлөөс нэг ууланд авираад бууж байгаа хүн байгаа юм байна тэрийг тосоод аваад өгөөч хөлс мөнгийг өгье...” гэж хэлэхэд “...завгүй байна өөр таньдаг хүндээ хэлээд өгье...” гэж хэлсэн. Тэгээд Б.Б**********гийн дүү Б.О*****гт бас “...Хөвсгөл аймгаас уулчин аваад ирэх үү үнэ хөлсийг нь өгнө..." гэж хэлсэн. Мөн өглөөний 10 цаг 17 минутад  миний Wei Chat-ны хаяг руу Ж*****н хар өнгөөр тэмдэглэсэн газрын зураг явуулсан. 17-ны өглөө 11 цагийн үед **** гэх дугаараас “...З*******н ах уу? Хөвсгөл явах жолооч байна...” гэхэд нь “...Ханх сумаас 2 О***с 1 Хятад иргэн авах юм аа. Эхлээд өдрийн мөнгө 500,000 буудал хоолны мөнгө гээд нийт 1,500,000 төгрөг би Х******р гэх хүний ********* дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн өглөөний  07 цаг 48 минутад цаасан дээр О***с бичгээр гараар “...Тур-Та это поселок со еторжий Монголий...” гэх бичиглэлтэй зураг, 08 цаг 04 минутад нэг Хятад хүний зургийг явуулсан. Мөн өдрийн 15 цаг 16 минутад Б.Б**********г над руу өөрийн  B***s B***g гэх нэртэй фэйсбүүк хаягаас Х******рын унаж явсан ***улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машины зургийг явуулсан. 18-ны өдрийн 14 цаг 27 минутад Х******рын ******* дугаараас “...**...” гэх мессеж ирүүлэхээр нь би Ж**н Х***й Ч**д “...нөгөө тосож авах хүн нь очих газраа оччихсон байна гэж хэлж байна чи нөгөө хүмүүс рүүгээ яриад  холбоо барьсан уу?...“ гэхэд Ж***н “...холбоо бариагүй байна...” гэхээр нь Би Х******р руу залгаж “...нөгөө хүмүүс нь бууж ирээгүй байна буудал аваад амарч бай гэж хэлсэн. Дараагаар нь 1 цаг гарны дараа Ж****н надад “...нөгөө хүмүүс нь уулнаасаа буугаад ирсэн гэж байна М****ы гэх уулнаас бууж ирсэн гэж байна нөгөө жолоочоороо  очоод авахуулчих...” гэж хэлсэн. Түүний дагуу би Х******р руу залгаж М****ы гэх уулнаас очоод авчих...” гэж хэлэхэд “...за...” гэж хэлээд удаагүй “...энэ чинь хамаагүй явж болдоггүй гэж байна..." гэхээр "... за тэгвэл буудалдаа байж бай...” гэж хэлсэн. Мөн өглөөний 10 цаг 14 минутад Х******рын унаж явсан ********улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машины зургийг Ж***н Х***й Ч***нруу явуулсан. 19-ний өдрийн 09 цаг 41 минутад Х******р над руу залгаж “...нөгөө Хятад чинь ирсэн байна. Одоо гарах гэж байна...” гэж ярьсан. Орой 10 цаг 03 минутад bulganaas garch bna erdeneted honochidiin  biluu...” гэхэд нь би “...Т***е m***sh odor taaruulaad irehed bolno...” гэж хариу мессеж бичсэн. 20-ны өглөө 09 цаг өнгөрч байх үед Ж**н надад "...жолоочийнхоо утасны дугаарыг өгчих нөгөө уулчны чинь ах, эгч нь утсаар яръя гэж байна...” гэж хэлэхэд нь би Х******рын дугаарыг 09 цаг 41 минутад Ж***н Х***й Ч***н руу Х******рын ******* дугаарыг  чатаар явуулаад Х******р руу залгаад “...Одоо наад хүн рүү чинь хүн ярина утасны чинь дугаарыг өгчих үү...” гэхэд “...тэг тэг...” гээд утсаа тасалсан. 13 цаг 30 минутад Х******р руу залгаж “... За хаана явж байна...” гэж асуухад “...Одоо  хот руу  орж явна хаана аваачиж өгөх вэ?...” гэхэд “...****** гээд М****л э*****гийн хойно байдаг 3 ширхэг бор байр байгаа тэнд аваачаад өгчих...” гээд хэлсэн. 14 цаг 51 минутад Х******р над руу залгаж "...****** дээр ирчихсэн байна. Гарч ирээд аваарай гээд хэлчих...” гэхэд нь “...за гээд  хэлээд Ж***н Х***й Ч***нруу залгаж ирсэн байна гараад авчих...” гэж хэлээд утсаа тасалсан. 15 цаг 11 минутад би Х******р руу залгаад утсаа авахгүй байсан. Удаагүй Х******р над руу залгахаар нь би Х******рт “...Баярлалаа миний дүү ах нь мөнгийг нь шилжүүлсэн..." гээд дахиж холбоо бариагүй. Ж***н Х***й Ч***нбид 2 орой 16 цагийн үед Ж***н Х**й Ч**н-ийн гэрийн гадаа уулзаад Ч****с Х***н олон улсын нисэх буудал дээрээс хүн тосох гэж байсан. Ж**н миний машинд суучихаад надад "...энэ хүн О***с улсаас зугтаагаад ирсэн юм шиг байна. Хойно О***с улсад дайн гараад О***сууд нь дарамтлаад байгаа юм шиг байна. Эхнэр хүүхдээ үлдээгээд ирсэн юм шиг байна. Элчин сайдын яаман дээр хүргэж өгье дөө...” гэж хэлж байсан. Тэгээд бид 2 Нисэх Буудал орсон. Өнөөдөр буюу 21-ний өглөө 11 цаг 28 минутад Б.О*****г надруу залгаад нөгөө явсан жолоочийг хар хувцастай хүмүүс аваад явчихлаа наад авч ирсэн хүн чинь ямар учиртай хүн байсан юм бэ? ...” гэхэд нь “...за би асууж мэдчихээд эргээд хэлье гэж хэлсэн. Тэгээд би Ж***н Х***й Ч***нд “...нөгөө авч ирүүлсэн хүн чинь ямар учиртай хүн юм бэ? Хүмүүс нөгөө жолоочийг бариад явчихсан байна...” гэж хэлэхэд тэгвэл цагдаад нь барьж өгдөг юм уу элчинд нь өгье...” гэж хэлээд Ж**н Х**й Ч**ны гэр рүү очоод Ж***н Х***й Ч***н“...За би нөгөө хүнээ аваад гараад ирье...” гэж хэлээд гэр рүүгээ орсон би өчигдөр нисэх дээрээс тосож авсан найзтай нь хамт машиндаа сууж байсан чинь Б.Б**********гтой залгаад "... би Ж***н Х***й Ч***ны гэрийн гадаа ирж байна...” гэж хэлсэн. Тэгээд би Ж***н Х***й Ч***нруу залгаад утсаа авахгүй болохоор нь гэр рүү нь ороход гэртэй байхгүй байсан. Тэгээд гадаа гарахад байрныхан үүдэнд нэг хүн засвар хийж байсан. тухайн хүнээс “...хоёр Хятад харсан уу...” гэхэд “...өө тэр хоёрыг чинь цагдаа нар гавлаад аваад явчихсан..." гэж хэлээд Б.Б**********г бид 2 наашаа ирсэн. .. Би Ж**н Х**й Ч**наас 17-ны өдөр өөрийн Хаан банкны ***дугаартай данс руу 1,500.000 төгрөг шилжүүлэн авч Б.Х******рын ********* дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн. Өчигдөр буюу 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн Хаан банкны ****** дугаартай данс руу 2.500.000 төгрөг шилжүүлэн авч Б.Х******рын ********* дугаартай Хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн. Би Б.Х******рын Хөвсгөл аймгийн Ханх сумаас авч ирсэн 1 хятад хүнийг уулчин  биш гэдгийг мэдэж байгаагүй...” гэх мэдүүлэг  /2хх-ийн 50-52 тал/,    

Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 6-10 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн: “...В**н Л**й-ээс хураан авсан 2 ширхэг  гар утсыг цэнэглэж асаах гэсэн боловч асахгүй байсан тул үзлэг хийх боломжгүй байсныг тэмдэглэв..” гэх тэмдэглэл /1 хх-ийн 10 тал/,

 Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  эзэмшигч Б.Б*********нгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 11-37 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  эзэмшигч Б.Б**********гийн гар  утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 38-45 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  эзэмшигч  М.Х******рын гар  утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 46-65 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  эзэмшигч  О.Ш*****нгийн гар  утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 66-75 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  эзэмшигч   З***г Х****н /Z**g H*****n/-ны гар  утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 78-135 тал/,

 Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  эзэмшигч   З***г Х****н /Z***g H*******n/-ны гар  утсанд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 78-153 тал/,

 Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****й (***) нь 2025 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хариуцсан чиглэл ******уулын хэсгээр буюу боомт бус газраар Оросын Холбооны Улсын талаас явганаар Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэх хэргийн гар утсанд дахин үзлэг хийх үед гадаад улсын хэлээр харилцсан захидлыг гэрэл зураг байдлаар илгээснийг орчуулга хийлгэх тухай тогтоол, дуут мессеж болон мессежний орчуулсан тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 156-171 тал/,

         Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны 366 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1 хх-ийн 173-174 тал/,

          Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 175 тал/,

             Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл  хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 176 тал/,

Хаан банкны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ***дугаартай: “...***тоот дансыг *****регистрийн дугаартай ноён Б****т овогт ой Б*********н, ********* тоот дансыг ***регистрийн дугаартай  ноён М*******л Х******р эзэмшдэг байна.*****, ********* тоот данснуудын 2025.09.17-ны өдөр, 2025.09.20-ны өдрийн хуулгыг хавсралтаар хүргүүлж байна. *******регистрийн дугаартай ноён ***тоот данснууд эзэмшдэг ба уг данснуудын 2025.07.01-ний өдрөөс 2025.10.01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг хавсралтаар хүргүүлж байна...” гэх албан бичиг, дансны хуулга /1 хх-ийн 178-185 тал/,

           Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн: “...Хаан банкнаас ирүүлсэн дансны мэдээлэлд үзлэгийг хийхэд: Б.Б*********нгийн уу 2025.09.17-ны өдрийн 08:43 минутад ******* данснаас 500,000 төгрөг, 13:27 минутад 2 сая төгрөгийг орлого болгон өгснийг Б.Б*********н нь тус өдрийн 13:31 минутад Х******рын ********* данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж 1 сая төгрөгийг авч үлдсэн. Мөн 16:42 минутад ****** данснаас Б.Б*********нд 500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Б.Б*********нгийн данс руу 2025.09.20-ны өдрийн 12:34 минутад ******* данснаас 1 сая төгрөг, 15:08 минутад 500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Б.Б*********нгийн данснаас М.Х******рын ********* данс руу 15:09 минутад 2.5 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Б.Б*********нгийн данс руу ****** данснаас 15:48 минутад 1 сая төгрөг шилжүүлснийг бэлэн мөнгөний машинаас 17:26 минутад зарлага хийж  авсан байв...”  ******дансны дугаарыг Хаан банкны интернет банкинд  хийж үзэхэд Y***I   C***N гэх эзэмшигчийн нэр гарч байв..” гэх  тэмдэглэл  /1хх-ийн 186-187 тал/,

         Мобиком корпараци ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ***дугаартай: “..*******дугаарын эзэмшигчийн  мэдээлэл, 2025.06.29-2025.09.29-ний өдрийн хоорондох хугацааны гадагш ярьсан болон  илгээсэн  мессежний  дугаарын  жагсаалтайг хавсарлтаар  хүргүүлэв...” гэх албан бичиг, ярианы хавсралт /1хх-ийн 189 -195 тал/,

           Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн яриа хийсэн мэдээлэлд үзлэг хийсэн: “Мобиком ХХК”-аас ирүүлсэн З***г Х****нашиглаж байсан ********* дугаарын утасны ярианы мэдээлэлд үзлэгийг хийхэд; Б.Б*********нгийн ********* дугаартай тогтмол харилцдаг байх ба М.Х******рын ***О.Ш*****нгийн ***, Б.Б**********гийн*****, Б.О*****гийн ******дугаарын утаснуудтай холбоо бариагүй байх ба 2025 он 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14:44 минутад ***дугаарын утастай холболт хийж ярьсан хийж ярьсан байв. 2025 оны 09 сарын 20-ны өдрийн 14:57 минутад *****дугаарын утастай холболт хийж ярьсан байв. ***дугаарууд нь Хятад улсын гар утасны дугаар байж болзошгүй байна...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 196 тал/,

           Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: ...Ханх сумын төвөөс  баруун хойд зүгт буюу **** /***** / уулын чиглэлд  хөдөлгөөн үйлдэв.  Сумын төвөөс 25.3 км  яваад  тус сумын *** дүгээр багийн иргэн  Ж.Э******д гэдэг айлын  гадаа очив.  Энэ айлын гаднаас уулын ерөнхий байдлыг  гар утсаар зураг авахад  цас манарч байсан тул  уулын орой хэсэг харагдах боломжгүй байв. .. Явганаар явж 2.5 км явж уулын оргил руу явдаг  жимийн зургийг  гар утсаар авахад амьтны мөрөөс өөр  ямар нэгэн ул мөргүй байв. Солбилцолыг тогтооход Е100.618.9080 гэсэн үзүүлэлт гарч байв... ОХУ-аас  МУ-ын  хил нэвтэрч  орж  ирсэн  газрыг  тогтоох  боломжгүй  нөхцөл  байдал тогтоогдож байна..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 203-213 тал/,

             Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар 16-ны өдрийн Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 214-217 тал/,

             Эд зүйл хүлээн авсан: ..Сэжигтэн М.Х******раас гаргаж өгсөн: mountain pro загварын хар өнгийн  уулны таяг 2 ширхэг, Улаан хар өнгийн гутлын түрүү 2 ширхэг зэргийг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 30 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 218-219 тал/,

            Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн: “... Сэжигтэн М.Х******раас гаргаж өгсөн таяг, өвдгөвчинд үзлэгийг хийв. Улбар болон хар өнгийн ард талдаа босоо хэлбэртэй наалддаг хэсэгтэй өвдгөвч 2 ширхэг байв. Мөн эвхэгдэж сунадаг таяг 2 ширхэг байх ба бариултай хэсэгтээ оосортой байв. Дээрх таяг, өвдгөвчийг эд мөрийн баримтаар тооцохоор болов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 220-221 тал/,

            Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****й (***) нь 2025 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө явганаар Оросын Холбооны Улсын талаас  Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын  боомт бус газраар  Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн  гэх хэрэгт гэмт хэрэг үйлдэгдэхэд хэрэглэсэн хэрэгсэл болох өвдгөвч 2 ширхэг, таяг 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна.  Эрүүгийн 2502000000395 дугаартай хэрэгт өвдгөвч 2 ширхэг, таяг 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай..”  гэх тогтоол /1 хх-ийн 222 тал/,

        Тагнуулын  ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай дүгнэлт, сэргээсэн файлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 65-66, 68-70 тал/,

            Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн: “... сэжигтэн З****г Х*****н гаргаж өгсөн Хятад улсад байгаа найз  А*****т буюу **** гаас ирүүлсэн захидалын гэрэл зураг орчуулга  хийлгэсэн  нийт 42 хуудас баримтыг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв..” гэх тэмдэглэл, холбогдох баримт  /2 хх-ийн  163-206 тал/,

           Шүүгдэгч *****мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би БНХАУ-ын М*****р хотод төрсөн. ..Би БНХАУ-д байх найз L****o S******u-аас Монгол улсын нутаг дэвсгэр рүү  хууль бусаар нэвтэрч Монгол улсад байх БНХАУ-ын ЭСЯ-д очиж гадаад паспортоо сэргээлгэж аваад хятад руу хуулийн дагуу зорчиж ирэх боломжтой талаар мэдээлэл авч надад туслахаар болсон. Үүний дагуу би ойролцоогоор 7 хоногийн өмнө ***** хотоос гарч ОХУ-ын Буриад үндэстэн байх нэрийг нь мэдэхгүй нэг залууг олж уулзсан. Тухайн залуутай уулзаад хууль бусаар ОХУ-ын нутгаас гарч Монгол улс руу орох тухайгаа хэлээд ажил бүтсэний дараа 500,000 рубль өгөхөөр Тэр залуу ч зөвшөөрч намайг 2025 оны 09 сарын 18-ны өдөр ОХУ, Монгол улсын хооронд хиллэдэг уул руу явганаар хүргэж өгсөн бөгөөд өөрөө тухайн уулын орой дээрээс буцаад явсан. Харин би  L***o S****u найзтайгаа утсаар ярихад уулнаас буухад чинь LEXUS маркийн машин тосож авна гэж хэлсэн. Тэгээд би уулнаас буугаад алхаж байгаад замдаа нэг хоночихоод 2025 оны 09 сарын 20-ны өдрийн өглөө машины зам дагаад явж байх үед   LEXUS маркийн машин байхаар нь очиж уулзтал намайг тосч авах хүн мөн байсан. Тухайн машинаар хүргүүлж Улаанбаатар хотод иртэл БНХАУ-ын танихгүй иргэн тосч авсан ба манай найз L***o S***u-аас явуулсан гэж хэлсэн. Би тэр хүний гэрт унтаж амарч байтал өнөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр саатуулагдсан. Бүгд Найрамдах Хятад Ард улсад байх манай найз L***o Sh***uмэдэж байгаа тэр найзаасаа надад туслах хүн олохыг гуйсан юм. Би Монгол улсад хүн танихгүй. Би Монгол хэл мэдэхгүй болохоор тухайн хүмүүстэй харилцаж чадаагүй. Тэдгээр хүмүүс нь хэргийн талаар мэдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би Монгол Улсын хилээр нууцаар орж ирсэн надтай ямар нэгэн хилийн байгууллагын ажилтан таараагүй. Миний мэдэхээр машины жолооч болон эхнэр нар нь надад тусалсан. Тэдгээр хүмүүсээс өөр хүмүүс байгаа эсэхийг мэдэхгүй байна. Манай найз L***o Sh***uмэдэж байгаа. Мөн хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй байна. L***o Sh***uмөнгөний талаар мэдэж байгаа. Би өөрөө БНХАУ-д очиж байгаад найз Lao Shu-д гаргасан мөнгийг нь өгөх байсан юм. L***o Sh***u Монгол улсад байсан хумүүстэй харилцаа тогтоож холбож өгсөн болохоор миний хувьд мэдэх зүйл байхгүй байна. Гэртээ байлгаж байсан хятад хүний талаар мэдэхгүй. Тиймээ би хууль бус гэдгийг мэдэж байсан. Гэхдээ ямар шийтгэлтэй гэдгийг мэдээгүй байсан. Гадаад паспортаа ОХУ-д хаячихсан бөгөөд тухайн улсад шалгагдаж байсан учир дахиж авч чадаагүй юм. Би ОХУ-аас Монгол улс руу хил даваад алхаж байх үедээ харанхуй шөнө хаячихсан хайгаад олохгүй байгаа. Миний цүнхэнд байгаа гар утаснууд нь хуучин утас бөгөөд эвдэрчихсэн утаснууд байгаа юм. ОХУ-ын хууль сахиулах байгууллагад шалгагдаж байсан бөгөөд хорих ял авч магадгүй болохоор нь айгаад өөрийн улс руугаа зугтааж байсан юм. Мөн гадаад  паспорт байхгүй учир Монгол улсад байх БНХАУ-ын элчин сайдын яамнаас гадаад паспорт гаргуулж авчхаад нутаг руугаа явахгүй бол манай улс гадаад паспортгүй хүн хилээр оруулдаггүй юм. Амралтын өдөр таарсан байсан учир очиж чадаагүй би маргааш очих гэж байсан юм. Улаанбаатар хотод намайг тосч авсан БНХАУ-ын иргэний гэрт байх болно. Тухайн хүнтэйгээ өчигдөр анх уулзаж танилцсан. Манай найз L***o Sh***u холбож өгсөн хүн  байгаа юм... /2 хх-ийн 58-60 тал/ 

            В**н Л***й мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар дахин өгсөн: “... Би 2019 онд Өвөрмонголын өөртөө засах орны Манжуур хотоос О***сын холбооны улсын ***** Хот руу улс хоорондын автобусанд сууж явж байсан. Би О***с улсад мөн адил тогтсон ажилгүй байсан олдсон ажлаа хийж амьдардаг байж байгаад буюу 2025 оны 8 дугаар сард гадаад паспортаа гээгдүүлсэн хэрхэн гээгдүүлсэн талаараа мэдэхгүй байна. Гадаад паспортоо гээгдүүлээд БНХАУ-д байдаг L***o Sh***u найзаасаа “...гадаад паспортоо гээгдүүлчихлээ...” яах вэ? гэхэд “...Монгол улсад очоод авбал хурдан байдаг...” гэж сонсоод О***с улсын ***** хотоос 9 дүгээр сарын 10 юм уу 11-ний өдөр Монгол Улс руу гарж машинаар 3-4 хоног яваад нэрийг нь мэдэхгүй Монгол Улстай хил залгадаг О***с тосгонд ирээд уул руу алхсан. Би 2 хоног уулаар алхаж байгаад манай найзын хэлсэн LEXUS загварын машиныг хараад явж очоод жолооч залуутай таарсан тус жолоочтой хэл ойлголцохгүй байсан тул машинд нь суугаад шууд хөдөлсөн. Замдаа явж байх үедээ жолооч залуугийн гар утас руу манай найз L***o Sh***uзалгаж бид 2 утсаар ярьсан бид 2 ярихдаа “...Би ашгүй нэг жолооч залуутайгаа уулзлаа одоо Улаанбаатар хот руу явж байна...” гээд ойр зуурын юм ярьсан. Хотод ирээд нэг хотхоны гадаа зогссон нэг Өвөрмонгол иргэн намайг тосож авсан би тэр хүнийг танихгүй анх удаа уулзаад гэр рүү нь орж 1 хоноод байж байхад хүмүүс ирээд аваад явсан. Би Гадаад паспортын дугаараа санахгүй байна. Миний иргэний үнэмлэхийг танай хүмүүс авсан. Миний БНХАУ-ын L***o Sh***uгэх  найз маань зохион байгуулсан байх. Намайг тосож авсан 2 хүн намайг хил зөрчин орж ирсэн талаар мэдээгүй.  Намайг хил зөрчих үед Монгол болон О***с талын хилийн байгууллагын байгууллагын ажилчид тусалсан  зүйл байхгүй. Би хаагуур явсан талаар сайн санахгүй байгаа ч гэсэн барагцаалж бол хэлж чадна. Намайг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч байсан талаар хэн ч мэдээгүй. Боомт бус газраар Монгол улсын нутаг дэвсгэрт орохыг хууль бус гэж би мэдээгүй. Миний БНХАУ-д байдаг найз надад хэлэхээр нь ороод авч болно гэж бодоод ороод ирсэн. Би БНХАУ-ын найзтайгаа холбоо барьж байсан гар утсаа ууланд алхаж байгаад алга болгосон. Нийт О***с улсаас 3 ширхэг гар утастай гарсан. 2 ширхэг гар утас нь эвдэрчихсэн байсан. Хэвийн ажиллагаатай гар утсаа алхаж байгаад алга болгосон. Гадаад паспортоо дахин авах гэж О***с улсаас Монгол Улс руу ирсэн. Надад өөр санаа  зорилго байгаагүй.  Би өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг /2 хх-ийн 96-98 тал/,

             В**н -ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар дахин өгсөн: “...Би явсан газраа зааж өгч чадахгүй. Учир нь би ганцаараа харанхуй шөнө алхсан бөгөөд газарзүйн баримжаа болон зүг чиг мэдэхгүй байсан. Мөн анх удаа тухайн газраар явсан тул одоо явсан газраа нэг бүрчлэн санахгүй байна. Монгол Улсад байсан иргэдээс намайг хууль бусаар улсын хил нэвтрэн ирж байгааг мэдэж байсан хүн байгаагүй. З***г Х****нболон машинтай намайг тосч авсан эхнэр, нөхөр нар нь зүгээр тухайн газраас намайг тосож авах гэж байсан хүмүүс байгаа юм. Намайг хууль бусаар хил нэвтрэн ирснийг мэдээгүй анх удаа уулзаж байгаа хүмүүс...”  гэх мэдүүлэг /2 хх-ийн 102 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 Улсын яллагч Д.Сүрэнхор гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****й (***) нь 2025 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хариуцсан чиглэл ******уулын хэсгээр буюу боомт бус газраар Оросын Холбооны Улсын  явганаар Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын нутаг дэвсгэр бүрэн бүтэн байдал, Улсын хил халдашгүй дархан байхаар хуульчилсан. Монгол Улсын хилийг хуулиар хамгаална гэж заасан бөгөөд Монгол Улсын хилийг хуулиар хамгаалж байгаагийн нэг хэлбэр Эрүүгийн хуульд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байх хууль тогтоомжийг зөрчиж шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****н Л***йнь гэм буруугийн санаатай хэлбэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг үл тоож Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлт,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч  Л.Энхсайхан гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын саналтай өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл шүүгдэгч О***сын Холбооны Улсад байхдаа гадаад паспортоо гээгдүүлчихлээ яах вэ гэж Хятад улсад байдаг найздаа хэлсэн. О***сын Холбооны Улс дайн, байлдаантай мөн Москва хотод Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яам байдаг. Тэр хүртэл явах хүндрэлтэй цаг үед байгаа. Энэ үед найзаасаа асуухад найз нь уулаар дамжаад Монгол Улсын хилээр орж ирээд гадаад паспортыг авах нь хурдан гэж хэлсэн байгаа. Өөр ямар нэгэн зорилго байхгүй. Зөвхөн гадаад паспортыг элчин сайдын яам дээрээсээ очиж авах зорилготой байсан гэдэг нь гэрч З**г Х***н, н.Б*********н, түүнийг угтаж авсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байгаа. Мөн В****н Л***йанх сэжигтнээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар татагдаад өгсөн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн. Энэ байдал нь В**н Л***-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдож тогтоогдож байгаа. Өөрөө гэм буруугаа хангалттай хүлээн зөвшөөрсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор н.А***д хоёр удаа гаргасан. Хоёр удаа гаргахад хоёуланд нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Нэг татгалзал нь хувийн байдлыг нь тогтоосон иргэний үнэмлэхээс өөрөөр баримт байхгүй байсан учир Хятад улсын иргэн гэдгийг нотлох баримтын Элчин сайдын яамнаас авах даалгаврыг мөрдөгчид бичиж үүний дагуу мөрдөгч ажиллагаа хийж энэ баримтуудыг авсан байгаа...” гэх санал дүгнэлтийг тус тус   гаргасан ба шүүгдэгч  В****н Л***йболон түүний өмгөөлөгч Л.Энхсайхан нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Хавтаст хэрэгт дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулсан, оролцогчоос мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Б.П******л, Д.Б*****н, Ч.Х****а,  Ж.Э******д, Ч.Э******д, А.Ё****э, Б.О*****г, Б.Б**********г, Б.Б*********н, нарын өгсөн мэдүүлэг, сэжигтэн О.Ш*****н, М.Х******р, З***г Х****ннарын өгсөн мэдүүлэг,  мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мөрдөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн  эзэмшигч Б.Б*********н, Б**********г, М.Х******р, О.Ш*******н нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мөрдөгчийн эзэмшигч   З***г Х****н /Z******g H****n/-ны гар  утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,   мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орчуулга хийлгэх тухай тогтоол, дуут мессеж болон мессежний орчуулсан тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт  Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны 366 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, Хаан банкны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29/13993 дугаартай албан бичиг, дансны хуулга, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дансны мэдээлэл үзлэг хийсэн тэмдэглэл, Мобиком корпараци ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4/4405 дугаартай албан бичиг, утасны ярианы мэдээлэл, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн яриа хийсэн мэдээлэлд үзлэг тэмдэглэл, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар 16-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай Эрүүгийн 2502000000395 дугаартай хэрэгт: “өвдгөвч 2 ширхэг, таяг 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх тогтоол, Тагнуулын  ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 010319 дугаартай дүгнэлт, сэргээсэн файлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ван Лей-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч В****й (***) нь 2025 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ханх сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хариуцсан чиглэл ******уулын хэсгээр буюу боомт бус газраар Оросын Холбооны Улсын  явганаар Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон  тогтоогдож байна.

           Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч  Ван лей-н үйлдэл идэвхтэй, ..өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай үйлдэл бөгөөд Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

 Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12. дахь заалтад "хилийн боомт" гэж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар төхөөрөмжилсөн, тусгайлан тогтоосон  газрыг.. гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил, гэнэ.  Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна..” гэж,  мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хилийн зөрчилд дараах үйлдлийг  тооцно 22.1.2 дахь заалтад хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан ...” гэж тус тус хуульчилсан байна.

          “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж” зохих паспортгүй, визгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эсхүл бусдын буюу хуурамч бичиг баримт ашиглах, түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх, байцаан өнгөрүүлэх боомтгүй газраар нууцаар Монгол улсын хилээр орж ирсэн, гарч явсан, дамжин өнгөрсөн идэвхтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Монгол улсын хил халдашгүй дархан байх бөгөөд хууль бусаар хил нэвтрэх нь улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсан гэмт хэрэг гэж үзэх ба шүүгдэгч   В**н Л***й (***)-ийн үйлдэл нь хилийн боомтоос өөр газраар орсон, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн зэргээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч  В****н Л***н үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, ...эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  В****н Л******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, ...эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

            Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.

            Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч В****н Л******г холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн ба Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд  хяналт тавих II дугаар хэлтсийн прокурор У.А*******н 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****н Л***й (******)-д холбогдох эрүүгийн хэргийн талаарх яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

            Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт үйлдэл бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч В*****н Л*****й (******)-г “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, ..эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч В****н Л******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Сүрэнхор гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “... Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****н Л***йам Монгол Улсад оршин суух хаяггүй, гадаад паспортгүй, Монгол Улсын хилийг санаатай хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуульд заасан Үндэсний аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаад шүүгдэгч В****н Л*****д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хүрээнд шударга ёсны зарчимд нийцүүлэн 1 жил 8 сарын хугацаагаар хорих оногдуулах санал гаргаж байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, нөхөн төлбөрийн тухайд уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, шүүгдэгч нь 2 хоног сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон 143 хоног ба өнөөдрийн байдлаар 145 хоног цагдан хоригдсон. Уг 145 хоног хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах санал гаргаж байна. Хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ууланд алхах зориулалт бүхий өвдөгч хоёр ширхэг, уулын таяг хоёр ширхгийг шүүгдэгчид буцаан олгохыг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж байна. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй учир шийтгэх тогтоолоор буцаан олгох талаар тусгуулах саналыг гаргаж байна.  Амралтын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн  хадгалах хугацаа дуустал хадгалах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Орчуулгын зардлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгчид хорих ял санал болгосон учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналыг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугаа хүлээнсэн тохиолдолд хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хууль хүн бүрд адил тэгш үйлчлэх учиртай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ гэж байгаа. Паспортоо гээгдүүлсний улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь өөрийнх нь гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнд хамаарах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтойг хуульчилж өгсөн. В****н Л***йнь бусдад төлөх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Ийм байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бид Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан энэ зүйл заалтуудыг энэ нөхцөл байдалд хамаарч байгаа эсэх талаар дүгнэж үзээд хэрэглэж эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэж үзэж байна. Мөн би ижил төстэй хэргүүдийг судалж үзсэн. Увс аймгийн нутгаар Тува улсаас улсын хил зөрчиж орж ирсэн үйлдэл, Өмнөговь аймгийн нутгаар Хятад улсын иргэн хил зөрчсөн үйлдлийг шийдсэн шүүхийн практикийг судалж үзсэн. Гэм буруугаа хүлээсэн, хохиролгүй байгаа тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-д зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулсан хуулийн практик байна. Тийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох, 6 сараас 4 жил хүртэл хорих ял, мөн зорчих эрх хязгаарлах ял сонгох эрүүгийн хариуцлага байгаа. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****н Л******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дагуу торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч В****н Л***й нь сэжигтнээр саатуулагдсан болон цагдан хоригдсон 145 хоногийн торгох ялын нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас хасаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг гол субьект нь гадаадын иргэд голдуу байгаа. Монгол Улсын иргэн байхгүй. Иймээс улсын яллагчийн сонсгосон Үндэсний тусгаар тогтнолын эсрэг Үндсэн хуульд заасан тусгаар тогтнолд халдсан гэж хорих ял оногдуулна гэж байгаа нь энэ төрлийн ангилалд багтдаг ч ч гэсэн гадаад улсын иргэн байдаг. Гадаад улсын иргэний Монгол улсад хорих нь манай улсад эдийн засгийн хувьд хэр ашигтай вэ, торгуулийн ял оногдуулаад торгуулийн ял аваад гаргах нь манай улсад хэр ашигтай вэ гэдэг талаас нь бодолцож үзнэ үү гэж хэлмээр байна. Нэг хүнийг цагдан хоригдсон хоногоор бодоод үзэхэд улсын төсвөөс маш их мөнгө зарцуулж байгаа. Ял шийтгэл оногдуулахдаа улс эх орныхоо эдийн засгийг харгалзаж үзэх нь зүйтэй байх гэж бодож байна. Шүүгдэгч гэм буруугаа ухамсарлаж байхад заавал хорих ял оногдуулах нь тохиромжгүй байна. Шүүхээс торгуулийн ял оноосон тохиолдолд торгуулийн ялыг бүрэн төлөх боломжтой гэдгээ прокурорт хялбаршуулсан журмаар хэрэг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргахдаа дансны хуулгыг гаргаж өгсөн. Энэ дансны хуулга нь түүний үеэлийн Монгол Улсад ирээд цагдан хорих байранд В****н Л******г уулзахдаа Монгол Улсад нээлгэсэн Худалдаа хөгжлийн банкны виза картад 10,000,000 төгрөгийг доллароор хийгээд явсан. Торгуулийн ял оногдуулсан тохиолдолд торгуулийн мөнгийг шууд төлөх боломжтой гэдэг нотлох баримтыг  улсын яллагчид гаргаж өгсөн. Ийм учир торгуулийн ял төлөх бүрэн боломжтой. Шүүхээс торгуулийн ял хүлээлгэсэн тохиолдолд түүнд оногдуулсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Шүүхийн тогтоолыг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд Монгол Улсаас гарахыг хориглосон арга хэмжээ, эсхүл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү. Үеэлийнх нь дансанд 2997 доллар байгаа. Үүнийг хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэсэн тохиолдолд торгуулийн ялаа төлөх боломжтой гэдгээр гаргаж өгсөн. Өмгөөлөгч миний болон орчуулагчийн бүх зардлыг В****н Л***р гэрээс төлсөн. Ийм учир бусдад төлөх өр төлбөр байхгүй...” гэжээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч В****н Л******г-ийн хувийн байдал, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч В****н Л******г Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж,  хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч  Л.Энхсайхан нь  “шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн В****н Л******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  19.14  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дагуу торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү..” гэх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

   Тодуулбал: шүүгдэгчийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, ..эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэмт хэрэгт нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр  заажээ.

  Энэхүү гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарахын зэрэгцээ шүүгдэгч  В****н Л******ийн нь Монгол улсад оршин суух тодорхой хаяггүй, мөн түүний хөрөнгө, цалин хөлс, орлого тодорхойгүй  зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэлээс хорих ялыг сонгож, хорих ял буюу 7 сарын хугацаагаар  хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх” эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд тус тус нийцнэ.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч В****н Л******г үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 6 сараас 2 жилийн хугацаагаар  хорих ялын санкцтай бөгөөд түүний үйлдсэн  гэмт хэргийн шинж, Монгол Улсын хилийг нэвтэрсэн зохих зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго зэргийг харгалзан шүүгдэгч В****н Л******г-д хорих ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан торгох шийтгэл оногдуулах тухай саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

   Харин шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч В****н Л******г-н “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэмт буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7  сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В****н Л******н цагдан хоригдсон 144 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт хавсарган ирүүлсэн СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  өвдгөвч 2 ширхэг, таяг 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В****н Л******д буцаан олгохыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч В****н Л******й нь 144 цагдан хоригдсон, бусдад төлөх  төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч В****н Л******й  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч В****й (***)-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, ..эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Шүүгдэгч В****й (***)-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В****й (***) -д оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В****й (***)-н цагдан хоригдсон 144 (нэг зуун дөчин дөрөв)  хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  өвдгөвч 2 ширхэг, таяг 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В****й (***) -д буцаан олгохыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчид даалгасугай.

  6. Энэ хэрэгт шүүгдэгч В****й (***)-д  нь 144 (нэг зуун дөчин дөрөв) цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В****й (***)-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН