Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 0545

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                         

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Ц.З

улсын яллагч: Ч.А

шүүгдэгч: Х.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Х О холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201725011659 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Х О, 1996  оны  5 дугаар сарын 11-ний өдөр  Налайх дүүрэгт    төрсөн, 21 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, сантехникийн инженер   мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Налайх  дүүргийн  2 дугаар хороо 53 дугаар байрны 6 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:УД96051112,

Холбогдсон хэргийн талаар:

           Х.О нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Окланд баарны гадаа Э.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Х.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн гэв.

         Шүүгдэгч Х.О мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ:  2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай 10 жилийн ангийн охин Мөнхзулын их сургуулийн хонхны баяр болсон ба 12.00 цагийн орчимд очиж баяр хүргээд М эмэгтэй найзуудтай нь танилцаж байж байгаад 15.00 цагийн үед салцгаасан. Тэгээд би гэртээ хариад орой 21.00 цаг болж байхад дахин М болон түүний найзуудын байгаа газар болох Сансарын Баянцээлийн гадна М найз Ж, Т нартай уулзаад 15-20 минут юм ярьж зогсож байгаад  Хан-Хөхий гэх Баян-цээлийн дээд талд байдаг зочид буудалд нэг цаг авч манай найз Т, Б, Т, А болон М түүний найз Ж, Т, нартай орсон. Тэгээд дотор орж юм ярьж сууж байтал удалгүй Т явсан ба түүний дараа Т бид 2 дэлгүүр орж 0.75 литрийн сүүн Чингис архи 1 шил, Нийслэл пиво 2 ширхэгийг аваад орж ирсэн. Архи ууж байх явцад Ж ээж утсаар залгаад ир гэж хэлэхээр нь би Ж таксинд суулгах гэж гарсан. Гэтэл ардаас Ж 1 үл таних залуу дуудаад Ж очиж уулзаад хэсэг юм ярьж зогссон. Гэтэл тэр залуу нь Ж намайг харж байснаа ямар алиа бацаантай явж байгаа юм наадах чинь хэн юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд би Ж найз залуу нь байгаа юм гэж хэлсэн. Гэтэл намайг нааш ир ахын дүү гэж хэлээд миний мөрөн дээр гараараа дараад би дошон дээрээ байна шүү ахын дүү 2-уулаа ийшээ булан эргье гэж хэлэхээр нь би үгүй юу яриад байгаа юм Ж бид 2 ингээд зүгээр явчихья гэтэл ардаас ирээд намайг барьж авахаар нь би газар унагаагаад одоо болъё гэж хэлээд цааш явсан. Гэтэл дахин босч ирээд ардаас бариад авахаар нь би дахиад газар унагаагаад зүгээр салаач дээ гэж хэлээд цаашаа явтал ардаас гүйж ирээд миний дагз руу нэг удаа цохихоор  нь би эргэж хараад газар унагааж цохихгүйгээр ноцолдоод би дээр нь гартал миний дээрээс үл таних 3-4 залуу нийлээд зодсон. Тэгээд би тэр хэдээс зугатаагаад буудал руугаа  ороод найзуудыгаа дуудаж гарч иртэл Ж танил залуу  ганцаараа  шорлог идээд зогсож байхаар нь очоод гараараа нэг удаа ам руу нь цохиод нэг удаа өшиглөсөн. Ж гэдэг охиноос болоод үл ойлголцож маргаан үүсч зодолдсон гэжээ. /хх-ийн 12/

           Хохирогч Э.О мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ:  2017 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд Сансарын вайт, окланд баарны хажуу талаас тамхи авах гэж явж байгаад найз хүүхний найз Ж тааралдаад хар шөнө юу хийж явж байгаа юм гэж хэлээд хамт явж байсан залууг энэ юун бацаан юм гэж хэлсэн. Тэгтэл Ж хамт явж байсан залуу над руу уурлаад чи хэн юм гэхээр нь би яваад би Ж үлдсэн. Тэгээд удалгүй 1 орчим минутын дараа тэр залуу 3 үл таних залуугийн хамт 1-үүлээ ирээд надтай Ж хамт явж байсан залуу дахин надтай маргалдаж заамдалцаад намайг гараараа миний нүүр лүү 1 удаа цохиход нэг залуу нь миний хойноос хоолойгоор боож газар унагаагаад дээрээс 4-үүлээ нийлж өшиглөж цохисон. Тэгээд зэргэлдээх баарны хамгаалагч ирээд 2 залууг нь хүн аллаа гэж хэлээд барьж авсан. Тэгээд цагдаа дуудсан гэж хэлээд байж байтал төд удалгүй цагдаа ирж бид нарыг авч явсан. Ж болж л бие биетэйгээ үл ойлголцож зодолдсон гэжээ.  /хх-н 16-18/,178/

           Гэрч Т.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 10.00 цагийн үед  би Т, Б нартай багшийн дээдийн автобусны буудал дээр уулзаад цэцэг бэлэг дурсгалын зүйл аваад Чингис зочид буудал руу найз М хонхны баяр дээр очиж баяр хүргэж уулзсан. Тэгээд найзыхаа диплом гардуулах ёслолын ажиллагааг үзэж дуусгаад гадаа гартал найз М 10 жилийн  ангийн найзууд ирсэн байсан. Би тэр дундаас зүс таних нөгөө ангийн хүүхдүүдтэй танилцаад бүгдээрээ Сүхбаатарын талбай ороод зураг  даруулчихаад найз М хонхны баярыхаа хүлээн авалт руу яваад бид нар үлдээд Монгол улсын их сургуулийн 5 дугаар байрны хажуу талын Цэ-д 16-17 цагийн орчимд 13-уулаа орж 0.75 соёрхол архи, 1 шил пиво уугаад 2 цаг орчим сууж байгаад гараад Сансарын ХААН банкны доод талд байдаг караокед орж 1 цаг дуулж нэг хүний 2 шилийг уугаад гарсан. Тэндээс гараад Сансарын Хан хөхий нэртэй буудалд Т, Т, О зүс таних 2 залуугийн хамтаар 8-уулаа дэлгүүрээс 1 шил 0.75 соёрхол, 1 том пиво аваад орж уусан. Удалгүй манай найз Т явахаар болж Т бид 2 гадагш гаргаж өгөөд буцаж орж ирээд байж байтал М ирсэн. Тэгээд 20-30 орчим минутын дараа би гэрлүүгээ явлаа гэж хэлээд гарсан. Тэгтэл миний араас О гарч ирээд намайг таксинд  суулгаж  өгнө гэж хэлээд цуг алхаад Сансарын тунелийн автобусны буудал руу явж байтал манай оюутан ангийн найз Б найз залуу О таараад О анзаарахгүй намайг таксинд суулгаж өгье гэж хэлсэн. Тэгтэл О хажуу талаас би  таксинд суулгаад өгье гэж О хэлтэл О уурлаад О тэр 2 хоорондоо юм ярьчихаад ирье гээд надаас холдоод явсан. Тэр хооронд нь би ганцаараа явах  гэж байгаад эргээд хартал тэр 2 хоорондоо маргалдаад заамдалцаад байхаар нь би очиж салгах гэтэл хоорондоо хэрэлдээд салгаж чадахгүй байтал О,  О газар унагаагаад гараараа нэг удаа цохитол О үүдэн шүд нь унасан. Тэгээд удалгүй огт танихгүй 6-8 үл таних залуучууд гарч ирээд зодоон болж байтал баарны 4 хамгаалагч гарч ирээд зодооныг салгасан. Намайг таксинд суулгаж өгөхөөс болж л маргаан гарсан гэжээ.   /хх-н 19-21/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 022/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 5470 тоот акт дүгнэлтэд:

1.О биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн ухархайн дотор хананд шинэ хугарал, баруун хацар, хүзүүний 2 хажуу хэсгээр зулгаралтууд, дээд үүдэн 2 шүд унасан гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.2 шүд унасан нь цаашид хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө. /хх-ийн 23/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н  24-28/

     Э.О, Х.О, Ц.Г нараас асууж авсан тайлбарууд /хх-н 8-10,12,14/

    Х.О А.О, Ч.О нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 19-20/

          Х.О сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 043-044, 053-055, 066-071/,

        Х.О иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 30 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 147-148,  хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 122-144/ зэрэг болно.          

          Х.О нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Окланд баарны гадаа Э.О зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 5470 тоот актын 1.О биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн ухархайн дотор хананд шинэ хугарал, баруун хацар, хүзүүний 2 хажуу хэсгээр зулгаралтууд, дээд үүдэн 2 шүд унасан гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.2 шүд унасан нь цаашид хөдөлмөрийн чадварт тогтмол 10% нөлөөлнө гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/

           Хохирогч Э.О  мөрдөн байцаалтад өгсөн …  надтай Ж хамт явж байсан залуу дахин надтай маргалдаж заамдалцаад намайг гараараа миний нүүр лүү 1 удаа цохиход нэг залуу нь миний хойноос хоолойгоор боож газар унагаагаад дээрээс 4-үүлээ нийлж өшиглөж цохисон. Тэгээд зэргэлдээх баарны хамгаалагч ирээд 2 залууг нь хүн аллаа гэж хэлээд барьж авсан. Тэгээд цагдаа дуудсан гэж хэлээд байж байтал төд удалгүй цагдаа ирж бид нарыг авч явсан. Ж болж л бие биетэйгээ үл ойлголцож зодолдсон гэсэн мэдүүлэг   /хх-н 16-18,178/

           Гэрч Т.Ж мөрдөн байцаалтад өгсөн …20-30 орчим минутын дараа би гэрлүүгээ явлаа гэж хэлээд гарсан. Тэгтэл миний араас О гарч ирээд намайг таксинд  суулгаж  өгнө гэж хэлээд цуг алхаад Сансарын тунелийн автобусны буудал руу явж байтал манай оюутан ангийн найз Б найз залуу О таараад О анзаарахгүй намайг таксинд суулгаж өгье гэж хэлсэн. Тэгтэл О хажуу талаас би  таксинд суулгаад өгье гэж О хэлтэл О уурлаад О тэр 2 хоорондоо юм ярьчихаад ирье гээд надаас холдоод явсан. Тэр хооронд нь би ганцаараа явах  гэж байгаад эргээд хартал тэр 2 хоорондоо маргалдаад заамдалцаад байхаар нь би очиж салгах гэтэл хоорондоо хэрэлдээд салгаж чадахгүй байтал О,  О газар унагаагаад гараараа нэг удаа цохитол О үүдэн шүд нь унасан. …Намайг таксинд суулгаж өгөхөөс болж л маргаан гарсан гэсэн мэдүүлэг    /хх-н 19-21/

          Шүүгдэгч Х.О  мөрдөн байцаалтад  өгсөн … би Ж таксинд суулгах гэж гарсан. Гэтэл ардаас Ж 1 үл таних залуу дуудаад Ж очиж уулзаад хэсэг юм ярьж зогссон. Гэтэл тэр залуу нь Ж намайг харж байснаа ямар алиа бацаантай явж байгаа юм наадах чинь хэн юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд би Ж найз залуу нь байгаа юм гэж хэлсэн. Гэтэл намайг нааш ир ахын дүү гэж хэлээд миний мөрөн дээр гараараа дараад би дошон дээрээ байна шүү ахын дүү 2-уулаа ийшээ булан эргье гэж хэлэхээр нь би үгүй юу яриад байгаа юм Ж бид 2 ингээд зүгээр явчихья гэтэл ардаас ирээд намайг барьж авахаар нь би газар унагаагаад одоо болъё гэж хэлээд цааш явсан. Гэтэл дахин босч ирээд ардаас бариад авахаар нь би дахиад газар унагаагаад зүгээр салаач дээ гэж хэлээд цаашаа явтал ардаас гүйж ирээд миний дагз руу нэг удаа цохихоор  нь би эргэж хараад газар унагааж цохихгүйгээр ноцолдоод би дээр нь гартал миний дээрээс үл таних 3-4 залуу нийлээд зодсон. Тэгээд би тэр хэдээс зугатаагаад буудал руугаа  ороод найзуудыгаа дуудаж гарч иртэл Ж танил залуу  ганцаараа  шорлог идээд зогсож байхаар нь очоод гараараа нэг удаа ам руу нь цохиод нэг удаа өшиглөсөн. Ж гэдэг охиноос болоод үл ойлголцож маргаан үүсч зодолдсон гэсэн мэдүүлэг  /хх-ийн 12/ зэрэг болно.

          Х.О нь Э.О Т.Ж гэдэг эмэгтэйг хүргэж өгөх асуудлаас маргалдан түүнийг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Х.О Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Х.О нь цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1–д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Мөн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Х.О нь хүлээлгэх хариуцлагыг зөвшөөрсөн тул прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  450  нэгжтэй тэнцэх хэмжээий 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 3 сарын дотор хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.

Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1, 36.2, 36.3,3 6.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг, 38.1 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.У овогт Х О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О нь торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Х.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Х.О хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН