| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0125/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/80 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Иргэдийн төлөөлөгч Х.Эрдэнэсамбуу,
Хохирогч Л.Б******х,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шинжээч Г.А****й /цахим/,
Шүүгдэгч О.Б******дын өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Амаржаргал
Шүүгдэгч У.Т*****тын өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч О.Б******д, У.Т*****т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О****н Б*******д, У****н Т*****т нарт холбогдох эрүүгийн 2438000000412 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О****н Б*******д, У****н Т*****т нар,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б******д, У.Т*****т нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт иргэн Л.Б******хтэй маргалдаж зодож биед нь зүүн хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон хохирогч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000412 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.Б******д нь 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт байх гэрт нь Л.Б******хтэй архи өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь зүүн 8-р хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т*****тын өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 5-ны өдөр шилжих шөнө манай найз манайд нэг пивотой орж ирэхээр нь пивыг нь хувааж уучихаад эднийх пиво зарж байгаа гэхээр нь авах гэж очсон. Би пиво аваад гараад ир гээд хажуу айлд нь орсон. Хажуу талын айлд ороод байж байтал чимээ гараад байхаар нь би орсон чинь энэ хоёр барилцаад авсан байхаар нь би салгасан чинь энэ нэг өшиглөсөн. Тэгээд би салгаж байхдаа нүүр лүү нь нэг түлхсэн. Өөр зодсон, нүдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******хийн өгсөн: “...Би маш их хохирч байна. У.Т*****т баараггүй нүдсэн. Энэ хоёр хамжиж нүдсэн. Гэрч нь энд сууж байна. 8 дугаар сарын 4-ний шөнө 4 цагийн цаг үед 40, 50 минутын хугацаанд болсон. О.Б******д орж ирээд намайг орондоо байхад нүдсэн. Нүдээд байхаар нь боссон чинь намайг өшиглөсөн. У.Т*****т үүдэн дээр мод барьсан алаад өгнө, гуйлгачин минь манай нутгаас зайлаад өг гэсэн зогсож байсан. 16 жил хүний мал маллаж амьдардаг байсан. Би маш их гомдолтой байна. Миний эрүүл мэндийн зардал одоо болтол гарч байна. Эмнэлэгт хэвтэж байна. Би 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Мөнгө бол нэг их авахгүй. Явдаг газар нь явуулна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.А****йгийн өгсөн: “...Хавирганы хугаралтай үүссэн уушги уналт бол гэмтлийн хүнд зэрэг буюу 4.1.15-д хамаарч байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Б******хийн өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө гэртээ байж байхад манай хадам ахын найз Б*******д гэх хүн манай гэрт орж ирээд надаас пиво асуухаар нь би пиво байхгүй гэсэн чинь тухайн Б*******д гэх залуу муу гуйлгачин гээд шууд миний толгой болон нүүр хэсэг рүү цохиод байсан ба намайг зодуулж байхад манай хөрш айлын залуу М****оо /Бүтэн нэр/ мэдэхгүй гэх залуу орж ирээд намайг зодож байсан Б*******д гэх залууг түлхээд гэрээс гаргахад манай хадам ах А****й нь орж ирээд би чамайг шууд ална гүйцээгээд өгье гээд миний хоолойг багалзуурдаад миний цээж хэсэг рүү 3-4 удаа дэвссэн тэгээд байж байхад хөрш айлын М****оо гэх залуу орж ирээд намайг цохиж байсан А****йг салгаад татсан чинь орж ирээд миний зүүн хавирга руу дэвсээд өшиглөөд байсан тухайн үед би ухаан балартсан байх үед Б*******д гэх хүн нь намайг цохиод байсан яг яаж цохисоныг би санахгүй байна. ... Миний 7-р хавирга хугарсан зүүн уушиг унжсан, хоолой хөндүүр зовиуртай зүүн нүд улайсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг зодсон хүмүүст би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулна. .... Би энэ гэмтлийг аваад уушгиндаа гуурс тавиулж устсан байсныг соруулж авсан. Уул нь хагалгаанд орно гэсэн боловч эмч зүрх чинь дийлэхгүй гээд хагалгаанд ороогүй байгаа. Зүүн нүдэндээ бас эмчилгээ хийлгүүлсэн. Одоогоор надад хохирол төлөөгүй байгаа. Намайг Улаанбаатар хот руу явах гэж байхад Б*******д нь эмнэлгийн машинд бинзен хийж өгч байсан. Өөр мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Улаанбаатар хотын эмч намайг эмчийн хяналтанд байгаарай гэж хэлсэн. Одоо миний биеийн байдал ханиалгах гэхээр бөглөрчих гээд байгаа. Их ханиалгахаар цээж их өвдөж байгаа. ... Т*****т миний биед халдсан. Миний зүүн нүд хэсэг рүү хуруугаараа хатгасан. Үүнийг Д*****н болон манай эхнэр хоёр харсан. Би тухайн үед хэнийг ч цохиогүй. Тэгэхэд Б*******д өөрөө эхэлж хэрүүл маргаан үүсгээд гуйлагчинг ална гээд толгой тархи руу цохиод байхаар нь босоод ирсэн чинь миний зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Б*******д тухайн үед намайг орондоо хэвтэж байхад гуйлагчинг ална гээд толгой тархи руу цохиод байхаар нь босоод ирсэн чинь миний зүүн талын хавирга хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би Б*******дыг зөрүүлж цохисон зүйл байхгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” мэдүүлэг /1 хх-ийн 12-13, 15 тал/,
Хохирогч Л.Б******хийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “...08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн үед болсон. Энэ зодоон болсоны дараа нээх удаагүй байж байхад үүр цайж байсан. Тэр зодоон болсон гэх газар нь Бүрэнтогтох сумын 1 дүгээр баг сангийн далайн *** гэх газарт болсон. Тухайн үед манай энэ газар зусаж байсан. М****оо гэдэг нь Д*****н гэдэг хүүхэд байгаа юм. А****й гэдгийг жинхэнэ нэрийг нь Т*****т гэдэг юм. Б*******д тухайн үед намайг гэртээ унтаж байхад шөнө орж ирээд архи байна уу гэхээр нь би байхгүй гэсэн чинь муу гуйлгачин гэж хэлээд намайг хэвтэж байхад миний тархи толгой руу гараа атгаж байгаад цохиод байхаар нь би босоод ирсэн чинь М****оо гэдэг залуу манай гэрт гүйж орж ирээд надаас Б*******дыг салгаад гэрээс гаргасан. Тэгсэн чинь А****й нь гэрт орж ирээд миний цээж, толгой руу гараараа цохиод байсан. Энэ үед М****оо дахиж гэр рүү орж ирээд надаас А****йг салгасан. Тэгээд А****йг М****оог аваад гэрээс гарах гээд явж байхад гаднаас Б*******д орж ирээд шууд намайг босоод зогссон байхад миний зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би шууд эвхрээд газар унаад өгсөн чинь А****й нь хүрч ирээд миний цээж рүү гараараа цохиж байгаад зүүн нүд рүү хуруугаараа хатгаад яваад өгсөн. Намайг тэр өдөр А****й, Б*******д хоёроос өөр хүн зодоогүй. Энэ хоёр л намайг зодсон. Үгүй ээ би гэрээрээ архи зараад байдаггүй. .. Миний зүүн талын нүдэнд гэмтэл учирсан байгаа. Энэ нүд рүү А****й хуруугаараа хатгаад яваад өгсөн. Өмнө нь нүдэндээ гэмтэл авч байгаагүй. Цоо эрүүл нүдтэй байсан. Шинжээч томилуулна. Нүдээ салгуулна гэсэн. Тэгэхгүй бол нөгөө баруун талын нүдэндээ нөлөөлнө гэсэн. Манай эхнэр цуг байсан. Манай эхнэрийг У****н Т*****лгэдэг. Энэ хүн болсон үйл явдлыг мэдэж байгаа. Гомдолтой байна... гэх мэдүүлэг /1хх-ийн 141 тал/,
Гэрч У.Т*****лын өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө нөхөр Б*****х бид хоёр гэртээ унтаад байж байсан чинь гаднаас үүрээр 04 цагийн үед шиг санагдаж байна хаалга нүдээд байхаар нь хэн бэ гэсэн чинь Б*******д байна гэсэн. Тэгээд хаалга онгойлгож өгөөгүй байхад Б*******д манай хаалгыг угз татаад гэрт орж ирээд шанага барьж аваад ус хутгаж уусан. Энэ үед нөхөр бид хоёр орноосоо босоод хувцсаа өмсөөд байж байхад Б*******д гэдэг нь ус ууж дуусаад та хоёрыг одоо ална гэж хэлээд Б*****хийн толгой тархи руу гараараа нүдсэн. Би Б*******дыг нөхрөөсөө салгах гэсэн чинь хүчрэхгүй байсан. Ингэж байхад гаднаас миний төрсөн ах Т*****т орж ирээд алаад өг, гүйцээгээд явъя гээд орилоод байсан. Ингэж байснаа Т*****т ах гэрээс гараад мод барьж орж ирээд гараад ир Шинэ-Идэрийн пизда чамайг алаад явна гэж хэлээд орилж байсан. Тухайн үед хажуу айлын хүүхэд М****оо манай гэрт орж ирэхээр нь бид хоёр нийлж Б*******д, Т*****т ах хоёрыг ээлжилж Б*****хөөс салгасан. Б*******дыг салгахаар нөгөө Т*****т ах гүйж ирээд Б*****хийг цохиж байсан. Т*****т ах хамгийн их маргаан үүсгэсэн хүн байгаа “алаад өг” хоёулаа алаад явна гээд Б*******дод хэлээд байсан. Ямар ч байсан миний санаж байгаагаар Т*****т нь гэрээс гарахдаа Б*****хийн нүд рүү нь хуруугаараа хатгачихаад яваад өгсөн. Т*****т гэдэг нь миний төрсөн ах байгаа юм. Өглөө нь би утсаар Т*****т, Б*******д хоёрыг гэртээ дуудаад ахаасаа яагаад манай нөхрийг зодож байгаа юм гэхэд алаад нэг мөсөн гүйцээгээд явна гэж хэлж байсан. Энэ үйл явдлаас хойш Т*****т ах руу залгахаар утсаа авахгүй гэрт нь очиход надаас зугтаад байгаа юм. Би лав эрүүл байсан гэж бодож байна. Маргааш өглөө нь манайд ирэхдээ энэ хоёр зүв зүгээр явж байсан. Харин энэ хоёр согтуу байсан гэж өөрсдийгөө яриад байгаа юм. .. Б*******д бол толгой тархи руу нь учир зүггүй гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Б*******д нь манай нөхрийг газар унагааж байгаад цээж рүү хөлөөрөө дэвсээд байсан. Харин Т*****т ах гэрээс гарж байхдаа манай нөхрийн зүүн талын нүд рүү нь хуруугаараа хатгасан. Бас Т*****т ах манай нөхрийн толгой тархи руу нь бас цохисон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 143 тал/,
Гэрч У.Т*****лын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Т*****т ах санаатайгаар манай нөхрийг зодсон байх. Ямар сайндаа маргааш нь Т*****т ахыг дуудсан чинь гэрт хүрч ирээд Б*****хийг алаад өгье гүйцээе гээд орилоод байсан. ... .. Миний санаж байгаагаар гаднаас Д*****н орж ирэх үед Б*****х, Б*******дтой маргалдаж барьцалдаж авсан байсан шиг санагдаж байна. Тэгээд Б*****х, Б*******д хоёрыг салгах гээд Д*****н дундуур нь ороод байж байхад Т*****т нь хажуунаас орж ирээд алаад өг гэж орилоод Б*****хийн зүүн талын нүд рүү нь хуруугаараа хатгасан. Тэгээд Б*******д Б*****х хоёрыг салгаад байж байхад манай нөхөр нүдээ гараараа дараад байж байхад нь Б*******д нь гүйж ирээд манай нөхрийн зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Ингээд байж байхад гаднаас Н******н орж ирээд Т*****тыг аваад гарсан. Харин Д*****н нь Б*******дыг аваад гарсан. ... Анх Б*****х бид хоёрыг унтаж байхад гэрийн үүд нүдээд байхаар нь би босоод хаалга онгойлгохын завдалгүй Б*******д нь хаалганы түгжээ хамж татаад гэрийн хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд гэрлээ асаагаад харсан чинь Б*******д нь пиво авъя гэхээр нь байхгүй дууссан гэсэн чинь хэнд нь өгөөд хэнд нь өгдөггүй юм та хоёрыг ална гэж хэлээд манай нөхрийг орон дээрээ хэвтэж байхад нь шууд толгой руу нь гараараа цохиод байсан. Тэгээд орилж хашгираад байж байхад гаднаас Д*****н орж ирээд Б*******дыг салгаад байж байхад гаднаас Т*****т орж ирээд манай нөхрийг нь орноос татаж буулгаж байгаад цээж рүү нь 2 удаа лав дэвссэн. Тэгээд би Т*****тыг салгах гээд татсан чинь хүчрэхгүй байсан. Яг энэ үед Д*****н нь хүрч ирээд Т*****тыг аваад гэрээс гарсан. Ингээд байж байхад Б*******д гүйж ирээд Б*****хийн хавирга хэсэг рүү нь хоёр удаа хүчтэй өшиглөсөн. Д*****н тухайн үед энэ хоёрыг салгах гээд хүчрээгүй. Тэгээд Д*****н нь буцаж орж ирээд Б*******дыг аваад гэрээс гаргах гэж байсан чинь гаднаас Т*****т нь буцаж гүйж орж ирээд Б*****хийн нүд рүү нь гараараа хатгасан. Тэгээд гаднаас Т*****тын хүүхэд Н******н орж ирээд аавыгаа аваад гарсан. Харин Д*****н нь Б*******дыг аваад гарсан. Т*****тыг Б*****хийн нүд рүү хуруугаараа хатгах үед Б*******д Б*****х нар хоорондоо барьцалдсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 78 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А****н өгсөн: “...О.Б******дын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 2.499.056 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 2.499.056 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26/199 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Б.Д*****нгийн өгсөн: “..Би 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-ныг шилжих шөнө Бүрэнтогтох сум *****багийн *** гэх газарт гэртээ унтаж байхад манай нутгийн ах Т*****т гэх ах манай гэрт ирээд аав, ээж 2-ыг сэрээх гэхэд манай аав, ээж 2 сэрээгүй бөгөөд Т*****т ах цай уугаад байж байсан манай хөрш айл болох Б*****х ахын гэрт чимээ гараад байхаар нь Т*****т ах манай гэрээс гарсан бөгөөд удалгүй хойноос нь гараад Б*****х ахын гэрт ороход Б*****х ах болон Т*****т нар хоорондоо маргалдсан байдалтай хоорондоо зууралдсан байдалтай байсан тул би салгаад байж байхад Б*******д гэх ах Б*****х ахын зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн тэгээд Т*****т гэх ах Б*****х ахын нүд рүү нэг удаа хуруугаараа хатгаж байхыг харсан, Өөрөөр Б*****х ахын биед гар хүрч цохиж байхыг би хараагүй. Тухайн 2 хүн Б*****х гэх хүнтэй маргалдаж зодолдож байхдаа гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. . ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25 тал/,
Гэрч Б.Д*****нгийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “..Хэрэг болсон гэх газар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн ***гэх нэртэй газар, манай гэр бүлийн хүмүүс намайг М****оо найз нар Далай гэж дууддаг. У.Т*****тыг манай нутгийн хүмүүс А****й, О.Б******дыг Б****а гэж дууддаг. У.Т*****тыг манай гэрт ороод байж байхад нөгөө гэрт чанга дуу гарсан тэгээд У.Т*****т нь түрүүлж манай гэрээс гараад би хойноос нь хувцсаа өмсөөд гэрээс гараад хажуу гэр рүү ороход О.Б******д, Л.Б******х хоёрын хооронд маргаан болж байсан тэгээд би тэр хоёрын дундуур орж салгах явцад У.Т*****т нь Б*****хийн 2 нүд рүү хоёр хуруугаараа хатгасан. Би У.Т*****тыг салгаж аваад гэрээс гарах явцад О.Б******д нь Л.Б******хийн цээж рүү нэг удаа өшиглөсөн, тэгээд би салгаж авсан чинь манай аав болох Ж.Б*******л, У.Т*****тын хүү болох Т.Н******н нарын хамтаар гаднаас орж ирээд тэр гурвыг салгасан. Өөрөөр би Л.Б******хийн биед хэн халдаж цохисон талаар хараагүй. Намайг хараагүй байхад хэн яаж Л.Б******хийн биед халдсан талаар мэдэхгүй байна. Л.Б******хийг миний бодлоор архи зардаг байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 247-248 тал/,
Гэрч Б.Д*****нгийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... Тухайн зодоон болох үед Т******л байгаагүй. Тухайн үед ийм үйл явдал болсон юм. Тэр шөнө үүрийн 04 цагийн үед намайг Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн “***” гэх газарт гэртээ унтаж байхад гэнэт гэрийн гадаа машин дуугараад зогссон чимээ гарсан. Удалгүй манай гэрт хүн ороод ирэхээр нь харсан чинь Т*****т орж ирээд цай байна уу гээд ойр зуурын юм яриад манай аавтай буу халж суусан. Тухайн үед Т*****т бага зэрэг халамцуу байсан. Т*****т манай гэрт бол ганцаараа орж ирсэн. Тэгээд би хүн ороод ирсэн болохоор сэрээд байж байсан чинь хажуу айлын Б*****х ахын гэрт хүн чанга чанга дуугарах чимээ гарсан. Энэ үед Т*****т юу болоод байна гээд манай гэрээс гарахаар нь ардаас би хувцсаа өмсөөд бас гэрээс гарч Б*****х ахын гэрт орсон чинь Б*****х, Б*******д хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Намайг харахад Б*****х гэрийн зүүн хойморь хэсэгт суусан, харин Б*******д нь зүүн орны тушаа нь зогссож байсан. Харин Т*****т гэрийн баруун талын хойморь хэсэгт зогсоогоороо байсан. Тэр хоёрын хэрүүлийг сонсоход Б*******д, Т*****т хоёр Б*****х ахын гэрт архи авах гэж ирээд Б*****х ах байхгүй гэсэн юм уу яасан юм сайн мэдэхгүй байна маргалдаж байх шиг байсан. Бас Б*******д надад тухайн үедээ архи байна уу гэж асуухад байхгүй гэхээр нь ус ууя гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд шанагаар нь ус уучихаад гарах гэсэн чинь ардаас Б*****х үхээрэй пизда минь гэж намайг хэллээ гэж хэлж байсан. Энэ хэрүүл болох үед Т******л гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд Б*****х, Б*******д хоёр маргалдаад салахгүй байхаар нь Б*******дыг болиулах санаатай өөр рүүгээ татсан чинь Б*******д нь Б*****хийн цээж хэсэг рүү өшиглөсөн. Б*******дыг аваад би гэрийн үүдний оролцоо байж байхад гаднаас манай аав Б*****л орж ирээд та нар явцгаа гээд Т*****тыг гэрээс гаргасан. Бас Т*****тын хүүхэд Н******н орж ирээд аавыгаа аваад яваад өгсөн. Б*******д ч гэсэн явсан. Тухайн үед Т*****т бол алаад өг, гүйцээгээд өг гэж миний хажууд бол хэлээгүй. Би ийм зүйл сонсоогүй. Т******л эгчийн мэдүүлэгт хэлсэн шиг Б*******д, Т*****т нар ээлжилж очиж Б*****хийг зодож цохисон асуудал байхгүй. Миний харснаар Б*******д ахыг салгах үед Б*****хийг өшиглөж байсан. Тэгээд байж байхад Б*****х ах нүд рүү хатгачихлаа гэж хэлэхээр нь эргээд харсан чинь нүдээ дарсан байдалтай хажууд нь Т*****т ах зогсож байсан. Тэгэхээр нь би Т*****тыг хатгасан байх гэж бодсон. Өмнөх мэдүүлэгтээ би энэ талаар хэлсэн байгаа. Тухайн үед Б*****х ахаас Б*******дыг салгах үед Т*****т нь нүд рүү хатгасан талаар ерөөсөө хэлээгүй. Тэгээд Б*******д ахыг би салгаад гэрийн үүдний ойролцоо ирж байхад гэнэт зүв зүгээр байсан хүн нүд рүү хатгачихлаа гэхээр нь эргээд харсан чинь Б*****х ах нүдээ дарсан нүд рүү хатгачихлаа гэсэн хажууд нь Т*****т зогсож байхаар нь хатгасан юм байна гэж бодоод өмнөх хоёр мэдүүлгээ ингэж өгсөн байна. Т*****т нь Б*****хийн цохиж зодсон зүйл миний нүдэн дээр лав ийм зүйл болоогүй. Үгүй ээ болоогүй. Манай аав зодоон болсны дараа орж ирсэн. Мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 80 тал/,
Гэрч Ж.Б*******лын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “... Тэр зодоон болдог өдөр чинь 2024 оны 08 дугаар сарын эхээр байгаа юм. Яг хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна. Ямар ч байсан үүрээр намайг унтаж байхад 04 цагийн алдад гэгээ орсон байхад манай гэрт Т*****т орж ирсэн. Б*******д бол орж ирээгүй. Тухайн үед Т*****т бага зэрэг халамцуу байсан. Т*****т манайд орж ирээд ах унтаж байна уу гэж асуухаар нь би сэрсэн тэгэхдээ урдаас нь янз бүрийн юм хэлээгүй. Тэгээд байж байхад Т*****т манай гэрээс гараад явсан. Хэсэгхэн зуур цөөхөн хэдэн минутын дараа ойролцоогоор 5-10 минутын дараа манай банди Д*****н хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Д*****н гарч яваад буцаж гэртээ орж ирэхгүй нэлээн удаад байхаар нь яасан юм болоо гэж бодоод ардаас нь ойролцоогоор 15-20 минутын дараа орноосоо босоод хувцасаа өмсөөд гэрээсээ гараад Б*****хийн гэр рүү орсон чинь Б*****х гэрийн хойморь хэсэгтээ суусан, Б*******д, Т*****т, Д*****н нар хажууд нь зогсож байсан. Тэд нар бага зэрэг хэрүүл хийсэн маягтай байсан. Тухайн үед Б*****хийн эхнэр Т******л гэртээ байгаагүй. Тэгээд би хэрүүл хийсэн байдалтай байхаар нь
Б*******д, Т*****т 2-т хандаж та хоёр яагаад хар үүрээр айлд ирээд хэрүүл хийгээд байгаа юм гэж асуусан чинь Т*****т нь архи зардаг гэхээр нь ганц шил юм уух санаатай ирсэн чинь ийм зүйл болчихлоо тэрнээс биш би хэрүүл хийх гэж ирээгүй гэж хэлсэн. Б*******дтой харин би юм дуугараагүй. Надад ч юм хэлээгүй. Тэгээд Б*******д, Т*****т хоёрыг хэрүүл маргаан үүсгэлээ гээд харьцгаа гээд хөөж явуулаад гэртээ орж унтаад өглөө босоод Б*****хийн гэр рүү орсон чинь Б*****х надад Т*****т нүд рүү хатгасан, Б*******д нь өшиглөсөн гэж хэлсэн. Хаашаа өшиглөсөн гэдгээ харин хэлээгүй. Бас би Т******лаас өчигдөр шөнө чи хаашаа алга болсон юм гэж асуухад ахыг ороод ирэхээр нь би гэрээс гараад гүйсэн юм гэж надад хэлж байсан. Ийм л зүйл болсон. Ойролцоогоор 30-аад метрийн зайтай байсан байх. Д*****нг гэрээс гараад явсны дараа Б*****хийн гэрээс хүний том том дуугарах чимээ гараад байсан. Тэгээд би юу болоод байгаа юм бол гэж бодоод хувцсаа өмсөөд очсон. Нүд өвдөөд байна гээд нүдээ дараад, хавирга руу өшиглөсөн юм шиг байна гээд хавиргаа дараад сууж байсан. Б*****хийн гэрт орох үед Б*******д, Т*****т нар нь Б*****хийн биед халдаагүй. Хэрүүл хийсэн байхаар нь Б*******д, Т*****т хоёрыг хөөгөөд явуулсан. Миний нүдэн дээр зодоон болоогүй. Б*****х нь өглөө Б*******д, Т*****т хоёрт зодуулсан гэж надад хэлэхээр нь би тэгсэн юм байна гэж бодсон. Өөр хүнээс тодруулж асуугаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 82 тал/,
Гэрч У.Т*****тын өгсөн: “..Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний орой Бүрэнтогтох сумын *****баг “****” гэх газарт гэртээ байж байхад 21 цагийн орчимд манай найз Б*******д манай гэрт ирсэн бөгөөд бид 2 манай гэрт 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво хувааж уугаад манай хүргэн болох Б*****хийн гэр рүү найз Б*******д бид хоёр пиво авах гэж яваад тэнд очоод манай найз Б*******д манай хүргэн Б*****хийн гэр рүү орсон би хажуу талын айл болох Б*****лынд ороод сууж байтал манай хүргэн Б*****хийн гэрт түр, тар гэсэн чимээ гараад байхаар нь гэрээс гараад хүргэн Б*****хийн гэрт ортол манай найз Б*******д хүргэн Б*****х хоёр барилцаж авсан байхаар нь би очиж салгах гэтэл манай найз Б*******д манай хүргэн Б*****хийн цээжний хажуу тал руу нэг удаа өшиглөхөөр нь би салгасан. Тэгсэн манай хүргэн Б*****х манай найз Б*******д руу хэл амаар доромжлоод дайраад, хоорондоо зодолдох шинжтэй болохоор нь би хүргэн Б*****хийг цааш нь болгоод найз Б*******дыг гэрээс аваад гарсан юм. .. Би гаднаас орж ирсэн болохоор ямар шалтгааны улмаас зодолдсон талаар мэдэхгүй байна.. .. Намайг ороход Б*****хийн эхнэр Т******л, манай найз Б*******д гурав л байсан. Миний харснаар Б*****хийн зүүн талын цээж хавьцаа хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм....” гэх мэдүүлэг /1хх-ийн 31-32 тал/,
Гэрч У.Т*****тын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Миний санаж байгаагаар 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шөнийн 00 цагийн орчимд л болсон байх гэж санагдаж байна. Тэр зодоон болсон гэх газар нь Бүрэнтогтох сумын 1 дүгээр баг “Сангийн далай” багийн “***” гэдэг газарт болсон. Энэ газарт тухайн үедээ Б*****хийн гэр байсан. Харин би өмнөх мэдүүлэгтээ “******” гэж хэлсэн газарт нь тухайн үед манай гэр байсан газар юм. Намайг А****й гэж дууддаг. Харин Б*******дыг Б****а гэж дууддаг. Д*****нг М****оо гэж дууддаг. Би уг нь тухайн үедээ М****оогийн гэрт ороод цай уугаад сууж байсан чинь гэнэт Б*****хийн гэрээс Б*******д, Б*****х хоёр том том дуугараад тар нар гэж дуугараад байхаар нь М****оогийн гэрээс гараад Б*****хийн гэр рүү яваад орсон чинь Б*******д, Б*****х хоёр барьцалдаад авсан байсан. Тэгээд би энэ хоёрыг салгаад байж байсан чинь Б*******д нь Б*****хийг сууж байхад нь зүүн талын хавирга хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би дахиж Б*******дыг салгаад би Б*******дыг дагуулаад гэрээс нь гараад яваад өгсөн. Б*****х, Б*******д хоёрыг салгаж байхад нүд рүү нь хүрсэн үгүйг нь мэдэхгүй байна. Би уг нь Б*****хийг цохиогүй. Зүгээр салгасан. Тиймээ Б*****х нь архи пиво зардаг юм. Бид 2 тухайн үед пиво авах гээд л Б*****хийн гэрт очсон. Намайг энэ 2-ыг салгаад байж байхад Д*****н орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 139 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 6 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 466 дугаартай: “...Л.Б******хийн биед уушги уналт, зүүн 10-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Л.Б******хийн биед үүссэн гэмтэл амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохиролын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээр хамаарна..” гэх дүгнэлт /1хх-ийн 43-44 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн бүрэлдэхүүний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26/02 дугаартай: “...2024.08.14, 2024.09.04 болон 2024.10.21-ний өдрийн цээжний КТГ зургуудыг давтан уншуулахад Л.Б******хийн биед зүүн 8-р хавирганы зөрөөгүй, 9-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт гэмтэл цээжний хөндийн зүүн талд гуурс байрлуулж хуралдсан хийг соруулж авах мэс ажилбар /2024.08.08/ тогтоогдлоо. Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 466 дугаартай дүгнэлтийн зүүн 10-р хавирганы хугарал гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хэргийн материалын 24 дугаартай шинжээчийн дүгнэлтийн баруун 10-р хавирганы хугарал, зүүн 1-р хавирганы хугарал гэсэнтэй санал нийлэхгүй байна. Цээжний КТГ зургуудыг дүрс оношилгооны эмчээр давтан уншуулахад зүүн 1,10-р хавирганы хугарал тогтоогдсонгүй. Бусад дүгнэлттэй санал нэг байна. Зүүн 8-р хавирганы зөрөөгүй, 9-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үусгэгдэнэ...” гэх дүгнэлт, эмчийн тэмдэглэл, цээжний тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний зурагт хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 125-129 тал/...” гэх дүгнэлт,
Хохирогч Л.Б******хийн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны А/611 тоот тушаалаар батласан А/611 дугаартай өвчний түүх ...” /1хх-ийн 48-64 тал/,
Шинжээч Г.А****йгийн өгсөн: “...Л.Б******хийн биед уушги уналт, зүүн 10-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт гарсан. Уг гэмтлийг нэг удаагийн хүний биеийн цээж хэсэг рүү өшиглөх, тийрэх, жийх үед үүсэх боломжтой. Босоо хэвтээ ямар ч байрлалд байх үед нь нэг удаа өшиглөх, тийрэх, жийх зэрэгт үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 515 дугаартай: “...Л****н Б*****х сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Л.Б******хийн сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэлт, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин болон цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 220-221 тал/,
Шүүгдэгч О.Б******дын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 04-нд үдээс хойш 18 цагийн үед би нутгийн хүн болох Т*****тын гэрт ганцаараа нэг том савтай пиво аваад очсон. Тухайн үед гэртээ Т*****т эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд би Т*****т бид хоёр миний авчирсан пивийг эхэлж уугаад дараа нь Т*****т гэрээсээ нэг том пиво гаргаж ирэхээр нь бид хоёр хувааж уусан. Т*****т бид хоёр тухайн үед хоёр том пиво хувааж уучхаад дараа нь нутгийн хүн болох Б*****х архи, пиво зардаг болохоор нь Б*****хийн гэр рүү явсан. Б*****хийн гэрт очоод дансаа өгчих хоёр том пиво өгчих гэсэн чинь урдаас байхгүй гэхээр нь за тэгвэл цай уучих уу гэсэн чинь цай байхгүй гэхээр нь тэгвэл ус уучих уу гэж асуусан чинь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд тухайн үед миний толгой өвдөөд байхаар нь кирманаасаа эм гаргаж ирээд усаар даруулж эмээ уучхаад гэрээс нь гарах гэсэн чинь Б*****х архи байна архи авбал ав гэхээр нь архи авахгүй пиво авна гэж хэлчхээд гэрээс гараад хоёр алхаж байсан чинь миний араас үхээрэй пизда минь гэж Б*****х хэлсэн. Тэгэхээр нь гэнэт миний уур хүрээд буцаж Б*****хийн гэрт ороод зууралдаж байсан чинь гаднаас Т*****т орж ирээд бид хоёрыг салгасан. Б*****хөөс салж байхдаа би цээж хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө тийрсэн чинь Б*****х шууд эвхрээд доошоогоо тонгойсон. Ингээд би гэрээс гарах гэж байсан чинь дахиад Б*****х ардаас ирээд намайг бариад авахаар нь эргэж хараад нүүрийг нь мангасдаад цааш нь түлхсэн. Тэгээд л Т*****т бид хоёр яваад өгсөн. Ингээд маргааш өглөө нь Т*****т бид хоёр Б*****хийн гэрт очсон та хоёр намайг алах шахсан дэвссэн гэхээр нь юу яриад байгаа юм бид хоёр ер тэгээгүй гэж хэлсэн. Энэ өдрийнхөө орой Б*****х Мөрөн рүү эмнэлэгт үзүүлэхээр явсан. Б*****х надтай ерөөсөө утсаар ярьж ийм тийм юм өвдлөө гэж хэлээгүй. Намайг нутгийн хүмүүс Б****а гэж дууддаг. Харин Т*****тыг А****й гэж дууддаг. Одоогоор хохирол төлөөгүй байгаа. Бид хоёр нээх их согтуу байгаагүй халамцуу л байсан. Болсон үйл явдлыг би лав бүрэн мэдэж байгаа. Б*****х, Т*****т бид гураваас өөр хүн байгаагүй. Бид гурав л байсан. Т*****т тухайн үед Б*****хийн биед ерөөсөө халдаагүй. Би л нэг удаа цээж хэсэг рүү нь хөлөөрөө тийрсэн. Дараа нь над руу ирэхэд нь нэг удаа мангасдаж өөрөөсөө холдуулсан ... Тухайн үед бүлэглэж Б*****хийн биед халдаагүй, Би өөрөө Б*****хтэй маргалдаж байгаад салах үедээ Б*****хийн зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөөд тэгээд салаад гэр рүүгээ явсан. Бас намайг гэрээс гарах үед Т*****т Б*****х хоёр хоорондоо маргалдсан тэрнээс биш хоорондоо зодолдоогүй... ” гэх мэдүүлэг /2хх-ийн 48 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч У.Т*****тын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Зүйл ангийнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр би Б*****хийг цохиж зодсон зүйл надад байхгүй. Тухайн үед намайг Б*****лын гэр дотор байхад хажуу айлын Б*****хийн гэрээс түр тар гээд дуугараад байхаар нь яваад орсон чинь гэрийн унь унасан Б*****х, Б*******д хоёр барьцалдаад авсан зогсож байхаар нь дундуур нь орж салгах гэж байсан чинь Б*******д салахдаа Б*****хийн зүүн талын хавирга хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд л Б*******д бид хоёр яваад өгсөн. Үгүй ээ надад гар хүрсэн зүйл байхгүй. Над руу Б*****х тухайн үед асаад дайраад байхаар нь би нүүр рүү нь нэг удаа түлхсэн. Өөр хүрсэн зүйл байхгүй. Тэр зодоон яагаад эхэлсэн гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед би Б*****лын гэрт байсан. Тэгээд чимээ гараад түр тар хийгээд байхаар нь яваад орсон чинь гэрийн унь нь унасан Б*******д, Б*****х хоёр барьцалдаад авсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 54 тал/,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б******д, У.Т*****т нар нь 2024 оны 8 дугаар сарын 4-ний шөнөөс 5-ний өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ** багийн *** гэх газар иргэн Л.Б******хтэй маргалдаж хүнд хохирол санаатай учруулсан гэх яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өмнө нь О.Б******д энэ хэрэгт дангаараа явж байсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг харгалзаж О.Б******д, У.Т*****т нар нь бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Л.Б******х нь О.Б******д, У.Т*****т нар намайг бүлэглэж зодсон гэж мэдүүлдэг. Мөн гэрч н.Т******лын мэдүүлэгт У.Т*****т зодсон талаар мэдүүлсэн. Гэрч н.Д*****нгээс хэд хэдэн мэдүүлэг авсан. Уг мэдүүлэг У.Т*****т нь Л.Б******хийн нүд рүү хуруугаараа хатгасан талаар мэдүүлсэн. Шүүх шинжээчийн 24 дугаартай дүгнэлтэд Л.Б******хийн зүүн нүдэнд өөхлөлт тогтоогдсон гэх дүгнэлт гарсан. Тухайн үйлдэлдээ нэгдээгүй ч гэсэн хохирогчийг зодоход У.Т*****т, О.Б******д нар нь үйлдлээрээ нэгдсэн байна. Иймд шүүгдэгч О.Б******д, У.Т*****т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлыг хохирогчийн гаргасан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан санал, дүгнэлтдээ: “...Өнөөдрийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Л.Б******хийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын *****багийн *** гэх газар 2024 оны 8 дугаар сарын 4-ний шөнөөс 5-ны өдөр шилжих шөнө У.Т*****т, О.Б******д нарт зодуулж хүнд гэмтэл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон улсын яллагчийн уншсан баримтуудаар бүрэн тогтоогдож байна. О.Б******д, У.Т*****т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах үндэслэл байна. Хохирол төлбөрийн тухайд миний үйлчлүүлэгч 40,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Хохирол гаргуулахдаа хувь тэнцүүлсэн гэдгээр биш хүн тус бүрээс гаргуулж өгнө үү. Нотлох баримтын хувьд 3,600,000 төгрөгийн баримт нотлох баримтаар үнэлж болох баримт байна гэж харсан. Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэх байх. Хохирогчийн 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь баримтаар тогтоогдсон хэмжээнд хүрэхгүй. Ийм учир иргэний журмаар нээлттэй үлдээх саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч У.Т*****тын өмгөөлөгч Б.Батдорж гаргасан санал, дүгнэлтдээ: “...Би өөрийнхөө холбогдох хэргийг тодорхой ойлгож мэдэж байгаа. Би энэ хэрэгт шүүхийн шатнаас оролцож байна. Энэ хэрэг анх удаа хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.Б******дод холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж орж ирж байсан. Хохирогчийн өмгөөлөгчийн саналыг үндэслээд зарим холбогдох ажиллагааг хийлгэх шаардлагатай юм байна гэж үзсэн нь шүүх хэргийг буцаах үндэслэл болсон байсан. Энэ хэргийг буцааж шалгахад гурван гэрчийн мэдүүлгийг авсан. Прокурор анх У.Т*****тыг энэ хэрэгт оролцоотой гэдэг нь нотлогдоогүй байна гэж үзэж байсан. Шүүхээс хохирогчийн мэдүүлгийг шалгаагүй байна. Сайн шалгах нь үндэслэлтэй гэж заасан. Энэ хэрэг дээр улсын яллагчийн яллаад байгаа үндэслэл нь Л.Б******хийн гэр бүлийн хүн мэдүүлэг өгсөн. н.Т******лын удаа дараагийн мэдүүлгийг голлох нотлох баримт мөн гэж үзэж яллаж байна. Дээр нь хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг үндэслэлтэй гэж байна. Мөн н.Д*****н гэх хүний мэдүүлгийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж харж байна гэж тайлбарлалаа. Миний хувьд нотлогдоогүй гэж үзэж байна. Тухайлбал болсон үйл явдал тодорхой. Тухай нөхцөл байдал хүний нүднээс далд зохион байгуулалттай үйлдсэн үйлдэл байхгүй байна гэж харж байна. Шүүх энэ хэргийг нягталж үзээд н.Т******лын мэдүүлгийг шалгая, н.Д*****н хоёр өөр өгсөн мэдүүлгийг шалгая, мөн н.Б*****л гэх гэрчийн мэдүүлгийг авахуулсан. Нотлох баримт шинжлэн судлахад н.Б*****л гэх хүн анх удаа 7 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг байна. Энэ хоёр хүнийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаа юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдлын дагуу шалга. Гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн эсэхийг шалга гэж хэргийг буцаасан. Хэргийг буцаахад гурван гэрчийн мэдүүлгийг нэмж авсан. Саяны хохирогчийн мэдүүлгээр У.Т*****тын малыг маллаж байсан. Урьдын таарамжгүй харилцаа байсан талаар дурдаж дургүйцсэн байдлаа илэрхийлж байна. Өмгөөлөгчийн зүгээс өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс дараах нотлох баримтыг анхаараасай гэж хүсэж байна. Гэрч н.Д*****н гэдэг хүн бол н.Б*****л гэх айлын оюутан хүүхэд байсан. Ийм үйл явдал болсныг орж харсан. Анх мэдүүлэг өгөхдөө У.Т*****т, Л.Б******х хоёр барьцалдсан байсан байдалтай байсныг би салгасан гэж мэдүүлдэг. Дараа нь дахин мэдүүлэг өгөхдөө Л.Б******хийг У.Т*****т нь нэг гараараа хатгасан гэж мэдүүлэг өгдөг. Дараагийн удаа мэдүүлэг өгөхдөө үүнийгээ хүндрүүлээд хоёр гараараа нүд рүү нь хатгасан гэж эргэлзээтэй мэдүүлэг өгдөг. Эдгээрийг дахин шалгахад н.Д*****нгийн мэдүүлэг өмнөх мэдүүлгүүдээсээ өөрчлөгдсөн. Хохирогч өөрөө анх би хоёр гэрчтэй хүн гэж тодорхой заасан. н.Д*****н гэдэг хүний мэдүүлэг яагаад өөрчлөгдөөд байна вэ. Үнэн юм бол заавал гарч ирнэ. Нөхцөл байдлыг яаж тайлбарлаж байна вэ гэхээр энэ хоёр хүн пиво уусан байдал байсан. Дахиад пиво ууя гэж Л.Б******хийнд очсон байдаг. Энэ харилцаанаас үүдэн маргаан үүссэн байгаа. Маргаан үүсээд чимээд гараад эхлэхээр У.Т*****т ороод салгасан. Сая мөн өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Амаржаргал нарын асуултад үнэнээр хариулсан асуудал гарч ирж байна. Хэргийн бодит байдлыг тогтоож байж дүгнэлт хийх асуудал яригддаг болохоос урьдчилаад дүгнэлт хийх боломж байхгүй. Анхнаасаа нэгийг нь оролцоогүй байсан гэж үзэж байсан прокурор юунд тулгуурлаад яагаад яллаад ороод ирэв. Ярьж байгаа үйл баримт нь нотлох баримтад тулгуурлахгүй байна. Нотлох баримтад эргэлзээтэй байдал үүсгэж байна. Л.Б******х гуай хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлгээ янз бүрээр тайлбарлаж өгөөд байгаа асуудал нь У.Т*****т болон Л.Б******х нарын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэж харж байна. н.Т******л яагаад У.Т*****тыг буруутгаад байна гэхээр нөхрийнхөө талд орно. Өөрөө үзэж хараагүй байж харсан мэт мэдүүлэг өгч байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн н.Д*****нгийн мэдүүлэгт сүүлдээ үнэнээ ярьж байна. н.Д*****нг ороход нь л н.Т******л байгаагүй гэж байна. н.Т******л би ахыгаа салгах гээд хүчрэхгүй байсан гэж байна. Ийм зүйл ерөөсөө болоогүй. Л.Б******х нь эхнэртээ нөлөөлж байна. Үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу гэдгийг бусад үйл баримтуудтай харьцуулж судалж үзэх байх. н.Б*****л гэх хүн мэдүүлэгтээ н.Т******лаас дараа нь чи хаачсан юм бэ гэж асуухад ахыг ороод ирэхээр зөрөөд гараад явсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ нотлох баримтууд дээр үндэслэж хянан шалгахгүйгээр яллах сэтгэлээр оруулж ирж байгаа асуудал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. У.Т*****т нь анхнаасаа мэдүүлэг өгөхдөө би оролцоогүй шүү гэж хэлсэн. Л.Б******х асаад болохгүй болохоор нь би салгаад түлхэхдээ магадгүй нүдэнд хүрсэн байхыг үгүйсгэхгүй гэж ярьсан. Нүд рүү нь хатгасан гээд байна. Хатгаж гэмтэл авсан асуудал огт байхгүй. Л.Б******х хэтрүүлж ярьж байна. Миний өрөөсөн нүдийг салгахаар яаралтай хагалгаа хийсэн гэж байна. Салгасан юм хийгдээгүй. Энэ хүмүүс уул нь төрөл садан хүмүүс байна. Чи би дээр тултал муудалцах юмаа энэ дээр ашиглаж болохгүй. Магадгүй энэ хүн сайн хөдөлмөрлөж мал маллаж шагнал урамшуулал авсан байж болно. Тэрийгээ хэлсэнгүй гэж уурлаад байх юм. Хөрөнгөө арвижуулж амьдарч болно. Энэ чинь хүний атаархаад байдаг атаархал биш. Л.Б******х хувийн таарамжгүй харилцаагаа энд ашиглах сонирхолтой байгаа юм байна гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж прокурор оруулж ирж байгаа. Прокурорын нотлох баримт ямар үндсэн дээр тулгуурлаад байгаа нь тодорхойгүй байна. н.Т******лын өгсөн гурван мэдүүлгийг яллах дүгнэлтэд бичсэн. н.Д*****нгийн хоёр удаагийн мэдүүлгийг бичсэн. Нотлох баримтуудыг шүүхээс шалга гээд шалгасан үйл баримт байхад яагаад прокуророос харахгүй орж ирж байна вэ. Энэ баримтыг үнэлэхгүй байх үндэслэл нь юу юм гэдгээ тайлбарлахгүй. Анхнаасаа буруугүй гэж орж ирчихээд хохирогчийн өмгөөлөгчийг буруутай байж болно шалгая гэхэд энэ ер нь буруутай юм байна гэж бодоод оруулж ирж байгаа нь нотлох баримтад тулгуурлаж үндэслэгдээгүй байна гэж харж байна. Ийм учир миний үйлчлүүлэгчийн гэм буруутай байдалд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учир шүүгдэгчийг ашигтайгаар буюу гэм буруугийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б******дын өмгөөлөгч Б.Амаржаргал гаргасан санал, дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг анх шүүхэд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллаж, яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1389 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.4-д хэсэг болон мөн хуулийн 5.6-д заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээр хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Энэ захирамжийн үндэслэлийг улсын яллагчийн зүгээс буруу ойлгож зүйлчлэлийг хүндрүүл гэж байна гэдэг ойлголтоор дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг бүлэглэж үйлдсэн байна үзсэн. Шүүгчийн 1389 дугаартай захирамжийн үндэслэл нь У.Т*****тын үйлдэл, сэдэл санаа, зорилгыг нэг бүрчлэн тогтоож шалгаагүй байна. Гэрч нараас тодруулж дахин мэдүүлэг ав. У.Т*****тын нүд рүү нь хатгаад байгаа үйлдэл нь өөрөө О.Б******дын үйлдэлтэй бүлэглэж үйлдсэн юм уу, эсхүл гэмт хэрэг төгссөнөөс хойш үйлдээд байгаа үйлдэл юм уу. Сэдэл, санаа зорилго нь юу вэ гэдгийг тодруулж шалгаж оруулж ир гэж захирамжид дурдсан байдаг. Шүүх хэргийн зүйлчлэл хөнгөдсөн байна, хүндрүүлж зүйлчилж гэж дүгнээгүй. Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг У.Т*****тай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-д заасан гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийг тодорхойлох ёстой журмыг журамлах ёстой. Гэвч журамлаж оруулаагүй. Гэмт хэргийн хамран оролцоо байсан гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7-д заасан аль хэлбэрээр хамтарч оролцсон бэ гэдгийг журамлаж яллах дүгнэлт дээрээ оруулж ирээгүй. Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдгийг ч гэсэн улсын яллагчийн зүгээс өөрийнхөө дүгнэлтээр үгүйсгэж байна. Мөн өнөөдөр өөрчлөлт оруулж гардуулсан 97 дугаартай яллах дүгнэлтээс харахад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт харагдаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэж үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гэж байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэдгийг тодруулж яллах дүгнэлтэд нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа нь өөрөө яллах дүгнэлтийн тогтоох хэсэг ойлгомжгүй, тодорхой бус байна. Миний үйлчлүүлэгч О.Б******н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс үүдэн гарч байгаа хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлж байгаа. Энэ цаг хугацаанд тодорхойгүй маш олон хавирганы хугарал шинжээчийн дүгнэлтээр тусгагдаж явсан эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулж байж өөрийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлье гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн болон шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хүсэлтээ гаргаад эцсийн дүндээ эргэлзээгүй, тодорхой байдлаар гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дээр миний үйлчлүүлэгч маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа. У.Т*****ттай бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, субьектив талыг тогтоогоогүй. О.Б******д хохирогчийн цээжин тус газар нэг удаа өшиглөөд М****оо буюу н.Д*****н гэрээс гаргах явцад хохирогчийн зүй бус үйлдлийг нь зогсоох зорилготой гараараа түлхэх явцад хуруу орсон болохоос өөрөөр санаатай үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эхнэр н.Т******лын мэдүүлгээр тогтоогдож байна гэж улсын яллагч тайлбарлаад байгаа боловч н.Д*****нгийн мэдүүлгээр У.Т*****тыг хохирогчийн гэрт орж ирэхэд н.Т******л зөрөөд гараад явсан. Нүд рүү нь хатгасан болон О.Б******дын цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн цаг хугацаанд байгаагүй гэдэг нь нотлон тогтоогдож байгаа. н.Т******л гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд тухайн цаг хугацаанд энэ нөхцөл байдлуудыг сайн тодруулаагүй үүднээс мэдүүлгүүдийг авсан. Нөхрийн дарамт гэр бүлийн бусад гишүүний дарамт шалтгаан нөхцөлөөр ийм мэдүүлэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Хохирогчийн өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээс харагдаж байна. О.Б******дод бага гомдолтой. У.Т*****т буюу хадам ахдаа маш их гомдож явдаг. Урьдын хамтран ажиллаж байсан цаг хугацаандаа үүссэн гомдол, бухимдал, өс хонзонгийн зүгээс хандаж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Шүүхийн зүгээс У.Т*****т болон О.Б******д хоёрны сэдэл, санаа, зорилгоор энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үндсэн шинжийг тогтоож оруулж ирж чадаагүй байна. Ийм учир шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгөөч. О.Б******дын үйлдэл төгссөний дараа хохирогчийн хууль бус үйлдлийг зогсоох зорилготой хийсэн үйлдлийн улмаас нүд хатгагдсан. Шүүхээс эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийж хөнгөрүүлж шийдэж өгөөч...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б******дын өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан санал, дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б******дын өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар зүйлчилж оруулж ирснийг өмгөөлөгч миний зүгээс үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж заасан. У.Т*****т, О.Б******д хоёрын хувьд Л.Б******хийг зодъё гэсэн санаа зорилготой орсон уу. Үүнийг шалгах ёстой байсан. Пиво байхгүй архи байна гэхээр нь гэрээс гарах гэхэд араас нь үхээрээ гэж амьд яваа хүнийг хэлэхээр дургүй хүрэх асуудал үүсэж байгаа. Хохирогчийн зүй бус буруутай үйлдлийн улмаас О.Б******дын зүгээс уурлаж бухимдан нэг удаа цээжин тус газар өшиглөсөн гэж тогтвортой байдлаар мэдүүлэг өгдөг. У.Т*****тын хувьд О.Б******дтой Л.Б******х нь маргалдаж муудалцаад түүний араас салахгүй байхаар нь энэ үйлдлийг зогсоохоор цааш нь түлхсэн гэдэг асуудлыг тодруулдаг. Гэрч н.Д*****н мэдүүлгээрээ У.Т*****т, О.Б******д хоёр нь бүлэглэн хохирогчийн биед гэмтэл учруулах санаа зорилго агуулсан үйлдэл байгаа бол тогтвортой мэдүүлэг өгөх байсан. Гэтэл энэ талаар тодорхой дурдаж мэдүүлэг өгдөггүй. Ганц гол гэрч болоод байгаа н.Д*****н энэ мэдүүлгүүдээ өгч байгаа нөхцөл байдал нь бол энэ гэмт хэрэгт У.Т*****т холбоо хамааралгүй гэж мэдүүлдэг. Ийм учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй бол сэжигтэн, яллагдагчид ашигтай байдлаар шийднэ гэсний дагуу миний үйлчлүүлэгчид сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцож өгөөч. Урьд гаргасан Б.Амаржаргал, Б.Батдорж өмгөөлөгч нарын саналтай давхцаж байгаа учир энэ асуудлыг давхардуулж дүгнэлт гаргах нь илүүц байх гэж бодож байна...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Х.Эрдэнэамбуу гаргасан дүгнэлтдээ: “..У.Т*****т нь хэрэгт холбогдол бага гэж үзэж байна. Б*******д нь буруутай...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т*****тын өмгөөлөгч Б.Батдорж нь “..яллах дүгнэлтэд бичсэн. н.Д*****н хоёр удаагийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл нь юу юм гэдгээ тайлбарлахгүй байна. .. нотлох баримтад тулгуурлаж үндэслэгдээгүй байна гэж харж байна. Ийм учир миний үйлчлүүлэгчийн гэм буруутай байдалд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учир шүүгдэгчийг ашигтайгаар буюу гэм буруугийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү..” гэж мэтгэлцжээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Б******д, У.Т*****т нарыг бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт иргэн Л.Б******хтэй маргалдан зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлнэ гэж, Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заажээ.
Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэдэг нь үйлдлээрээ нэгдсэн байх төдийгүй үзэл бодол, зорилго сэдэлтээрээ нэгдсэн байх шаардлага тавигддаг.
Шүүгдэгч О.Б******дын 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт байх гэрт нь иргэн Л.Б******хтэй маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлд У.Т*****т нь хохирогчийг зодох талаар урьдчилан О.Б******дтой үгсэн тохироогүй, үйлдлээрээ санаатай нэгдээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн шинжийг тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог бөгөөд энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.
Шүүгдэгч У.Т*****тад холбогдох үйл баримт нь хохирогч Л.Б******хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...У.Т*****т орж ирээд гуйлгачныг алаад өгнө гэсэн. Надад гараад гүйх боломж байсан. Гараад гүйх гэхээр үүдэн дээр мод барьсан зогсоод байсан учир би их хүнд гэмтсэн ... Миний нүд харж болохоо байгаад би хагалгаанд нь орсон. Санаатай хатгачихаад гарсан. Түлхсэн юм байхгүй.. Миний нүд рүү нэг л удаа санаатайгаар хатгасан .. зодоогүй, У.Т*****т орж ирээд гуйлгачныг алаад өгнө гэсэн. .. У.Т*****тад маш их гомдож байгаа. Хүний төрсөн ах юм бол тэгж байх шаардлага байхгүй. Би гараад гүйх боломж байсан..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Д*****нгийн өгсөн: “...Т*****т гэх ах Б*****х ахын нүд рүү нэг удаа хуруугаараа хатгаж байхыг харсан, Өөрөөр Б*****х ахын биед гар хүрч цохиж байхыг би хараагүй... У.Т*****тыг манай гэрт ороод байж байхад нөгөө гэрт чанга дуу гарсан тэгээд У.Т*****т нь түрүүлж манай гэрээс гараад би хойноос нь хувцсаа өмсөөд гэрээс гараад хажуу гэр рүү ороход О.Б******д, Л.Б******х хоёрын хооронд маргаан болж байсан тэгээд би тэр хоёрын дундуур орж салгах явцад У.Т*****т нь Б*****хийн 2 нүд рүү хоёр хуруугаараа хатгасан... Тухайн үед Т*****т бол алаад өг, гүйцээгээд өг гэж миний хажууд бол хэлээгүй. Би ийм зүйл сонсоогүй. Т******л эгчийн мэдүүлэгт хэлсэн шиг Б*******д, Т*****т нар ээлжилж очиж Б*****хийг зодож цохисон асуудал байхгүй. Миний харснаар Б*******д ахыг салгах үед Б*****хийг өшиглөж байсан. Тэгээд байж байхад Б*****х ах нүд рүү хатгачихлаа гэж хэлэхээр нь эргээд харсан чинь нүдээ дарсан байдалтай хажууд нь Т*****т ах зогсож байсан. Тэгэхээр нь би Т*****тыг хатгасан байх гэж бодсон... Т*****т нь Б*****хийн цохиж зодсон зүйл миний нүдэн дээр лав ийм зүйл болоогүй. .. Тухайн зодоон болох үед Т******л байгаагүй. .. би хүн ороод ирсэн болохоор сэрээд байж байсан чинь хажуу айлын Б*****х ахын гэрт хүн чанга чанга дуугарах чимээ гарсан. Энэ үед Т*****т юу болоод байна гээд манай гэрээс гарахаар нь ардаас би хувцсаа өмсөөд бас гэрээс гарч Б*****х ахын гэрт орсон чинь Б*****х, Б*******д хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан. Намайг харахад Б*****х гэрийн зүүн хойморь хэсэгт суусан, харин Б*******д нь зүүн орны тушаа нь зогссож байсан. Харин Т*****т гэрийн баруун талын хойморь хэсэгт зогсоогоороо байсан. Тэр хоёрын хэрүүлийг сонсоход Б*******д, Т*****т хоёр Б*****х ахын гэрт архи авах гэж ирээд Б*****х ах байхгүй гэсэн юм уу яасан юм сайн мэдэхгүй байна маргалдаж байх шиг байсан. Бас Б*******д надад тухайн үедээ архи байна уу гэж асуухад байхгүй гэхээр нь ус ууя гэсэн чинь тэг тэг гэсэн. Тэгээд шанагаар нь ус уучихаад гарах гэсэн чинь ардаас Б*****х үхээрэй пизда минь гэж намайг хэллээ гэж хэлж байсан. Энэ хэрүүл болох үед Т******л гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд Б*****х, Б*******д хоёр маргалдаад салахгүй байхаар нь Б*******дыг болиулах санаатай өөр рүүгээ татсан чинь Б*******д нь Б*****хийн цээж хэсэг рүү өшиглөсөн. Б*******дыг аваад би гэрийн үүдний оролцоо байж байхад гаднаас манай аав Б*****л орж ирээд та нар явцгаа гээд Т*****тыг гэрээс гаргасан. .. Тухайн үед Т*****т бол алаад өг, гүйцээгээд өг гэж миний хажууд бол хэлээгүй. Би ийм зүйл сонсоогүй. Т******л эгчийн мэдүүлэгт хэлсэн шиг Б*******д, Т*****т нар ээлжилж очиж Б*****хийг зодож цохисон асуудал байхгүй. Миний харснаар Б*******д ахыг салгах үед Б*****хийг өшиглөж байсан. Тэгээд байж байхад Б*****х ах нүд рүү хатгачихлаа гэж хэлэхээр нь эргээд харсан чинь нүдээ дарсан байдалтай хажууд нь Т*****т ах зогсож байсан. Тэгэхээр нь би Т*****тыг хатгасан байх гэж бодсон. Өмнөх мэдүүлэгтээ би энэ талаар хэлсэн байгаа. Тухайн үед Б*****х ахаас Б*******дыг салгах үед Т*****т нь нүд рүү хатгасан талаар ерөөсөө хэлээгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч У.Т*****лын өгсөн: “... Ингэж байхад гаднаас миний төрсөн ах Т*****т орж ирээд алаад өг, гүйцээгээд явъя гээд орилоод байсан. Ингэж байснаа Т*****т ах гэрээс гараад мод барьж орж ирээд гараад ир Шинэ-Идэрийн пизда чамайг алаад явна гэж хэлээд орилж байсан... Т*****т нь хажуунаас орж ирээд алаад өг гэж орилоод Б*****хийн зүүн талын нүд рүү нь хуруугаараа хатгасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Б*******лын өгсөн: “...Б*****хийн гэр рүү орсон чинь Б*****х надад Т*****т нүд рүү хатгасан, Б*******д нь өшиглөсөн гэж хэлсэн. Хаашаа өшиглөсөн гэдгээ харин хэлээгүй. Бас би Т******лаас өчигдөр шөнө чи хаашаа алга болсон юм гэж асуухад ахыг ороод ирэхээр нь би гэрээс гараад гүйсэн юм гэж надад хэлж байсан. Ийм л зүйл болсон..” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч У.Т*****тыг бусадтай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт Л.Б******хийг зодож улмаар биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******х нь: “..өрөөсөн нүдээ салгуулсан... 7 удаа нүдэндээ оёдол тавиулсан..” гэх мэдүүлэг тайлбар өгч байх боловч хохирогчийн нүдэнд энэ хэргийн улмаас гэмтэл үүссэн эсэх нь түүний өвчний түүх болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтэд “...Л.Б******н биед зүүн нүдний өөхлөлт тогтоогдсон ба энэ нь гэмтлийн болон бусад шалтгаантай эсэхийг тогтоох боломжгүй байна..” гэх дүгнэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч У.Т*****н “хохирогч Л.Б******н нүд рүү хатгасан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй, гэмт хэргийн субъектив тал бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна.
Мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******хийн өгсөн: ... Савхин гутлаар өшиглөж гэмтээсэн нь О.Б******д. Цээжний ар талд 2, 3 удаа өшиглөсөн..., Б*******д гэх хүн нь намайг цохиод байсан Миний хавирга хугарсан зүүн уушиг унжсан, хоолой хөндүүр зовиуртай зүүн нүд улайсан байна. ..Б*******д тухайн үед намайг орондоо хэвтэж байхад гуйлагчинг ална гээд толгой тархи руу цохиод байхаар нь босоод ирсэн чинь миний зүүн талын хавирга хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн...Б*******д тухайн үед намайг гэртээ унтаж байхад шөнө орж ирээд архи байна уу гэхээр нь би байхгүй гэсэн чинь муу гуйлгачин гэж хэлээд намайг хэвтэж байхад миний тархи толгой руу гараа атгаж байгаад цохиод байхаар нь би босоод ирсэн чинь М****оо гэдэг залуу манай гэрт гүйж орж ирээд надаас Б*******г салгаад гэрээс гаргасан. ..Б*******д орж ирээд шууд намайг босоод зогссон байхад миний зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би шууд эвхрээд газар унаад өгсөн ..” мэдүүлэг,
Гэрч Б.Д*****н 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “..Тухайн зодоон болох үед Т******л байгаагүй. ..Удалгүй манай гэрт хүн ороод ирэхээр нь харсан чинь Т*****т орж ирээд цай байна уу гээд ойр зуурын юм яриад манай аавтай буу халж суусан. .. Тэгээд Б*****х, Б*******д хоёр маргалдаад салахгүй байхаар нь Б*******дыг болиулах санаатай өөр рүүгээ татсан чинь Б*******д нь Б*****хийн цээж хэсэг рүү өшиглөсөн. ..Б*******д, Т*****т нар ээлжилж очиж Б*****хийг зодож цохисон асуудал байхгүй. Миний харснаар Б*******д ахыг салгах үед Б*****хийг өшиглөж байсан... О.Б******д нь Л.Б******хийн цээж рүү нэг удаа өшиглөсөн тэгээд би салгаж авсан.. гэх мэдүүлэг,
Гэрч Т******лын өгсөн: .. Б*******д гэдэг нь ус ууж дуусаад та хоёрыг одоо ална гэж хэлээд Б*****хийн толгой тархи руу гараараа нүдсэн.. Б*******д нь гүйж ирээд манай нөхрийн зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч У.Т*****тын гэрчээр өгсөн: “..Би 2024 оны 08 дугаар сарын 04-ний орой Бүрэнтогтох сумын *****баг “****” гэх газарт гэртээ байж байхад 21 цагийн орчимд манай найз Б*******д манай гэрт ирсэн бөгөөд бид 2 манай гэрт 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво хувааж уугаад манай хүргэн болох Б*****хийн гэр рүү найз Б*******д бид хоёр пиво авах гэж яваад тэнд очоод манай найз Б*******д манай хүргэн Б*****хийн гэр рүү орсон би хажуу талын айл болох Б*****лынд ороод сууж байтал манай хүргэн Б*****хийн гэрт түр, тар гэсэн чимээ гараад байхаар нь гэрээс гараад хүргэн Б*****хийн гэрт ортол манай найз Б*******д хүргэн Б*****х хоёр барилцаж авсан байхаар нь би очиж салгах гэтэл манай найз Б*******д манай хүргэн Б*****хийн цээжний хажуу тал руу нэг удаа өшиглөхөөр нь би салгасан. ..Миний харснаар Б*****хийн зүүн талын цээж хавьцаа хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм... Тэгээд би энэ хоёрыг салгаад байж байсан чинь Б*******д нь Б*****хийг сууж байхад нь зүүн талын хавирга хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би дахиж Б*******дыг салгаад би Б*******дыг дагуулаад гэрээс нь гараад яваад өгсөн....” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Б*******лын өгсөн: ... өглөө унтаад босоод Б*****хийн гэр лүү орсон чинь Б*****х надад Т*****т нүд рүү хатгасан, Б*******д нь өшиглөсөн гэж хэлсэн. Хаашаа өшиглөсөн гэдгээ харин хэлээгүй. Бас би Т******лаас өчигдөр шөнө чи хаашаа алга болсон юм гэж асуухад ахыг ороод ирэхээр нь би гэрээс гараад гүйсэн юм гэж надад хэлж байсан. ..Нүд өвдөөд байна гээд нүдээ дараад, хавирга руу өшиглөсөн юм шиг байна гээд хавиргаа дараад сууж байсан. ..” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн бүрэлдэхүүний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26/02 дугаартай: ..Зүүн 8-р хавирганы зөрөөгүй, 9-р хавирганы зөрөөтэй далд хугарал, зүүн уушгины бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үусгэгдэнэ...” гэх дүгнэлт, эмчийн тэмдэглэл,
Шинжээч Г.А***н өгсөн: “...Л.Б******н биед уушги уналт, зүүн 10-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт гарсан. Уг гэмтлийг нэг удаагийн хүний биеийн цээж хэсэг рүү өшиглөх, тийрэх, жийх үед үүсэх боломжтой. Босоо хэвтээ ямар ч байрлалд байх үед нь нэг удаа өшиглөх, тийрэх, жийх зэрэгт үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, гэрч Б.Д*****н удаа дараагийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтыг шинжлэн судлахад У.Т*****т, О.Б******д нарын бүлэглэн гүйцэтгэх хамтын оролцоо хангалттай тогтоогдоогүй, У.Т*****н хохирогч Л.Б******н нүд рүү хатгасан үйлдэл нь хохирогчийн бие эрх чөлөөнд халдах гэсэн гэм буруугийн санаа зорилго тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй, хохирогчид хор уршиг учраагүй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний байгууллагын тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч У.Т*****тад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Б******дыг 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт байх гэрт нь Л.Б******хийн бие эрх чөлөөнд нь халдаж, цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдсон гэж үзлээ.
Түүнчлэн хохирогч М.Б*****хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Б*******д гэх залуу муу гуйлгачин гээд шууд миний толгой болон нүүр хэсэг рүү цохиод байсан ба намайг зодуулж байхад манай хөрш айлын залуу М****оо /Бүтэн нэр/ мэдэхгүй гэх залуу орж ирээд намайг зодож байсан Б*******д гэх залууг түлхээд гэрээс гаргахад манай хадам ах А****й нь орж ирээд би чамайг шууд ална гүйцээгээд өгье гээд миний хоолойг багалзуурдаад миний цээж хэсэг рүү 3-4 удаа дэвссэн тэгээд байж байхад хөрш айлын М****оо гэх залуу орж ирээд намайг цохиж байсан. А****йг салгаад татсан чинь орж ирээд миний зүүн хавирга руу дэвсээд өшиглөөд байсан тухайн үед би ухаан балартсан байх үед Б*******д гэх хүн нь намайг цохиод байсан яг яаж цохисоныг би санахгүй байна. ... Т*****т миний биед халдсан. Миний зүүн нүд хэсэг рүү хуруугаараа хатгасан. Үүнийг Д*****н болон манай эхнэр хоёр харсан..” мэдүүлэг,
Мөн хохирогч Л.Б******хийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ “....Б*******д тухайн үед намайг гэртээ унтаж байхад шөнө орж ирээд архи байна уу гэхээр нь би байхгүй гэсэн чинь муу гуйлгачин гэж хэлээд намайг хэвтэж байхад миний тархи толгой руу гараа атгаж байгаад цохиод байхаар нь би босоод ирсэн чинь М****оо гэдэг залуу манай гэрт гүйж орж ирээд надаас Б*******дыг салгаад гэрээс гаргасан. Тэгсэн чинь А****й нь гэрт орж ирээд миний цээж, толгой руу гараараа цохиод байсан. Энэ үед М****оо дахиж гэр рүү орж ирээд надаас А****йг салгасан. Тэгээд А****йг М****оог аваад гэрээс гарах гээд явж байхад гаднаас Б*******д орж ирээд шууд намайг босоод зогссон байхад миний зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би шууд эвхрээд газар унаад өгсөн чинь А****й нь хүрч ирээд миний цээж рүү гараараа цохиж байгаад зүүн нүд рүү хуруугаараа хатгаад яваад өгсөн... гэх мэдүүлгийг,
2025 оны 05 дугаарын сарын 23-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******хийн “ худлаа ярьвал өөрөө хариуцна. Миний нүд рүү хатгасан. Хоёр гэрч байгаа...О.Б******д намайг 2,3 өшиглөсөн. Хавирга гэмтээсэн. Т*****т нүд рүү хатгасан..” гэх мэдүүлгийг,
2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******хийн өгсөн “У.Т*****т баараггүй нүдсэн. Энэ хоёр хамжиж нүдсэн. Гэрч нь энд сууж байна. .. О.Б******д орж ирээд намайг орондоо байхад нүдсэн. Нүдээд байхаар нь боссон чинь намайг өшиглөсөн. У.Т*****т үүдэн дээр мод барьсан алаад өгнө, гуйлгачин минь манай нутгаас зайлаад өг гэсэн зогсож байсан. .. У.Т*****т орж ирээд гуйлгачныг алаад өгнө гэсэн. Надад гараад гүүх боломж байсан. Гараад гүйх гэхээр үүдэн дээр мод барьсан зогсоод байсан учир би их хүнд гэмтсэн. Тархи, толгой цээж хэсэгт цохисон. Маргааш нь У.Т*****т гүйцээгээд өгье гэж ирсэн. .. н.М****оог салгаж байхад У.Т*****т орж ирсэн. Орж ирээд намайг хоймор нүдсэн... У.Т*****т их хэмжээгээр нүдэж хохирол учруулсан. Нэг л удаа хатгасан. .. У.Т*****тад маш их гомдож байгаа. Хүний төрсөн ах юм бол тэгж байх шаардлага байхгүй. Би гараад гүйх боломж байсан .. У.Т*****т надтай агсрах маягтай маргаантай байдаг байсан. Хэндэн үхэр дээр маргаантай байсан. Би одоо болтол гомдож явдаг ..Гуйлгачин хүн, миний буянд малтай болсон гэж нутгаар их ярьж явсан. Үүнд нь их гомддог. .. О.Б******д гараагүй байсан. Намайг салгаж байсан чинь У.Т*****т зөрж гүйж орж ирж байсан .. Зуухнаас доош 2, 3 алхмын цаана байсан. н.Д*****н чирээд авч гарч байсан.. Манай авгай ахыгаа ороод ирэхэд зөрөөд гараад явсан. цохих үед байгаагүй.. .. Иргэдийн төлөөлөгч: У.Т*****т гэх хүн зодоогүй юм биш үү? Хохирогч: Зодоогүй хүн хүний нүд рүү яаж хуруугаа хатгах уу ” гэх мэдүүлгийг өгсөн байх ба түүний удаа дараагийн өгсөн мэдүүлэг нь тогтворгүй өөр өөрөөр мэдүүлсэн байна.
Мөн гэрч У.Т*****лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр бид хоёр орноосоо босоод хувцсаа өмсөөд байж байхад Б*******д гэдэг нь ус ууж дуусаад та хоёрыг одоо ална гэж хэлээд Б*****хийн толгой тархи руу гараараа нүдсэн. Би Б*******дыг нөхрөөсөө салгах гэсэн чинь хүчрэхгүй байсан. Ингэж байхад гаднаас миний төрсөн ах Т*****т орж ирээд алаад өг, гүйцээгээд явъя гээд орилоод байсан. Ингэж байснаа Т*****т ах гэрээс гараад мод барьж орж ирээд гараад ир Шинэ-Идэрийн пизда чамайг алаад явна гэж хэлээд орилж байсан. Тухайн үед хажуу айлын хүүхэд М****оо манай гэрт орж ирэхээр нь бид хоёр нийлж Б*******д, Т*****т ах хоёрыг ээлжилж Б*****хөөс салгасан. Б*******дыг салгахаар нөгөө Т*****т ах гүйж ирээд Б*****хийг цохиж байсан. Т*****т ах хамгийн их маргаан үүсгэсэн хүн байгаа “алаад өг” хоёулаа алаад явна гээд Б*******дод хэлээд байсан. Ямар ч байсан миний санаж байгаагаар Т*****т нь гэрээс гарахдаа Б*****хийн нүд рүү нь хуруугаараа хатгачихаад яваад өгсөн. ... .. Б*******д бол толгой тархи руу нь учир зүггүй гараа атгаж байгаад цохисон. Тэгээд Б*******д нь манай нөхрийг газар унагааж байгаад цээж рүү хөлөөрөө дэвсээд байсан. Харин Т*****т ах гэрээс гарж байхдаа манай нөхрийн зүүн талын нүд рүү нь хуруугаараа хатгасан. Бас Т*****т ах манай нөхрийн толгой тархи руу нь бас цохисон...” гэх мэдүүлэг,
гэрч У.Т*****лын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... Миний санаж байгаагаар гаднаас Д*****н орж ирэх үед Б*****х, Б*******дтой маргалдаж барьцалдаж авсан байсан шиг санагдаж байна. Тэгээд Б*****х, Б*******д хоёрыг салгах гээд Д*****н дундуур нь ороод байж байхад Т*****т нь хажуунаас орж ирээд алаад өг гэж орилоод Б*****хийн зүүн талын нүд рүү нь хуруугаараа хатгасан. Тэгээд Б*******д Б*****х хоёрыг салгаад байж байхад манай нөхөр нүдээ гараараа дараад байж байхад нь Б*******д нь гүйж ирээд манай нөхрийн зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. ... Б*******д нь пиво авъя гэхээр нь байхгүй дууссан гэсэн чинь хэнд нь өгөөд хэнд нь өгдөггүй юм та хоёрыг ална гэж хэлээд манай нөхрийг орон дээрээ хэвтэж байхад нь шууд толгой руу нь гараараа цохиод байсан. Тэгээд орилж хашгираад байж байхад гаднаас Д*****н орж ирээд Б*******дыг салгаад байж байхад гаднаас Т*****т орж ирээд манай нөхрийг нь орноос татаж буулгаж байгаад цээж рүү нь 2 удаа лав дэвссэн. Тэгээд би Т*****тыг салгах гээд татсан чинь хүчрэхгүй байсан. Яг энэ үед Д*****н нь хүрч ирээд Т*****тыг аваад гэрээс гарсан. Ингээд байж байхад Б*******д гүйж ирээд Б*****хийн хавирга хэсэг рүү нь хоёр удаа хүчтэй өшиглөсөн. Д*****н тухайн үед энэ хоёрыг салгах гээд хүчрээгүй. Тэгээд Д*****н нь буцаж орж ирээд Б*******дыг аваад гэрээс гаргах гэж байсан чинь гаднаас Т*****т нь буцаж гүйж орж ирээд Б*****хийн нүд рүү нь гараараа хатгасан. .. Т*****тыг Б*****хийн нүд рүү хуруугаараа хатгах үед Б*******д Б*****х нар хоорондоо барьцалдсан зогсож байсан...” гэх мэдүүлэг нь үйл баримтын талаар зөрүүтэй,
гэрч Б.Д*****нгийн өгсөн: “...Т*****т гэх ах Б*****х ахын нүд рүү нэг удаа хуруугаараа хатгаж байхыг харсан, Өөрөөр Б*****х ахын биед гар хүрч цохиж байхыг би хараагүй... У.Т*****тыг манай гэрт ороод байж байхад нөгөө гэрт чанга дуу гарсан тэгээд У.Т*****т нь түрүүлж манай гэрээс гараад би хойноос нь хувцсаа өмсөөд гэрээс гараад хажуу гэр рүү ороход О.Б******д, Л.Б******х хоёрын хооронд маргаан болж байсан тэгээд би тэр хоёрын дундуур орж салгах явцад У.Т*****т нь Б*****хийн 2 нүд рүү хоёр хуруугаараа хатгасан... Тухайн үед Т*****т бол алаад өг, гүйцээгээд өг гэж миний хажууд бол хэлээгүй. Би ийм зүйл сонсоогүй. Т******л эгчийн мэдүүлэгт хэлсэн шиг Б*******д, Т*****т нар ээлжилж очиж Б*****хийг зодож цохисон асуудал байхгүй. Миний харснаар Б*******д ахыг салгах үед Б*****хийг өшиглөж байсан. Тэгээд байж байхад Б*****х ах нүд рүү хатгачихлаа гэж хэлэхээр нь эргээд харсан чинь нүдээ дарсан байдалтай хажууд нь Т*****т ах зогсож байсан. Тэгэхээр нь би Т*****тыг хатгасан байх гэж бодсон... Т*****т нь Б*****хийн цохиж зодсон зүйл миний нүдэн дээр лав ийм зүйл болоогүй. .. Тухайн зодоон болох үед Т******л байгаагүй. .. . Энэ хэрүүл болох үед Т******л гэрээс гараад яваад өгсөн. Тэгээд Б*****х, Б*******д хоёр маргалдаад салахгүй байхаар нь Б*******дыг болиулах санаатай өөр рүүгээ татсан чинь Б*******д нь Б*****хийн цээж хэсэг рүү өшиглөсөн. Б*******дыг аваад би гэрийн үүдний оролцоо байж байхад гаднаас манай аав Б*****л орж ирээд та нар явцгаа гээд Т*****тыг гэрээс гаргасан. .. Тухайн үед Т*****т бол алаад өг, гүйцээгээд өг гэж миний хажууд бол хэлээгүй. Би ийм зүйл сонсоогүй. Т******л эгчийн мэдүүлэгт хэлсэн шиг Б*******д, Т*****т нар ээлжилж очиж Б*****хийг зодож цохисон асуудал байхгүй. “ гэх мэдүүлэг,
гэрч Ж.Б*******н өгсөн: “...Б*****хийн гэр рүү орсон чинь Б*****х надад Т*****т нүд рүү хатгасан, Б*******д нь өшиглөсөн гэж хэлсэн. Хаашаа өшиглөсөн гэдгээ харин хэлээгүй. Бас би Т******лаас өчигдөр шөнө чи хаашаа алга болсон юм гэж асуухад ахыг ороод ирэхээр нь би гэрээс гараад гүйсэн юм гэж надад хэлж байсан. Ийм л зүйл болсон..” гэх мэдүүлэг,
2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******хийн өгсөн “.. Манай авгай ахыгаа ороод ирэхэд зөрөөд гараад явсан. цохих үед байгаагүй.. “ гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч У.Т*****г бусадтай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт Л.Б******хийг зодож улмаар биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******х нь: “..өрөөсөн нүдээ салгуулсан... 7 удаа нүдэндээ оёдол тавиулсан..” гэх мэдүүлэг тайлбар өгч байх боловч хэрэгт хохирогчийн нүдэнд энэ хэргийн улмаас гэмтэл үүссэн эсэх нь түүний өвчний түүх болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтэд “...Л.Б******н биед зүүн нүдний өөхлөлт тогтоогдсон ба энэ нь гэмтлийн болон бусад шалтгаантай эсэхийг тогтоох боломжгүй байна..” гэх дүгнэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч У.Т*****н “хохирогч Л.Б******н нүд рүү хатгасан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй, гэмт хэргийн субъектив тал бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У.Т*****тыг бусадтай бүлэглэн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзсэн прокурорын яллах дүгнэлттэй мэтгэлцсэн өмгөөлөгч Б.Батдоржийн санал, дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...У.Т*****т нь хэрэгт холбогдол бага гэж үзэж байна...” гэсэн санал нь шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирч байх ба хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан санал дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч У.Т*****тын үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ гэж шүүх бүрэлэдхүүн үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул овогт Уранцэцэгийн Т*****тад холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б******дын өмгөөлөгч Б.Ганчимэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй бол сэжигтэн, яллагдагчид ашигтай байдлаар шийднэ гэсний дагуу миний үйлчлүүлэгчид сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж,
Шүүгдэгч О.Б******дын өмгөөлөгч Б.Амаржаргал нь “У.Т*****т болон О.Б******д хоёрны сэдэл, санаа, зорилгоор энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үндсэн шинжийг тогтоогоогүй. Ийм учир шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү..” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан байх ба шүүгдэгч О.Б******д болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх эрүүгийн 2438000000412 дугаартай хэрэгт шүүгдэгч У.Т*****тын үйлдэл холбогдолыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч О.Б******дын өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Амаржаргал нарын гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.Б******х, иргэний нэхэмжлэгч Г.А****яа, гэрч Б.Д*****н, У.Т*****л, Ж.Б*******л, шинжээч Г.А****й нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26/02 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, цээжний тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний зураг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны А/611 тоот тушаалаар батласан Л.Б******хийн өвчний түүх, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 515 дугаартай дүгнэлт, шүүгдэгч У.Т*****т, О.Б******д нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч О.Б******д нь 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт байх гэрт нь Л.Б******хтэй “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь зүүн 8-р хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Б******хийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Б******дын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Б******дын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О*****н Б*******дод 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Б******дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.Б******д нь гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б******хийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******х болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон төлбөр болон гэм хорын хохирол төлбөрт нийт 40,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбар гаргаж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон дүгнэлт, эм, эмчилгээний болон хоол хүнс, шатахууны 5,923,029 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар хэрэгт хавсарган ирүүлжээ.
Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан зардал зэргийг үндэслэн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан 1 дүгээр хавтаст хэргийн 86, 87 дугаар талд авагдсан /24,200, 38,270, 40,000, 18,600, 26,200/147,270 төгрөг, 1 дүгээр хавтаст хэргийн 88, 89 дүгээр талд авагдсан /8,800, 400, 60,800, 60,800, 92,283/ 223,083 төгрөг, 1 дүгээр хавтаст хэргийн 195, 196, 197 дугаар талд авагдсан /124,372, 50,000, 67,000, 123,700, 29,000, 35,000, 173,038, 29,819/631,929 төгрөг нийт 1,002,282 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч О.Б******с гаргуулж хохирогч Л.Б******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Л.Б******хийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 дүгээр хавтаст хэргийн 86, 87, 88 дугаар талд авагдсан /28,295, 6,850, 9,900, 5,101, 11,600, 10,100, 3,000, 2,000, 4,700, 3,600, 5,400, 4,300, 3,900, 6,485, 6,700, 6,000, 4,100, 2,000, 5,400, 3,500, 3,900/ 136,831 төгрөг, 1 дүгээр хавтас хэргийн 89,196 дугаар талд авагдсан /300,000, 16,815, 3,000, 29,500/ 349,315 төгрөг нийт 486,146 төгрөгийн баримтууд нь хохирогчийн жам ёсны хэрэгцээ буюу хоол ундны зардал мөн хэрэгт хамааралгүй зардал буюу утасны нэгж авсан, ном айлдуулсан, түүнчлэн хэрэг болсон цаг хугацаанаас зөрүүтэй баримт хэрэгт авагдсан байх тул дээрх 486,146 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч Л.Б******хийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 дүгээр хавтаст хэргийн 86, 87 дугаар талд авагдсан /250,000, 600,000, 600,000, 1,601, 9,500, 36,000, 300,000, 1,800/ 1,798,901 төгрөг, 1 дүгээр хавтаст 88,89, 195, 197 дугаар талд авагдсан /10,000, 6,000, 6,500, 13,200, 300,000, 2,000,000, 300,000/ 2,635,700 төгрөг нийт 4,434,601 төгрөгийн баримтууд нь он, сар, өдөр болон үнийн дүн тодорхойгүй, гаргацгүй, банкны пост машин уншуулсан, давхардсан зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул дээрх 4,434,601 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогч Л.Б******х нь шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн шүүхийн шатанд хохирогч Л.Б******х болон түүний өмгөөлөгч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заажээ.
Шүүгдэгч О.Б******д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын *****багийн “***” гэх газарт Л.Б******й маргалдан зодож биед нь зүүн 8-р хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт бүхий гэмтэл учруулсан үйл баримт нь 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө болсон байна.
Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 515 дугаартай: “...Л*****н Б*****х /-ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Л.Б******хийн сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэлт, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин болон цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй...”гэх дүгнэлтийн дагуу хохирогч Л.Б******хийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцон олгох нь зүйтэй байна.
Дээрх аргачлалын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлд үнэлэгдсэн байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгааг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед 8-р хавирганы зөрүүгүй, 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндийн зүүн талд хий хуралдалт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд зэрэгт хамаарч байгааг, уг гэмтлийн улмаас хохирогч Л.Б******х нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ үйлчилгээ авсан, маш их ханиалгаж байгаа, уушгинд үүссэн гэмтлээ цаашид эмчлүүлэх шаардлагатай байна гэх мэдүүлэг тайлбар өгсөн, хохирогчийн нас түүний биеийн байдал, шүүгдэгч О.Б******дын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай” хэлбэрээр үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн цалин орлого, төлбөрийн чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож шүүгдэгч О.Б******с гаргуулж хохирогч Л.Б******д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 8 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 5.280.000 төгрөг болж байна. /660.000*8=5,280,000/.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч О.Б******доос хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 5,280,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б******д олгох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б******х нь ирж очсон зардал, эмнэлэгт эмчлүүлсэн, эмчилгээ үйлчилгээ авсан зардал, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохиролд нийт 40,000,000 төгрөгийг нэхэмжилж мэдүүлэг тайлбар өгсөн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийж хохирогчийн нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс эмчилгээний зардалтай холбоотой 1,002,282 төгрөг, хохирогч Л.Б******хийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 5,280,000 төгрөг нийт 6,282,282 төгрөгийг шүүгдэгч О.Б******с гаргуулж хохирогч Л.Б******д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаадлагаас 486,146 төгрөг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл төлбөр 33,231,572 төгрөгийг шүүгдэгч О.Б******доос нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,499,056 төгрөгийг шүүгдэгч О.Б******с нэхэмжилсэн байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,499,056 төгрөгийг шүүгдэгч О.Б******с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Б******с 2,499,056 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 1009000280 дугаартай дансанд олгож, хохирогч Л.Б******н нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс 486,146 төгрөг хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.Б******н нэхэмжлэлээс эмчилгээний зардалтай холбоотой 1,002,282 төгрөг, хохирогч Л.Б******н сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 5,280,000 төгрөг нийт 6,282,282 төгрөгийг шүүгдэгч О.Б******с гаргуулж хохирогч Л.Б******д олгож, шүүгдэгч О.Б******с хохирогч Л.Б******х нь үлдэгдэл төлбөр 33,231,572 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч О.Б******д болон түүний өмгөөлөгч нар нь ял оногдуулах шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч Л.Б******д 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 6,074,344 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөг төлсөн Хаан банкны аанмөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус гаргаж өгч байх тул шүүгдэгч О.Б******г хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Б******н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч О.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ц.Цэен-Ойдов гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүхээс У.Т*****г цагаатгаж, шүүгдэгч О.Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Шүүгдэгч О.Б******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч О.Б******д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэх, санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Тусгайлан гаргах санал байхгүй. Улсын яллагчтай ижил саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б******н өмгөөлөгч Б.Амаржаргал гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүхээс гэм буруутайд тооцсон. Үүн дээр маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан талаараа хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтвортой мэдүүлж байсан. Харин У.Т*****ай хамтран оролцох хэлбэрээр бүлэглэж үйлдсэн гэж оруулж ирсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Улсын яллагчийн зүгээс хохирол, хор уршгаа төлсөн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох санал гаргаж байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс баярлаж, талархаж хүлээж авч байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзаж үзээд ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч. Энэ ялыг 3 жилийн хугацаанд хувааж төлөх боломжоор хангаж өгөөч.... Ийм учир торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломжоор хангаж өгөөч...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б******н өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Б.Ганчимэг би шүүгдэгч О.Б******н өмгөөлөгчөөр хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн оролцож байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн гэмт хэргээ тогтвортойгоор хүлээн зөвшөөрдөг. Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин шударгаар гэмшиж байгаа, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн Б.Амаржаргал өмгөөлөгчийн саналыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял ноогдуулж өгөөч. Торгуулийн арга хэмжээг 3 жилийн хугацаагаар төлүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгч У.Т*****н өмгөөлөгч Б.Батдорж гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч У.Т*****н холбогдох хэрэгт О.Б*****й бүлэглэж бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгдэгчийг гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч хэрэгт шалгагдаж нилээн цаг хугацааг барлаа. Прокурорын байгууллагын яллах дүгнэлтийг үндэслэл бүхий бичээгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн нь энэ хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн асуудал гарч ирж байна. Шүүхийн гэм буруугүй гэсэн үндэслэл бодитой гарсан учир шүүхэд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан явдалд талархаж байна. Шүүгдэгч О.Б******дын хувьд Б.Амаржаргал өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б******д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэх учиртай.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндийн байдал/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч О.Б******н хувийн байдал, хөрөнгө орлого, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б******г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шйтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Б******д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас У*********н Т*****д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д*****д овогт О****н Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Д*****д овогт О*******н Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О****н Б*******г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б******д оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б******д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч О.Б******д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Л.Б******х нь 33,231,572 /гучин гурван сая хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун далан хоёр/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Б******доос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч О.Б******д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
М.ЭРДЭНЭ-ОЧИР