Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 0556

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Ц.З

улсын яллагч:Ш.А

хохирогч : Н.Б

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Э А холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706015810071 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Э А, 1990  оны  6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй,  дээд   боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Мянган сүлжмэл ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул  дүүргийн  11 дүгээр хороо Мөнхзайсангийн 1 дүгээр гудамжны 56  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:УЗ90061010,

Холбогдсон хэргийн талаар:

          Э.А нь 2017 оны  8 дугаар сарын 31-ний өдөр  17-18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах трейд ХХК-ны хажуу талын автомашины зогсоол дээр Н.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

   Шүүгдэгч Э.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын үед Баясах трейд рүү 1 дүгээр эгнээ рүү орох гэхэд хажуу талд явж байсан машин миний толийг нугалсан. Тэгээд би толь хугалсан байна гэхэд энэ залуу бууж ирээд миний нүүр рүү цохисон. Тэгээд би хохирогчийг гараараа нүүр рүү нь 2 удаа цохиод тэврээд авсан. Надад оногдуулж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

   Хохирогч Н.Б шүүхийн хлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эхнэр 2 хүүхдийн хамт хичээлийн хэрэгсэл бэлдээд явж байсан. Тэгээд би 1 дүгээр эгнээгээр явж байхад хажуу талаас гэнэт миний урдуур шахаад орох гээд өөрөө толио нугалсан. Тэгээд шүүгдэгч над дээр ирээд уурлаад байсан. Би эхнэр хүүхэдтэйгээ явж байсан учир буугаад очсон. Би эхлээд цохисон. Намайг тухайн үед элдвээр хэлээд байсан. Би тухайн үед цустайгаа холилдоод юу болсон талаар мэдэхгүй байгаа. Миний шүд унасан. Би одоогоор 2 шүдээ хийлгээгүй байгаа. Би шүүгдэгчтэй хамт шүдний төв дээр очиход 1 шүд нь 300.000 төгрөг гэсэн. Би буйландаа суулгадаг шүд хийлгэх хүсэлтэй байгаа. Уг шүд маань 3.500.000 төгрөг гэсэн. Би шүдээ л янзлуулмаар байна гэв.

         Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ :2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17-18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах трейдын хажуу талд зам дээр өөрийн 83-32 УБЛ улсын дугаартай Тоёота Приус-20 маркын тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд зорчиж байгаад баруун эргэх гээд 1 дүгээр эгнээ рүү орох гэтэл нэгдүгээр эгнээнд явж байсан 56-02 УБД улсын дугаартай Соната-2 маркын тээврийн хэрэгсэлтэй машины жолооч миний машины толийг ургаш нь болгоод нугалчихсан. Тэгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би хажууд нь зэрэгцээд явж байгаад чи яаж яваад байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу бууж ирээд над руу дайрсан. Эхнэр нь бололтой хүүхэн хайраа бол боль гээд татсан. Гэтэл миний нүүрний зүүн хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Би тэр залуугийн нүүрэнд мөн 2 удаа цохисон. Тэгээд би тэр залууг  хөдөлгөхгүй барьчихсан байсан чинь эхнэр хүүхэд нь гарч ирээд намайг цохиод байсан. Нөхрийх нь хамарнаас цус гарсан байсан болохоор тэгсэн байх. Тэгээд би цагдаа дуудсан. Би уг залуугийн хамарлуу хүчтэй нэг удаа цохисон. Тэгтэл хамарнаас нь цус гарсан. Мөн баруун шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон гэжээ. /хх-ийн 17/

         Хохирогч  Н.Б мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 17-18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах трейдын хажуу талд зам дээр өөрийн56-02 УБД улсын дугаартай Соната-2 маркын тээврийн хэрэгсэлтэйгээ нэг дүгээр эгнээнд төв зам дээр явж байтал хоёр дугаар эгнээнд байсан 83-32 УБЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркын тээврийн хэрэгсэлтэй залуу миний хажуу талаар шахаж орж ирээд миний машины толинд толь нь нугарчихсан. Би чигээрээ явсан чинь тухайн залуу машинаасаа бууж ирээд өөрийнхөө машины толийг тэгшилчихээд над дээр ирээд ямбий сэг унасан муу лаларын пизда минь гээд хэрүүл хийгээд зогсоод байсан. Тэгээд миний машины хаалгыг татаад онгойлгоод буугаад ир гэсэн. Би буугаад бид хоёр хоорондоо ноцолдсон. Гэтэл миний хамарнаас цус гарчихсан байсан. Мөн үүдэн хоёр шүд хөндүүртэй болчихсон байсан. Манай эхнэр бид хоёрыг салгах гээд иртэл түүний нүдний шилийг аваад хугалчихсан. Тэгснээ миний машины түлхүүр алга байна өгөөдхи гээд байсан. Тэр хавьд явж байсан жолооч нар бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирсэн гэжээ. /хх-н 10-15/

         Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Би нөхөр хүүхдүүдийн хамт Нарантуул зах ороод буцаад гэрлүүгээ харих гээд өөрийн Соната-2 маркын машинтайгаа Зүүн 4 замын Баясах трейд худалдааны төвийн харалдаа зам дээр 1 дүгээр эгнээгээр явж байхад 2 дугаар эгнээнээс нэг машин шахаад урдуур дайраад байхаар нь оруулахгүй хажуугаар нь гарсан. Гарахдаа тэр машины толыг машинаараа шүргэх шиг болсон. Тэгээд тэр машины жолооч бууж ирээд хараалын үг хэлээд машины толь нугалчихлаа гэхээр нь хартал толь нь нугарсан байсан. Тэгээд нөгөө залуу хэл амаар доромжлоод байтал манай нөхөр машинаасаа буугаад нөгөө  залуутай маргалдаж байгаад барьцалдаж авсан. Гэтэл манай нөхөр эхлээд нөгөө залууг цохиод авсан. Нөгөө залуу манай нөхрийг доош нь дараад цохиод байсан. Манай нөхрийн ам хамраас цус гарч эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Би тэр залууг татаж байгаад гараараа нэг удаа алгадсан. Тэгээд ч би дийлээгүй. Хажуугаар явж байсан жолооч нар та нарын буруу ш дээ  гээд байсан. Нэг харахад цагдаа ирчихсэн байсан. Манай нөхрийн уруулых нь дээд хэсэг хавдсан, доод үүдэн 2 шүд нь хөдлөөд унах гээд байсан. Тэр хоёр машины толь нугаллаа гэдгээс болж л маргалдсан гэжээ.  /хх-н 18-19/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 20/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11161 тоот акт:

1.Н.Б биед тархи доргилт, хамрын үзүүрт зулгаралт, доод 2 шүдний бүрэн булгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид 2 шүдний булгаралт ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10%-р алдагдуулна.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н 23/ Дүгнэлтэд:

Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох огтоол /хх-н 24-25/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11148 тоот акт:

1.Э.А биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ.  /хх-н 27/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н  28-29/

        Э.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31/

        Яллагдагч Э.А мэдүүлэг авсан тэмдэглэл/ хх-н 32-33/

 Э.А иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 35 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 34/  оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт / хх-н 36/, хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 38-51/ зэрэг болно.  

          Э.А нь 2017 оны  8 дугаар сарын 31-ний өдөр  17-18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баясах трейд ХХК-ны хажуу талын автомашины зогсоол дээр Н.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

        Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 11161 тоот актанд 1.Н.Б биед тархи доргилт, хамрын үзүүрт зулгаралт, доод 2 шүдний бүрэн булгаралт гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт

          Хохирогч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн …хоёр дугаар эгнээнд байсан 83-32 УБЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 маркын тээврийн хэрэгсэлтэй залуу миний хажуу талаар шахаж орж ирээд миний машины толинд толь нь нугарчихсан. Би чигээрээ явсан чинь тухайн залуу машинаасаа бууж ирээд өөрийнхөө машины толийг тэгшилчихээд над дээр ирээд ямбий сэг унасан муу лаларын пизда минь гээд хэрүүл хийгээд зогсоод байсан. Тэгээд миний машины хаалгыг татаад онгойлгоод буугаад ир гэсэн. Би буугаад бид хоёр хоорондоо ноцолдсон. Гэтэл миний хамарнаас цус гарчихсан байсан. Мөн үүдэн хоёр шүд хөндүүртэй болчихсон байсан. Манай эхнэр бид хоёрыг салгах гээд иртэл түүний нүдний шилийг аваад хугалчихсан. Тэгснээ миний машины түлхүүр алга байна өгөөдхи гээд байсан. Тэр хавьд явж байсан жолооч нар бид хоёрыг салгасан. Удалгүй цагдаа ирсэн гэсэн мэдүүлэг  /хх-н 10-15/

         Гэрч Б.Б  мөрдөн байцаалтад  өгсөн … Зүүн 4 замын Баясах трейд худалдааны төвийн харалдаа зам дээр 1 дүгээр эгнээгээр машинтайгаа  явж байхад 2 дугаар эгнээнээс нэг машин шахаад урдуур дайраад байхаар нь оруулахгүй хажуугаар нь гарсан. Гарахдаа тэр машины толыг машинаараа шүргэх шиг болсон. Тэгээд тэр машины жолооч бууж ирээд хараалын үг хэлээд машины толь нугалчихлаа гэхээр нь хартал толь нь нугарсан байсан. Тэгээд нөгөө залуу хэл амаар доромжлоод байтал манай нөхөр машинаасаа буугаад нөгөө  залуутай маргалдаж байгаад барьцалдаж авсан. Гэтэл манай нөхөр эхлээд нөгөө залууг цохиод авсан. Нөгөө залуу манай нөхрийг доош нь дараад цохиод байсан. Манай нөхрийн ам хамраас цус гарч эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Би тэр залууг татаж байгаад гараараа нэг удаа алгадсан. Тэгээд ч би дийлээгүй. Хажуугаар явж байсан жолооч нар та нарын буруу ш дээ  гээд байсан. Нэг харахад цагдаа ирчихсэн байсан. Манай нөхрийн уруулых нь дээд хэсэг хавдсан, доод үүдэн 2 шүд нь хөдлөөд унах гээд байсан. Тэр хоёр машины толь нугаллаа гэдгээс болж л маргалдсан гэсэн .  /хх-н 18-19/

    Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын үед Баясах трейд рүү 1 дүгээр эгнээ рүү орох гэхэд хажуу талд явж байсан машин миний толийг нугалсан. Тэгээд би толь хугалсан байна гэхэд энэ залуу бууж ирээд миний нүүр рүү цохисон. Тэгээд би хохирогчийг гараараа нүүр рүү нь 2 удаа цохиод тэврээд авсан. Надад оногдуулж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг зэрэг болно.

  Э.А нь өөрийн тээврийн хэрэгслээрээ замын нэгдүгээр эгнээгээр явж байсан Н.Б шахаж нэг дүгээр эгнээ рүү орох гэж байгаад оруулахгүй байснаас машиных нь толь нугарсан асуудлаас болж маргалдан өөрийг нь эхэлж цохисон Н.Б нүүрэн тус газар нь гараараа цохисоноос түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Иймд Э.А хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Э.А нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэг сард 166.666 төгрөгөөр тооцож  3 сарын дотор хэсэгчлэн төлж эдлэхийг үүрэг болгох нь зүйтэй.

   Хохирогч өөрийн хугарсан хоёр шүдний оронд имплант шүд хийлгүүлэх хүсэлтэй байгаа боловч одоогоор шүдийг хийлгээгүй бодит зардал гараагүй байгаа учраас шүүгдэгчээс шууд гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шүдний  үнэ болох 3.500.000 төгрөгийг төлөх хүсэлтээ шүүгдэгч илэрхийлж эхний  5 хоногт 1.300.000 төрөгийг төлж үлдэх зардлыг 5 сарын хугацаанд бүрэн төлөхөө илэрхийлж  тохиролцсон болно.

 Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

 Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1, 36.2, 36.3,3 6.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг, 38.1 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.М овогт Э А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А нь торгох ялыг 3 /гурван сарын/ дотор, нэг сард 166.666 төгрөгөөр тооцож  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Э.А  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5.Э.А нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

6. Э.А хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.А нь хохирогч Н.Б төлөх 2.200.000 төгрөгийг 5 сарын хугацааны дотор төлж барагдуулахыг даалгасугай.

 

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН