Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0534

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Ч.А нарын хоорондын хуулийн этгээдийн бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралда: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Лх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, гуравдагч этгээд Ч.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Д.Ч гаргасан ******* дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тус байгууллагын үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч М нь анх 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасныг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, 2******* дугаартай гэрчилгээ олгожээ. /хх1-94/

2.2. Тухайн үед тус сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр Х Ф, Э, Б.Н, Ч.А, Л.Лх нарын 5 гишүүн бүртгэлтэй байсан байна. /хх1-120 хуудас, 122-123 хуудас/

2.3. Мгийн 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн О******* танаа гэх албан бичигт байгууллагын үүсгэн байгуулагчаар Х.Х, Д.О, Ч.А, С.Э, Д.Х гэж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал Л.Л гэж бичигдсэн. /хх1-132 хуудас/

2.4. Иргэн Ч.А Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар прокурорын тогтоолоор ...Л.Лх нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэл, мөн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурал-ын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн 2 дугаартай хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх1-48-49 хуудас/

2.5. Мөн Ч.Аийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт /хх1-60 хуудас/-ийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч******* хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтээр дээрх прокурорын тогтоолыг үндэслэн Монголын эрүүл ард сан ТББ-ын хувийн хэрэгт хадгалагдаж буй 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн О******* танаа гэх баримтын үүсгэн байгуулагчаар Д.О, С.Э, Д.Х гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх1-82-84 хуудас/

2.6. Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Лхгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 7/7114 дүгээр албан бичгээр ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт нь Улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх агуулга бүхий хариу өгчээ.

2.7. Нэхэмжлэгч Мгийн гүйцэтгэх захирал Л.Лх нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулснаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1 Тус сангийн удирдах зөвлөлд өмнө нь байсан Ч. А нь өөрийгөө сангийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн нь үнэнд нийцэхгүй бөгөөд тус сангийн үүсгэн байгуулагч нар болох H, Д. Х, С. Э, Д. О, Ч. А нар нь аль 2005 онд тухайн үед төрийн бус байгууллага болон сангийн улсын бүртгэл хариуцаж байсан Хууль зүйн яам бүртгүүлсэн байдаг. Эдгээр бүртгэлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын байцаагчийн ******* дүгнэлтээр үүсгэн байгуулагчдын жагсаалтыг хэсэгчлэн хүчингүй болгож Ч.Аийг үүсгэн байгуулагчаар дур мэдэн үлдээсэн нь хууль зөрчсөн үйлдэл мөн.

3.2. Учир нь Улсын байцаагчийн дүгнэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-р зүйлийг үндэслэл болгосон дүгнэлт гаргасан нь өөрөө үндэслэлгүй байна. Үүнд 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг дурдагдсан бөгөөд энэ албан бичиг үнэн зөв, бодитой агуулгатай бөгөөд ямар нэг байгууллага хуурамчаар үйлдсэн гэх дүгнэлт гараагүй, тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3.3. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг зөвшөөрөхгүй учир нь:

"Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тогтоолоор Л. Лхг... хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож..." гэжээ.

3.4. Гэтэл уг тогтоолд "үндэслэлтэй байна" гэж дурдаад тогтоох хэсэгт ямар нэг баримт бичиг хууль бус болохыг эсхүл холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгох талаар огт дурдаагүй байна. Иргэн Ч. Ат энэ талаар мэдэгдэх тухай тогтоол байгаагаас тус Прокурорын газраас сүүлд ирүүлсэн лавлагаагаар уг иргэн гомдол гаргаагүй болох тухай нотолгоог прокурор Э.А ирүүлсэн байна.

3.5. Тухайн үед 2005 оны 3-р сарын 22-ны өдрийн үүсгэн байгуулагчдын мэдээллийг Хууль зүйн яам гарган өгч байсан тодорхойлолтыг хуурамч гэж үзэн үндэслэлгүйгээр хасч болох нэг хэрэг. Тэгээд ч Сонсох ажиллагааны тэмдэглэл"-ийн Хурлаар улсын байцаагч Т.Ч******* 2021 оны 12-р сарын 28-ны өдөр уг тодорхойлолтыг бүхэлд нь "хүчингүй" болгож шийдвэрлэсэн нь хэсэгтээ дурдсан байдаг. Гэтэл энэ "хуурамч" гэж үзсэн нэг нүүр баримтын агуулгаас нь хэсэгчлэн хүчингүйд тооцсон гаргасан шийдвэрийнх нь үндэслэл нь огт авцалдахгүй буюу логикгүй байгаа бөгөөд Хуулийн этгээдийн Улсын Бүртгэлийн тухай хуулийн 9- р зүйлийн 9.1-т "Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна", Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуулийн 4-р зүйлийн 4.1.4-т дурдсан улсын бүртгэл нь "үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх" болон 4.1.5-р хэсэгт дурдсан "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" гэсэн зарчмууд зөрчигдөж байна.

3.6. Хэрэв тийм бол Улсын бүртгэлийн лавлагаа дээр Х.Х, Э.Харт, Б.Н, Л.Лх болон Ч.А нар бүгд байх ёстой биш үү? гэтэл Ч. Аийг тусгайлан бичих болсон шалтгаан огт алга байна. Цаашилбал, Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч гэх статус одоогийн хуулийн хүрээнд бүрхэг бөгөөд тодорхойгүй байгаагийн улмаас иргэд, байгууллага материаллаг хохирол амсах нөхцөл бүрдэж байна.

3.7. Иймд уг хэргийн бодит байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч А.М миний бие 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Л.Лхгээс тус шүүхэд хаж гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг өгч байна.

4.2. Монголын эрүүл ард сан ТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт дараах өргөдөл, гомдол гаргаж байсан байна. Үүнд: Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Аийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Ч******* хяналт шалгалтын ажиллагаа явуулж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот дүгнэлтээр Монголын эрүүл ард сан ТББ-ын хувийн хэрэгт хадгалагдаж буй 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн "Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн О******* танаа гэх баримтын үүсгэн байгуулагчаар Д.О, С.Э, Д.Х" гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.2. Монголын эрүүл ард сан ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Лхгээс дээрх дүгнэлтийг хүчингүй болгох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргах тухай албан бичиг ирүүлсэн байна. Тамгын газрын дарга Хяналт шалгалтын газрын дарга Б.Гт хуваарилсан. Хяналт шалгалтын газрын дарга Б.Г хяналтын улсын байцаагч А.М хуваарилсан байна. Хяналтын улсын байцаагч А.М албан бичгээр ирүүлсэн гомдлыг шалгаад хариуг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 7/7114 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

4.3. Хяналтын улсын байцаагч Д.Ч******* Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Аийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт заасны дагуу хяналт шалгалт үйл ажиллагааг явуулсан.

4.4. "Сангийн үүсгэн байгуулагч Ч.А би танай хуулийн этгээдийн архиваас үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай Л.Лхгийн гарын үсэг, тамга бүхий Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн О*******т хсан 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг байсан юм. Сангийн үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулах бүртгэлийн үндэслэл болсон дээрх албан бичиг нь хуурамч байх өндөр магадлалтай байсан тул би Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хаж уг асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан юм.

4.5. Цагдаагийн байгууллагаас миний гомдлыг шалгаад сангийн үүсгэн байгуулагч Л.Лх нь сангийн үүсгэн байгуулагчдын мэдээлэлд хууль бусаар өөрчлөлт оруулан бүртгэл хийлгэсэн болохыг тогтоосон.

4.6. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тогтоолоор Л.Лхг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Л.Лхд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.7. Дээрх үндэслэлээр буюу гэмт хэрэг үйлдэх замаар сангийн үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн илт хууль бус бүртгэлийг бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийн дагуу холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сан болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

4.8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн с регистрийн 1009788 дугаарт бүртгэлтэй Монголын эрүүл ард сан ТББ-ыг анх үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н хсан хүсэлт, тус сангийн товч танилцуулга, удирдах зөвлөлийн гишүүдээр Х Ф, Э, Б.Н, Ч.А, Л.Лх гэх 5 нэр бүхий иргэний танилцуулга, хаяг байршлын тодорхойлолт, үүсгэн байгуулах тухай дээрх 5 иргэний оролцсон 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл, уг хурлаас баталсан дүрэм, удирдах зөвлөлийн 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/01 дүгээр тогтоол, Монголын эрүүл ард сан НҮТББ-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр тушаалаар улсын бүртгэлд бүртгэж, олгосон 2091 дугаартай гэрчилгээ зэрэг бусад нотлох баримт тус тус байна.

4.9. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр "хэрэг бүртгэлийг хаах тухай" тогтоолд "... Дээрх баримтуудаас дүгнэхэд, Л.Лхг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах, гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Л.Лх нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэл,...-ийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна." гэж дурдсан байх тул гэмт хэрэг үйлдэх замаар улсын бүртгэлд авагдсан 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн О******* танаа гэх баримтын үүсгэн байгуулагчаар Д.О, С.Э. Д. Х гэж тодорхойлсон хэсгийг хүчингүй болгож зөрчлийг арилгах зүйтэй байна.

4.10. Сонсох ажиллагааны явцад оролцогч Л.Лхтэй 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 9******* дугаарын утсаар холбогдоход "...Би энэ асуудлыг мэдэж байгаа, цагдаа, прокурор шалгаад дууссан. Тэр баримтад бичигдсэн хүмүүсийг танина, С.Э бол миний эхнэр, Д.О миний талийгч болсон найзын эхнэр, Д.Х бол миний ээж. Бүгдийн регистр нь байгаа." гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

4.11. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хяналтын улсын байцаагч Д.Ч******* 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Нотариатын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн хууль ёсны шийдвэр болно.

4.12. Түүнчлэн Л.Лхгийн эрх ашиг зөрчигдөөгүй, Монголын эрүүл ард сан ТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн зөрчлийг Улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн арилгасан болно. Мөн Монголын эрүүл Ард Сан ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Лхгийн тодруулсан шаардлагад "Учир нь Улсын байцаагчийн дүгнэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 зүйлийг үндэслэл болгон дүгнэлт гаргасан нь өөрөө үндэслэлгүй байна." гэж дурдсан нь өөрөө үндэслэлгүй байна.

4.13. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд Улсын бүртгэлийн үйл ажиллага хяналт тавих чиг үүргийг зохицуулж өгсөн байдаг бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт "Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллага хяналт тавих чиглэлээр дараах, эрх үүрэгтэй байна." гэж мөн зүйлийн 18.7.1 дэх заалтад "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалт шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах" гэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/******* дүгээр тушаалаар баталсан "Улсын бүртгэлийн үйл ажиллага хяналт шалгалт хийх журам"-ын 15.1-д "Улсын байцаагчийн албан шаардлагыг шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах тохиолдолд үйлдэнэ." гэж заасныг үндэслэн дүгнэлтээ гаргасан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Гуравдагч этгээд Ч.А тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. "М*******" ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчээс 2023 оны 3-р сарын 28-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

5.2. А миний бие" М*******" ТББ-ын үүсгэн байгуулагч Удирдах зөвлөлийн гишүүнээр 2001 оноос хойш ажиллаж ирсэн бөгөөд удаа дараагийн Улсын бүртгэлээр энэ нь баталгаажсан болно.

5.3. Гэтэл манай төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л. Лх нь 2005, 2017 онуудад хуурамч бичиг баримт үйлдэж, Улсын бүртгэлийн байгууллагыг хууран мэхэлж, иргэн намайг уг Төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчаас хассан байсныг улсын байцаагчийн актууд болон, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 10-р сарын 25-ны дүгээр тогтоолоор Л. Лх нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан билээ.

5.4. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг Прокурорын байгууллага хуульд заасны дагуу тогтоосон бөгөөд Л. Лх ч гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг тул гэмт хэргийн үр дагаврыг арилгаж, хуурамч баримт бичиг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлийг зөвтгөсөн нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.

5.5. Дээрх улсын байцаагчийн актууд болон прокурорын тогтоолыг үндэслэн хийгдсэн улсын бүртгэлүүд нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Мгийн гүйцэтгэх захирал Л.Лх нь нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулсны эцэст улсын байцаагч Д.Ч гаргасан ******* дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тус байгууллагын үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох /хх-203 хуудас/ гэж тодорхойлсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс үндэслэлээ улсын байцаагчийн дүгнэлт болон үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47 дугаар зүйлийн 47.1.6-т дурдсан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус гэж маргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн О*******т гаргасан бичиг баримтад Байгууллагын үүсгэн байгуулагчид гэсэн хэсэгт Ховард Х, Д.О, Ч.А, С.Э, Д.Х гэсэн 5 хүнийг бичиж, Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гэсэн хэсэгт Л.Л гэж бичиж, гүйцэтгэх захирал Л.Л гэж гарын үсэг зурж баталгаажуулан өгсөн нь улсын бүртгэлийн хувийн хэрэгт хадгалагдсан байна. /хх1-63/

4. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд Л.Лх нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэл, мөн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурал-ын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар хуульчилсан бөгөөд цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн, уг тогтоол хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан лавлагаа /хх1- 74 хуудас/ -аар тогтоогдож байна.

5. Улмаар Мгийн үүсгэн байгуулагч Ч.Аийн гаргасан гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч******* нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг гаргажээ.

6. Тус дүгнэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Улсын бүртгэлийн үйл ажиллага хяналт шалгалт хийх журмын 14-т заасныг үндэслэсэн байх бөгөөд ...Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд ...Дээрх баримтуудаас дүгнэхэд Л.Лх нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэл, ...-ийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дурдсан байх тул гэмт хэрэг үйлдэх замаар улсын бүртгэлд авагдсан 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн О******* танаа гэх баримтын үүсгэн байгуулагчаар Д.О, С.Э, Д.Х гэж тодорхойлсон хэсгийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах нь зүйтэй байна. гэж дүгнэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архив дахь регистрийн 1009788 дугаарт бүртгэлтэй Монголын эрүүл ард сан ТББ-ын хувийн хэрэгт хадгалагдаж буй 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хууль зүй дотоод хэргийн яамны мэргэжилтэн О******* танаа гэх баримтын үүсгэн байгуулагчаар Д.О, С.Э, Д.Х гэсэн хэсгийг хүчингүй болгож, зохих тэмдэглэгээг хийхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7. Тодруулбал, дээрх прокурорын тогтоолд Л.Лх нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг Монголын эрүүл ард сан ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн энэ тохиолдолд хяналтын улсын байцаагч нь улсын бүртгэлийн үндэслэл болсон баримт бичигт хуурамчаар бүртгүүлсэн гэх С.Э, Д.О, Д.Х нарын 3 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх, 4.1.5-т заасан улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж хөтлөх зарчимд нийцсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс үүсгэн байгуулагчдын жагсаалтыг хэсэгчлэн хүчингүй болгож Ч.Аийг үүсгэн байгуулагчаар дур мэдэн үлдээсэн нь хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллага хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна гээд 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалт шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж тус тус заасан.

9. Хуулийн дээрх заалтаар улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь иргэний гомдлын дагуу хяналт шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбогдуулан бүртгэлд өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргах бүрэн эрхтэй.

10. Иймд хяналтын улсын байцаагч Д.Ч******* нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, гомдол гаргагчаас гаргасан гомдлын дагуу хуулийн хүчин төгөлдөр прокурорын тогтоолд үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дүгээр дүгнэлтийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Мгийн гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэлд Их Британи, Умард Ирлын нэгдсэн вант улсын иргэн H*******, Монгол Улсын иргэн Ч******* А нар бүртгэлтэй байгаа нь мөн дээрх үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 /2015 он/ дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол эрүүл ард сан сангийн гүйцэтгэх захирал Л.Лхгийн Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын хяналтын байцаагчид холбогдуулан гаргасан улсын байцаагч Д.Ч гаргасан ******* дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь тус байгууллагын үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ