Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/992

 

     

Г.Ү, Ш.Д, Д.Ү нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

хохирогч З.Б,

хохирогч Л.Д, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

хохирогч “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч,

хохирогч “Ө” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.О,

иргэний нэхэмжлэгч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,

шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Д.Үын өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Б, А.Д болон хохирогч Л.Д, Ц.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ү, Ш.Д, Д.Ү нарт холбогдох 1811031310789 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Г овгийн Ггийн Ү, 1969 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

            2. Б овгийн Шы Д, 1969 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            3. Б овгийн Дгийн Ү, 1949 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 72 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, зээгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 28-163 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УХ49020584/;

            Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн:

хохирогч З.Бд “...Дүнжингарав хорооллын хажуу талын 1 га газрыг “Мон масло” ХХК-д 450 сая төгрөгөөр зарах гэж байгаа, ашгаа хувааж авъя” гэж Д.Үын нэр дээрх хуурамч газрын гэрчилгээ үзүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн хажууд 6.000.000 төгрөгийг, дараа нь 1.000.000 төгрөгийг, нийт 21.000.000 төгрөгийг залилан авсан,

 

            шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн

хохирогч О.Цд “...Хурхын гурил авч, “Барс” худалдааны төв дээр зарна, худалдаж авах хүн нь бэлэн байгаа болохоор 4 хоногийн хугацаатай 20 сая төгрөг зээлээч, 24 сая төгрөг болгож эргүүлэн өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг залилан авсан,

хохирогч А.Дд “Гурил авна” гэж Ш.Дгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1-35 тоот Ү-2205058000 дугаарын бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 20 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар зээлэн Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж итгэл төрүүлэн гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 20.000.000 төгрөгийг залилан авсан,

            хохирогч Ц.Эад “Зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хас” банктай 1010018601 дугаартай “Барьцааны гэрээ” 1010018601 дугаартай батлан даалтын гэрээ, 1010018601-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан Ц.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 хэсэг гудамж 163 тоот 112,5 м2 зуслангийн газар, орон сууцыг барьцаалан залилан 47.694.370 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Л.Нээс “7 хоногийн дараа өгнө” гэж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза”-гийн урд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ү, Ш.Д нар нь “Ариг” банканд барьцаанд тавьсан зээлийг төлж чадахаа болилоо, надад “та 10 сая төгрөг олоод өгчих, таны барьцаанд тавьсан Баянзүрх дүүрэг дэх нэг өрөө байрыг ББСБ-аас гаргаж авъя. Та байраа алдах гээд байна шүү дээ” гэж 10 сая төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 50.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

            шүүгдэгч Г.Ү нь үргэлжилсэн ганцаараа:

хохирогч Л.Нт “манай дэлгүүрийн бараа багадаад байна, та өөрийн амьдарч байгаа 3 өрөө байраа барьцаанд тавьж зээл аваад өгөөч, удаахгүй өгнө” гэж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Ариг” банканд Л.Нийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-125 тоот, угсармал 3 өрөө байрыг барьцаанд тавин 30.000.000 төгрөгийг,

            иргэн Л.Дгаас “БНХАУ руу адууны гэдэс гаргах гэж байгаа юм. Энэ их ашигтай наймаа, худалдан авах хүмүүстэй нь гэрээ байгуулсан, наймаагаа хийгээд танай хашаа байшинг барьцаалсан зээлийг төлөөд байрыг чинь суллаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Лексус-470 маркийн 38-47 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 201701/05 дугаартай “Зээлийн гэрээ” гэрээ байгуулан халхавчилж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн Адистит” ХХК-д 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар барьцаалан 9 сая төгрөг зээлж авч залилсан,

            “Ө” ХХК-аас “бууз баншны үйлдвэрт ашиглана, Дорнод аймгийн салбарт гурил хэрэгтэй байна” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа 7,100,000 төгрөгийг тушааж, итгэл төрүүлэн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Рокмон бюлдинг” ХХК-ийн 1006 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан халхавчилж, нийт 28.150.000 төгрөгийн үнэ бүхий гурил залилан авч “Ө” ХХК-д 21.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

            хохирогч А.Эээс 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “түр хугацаагаар зээлж, дараа төлнө, удахгүй нэг мөр тооцоо хийж дуусгана” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулж бусдад төлөх төлбөрөө төлүүлэх, зээлийн төлөлт хийлгэх, дэлгүүртээ бараа авах зэргээр өөрийн болон бусдын дансаар нийт 86,746,800 төгрөгийг шилжүүлэн залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

            2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э Мтэй зээлийн гэрээ байгуулан 2016-2017 онд “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч өгнө” гэж хуурч, өөрийн нэр дээрх бүртгэлийн Ү-2206000381 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байрны 10 тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 28.000.000 төгрөгийг залилан авсан,

            2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “дүүг нь ХСИС-д оруулж өгнө” гэж хуурч, бусдаар дамжуулан иргэн Ш.Баас 20.000.000 төгрөгийг авч залилсан,

            2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “М” ХХК-тай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан халхавчилж 8.500.000 төгрөгийг байгууллагын дансанд тушааж бусдад итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 43.100.000 төгрөгийн үнэ бүхий гурил зээлээр авч 33.700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч Г.Ү нь нэр бүхий 11 хохирогчид нийт 3.87.191.170 төгрөгийн,

            шүүгдэгч Ш.Д нь нэр бүхий 5 хохирогчид нийт 128.694.370 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, шүүгдэгч Ш.Д, Г.Ү нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн гэмт хэрэгт холбогдуулан,

            шүүгдэгч Д.Үыг бусадтай бүлэглэн 1 хохирогчид 21.000.0000 төгрөгийн хохирол учруулж залилсан;

            шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Бг залилсан...” гэмт үйлдэлдээ Д овогтой Үын нэр дээр “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 10.000 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн” гэх бүртгэлийн 000459575 дугаартай хуурамч гэрчилгээ буюу эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

            шүүгдэгч Г.Ү нь “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э Мтэй “Зээлийн гэрээ” байгуулан 28 сая төгрөгийг залилсан...” гэмт үйлдэлдээ иргэн Н.Шгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байрны 10 тоот хаягт байршилтай 28м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэгдсэн гэх бүртгэлийн Ү-2206000381 дугаартай хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эд баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Ү, Ш.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Д.Үыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811031310789 дугаартай хэргээс шүүгдэгч Ш.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г овогт Ггийн Үийг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Шы Дг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Дгийн Үыг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Үт 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Дд 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Үт энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 9 жил 4 сар 3 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үийн цагдан хоригдсон 766 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарын хүүхэд болох 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 13 настай, Дгийн Буянхишигт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үээс нийт 260.649.318 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Бд 6.553.333 төгрөг, хохирогч О.Цд 8.750.000 төгрөг, хохирогч А.Дд 7.500.000 төгрөг, хохирогч Ц.Эад 23.847.185 төгрөг, хохирогч Л.Дд 8.000.000 төгрөг, хохирогч Л.Нт 40.000.000 төгрөг, “Ө” ХХК-нд 21.050.000 төгрөг, хохирогч А.Эт 72.468.800 төгрөг, хохирогч Д.Эт 28.000.000 төгрөг, хохирогч Ш.Бд 10.780.000 төгрөг, хохирогч “М” ХХК-д 33.700.000 төгрөгийг, шүүгдэгч Ш.Дгээс нийт 56.650.518 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Бд 6.553.333 төгрөг, хохирогч О.Цд 8.750.000 төгрөг, хохирогч А.Дд 7.500.000 төгрөг, хохирогч Ц.Эад 23.847.185 төгрөг, хохирогч Л.Нт 10.000.000 төгрөгийг олгож, хохирогч нар нь шууд бус хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 000459575 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000436040 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000658519 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хуурамч гэрчилгээг тус тус устгуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг сидиг тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ү нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс бодит үнэнийг тогтоохгүй хэт нэг талыг барьж эррүүгийн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Миний насаараа цуглуулсан мөнгө маань улсын банкинд хүүтэй хадгалуулсан байсныг залилагч Ш.Д “орон сууц барьцаалсан” гэж надтай гэрээ хийж нотариатаар батлуулсан. Барьцааны эд зүйлсэд итгэж мөнгөө зээлүүлсэн Ш.Дд би бэлнээр тоолж өгсөн. Энэ хүний адаг эхнэртэй өгсөн нь надад хамаагүй. Дгээс миний бие бодит хохирлоо авна. Би Үтэй гэрээ хийж мөнгөө өгөөгүй. Орон сууц гэж 2 давхар барилгыг үзүүлсэн. Энэ орон сууцны барьцааны зүйлсийг зарж өгч миний хохирлыг гаргаж өг. Би 20 сая төгрөгийг нэг жилийн хугацаатай гэрээ хийж зээлүүлсэн. Үт би мөнгө өгөөгүй, хуулийн хүрээнд нотлох баримт бичиг байсаар байтал 20 сая төгрөг маань бүр 15 сая төгрөг болгочихоод Үтэй хуваана гэдэг ямар хуулийн заалтаар шийдвэрлэж байгааг эсэргүүцэж байна. Нотлох баримтын хүрээнд явах хэрэгтэй. Д миний 25 сая төгрөгийг төлөх ёстой. Би Дтэй гэрээ хэлэлцээр хийж барьцааны зүйлд итгэхгүй яах юм бэ. Монгол Улсын нотариат, Улсын бүртгэлийн газар, Баянгол дүүргийн өмч хувьчлалаар барьцаанд орон сууцны гэрчилгээг барьцаалсан байхад би итгэж 20 сая төгрөгөө өгсөн. Энэ адгийн хүнээс миний мөнгийг хурдан шуурхай олж өгч ахмад настан А.Дг хэдэн жил амьд сэрүүн явуулж өгөөч. Надад Ү ямар ч хамаагүй. Үт Д өгсөн нь надад хамаагүй. Ү гэдэг эмэгтэйг би мэдэхгүй. Өндөр настай намайг Д зээлийн гэрээгээр халхавчилж залилангийн гэмт үйлдэл хийсэн. Настай хүнийг хуурч мэхэлж эмээ шигээ хүнийг хууран мэхэлсэн энэ гэмт хэрэгтэнд 3 жил бага, 9 жил өгөх ёстой. Зүйл анги нь хүртэл бага байна. Би 25 сая төгрөгөө гаргуулж авмаар байна. Надад 10 сая төгрөгний гэм буруугүй хохирол учруулсан. Гэм буруугүй 5 сая төгрөгөө олж авсан. Үндсэн мөнгө 20 сая үүнээс нэг ч төгрөг өгөөгүй. ....” гэжээ.

Хохирогч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс бодит үнэнийг тогтоохгүй хэт нэг талыг барьж эрүүгийн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Улс эх орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэж, улсдаа үнэнчээр ажиллаж, эх оронч сэтгэлээр хүмүүжиж, өдий хүрч ажил үүргээ гүйцэтгэж яваад 3 удаа харвалт өгч, одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон билээ. Ү надаас мөнгө авахдаа хариуцлага алдсан. Монгол Улсын шүүгч Б, Улсын бүртгэгч Э нарын үнэт цаасыг ашиглаж залилангийн хэргийг санаатайгаар, Буянжаргал, Л нараас энэ гэрчилгээг барьцаалж, Буянжаргалд газраа зарчихсан, дундын данс нээчихсэн Буянжаргал гэдэг эмэгтэйн 130 сая төгрөгийг авчихсан. Одоо Хан-Уул дүүргийн Иргэний шүүхээр шийдвэрлээд мөнгийг нь төлж байгаа. Хуурамч газар гэдгээ мэдсээр байж ахин залилангийн хэрэг хийсэн, “Мон Масло”-д очиж итгэл төрүүлж Г дээр намайг дагуулан очиж газрын гэрчилгээгээ надад барьцаанд өгсөн. Гэрч Г “Мэдээллийн санд оруулж өгөөд ир” гэж мэдүүлэг өгсөн байна. Яг надад энэ үгээ хэлж мөнгө авсан. Бодит хохирлыг Ү төлөх ёстой. Барьцааны зүйлээ надад өгсөн. Үүнийг би Цагдаагийн байгууллагад өөрийн гараар хүлээлгэн өгсөн. Энэ газрыг хуурамч гэдгийг надад барьцаанд өгөхөөс өмнө мэдэж байсан. Санаатайгаар энэ үйлдлийг өөрөө гардаж хийсэн. “Мон Масло” ХХК-ийн захирал Г мэдүүлэгтээ “энэ газрыг зараад эмээ нь эмчилгээнд явна” гэсэн ба энэ үгээ надад ч гэсэн хэлсэн. Гэрч Г нь “наад гэрчилгээ чинь мэдээллийн санд байхгүй юм байна” гэж хэлсэн. Гэвч энэ үгийг хэлэхэд харин мэдээллийн санд байхгүй болохоор 30 сая төгрөг хэрэгтэй, манай ахын хүүхэд мэдээллийн санд оруулж өгөх гээд байгаа юм гээд надад итгүүлж миний үнэт эдлэлийг барьцаанд тавиулсан. Солонгос руу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр явсан. Эмчилгээгээ хийлгэж ирээд анхны мэдүүлгээ “40 сая төгрөгөө авч явсан нь үнэн” гэж үнэн өгсөн. Үын энэ үг нь үнэн байсан. Иймээс миний бодит хохирол 42 сая төгрөг бөгөөд баримт /төлсөн/ нь хавтаст хэрэгт байгаа. Энэ хүн барьцааны зүйл тавьж надаас бэлнээр мөнгө авсан ба “Мон Масло” ХХК-ийн Г дээр намайг дагуулж, надтай цуг орсныг Гоор гэрчлүүлмээр байна. Мөн хэргийг мөрдөн байцаалтад буцаамаар байна. Үын хэргийг Монгол Улсын шүүгч Бгүйгээр шийдэж болох хэрэг биш байна. Гэрчилгээ олгож өгсөн Э, Б хоёр Үын залилах гэмт хэргийн үүсвэрийг тавьж өгсөн. Ашигласан хүн нь хэргээ үнэн зөв хүлээхгүй, үйлдэх боломжийг олгож өгсөн Э, Б нар миний хохиролыг хамт төлөх ёстой. Мөн Ц эгч “Монос дэлгэрэх” ХХК-иас авсан мөнгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн надаар төлүүлэх нь маш буруу. “Монос дэлгэрэх” ХХК-д надаар 7 сая төгрөг төлүүлсэн. “Монос дэлгэрэх” ХХК-ийн данс руу орсон тул “Монос дэлгэрэх” ХХК-иас би нэхэмжилж байна. “Монос дэлгэрэх” ХХК-ийн мөнгийг Д, Ү, Ү төлөх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн төлөх ёсгүй. Ү “...”Монос дэлгэрэх” рүү мөнгө шилжүүлж өгөөч, эгч нь Ү та нарын мөнгөөр байр авсан, тэр байрыг авахдаа чиний мөнгөөр авсан юм, уучлаарай” гээд надаар төлүүлсэн. Байр нь өөрийн нэр дээр байсан. Тэр байрыг зарсан нь үнэн. Өөрийн дансны хуулга дээр байгаа. Зарсан байрны мөнгөнөөс Алтанцэцэг өмгөөлөгч 30 саяыг нь авсан. Д банкин дээр дээрэмдээд авсан гэж байцаагчид хэлсэн. Эрдэнэ-Очирын дансаар өгсөн мөнгө нь “Монос дэлгэрэх” рүү шилжүүл гэсэн мөнгө. “Монос дэлгэрэх” рүү хүү нь гээд би шилжүүлсэн. Энэ хуралд оролцохдоо миний эрүүл мэндийн асуудал хэцүү байсан. 220/180 даралттай, өмгөөлөгчгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамгаалах хуультай. Хүндэтгэх шалтгаантай байхад хурлыг өмгөөлөгчгүй явуулсан. “Монос дэлгэрэх” ХХК-д намайг 7 сая төгрөг данс руу хийснийг хохирогч Ц мэдүүлэгтээ гэрчилсэн. Ү хэргийг мөрдөн байцаалтад буцаан, мөн “Монос дэлгэрэх” ХХК-иас 7 сая төгрөгийг нэхэмжилж байна. Үтай холбоотой хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гэрч, хохирогч Л, гэрч, хохирогч Буянжаргал нараас мэдүүлэг авах, Б, Э нар байцаалтад байлгах саналтай байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Б Үын мөнгийг хүүтэй нь төлж өгнө гээд миний 70 сая төгрөгийг залилаад Өмнөд Солонгос руу яваад өгсөн. Бг явахад хяналтын прокурор Мандахнаран, Бямбадагва нар тусалсан. Таслан хорих арга хэмжээ аваагүй, Э яллагдагчаар татагдсан үедээ Солонгос руу Б руу яваад ирсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, шүүгдэгч Д.Ү намайг залилсан учраас түүнээс хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Л.Д, Ц.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал давж заадлах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Ү нь хохирогч Г. Дгийн эзэмшлийн “Тоёото Лексус-470” маркийн 38-47 УНР улсын дугаартай авто машиныг “Грийн адистит” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2017/01/05 тоот зээлийн гэрээ /10хх 204 тал/, Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ /10хх 206 тал/-г байгуулж 9.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Хохирогч Л.Д “...Анх Т.Ү нь 2013 онд гэж санаж байна. Миний нэр дээр зээл байдаг юм. Тэр зээлээ хаахад мөнгө хэрэгтэй болоод байгаа учраас та машинаа барьцаалаад зээл аваад өгөөч гээд тухайн үедээ 5.0 орчим сая төгрөгийн зээл авсан. ..., тэр зээлийг нэг жил орчим болгож байгаад төлж бид нар машинаа авсан. Тэгэхдээ бид нарын хувьд гараашийн мөнгө төлөөд бас хохирсон. ..., Ү нь надад нэг сая төгрөгийг өгсөн бөгөөд өмнө нь энэ машиныг барьцаалж зээл авч байхдаа Үийн өмнөөс нөхөр бид хоёр гараашийн мөнгө зарим сарын хүүг нь төлж байсан болохоор тэр мөнгөө авч байна гэж авсан. ...” /4хх 70 тал/ гэх, “....Би энэ байгууллагаас 9.000.000 төгрөгийг зээлж аваад энэ мөнгийг Үт өгсөн. Уг нь Дгийн дансаар ХААН банкны дансаар нь шилжүүлээд Д нь мөнгөө Хүүхдийн 100-ийн ХААН банкнаас авч гарч ирээд машинд суугаад Ү нь тэр мөнгөнөөс надад нэг сая төгрөгииг нь өгсөн юм. ..., Өмнө нь Ү нь манай машиныг өөр нэг байгууллагад барьцаанд тавиад унуулахгүй зогсоол дээр тавиулаад мөнгө авсан байсан бөгөөд тэр зээлийг нь Ү өчнөөн юм болж байж төлүүлсэн, энэ зээлийн зарим хүүг нь бид нар төлж байсан. ..., болохоор тэр байдлаа бодоод та өчнөөн тус болж байсан гэж хэлээд тэр нэг сая төгрөгийг өгсөн юм. ...” /10хх 197/ гэх, “...Миний тэтгэвэрийн данснаас сар бүр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас суутгал хийж авч байгаа. ..,Ү нь манай машиныг барьцаанд тавиулаад 9.000.000 төгрөгний зээл авсан бөгөөд Шүүхийн шийдвэрээр энэ эээлийн хүү алдангийг тооцоод надаас 11.466.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа, Би энэ мөнгийг Үээс гаргуулж авах саналтай байна. ...” /10хх 199 тал/ гэх мэдүүлгийг өгсөн байдгаар шүүгдэгч Г.Ү нь урд өмнө хохирогч Л.Дгийн автомашиныг барьцаалж зарим төлбөрийг хохирогчоор төлүүлж байсан зэрэгт тооцож 1.000.000 төгрөгийг өгсөн болох нь нотлогддог. Хохирогч Л.Дд 11.664.406 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01245 дугаар шийдвэр /10хх 209 тал/-ийн дагуу Л.Д, Г.Ү нараас зээлийн гэрээний үүрэгт 11.466.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 198.406 төгрөгийг гаргуулан “Грийн адистит” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогддог атал анхан шатны шүүх хохирлын хэмжээг нэг мөр тооцож шийдвэрлээгүй болно. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь хохирогч Ц.Эын өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү-2203025519 дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар хустай 1 дүгээр хэсэг гудамж, 163 тоот хаягт байрлах 112.5 м.кв амины орон сууц /10хх 23 тал/, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн 0190043 дугаар бүхий зуслангийн зориулалт бүхий 400 м.кв газар /4хх 90 тап/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө 14 хоногийн хугацаатай Хны зээлийн барьцаанд тавиад өгөөч гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн нэг өмчлөгч болох хохирогч Ц.Э нь 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн №1010018601-01 тоот барьцааны гэрээ, №1010018601-02 тоот баталгаат ипотекийн гэрээ /4хх 96,101 тал/ зэрэгт гарын үсэг зурсан байдаг. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь хохирогч Ц.Эад үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Л.Д барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, зохих зөвшөөрөл байхгүй тул Хнаас зээл олгоогүй гэж ойлгуулж байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/28279 дугаартай албан бичгээр албадан дуудлага худалдаагаар оруулахаар санал болгох доод үнийг тогтоосон талаар хохирогч нарт мэдэгдэх үед шүүгдэгч нарыг худал хэлсэн талаар анх мэдсэн байдаг. Хохирогч Л.Д нь эрхийн бүртгэлийн Ү-2203025519 дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар хустай 1 дүгээр хэсэг гудамж, 163 тоот хаягт байрлах 112.5 м.кв амины орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, барьцаалах талаар зохих зөвшөөрөл огт олгож байгаагүй атал иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Х” ХХК нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, өмчлөгчийн буюу хохирогчийн өмчлөх эрхэд халдсан байх хангалттай үндэслэлтэй байгаа болно. Хэрэгт авагдсан баримтаар буюу барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл /4хх 103 тал/ гэх баримтад хохирогч Л.Д нь огт гарын үсэг зурж байгаагүй, зөвшөөрөл олгож байгаагүй болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/892 дугаар шийтгэх тогтоолын хохирогч Ц.Э, Л.Д нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж хохирогч нарын буюу Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар хустай 1 дүгээр хэсэг гудамж, 163 тоот хаягт байрлах 112.5 м.кв амины орон сууц, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн 0190043 дугаар бүхий зуслангийн зориулалт бүхий 400 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ... Солонгос явж 10 жил 2 сар өөрийн шударга, үнэнчээр хөдөлмөрлөж, авсан цалингаа хурааж эх орондоо ирж “Амирлан Заяа” ХХК-г 2012 онд үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагааныхаа дагуу бууз, банш, хэрчсэн гурил, үхэр, адууны тушенк гэх мэт эрүүл хүнс үйлдвэрлэж баялаг бүтээн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмэрээ оруулж явсан билээ. Миний бие нь өөрийн хийсэн үйлдлийн хор уршгийг яс махандаа тултал ойлгож ухамсарласан, гэм буруугаа мөрдөн байцаалт, прокурор болон шүүхийн шатанд ч хүлээж байсан, одоо ч хүлээж маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хохирол төлбөрийн хувьд төлж байсан ба үлдэгдэл хохиролоо бүрэн төлж барагдуулна гэдгээ амлаж байна. Өөрийнхөө ач, зээг хараад сууж байх насандаа энд ийм хэрэгт холбогдчихоод өдий насандаа энэ газарт сууж байгаадаа асар их харамсаж, шаналж байна. Мөн хохирогч нараасаа уучлалт гуйж байна. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “ЖДҮ”-гийн хэргээр би 4 жилийн хорих ял авсан. Чингэлтэй дүүрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, 4 хүнийг тусгаарлаж, миний хэргийг түрүүлж шалгаад надад 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эмэгтэйчүүдийн хорих ангид 4 сарын хугацаанд хорих ял эдэлж байгаад 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр энэ хэрэг ирсэн. Энэ хугацаанд хохирогч “Ө” ХХК, болон хохирогч нарт ял авахаасаа өмнө бага хэмжээгээр хохирлыг төлж байгаад ял аваад явсан. Миний хохирол төлбөр төлөлт зогссон. Би хохирогч нарыг залилаж, зугтааж, оргон зайлсан үйлдэл байхгүй. Үйлдвэрлэлээ ажиллуулж байгаад олсон орлогоороо хохирогч нарт мөнгөө төлж байгаад 4 жилийн хорих ял авч хохирогч нар надад гомдол гаргасан. Үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Урьдын 4 хүн надаас “ЖДҮ”-ийн хэргээр мөнгө авч оргон зайлж зугтаагүй байсан бол хохирогч нарт хохирол учруулахгүй байсан. Аль ч компаниуд паданаас паданы хооронд буюу өрнөөс өрний хооронд явдаг. Эдгээр хүмүүсийн төлбөрийг төлж үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4 жилийн хорих ял авч, надад үлдэгдэл 3 жил 4 сар 3 хоногийн ял үлдсэн байсан. Цагдан хориход би 2 жил 1 сар 5 хоног хоригдсон. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар 6 жилийн хорих ял авч, нийт 9 жил 4 сар 3 хоногийн хорих ял оногдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ маргадаггүй, хохирол төлбөрөө төлж, төлөхөө илэрхийлж байсан. Миний биеийн эрүүл мэндийн байдал: Чихрийн шижин өвчтэй 28.2 хүрч ихэсдэг, артерын даралт 220 хүрч ихэсдэг тогтмол зүрх, сахар, даралтны эм уудаг. Цагдан хорих 461 дүгээр ангид 2 жил 1 сар 2 хоног хоригдож байхдаа эмнэлэг болон эмчийн бүрэн хяналтад байсан. Одоо хорих 409-р ангийн эмчийн хяналтад байгаа. Миний эрүүл мэндийн тодорхойлолт өмгөөлөгч Ж.Гантулгад байгаа. Хохирогч З.Б худлаа хэлж байна. Өнөөдөр Г.Ү ял авч явсан болохоор ар гэрт нь үлдэж байгаа ээж, нөхрөөс нь мөнгөө гаргуулах гэсэн үндэслэлээр ээж, нөхрийг минь гүтгэж байна. Хохирогч З.Б нь Начинзаан ломбарданд эд зүйлээ барьцаанд тавьж өгөхдөө надтай цуг орсон. Автомашинд мөнгөө тоолж надад өгсөн. Миний ээж энэд ямар ч хамаагүй. З.Б нь Бд 60.000.000 төгрөг өгч Солонгос улс руу зугтаалгасан. 72 настай миний ээжийг битгий гүтгээчээ. Шүүх үнэн зөв шийдвэрлэсэн. Шүүхээс энэ хүнийг торгож явуулсан. Энэ мөнгийг би авсан, би төлж байсан. Төлж байсан баримт нь хохирогч З.Бгын нөхрийн данс руу мөнгийг шилжүүлсэн байгаа. Хохирогч З.Б нь миний ээжид болон Ш.Дд нэг төгрөг ч өгөөгүй. Би авсан. Хохирогч З.Б нь надад 20.000.000 төгрөг өгсөн. 17.000.000 төгрөг, 3.000.000 гэж хувааж нийт 20.000.000 төгрөг өгсөн. Газар зарна гэж хохирогч З.Бгаас мөнгө авсан зүйл байхгүй. Нэг төгрөг ч ээждээ би зарцуулаагүй. Миний ээж, дүү нар боломжийн амьдралтай. Би хохирогч З.Бд 1.500.000 төгрөг төлөөд, 18.500.000 төгрөгийн хохирол төлбөр үлдсэн. Ял авахаасаа өмнө хохирогч нарт хохирол төлбөрийг төлж байсан. Хохирогч О.Ц, Л.Д нар дээр маргах зүйлгүй. Гэрээний дагуу 500.000 төгрөгийн төлөлтөө төлж байсан. Нэг удаа төлөлт хийсэн тэгээд би ял аваад явсан. Ш.Д нь нэг ч төгрөг авч идээгүй. Би авсан мөнгөө өөрөө зарцуулсан, би мөнгө авсан учраас хэргээ өөрөө хүлээнэ. Ш.Д, Д.Ү нар нэг ч төгрөг хэрэглээгүй. Хохирогч З.Б худал ярьж байна. О.Ц нь Ш.Дд мөнгө өгсөн гэж байгаа. 11.800.000 төгрөг өгөөд, Хаан банкны АТМ-ээс 8.200.000 төгрөг өгч, нийт 20.000.000 надад өгсөн. Энэ мөнгөнөөс 2.500.000 төгрөгийн би төлсөн. Ял авахаасаа өмнө төлөөд явж байсан. 17.500.000 төгрөг үлдсэн байгаа. Намайг ял аваад явсан чинь О.Ц нь “...Ш.Дд би 12.500.000 төгрөг өгсөн. ...” гэж байна. Эхлээд Г.Үт өгсөн гэсэн мөртлөө дараа нь намайг ял аваад явсны дараа “...Ш.Дд би 12.500.000 төгрөг өгсөн. ...” гэж мэдүүлдэг. Энэ нь худлаа байна. Надад мөнгийг 2 тасалж өгсөн. Энэ мөнгөнд Ш.Д, Д.Ү нар ямар ч хамааралгүй. Миний нөхрийг хөнгөрүүлэн зүйлчилж нэг нь ч гэсэн эрт хорихоос гарч хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулж, насанд хүрээгүй хүүхдээ асран хамгаалах хэрэгтэй байна. Миний өөрийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг минь харгалзан үзэж гомдлыг минь хүлээж авч надад оногдуулсан 9 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Үийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж оролцсон. Анхан шатны шүүхийн гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн дүгнэлтэд маргахгүй байгаа. Харин эрүүгийн хариуцлага оногдуулах хэсэгт гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Үийн хувийн байдлыг харгалзан үзээгүй. Шүүгдэгч Г.Ү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өсвөр насны 13 настай хүү, нөхрийн хамт амьдарч байсан. Одоо нөхөртэйгөө хамт хорих ял авсан. Хүүхдийнх нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудал шийдвэрлэгдээгүй. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих эрх нь хязгаарлагдсан. Шүүгдэгч Г.Ү нь хорих ангид 2 жил 1 сарын хугацаанд хоригдохдоо эрүүл мэндийн хавсарсан сахарын өвчин, цусны даралт ихсэх өвчтэй. Шүүгдэгч Г.Үийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргасан. 2018 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч Г.Үээс одоо ял авсан үйлдлүүдээ нэгтгэж шалгуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулж эрх зүйн байдал нь дордсон байна. Мөн Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Үт Эрүүгийн хуулийн ерөнхйи ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Г. Үнэнцэцэнт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2006 онд Солонгос Улсад ажиллаж байх хугацаандаа Үтэй танилцаж 2007 онд хүүтэй болсон. Ингээд 2009 онд Монгол Улсад ирж дундын хөрөнгөөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд хоёр үл хөдлөх хөрөнгөтэй хашаа байшин, мөн приус маркийн машин худалдаж авсан. Миний хувьд авто машинаараа хувийн такси үйлчилгээ явуулж амьдралаа боломжийн авч явж байсан. Энэ хугацаанд Ү нь “Амирлан Заяа” гэдэг нэртэй ХХК байгуулж, хэрчсэн гурил, бууз, баншны үйлдвэрлэлийг 5-н ажилчинтай эрхлэж байсан. Би энэ ажилд огт оролцож байгаагүй. Үийн “Амирлан Заяа” ХХК-д санхүүжилт хэрэгтэй, зээл авах шаардлагатай тул надад чи хамтран зээлдэгч буюу батлан даагчаар орох хэрэгтэй байна гэсэн. Би зөв зүйл хийж байгаа талаар анхааруулж удаа дараа хэлж байсан боловч “нэг иргэний компани, би дээд боловсролтой хүн, тооцоо судалгаа сайн хийсэн, чи санаа амар өөрийнхөө ажлыг хийж бай” гэдэг байсан. Зээл авснаас хойш 2 хүнээс мөнгө авахад би байлцсан, юун мөнгө яах талаар асуусан боловч “би зуучилж дундаас нь шагнал авна” гэхээс өөр зүйл надад хэлдэггүй байсан. Эдгээр мөнгийг гэр бүлийн болон миний хувьд хэрэглэж байгаагүй. Тухайн үед би сайн нягталж байгаагүйдээ маш их харамсаж байна. Би “Улаанбаатар такси” компанид 2018 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд хариуцлага алдаж байгаагүй. Би энэ ажлаа улам хариуцлагатай хийж өр төлбөрөө төлөх болно. Миний хүү одоо шилжилтийн буюу 13 настай бөгөөд Үийн ээжтэй цуг байдаг. Бид хоёр хоёулаа шоронд орсноор миний хүү сурч боловсрох, хүн болж төлөвших насан дээрээ тулах, зөвлөх, туслах, эцэг, эх нь байхгүйд маш их санаа зовж байгаа тул надад оноосон 3 жилийн хорих ялыг, хорихоос өөр төрлийн ялаар сольж хүүтэй минь цуг байх боломж олгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.Дгийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, мөн эрүүгийн хариуцлагыг асуудал дээр доорх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 31 ны өдөр хохирогч Ц.Эын үл хөдлөх эд хөрөнгийг Хны барьцаанд тавиулан 47.694.370 төгрөгний хохирол учруулсан гэх хэргийн талаар:

Ц.Э Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлгийг бичгээр “...Ү эхнэр бид хоёртой уулзаад “би өөрөө зээл авах гээд хурлаар орох болчихлоо, ахынхаа нэг өрөө байрыг баръцаалах гээд тохирчихсон байсан чинь ах маанъ зөвшөөрсөнгүй, та хоёр үл хөдлөх эд хөрөнгөө түр хэрэглүүлээч, би нэг сарын дотор чөлөөлүүлээд буцаагаад өгчихнө.” гэсэн, ...Ингээд эхнэр бид 2 ярилцаж байгаад өөрийнхөө өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн нэгдүгээр гудамжны 163 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгөд 1 сарын хугацаатаи итгэмжлэл хийж өгсөн.” /4хх 62-66/.

Г.Ү, Ш.Д нар бүлэглэн хохирогч Л.Нээс 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 10.000.000 төгрөг залилаж авсан, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19-13 тоот 1 өрөө 32.2 м2 байрыг хувь хүнд барьцаанд тавиулж, 10.000.000 төгрөг залилж авсан гэх үйлдлийн талаар:

 Л.Н 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “... нэг өрөө байрыг Багшийн дээдийн тэр хавьд байдаг банк бус санхүүгийн байгууллагад байрны ордерыг 10.000.000 төгрөгөөр тавиад Үт өгсөн. Би банкаар юм уу, бэлнээр өгснөө санахгүй байна. /4хх 223/, Л.Н 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргахдаа ... Өөрийн танил Энхбаатар гэдэг хүнээс 2016 оны 5 дугаар сард 10 сая төгрөг авч Үт өгсөн. /4хх 22-230/ Л.Н 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 13 тоот нэг өрөө байрыг Ү надаар хувь хүн дээр барьцаанд тавиулаад мөнгийг нь авсан юм, тухайн байр нь хэний эзэмшилд байгааг нь мэдэхгүй байна, алдсан юм, уг надад учирсан хохирлыг Ү нь учруулсан. Өөр хүн байхгүй. /5хх 1/ Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, С.Данзангийн гудамжны 9 дүгээр байрны 13 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү2204026515 дугаартай орон сууцны өмчлөх эрх нъ 2013 оны 9 дүгээр сарын 17 ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Л.Нийн өмчлөлд, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн С.Энхбаатарын өмчлөлд шилжсэн. /5хх 60/ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, С.Данзангийн гудамжны 9 дүтээр байрны 13 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү2204026515 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээгээр “...Худалдагч Л.Н, худалдан авагч С.Энхбаатар ...” /5хх 77-78/

2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг залилаж авсан гэх үйлдлийн талаар талаар:

Л.Н 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “... нэг өрөө байрыг багшийн дээдийн тэр хавьд байдаг банк бус санхүүгийн байгууллагад байрны ордерыг 10.000.000 төгрөгөөр тавиад 10.000.000 төгрөгийг Үт өгсөн, би банкаар юм уу, бэлнээр өгснөө санахгүй байна, тухайн байрны хүүг төлж чадахгүй болж байхаар нь “та хүнээс мөнгө зээлээч” гэж хэлэхээр нь өөрийнхөө дүү Нарантуяагаас мөнгө зээлээд 10.000.000 төгрөгийг “Гранд плаза” дотор өгөөд байрыг авчих гэж хэлсэн. /4хх 223-224/

Анхан шатны шүүх хохирогч Л.Н нь нэг өрөө байраа Багшийн дээдийн тэнд банк бус санхүүгийн байгууллагад тавьж зээл авсан, Ү хувь хүнд барьцаанд тавьж зээл авсан, 2016 оны 5 дугаар сард өөрийн танил Энхбаатар гэдэг хүнээс зээл авсан гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгүүд. Мөн нэг өрөө байраа тус барьцаандаа бусдад алдсан, одоо хаан хэнд байгааг нь мэдэхгүй мэтээр мэдүүлсэн байгаа ч Улсын бүртгэлийн албан бичиг, тус байраа 2017 оны 7 дугаар сард Л.Н нь өөрөө бусдад худалдсан гэрээг анхаарч үзэлгүй дүгнэлтээ гаргасан байна.

Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч А.Дгээс 20.000.000 төгрийг залилж авсан гэх үйлдлийн талаар:

А.Д 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...З.Б гэх хүн манай бэр байгаа юм. Д гэдэг хүнийг би таньдаггүй байсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сард манай бэр Б “манай танил Д гэх хүн мөнгө зээлэх гээд байна, та зээлэх үү, найдвартай, гурил буузны үйлдвэртэй, сард хангалттай орлого олдог” гэж хэлсэн. Би тухайн үед дансандаа 20 сая төгрөгийн хадгаламжтай байсан. Тэгээд надад Б найдвартай гээд байхаар нъ итгээд 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Дтэй зээлийн гэрээ байгуулан данснаас 20 сая төгрөг авч бэлнээр өгсөн. Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Гэрчилгээний хуулбар ... Зээлийи гэрээг А.Д, Ш.Д нар 20.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тэгш эрхийн үндсэн дээр, бусдын дарамт, шахалт, хүчин зүйлд авталгүйгээр өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсныг нотариат баталсан байна. Тус зээлийн гэрээний дагуу Улсын бүртгэлийн ГД:000658519, Ү-2205058000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, Барьцааны гэрээг байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх 71х, 72-73х, 74/

Шүүхийн шинжилгээн үндэсний хүрээлэнгийн 3147 дугаартай шинжээчийн дүгнэлт “...00658519 дугаартай Ү-2205058000 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний цаас жинхэнэ үнэт цаас байна. ...” /1хх 139-140/

Шүүхийн шинжилгээн үндэсний хүрээлэнгийн 5233 дугаартай шинжээчийн дүгнэлт “...0006585 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтны доод хэсэгт Улсын бүртгэгч гэсний ард Ч.Гандолгор гэсний урд зурагдсан гарын үсэг нъ харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Гандолгорын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай тохирно. Зүүн доод хэсэгт байх тэмдэгтийн дардас нъ харьцуулах загвараар ирүүлсэн Улсын бүртгэгчийн 213 гэсэн тэмдгийн дардастай тохирно. ...” /1хх 148-149/

Зээлийн эргэн төлөлт хийж байсан талаарх төлбөрийн баримт ... 2018.11.06 өдөр 800.000 төгрөг, 2018.12.03 өдөр 800.000 төгрөг, 2019.01.07 өдөр 800.000 төгрөг, 2019.02.11 өдөр 800.000 төгрөг 2019.03.10 өдөр 800.000 төгрөг, 2019.04.08 өдөр 600.000 төгрөг, 2019.05.09 өдөр 400.000 төгрөгийг Д картаар А.Дгийн данс руу нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд талууд харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ, Барьцааны гэрээг байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ жинхэнэ болохыг тогтоосон байна. Мөн зээлийн эргэн төлөлт гэж Ш.Дгээс нийт 7 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөг Дд шилжүүлсэн нь зээлийн гэрээ нь хэрэгжихүйц боломжтой байсныг харуулж байна. Аливаа нэгэн гэрээ хэлэлцээр эрсдэлд орох тохиолдол байдаг энэхүү зээлийн гэрээ эрсдэлд орсон гэрээний нэг тал эрсдэлд орсон гэрээг бусдыг залилсан гэж үзээд байвал иргэд хоорондоо сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээгээ эрүүгийн хэрэг мэт болгон мэдүүлж, бусдыг яллуулах сөрөг хандлага бий болно. Чухам л энэ гэрээний эргэн төлөлт нь зээл авсны дараа сараас тохирсон ёсоор 7 сарын хугацаанд тасралтгүй төлж байсанд оршино.

Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдөр 20.000.000 дараа нь 1.000.000 төгрөг нийт 21.000.000 төгрөг хохирогч Бгаас залилан авсан гэж дүгнэсэн хэргийн талаар:

...Ү нь 10 дугаар сарын 9-ний өдөр над руу залгаад “... чи 30.000.000 төгрөг олоод өгөх юм бол энэ газрыг 450.000.000 төгрөгөөр зараад ашгаа хувааж авъяа, чамд 1.000.000 төгрөг өгъе” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө болон нөхөр, талийгаач аав, ээжээсээ үлдсэн бүх үнэт эдлэл болох ээмэг, бөгж, хөөрөг зэргийг баруун дөрвөн замд Начин заан ломбардад 18.300.000 төгрөгийн барьцаанд тавиад 14.000.000 төгрөгийг тэр өдрөө ломбардны гадна Үт бэлнээр хүлээлгэн өгөөд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр таньдаг хувь хүн дээрээ бас эд зүйл барьцаанд тавиад 7.000.000 төгрөг аваад бэлэн 6.000.000 төгрөгийг Циркийн хажууд Үт өгсөн юм. Маргааш нь 1 сая төгрөгийг хадам ээжийнхээ данснаас Ү, Д нарт өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Мон масло” ХХК ийн захирал Д.Г гэрчээр мэдүүлэхдээ “...Би өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа зориулж Баянзүрх дүүргийн газар авахаар нилээн хөөцөлдөж хайж явсан. Гэтэл 2018 оны 10 сард л санагдаад байх юм Ү гэх настайвтар эмэгтэй надтай ирж уулзаад “надад газар байна, Дүнжингаравын зүүн талд автобусны буудлын хойд талын хэсэг газар байгаа, 450 сая төгрөгөөр зарна.” гээд Ү гэсэн нэртэй газрын гэрчилгээ үзүүлж байсан. ... Надтай уулзахдаа бол Ү ганцаараа л ирдэг байсан. Надтай тухайн үед Ү гэх хүн уулзаад л би сүүлд нъ авахгүй гэдгээ хэлээд явуулсан. Өөр хүмүүсийн талаар яриагүй. Бгаас 20 сая төгрөгийг Г.Ү авахад Д машинаараа хүргэж цуг явсан талаар маргадаггүй. Харин Бгаас мөнгө авах талаар ярианд оролцоогүй. Бгийн хувьд дараа нь 1 сая төгрөгийг Хадам ээж Дгийн данснаас авч өгсөн гэх боловч тухайн цаг үед Дгийн данснаас 1 сая төгрөг зарлагадсан үйл баримт талаар баримт байдаггүй.

Шүүгдэгч Ү, Ш.Д нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр О.Цэвлээс 20.000.000 төгрөгийг авч залилсан гэх хэргийн талаар.

хохирогч О.Цийн мэдүүлгээр “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эртний танил болох Бг “ирээд хоол унд ид” гэж дуудсан чинь манай гэрт ирэхдээ Ү гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Тэгээд цай хоол идэж сууж байгаад Б “энэ манай найз хүүхэн байгаа юм, надтай цуг ажиллаж байсан хурандаа Т гэх хүн танилцуулсан” ... гэсэн ба маргааш нь Б, Ү хоёр хоёулаа цуг ирээд Ү нь “20 сая төгрөг өгчих ... 24 сая төгрөг болгож өгъе” гэсэн. Тэгээд би мөнгөө авчхаад очиход машинд нь Б, Ү, Д нар байсан. Тухайн үед Ү 20 сая төгрөг зээлж авсан гэж бичээд гарын үсэг зурж өгсөн. Би Бг сайн танъдаг Бг дагуулж ирж танилцуулсан болохоор итгээд мөнгөө өгчихсөн. /1хх 52-53, 56-57/ О.Цээс 20 сая төгрөгийг зээлж авах талаар яриа нь О.Цийн гэрт О.Ц, З.Б, Г.Ү нарын дунд болсон бөгөөд Г.Ү, Б нар О.Цээс мөнгө зээлж авахдаа юу гэж ярьж, итгүүлсэн талаар Ш.Д сонсоогүй, ярианд нь оролцоогүй, итгүүлсэн үг, үйлдэл хийгээгүй нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тодорхой байна. Ш.Д дансаараа мөнгө авсан гэж дүгнэх боловч Ш.Д, Г.Ү нар “Г.Үийн дансыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжилсэн байсан” гэж мэдүүлдэг, хохирогч үүнийг нь мэдээд О.Ц Г.Үт өгөх мөнгөө Ш.Дгийн данс руу шилжүүлсэн талаараа 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд мэдүүлсэн байдаг.

Бусдаас мөнгө авахад нь хүргэж өгсөн, хажууд нь байсан нь бусдыг залилж байгааг мэдэж байсан гэсэн үг биш. Гагцхүү “залилах” гэмт хэрэг өөрөө бусдыг залилж байгаагаа мэдсэн шууд санаатай, бусдыг хуурч, мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө авах санаа зорилго агуулж, түүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл /үгээр буюу үйлдлээр/ хийсэн байхыг хэлдэг. Шүүгдэгч Ш.Д нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тул Ш.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Л.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л гэж сая ярьсан нь шал өөр зүйл байгаа. Нилээн хэдэн жилийн өмнө хорооллын Хаан банкин дээр хийсэн юмыг буцаагаад Хин дээрх юмтай холбож ярьж байна. Хас, Хаан банкнууд чинь 2 өөр байгууллага шүү дээ. Одоо явагдаж байгаа хэрэг нь Хин дээр байгаа. Хин дээр би очиж гарын үсэг ерөөсөө зураагүй. Шүүгч нар яагаад хэргийн үнэн зөвийг шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Заль зохиож байгаа хүмүүс нь хуулийн цоорхойг нь ашиглаж байна. Ард түмнийг хэлмэгдүүлж байна. Би ерөөсөө гарын үсэг зураагүй. Хны хүмүүс Г.Ү, Ш.Д нартай адил намайг хэрэг рүү гүтгэж байна. Манай нөхөр гарын үсэг зурсан. Би огт зөвшөөрч гарын үсэг зураагүй. Би худлаа хэлэхгүй. Миний 470 автомашиныг яагаад барьцаанд тавьсан бэ гэхээр эмэгтэй хүн гуйхаар нь нэг удаа барьцаанд тавьж өгсөн. Тэгээд 2, 3 жил дамнаж яваад сүүлдээ Г.Ү орлого мөнгө төгрөг муутай болоод би зээлийн хүү, автомашины грашийн мөнгийг төлж байсан. 10.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг надад өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. 11.466.000 төгрөгийн өр гарсан байна гэж үзсэн. Хүү нь 1.600.000 төгрөг болж байгаа. 6.000.000 сая төгрөгийг миний тэтгэвэрээс шууд албан хүчээр суутгаж авсан. Би 1.600.000 төгрөгөөр илүү төлж хохирч байна. Байраа тавиад зээл авах гэхээр болдоггүй. Би хохирч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Би маш их гомдолтой байна. Би одоо сүүлдээ байргүй болж, тэтгэврийг мөнгийг суутгаад аваад байвал, яаж амьдрах юм бэ. 10 жилийн өмнө авсан мөнгө одоо хэдэн төгрөг болж мөнгөний ханш унаж байгаа билээ. Ядаж байр, автомашинаа өөрийн нэр дээрээ болгох хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс 33.700.000 төгрөгийг хохирогч “М” ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирол төлбөрөө яаралтай хугацаанд бүрэн барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нарын өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... Хохирогч Л.Д нь эрхийн бүртгэлийн Ү-2203025519 дугаар бүхий Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар хустай 1 дүгээр хэсэг гудамж, 163 тоот хаягт байрлах 112.5 м.кв амины орон сууцны хамтран өмчлөгч бөгөөд барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, барьцаалах талаар зөвшөөрөл огт олгож байгаагүй атал иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Х” ХХК нь өмчлөгчийн буюу хохирогчийн өмчлөх эрхэд халдсан байх хангалттай үндэслэлтэй байгаа болно. Хэрэгт авагдсан баримтаар буюу барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрөл /4хх 103/ гэх баримтад хохирогч Л.Д нь огт гарын үсэг зурж байгаагүй болно.” гэж дурджээ. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /19-20 дахь талд/ хохирогч Ц.Эын “...Ү эхнэр бид 2 дээр ирээд “Хаан” банкнаас зээл авах гэтэл барьцаа дутаад байна, туслаач гэж ирсэн. Тэгэхэд нь бид өөрсдөө зээл хөөцөлдөх санаатай байгаагаа хэлтэл Ү би банкны зээлийн хурлаар орох гээд 7-14 хоногт суллаад өгнө, итгэхгүй бол банкны хүнтэй уулз, итгэмжлэлийн хугацаанд л банканд тавих эрхтэй байдаг юм. Тэр хугацаа нь дуусвал барьцаа нь өөрөө аяндаа хүчингүй болдог” гээд шалаад салахгүй болохоор нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны Лхагваа гэдэг хүнтэй уулзсан. Ингээд эхнэр бид 2 ярилцаж байгаад өөрийнхөө өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 дүгээр гудамжны 163 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд 1 сарын хугацаатай итгэмжлэл хийж өгсөн ...” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн хохирогч Ц.Эад 47,694,370 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж хууль зүйн дүгнэлт өгсөн байдаг. Хохирогч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс үзэхэд хохирогч нар нь барьцааны гэрээг байгуулахын өмнө харилцан зөвшилцсөн байх бөгөөд Л.Дг барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшрөөлөлд гарын үсэг зураагүй, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл өгөөгүй гэх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Хохирогч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/892 дугаар шийтгэх тогтоолын хохирогч Ц.Э, Л.Д нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч нарын буюу Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар хустай 1 дүгээр хэсэг гудамж, 163 тоот хаягт байрлах 112.5 м.кв амины орон сууц, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн 0190043 дугаар бүхий зуслангийн зориулалт бүхий 400 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэх агуулга нь тодорхойгүй, гомдолд хариу тайлбар гаргах боломжгүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг /44, 45/-т хэрэгт цугларсан нотлох баримт /ХасБанк ХХК, Амирланзаяа ХХК, Г.Ү, Ш.Д нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 10100118601 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдөр хохирогч Ц.Этай байгуулсан 10100118601-01 дугаартай Барьцааны гэрээ, 10100118601-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/5340 дугаартай захирамж/-уудад үндэслэн хохирогч нарын өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогч нарын өмгөөлөгчийн “өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангах боломжгүй талаар дурдсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Г.Ү, Ш.Д нараас 47,694,370 төгрөг -ийг гаргуулан хохирогч Ц.Эад олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Үын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч З.Бгийн гаргасан давж заалдах гомдол ямар ч үндэслэлгүй байна. Хохирогч мэдүүлгээ удаа дараа өөрчилсөн талаар шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн. Сая шүүх хуралдаанд гаргасан тайлбар дээр шүүгдэгч Д.Үад мөнгө өгсөн талаараа нотолж чадахгүй байна. Шүүхээс шүүгдэгч Г.Ү, Ш.Д нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд хохирогч З.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарын анхан шатны шүүх хуралдаанд би томилолтоор оролцсон. Анхан шатны шүүх хуралдаан 2 өдөр хэлэлцсэн. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нар нь үйлдсэн гэмт хэргээ бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй, маргаж мэтгэлцэж оролцдог. Өнөөдөр ч гэсэн шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар хоёр салаа утгатай зүйл ярьж байна. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарын үйлдсэн гэмт хэргийг нь зүйлчлэхдээ шүүгдэгч Ш.Дг хөнгөрүүлэн зүйлчилж, оногдуулах ялыг тухайн хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж ял оногдуулсан. Шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарын хувьд нэг нь ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч, нөгөөх нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Энэ хэрэг маш удаан үргэлжилсэн. Мөрдөн байцаалтын шатанд удсан. Шүүхийн шатанд мөн удаан үргэлжилсэн. Энэ хугацаанд шүүгдэгч нарын зүгээс хохирол төлбөрийг илэрхийлсэн гэж тайлбар хэлж байгаа боловч баримт байхгүй. Хохирлыг төлсөн тохиолдол байхгүй. Тэгэхээр анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг дахин хөнгөрүүлэх, өөр төрлийн ялаар солих хууль зүйн боломж байхгүй. Төрөөс үзүүлэх хайр, энэрлээ шүүгдэгч нарт үзүүлчихсэн. Прокурорын зүгээс ялыг хөнгөрүүлж өөрчлөх хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Хохирогч З.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Д.Ү нь намайг залилсан. Бусад 2 шүүгдэгч нь намайг залилаагүй. ...” гэж тайлбар хэлдэг. Өнөөдөр бас давж заалдах шатны шүүхэд адилхан тайлбар хэлж байна. Хавтаст хэрэгт хохирогч З.Бгийн удаа өгсөн мэдүүлэг, гэрч Т, Г нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Ү нь газрын асуудал ярьж оролцсон байдаг. Мөнгийг нь шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар автомашинд тоолж авсан нь нотлогдож тогтоогдсон. Хохирогч З.Бг залилсан үйлдэл дээр бол 3 шүүгдэгч бүлэглэсэн байгаа. Хохирлыг хувь тэнцүүлэн хувааж төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Д.Ү нь хохирлоо төлсөн учраас торгох ял оногдуулсан. Хохирогч З.Бгийн давж заалдах гомдол нь хавтас хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч “М” ХХК, “Ө” ХХК-ын төлөөлүүд шүүх хуралдаанд оролцож байна. “М” ХХК-ийн 33.700.000 төгрөг, “Ө” ХХК-ийн 21.050.000 төгрөгийг хохирол учирсан нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Энэ бодит хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч Л.Д, Ц.Э нарын хувьд эд хөрөнгөө барьцаалсан байгаа. Хамтран өмчлөгч хохирогч Л.Дгийн гарын үсэг тухайн барьцааны гэрээнд байгаа юу, байхгүй юу гэдэг асуудал дээр маргаан өрнөсөн. Хохирогч Л.Дгын хувьд гарын үсэг байхгүй. Х барьцааны гэрээ хүчинтөгөлдөр юм уу, хүчинтөгөлдөр бус юм уу гэдэг асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ цаашид иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Прокуророос ч гэсэн энэ байр суурьтай ижил байгаа. Иргэний хуулийн 90, 56,151 дүгээр зүйлд зааснаар хүчинтөгөлдөр бус хэлцэл тооцуулах, шударга эзэмшигчээр тогтоолгох зэрэг барьцааны хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг хохирогч Л.Д, Ц.Э нар иргэний журмаар нэхэмжлэлээ гаргаж өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн журмаар бодит хохирол болох гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлүүлэх боломжтой байдаг. Анхан шатны шүүхээс бодит хохирлуудыг хохирогч нарт гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Шүүгдэгч Ш.Д нь 5 үйлдэл дээр анхан шатны шүүх хуралдаанд мөн адил салаа утгатай зүйл хэлж байсан. Иймд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 892 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн:

хохирогч З.Бд “...Дүнжингарав хорооллын хажуу талын 1 га газрыг “Мон масло” ХХК-д 450 сая төгрөгөөр зарах гэж байгаа, ашгаа хувааж авъя” гэж Д.Үын нэр дээрх хуурамч газрын гэрчилгээ үзүүлэн хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн хажууд 6.000.000 төгрөгийг, дараа нь 1.000.000 төгрөгийг, нийт 21.000.000 төгрөгийг залилан авсан,

 

шүүгдэгч Г.Ү, Ш.Д нар нь бүлэглэн

хохирогч О.Цд “...Хурхын гурил авч, “Барс” худалдааны төв дээр зарна, худалдаж авах хүн нь бэлэн байгаа болохоор 4 хоногийн хугацаатай 20 сая төгрөг зээлээч, 24 сая төгрөг болгож эргүүлэн өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөгийг залилан авсан,

хохирогч А.Дд “Гурил авна” гэж Ш.Дгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1-35 тоот Ү-2205058000 дугаарын бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 20 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар зээлэн Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж итгэл төрүүлэн гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 20.000.000 төгрөгийг залилан авсан,

хохирогч Ц.Эад “Зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хас” банктай 1010018601 дугаартай “Барьцааны гэрээ” 1010018601 дугаартай батлан даалтын гэрээ, 1010018601-02 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан Ц.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 хэсэг гудамж 163 тоот 112,5 м2 зуслангийн газар, орон сууцыг барьцаалан залилан 47.694.370 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч Л.Нээс “7 хоногийн дараа өгнө” гэж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза”-гийн урд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ү, Ш.Д нар нь “Ариг” банканд барьцаанд тавьсан зээлийг төлж „ чадахаа болилоо, надад “та 10 сая төгрөг олоод өгчих, таны барьцаанд тавьсан Баянзүрх дүүрэг дэх нэг өрөө байрыг ББСБ-аас гаргаж авъя. Та байраа алдах гээд байна шүү дээ” гэж 10 сая төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 50.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Ү нь үргэлжилсэн ганцаараа:

хохирогч Л.Нт “манай дэлгүүрийн бараа багадаад байна, та өөрийн амьдарч байгаа 3 өрөө байраа барьцаанд тавьж зээл аваад өгөөч, удаахгүй өгнө” гэж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Ариг” банканд Л.Нийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-125 тоот, угсармал 3 өрөө байрыг барьцаанд тавин 30.000.000 төгрөгийг,

иргэн Л.Дгаас “БНХАУ руу адууны гэдэс гаргах гэж байгаа юм. Энэ их ашигтай наймаа, худалдан авах хүмүүстэй нь гэрээ байгуулсан, наймаагаа хийгээд танай хашаа байшинг барьцаалсан зээлийг төлөөд байрыг чинь суллаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Лексус-470 маркийн 38-47 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 201701/05 дугаартай “Зээлийн гэрээ” гэрээ байгуулан халхавчилж, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн Адистит” ХХК-д 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар барьцаалан 9 сая төгрөг зээлж авч залилсан,

“Ө” ХХК-аас “бууз баншны үйлдвэрт ашиглана, Дорнод аймгийн салбарт гурил хэрэгтэй байна” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдчилгаа 7,100,000 төгрөгийг тушааж, итгэл төрүүлэн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Рокмон бюлдинг” ХХК-ийн 1006 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан халхавчилж, нийт 28.150.000 төгрөгийн үнэ бүхий гурил залилан авч “Ө” ХХК-д 21.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч А.Эээс 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “түр хугацаагаар зээлж, дараа төлнө, удахгүй нэг мөр тооцоо хийж дуусгана” гэх зэргээр хуурч, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулж бусдад төлөх төлбөрөө төлүүлэх, зээлийн төлөлт хийлгэх, дэлгүүртээ бараа авах зэргээр өөрийн болон бусдын дансаар нийт 86,746,800 төгрөгийг шилжүүлэн залилан авч, их хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э Мтэй зээлийн гэрээ байгуулан 2016-2017 онд “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч өгнө” гэж хуурч, өөрийн нэр дээрх бүртгэлийн Ү-2206000381 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байрны 10 тоот хаягт байршилтай 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаалан бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 28.000.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “дүүг нь ХСИС-д оруулж өгнө” гэж хуурч, бусдаар дамжуулан иргэн Ш.Баас 20.000.000 төгрөгийг авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “М” ХХК-тай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан халхавчилж 8.500.000 төгрөгийг байгууллагын дансанд тушааж бусдад итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 43.100.000 төгрөгийн үнэ бүхий гурил зээлээр авч 33.700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч Г.Ү нь нэр бүхий 11 хохирогчид нийт 3.87.191.170 төгрөгийн,

шүүгдэгч Ш.Д нь нэр бүхий 5 хохирогчид нийт 128.694.370 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, шүүгдэгч Ш.Д, Г.Ү нарыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн гэмт хэрэгт холбогдуулан,

шүүгдэгч Д.Үыг бусадтай бүлэглэн 1 хохирогчид 21.000.0000 төгрөгийн хохирол учруулж залилсан;

шүүгдэгч Г.Ү, Д.Ү, Ш.Д нар нь бүлэглэн “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Бг залилсан...” гэмт үйлдэлдээ Д овогтой Үын нэр дээр “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 10.000 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн” гэх бүртгэлийн 000459575 дугаартай хуурамч гэрчилгээ буюу эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

шүүгдэгч Г.Ү нь “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Д.Э Мтэй “Зээлийн гэрээ” байгуулан 28 сая төгрөгийг залилсан...” гэмт үйлдэлдээ иргэн Н.Шгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 40 дүгээр байрны 10 тоот хаягт байршилтай 28м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгэгдсэн гэх бүртгэлийн Ү-2206000381 дугаартай хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ буюу эд баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч З.Бгийн “...Ү нь 10 дугаар сарын 9-ний өдөр над руу залгаад “...би 450.000.000 төгрөгийн газартай, тэр газрынхаа гэрчилгээг гаргуулахын тулд 60.000.000 төгрөгийг газрын албаныханд өгсөн байгаа, хотын дарга Батболдын нууц амраг, сэтгүүлч эмэгтэйд 30.000.000 төгрөгийг, Болорчулуун гээд Нийслэлийн газрын албаны даргад 30.000.000 төгрөгийг өгөөд гаргуулсан, энэ газрыг 450.000.000 төгрөгөөр “Мон Масло” ХХК авч байгаа юм, одоо 10 дугаар сарын 30-ны дотор энэ газрыг мэдээллийн санд оруулах гэж байгаа, мэдээллийн санд оруулахад 30.000.000 төгрөг хэрэгтэй байна, чи 30.000.000 төгрөг олоод өгөх юм бол энэ газрыг 450.000.000 төгрөгөөр зараад ашгаа хувааж авья, чамд 1.000.000 төгрөг өгье.” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө болон нөхөр, талийгаач аав, ээжээсээ үлдсэн бүхий л үнэт эдлэл болох ээмэг, бөгж, хөөрөг зэргийг баруун 4 замын “Начин Заан” ломбардад 18.300.000 төгрөгийн барьцаанд тавиад тэр мөнгөнөөсөө 4.700.000 төгрөгийг тэр ломбардандаа өгсөн юм. Учир нь би тэр ломбардад өмнө нь 4.000.000 гаруй төгрөгийн өртэй байсан юм. Тэгээд үлдсэн мөнгийг нь буюу 14.000.000 төгрөгийг тэр өдрөө, ломбардын гадна Г.Үийн нөхөр Ш.Дгийн 29-65 УБӨ дугаартай автомашинд нь Г.Үт бэлнээр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан. Тухайн үед Г.Ү нөхөр Ш.Дгийн хамт явж байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр таньдаг хувь хүн дээрээ бас эд зүйл барьцаанд тавиад 7.000.000 төгрөг аваад бэлэн 6.000.000 төгрөгийг циркийн хажууд Г.Үт өгсөн. Тэр үед Г.Ү мөн нөхөр Ш.Д, эх Г.Ү нарын хамт явж байсан. Тэгэхэд эх Д.Ү, нөхөр Ш.Д нар нь намайг дагуулан “Мон Масло” ХХК дээр очиж захирал Г гэх хүнтэй уулзсан. Уулзахдаа “...газар зарна, Газар худалдах гэрээ хийнэ.” гээд орсон. Гэтэл “Мон Масло” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь “...Та мэдээллийн санд оруулаад ирэх юм бол 450.000.000 төгрөгөөр авна, гэхдээ энэ бол хуурамч гэрчилгээ байна.” гэж хэлээд гаргасан. Тэгэхээр нь би хуурамч газар зарна гэж надаас мөнгө авсан байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Ээж Д.Үынхаа нэр дээр байдаг газрыг зарах гэж байгаа юм гэж авсан. Энэ газар нь мэдээллийн санд ороогүй газар байгаа юм. Мэдээллийн санд оруулахад 30.000.000 төгрөг хэрэгтэй байна. Уг газрыг мэдээллийн санд оруулаад зарчих юм бол газраа зарсны дараа 1.000.000 төгрөг өгье гэж хэлсэн. Надад 30.000.000 төгрөг байхгүй, ломбардад эд зүйлээ тавихад тийм хэмжээний мөнгө болж хүрэхгүй байсан болохоор би байгаагаа шавхаж тавьж байгаад 21.000.000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг 2 цувуулж өгсөн. Эхлээд 14.000.000 төгрөгийг “Начин Заан” ломбардын үүдэн дээр Г.Ү болон нөхөр Ш.Д нарт өгсөн. Маргааш нь 1.000.000 төгрөгийг хадам ээжийнхээ данснаас Г.Ү, Ш.Д нарт өгсөн. Тэгээд үлдсэн 6.000.000 төгрөгийг нөхрийнхөө хөөргийг ломбардад тавьж байгаад машин дотор Ш.Д, Г.Ү болон ээж Д.Ү нарт өгсөн. Нөхөр Ш.Д нь бүр тоолоод авсан. ...” /1хх 41-43/,

хохирогч З.Бгийн “...2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өгсөн ... “Начин Заан” ломбардад би үнэт зүйлээ барьцаалаад нийт 21.000.000 төгрөгийг аваад энэ мөнгийг “Начин Заан” ХХК-ийн гадна Д.Үад мөнгийг өгсөн. Тэгэхэд Ш.Д, Д.Ү нар байсан. Ингээд би “Начин Заан” ломбардад нийтдээ 21.000.000 төгрөгийг төлсөн байгаа. ...Ямар ч байсан Ш.Д, Д.Ү нар намайг Г гэдэг хүнтэй уулзуулсан бөгөөд тэгэхэд л би итгээд ямар ч байсан энэ хүмүүс газартай юм байна. Миний мөнгийг өсгөөд өгчих боломжтой юм байна гэж бодоод л мөнгөө өгсөн. ...” /1хх 104-106/,

хохирогч О.Цийн “...Г.Ү нь “20.000.000 төгрөг өгчих, хямдхан гурил аваад “Барс” зах дээр авах хүн нь бэлэн байгаа болохоор шууд өгчихмөөр байна, 4 хоногийн хугацаатай зээлээч 24.000.000 төгрөг болгож өгье. ...” гэсэн. Би охиныхоо найз эгч Дэнсмаагаас асуусан чинь “...Наад хүн чинь найдвартай юу? Манай нөхөр ирэх 2 дахь өдөр БНСУ руу явах гэж байгаа, та яг 1 дэхэд өгөх үү?” гэж асуухаар нь “Тэгнэ ээ, найдвартай.” гээд Дэнсмаатай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Голомт” банкны зээлийн төв дээр ирээд 11.800.000 төгрөгийг би авсан. Тэгээд 8.200.000 төгрөгийг миний 5030174271 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө авчхаад Г.Ү гадаа машинд хүлээж байсан. Тэгэхэд машинд нь З.Б, Г.Ү, нөхөр Ш.Д нар байсан. Би ууттай бэлэн 11.800.000 төгрөгийг Г.Ү, Ш.Д нарт өгөхөд Ш.Д өөрөө тоолоод авсан. Тэгээд картад 8.200.000 төгрөг байсан болохоор картаа Ш.Дд өгч АТМ оруулж авахуулсан. Тэгээд хэлсэн ёсоор нэг дэх өдөр болоод мөнгөө асуухаар Г.Ү нь “5 дахь өдөр мөнгөө аваад гурилд явах гэсэн оройтчихлоо. Өнөөдөр л гурил авч байна.” гээд янз бүрийн шалтаг хэлсээр байгаад орой болсон. Тэгээд Дэнсмаа мөнгөө нэхээд байхаар нь би өөрөөсөө 4.800.000 төгрөгийг, З.Бгаас 2.200.000 төгрөгийг нийт 7.000.000 болгоод мөн дээрээс нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэйгээр 13.000.000 төгрөгийг “Монос Дэлгэрэх” ХЗХ-с аваад нийт 20.000.000 төгрөгийг Дэнсмаад өөрөөсөө төлчихсөн юм. Яг албан ёсны гэрээ энэ тэр хийсэн зүйл байхгүй. Би Дэнсмаагаас 20.000.000 төгрөгийг авсан нь үнэн гэж гараараа бичиж өгч байсан. Нийт 20.000.000 төгрөгөөс 2.500.000 төгрөгийг л өгсөн. Одоо 17.500.000 төгрөг дутуу байгаа, ...надаас тэр мөнгийг Ш.Д нь авсан юм. Би 8.000.000 төгрөгийг бэлнээр, харин 12.000.000 гаран төгрөг нь миний дансанд ороод би орж ирсэн өдөр нь Ш.Дгийн “Хаан” банкны дансанд шилжүүлсэн. Анхнаасаа Ш.Д, Г.Ү нар нь хурхын гурилын үйлдвэрээс гурил авч, ашиг нэмж зараад эргүүлээд өгнө гэж хэлээд л мөнгө авсан. ...” /1хх 53-54, 59-60, 10хх 216-217/,

хохирогч А.Дгийн “...Манай бэр З.Б нь энэ Ш.Д, Г.Ү нар нь надтай уулзаад бид нар бууз, гурил хийдэг үйлдвэртэй. 300.000.000 төгрөгийн хөдлөх хөрөнгөтэй. Буузаа дэлгүүрүүдэд тараагаад үлдэгдэл гардаг гэж хэлж байсан. Бид нар барьцаа тавиад мөнгө авна гэж хэлээд маргааш нь гэрээ байгуулсан. Би “Хаан” банканд 2 хадгаламжтай байж байгаад тэр хадгаламжаасаа 20.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Мөнгө өгөхөөсөө өмнө бид нар нотариат орж гэрээ байгуулсан бөгөөд нотариатын хүүхэн намайг та мөнгөө бэлнээр авч өгөх үү? дансаар өгөх үү? гэхээр нь би бэлнээр авч өгнө гэсэн. Ингээд би дээрх хүмүүст 20.000.000 төгрөгийг өгөөд нэг нь орон сууцны, нөгөө нь газрын гэрчилгээг надад барьцаалсан. Энэ хүмүүсийн хувьд гэрээг 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хийснээс хойш нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан боловч 2018 оны 11 дүгээр сард 800.000 төгрөгийн хүү төлсөн. Эхний 4 сарын хүүг төлөөд дараагийн сарын хүүгээс 600.000 төгрөг төлөөд түүнээс хойш алга болсон. Манайх үйл ажиллагаа явуулахад гурил их шаардлагатай байдаг. Танаас авах мөнгөөр хямд газраас гурил худалдаж авах гэж байгаа гэсэн. Надаас авсан 20.000.000 төгрөгөөр гурил авна гэж хэлж байсан. ...” /1хх 69-70/,

гэрч Д.Гийн “...Би өөрөө бизнесийн үйл ажиллагаандаа зориулж Баянзүрх дүүрэгт газар авахаар нэлээн хайж хөөцөлдөж явсан. Гэтэл 2018 оны 10 сард санагдаад байна. Д.Ү гэх настайвтар эмэгтэй надтай ирж уулзаад надад газар байна. Дүнжингаравын зүүн талд автобусны зогсоолын хойд талын хэсэг газар байгаа. Энэ газрыг 450.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд Дүнжингарав дотор байрлах нэг цэгийн үйлчилгээнээс ороод тухайн гэрчилгээнд бичсэнээр газрыг шалгуултал ямар нэг бүртгэлгүй байсан. Тэгээд би Д.Ү гуайд тухайн үедээ утсаар яриад та битгий ирээрэй. Таны наад гэрчилгээ чинь мэдээллийн санд байхгүй байна гэж хэлсэн. Д.Ү энэнээс өмнө энэ газрыг авчхаач гээд гуйгаад надтай 2 удаа ирж уулзсан. ...” /1хх 102-103/,

гэрч Ц.Бгийн “...2018 оны 11 сард санагдаж байна. З.Б гэж хүн над руу залгасан. Тэгээд надаас “Д.Ү, Г.Ү нараас мөнгө, төгрөг авах уу?” гэж асуусан ба би тэр үед Улаанбаатар хотод ирсэн байсан. Тэгээд би “33.000.000 төгрөгийг Г.Үээс авах ёстой” гэж хэлсэн. З.Б “уулзах хэрэгтэй байна” гэхээр нь би З.Бтай уулзсан. Тэгж танилцсан. Тэгтэл З.Б надаас Г.Үийн талаар асуусан ба Г.Ү, Д.Ү, Ш.Д нар мөнгө авч эд зүйл барьцаанд тавиулсан гээд л яриад байсан. Тэгэхээр нь би ч бас мөнгөө авч чадахгүй байгаа талаараа хэлсэн. Тэгтэл дараа нь З.Б надаас “газрын гэрчилгээ авч ирж өгсөн үү?” гээд л асуугаад байсан. Би тухайн үедээ анзаарч тоогоогүй. ...” /1 хх 110-111/,

гэрч Ч.Эын “...Би энэ үнэт цаасыг 2013 онд хүлээн авч байсан. Таны хэлж байгаа газар олгох шийдвэр 2018 онд Улаанбаатар хотод гарсан байна. Улаанбаатар хотод бичилт хийсэн асуудлыг би мэдэхгүй.. ..” /1 хх 129-130/,

гэрч Т.Гийн “...Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадам ээж Д.Ү болон 2 настай хүү Төгсбаяр нарын хамт БНСУ руу явсан. Манай хадам ээж эмчилгээ хийлгээгүй. Манай хүүхдийг л харах зорилгоор явсан юм. ...” /1хх 131-132/,

гэрч Б.Бгийн “...Намайг ажлаа авахад Э эгч дарга нартай намайг танилцуулаад 5 ширхэг цаасан хайрцагтай өргөдөл хүлээлгэж өгсөн. Түүнээс өөр бичиг баримт газрын гэрчилгээ хүлээлгэж өгөөгүй. Ажил хүлээлцсэн ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй. Би ажлыг нь авсан болохоор өргөдлүүдийг нь авч шийдэж, ажлаа эхэлсэн. Э эгч өргөдлүүдийг өгөхдөө ийм, ийм учиртай гэдгийг хэлж өгсөн. Албан ёсоор надад гэрчилгээ өгсөн асуудал байхгүй. ...” /11хх 17/,

хохирогч Л.Дгийн “...Г.Ү нь “БНХАУ руу адууны гэдэс гаргах гэж байна, тэр нь маш их ашигтай наймаа байгаа юм, богино хугацаанд авах бөгөөд энэ худалдан авах хүмүүстэйгээ гэрээ байгуулсан, энэ наймаагаа хийгээд танай хашаа байшинг барьцаалсан зээлийг төлөөд байрыг чинь суллаж өгнө” гэж байсан. Тэгэхээр нь би итгээд 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Грийн Адистит” гэдэг компанид 9.000.000 төгрөгийн барьцаанд 38-47 УНР улсын дугаартай “Lexus 470” маркийн машиныг унаж явах нөхцөлтэйгээр, машинаа тэр компанийн нэр дээр шилжүүлэн зээл авсан юм. Тухайн мөнгөнөөс Г.Ү надад 1.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд өмнө нь энэ машиныг барьцаалж зээл авч байхдаа Г.Үийн өмнөөс нөхөр бид 2 гражийн мөнгө, зарим сарын хүүг нь төлж байсан болохоор тэр мөнгөө авч байна гэж авсан. Тухайн үед Г.Үтэй хамт явж байсан түүний нөхөр Ш.Д нь яагаад мөнгө өгч байгаа юм бэ гэхэд Г.Ү нь өгөлгүй яах юм бэ? Өмнө нь өгөөгүй мөнгө төгрөг байгаа гэж байсан. Ингээд энэ мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Би энэ мөнгөнөөс өөрөөсөө 2.000.000 гаран төгрөгийг төлсөн бөгөөд харин Г.Үийн хувьд хүүгээ ч төлөөгүй. Энэ мөнгө хүүтэйгээ хамт 11.000.000 төгрөг болсон байна. Би энэ машиныг 2011 онд 43.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоогийн ханшаар 37.000.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хувьд энэ зээлийн мөнгөнд 2.800.000 орчим төгрөгийг төлсөн байгаа. ...” /4хх 71-72/,

хохирогч Л.Дгийн “...2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “...Тухайн үед Г.Ү нь манай ээж өнгөрсөн” гэж хэлж байсан. Ш.Д, Г.Ү нар хоёулаа байсан. Мөнгө нь Ш.Дгийн дансанд орсон учраас Г.Үээс илүү энэ хэрэгт холбоотой гэж бодож байна. Аль эртнээс л хүнтэй юм ярихгүй, Г.Үийг өмнөө тавьчхаад ард нь байгаад байсан боловч хамаг зүйлийг тэр зохион байгуулж байсан гэж ойлгож байна. Г.Үээр мөнгөө төлүүлж машинаа суллаж авмаар байна. Хэдийгээр одоо машинаа унаж хэрэглэж байгаа боловч ямар ч шилжилт хөдөлгөөн хийх эрхгүй байна. ...Г.Ү нь манай машиныг барьцаанд тавиулаад 9.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд шүүхийн шийдвэрээр зээлийн хүү, алдангийг тооцоод надаас 11.996.160 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Би энэ мөнгийг Г.Үээс гаргуулан авмаар байна. ...” /10хх 197-198/, 200/,

хохирогч Ц.Эын “...Г.Ү эхнэр бид 2 дээр “...”Хаан” банкнаас зээл авах гэтэл барьцаа дутаад байна, туслаач ...” гэж ирсэн. Тэгэхэд нь бид өөрсдөө зээл хөөцөлдөх санаатай байгаагаа хэлтэл Г.Ү “Би банкны зээлийн хурлаар орох гээд байна, үл хөдлөх хөрөнгийг чинь 3 хоногийн дотор буцаагаад чөлөөлөөд өгнө, удахдаа 7-14 хоногт суллаад өгнө, итгэхгүй бол банкны хүнтэй уулз, итгэмжлэлийн хугацаанд л банканд тавих эрхтэй байдаг юм, тэр хугацаа нь дуусвал барьцаа нь өөрөө аяндаа хүчингүй болдог.” гээд шалаад салахгүй болохоор нь 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Хаан” банкны Лхагваа гэдэг хүнтэй уулзсан. Ингээд эхнэр бид 2 ярилцаж байгаад өөрийнхөө өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 дүгээр гудамжны 163 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөд 1 сарын хугацаатай итгэмжлэл хийж өгсөн. ...” /4хх 62-66/,

гэрч Б.Дгийн “...Ц.Э гэдэг хүний өмч нь “Амирланзаяа” ХХК, Г.Ү, Ш.Д нараас 285.754.583 төгрөгийг гаргуулан “Хас” банканд олгуулах тухай шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Харин Ц.Эын хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байхад Ц.Э шүүхэд гомдол гаргаад дуудлага худалдаанд оруулаагүй. Ц.Эын хөрөнгө нь манайхаас гаргасан шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн хоригтой л байгаа. ...” /4хх 78-79/,

хохирогч Л.Нийн “...Г.Үт “...Манай дэлгүүрийн бараа багадаад байна, та өөрийн амьдарч байгаа 3 өрөө байраа барьцаанд тавьж зээл авч надад өгч тус болооч.” гээд гуйгаад байхаар нь би туслаад өөрийн эззмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-125 тоот, угсармал 3 өрөө байраа “Ариг” банканд барьцаанд тавих гэтэл “Ариг” банк намайг тэтгэвэрт байдаг болохоор өгөхгүй гэсэн хариу өгсөн. Энэ талаар Г.Үт хэлэхэд Г.Ү нь хуурамчаар ажил хийдэг, наймаа хийдэг гэсэн баримт бичиг бүрдүүлээд, “Ариг” банкны эдийн засагчтай утсаар яриад “Чи надад энэ байрыг тавиад өгөөч, авах зээлээсээ 3 хувийг нь өгье.” гэж миний хажууд ярьж байсан ба “Ариг” банкан дахь зээл нь бүтээд 30.000.000 төгрөгийг зээлийн миний дансанд хийлгүүлэн авсан. Уг мөнгийг “Богд Ар” хорооллын “Хаан” банкнаас бэлнээр 30.000.000 төгрөгийг авч Г.Үт өгсөн. 2016 оны 10 дугаар сарын орчимд Г.Ү нь танай байрыг авах гэхээр 10.000.000 төгрөгийн хэрэг байна. Надад 10.000.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би Г гэж хүнээс 10.000.000 төгрөгийг хүүтэй зээлээд Г.Үийн нөхөр Ш.Дд “Гранд Плаза”-гийн гадаа бэлнээр өгсөн. Үүний дараа Г.Ү нь миний нэр дээр 1 өрөө байр байсныг мэдсэн ба “уг байрыг 10.000.000 төгрөгөөр тавиад дүүдээ өгчих. Үйлдвэртээ ашиглаад мөнгө босгоод таны байрны мөнгийг өгчихнө” гэхээр нь би мөн итгээд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 16-13 тоот 1 өрөө хотын төвд хувийн банканд барьцаанд тавьсан. Нийт 50.000.000 төгрөгийг Г.Ү гэх хүнд өгч залилуулсан. Би Г.Ү гэх эмэгтэйд 50.000.000 төгрөг өгч залилуулсан. Үүнийг дурдвал 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Ариг” банканд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-125 тоот, угсармал 3 өрөө миний эзэмшлийн байрыг барьцаанд тавин 30.861.442 төгрөгийн зээлийг миний дансанд “Ариг” банкнаас хийсэн бөгөөд тухайн өдрөө уг мөнгийг Богд Ар хорооллын “Хаан” банкнаас бэлнээр авч Г.Үт өгсөн. Г.Ү, Ш.Д нар нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “10.000.000 төгрөгийг 7 хоногийн дараа өгнө, та өөрийн нэг өрөө байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч” гэж хэлээд миний нэр дээрх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19-13 тоот 1 өрөө 32.2 м2 байрыг хувь хүнд барьцаанд тавиад миний 5034107868 тоот “Хаан” банкны данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг Г.Ү, Ш.Д нарт өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Г.Ү нь “Ариг” банканд барьцаанд тавьсан зээлийг төлж чадахаа болиод надад “Та 10.000.000 төгрөг олоод өгчих. Таны барьцаанд тавьсан Баянзүрх дүүрэг дэх нэг өрөө байрыг ББСБ-аас гаргаж авъя. Та байраа алдах гээд байна шүү дээ.” гэж хэлэхээр нь би танил охин Гээс 10.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж аваад Г.Үийн нөхөр Ш.Дд бэлнээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд Плаза”-гийн урд машин дотор өгсөн. Дээрх хохирлоос Г.Ү нь “Ариг” банканд барьцаанд тавьсан байрны мөнгөнд 6.000.000 орчим зээлийн хүүгийн төлөлтийг төлж, 24.002.772 төгрөгийн зээл үлдсэн юм. ...” /4хх 247-250/,

хохирогч Л.Нийн “...2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр өгсөн “...Хүрэлбаатарын Саранчимэг нь миний том охин байгаа юм. Манай охин учраас түүний нэр дээр байраа шилжүүлсэн. Одоо энэ байр Х.Саранчимэгийн нэр дээр байгаа. Г.Үийн хувьд “Ариг” банканд манай байрыг барьцаалаад 30.000.000 төгрөгийг авч тэр мөнгийг бүгдийг авсан бөгөөд сүүлд надаас бэлнээр 10.000.000 төгрөгийг 2 удаа нийт 20.000.000 төгрөг авсан. Нийтдээ 50.000.000 төгрөг авсан. “Ариг” банканд төлсөн мөнгөнөөс эхний 3 сарын мөнгийг Г.Ү төлж бусад мөнгийг би төлж байраа нэр дээрээ авсан...” /10хх 171-172/,

гэрч Х.Гийн “...2016 оны 3 дугаар сар гэж санаж байна. Тухайн үед би машинаа зараад мөнгөтэй байсан юм.. Л.Н эгч надаас 2-3 сарын хугацаатай 3 хувийн хүү өгөөд мөнгө авъя гэхээр нь би өөрт байсан 10.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй Л.Н эгчид зээлдүүлсэн. Л.Н эгч бид 2 хамт явж Г.Үтэй уулзсан бөгөөд Г.Ү мөнгө авснаа хүлээн зөвшөөрөөд өнөөдөр, маргааш нэг ажил бүтэхээр мөнгийг хүүтэй нь өгнө.” гэж байсан. Ингээд Г.Ү миний мөнгийг өгөхгүй байсан учраас Л.Н эгчээс би танд өгсөн юм чинь танаас авна гээд мөнгөө аваад дууссан. ...” /5хх 9/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Базардарийн “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай төв оффис дээр Г.Ү гэж өөрийгөө танилцуулсан хүн зээлээр гурил худалдан авч борлуулах гэрээ хийсэн гэдгийг манай компанийн менежер Батсүмбэр хэлсэн. Тэрний дагуу Г.Ү гэдэг хүний захиалсан 10 тонн гурилыг компанийн машинаар 2 удаагийн ачилт хийж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1-35 тоотод аваачиж нийтийн байрны гражид буулгасан. Тэгэхэд Г.Ү гэх эмэгтэй гурилыг хүлээн аваад солонгос улсад олон жил нөхөртэйгөө ажил хийж байгаад Монголд ирээд хувиараа юм хийж байгаа гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Амирланзаяа” гэх компанийн эзэн Г.Ү 99231796 дугаарын утсаар над руу залгаад “2.000.000 төгрөг данс руу чинь хийе, дахин 10 тонн гурил хэрэгтэй байна.” гэж хэлсэн. Ш.Д гэх хүний данснаас компанийн 5108090747 дугаарын данс руу 2.000.000 төгрөг орчхоор нь Г.Үт гурил ачихыг зөвшөөрөхөд манай агуулахаас 10 тонн гурил ачиж явсан. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Г.Ү дахин над руу залгаад “Дорнод аймагт манай бөөний цэг байдаг учир 10 тонн гурил хэрэгтэй болчихлоо. 2.000.000 төгрөг жолоочдоо өгч явуулаад үлдсэн мөнгийг данс руу чинь хийе.” гэсэн. Тухайн өдрөө гурил ачих машины жолооч бэлэн мөнгөө авч ирээд кассанд тушааж үлдсэн мөнгийг данс руу шилжүүлнэ. Банк руу явж байна гэж хэлээд гурилыг хурдан ачуулж бай.” гэсэн. Орой нь Г.Үийн утас руу залгахад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэг мөсөн гэрээнд зааснаар тооцоогоо дуусгана. Айх зүйл байхгүй гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Г.Үийн утас руу залгахад утсаа авахгүй алга болсон. Г.Ү нь 30 тонн буюу 28.150.000 төгрөгийн үнэлгээтэй гурил авснаас 7.100.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 21.050.000 төгрөгийн хохирол учраад байна. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10 тонн гурил, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5 тонн гурил, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10 тонн гурил, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 тонн гурил, нийт 30 тонн буюу 28.200.000 төгрөгийн гурил авсан. Үүнээс нийт 7.100.000 төгрөгийг компанийн дансанд хийсэн. ...” /5хх 117-118/,

хохирогч А.Эийн “...Г.Үт нийтдээ 86.366.000 төгрөгийг цувуулаад өгсөн бөгөөд түүнээс гурилыг нь борлуулж өгсөн мөнгөнөөс зарим хэсгийг нь Г.Ү бэлнээр авч, зарим хэсгийг нь өмнөх өрнөөсөө хасуулахаар тооцож, бид 2 тооцоо хийж байсан бөгөөд гурилын мөнгөнөөс миний өрөндөө суутгаж авсан мөнгө нь 11.840.000 төгрөг болж байгаа. Г.Үээс дансаар надад 2.500.000 төгрөг өгсөн. Миний байрыг барьцаалаад Г.Ү нь 40.000.000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд энэ мөнгөнөөс би “НМБ Финанс” ББСБ-ын дансанд 13.000.000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл мөнгийг нь Г.Ү төлж энэ байрыг барьцаанаас чөлөөлж авсан. Би Г.Үт итгэсэн. Надад “150.000.000 төгрөг өгнө” гэсэн болохоор би түүнд итгээд л мөнгө төгрөг өгөөд яваад байсан. Мөн дээр хэлсэн газар зарах болон жижиг дундын зээл бүтэхээр өгнө гэдэг байсан болохоор би мөнгөө өгөөд л яваад байсан. Би энэ мөнгөн дээр ямар нэгэн хүү тооцоогүй. ...” /5хх 206-212/,

гэрч Т.Оийн “...А.Э надаас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 15.000.000 төгрөгийг зээлж авсан. Сүүлд би А.Эээс мөнгөө асуугаад эхлэхэд Г.Ү гэдэг хүнээс би 90.000.000 төгрөг, хүүтэйгээ нийлээд 100.000.000 төгрөг авах ёстой байгаа. Тэр “мөнгөө авахаараа өгье” гээд байгаа юм. ...” /5хх 213/,

гэрч Ч.Бийн “...А.Э нь надаас 2015 оны 8 дугаар сард 24.000.000 төгрөг борлуулалтад мөнгө хэрэгтэй байна гэж 1 жилийн хугацаатай зээлсэн. Надаас авсан 24.000.000 төгрөгийг Г.Үт зээлсэн гэж хэлсэн. ...” /5хх 216/,

Хохирогч Д.Э Мийн “...Би Г.Үт 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “20.000.000 төгрөгийг ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө” гэхэд нь өгсөн юм. Энэ мөнгийг 10, 10 саяар нь 2 хувааж өгсөн. Ингээд явж байгаад Г.Ү надад мөнгөө өгөхгүй байсан бөгөөд бид 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дахин шинээр гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь 28.000.000 төгрөгийн гэрээ бөгөөд эхний 20.000.000 төгрөгийг авснаас хойш Г.Ү надаас мөнгө нэмж зээлээд аваад байсан. Тэгэхээр нь би нэмэлт гэрээ байгуулсан. Нэмж 8.000.000 төгрөгөө авахдаа би өөрөөсөө болон хүнээс мөнгө зээлж авч байсан. Өөрийнхөө баримттай буюу гэрээ байгуулсан 28.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Г.Үийн “энэ гэрчилгээ нь манай ахаас шилжиж ирсэн миний байр байгаа юм, та энэ гэрчилгээг барьцаанд авч бай, би энэ гэрчилгээг барьцаанд тавья.” гэсэн. Г.Ү тухайн гэрчилгээг намайг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очоод шалгуулчихна гэж бодоогүй байх. Манай өмгөөлөгч энэ гэрчилгээг шалгуулах хэрэгтэй гэсэн учраас шалгуулахад хуурамч байсан. Хуурамч гэдгийг нь мэдээд Хан-Уул дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт Г.Үийг өөрийг нь дуудаж байгаад хэлсэн. Г.Үийн хувьд надад гэрчилгээг өгөхдөө хуурамч гэж хэлээгүй. ...” /6хх 131-133, 10хх 223-224/,

гэрч Б.Тын “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын мэдүүлэг авах цонхоор иргэн Э, Г.Ү нар барьцааны гэрээ бүртгүүлэх материал бүрдүүлж өгсөн байдаг. Уг материалыг Батсүх шалгахад үл хөдлөхийн гэрчилгээ хуурамч байх магадлалтай байхаар нь Э, Г.Ү гэдэг хүмүүсийг дуудаж уулзан асуухад “Материалаа буцааж авъя, хууль хяналтын байгууллагад шилжүүлэхгүй байхыг хүсье.” гэсэн өргөдөл гаргаж өгснийг манай хэлтсийн даргын цохолтоор надад шилжиж ирсэн. Тэгэхээр нь би Үнэт цаасны үндэсний төв рүү очиж холбогдох хүмүүстэй уулзахад үл хөдлөхийн гэрчилгээний цаас нь эх хувиараа байгаа ч манай хэлтэст ажиллаж байсан Оюунболд нь 2016 оны 5 сард ажиллаж байгаагүй байхад Оюунболдын бүртгэлээр хийгдсэн байгаа. Мөн улсын бүртгэгчийн тамга нь 016 дугаартай дарагдсан байна. Энэ тамга нь Оюунболдынх биш байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Мөн иргэн Г.Үийн манай байгууллагад хандаж гаргасан материалд ирүүлсэн Ү-2206000381 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эзэмшигч нь Нацагдоржийн Ш болон Шгийн Анармаагийн эзэмшилд бүртгэлтэй байгаа. Тэгэхээр Г.Ү нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх боломжтой. ...” /6хх 141/,

гэрч П.Эы “...Үнэндээ Г.Ү эгчийн хуурамч ордер хийлгэх мөнгийг нь олж өгснөөс ямар нэгэн байдлаар энэ хэрэгт оролцсон асуудал байхгүй. Ингээд хэрэг шалгагдаад ирэхэд Г.Ү эгч намайг гүтгэх болсон. “Чи энэ байрны хуурамч ордер хийхэд оролцсон шүү, энэ хэргийг чи даагаад гарчих, Саран бид хоёрыг энэ хэрэгт битгий оролцуулаарай, би цагдаагийн газарт зөндөө танил талтай, чамайг энэ хэргээс мултлаад аваад гарна, миний хэлснээр мэдүүлэг өгөөд байгаарай, энэ байрны ордероос мөнгө олсон гэж битгий хэлээрэй, 400.000 төгрөг л олсон гэж хэлээрэй, хэрэв 4.000.000 төгрөг надад олж өгсөн гэвэл чи өөрөө л асуудалд орно шүү.” гэж сүрдүүлэх болсон. Ерөнхийдөө хуурамч байрны ордерыг Э гэх хүнд барьцаанд тавиад мөнгө зээлэх гэж байгааг нь мэдэж байсан. Миний хувьд хуурамч байрны ордер хийхэд нь оролцоогүй. ...” /6хх 144-145/,

гэрч Н.Шгийн “...Би гэрчилгээний хуулбарыг харлаа. Манай охин бид хоёрын өмчлөлийн байр байгаа юм. Г.Үийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээ гарах ёсгүй. Тэгэхээр энэ гэрчилгээг хуурамчаар гаргуулсан байж таарлаа. Өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь одоо надад байгаа. ...” /6хх 147/,

хохирогч Ш.Бын “...Би Б.Бд мөнгө шилжүүлэхдээ өөрийн “Хаан” банкны 5896085921 дугаартай данс болон нөхөр Ш.Батхүүгийн 5032234538 дугаартай “Хаан” банкны данснаас 2018 оны 7-8 дугаар сард таслаад нийтдээ 23.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би Б.Бд мөнгө шилжүүлсэн утган дээр нь сургуулийн төлбөр гэсэн үү, ямар ч байсан сургуультай холбоотой зүйл бичиж шилжүүлж байсан. Би Г.Үтэй 2 удаа уулзаж байсан. Б.Б намайг Г.Үтэй уулзуулж байсан бөгөөд “тэр мөнгийг нь буцааж өгнө” гэж хэлж байсан бөгөөд надад яг тодорхой зүйл хэлэхгүй байсан. Г.Үээс 2018 оны 10 дугаар сард тус бүр 1.000.000 төгрөгөөр 4 удаа дансаар шилжүүлсэн. ...” /7хх 20-21, 10хх 222/,

гэрч Н.Тын “...Б.Б надаас Ш.Бын дугаарыг “Ярих хэрэгтэй байна.” гэж хэлээд авсан. Удалгүй Ш.Б надтай холбогдож Б.Бд Хууль сахиулахын их сургуулийн төлбөр болох 23.000.000 төгрөгийг өгсөн гэж байсан. Үүнээс хойш Ш.Б нь 2018 оны 8 дугаар сараас “хүүхдүүдийн хичээл орно гэж байна” гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 20-ноос хойш Ш.Б өөрийгөө залилуулсан талаар надад хэлэх үед би Б.Бд өдөр бүр “хүүхдийг нь сургуульд оруулж өг, эсхүл мөнгийг нь буцааж өг” гэж байсан. Мөн Ш.Б өдөр бүр манайд ирдэг байсан. ...” /7хх 26-27/,

гэрч Б.Бгийн “...Манай худ болох Н.Т над руу утсаар яриад “Манай нэг найзын дүү ХСИС-д орох гэсэн юм, оноо нь дутчихаад байна, танд таньдаг хүн байна уу?” гэхээр нь би хэд хоног орхисон боловч дахиад асуухаар нь Цэндням гэдэг хүнтэй уулзаад асуухад тэр хүн нэг хүнээс асуугаад өгье гээд 5-6 хоногийн дараа “Нэг хүн оллоо. Найдвартай хүн байна.” гэж хэлээд надад хүний 10.000.000 төгрөг гэж хэлээд мөнгөө аваад хүрээд ир гэхээр нь би 10.000.000 төгрөгийг аваачиж өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр “хувцасны мөнгө шаардлагатай” гэж Л хэлэхээр нь би Ш.Бд хэлээд миний 5082004173 дугаартай дансанд 3.000.000 төгрөг хийсэн. Би сар гаруй хугацаанд өөртөө хадгалж байгаад Ш.Бд буцаагаад 3.000.000 төгрөгийг өгсөн. ...Би Лтэй уулзаад Лгээр дамжуулан тэр Г.Ү гэх хүнтэй 2018 оны 10 дугаар сард анх уулзсан. Л надаас авсан мөнгийг Г.Үт өгсөн гэж байсан бөгөөд Г.Ү эхлээд “Би мөнгийг авсан, хүүхдийг нь сургуульд оруулж өгнө.” гэж хэлж байсан. Харин дараа нь уулзахад “Лгийн мөнгөний тооцоо байгаа, түүнээс би Лд хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хэлж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй.” гэж хэлээд байдаг. ...” /7 хх-ийн 32-35/,

гэрч Б.Лгийн “...2018 оны 7 дугаар сарын 10-ны үед Д.Цэндням гэж хүнтэй утсаар ярьж байх үед “Хүүхэд ХСИС-д оруулах гэсэн юм. Танил тал байна уу?” гэж асууж байсан. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа 99231796 дугаарт 88440630 гэх дугаараас Г.Ү гэх эмэгтэйтэй холбогдоод уг асуудлын талаар ярих үед “Өө надад таних хүн байгаа. Монголын 4 дэх эмэгтэй хурандаа Алтанцэцэг гэх эмэгтэйгээс би асууя.” гэсэн. Дараа нь Д.Цэнднямаас 10.000.000 төгрөгийг авч Г.Ү гэх хүнд бэлнээр өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б.Б “Дахиад нэг хүүхэд оруулах гэсэн юм.” гэж хэлээд миний 5135368703 гэх дансанд 5.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлж нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би уг мөнгийг өгөх гээд Г.Үтэй холбогдох үед “5076531551 гэх дансанд 8.500.000 төгрөгийг шилжүүл. Үлдсэн мөнгийг бэлнээр өг.” гэж хэлсний дагуу би дараа нь мөнгийг бэлнээр өгсөн. ...Д.Цэнднямаас 10.000.000 төгрөгийг авч Г.Ү гэх эмэгтэйд, дараа нь Б.Бгаас 10.000.000 төгрөгийг дансаар авч Г.Үт өгсөн өөр асуудал байхгүй. ...” /7хх 38-39, 11хх 3-5/,

“...Г.Ү нь сургуулийн хүмүүст мөнгө төгрөгийг нь өгсөн. Би 2018 оны 8 дугаар сарын 28-ныг хүртэл Г.Үтэй зууралдаад яваад байсан. Тэгж байгаад Б.Б гэх хүн анх надад мөнгө авч ирж өгсөн залууг Г.Үтэй холбож өгсөн. Г.Ү нь тухайн үед надад хэлэхдээ “Та одоо надтай уулзаад яваад байх шаардлага байхгүй, би танаас мөнгө төгрөгийг чинь авсан, харин би энэ хүнтэй /Б.Бтай/ уулзаад явъя.” гэж хэлээд энэ асуудлаас чөлөөлсөн. ...” /7хх 44-45/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Чийн “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Амирланзаяа” ХХК-ийн захирал Г.Ү нь манай компанитай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 45 тонн буюу 43.100.000 төгрөгийн үнэ бүхий дээд болон нэгдүгээр гурилыг зээлээр авсан. Энэ хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 8.500.000 төгрөгийг манай компанид төлсөн. Компаниас гэрээний урамшуулал гэж 900.000 төгрөгийг нийт дүнгээс нь хасаж тооцсон. Ингээд нийт үлдэгдэл 33.700.000 төгрөгийг төлөөгүй байсан. Одоо ч төлөгдөөгүй байгаа. ...” /10хх 229-230/,

гэрч Г.Бы “...2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр манай “М” ХХК нь “Амирланзаяа” ХХК-тай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Г.Ү нь дээрх гэрээний дагуу манай байгууллагаас нийт 43.100.000 төгрөгийн үнэ бүхий гурил зээлээр авсан бөгөөд 8.500.000 төгрөгийг манай байгууллагын дансанд тушааж, гэрээний дагуу хөнгөлөлт 900.000 төгрөг хасагдаад 33.700.000 төгрөгийн зээлээр авсан бараа материалынхаа мөнгийг зээлийн гэрээнд заагдсан хугацаанд төлж барагдуулалгүй сураггүй алга болсон. ...” /8хх 30-31/,

гэрч А.Тын “...Манай хорооны байранд “Амирланзаяа” ХХК байрлаж байгаа байрыг Гантулга гэх залуу 2015 онд барьсан бөгөөд бариад удаагүй нас барсан. “Амирланзаяа” ХХК 1 сар л алдаг хоног ажилласан байх. ...” /8хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1487 дугаартай “...Шинжилгээний явцад уг гэрчилгээ гэх баримтын цаас үнэт цаас мөн гэсэн дүгнэлт өгөх үндэслэлтэй байна. Харин гэрчилгээний “000194482” гэсэн серийн дугаар, зүүн доод хэсэгт байх “Улсын бүртгэгч 016” гэсэн тэмдгийн дардас зэрэг нь хуурамч. ...” /6хх 154-158/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3147 дугаартай шинжээчийн “…00043604 дугаартай Г-2205000921 бүртгэлийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” нь жинхэнэ үнэт цаасан дээр тэмдэгний дардас гарын үсгийг хуулбарлаж, хэвлэсэн, хуурамч гэрчилгээ байна. Харин 00658519 дугаартай Ү-2205058000 бүртгэлийн дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас нь жинхэнэ үнэт цаас байна. Уг гэрчилгээн дээрх тэмдэгний дардсыг бараар дарсан, гарын үсгийг бичигч хэрэгслээр зурсан байна. 000436040 дугаартай Г-2205000921 бүртгэлийн дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний тэмдэгний дардас гарын үсгийг хувилан олшруулах төхөөрөмж ашиглан хуулбарлаж, шингэн хортой өнгөт хэвлэгчээр хэвлэсэн байна. ...” /1хх 139-143/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2991 дугаартай шинжээчийн “...Шинжилж буй гэрчилгээ гэх баримтын цаас нь жинхэнэ гэрчилгээний цаас байна. Энэ нь төрийн соёмбо нь холограмм нууцлалтай, серийн дугаар өндөр хэвлэлийн аргаар хийгдсэн, хүрээний дотор талын хэсэгт “Монгол Улс Mongolia” гэсэн бичил бичвэрүүдтэй, офсет хэвлэлийн аргаар хийгдсэн, хамгаалалтын торон хээтэй, хэт ягаан туяанд өдөөгдөх нууцлалтай зэрэг шинж тэмдгүүдээрээ тогтоогдож байна. Шинжилж буй газрын гэрчилгээ гэх баримтыг хэвлэж хийх боломжтой. Уг баримт дахь шинжилж буй тамганы дардас мэт зүйл нь ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч дардас байна. Шинжилж буй гарын үсэг нь хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр зурагдсан гарын үсэг байна. Дээрх хэвлэмэл дардас нь ямар нэг дугааргүй байна. Тус хэвлэмэл дардас нь уйгаржин монгол бичгээр бичсэн “Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын алба” гэсэн бичвэртэй байна. ...” /1хх 158-159/ гэсэн дүгнэлтүүд,

яллагдагч Г.Үт гурил хүлээлгэн өгсөн зарлагын баримт, “Ө ХХК-ийн “Хаан” банкны 5108090747 дугаартай дансны хуулга, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /5хх 146-154/, прокурорын зөвшөөрлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан “Амирланзаяа” ХХК-ийн лавлагаа, дүрмийн хуулбар, /5хх 178-183/, “Ө” ХХК-ийг төлөөлж Д.Батсүмбэр, “Амирланзаяа” ХХК-ийг төлөөлж Г.Ү нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” /5хх 91-93/, “Ө” ХХК-иас ирүүлсэн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /10хх 250, 11 хх 1-2/, иргэн А.Эээс Г.Үт 8 сарын хугацаатай, 2 орон сууцыг барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн хуулбар /5хх 227/, “НБМ Финанс” ББСБ, Г.Ү нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 40.000.000 төгрөг зээлсэн талаарх “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” /5хх 229-232/, иргэн А.Э нь Ч.Бээс 24.000.000 төгрөг зээлсэн талаарх 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ” /5хх 235/, Г.Ү нь А.Эээс 5.000.000 төгрөг зээлсэн талаарх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” /5хх 236-238/, иргэн А.Э нь “Хаан” банкны 5015006249 дугаарын данснаас 86.366.800 төгрөгийн зарлага гарсан болохыг тогтоосон үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /5хх 239/, иргэн А.Эийн “Хаан” банкны 5015006249 дугаарын дансны хуулга /5хх 241-250, 6хх 1-10/, яллагдагч Г.Үийн “Хаан” банкны 5024442447 дугаарын дансанд 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд 46.300.000 төгрөгийг А.Эийн данснаас шилжүүлсэн болохыг тогтоосон үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /6хх 19/, яллагдагч Г.Үийн “Хаан” банкны 5024442447 дугаарын дансны хуулга /6хх 20-21/, А.Эийн данснаас Ш.Дгийн “Хаан” банкны 5374357471 дугаарын дансанд 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 1.5.720.000 төгрөг шилжүүлсэн болохыг тогтоосон дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /6хх 22/, Ш.Дгийн “Хаан” банкны 5374357471 дугаарын дансны хуулга /6хх 23-32/, Г.Гансмаагийн “Хаан” банкны 5015005213 дугаарын данснаас А.Эийн 5015006249 дугаарын данс руу 1.103.100 төгрөгийг шилжүүлсэн болохыг тогтоосон мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 33/, Г.Гансмаагийн “Хаан” банкны 5015005213 дугаарын дансны хуулга /6хх 34/, “НМБ Финанс” ББСБ-аас прокурорын зөвшөөрлийн дагуу гаргуулан авсан зээлдэгч Г.Үийн зээл, зээлийн хүү төлөлттэй холбоотой зээлийн дансны хуулга, харилцах дансны хуулга /6хх 66-73/, Д.Э М, Г.Ү нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 28.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэй зээлсэн талаарх “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” /6хх 175-179/, хохирогч Ш.Бын нөхөр Ш.Батхүүгийн “Хаан” банкны 5032234538 дугаарын дансны хуулга /7хх 51-54/, Б.Бгийн “Хаан” банкны 5082004173 дугаарын дансны хуулга /7хх 62/, Б.Лгийн “Хаан” банкны 5135368703 дугаарын дансны хуулга /2хх 64-67/, Б.Л нь Д.Цэнднямаас 10.000.000 төгрөг авсан болно гэсэн гараар бичсэн баримтын хуулбар /7хх 68/, “Начин Заан” ХХК-ийн албан бичиг /2хх 91/, “Начин Заан” ломбардын баримтууд /10хх 111-162, 165-169/, иргэн О.Цийн “Монос Дэлгэрэх” ХЗХ-тай байгуулсан “Зээлийн нэмэлт гэрээ” /1хх 61/, иргэн Д.Дэнсмаагийн О.Цд нийт 20.000.000 төгрөг зээлдүүлсэн талаарх баримт /1хх 63/, иргэн О.Ц нь Г.Үт 20.000.000 төгрөг зээлүүлсэн талаарх баримт /1хх 64/, “Монос Дэлгэрэх” ХЗХ, иргэн О.Ц нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ сунгах тухай “Зээлийн нэмэлт гэрээ, зээл хүүгийн тооцоолол” /10хх 219-220/,”Хангай Миллс” ХХК-иас ирүүлсэн Г.Ү болон “Амирланзаяа” ХХК-тай гурил худалдах гэрээ хийгээгүй талаарх албан бичиг /2хх 94/, А.Д, Ш.Д нарын хооронд байгуулсан 20.000.000 төгрөг зээлсэн “Зээлийн гэрээ” /1хх 71/, Шы Дгийн нэр дээрх хувийн сууцыг 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан талаарх А.Д, Ш.Д нарын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ” /1хх 72-73/, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг /11хх 69-70/, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг /11хх 89/, “Амирланзаяа” ХХК, Ц.Э нарын “Хас” банктай “Барьцааны гэрээ”-г байгуулахад бүрдүүлсэн материал /4хх 89-117/, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх 156/, иргэн Л.Д нь “Грийн Адистит” ХХК-д “Lexus 470” маркийн 38-47 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 9.000.000 төгрөг зээлсэн талаарх “Зээлийн гэрээ”-ний хуулбар, холбогдох материалууд /4хх 157-160/, “Виннэр Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 134-150/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх 27-39, 45-61/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/01245 дугаартай шийдвэр, гүйцэтгэх хуудсын хуулбар, холбогдох бусад материалууд /10хх 203-214/, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 74/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /2хх 250/, “Хаан” банкны 5030174271 дугаарын дансны хуулга /2хх 87-88/, Ш.Дгээс хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “М” ХХК-д мөнгө тушаасан баримт /8хх 104-106/, “М” ХХК-иас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн бүтээгдэхүүний үнийн санал /8хх 108-109/, “М” ХХК-иас 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2140 дугаартай албан бичгээр ирүүлсэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын баримтууд /10хх 237-248/, иргэн Л.Нийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлсэн болохыг нотолсон “Зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, зээлийн дансны хуулга /5хх 24-30/, иргэн Л.Н, Г.Ү нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан 50.000.000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй зээлсэн талаарх “Зээлийн гэрээ” /5хх 36/, Г.Үийн Л.Нээс мөнгө авсан талаарх баримт /5хх 39-41/, иргэн Л.Нийн “Хаан” банкны 5034107868 дугаартай депозит дансны хуулга /5хх 44-47/, иргэн Л.Нийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19-13 тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, холбогдох материалууд /5хх 60-79/, Л.Нийн өмчлөлд Ү-2205027428 дугаарт орон сууц бүртгэсэн болохыг тогтоосон 000804030 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /10хх 195/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Үийг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ш.Дг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Д.Үыг бүлэглэж, бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн, эдийн баялгийг эзэмших эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Прокуророос шүүгдэгч Ш.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх “шүүгдэгч Ш.Дгийн үйлдсэн 5 удаагийн үйлдлийн 2 үйлдэл нь хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд хуульд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн шинж байгаагүй тул уг шинжээр авч үзэх боломжгүй. Сүүлийн 3 үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуульд хамаарах бөгөөд эдгээр үйлдлийг урт удаан хугацаагаар, үргэлжлүүлсэн байдлаар үйлдэж, өөрийн амьдралдаа хэвшил болгосон шинжгүй, байнга үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хуульд нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Г.Ү, Ш.Д, Д.Ү нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Г.Ү нь 2014 оны 10 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 11 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Ш.Д нь 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 5 удаагийн үйлдлээр тус тус залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Г.Үийн бүлэглэн үйлдсэн 11 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Ш.Дгийн бүлэглэн үйлдсэн 5 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Д.Үын бүлэглэн үйлдсэн 1 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Г.Ү, Ш.Д, Д.Ү нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Үт 6 жилийн хорих ял, шүүгдэгч Ш.Дд 3 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Үад 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, залилан авсан мөнгийг өөрийн амьдралын ахуйн хэрэгцээ шаардлагыг хангах эх үүсвэрээ болгосон, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Г.Үийн үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгч Г.Үийн үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 3 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жил 4 сар 3 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Үийг үйлдсэн залилах гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэргийн нөхцөл байдал, түүний үйлдлийн оролцоо, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, учруулсан хохирол төлбөрийг төлж барагдаагүй байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлсэн зэрэг түүний хувийн байдлыг дүгнэхэд түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд шүүгдэгч Г.Үийн “...Миний нөхрийг хөнгөрүүлэн зүйлчилж нэг нь ч гэсэн эрт хорихоос гарч хохирогч нарт хохирол төлбөрийг барагдуулж, насанд хүрээгүй хүүхдээ асран хамгаалах хэрэгтэй байна. Миний өөрийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг минь харгалзан үзэж гомдлыг минь хүлээж авч надад оногдуулсан 9 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”,

шүүгдэгч Г.Үийн өмгөөлөгч Ж.Гантулгын “...Шүүгдэгч нар анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Үт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлээр гомдол гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Г. Үнэнцэцэнт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү, Ш.Д нарын хүүхэд болох Д.Буянхишигт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ш.Д нь ажил, хөдөлмөр эрхэлж байсан талаарх бичгийн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо хэрхэн төлөхөө баримтаар нотлоогүй тул түүнийг хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Ш.Дгийн “...Би “Улаанбаатар такси” компанид 2018 оноос одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд ажлаа улам хариуцлагатай хийж өр төлбөрөө төлөх болно. Миний хүү одоо шилжилтийн буюу 13 настай бөгөөд Үийн эхтэй цуг байдаг. Бид хоёр хоёулаа шоронд орсноор миний хүү сурч боловсрох, хүн болж төлөвших насан дээрээ тулах, зөвлөх, туслах, эцэг, эх нь байхгүйд маш их санаа зовж байгаа тул надад оноосон 3 жилийн хорих ялыг, хорихоос өөр төрлийн ялаар сольж, хүүтэй минь цуг байх боломж олгож өгнө үү. ...”,

шүүгдэгч Ш.Дгийн өмгөөлөгч Г.Энхболд “...Үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тул Ш.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...”,

шүүгдэгч Г.Үийн өмгөөлөгч Ж.Гантулгын “...Шүүгдэгч Г.Ү нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өсвөр насны 13 настай хүү, нөхрийн хамт амьдарч байсан. Одоо нөхөртэйгөө хамт хорих ял авсан. Хүүхдийнх нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудал шийдвэрлэгдээгүй. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжих эрх нь хязгаарлагдсан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Үын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж оногдуулсныг буруутгах боломжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогчийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан журамд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үээс нийт 260.649.318 төгрөгийг гаргуулан хохирогч З.Бд 6.553.333 төгрөг, хохирогч О.Цд 8.750.000 төгрөг, хохирогч А.Дд 7.500.000 төгрөг, хохирогч Ц.Эад 23.847.185 төгрөг, хохирогч Л.Дд 8.000.000 төгрөг, хохирогч Л.Нт 40.000.000 төгрөг, “Ө” ХХК-нд 21.050.000 төгрөг, хохирогч А.Эт 72.468.800 төгрөг, хохирогч Д.Эт 28.000.000 төгрөг, хохирогч Ш.Бд 10.780.000 төгрөг, хохирогч “М” ХХК-д 33.700.000 төгрөгийг, шүүгдэгч Ш.Дгээс нийт 56.650.518 төгрөгийг гаргуулан хохирогч З.Бд 6.553.333 төгрөг, хохирогч О.Цд 8.750.000 төгрөг, хохирогч А.Дд 7.500.000 төгрөг, хохирогч Ц.Эад 23.847.185 төгрөг, хохирогч Л.Нт 10.000.000 төгрөгийг төлүүлэхээр, шүүгдэгч Д.Ү нь хохирогч З.Бд 6.533.333 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, хохирогч нар нь улмаас учирсан хүү алданги, хөдлөх, үл хөдлөх, эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой шууд бус хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 1 хэсэг гудамжны 163 тоот 112.5 м2 зуслангийн газар, орон сууц, мөн Л.Нийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-125 тоот, угсармал 3 өрөө байр, Л.Дгийн Лексус-470 загварын 38-47 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгийн өмлөх эрх нь бүрэн сэргээгүй болон хохирогч нарын зээлийн хүү, алданги төлөлт дуусаагүй тул шууд бус хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Иймд хохирогч З.Бгийн “...Шүүхээс бодит үнэнийг тогтоохгүй хэт нэг талыг барьж эрүүгийн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Бодит хохирлыг Ү төлөх ёстой. ...Үтай холбоотой хэргийг мөрдөн байцаалтад буцааж, гэрч, хохирогч Л, гэрч, хохирогч Буянжаргал, мэдүүлэг авах Б, Э нар байцаалтад байлгах саналтай байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...”,

хохирогч А.Дгийн “...Шүүхээс бодит үнэнийг тогтоохгүй хэт нэг талыг барьж эрүүгийн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Би 25.000.000 төгрөгийг гаргуулан авмаар байна. Надад 10.000.000 төгрөгийн гэм буруугүй хохирол учруулсан. Гэм буруугүй 5.000.000 төгрөгийг авсан. Үндсэн мөнгө 20.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй. ...”,

хохирогч Л.Д, Ц.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргалын “...Шийтгэх тогтоолын хохирогч Ц.Э, Л.Д нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогч нарын буюу Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Ар хустай 1 дүгээр хэсэг гудамж, 163 тоот хаягт байрлах 112.5 м.кв амины орон сууц, мөн хаягт байрлах газар эзэмших эрхийн 0190043 дугаар бүхий зуслангийн зориулалт бүхий 400 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Б, А.Д болон хохирогч Л.Д, Ц.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/892 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Б, А.Д болон хохирогч Л.Д, Ц.Э нарын өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү нь нийт 851 /найман зуун тавин нэг/ хоног, шүүгдэгч Ш.Д нь 85 /наян тав/ хоног тус тус цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                                    Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ