| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/08498/И |
| Дугаар | 101/ШШ2024/00520 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/00520
| 2024 01 22 | 101/ШШ2024/00520 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Боржигин овогт Баянсаны ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,, тоот хаягт оршин суух Буурал овогт ын /рд:/,
Хариуцагч: ,, тоотод оршин суух Лхагваа овогт ын /рд:/ нарт холбогдох
10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дэмчигсүрэн, хариуцагч М., М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.Дэмчигсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М., М. Сансар- Очир нар нь холбогдох дараах гэрээг байгуулсан. Үүнд:
1. 2023 оны 03 сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн , Регистрийн- дугаартай “" ХХК-ийн “/Компанийн хувьцаа/Худалдах- Худалдан авах гэрээ” байгуулсан тус гэрээний үнэ нь 20,000,000 төгрөг /хорин сая/, төлбөр төлбөр төлөх хугацаа: 2023 оны 03 сарын 28-ны өдөр 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг төлөх, 2023 оны 04 сарын 15-ны дотор үлдэгдэл 7,000,000 /долоон сая/ төгрөгийг төлөхөөр харилцсан тохиролцсон.
2. 2023 оны 03 сарын 28-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан тус гэрээгээр 2023 оны 03 сарын 28-ны өдөр байгуулсан “/Компанийн хувьцаа/Худалдах- Худалдан авах гэрээ”-ний дагуу Эрх шилжүүлэгч Б.*******ээс М.-д 50 хувь, М. Сансар- Очир-д 50 хувийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсон.
Улмаар хариуцагч нар нь “/Компанийн хувьцаа/Худалдах- Худалдан авах гэрээ”-ний 3.2-д заасан 13,000,000 төгрөгийг төлсөн боловч 2023 оны 04 сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй байсан гэрээний зүйлийн үнийг төлөх үүргийнхээ зарим хэсгийг биелүүлээгүй болно.
Иймд хариуцагч М., М. нараас Иргэний хуулийн 243.1 дэх хэсэг, "/Компанийн хувьцаа/Худалдах- Худалдан авах гэрээ”-ний 1.1, 1.2, 3.1, 3.2 заасны дагуу гэрээний зүйлийн үнийн үлдэгдэл төлбөр 7,000,000 /долоон сая/ төгрөг, мөн Иргэний хуулийн 232.6 дах хэсэг, "/Компанийн хувьцаа/Худалдах- Худалдан авах гэрээ”-ний 3.3 дах хэсэг зааснаар /хэтэрсэн хоног 230/,/ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 7,000,000*0,5%=35,000 төгрөг/ Алданги 230*35,000=8,050,000 төгрөг, боловч Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,000,000 төгрөгийн 50%= 3,500,000 төгрөг байна. Тийм учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 7,000,000 төгрөг, алдангид 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1а. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай компанийн хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. 20 сая төгрөгөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нар нь 13 сая төгрөгөө төлөөд 7 саяыг төлөөгүй. Иймд үлдэх 7 төгрөг, алданги 3,5 төгрөг нийт 10,5 сая төгрөг гаргаж өгнө үү. ******* нь бичиг баримт дээр нэр нь байгаа бөгөөд үндсэн хүн нь гэж байгаа юм. Гэрээний 4.2-т зааснаар шалгаж аваагүй байна. Огт холбогдохгүй байгаа гэдэг нь худлаа юм. Нэхэмжлэл гаргахаас өмнө болон аавтай нь утсаар ярьж байсан. Тендерт орох боломжгүй болсон гэх боловч тухайн үед Багануурт тендер гүйцэтгэж байгаа бөгөөд мөнгө нь орж ирэхээр төлнө гэж байсан юм. Тухайн үед санхүүгийн талаар шалгаад авах боломжтой байсан гэв.
2. Хариуцагч М., М. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 2023 онд 20 сая төгрөгөөр компани худалдаж авах гэрээ байгуулсан. Гэрээний 4.2-т санхүүгийн бүх зүйлийг мэдэгдэх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Дараа нь шалгаж үзэхэд 422 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байсан. ******* нь мэдээлэлгүй бөгөөд гэж хүнээс авсан юм. Барилгын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд асуудалгүй гэсэн юм. Алдагдалтай ажилласан бол тендерт орох боломжгүй болдог юм. Мөн 2022 оны аудитын тайлан баталгаажаагүй байсан. тай хэл ам хийсэн боловч авч хэлэлцээгүй. СЗХ дээр орчиход засах боломжгүй гэсэн. Манай аавтай нэг ч удаа яриагүй. Аав маань 2022 онд нас барсан. Надтай холбогдож байгаагүй. Шалгаж үзэж авах боломжгүй бөгөөд бид зарж байгаа хүнээс л асуусан юм. Бид олон удаа асуусан. Багануур дээр авсан ажлын хувьд хүүхдийн тоглоомын талбайн ажлыг авсан бөгөөд 2021 онд ашигтай ажилласан тул 2023 онд тендер авсан. Бид мөнгө өгөхгүй гээгүй бөгөөд харин алдагдалтай байсныг янзлаад өгчих л гэж хэлж байсан юм.
2а. Хариуцагч ын тайлбарыг дэмжинэ. Бид 2-н овог ижил бөгөөд манай аавтай утсаар ярьсан юм. Ингэхэд мөнгө орж ирэхээр өгнө гэсэн гэв.
3. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх5/, компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хх7/, “” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэрийн хуулбар /хх8/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас нийт 10,500,000 гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч М., М. нар нь үлдэх төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй гэх боловч гэрээний зүйл буюу компани нь алдагдалтай ажиллаж байсан гэж маргасан.
4. Зохигчид 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний зүйл нь “” ХХК-ийн 100 хувийн хувьцаа байна. Хариуцагч нар нь гэрээ байгуулсан өдөр 13,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцсон бөгөөд улмаар 13,000,000 төгрөгийг төлж, үлдэх 7,000,000 төгрөгийг төлөөгүй. Дээрх гэрээний дагуу мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, компанийн хувьцааг хариуцагч тус бүрд 50 хувийг шилжүүлсэн. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх7/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.
5. Хариуцагч нарын тухайн хуулийн этгээд нь өмнө нь алдагдалтай ажиллаж байсны улмаас худалдан авах зорилго болох тендерт оролцох боломжгүй болсон гэх тайлбар нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан “т 2023 онд хүүхдийн тоглоомын талбай тохижуулах ажил авч гүйцэтгэсэн” гэх тайлбараар үгүйсгэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг 2022 оны санхүүгийн тайланг татварын байгууллагад тайлагнаагүй байсан бөгөөд нөхөн тайлагнах боломжгүй байдал үүссэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Цаашлаад гэрээний 4.2-т зааснаар нэхэмжлэгч нь компанийн мэдээлэл, бичиг баримт, санхүүгийн тайланг худалдан авагчид гаргаж өгөх талаар зохицуулсан бөгөөд хариуцагч М.ын “нэр шилжсэний дараа санхүүгийн тайлан алдагдалтай бөгөөд 2022 оны тайланг татварын байгууллагад гаргаж өгөөгүй байсан” гэх тайлбараар холбогдох бичиг баримт, эрхийг шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Мөн гэрээний дээрх заалтад компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ гэсэн байх боловч энэ талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээгээр ашигтай ажиллаж байсан байх шаардлага тавигдаагүй байна.
6. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь тухайн хуулийн этгээд нь ашигтай ажиллаж байсан байх үүрэг хүлээгээгүй буюу энэ талаар зохигчид тохиролцсон гэх тайлбар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг гэрээгээр тохиролцсоноос өөр буюу доголдолтой зүйл худалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.
7. Гэрээний 3.3-т зохигчид алдангийн талаар тохиролцсон тул үлдэх төлбөрийг төлөх байсан 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 232 хоног хугацаа хэтэрсэн. Энэ хугацаанд алдангийг тооцвол 1 хоногт 35,000 /7,000,000*0.5%/ төгрөг, 232 хоногт 8,120,000 төгрөг тооцогдоно. Улмаар нэхэмжлэгч нь алдангид 3,500,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
8. Иймд хариуцагч нар нь компанийн хувьцааг ижил тэнцүү хэмжээгээр худалдан авсан байх тул гэрээний үлдэх үнэ 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэг төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М., М. нараас 10,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 182,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД