Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/00571

 

 

 

 

 

 

 

                               2024        01          24

                   101/ШШ2024/00571

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин суух Дэнс овогт Чулуунбаатарын /рд:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,823,159 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М., Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл,  түүний төлөөлөгч М., Ц. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ард Кредит ББСБ” ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, дээрх “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г байгуулж, зээлийн гэрээгээр үндсэн зээл 810000 төгрөг, сарын 5%-ийн зээлийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг.

Хариуцагч нь зээлийн гэрээ болон “Ард апп”-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн, компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчсөн болно.

Иймд Иргэний х-уулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн хариуцагчаас 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 11178974 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний үндсэн төлбөр 710,955 төгрөг, үндсэн хүүд 1,112,204 төгрөг, нийт 1,823,159 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.

1а. 2019.8.21-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Үндсэн зээл 710,955 төгрөг, хүү 1,112,204 төгрөг, нийт 1,823,159 төгрөг гаргуулна. Манай ББСБ нь санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй юм. Анх 810,000 төгрөгийн зээлийг анх олгосон байдаг. Эхний 30 хоногт төлбөл зээлийн хүү тооцохгүй бөгөөд үүнээс хэтэрвэл хүү тооцохоор гэрээ байгуулсан юм. Үндсэн зээлээс 99,044 төгрөг төлсөн юм.

1б. Үлдэгдэл 45 мөнгөтэй байгаа боловч бид мөнгийг нь нэхээгүй юм. 2020.2.18-нд олгогдсон зээл юм. Энэ нь 2021.4.7-ны өдөр хүртэл төлөлт хийгдээгүй юм. Гэрээний 1.5-д зааснаар хүү тооцогдоно. Өдрийн 1,500 төгрөгөөр хүү тооцогдож байгаа юм. 2023 оноос сарын 5 хувийн хүүгээр тооцох бөгөөд нийт 1,112,204 төгрөгийн хүү тооцогдож байгаа юм. Сарын хоногоос шалтгаалж хүү нь өөр өөр байгаа юм. Хариуцагч нь биднийг холбогдохоор төлнө гэдэг боловч төлдөггүй юм. Иймд 1,823,159 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан юм. Хариуцагч нь 810,000 төгрөгийн зээл авсан талаар маргадаггүй. Хурал эхлэхийн өмнө 1 сая төгрөгийг энэ 5 дахь өдөр, үлдэх хэсгийг цагаан сарын дараа төлнө гэж хэлсэн юм гэв.

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар /хх6-7/, цахим зээлийн хүсэлт гаргах, ашигласан зээлийн эргэн төлөх баталгааны хуулбар /хх8/, зээлийн дансны хуулга буюу зээл хүүгийн тооцоолол /хх9-14/

 

Хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас нийт 1,823,159 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 710,955 төгрөг, хүүд 1,112,204 төгрөг, нийт 1,823,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Ч. нь 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.

 

4.         Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулсан. /хх6-7/

Зээлийн гэрээгээр 2,000,000 төгрөг хүртэл хэмжээний зээл олгохоор тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу 810,000 төгрөгийн зээл олгосон гэх боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй. Тодруулбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан өөрийн дотоод дансны хуулга гэх баримт нь зээлийг бодитоор олгосныг нотлохгүй. Учир нь ББСБ дахь дотоодын данснаас бусад байгууллага уруу шууд төлбөр тооцоо гүйцэтгэх боломжгүй, харин аль нэг арилжааны банкаар дамжуулан төлбөрийг гүйцэтгэдэг.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч М. нь хариуцагчтай төлбөр төлөх нөхцөлийн талаар хуралдааны өмнө тохиролцсон гэх боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

 

5.         Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл буюу зээл олгогдсон эсэх, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй тул шүүх нотлох шаардлагагүй.

 

6.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ч.аас 1,823,159 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,121 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 9 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД