| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/07366/И |
| Дугаар | 101/ШШ2024/00085 |
| Огноо | 2024-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/00085
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ТБ ХК нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.П холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 9,164,227.61 төгрөг гаргуулах зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,164,227.61 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:... ******* ХК нь зээлдэгч Д.*******д 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр №104400539770 дугаартай "Зээлийн гэрээ-г байгуулж, 16,840.000 төгрөгийг жилийн 21,60%-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн 104400539797 тоот дансанд зээлийг олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 11 дугаар сарын 27-ний өдөр №104400539770 тоот Барьцааны гэрээг байгуулж, уг автомашиныг фидуци гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. /Үүнд: Тоуоta ******* улсын дугаар *******, арал NHW *******, үйлдвэрлэсэн 2009 он, сувдан цагаан өнгийн автомашин/. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: Зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 746 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн.
Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 10,268,884.97 төгрөг, үндсэн хүүд 9.140,137.64 төгрөг. нэмэгдүүлсэн хүүд 181,274.93 төгрөг, нийт 19,590,297.54 төгрөгийг тус тус төлсөн.
Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ******* ХК нь зээлдэгч Д.*******тэй байгуулсан Зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл 6,571,115.03 төгрөг, зээлийн хүү-2,208.514.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 371,097.77 төгрөг нийт 9.150,727.61 төгрөг, нотариатын хөлс 13,500 төгрөг, нийт 9,164,227.61 гаргуулах, Тоуоta ******* 0, улсын дугаар 5575УНВ, арлын NHW******* дугаартай, үйлдвэрлэсэн 2009 он, сувдан цагаан өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт(хх3), итгэмжлэл(хх4-5), улсын бүртгэлийн гэрчилгээ(хх5),нотариатын мөнгө төлсөн баримт(хх6), 2018.11.27-ны өдрийн №104400539770 дугаар барьцаат зээлийн гэрээ(хх7-9), 2018.11.27-ны өдрийн №104400539770 фидуцийн гэрээ(хх10-12),Д.*******гийн *******ны дансны хуулга(хх13-19), 2023.01.16 ны өдөр Д.*******гийн төрийн банканд гаргасан хүсэлт(хх20), *******ны зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл(хх21-22) зэргийг нотлох баримт ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,164,227.61 төгрөг гаргуулах зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
4.Шүүх, хариуцагч Д.*******д 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, эрх, үүрэг, нөлөөлөл мэдүүлгийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцаж гарын үсэг зуржээ.(хх32-35)
4.1. Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13.30 цагт товлон зарласан шүүх хуралдааны товыг хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн хаягаар Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай хуудсаар Монгол шуудангаар хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх буцаалт шүүхэд ирсэн.(хх32,41-43)
4.2. Шүүгчийн туслах 2023 оны 12 дугаар сарын 18, 26-ны өдрүүдэд хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн ******* дугаарт залгахад утсаа аваагүй тул мессеж, үлдээсэн нь тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдаанд ирж байгаа лавлахад тэрээр ... би заавал биечлэн орох ёстой юу, очихгүй бол яах вэ, би амжихгүй гэх тайлбарыг өгсөн нь Баримт№3-д тэмдэглэгдсэн байна.
4.3. Хариуцагч тус шүүх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч талаас хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хангаж хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаан үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Зээлийн гэрээний үүрэгт 9,164,227.61 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,571,115.03 төгрөг, зээлийн хүү-2,208.514.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 371,097.77 төгрөг нийт 9.150,727.61 төгрөг, нотариатын хөлс 13,500 төгрөг, нийт 9,164,227.61 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч фидуци гэрээний үүрэгт Тоуоta ******* улсын *******, арлын NHW******* дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Хариуцагч Д.******* 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, эрх, үүрэг, нөлөөлөл мэдүүлгийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцаж, хариу тайлбар, нотлох баримтын хамт 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан.(хх32)
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: ...******* ХК нь зээлдэгч Д.*******д 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр №104400539770 дугаартай "Зээлийн гэрээ-ний үүргийг биелүүлээгүй гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 6,571,115.03 төгрөг, зээлийн хүү-2,208.514.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү371,097.77 төгрөг нийт 9.150,727.61 төгрөг, нотариатын хөлс 13,500 төгрөг, нийт 9,164,227.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.- д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж 25 дугаар зүйлийн 25.2-д Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус зааснаар зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацанд зээлийг төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй., 72.3.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.гэж хуульчилсан.
8.Нэхэмжлэгч хариуцагчаас нотариатын хөлс төлсөн 13,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний зардалд 13,500 төгрөгийг төлсөн хэрэг авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
9.Хариуцагч Д.******* шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч эрх, үүрэг тайлбарласан атал тэрээр шүүхээс заасан хуульд зааснаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр татгалзал түүнтэй холбоотой баримтыг ирүүлэх үүргийг биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, нэхэмжлээгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 9,150,727.61 төгрөгийг нотариатын зардалд 13,500 төгрөгийг нийт 9,164,227.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.*******гээс фидицийн гэрээний үүрэгт Тоуоta ******* улсын ******* улсын дугаартай, арлын NHW******* дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл гаргуулах шаардлагаас татгалзсан татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 161,578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ