Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2022/0637/З |
Дугаар | 128/ШШ2023/0579 |
Огноо | 2023-07-04 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0579
2023 07 04 128/ШШ2023/0579
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Ц.Энхтуул, М.Мягмардорж, Л.Цагаанбанди, Ц.Бямба, Л.Нармандах, Т.Нямхүү, Ч.Батсэрээдэнэ нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхтуул, М.Мягмардорж, Л.Цагаанбанди, Ц.Бямба, Л.Нармандах, Т.Нямхүү, Ч.Батсэрээдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Балган нараас шүүхэд бичгээр гаргасан татгалзалдаа: “...Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Ц.Энхтуул, М.Мягмардорж, Л.Цагаанбанди, Ц.Бямба, Л.Нармандах, Т.Нямхүү, Ч.Батсэрээдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Балган нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Энхтуул нарын нэр бүхий 7 иргэнээс Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхтуул, М.Мягмардорж, Л.Цагаанбанди, Ц.Бямба, Л.Нармандах, Т.Нямхүү, Ч.Батсэрээдэнэ нараас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн газар чөлөөлөх мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ