Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 132/ШШ2023/00491

 

 

2023         12             04        

             132/ШШ2023/00491

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, , шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар хороолол, Олимпийн гудамж, 39, G центр, 3,4 давхарт байрлах, “Миг даатгал” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Булган аймаг, Булган сум, * дугаар баг, зүүн агуйт * дүгээр гудамж, ** тоотод оршин суух, Б******* овогт Б*******ийн У******* т холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 8,501,000 /найман сая таван зуун нэг мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2022/00415/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х******* /цахим/

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ундрах-Оргил /цахим/

 Иргэдийн төлөөлөгч Б.Д*******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь

 Нэхэмжлэгч “Миг даатгал” ХХК нь хариуцагч Н.У*******т холбогдуулан гэм хорын хохиролд 8,501,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 М даатгал ХК нь 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 222017/131 дугаартай тээврийн хэрэгслийн төрөлжсөн Даатгалын гэрээг Миг даатгал ХХК-тай байгуулсан. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт даатгуулагчийн Тоёота Хай Ландер маркийн **-** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл адуу мөргөж зам тээврийн осолд холбогдсон байдаг. Булган аймгийн замын цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Чийн гаргасан тодорхойлолтоор хариуцагч Б.У******* нь замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг зам дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу 2 тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл барьсан хүн хашиж гаргана. Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтан оруулахгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн байдаг. Үүний дагуу даатгалын гэрээний дагуу бол нэхэмжлэгч нь даатгуулагч М даатгал ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу бол 8,501,000 төгрөгийг даатгуулагчид өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхтэй тул хариуцагчаас 8,501,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх гаргасан тайлбартаа: 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой Булган аймгийн орхон сумын * дүгээр багийн нутагт Д.Л******* нь **-** УБЗ улсын дугаартай, Toyota highlander маркийн **-** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа адуу мөргөж зам тээврийн осол гаргасан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой Булган аймгийн орхон сумын 4 дүгээр багийн нутагт Ө.Ө нь **-** БУА улсын дугаартай, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа адуу мөргөж зам тзэврийн осол гаргасан үйлдлүүдийг тус аймгийн Замын цагдаагийн зохицуулагч, дэслэгч н.Ч шалгаад Б.У*******ийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 0032383 дугаартай шийтгэлийн хуудсаар замын хөдөлгөөний дүрэм сахин биелүүлээгүй зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-дахь хэсэгт” заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан байсан. Дээрх шийтгэл. арга хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй буюу Б.У*******т холбогдолгүй болох талаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргахад тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЗШ/481 дугаартай шийтгэврээр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу хийж, оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн. шийтгэлийн хуудас нь хууль ёсны үндэслэлгүй байх тул эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0032383 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчинрүй болгож шийдвэрлэв” ... гэж шийдвэрлэсэн байдаг.

Үүнийг Прокурор хүлээн зөвшөерөөгүй тул 2022 оны 11 дугээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Прокурорын эсэргүүцэл”-ээр давж заалдах шатны шуүх хэлэлцсэн буюу Давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ДШМЗ/** дугаартай магадлалаар... Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЗШ/*** дугаартай шийтгэвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч А.Чийн гаргасан тодорхойлолтоор хариуцагч Б.У******* нь замын хэдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэх дүгнэлтэд үндэслэн даатгалын зүйлд хохирол учруулсан тул нэхэмжлэгч нь датгуулагч “М даатгал” ХК-тай байгуулан даатгалын гэрээний дагуу 8.501.000 төгрөгийг даатгуулагчид олгосон. Нэхэмжлэгч нь ослын улмаас даатгуулагчид учирсан дээрх хохиролыг барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй гэжээ.

Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг мөн сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд зааснаар тохируулж явах ёстой байдаг, гэтэл жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж аваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн байхад мөрдөгч үүнийг анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьсан, эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгахдаа зерчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар явуулаагүй, өөрөөр хэлбэл зөрчлийг шалгахдаа Б.У******* болоод жолооч нарын хэн нь буруутай болохыг нотлож чадаагүй.

Түүнчлэн үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь зөрчлийн хэргийн баримтаас харагддаг тул Б.У*******ээс гэм хорын төлбөр нэхэмжилсэн нь . үндэслэпгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн

-Даатгуулсан тээврийн хэрэгслийн жагсаалт /хэргийн 17-18-р хуудас/

-Булган аймаг дахь Цагдаагийн газар Замын цагдаагийн тасаг “М даатгал”-д гаргасан тодорхойлолт /хэргийн 19-р хуудас/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1241 дугаартай дүгнэлт /хэргийн 20-р хуудас/,

-Тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хэргийн 21-24-р хуудас/,

 

 4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас зөрчлийн 22150004553 дугаар хэргийг эх хувиар нь татан авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Шүүх “Миг даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         2.Нэхэмжлэгч нь 2022 оны 8 сарын 19-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн багийн нутаг дэвсгэрт даатгуулагчийн Toyota highlander маркийн **-** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл адуу мөргөж зам тээврийн осолд холбогдсон. Ослын улмаас даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулсан байх тул хариуцагч Б.У*******ээс 8,501,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 5. 2022 оны 8 дугаар сарын 19-ний орой Булган аймгийн  Орхон сумын 4 дүгээр багийн нутагт Д.Л******* **-** УБЗ улсын дугаартай Toyota highlander маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа, мөн Ө.Ө нь 60-14 toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Н.У*******ийн эзэмшлийн адууг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

 

 6. Тухайн зам тээврийн ослыг шалгаад 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0032383 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.У*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

 6.1. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ*** дугаартай шийтгэвэрээр 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0032383 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна.

 

 6.2. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ*** дугаартай шийтгэвэрт прокурор эсэргүүцэл бичиж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ДШМЗ/** дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЗ*** шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-д “...эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр / буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

 

 8. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “Чингис хаан банк” ХХК-ийн эзэмшлийн Toyota highlander маркийн **-** УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлыг 7,550,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

 9.Нэхэмжлэгч “Миг даатгал” ХХК нь тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 22201/731 дугаартай гэрээний дагуу “М даатгал” ХХК-д 7,650,900 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хэргийн 9-р хуудас/,

 

 10. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагч нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасны дагуу хариуцагчаас 8,501,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагчийн гэм буруутайг тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.  

 Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар авагдсан 481 дугаартай Зөрчлийн хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны 0032383 дугаартай Шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шаардах эрхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч “Миг даатгал” ХХК-ийн хариуцагч Н.У*******ээс 8,501,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,966 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт зааснаар Н.У*******ээс гэм хорын хохиролд 8,501,000 /найман сая таван зуун нэг мянга/ төгрөг гаргуулах тухай “Миг даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,966 /нэг зуун тавин мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ

 

                                          ШҮҮГЧИД                              Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                         Г.ЖАРГАЛТУЯА