| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 195/2026/0386/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/442 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дашмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/442
2026 02 12 2026/ШЦТ/442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
****гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Д.Дашмаа, шүүгдэгч А.**** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн **** овогт ****гийн ****д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**** ****” ХХК-йн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн *** хороо, **** хотхоны **** дүгээр байр **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** овогт ****гийн **** (РД:****).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.**** нь 202**** оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн **** дугаар хороо **** **** хотхоны **** дугаар байрны **** тоотод Х.****-****тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч А.**** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.****: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаж байгаа зүйл байхгүй тул мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Гурав: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогч Х.****-****аас бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 7 дахь тал),
Хохирогч Х.****-**** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...202**** оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би найз ****ийн хамт Хан-Уул дүүргийн **** дүгээр хороо **** хотхоны хэдэн тоот байранд очсоноо санахгүй байна. Тухайн үед **** манай ахынд очъё гээд очсон. Тэнд очиход ах нь гээд ****0 орчим насны эрэгтэй байсан. Бид нар хамт 1-2 шил архи уусан. **** таньдаг найз эмэгтэйгээ таксинд суулгахаар гарсан бөгөөд би ****ийн ахтай хамт үлдсэн. Тэгээд бид хоёр нэлээд согтуу байсан бөгөөд юунаас болж намайг цохисныг мэдэхгүй байна, сууж байхад архины шилээр миний толгойн зүүн хойд талд цохисон. Тэгээд би дөрвөн хөллөөд суусан бөгөөд гаднаас **** орж ирээд намайг аваад манай гэрийн гадаа буулгасан. Тэгээд манай эхнэр намайг дагуулаад гэмтлийн эмнэлэг явсан. Тэр өдрөөс хойш эмнэлгээр их явсан бөгөөд одоо бол биед хөндүүр зовуурь байхгүй боловч даралт 140-с буухгүй байгаа. Эм ууж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн -10 дах тал),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 202**** оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ072****/14737 дугаартай: “...Х.****-****ийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 16-17 дахь тал),
Хохирогч Х.****-**** мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Очироо ах надад эмнэлгийн төлбөр мөнгө гэж 3.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би ажилгүй байсан хугацааны мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Хохирол төлбөрт 3.000.000 төгрөгийн нөхөн төлсөн талаарх төлбөрийн баримт (хавтаст хэргийн 46 дах тал),
Хохирогч Х.****-**** эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үйлчилгээ авсан мэдээлэл (хавтаст хэргийн ****0 дах тал),
Хохирогч Х.****-****аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөрийн баримтууд (хавтаст хэргийн ****1-****2 дах тал),
Иргэний нэхэмжлэгч Д.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан: “...Х.****-**** нь 202**** оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 202**** оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж 196.000 төгрөг, түргэн тусламжийн төвөөс 49.000 төгрөг нийт 24****.000 төгрөгийн үйлчилгээг авсан нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000200****0 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн нэхэмжлэл (хавтаст хэргийн ******** дахь тал),
Сэжигтнээр А.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...202**** оны 11 дүгээр сарын 07-ны өдөр намайг Хан-Уул дүүрэг ****-р хороо **** хотхоны ажлын байран дээр байж байхад манай хуурай дүү **** над руу утсаар холбогдоод манай хятад хэлтэй найз ирчихсэн байна, урдаас захиж барих юм юу байна аа энэ талаараа уулзъя гэсэн юм. Тэгээд **** найзынхаа хамтаар 19-20 орчим санагдаж байна манай ажил дээр ирээд бид нар Хан-Уул дүүрэг ****-р хороо **** **** хотхоны ****-р байрны **** тоот хаягтай манай гэрт очсон юм. Тэгээд бид нар 1 шил виски, 1 шил архи, дээр нь 2-3 пиво уусан юм. Тэгээд **** дэлгүүрээс идэж уух юм авах гээд гарсан юм. Тэгээд би ****ийн найз гэх залуутай хоёулаа үлдсэн. Тэр залуу эхний шил архи дуусах үед яриа нь олшроод хүн өдөөд байгаа нь илэрхий харагдаж байсан. Тэгээд хоёр дахь шил архийг уух эсэхээ бодож байгаад хийгээд өгөхөөр нь уусаар байгаад ийм зүйл болсон байна. ****ийн найзтай хоёулаа үлдсэн байхдаа тэр залуу машин байгаа тэрийгээ өгөөд танайхаас байр авъя үлдэгдэл төлбөрт нь урдаас паар авч өгий гэх зэргээр ярилцаж байсан юм. Тэгээд тэр яриан дээрээ заа зүү тохиролцсон байсан. Тэгээд тэр залуу ер нь сонин сонин юм яриад намайг хөгшин энэ тэр гээд байсан бөгөөд тухайн үед миний уур их хүрч бид хоёр маргалдаад бие биеэ бариад тэр залуу миний толгой руу 1-2 удаа цохиод нүүр муур маажаад байхаар нь би ширээн дээр байсан архины хоосон шилээр нэг удаа цохисон юм. Ер нь тэр залуу өөрөө эхлээгүй бол энэ асуудал үүсэхгүй байсан. Тэгээд залуу гэрээс гараад явсан юм. Би гэртээ үлдсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дах тал),
Шүүгдэгч А.****гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 23-31, 41-44 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 20дах тал), шүүхийн шатанд хохирол төлбөрт 1.****00.000 төгрөгийн нөхөн төлсөн баримт /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.****д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч А.**** нь 202**** оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн **** дугаар хороо **** **** хотхоны **** дугаар байрны **** тоотод Х.****-****тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.****-****, шүүгдэгч А.**** нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 202**** оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ072****/14737 дугаартай (хавтас хэргийн 16-17 дахь тал),
Хохирогч Х.****-**** эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үйлчилгээ авсан мэдээлэл (хавтаст хэргийн ****0 дах тал),
Иргэний нэхэмжлэгч Д.**** мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэл (хавтаст хэргийн ******** дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Х.****-****ийн эрүүл мэндэд нь учирсан “...тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч А.**** түүний толгой руу архины шилээр цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.****, хохирогч Х.****-****ийн биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлсэн А.****д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.**** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Улсын яллагч гэм буруугийн хуралдаанд: “...шүүгдэгч А.**** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн болон хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчид төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч нь 24****.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээг авсан төлж иргэний нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно...” гэсэн саналыг шүүхэд гаргасан.
2. Шүүгдэгч А.**** нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.**** дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх, шүүгдэгч А.****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг тус тус харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ****00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1****3 дугаар зүйлд зааснаар А.****д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.**** дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Мөн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ****.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.****-****ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс эмчилгээ үйлчилгээ авсан талаарх 1.6****3.6****0 төгрөгийн төлбөрийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.000.000 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1.****00.000 төгрөгийн хохирол төлбөрийг тус тус төлсөн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.****-**** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 24****.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч А.****гээс 24****.000 /хоёр зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 ****0 тоот дансанд нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн **** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.****, 36.7, 36.****, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ****гийн ****г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ****.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.**** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан ****00 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ****00.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
****. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт О.****аас нийт 193.000 /нэг зуун ерэн гурван мянга / төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 ****0 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
****. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ