Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 142/шш2024/00135

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2024/00135

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг, Б-Ө сум, О баг, 27-10 тоотод оршин суух, М овогт Жалбуугийн Г /РД:********, ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О аймгийн БШУГ /РД:*****/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу бодож олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 5,950,891 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн БШУ газар миний төрийн албанд ажилласан ЗО жилээс М Т сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл математикийн багшаар ажилласан 05 жилийг хасаж намайг тэтгэвэрт гарахад төрөөс олгох ёстой нэг удаагийн тусламжийг дутуу бодож олгосон.

 

Миний бие 1983 онд Багшийн дээд сургууль Архангай, О аймгийн ЕБ-ын сургуулиудад багшилж байгаад 2023 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Төрийн албанаас тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгоход мөрдөх журмыг Засгийн газар батлана гэж хуульчилсан байдаг. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор төрийн албанд ажилласан хугацаа гэж Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг хэлнэ гэжээ.

 

Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт зааснаар ...Боловсролып сургалтын байгууллага төрийн, орон нутгийн, хувийн болон холимог өмчийн хэлбэртэй байна...,\ Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт ...Гадаад улсын болон олон улсын хөтөлбөр хэрэгжуүлдэг ерөнхий боловсролын сургууль нь хөтөлбөр хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус өмчийн сургалтын байгууллагыг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тайлагнана...,, Мөн сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт ...Ерөнхий боловсролын сургууль нь дунд ангиас математик, байгалийн ухаан, техник-технологи, хэл, урлаг, спортын зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно...,' мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно гэж хуульчилсан байхад гадаад улсаас хөтөлбөр хэрэгжүүлж Монгол улс, Турк улсын хамтарсан өмчийн холимог хэлбэртэй сургуульд ажилласан хугацааг хасаж нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу бодсон нь хууль зөрсөн үйлдэл байх тул гарсан алдааг засварлаж миний нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч Ж.Г-ын төрийн албанд ажилласан нийт 35 жилээс М-Т сургууль болох ЕБ-ын О-Э ХХК-д ажилласан 05 жилийг хасаж албанд ажилласан жилийг тодорхойлж өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон.

 

Энэ нь Боловсролын ерөнхий хуулийн 13.3.4 Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, Төрийн болон орон нутгийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 4.2 Болорвсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээг энэ журмын 2.1, 2.2, 2.3-т дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 3.1-д заасан хугацааг оруулан тооцно. Мөнгөн тэтгэмжийг энэ журмын 4.2, 4.3, 5.1-5.5-д заасныг баримтлан олгоно гэж дагуу Ерөнхий боловсролын О-Э сургууль нь төрийн болон орон нутгийн шинжтэй байгууллага биш учир төрийн албанд ажилласан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж /хх-2/, Ж.Г-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Б-Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 07 сарын 17-ны өдрийн Б/69 тушаал /хх-4/, Ж.Гын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-5/, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-6/, итгэмжлэл /хх-7/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: О э ХХК-ийн гэрчилгээ, сургуулийн тусгай зөвшөөрөл /хх-17-18/, Ж.Г-ын төрийн албанд ажилласан жилийн тооцоолол, Ж.Г-ын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, хариу тайлбарыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч БШУ газарт холбогдох 5,950,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь аймгийн БШУ газар миний төрийн албанд ажилласан ЗО жилээс М Т сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл математикийн багшаар ажилласан 05 жилийг хасаж намайг тэтгэвэрт гарахад төрөөс олгох ёстой нэг удаагийн тусламжийг дутуу бодож олгосон гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Нэхэмжлэгч нь 1983 онд Багшийн дээд сургууль төгсөөд Архангай, Орхон аймгийн ЕБ-ын сургуулиудад багшилж байгаад 2023 оны 7 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

 

О аймгийн Б-Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3 дахь заалтууд, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн Төрийн албанаас тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгоход мөрдөх журмыг Засгийн газар батлана гэж хуульчилсаны дагуу Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоол гарсан байна.

 

Дээрх тогтоолд Төрийн албанд ажилласан хугацаа гэж Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг хэлнэ гэжээ.

 

Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-д ...Боловсролын сургалтын байгууллага төрийн, орон нутгийн, хувийн болон холимог өмчийн хэлбэртэй байна..., мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д ...Гадаад улсын болон олон улсын хөтөлбөр хэрэгжуүлдэг ерөнхий боловсролын сургууль нь хөтөлбөр хэрэгжилтийн явц, үр дүнгийн мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус өмчийн сургалтын байгууллагыг албан ёсоор төлөөлөх байгууллага, мэргэжлийн холбоо, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тайлагнана...

 

Мөн сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт ...Ерөнхий боловсролын сургууль нь дунд ангиас математик, байгалийн ухаан, техник-технологи, хэл, урлаг, спортын зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх төрөлжсөн сургалт зохион байгуулж болно...,' мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно гэсэн байна.

 

Хуулийн эдгээр заалтаар гадаад улсаас хөтөлбөр хэрэгжүүлж Монгол улс, Турк улсын хамтарсан өмчийн холимог хэлбэртэй сургуульд ажилласан хугацааг хасаж нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу бодсон нь буруу байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Монгол Улсын Боловсролын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.9, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх БШУ-ы газраас 5.950.891 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,164 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны газраас 55,082 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Гт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН