| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/2587/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/235 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 13.3.2.2., 17.6.1., 10.1.2.4., 10.1.2.5., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр, Э.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/235
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Б.Ариунтөр, Э.Гантулга,
иргэдийн төлөөлөгч Б.Бү***,
орчуулагч П.Дэ***, Г.У***,
хохирогч Зао*** (***), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван*** (***) нарын өмгөөлөгч Ш.Мө***,
шүүгдэгч А.Да***, түүний өмгөөлөгч О.Ан***,
шүүгдэгч А.Тэ***, түүний өмгөөлөгч О.Мө***,
шүүгдэгч Лиү*** (***), түүний өмгөөлөгч С.Ул***,
шүүгдэгч Шүй*** (***), түүний өмгөөлөгч С.Ою***, Э.Ма***, А.Өл*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт *** овгийн А***гийн Тэ***, *** овгийн А***ийн Да***, БНХАУ-ын иргэн Шүй*** (***), Лиү*** (***) нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, *** оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын *** мужид төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Программ хангамж мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Зоог ХХК-нийн захирал, Монгол Улсад эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Монгол Улсад Улаанбаатар хот, *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны *** тоотод түр оршин сууж байгаа, урд нь Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** гадаад паспорттой, Лиү*** (***),
2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, *** оны 8 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын *** мужид төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын *** мужид оршин суух, Монгол Улсад Улаанбаатар хот, *** дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** блокийн *** дугаар байрны *** түр оршин сууж байгаа, урд нь Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** гадаад паспорттой, Шүй*** (***),
3. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, *** дүүргийн *** дүгээр хороо Зайсан *** хотхон 1-*** тоотод оршин суух хаягтай, *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
*** овогт А***ийн Да*** (РД:***),
4. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, *** дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны *** тоот өрөөнд түр оршин суудаг, урьд *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
*** овогт А***гийн Тэ*** (РД: ***).
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***), Лиү*** (***), Монгол Улсын иргэн А.Да***, А.Тэ*** нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 03-аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнийн 03:52 минутад амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс *** *** улсын дугаартай “Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн А0201 дугаартай асфальтан хучилттай замын ертөнцийн зүгээр зүүн талд байх “***” гэх газарт аваачиж суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх буюу 1,000,000 юань (Yuan) өгөхийг шаардан өгөхгүй бол алж, ухсан нүхэнд булна хэмээн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн,
Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***)-ийн биед модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашиглан халдан зодож түүний эрүүл мэндэд “...духны зүүн хэсэг, баруун, зүүн нүдний доод тал, зүүн нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн хацрын цус хуралт, баруун нүдний доод хэсэг, зүүн хацрын зулгаралт болон хүзүү, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, баруун бугуйн зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн хохирлыг,
Мөн тухайн цаг хугацаанд хохирогч Зао*** (***)-ийн биед модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашиглан халдан зодож түүний эрүүл мэндэд “...биед баруун 10-р хавирганы далд хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, нуруу, ууц, хэвлий, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун, зүүн, бугуй, баруун сарвуунд зулгаралт, баруун зүүн өгзөг, баруун зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар тус тус учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн хоёр, түүнээс олон хүнийг буюу амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг *** *** улсын дугаартай “Land Cruiser 200” маркийн автомашинаар тээвэрлэн авч явахдаа “гэр бүлийнхэнтэйгээ яаралтай холбогдож 1,000,000 юань эсхүл 500,000 юань, 450,000 юань, 350,000 юанийг шилжүүлэн авч өг тэгвэл явуулна” гэх зэргээр суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэхээр эрхшээлдээ байлгаж, барьцаалсан,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао*** (***)-ийг “хүнийг алах гэмт хэргээ нуун далдлуулахад туслуулах, мөн 100,000 юань шилжүүлэн өг тэгвэл явуулна” гэсэн нөхцөлтэйгөөр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг 43 минут хүртэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 2 дугаар хороо, *** хотхоны 13 дугаар байрны 406 тоотод аваачиж эрхшээлдээ байлгасан,
Мөн бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох, эд хөрөнгө авахаар заналхийлэх гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм-ийн калибртай Сайга загварын галт зэвсгийг ашиглан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***)-ийн цээжин тус газарт нь 1 удаа буудаж “...аюулхайн дээд зүүн хэсэг дэх хошуут сумны орсон шарх, элэгний зүүн дэлбэн, 12 хуруу гэдэсний толгой хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн арын өөхөн эслэгийн цус хуралт, бүсэлхийн 2 болон 1, 3-р нугалмын хугарал, нугасны тасрал, нуруу бүсэлхийн хэсэг дэх бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хошуут сумны гарсан шарх гэмтлийн улмаас гадуур болон дотуур цочмог цус алдалт” бүхий хүнд хохирол учруулан санаатайгаар алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд зүйлчилснээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах байр суурьтай, Хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
хохирогч Зао*** (***), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван*** (***) нарын өмгөөлөгч Ш.Мө*** “...улсын яллагчтай ижил...” байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгч Шүй*** (***), түүний өмгөөлөгч С.Ою*** “...гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” байр суурьтай, хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 248, 2 дугаар хавтаст хэргийн 1-17, 26-27, 28-33, 34, 86, 101-103, 136, 141, 158, 180, 190, 205, 218, 228, 3 дугаар хавтаст хэргийн 18, 50, 7 дугаар хавтаст хэргийн 110 дахь талуудыг,
- өмгөөлөгч Э.Ма*** “...өмгөөлөгч С.Ою***тэй байр суурь ижил...”, гэж,
- өмгөөлөгч А.Өл*** “...өмгөөлөгч С.Ою***тэй байр суурь ижил...”, 6 дугаар хавтаст хэргийн хавтаст 246-248 дахь талуудыг,
шүүгдэгч Лиү*** (***)-ийн өмгөөлөгч С.Ул*** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан зүйлчлэлд маргаж, бусад 3 зүйл ангиар холбогдуулсан зүйлчлэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрч...” байр суурьтай, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 48, 97-99, 2 дугаар хавтаст хэргийн 101-102, 136-138, 141-142, 148-151, 158-159, 171-172, 174, 185-187, 190-193, 185-197, 208-209, 8 дугаар хавтаст хэргийн 66, 7 дугаар хавтаст хэргийн 7-11, 126-136, 162-166, 182-186, 8 дугаар хавтаст хэргийн 81, 10 дугаар 83-84, 11 дүгээр хавтаст хэргийн 33-34, 52 дахь талуудыг,
шүүгдэгч А.Да***ийн өмгөөлөгч О.Ан*** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харин бусад 3 зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулсан зүйлчлэлд маргаж...” байр суурьтай, хавтаст 2 дугаар хавтаст хэргийн 142, 150, 205, 7 дугаар хавтаст хэргийн 110-114, 115-116, 126, 162, 182, 11 дүгээр хавтаст хэргийн 16-52 дахь талуудыг,
шүүгдэгч А.Тэ***ийн өмгөөлөгч О.Мө*** “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харин бусад 3 зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдуулсан зүйлчлэлд маргаж оролцоно...” байр суурьтай, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 87, 170, 176, 201-212, 2 дугаар хавтаст хэргийн 136-137, 148-151, 7 дугаар хавтаст хэргийн 110-113, 136-139, 145-147, 162-166, 8 дугаар хавтаст хэргийн 117, 135, 159 баримтуудыг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг тус тус шинжлэн судалж талууд шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцов.
Шүүгдэгч Лиү*** шүүхийн хэлэлцүүлэгт “...2025 оны 1 дүгээр сард 2 дахь удаагаа мэдүүлэг өгч байхдаа эхний мэдүүлэгтэйгээ адилхан мэдүүлэг өгсөн. Тэр үед орчуулагч нь надад цагдаа ингэж хэлж байна гээд орчуулж байсан. Юу гэсэн бэ гэхээр чи одоо хэргээ хүлээн зөвшөөрөхдөө надад өөр хамсаатан байхгүй гэж хэл, хэрвээ өөр хамсаатан байгаа гэж хэлэх юм бол чиний ял хүндэрнэ, хамсаатан байхгүй гэж хэлэх юм бол ял чинь арай хөнгөн байна гэж хэлсэн. Тэгээд би одоо Жан Ша Хуа гэдэг хүнийг илчилмээр байна. Энэ хүний иргэний үнэмлэх, паспорт, дансны дугаар зэрэг мэдээллүүд нь миний гар утас дээр байгаа. Шүй*** ч гэсэн энэ хүнтэй нэг удаа уулзаж байсан. Би энийг илчилж хэлж байгаа нь хэргээсээ зайлсхийх гэсэн биш бодит байдлыг байгаагаар нь хэлье, мэдүүлье гэдэг үүднээс энийг ярьж байна. Яллах дүгнэлтийг харахад дотор нь маш их алдаа байна. Би ерөөсөө Монгол хэл мэдэхгүй хүн. Энэ бүх хугацааны туршид хэргийн нарийн асуудлуудыг би сайн ойлгож мэдэхгүй явсан. Хэнд гомдол гаргаж энэ үгээ хэлэх вэ, хэнд хандах вэ гэдгээ мэдэхгүй явсаар өдийг хүрлээ...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч Шүй***аас шүүхийн хэлэлцүүлэгт “...Саяны хэлдэг Жан Ша Хуа гэдэг хүнтэй би Хятад улсад байхдаа нэг удаа уулзаж байсан. Монголд бол уулзаж байгаагүй. Хэлэх зүйл байхгүй, утсан дотор баримтууд байгаа учраас тэрийгээ гаргаж өгмөөр байна. Би хорих ангид байхдаа бичгээр энэ хүсэлтээ бичээд цагдаа, прокурор, шүүхэд өгсөн. Миний бичсэн хүсэлт дотор хэрэгтэй холбоотой бүх зүйлүүдийг бичээд 2 прокурор, нэг шүүгчид өгсөн. Хэлье гэсэн зүйл маань бичгээр тэр хүсэлт дээр байгаа...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч А.Да*** шүүхийн хэлэлцүүлэгт “...2024 оны 12 дугаар сарын 03-ний өдөр би Тэ*** гэдэг найзтайгаа биллиард тоглож байхад Ли Лиү над руу залгаад ийм ажил байна чи орчуулагч, жолооч хийгээд өгөөч гэж гуйж байсан. Өмнө нь нэг удаа уулзахад ийм зүйл болох гэж байгаа шүү гэхэд би тухайн үед зөвшөөрөөгүй. Мэдүүлэг дээр зөвшөөрсөн гэж тусгасан байсан. Тэр өдөр яагаад зөвшөөрснөө би сайн мэдэхгүй байна. За гэж хэлээд 19 дүгээр хорооллын *** хотхоны хоолны газар очсон. Хоол идэж дуусчхаад *** хотхон руу орсон. Дотор нь ороход тэр буу, гав, зэвсэг бүгд байсан. Тухайн үед тэр хүний айлгана гэж надад хэлсэн. Хятадууд ирж байгаа, тэр хүмүүс мөнгө угаадаг, тэр хүмүүсийг айлгана чи зүгээр жолооч хийгээд өг гуйж байна гэж хэлсэн. Очоод энэ алгах хэрэгслүүд нь юм шин байна гэж ойлгосон. Бууг нь болохоор энэ хүний сонирхол юм байна гэж ойлгосон. Тэгээд тэд нарыг машин руу зөөгөөд тэгээд нисэх онгоцны буудал руу явсан. Тэгэхэд тэр хоёр хүнд бэлэн мөнгө хэрэгтэй, чи 500,000 төгрөг АТМ-ээс аваад ир гэхээр нь би Тэ***ийг явуулсан. Тэгээд Төв аймгийн төв рүү очиж бензин хийгээд буцаад нисэх онгоцны буудал руу явж байх замд Лиү*** надад сим карт өгөөд чи Ub кабаар энэ хүмүүсийг энэ уулзвар дээр дуудчих, тэгээд чигээрээ явж байгаад зам дагуу нэг газар олоод зогсчих гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу зам дагуу очиж зогсоод тэр сим картыг нь хийгээд тэр жолоочтой яриад тэр хоёр хүмүүсийг тосож авсан. Тосож авчхаад Тэ***, Лиү*** хоёрыг буулгасан газраа буцаж очиход Лиү*** 2 хонгио шотконтойгоо гадаа зогсож байсан. Тэгээд наад хоёр хүнээ буулга гэж хэлсэн. Би найз Тэ***тээ буулга гэж хэлэхэд Тэ*** тэр хоёрыг буулгасан. Тэгээд Лиү***, Шүй*** хоёр учир зүггүй тэр хоёр хүнийг зодож эхэлсэн. Зодож, зодож байгаа нөгөө хүн хэцүү болчихоор нь машинд суулгахад нөгөө хүн нь нүдний шил байхгүй байна гэж хэлсэн. Нүдний шилийг нь Тэ*** бид хоёр хайж байхад Лиү*** 2 хонгиотой шотконоо Зао***д өөрөөр нь гав зүүлгэсэн. Тэгээд бид нар төв зам руу буцаж ороод Дундговь явах зам дагуу явж байхад энд хамаагүй нэг газар зогсчих гэхээр нь би уулын мухарт очоод зогссон. Очоод зогсож байхад Лиү***, Шүй*** нар тэр хоёр хохирогчийг машинаас буулгаад зодож эхэлсэн. Тэ*** над дээр ирээд андаа тэнд нэг хүн татаад байна бүр хоёр модон цохиур хугартал Лиү*** зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Тэ*** бид хоёр очоод тэр хүнийг машин руу аваачиж суулгаад дулаацуулаад тэр хүнд анхан шатны тусламж үзүүлэх гэж байсан. Тэр хүний хамгийн түрүүнд хэлсэн үг нь надад зүрхний эм хэрэгтэй байна, зүрхний эм гээд маш сул хоолойгоор хэлсэн. Тэгээд би цүнхийг нь хайгаад олохгүй хохирогч 50 гаруй настай Зао*** дээр очсон чинь Лиү***, Шүй*** нар зодож байсан. Тэгээд би очиж болиулаад болиоч ээ хүн амины хэрэг гарлаа шүү дээ болиоч гэж хэлээд болиулаад дүүгийн чинь зүрхний эм хаана байгаа юм бэ дүүгийн чинь зүрх өвдөөд байна, зүрхний эм хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр хүн босоод цүнхнээс нь зүрхний эмийг нь хайж эхэлсэн. Гэхдээ зүрхний эм нь олдоогүй. Тэгээд хүйтэн байсан болохоор машин доторх бөөндөө суугаад байж байхад Лиү***, Шүй*** нар тэр хоёр хүнээс 1,000,000 юань нэхэж эхэлсэн. Мөнгөн дүнг нь сайн санахгүй байна. Тэгэхэд надад үнэхээр мөнгө байхгүй гэж хэлсэн. Шүй*** сүлжээтэй газар очоод утсыг шалгая гээд намайг сүлжээтэй газар ол гэж хэлсэн. Би Дундговиос салчхаад 4, 5 цаг төөрсөн. Төөрч төөрч байгаад өглөө 7 цагийн үед гэгээ орж байхад бид хэд хөдөө зэлүүд хээр талд зогсоод амралт авсан. Бөөндөө гоймон идээд, 2 хохирогчийн гавийг тайлаад тамхи татуулаад бэлэн гоймон чанаж идүүлсэн. Тэр үед хохирогч Зао*** надад үнэхээр мөнгө байхгүй би Хятадад өндөр хэмжээний зээлтэй, зээлээ төлж чадахгүй Монгол ирсэн. Итгэхгүй бол та нар миний утас дээрх мессежний зургийг хар банкны зөндөө их зээлийн бичиг байгаа та нар намайг үлдээчих гэдэг зүйл хальт ярьсан. Тэгэхэд Лиү*** чи тэгвэл манай найз дээр очиж ажиллаж болно шүү дээ гэж тоглоом шоглоомоор хэлж байсан. Тэгээд бид хэд тэр газраас гараад Дундговийнхоо төв зам дагуу хот руу чиглээд явж байхад хөдөө хээр газар зогсчих гээд нэг газар очиж зогссон. Яг тэр газар очоод зогсож байхад нөгөө хоёр Хятадаас мөнгө олоод өгчих гэхэд Зао*** яг л саяны тэр үгээ давтаж хэлсэн. Тэгээд Лиү***, Шүй*** нар буугаар хий буудаж эхэлсэн. Яагаад хий буудсаныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Зао***ий ямар нэг үг Шүй***ий дургүйг нь хүргээд Шүй*** уурлаад салтааных нь доод хэсэгт хий буудсан. Шүй***д ямар ч царайны өөрчлөлт байгаагүй. Машины урд талд Тэ*** бид хоёр хараад зогсож байсан. Тэгээд тэндээсээ мөнгө олж өгье гэж хэлсэн байх. Тэгэхэд Шүй*** бөөндөө Улаанбаатар хот орж хоол идье гэж хэлсэн. Тэгээд 19-р хорооллын *** хотхон руу орж хоол идсэн. Өмнө нь нэг удаа орж байсан Хятад хоолны газар орж хоол идсэн. Эхэндээ бид нар мөнгө нэхэж байсан ч гэсэн яг тэр үед Шүй*** гэнэт би та хоёроос мөнгө авахгүй, та хоёр надад зээлийн бичиг бичээд өгчих, өгсөн ч болно, өгөхгүй байсан болно би та хоёрт буцах онгоцны билетийг чинь захиалаад өгье гэж хэлж байсан. Тэгсэн чинь хохирогч Зао*** би урагшаа явах юм бол ялтай, шоронд сууна би явмааргүй байна би Монголд үлдчихье гэж хэлэхэд Шүй*** уурлаад цохиж авч байсан. 3-4 удаа цохисон. Тэгээд Тэ*** бид хоёрыг энэ хоёр Хятадыг аваад гарч бай, Лиү*** надад Зао***ий зүрх нь өвдөөд байгаа чи эмийн сан ороод зүрхний эм аваадах гэж хэлсэн. Би Тэ***тэй, тэр хоёртой хүнтэй цуг буугаад *** хотхоны хажуу талын эмийн сан руу орсон. Тухайн үед би тэр хоёр хүнийг зугтчихаасай гэж бодоод хоёуланд нь үлдээсэн. Эмийн сан руу орохоос өмнө Зао***-ээс ямар зүрхний эм уудаг вэ гэж асуугаад орсон. Тэр эмийг нь зөвхөн эмчийн жороор олгоно, эмчийн жор байхгүй бол олгох боломжгүй гэж хэлсэн. Тэгээд гарч байхад хоёр хохирогч тамхи татаад зогсож байсан. Тухайн үед 18:30-д онгоцны билет авна гээд бүгдээрээ онгоцны буудлын тийшээ явсан. Онгоцны буудлын тийшээ яваад онгоцны буудал дээрээ очих дөхөж байхад Лиү*** өглөө очсон газраа очоод зогсож бай гэж хэлсэн. Тэгээд би тэнд очоод зогссон. 24 цаг нойргүй байсан болохоор ядраад унтчихсан байсан. Тухайн үед тэнд юу ярьж юу болсон талаар би мэдэхгүй. Орой 18 цагийн үед чимээ гараад хүн хашхичаад байсан. Сэрээд харахад Зао*** миний ээж өөд болчихлоо одоо надад хоргодох зүйл байхгүй та нар намайг алчих гээд толгойгоороо машины хойд суудлын толь хэсгийн багана шиг хэсгийг мөргөөд байсан. Ван*** тайвшруулаад байсан. Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа очоод уулзчих, бид хоёр чамд билетийг нь аваад өгье чи явчих аа гэж хэлсэн боловч би явахгүй ээ гээд гүрийгээд байсан. Тэгж хэсэг маргалдаж байгаад Шүй*** надад уул руу гарчих гэхээр нь сүлжээ хайх гэж байгаа юм байна гэж бодоод уул руу гарсан. Тэгээд уулан дээр гараад би машин дотроо сууж байсан. Шүй***, Лиү*** тэр хоёр хохирогчтой гадагшаа гарсан. Би машин дотор Тэ***тэй хамт юм яриад байж байгаад цонхоор шагайхад Зао*** утсаар ярьж байсан. Лиү*** машины хойно байсан. Шүй***, Ван*** хоёр өөд өөдөөсөө харчихсан юм яриад сууж байсан. Шүй*** нэг юм заагаад байсан. Тэгээд би Тэ***тэй юм яриад сууж байтал гэнэт буун дуу гарсан. Шокт ороод хойшоо хартал Ван*** утастайгаа хойшоо унаж байсан. Балмагдаад шокт орсон. Тэр үед сайн санаж байгаа нь Лиү*** утсаараа зургийг нь дарсан. Зургийг нь дарчхаад хот оръё гээд хот руу явсан. Хот руу явж байхдаа Лиү***, Зао*** чи очоод гар хөлийг нь тасална шүү, гар хөлийг нь таслаад амь явбал яв, би харин бичлэг хийж авна. Чи бид нартай хамсаатан болно шүү эсвэл мөнгө өг гэж хэлж байсан. Тэрнээс хойш юу ярьсныг нь би санахгүй байна. Хотод орж ирээд Таван Богдын тэнд ухаан ороод дунд голын зам руу эргээд машинаа хаяж зогсоод явсан. Лиү*** хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь явлаа гээд найз Тэ***тэйгээ зугтсан. Маш их айдас төрж байсан. Өөрөөсөө хүртэл сэжиглээд очоод усанд орсон. Цагдаагаас над руу залгаад чи хаана байна *** гэсэн Land Cruiser 200 машиныг унаж явсан уу гэхээр нь унаж явсан гэж хэлсэн. Одоо хаана зогсож байна гэхээр нь мэдэхгүй байна хамгийн сүүлд 19-н дунд голын зам дээр үлдээсэн гэж хэлсэн. Чи хаана байна гэхээр нь Цэцэг төвийн энд байна гэж хэлсэн. Одоо уулзах уу гэхээр уулзаад хэргээ үнэн зөвөөр нь хэлээд цогцсыг нь зааж өгсөн...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч А.Тэ*** шүүхийн хэлэлцүүлэгт “...2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Да*** намайг дуудсан. Найзтайгаа явж уулзаад хоёулаа явж дээл авсан. Дээл авчхаад дараа нь биллиард тоглосон. Энэ хооронд Да***өөс яг юу хийх, хаашаа явах талаар асуусан. Хоёулаа хөдөө хамт явчхаад ирье гэж хэлсэн. Тухайн үед нь ан гэж надад сонсогдож байсан. Тухайн үед ан гэж надад сонсогдож байсан. Хоёулаа биллиард тоглочхоод Да***ийн танил гэх Лиү***ийг дуудахаар нь бид хоёр явсан. Явж байх замд Да*** надад хүн айлгаад, нүх ухаад мөнгө авах уу гэж хэлж байсан. Би тухайн үед надтай тоглоод ярьж байна гэж ойлгоод би тоглоомоор хүлээж аваад тэгээд цаашаа явсан. 19-т очоод хоолны газарт хоол идчихээд хажууд нь байрлах байр руу орсон. Тэр байрны 4 давхрын 406 тоот руу орсон. Ороход ахиад нэг Хятад иргэн байсан. Ширээн дээр нь бас газраар нь гар буу, бороохой, цэргийн хантааз, хувцас харагдаж байсан. Би тухайн зүйлийг харчхаад Да*** хамгаалалтын компани байгуулна гэж ярьж байсан болохоор тэрэнд нь хэрэгтэй зүйл нь юм байна гэж бодсон. Өөрөө надад тамга, гарын үсэгтэй зүйл ***улж байсан болохоор тэрэнд нь хэрэгтэй зүйл юм байна гэж ойлгосон. 2 том буу байхаар нь тухайн үед анд явна гэж байсан болохоор анд авч явах буу юм байна гэж ойлгосон. Тэр өдрөө орой болтол найзтайгаа гар утсаар тоглосон. Тоглож, тоглож байгаад тэр орой нь Нисэх онгоцны буудал руу хөдлөөд, эхлээд Өмнөговь явах чиглэл рүү хөдөлсөн. Замаараа Нисэх онгоцны буудал дээр зогсоод намайг АТМ-с бэлэн 500,000 төгрөг аваад хүрээд ир гээд карт өгөөд буулгасан. Би картыг нь аваад АТМ-с 500,000 төгрөг аваад картыг нь буцаагаад Да***т өгсөн. Надад тэр мөнгөнөөс 1 ширхэг ч мөнгө ирээгүй. Тэгээд цаашаагаа яваад 4 замын уулзвар шиг уулзвараар баруун эргэж явж байгаад Лиү*** бид хоёрыг гадаа үлдээсэн. Гадаа хүлээж байхад удахгүй хүрээд ирнэ, хүн тосчхоод хүрээд ирье гээд явсан. Тэгээд удалгүй машинтайгаа хүрч ирээд хойно байгаа хүнээ буулгачих гэхээр нь би машины хойд талын хаалгыг татсан. Хойд талын хаалгыг татахад амь хохирогч Хятад бууж ирээд надтай барьцалдаад авсан. Би тухайн үед сандраад тухайн хүнийг унагасан. Дээлтэй байсан болохоор дээлийнхээ хормойд түүртээд босох гэж нөгөөдөх дээрээ гишгэж байгаад нөгөө хүн дээрээ дарж боссон. Тэгсэн чинь хойно буун дуу дугарсан. Би буун дуу өмнө нь огт сонсож байгаагүй. Тухайн цагт болсон зүйлсийг одоо сайн санахгүй байна. Бүгдээрээ машинд сууцгаасан байсан. Би аймаар их айсан. Бүгд машинд суугаад төв зам руу ороод төв замаасаа шороон зам руу гарч байгаад хөдөө газар очиж зогссон. Тэр газраа зогсоод нөгөө хоёр Хятадыг буулгаад Лиү***, Шүй*** нар машины хоёр талд бороохойгоор зодож байсан. Амь хохирогч татаад унаад өгсөн. Би найздаа энэ хүн татаад унаад өглөө гэж хэлсэн. Цүнх дотор нь эм байгаа гэж хэлэхээр хажууд байсан хүнээс асуугаад, хайгаад олоогүй. Би найзтайгаа тэр хүнийг өргөөд машин дотор оруулсан. Нэг их удалгүй буцаад бүгдээрээ машиндаа сууцгаасан. Тэгээд яах ч аргагүй шөнө төөрөөд яваад байсан. Үүр цайгаад нэлээн өглөө болж байхад бид нар сүлжээтэй газар олоод зогссон. Тэр газар нь зогсоод эд нар хоорондоо юм яриад байсан. Бүгдээрээ хоорондоо Хятадаар юм яриад байсан. Би тухайн цаг үед юу болоод байгаа талаар сайн ойлгоогүй. Эд нар бууж очоод хоорондоо найзууд шиг тамхилаад, бэлэн гоймон дэвтээж идээд байсан. Тэр үед малын сэг рүү Шүй***, Лиү*** хоёр буудаж тоглоод байсан. Бас нөгөө хүний хөлөн доор нь буудсан. Тэр буун дууг байн байн сонсоод байх нь дарамттай, айдастай байдаг юм байна лээ. Тэгээд тэр байгаа газраасаа бид нар хөдлөөд шууд хот орсон. Хот ороод анх хоолонд орсон газраа хоолонд орсон. Тэгээд би 00 орчхоод гараад ирсэн чинь амь хохирогчийн амь хохирогчийн нүдэн доороос нь цус гарчихсан сууж байсан. Тэгээд би найзаасаа юу болсон бэ гээд асуухад энэ хүн явахгүй гээд зөрүүдлээд байсан, тэгсэн чинь Шүй*** цохичихсон гэж хэлсэн. Бид нар тэнд хоол идэж дуусчхаад гараад Да*** бид хоёр эмийн сан орсон. Заавал эмчийн заавраар авдаг гээд бид хоёр авч чадаагүй. Тэгээд би одоо хаачих юм бэ гэхэд одоо энэ хүмүүсийг буцааж суулгаж өгнө билетийг нь захиалчихсан гэнэ ээ гэж хэлсэн. Буцаад явж байх замд нь би унтчихсан байна лээ. Явж байх замд нь юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд хөдөө хээр очоод нэлээн удаан зогссон. Би энэ хүмүүсийн онгоцных нь цаг нь болоогүй юм байна гэж бодоод зогсоод байсан. Дотор аягүй тайван юм ярьж байсан. Би тэр үед нь зүүрмэглэчихсэн байсан чинь амь хохирогч гэнэт орилоод эхэлсэн. Орилоод урагшаа хүн цохиод өөрөө хана мөргөөд байсан. Би найзаасаа энэ хүн яасан юм бэ гэж асуухад ээж нь бурхан болчихсон гэж байна. Одоо энэ хүн ямар ч амьдрах хүсэлгүй болчихлоо намайг алаад өг гээд орилоод байна гэж хэлсэн. Тэгээд тэндээ байж байгаад машин хөдлөхөөр нь онгоцны буудал руу явж байна гэж бодсон. Тэгээд уулын өгсүүр газар очоод зогссон. Тэнд очиж зогсоод Лиү***, Шүй*** хоёр гараад хойно байгаа хоёр хүний гаргаад ир гэж хэлсэн. Хойно сууж байсан болохоор би хойд талын суудлыг нь унагааж өгөөд хаалгыг нь онгойлгож өгч буулгасан. Тэгээд арай хөгшин Хятад нь ороод ирсэн. Яг тэр үед нь найзтайгаа юм яриад манай найз яг над руу эргэж хараад юм ярьж байх явцад буун дуу гарсан. Өмнө нь байн байн сонссон зүйлээ сонссон болохоор балмагдаад энэ яг юу болчхов гээд харахад нүдний өнцөгт хүн унаж харагдсан. Нэг нь буугаа буулгаж харагдсан. Яг тэр үеэс хойш огт юм санахгүй байна. Буцаад явж байх замд миний санаад байгаа зүйл нь манай найз руу бас буу чиглүүлчихсэн байсан. Манай найз гараараа бууг нь холдуулж байгаа харагдсан. Хөгшин Хятадыг гавлачихсан байхад гав нь их чанга боочихсон юм шиг надад санагдаад байсан. Би тэр хүмүүст их тусалсан. Тамхи асааж өгсөн, ундаа аягалж өгсөн, бэлэн гоймон дэвтээж өгсөн, хувцсыг нь гөвж өгсөн. Тэгээд би найзаасаа гавын түлхүүр нь хаана байгаа юм бэ гэж асуугаад бид нар гавын түлхүүрийг аваад тэр гавыг тайлчхаад би тэр гавыг хаячихсан. Хэргийн материалд хоёр гав байх ёстой одоо нэг нь байгаа. Би тэрийг хаана хаяснаа санахгүй байна. Ямар ч байсан би тэр хүнийг өрөвдөөд байсан. Тэгээд буцаад хотод орж ирээд 19-н тэр хавьд байж байхад Да*** машинаа зогсоогоод би энд баймааргүй байна явъя гээд бид хоёр машиныг нь замын голд хаячхаад байрны дундуур зугтааж гүйгээд цаанаас нь очиж такси бариад шууд гэр гэр рүүгээ харьсан. Гэртээ ирээд байж байсан чинь буцаад Да*** над руу залгасан. Гараад ир уулзах хэрэг байна гэхээр нь гараад очсон чинь Да*** над дээр цагдаа нартай ирчихсэн байсан. Тэгээд цагдаагийн газар очоод үүрийн 04 цагт байцаалт эхлээд 05 цагт дууссан. Тэрнээс хойш хорих 461 анги руу явтлаа цагдаагийн газар зогсоогоороо хоносон. Тэгээд шууд хоригдсон...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл) тайлбар, мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
1. Шүүгдэгч Лиү*** (***)-ий хувьд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (8 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал), гадаад паспортын хуулбар (10 дугаар хавтаст хэргийн 157 дахь тал),
2. Шүүгдэгч Шүй*** (***)-ий хувьд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (8 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал), гадаад паспортын хуулбар (10 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал),
3. Шүүгдэгч А.Да***ийн хувьд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (8 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал), үрчилсний бүртгэлийн лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал),
4. Шүүгдэгч А.Тэ***ийн хувьд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (8 дугаар хавтаст хэргийн 83 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 106 дахь тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***), Лиү*** (***), Монгол Улсын иргэн А.Да***, А.Тэ*** нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0330-0400 цагийн хооронд амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс *** *** улсын дугаартай “Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн А0201 дугаартай асфальтан хучилттай замын ертөнцийн зүгээр зүүн талд байх “***” гэх газарт аваачиж суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх буюу 1.000.000, 500.000, 450.000, 350,000 зэрэг юань өгөхийг шаардан өгөхгүй бол алж, ухсан нүхэнд булна гэх зэргээр суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэхээр эрхшээлдээ байлгаж, барьцаалан,
улмаар үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***), Зао*** (***) нарын биед модон цохиур, бороохой, цахилгаан бороохой зэргийг ашиглан халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатайгаар тус тус учруулсан,
Мөн бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “***” гэх газарт өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох, эд хөрөнгө авахаар барьцаалах гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор шүүгдэгч Шүй*** (***) Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм-ийн калибртай Сайга загварын галт зэвсгийг ашиглан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***)-ийн цээжин тус газарт нь 1 удаа буудаж “...аюулхайн дээд зүүн хэсэг дэх хошуут сумны орсон шарх, элэгний зүүн дэлбэн, 12 хуруу гэдэсний толгой хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн арын өөхөн эслэгийн цус хуралт, бүсэлхийн 2 болон 1, 3-р нугалмын хугарал, нугасны тасрал, нуруу бүсэлхийн хэсэг дэх бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хошуут сумны гарсан шарх гэмтлийн улмаас гадуур болон дотуур цочмог цус алдалт” бүхий хүнд хохирол учруулан алсан,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао*** (***)-ийг “хүнийг алах гэмт хэргээ нуун далдлуулахад туслуулах, мөн 100,000 юань шилжүүлэн өг тэгвэл явуулна” гэсэн нөхцөлтэйгөөр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2343 цаг хүртэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, 2 дугаар хороо, *** хотхоны 13 дугаар байрны 406 тоотод аваачиж эрхшээлдээ байлгасан болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 22 иргэнийг өнгөрсөн шөнө “Чингис хаан” олон улсын нисэх буудах нь үл таних хүмүүс барьцаалан авч...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан хоёрдугаар багийн нутаг, Улаанбаатараас Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн А0201 дугаартай асфальтан хучилттай замын ертөнцийн зүгээр зүүн талд /Улаанбаатараас 69 дэх километрийн заалтаас/ 2.6 киломерт зайд байрлах “***” гэх газарт байв. Хэргийн газар нь модгүй, өвс, ургамал ургамал ургасан хөрстэй, уулын баруун хойд өндөрлөг хэсэг байна... Амь хохирогчийн цогцос нь уулын ертөнцийн зүгээр хойд зүгийг чиглэж газрын уруу, хоёр хөлийг нь газрын өөд урд зүгийг чиглэсэн байдалтай байна. Цогцсын хоёр гарын бугуйнд цагаан өнгөтэй металл бугуйн гав зүүж гавласан, хоёр гарын сарвуунд хар өнгөтэй гар утас атгасан байдалтай байв... Амь хохирогчийн цогцос дээгүүрээ цагаан өнгөтэй куртка, доогуураа хар өнгийн өмд, хоёр хөлдөө ногоон өнгийн өмд, хоёр хөлдөө ногоон өнгийн ултай цайвар өнгийн гуталтай цайвар хүрэн өнгийн гутал өмссөн, куртканы энгэрт байх цахилгааны доод эрмэгээс дууш 32 см зайд галт зэвсгийн сумны хошуу орсон улсын яллагч мөртэй... “ гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 49-60, 75-76 дахь тал),
- “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн талын авто зогсоол бүхий газар байна... ногоон бор өнгийн хучлагатай цагаан өнгийн *** *** улсын дугаартай Акуа загварын тээврийн хэрэгслийн хойд гупер хэсэгт хучлага дунд далдаж байршуулсан ангийн зориулалттай мэт бөгс хэсэгтээ “Васка” гэх бичиглэлтэй буу 1 ширхэг олдов... Үзлэгийг цааш үргэлжлүүлж тээврийн хэрэгслийн *** *** улсын дугаартай доод хэсгийг хучлага сөхөж шалгахад жолоочийн эсрэг талын буюу тээврийн хэрэгслийн зүүн талын доод талд байлдааны зориулалттай мэт буу 1 ширхэг байсныг... зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг шалгахад ертөнцийн зүгээр урд зүг рүү налуулж байрлуулсан цэнхэр хөх өнгийн *** *** улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийн тээш дээр бор эрээн өнгийн 2 ширхэг өвлийн куртка байсныг... “1” дугаараар тэмдэглэсэн бууны дайдыг салгаж харахад тус дайд нь сумтай байв...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 61-65 дахь тал),
3. Хохирогч Зао*** (***)-ий 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Монгол улсад анх удаагаа ирж байгаа юм. Надтай хамт ирсэн "Ван***" гэдэг залуу нь манай эхнэрийн төрсөн ахын хүүхэд нь юм. Тэр ч гэсэн анх удаа ирсэн. Би Хятад байхдаа түүнд паспортаа өгч Лиү дарга гэж дуудаад байдаг хүнээр визээ гаргуулсан. Монголд ирж эндээс Америкийн виз мэдүүлэхэд амархан гардаг гэж яриа байдаг учраас Америкийн элчин сайдын яаманд хандаж визний материал өгч, виза гаргуулах зорилгоор ирсэн юм. Лиү дарга гэж дуудаад байгаа хүнийг Ван*** таньдаг, би бол танихгүй Монголд ирээд энэ Лиү дарга гээд байгаа хүн бид хоёрыг газарчилж, визний асуудлыг хөөцөлдөж өгнө гэж Ван*** надад хэлсэн. Би тэр хоёрыг хоорондоо ямар харилцаатай, нэгнээ яаж таньдаг гэдгийг сайн мэдэхгүй, гэхдээ ви чатаар 1 сар орчмын өмнө танилцсан байх. Бид хоёр Бээжин хотоос 2024 оны 12 дугаар сарын 03-ны оройдоо онгоцонд сууж 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Монгол Улсын Улаанбаатар хотод нисэх буудалд буусан. Лиү дарга бид хоёрыг тосож авах ёстой байсан бөгөөд цагаан өнгийн такси явуулчихсан байгаа гэж хэлээд тухайн үед дугаарыг нь бид хоёрт хэлж байсан. Лиү даргатай Ван*** л харьцаад яваад байсан. Нисэх буудлын хаалгаар гарч машины дугаарын дагуу хайж цагаан өнгийн суудлын Тоёота автомашиныг олсон, маркийг нь сайн санахгүй байна. Тус автомашиныг нэг хүн жолоодож явсан, түүний царай зүс, өмссөн хувцас анзаараагүй, туранхайвтар хүн байсан. Тэр автомашинд суугаад ямар ч байсан нэг зүг рүү 10 гаруй минут явсан, жолооч нь утсаар ярьж байгаад удалгүй зогссон. Бид нарыг зогсож байхад хар өнгийн Тоёота Ланд круйзер-200 автомашин ирж зогсоод машинаас Лиү дарга гээд байгаа хятад хүн, жолооч нь монгол хүн гарч ирсэн. Бид хоёр машины ард үүрч явсан үүргэвчтэйгээ суух гэсэн чинь ачааг тээшинд хий гээд байсан, тэгэхээр нь би машинд ийм их зайтай байхад яагаад тээшинд хийлгэж байгаа юм бол оо? Гэж бодоод жаахан гайхсан. Засмал замаар жаахан явж байгаад замаас гарч шороон замаар явж жаахан яваад хөдөө хээр зогссон тэгснээ Лиү дарга гээд байгаа хүн Ван***ийг ви чатад удаан хариу өглөө гэж уурлаад машинаас буулгасан, тэр зогссон газарт нь хоёр монгол хүн байж байсан. Ингээд Ван***ийг тэр хүмүүс зодож эхэлсэн, тэр хүмүүс гараараа цохисон, бас өшиглөсөн, тэгээд труба шиг төмөр зүйл бариад биеийнх нь бүхий л газарт цохиж зодоод байсан. Тухайн үед би машинд сууж байсан болохоор Ван***ийг хэн, хаана нь хэдэн удаа юугаар цохиж зодсоныг харж чадаагүй. Намайг болохоор машинд сууж байхад нөгөө 4 хүний нэг нь буу тулгаад, төмөр гав өгөөд зүү гэж хэлсэн. Удалгүй Ван***д гав зүүчихсэн машинд суулгаад гадаа хүлээж байсан хоёр хүн нь нэг нэгээрээ бид хоёрын хажуугаар орж ирээд суугаад цааш хөдөлсөн. Машинд явж байхдаа Лиү дарга гээд байгаа хүн бид хоёрт хандаж та хоёр яагаад зодуулж байгаа гэдгээ мэдэж байгаа юу? гэрээсээ мөнгө явуул хоёулаа нийлээд 1 сая юань явуул гэсэн. Бид хоёрт тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн чинь дахиад нэг хөдөө хээр газарт зогсоод бид хоёрыг зэрэг зодож эхэлсэн. Ван***ы зүрх нь өвдсөн учир, би тэд нарт хандаж наадах чинь жаахан залуу хүүхэд тэрний оронд намайг зод гэж хэлсэн. Тэгээд тэд нар намайг зодсон, төмөр труба шиг зүйлээр цохисон, цахилгаан бороохойгоор тогонд цохиулж байсан. Намайг десант хувцастай, БНХАУ-д цэрэгт явсан гээд байсан хүн аймаар зодсон хаана, юугаар гэдэг нь мэдэгдэхгүй энд тэндгүй л цохиод байсан, машинд суусан байхад гаран дээр цахилгаан бороохойгоор тогонд цохиулсан. Тэгээд зодож байгаад машинд суугаад 1 сая юань байхгүй үнэхээр өгч чадахгүй гээд байсан чинь 500,000 юань өг гээд бас чадахгүй гэсэн чинь 450,000 өг гээд, тэгээд 350,000 юань болоод нэхээд байсан. Би болохоор 200,000 юань л өгч чадна гэж хэлсэн. Тэгээд өгөх мөнгөн дээрээ тохирохгүй байж байгаад та нар цагдаад мэдэгдэх хэрэггүй шүү, монголд цагдаа нар ажлаа хийхгүй, цагдааг бид нар атгачихсан байгаа. Засгийн газрын хүмүүс ч гэсэн манай хүн байгаа та нар дийлэхгүй гэж хэлж байсан. Би эхнэр рүүгээ ви чатаар холбогдож хүмүүст барьцаалагдсан тэд нар надаас 450,000 юань нэхэж байна зээлдэг юм уу? яадаг юм олж байгаач гэж хэлсэн. Эхнэр мөнгө олоогүй учраас мөнгө явуулж чадаагүй. Тэгээд бид хоёроос мөнгө нэхээд 3-4 цаг тойрч хөдөө хээрээр явсан. Ван*** зүрх нь өвдөөд эм өгөөч гэж гуйсан чинь эм олдоогүй учраас 2024.12.04-ний үүрээр гэгээ орчихсон байхад эргээд анх нөгөө Ланд-200 машинд суулгасан газартаа очоод манай эхнэр мөнгө хийхийг хүлээж байсан. Мөнгийг бэлэн болсон гэж хэлмэгц данс өгнө, тэр дансанд хийнэ гэж тохирсон байсан. Мөнгө орж ирээгүй удсан учраас тэр хавьд ойролцоо суурин газарт байх цайны газарт очиж зургуулаа хоол идсэн, хоол идэж байхад Ван***ийг десант хувцастай, Хятад цэрэгт явсан хүн дахиад зодсон, зодож байхад нүдний шилийг нь хагалж баруун талын нүдний доор шарх үүссэн. Тэд нар хоорондоо яриад Ван***ийг барьцаанд авч үлдээд, намайг 350,000 юанийн зээлийг төлнө гэж бичиг хийлгээд намайг явуулна гэж ярьж байгаад, сүүлд нь дахиад явуулахгүй болсон. Хоол идсэний дараа дахиад хөдөө хээр газарт анх зодуулсан газар руугаа очсон, тэр хавьд нүх ухчихсан байгаа та хоёрыг энд булна гэж хэлж байсан. Би яг нүх ухсан байсныг хараагүй, гэхдээ хүрз бол байсан. Тэндээ мөнгө орохыг өдөржин хүлээсэн. Манай эхнэр цааш нь дамжуулаад Ван***ы гэр бүлд бид хоёрыг барьцаалагдсан байгааг хэлсэн байсан тул ээж нь мэдсэн. Түүний ээж хорт хавдар өвчтэй бие муутай хүн байдаг бөгөөд Ван*** энэ асуудлыг ээж нь мэдчихсэн гэдгийг сонсоод уурлаад, бухимдаад би эндээ үхнэ ээж дээрээ очихгүй, намайг албал ал гэж хэлээд уурлаад байсан. Тэгсэн чинь Лиү дарга гээд байгаа хүн та хоёр одоо яв гэж хэлсэн чинь, нөгөө десант хувцастай хүн бид хоёрыг явуулахыг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд би машинаас буугаад эхнэр рүүгээ утсаар ярьж байсан чинь буун дуу гарахаар нь эргээд харсан чинь Ван*** газарт хэвтэж байсан. Түүнийг тэр десант хувцастай, цэрэгт явж байсан бололтой хүн АК-47 маркийн урт буугаар буудсан. Тэр үхчихсэн байх. Тэгээд нөгөө десант хувцастай хүн надад 2 цагийн хугацаа өгье, энэ хугацаанд мөнгөө шилжүүлж чадахгүй бол чи адилхан болно шүү гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ мөнгөө цуглуулж байна уу? гэж асуусан чинь одоо ажлын цаг дуусчихсан өнөөдөр чадахгүй болчихлоо, маргааш цуглуулж өгье гэж хэлсэн юм. Тэгээд 22 цагаас хойш дансанд битгий мөнгө хийгээрэй маргааш больё гэсэн, тэгээд Ван***ыг тэнд нь яг хэвтэж байсан чигээр нь орхиод намайг хотод авчраад нөгөө сууж явсан хүмүүс тал тал тийшээ тараад явчихсан. Машинд би ганцаараа үлдчихсэн байсан бөгөөд нөгөө цэргийн бололтой буюу десант хувцастай хүн намайг дагуулаад гэр рүүгээ орсон, өнөөдөр чи энд хоноорой гэж хэлээд намайг нэг өрөөнд оруулсан. Тэгж байтал миний Ви чатад элчин сайдын яамны хүн гэж нэг хүн орж ирсэн, тэр үед миний хажууд ингэж хэл, тэгж хэл гэдгийг миний хажууд байсан Лиү дарга гээд байгаа хятад хүн, десант хувцастай цэргийн алба хаасан гээд байгаа хүн хоёр зааж өгч байсан, тэгээд элчин сайдын яамны хүнд би байгаа газрынхаа зургийг явуулъя гэхэд нөгөө хоёр хүн нэг дэлгүүрийн зургийг авч явуулахыг зөвшөөрсөн. Тэгээд удалгүй цагдаа нар намайг ирж авсан юм... Аялал жуулчлалын төрлөөр виза гарсан байхаа. Энд зөвхөн Америкийн визэд орох гэж л ирсэн. Ямар ч бизнес хийх санаа, зорилго байгаагүй. Ван***ы эхнэр хүүхэд нь Америкт байдаг байсан… Бид хоёрыг 2 хятад, 2 монгол хүн дарамталж зодсон… 1 дүгээр хүн нь: Лиү дарга гээд байгаа хүн бол хар хувцас, хар өмдтэй, нүдний шилтэй, дундаж махлаг, толгойдоо нүдээ ил гаргасан малгай шиг юм өмссөн. Ойролцоогоор 165 орчим см өндөртэй, богино үстэй 30 гаруй насны хүн байсан. Харвал танина… Энэ хүн бол зуучлах зохион байгуулах маягтай байсан, хамгийн эхлээд Ван***ийг зодож эхэлсэн хүн бол энэ хүн байгаа юм. Тэд нар бүгдээрээ нэг нэг төмөр трубатай байсан. Түүгээрээ зодож байсан. Намайг зодсон байхаа, яг сайн санахгүй байна… 2 дугаар хүн нь: Хятадад цэргийн алба хааж байсан, Хятад эсхүл Өвөр Монгол хүн байж магадгүй гэж бодсон. Хятадаар аягүй сайн ярьж байсан, хятад үсэг бас мэдэж байсан. 170 гаруй см өндөртэй, тарган ч биш туранхай ч биш 30 гаруй л насны хүн байсан. Цэргийн эрээн буюу десант өмдтэй, бор өнгийн цамцтай байсан. Богинохон үстэй, царайлагдуу залуу байсан. Яг нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. Харвал танина… Энэ хүн цэрэгт явж байсан удирдан зохион байгуулах маягтай байсан. Энэ хүн бид хоёрыг хоёулыг нь төрөл бүрээр зодсон биеийн хэсгүүдэд, цохисон, өшиглөсөн, төмрөөр цохиж зодсон. Намайг бол нэлээд хүндээр зодсон. Энэ цэрэгт явж байсан хүн Лиү дарга бол хамтарч бизнес хийдэг хүмүүс шиг ярианаас нь мэдэгдэж байсан. Энэ хоёр хүн авсан мөнгөө хуваадаг бас хоорондоо маргаантай байсан… 3 дугаар хүн нь: Машин жолоодож явж байсан, цагаан цайвар үстэй дээл өмссөн, өндөр туранхай залуу байсан. Уруулдаа хоёр ээмэгтэй 20 гаруй насны залуу байсан харвал танина. Энэ хүн хятад хэл мэдэж байсан.Энэ хүн жолоо барьж байсан, бид хоёрыг хоёулыг нь зодох нь зодсон, гэхдээ тийм ч их бол зодоогүй… 4 дүгээр хүн нь: Энэ хүн бол тэр машин жолоодож явж байсан хүний найз нь, Хятад хэл огт мэдэхгүй, бас дээл өмссөн, бүдүүвтэр бор царайтай 20 гаруй настай л хүн байсан. Харвал танина. Энэ хүн хажууд суугаад байдаг, Хятад хэл мэдэхгүй болохоор харьцаад байхгүй, гавын түлхүүр энэ хүнд байсан бөгөөд шаардлагатай үед гавыг түлхүүрээр онгойлгож өгч байсан. Энэ хүн бид хоёрыг цохиж зодсон эсэхийг сайн санахгүй байна, зодоогүй байхаа… Миний биеийн хөл, гарын булчин, өгзөг, нуруу хэсгээр нэлэнхийдээ хөхөрсөн, зүүн хөлийн шагай хавдсан, өвдөг бас их хөвдөж байна, баруун гарын сарвууны ар хэсэг цахилгаан бороохойгоор тогонд цохиулсан шалбарсан. Цохиж зодох үед нь хоёр гараараа толгойгоо салаавчлаад тонгойж байсан учраас толгой, нүүр бол зүгээр байна… Ван***ий биеийг хараагүй адилхан л зодуулсан болохоор энд тэндээ хөхөрсөн л байх, миний харснаар баруун нүдний доод хэсэгт нүдний шил хагарсан учраас шарх үүссэн байсан. Түүнийг цэрэгт явсан гээд байгаа десант өмдтэй хүн буудсан, хаашаа нь буудсаныг нь мэдэхгүй байна… Мөнгө өг, шилжүүл өгөхгүй бол ална, булна гэж айлган сүрдүүлж зодож байсан… Миний хувьд 1 үүргэвчтэй л ирсэн. Миний үүргэвч хар өнгийн брэнд тодорхойгүй үүргэвч байсан. Үүргэвч дотор хар брюк өмд, сорочка цамц, сахлын машин, утасны цэнэглэгч, хоёр турсик, хоёр оймс, паспорт байсан. Бэлэн мөнгө байгаагүй. Ван*** бас хар өнгийн 1 үүргэвчтэй ирсэн түүн дотор нь бэлэн 500 доллар байсан, хувцас хунарыг нь сайн мэдэхгүй…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 136-138 дахь тал),
түүний 2024 оны 12-р сарын 15-ны өдөр дахин өгсөн “...Би урьд мэдүүлэг өгөхдөө хэрэг болсны дараахан хямралтай байсан учраас зарим зүйлсийг хаяж гээгдүүлсэн, ярилгүй орхисон зүйлс байна. Бид хоёрыг барьцаалах явцад Лиү дарга гээд байсан хүн буюу нүдний шилтэй махлаг хүн би иймэрхүү төрлийн гэмт хэргийг олон удаа үйлдэж байсан. Урьд нь нэг хүнийг алж байсан, яагаад алсан бэ? Гэвэл тэр хүн бид нарт худлаа ярьсан, мөнгөгүй гэж байгаад бид нар түүний гар утсаар 110,000 юань байгааг мэдэж олж авсан. Ингээд бид нар тэр 110,000 юанийг нь аваад тэр хүнийг алсан гэж хэлж байсан. Мөн цогцсыг нь Ван***ий амь насыг хохироосон газрын дээд хэсэгт булчихсан байгаа гэж хэлж байсан. Бас та хоёрын дараа дахиад 4 хүн ирнэ гэж хэлж байсан. Тэгэхэд нь Ван*** хэрвээ хүн их ирчихвэл дараа нь яах вэ? гэж асуусан чинь ямар хамаатай юм бэ? бид нар буутай юм чинь тэгээд л ална ш дээ гэж хэлсэн. Бид нар бага зэрэг хугацаа авахын тулд тэд нартай илүү, дэмий чалчиж, харилцаа, хандлагыг нь арай зөөлрүүлэх гэж харьцаж байсан. Ван*** айчихсан үедээ бид нарт мөнгө байхгүй, бид нар та хэдтэй энд үлдээд хамт ажиллая гэж тэд нарт хэлсэн чинь Лиү дарга гээд байсан хүн чи заавал Монгол Улсад байх шаардлагагүй Тайланд руу явж болно, тэнд нэг эмэгтэй байгаа чи түүнтэй холбогдоод хамт очоод энэ гэмт хэргийг хийвэл багагүй орлого олох болно гэж хэлсэн... Бид нарыг барьцаалсныхаа дараа 7,62 мм калибртай сум ордог урт буугаар хий буудаж айлгаж сүрдүүлсэн, Ван***ийг газарт сууж байхад зогсож байгаа газрынх нь урд газарт 1 удаа хий буудсан, мөн нөгөө урт буугаараа 5-аас доошгүй удаа амьтны хувхайрсан толгойны яс руу бай буудаж байсан. Лиү дарга гээд байгаа хүн бол амьтны хувхайрсан толгойны яс руу 2 удаа буудаад оноогүй, тэгсэн чинь Шүй нь болохоор чи чадахгүй байна гээд бууг нь аваад нөгөө хувхай толгойны ясыг 2 удаа буудаад хоёуланд нь оносон. Энэ хүн их мэргэн буудаж байсан, өөрийгөө цэргийн алба хааж байсан хүн шүү гэж ярьж байсан. Тэгсэн чинь Лиү хоёр хошуутай дорбинк буу гаргаж ирээд тэрэнд сумаа хийгээд хоёр удаа нөгөө амьтны толгой руу хоёр удаа буудсан боловч бас оноогүй. Тэгсэн чинь Шүй чи наашаа аваад ирээ би буудаад өгье гээд Дорбинк буугаар нь 2 удаа буудаад дахиад хоёуланд нь оносон. Буудаж байсан чинь Хятад хэлтэй жолооч нь одоо буудаад хэрэггүй, ойролцоо малчин айлууд байгаа сонсчихно гэж тэр хоёрт хэлсэн. Миний хувьд бол энэ зохион байгуулалттай гэмт хэрэг гэж хардаж байна, Ван***г буудаж алсны дараа машинтай замдаа явж байсан чинь Лиү дарга гээд байгаа хүн маань нэг эмэгтэй хүнтэй Хятад хэлээр ярьсан. Тэр хүн нь цагдаагийн байгууллагад ажилладаг бололтой хүн гэж би бодсон. Яагаад гэвэл тэр эмэгтэй ярихдаа манай хэлтсийнхнийг том танхимд бөөгнүүлж байгаад ажиллуулж байгаа, өөр өөрсдийнх нь ажлын өрөөнд ажиллуулахгүй байгаа гэж хэлсэн. Тэгж байтал давхар дуудлага орж ирээд Лиү дуудлагаа сольсон Хятад хэлээр эрэгтэй хүн ярьж байсан, тэр ярихдаа чиний машин дотор одоо нэг хүн байгаа тийм үү? гэж асуугаад тийм гэсэн чинь наадхаа гялс тавиад явуул гэж хэлсэн. Цаад хүн нь нөгөө хүндээ утсаа өг ярья гэсэн, тэгээд Лиү надад утсаа өгсөн. Би утсыг нь харсан чинь түүний дугаарыг утсан дээрээ "Гүэ” ах гэж хадгалсан Ви чат байсан. Гүэ ах гэж байгаа хүнтэй ви чатаар ярьсан, нөгөө эмэгтэйтэй утсаар ярьсан уу? ви чатаар ярьсан уу? гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Би утсыг нь аваад байна уу? гэсэн чинь утасны цаанаас чи хаачих гэж байгаа юм бэ? гэж асуухаар нь энэ дөрөв намайг авч явж хоол идэх гэж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь сууж байсан хүмүүс инээлдээд байсан. Тэгээд би утсыг нь буцаагаад өгсөн чинь тэр Гүй ах гэж хадгалсан утсаар ярьж байсан хүн нь Лиүгээс энэ хүн хэн юм бэ? гэж асуусан чинь танд ашиг өгдөг хүн байна аа гэж хариулж байсан. Тэгээд түүний дараа машинаас буугаад байр руу ороод байж байгаад цагдаа нар ирж намайг авсан үйл явдал болсон юм. Хотод орчихсон явж байгаад хаана ч юм мэдэхгүй зогсоод тэд нар бүгд буугаад тал тал тийшээ тараад явсан, Шүй намайг дагуулаад нөгөө цагдаа нар намайг ирж авсан байр руу алхаж байх замд Лиү дарга гээд байсан хүн Шүй рүү утасдаад унтдаг газар чинь цэвэрхэн хувцас байна уу? байвал сольчхоорой бид нар цагдаагийн газар руу яваад ирэх юм шиг байна гэж хэлж байсан. Үүнийг би бас хажуугаас нь утсаар ярьж байхад сонссон. Тэгээд нөгөө байрандаа очоод хэн ч хаалга тогшсон байсан хаалгаа битгий нээгээрэй гэж хэлээд Шүй өмсөж байсан десант өмдөө солиод яваад өгсөн. Шүйг явсан хойгуур Хятадын Элчин сайдын яамнаас гээд үл таних хүн ви чатаар над руу орж ирээд бид хоёр харилцсан юм. Тэгээд нэг их удаагүй 10-20 минут орчим байж байтал гаднаас Шүй, Лиү хоёр гаднаас орж ирээд чамайг маргаашийн онгоцны билет аваад явуулна аа, чи гэхдээ барьцааны мөнгийг өгөх ёстой гэсэн, Лиү болохоор 70,000 юань өгчих гэсэн, гэтэл Шиу нь болохгүй ээ 100,000 юань өгөх ёстой гэж хэлж байсан. Тэр үед тэр хоёр орж ирчхээд ви чат дуугарсан чинь чи хэнтэй харилцаад байгаа юм бэ? гэж асуухаар нь би Хятадын элчин сайдын яамны хүн байна гэсэн чинь миний утсыг аваад надад маргаашийн онгоцны билет захиалсан, тэгээд миний утсаар Элчин сайдын яамны хүнтэй миний өмнөөс харилцаж эхэлсэн. Харилцахдаа би юу ч болоогүй, эхнэртэйгээ муудалцсан болохоор эхнэрээсээ мөнгө авах гэж ийм үйлдэл хийсэн юм, сайн байгаа, та нар санаа зоволтгүй гэсэн. Тэгээд хоолоо идээд жаахан амарчих үүрээр хэдүүлээ Ван***ы цогцсыг янзалъя чи оролцоорой гэж хэлсэн. Цогцос янзлах үед би бичлэг хийнэ, чи Ван*** худлаа хэлж намайг энд авчирсан, тэр мөрийтэй тоглоом ихээр тоглоод өөрийнхөө болон миний мөнгийг ч үрчихсэн байсан, бид хоёр хоорондоо зодолдсон, ээжийнх нь бие муу байна гээд салаад явчихсан, тэгээд хаашаа явсныг нь би мэдэхгүй байна гэж хэлнэ шүү гэж хэлээрэй гэж зааж өгсөн. Энэ үгийг хэлэхдээ Ван***ы цогцсын толгойг нь юм уу? эсхүл гарыг нь цавчиж байх үедээ хэлнэ шүү гэж байсан. Гэвч энэ үйл явдал болохоос өмнө цагдаа нар ирж намайг аварсан. Элчингийн ви чатаар харилцаж байгаа хүнд намайг хүнд барьцаалагдаагүй, аюулгүй, эрүүл саруул байгаа гэдгийг ***улах зорилгоор Лиү, Шүй нар надад байрны болон орцны түлхүүрүүдийг өгөөд гараад орчны бичлэг хийгээд явуулчих гэж хэлсэн. Элчингийн хүний ард цагдаа нар хамт байгаа гэдгийг мэдээгүй байх. Тэгээд би түлхүүрийг нь аваад аюулгүй байгаа гэдэг байдлаар бичлэг хийж ви чатаар Элчингийн хүн рүү явуулсан. Тэр үед нөгөө Лиү, Шүй хоёр намайг ард дагаад л явж байсан. Цагдаа нар ирэхэд ч гэсэн намайг дагаж явж байгаад цагдаа харангуутаа тэр хоёр зугтсан юм. Надад бол зугтах боломж ганц нэг гарч байсан байсан гэвч эдгээр хүмүүс бол миний хажууд хүн буудаад алчихсан, мөн бид хоёрыг зэрлэгээр зодсон, мөн танихгүй гаднын улсад байсан зэргээс шалтгаалж эдгээр хүмүүсийн аясаар нь байсан дээр гэж бодсон юм. Мөн миний бие нэл өвчин зовуурьтай байсан ч гэсэн нөлөөлсөн... Одоо хоолойг нь сонсвол таньж чадахгүй... Би тухайн үед буугаад машины урд мөнгө олох гээд утсаар эхнэртэйгээ ярьж байсан. Утсаар ярьж байхад дахиад буун дуу гарсан, эргээд харсан чинь Ван*** газарт уначихсан байсан. Тэр эсэргүүцсэн үү? өөдөөс нь дайрсан уу? үгүйг хараагүй. Гэхдээ өөдөөс нь дайрсан барилцсан үйлдэл бол гаргаагүй. Ван***гийг буудаж алахаас 2-3 цагийн өмнө л манай ээжийн бие өвдсөн, хорт хавдар туссан, маш хүнд байна аа, Шиү ах чи намайг буудаад алчих аа гэж хэлж байсан. Тухайн яг буудуулах үед тийм яриа болоогүй... Аялал жуулчлалын ангиллын визээр орж ирсэн. "Ван***" л Америкийн виз мэдүүлэх зорилготой байсан юм. Миний хувьд хань болох зорилготой дагаж ирсэн. Ван*** нутагтаа цай зардаг бизнес эрхэлдэг байсан юм. Лиүтэй ви чатаар танилцсан гэсэн, Америкийн виз мэдүүлэх далимаараа давхар цайны бизнесээс Монголд хийх зорилготой байсан… Мэдээж эрхшээлдээ байлгасан, хэрвээ бид нар явлаа гэх, эсхүл зугтах ч юм уу? оролдлого хийвэл ална гэж хэлж байсан… Тэд нарт мөнгө өгчихвөл бид нарыг суллаж явуулна гэсэн. Эхлээд 1,000,000, дараа нь 700,000, дараа нь 500,000, дараа нь 450,000, сүүлдээ 350,000, хамгийн сүүлд 100,000, 70,000 юань өгвөл явуулна гэж нөхцөл тавьж байсан… Бид нарыг БНХАУ-аас Америкийн виз гаргах, бизнес ярилцах гэдэг нэрийдлээр хуурч, худал хэлж авчирсан. Тэгээд л машиндаа суулгаад жаахан явж байгаад нэг зэлүүд, хөдөө газарт зогсоход дахиад хоёр хүн байж байсан тэгээд л эхэлсэн дээ… Өмгөөлөгч 10,000,000 төгрөгөөр авсан. Мөн бусад хуулийн дагуу өгөх бүхий л хохирлыг би нэхэмжилнэ. Гомдолтой байна. Сэтгэл санаагаар их хохирсон. Би тулай өвчтэй, Монголд ирээд миний тулай өвчин хүндрээд алхаж чадахгүй болсон, эхнэр ирж миний эм, тариаг авчирч арай гагүй болж байна. Хятадад очиж эмчилгээ хийлгэмээр байна, би хурдан нутаг буцмаар байгаа, Монгол улсад дахин ирэх бодолгүй байгаа, намайг явсны дараа мөрдөн шалгах ажиллагааны холбогдох тэмдэглэл, бичиг баримтуудад гарын үсэг зурах, дүгнэлттэй танилцах, хавтаст хэргийн материалтай танилцах зэргийг өмгөөлөгч маань оролцоод явчихна… Би дахин Монгол Улсад ирэхгүй учир шинжээчийн дүгнэлтүүд болон, хавтаст хэргийн материалтай танилцахгүй…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 141-143, 148-151 дэх тал),
4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван*** (***)-ний 2024 оны 12-р сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Гомдолтой байна. Нас барагчийн охин нь 4 настай, хүү нь 2 настай, эхнэр нь хорт хавдартай байсан. Хүүхдийн тэтгэмж, өмгөөлөгчийн зардал, сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал болон цаашид гарах бүхий л зардлуудаа нэхэмжилнэ. Одоогоор баримт оршуулгын зардал болон цаашид гарах бүхий л зардлуудаа нэхэмжилнэ. Одоогоор баримт байхгүй байна…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 158-159, 171-172 дахь тал),
түүний 2025 оны 01-р сарын 20-ны өдөр дахин өгсөн “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ***-н аав нь, нас барагч нь миний төрсөн хүү юм аа… Хэрэгт хийгдсэн шинжилгээний дүгнэлтүүдийг өмгөөлөгч, орчуулагчаар уншуулж танилцсан. Надад асуух зүйл байхгүй… Гомдолтой байна. Амь хохирогчийн оршуулгын зардалд монгол мөнгөөр 22,000,0000 сая орчим төгрөг, би энэ хэрэг гарснаас бол Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад ирсэн, Монгол Улсаас Хятад Улс руу цогцос тээвэрлэн авч явсан, мөн Америкийн Нэгдсэн Улс руу буцах зардалд 43,000,000 сая орчим төгрөг, орчуулагчийн хөлсөнд 17,000,000 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 17,000,000 сая төгрөг, Монгол Улсад ирж буудалд байрлаж гадуур хоол идсэн, такси барьсан гэх мэт зардалд 14,000,000 төгрөг гаргасан. Мөн сэтгэл санааны хохирол гэж 134,000,000 сая төгрөг. Би гэм буруутай этгээдүүдээс нийт 247,000,000 (хоёр зуун гучин гурван сая) төгрөг нэхэмжилнэ. Мөн амь хохирогч маань бага насны 2 хүүхэдтэй байсан, тэдний тэтгэмжийг нэхэмжлэх хүсэлтэй байна, хэдэн төгрөг болохыг нь шууд хэлж мэдэхгүй байна. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаа өмгөөлөгчөөр дамжуулан гарган өгч хэрэгт хавсаргуулна… Би Америкийн нэгдсэн Улсад ажиллаж амьдардаг, эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцах шаардлагатай болсон. Буцаж ирэх боломжгүй учраас намайг төлөөлөн миний өмгөөлөгч ЗАО***, Ш.Мө*** нар хэргийн материалтай танилцаж бусад ажиллагаанд оролцоно. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал),
5. Иргэний нэхэмжлэгч Д.Од***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох шинжилгээг “Ашид билгүүн” ХХК-р хийлгүүлсэн 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийн зардлыг манай байгууллагаас буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас төлсөн. Тус 200,000 төгрөгийн зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна… 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийн зардлаа нэхэмжилнэ. Өөр учирсан хохирол, нэхэмжлэх байхгүй…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал),
6. Гэрч Цүй*** (***)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12-р сарын 04-ний өдөр өгсөн “…Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед гэртээ байж байтал Монгол улсад суух БНХАУ-н элчин сайдын яамаар дамжуулан *** дугаартай утаснаас миний *** гэсэн дугаар луу үл таних эмэгтэй хүн залгаад миний нөхөр Зао*** нь өнөөдөр “Хүннү эйр” ХК-н шөнийн 03:50 минутын онгоцоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан. Тэгээд нисэх буудлаар гараад холбоогүй болсон. Тэгээд өдөр 14 цагийн үед манай нөхөр Зао*** нь ви чатаар залгаад намайг хүн барьцаалсан 350.000 юань явуул гэж хэлсэн. Тэгээд намайг дуудлага өгөөд өгөөч гэж хэлсний дагуу би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм… Би танихгүй ямар нэгэн харилцаа байхгүй… Ирж байгаагүй анх удаа ирж байгаа гэж байсан… орой 19:08 минутын үед Зао*** эхнэр над руу ви чатаар холбогдоод манай нөхөр ви чатаар холбогдоод мөнгө явуулаач хэцүү байдалтай байна буу гаргаад тулгаад байна 4 хүн байна гэсэн. Тэгээд 19:26 минутын үед над руу ви чатаар хамт явсан нэг хүнийг нь алсан гэж бичсэн байсан. гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал),
7. Гэрч Я.Ю***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би хувьдаа *** *** улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн авто машинтай бөгөөд уг автомашинаа UBCab үйлчилгээнд бүртгүүлэн такси үйлчилгээнд явдаг юм. Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны оройн 19:00 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан” олон улсын нисэх буудлын зогсоол дээр ирээд машинаа тавиад нисэх буудал луу орж нислэг тосож үйлчлүүлэгч хайсан боловч үйлчлүүлэгч олдоогүй ба дуудлага ч ирээгүй. Ингээд ямар ч байсан хот луу хоосон буцаад яах вэ гэж бодоод шөнө буух нислэгүүдийг хүлээж байтал 2024 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цаг 21 минутад *** гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад одоо 03:30 цагт буух Хятадаас ирэх нислэгээр хоёр хятад хүн ирж байгаа, би Өмнөговь аймгаас тосох гэж очиж байгаа боловч, амжихгүй юм шиг байна, та наад хоёр хятад хүнээ аваад Дундговь аймаг луу салдаг уулзвар дээр хүргээд ирээч гэж хэлсэн. Ингээд би дуудлага аваад нисэх буудал луу ортол 03.15 цагт Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоц газардчихсан байсан ба би тухайн гадаад хүмүүсийг танихгүй тул лавлаж асуухаар такси дуудлага өгсөн *** дугаар луу 03 цаг 23 минутад буцаагаад залгахад утсаа авахгүй байснаа дахин залгахад 03 цаг 24 минутад тэр эрэгтэй утсаа авсан. Ингээд би тэр эрэгтэйтэй яриад би наад хоёр хүнийг чинь яаж олох юм бэ? гэж асуухад тэр хүн таны машины дугаар болон утасны дугаарыг чинь өгчихсөн байгаа, өөрсдөө таны машиныг хайгаад очих байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад машинаа асаагаад зогсоолоос хөдлөөд нэг давхрын төв хаалганы ойролцоо машинаа ил харагдахаар байрлуулаад буудал руу дотогшоо орсон. Ингээд нисэх буудал руу ороод хоёроороо явж байгаа хятад хүмүүс байгаа эсэхийг ажиглаад явж байтал 30 орчим насны, хоёулаа дээгүүрээ цагаан куртик өмссөн хоёр хятад нисэх буудлаас гарахаар нь мөн байх гэж бодоод араас нь дагаад гартал тэр хоёр хятад хүн яг миний машиныг дугаараар нь олоод очоод номерыг нь заагаад цаашаа гар утсаараа яриад байсан. Тэгэхээр нь би очоод дохио зангаагаар миний машин гэж хэлээд машинаа онгойлготол утсаар ярьж байсан эрэгтэй нь надад утсаа өгсөн. Ингээд би тэр утсыг нь аваад ярихад надад дуудлага өгсөн залуу байсан бөгөөд надад мөн нь өмнө нь хэлсэн шигээ наад хоёр хүнээ аваад Дундговь аймгийн салдаг уулзвар дээр аваад ир гэсэн. Ингээд тэр хоёр хятад хүн миний машинд суусан ба ачаа бараа гээд байх зүйлгүй хоёулаа л нэг нэг ширхэг үүргэвчтэй байсан. Тэгээд би тэр хоёрыг арын суудалдаа суулгаад Дундговь аймгийн салдаг уулзвар луу яваад уулзвар дээр очоод хүлээж байтал 03:49 цагт нөгөө *** дугаараас залгаад та Дундговь аймаг луу чиглээд явж бай, би өмнөөс чинь очиж байна, ослын гэрлээ асаасан Ланд 200 машинтай явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би заасан зүг рүү нь явж байтал надтай ослын гэрлээ асаасан Ланд 200 машин машин зөрж харагдаагүй. Тэгтэл 03:52 цагт буюу 3 минутын дараа нөгөө *** дугаараас эргэж залгаад та надтай зөрөөд явчихлаа, наанаа зогсож бай гэж хэлсэн тул би буцаж эргээд замаа шахаад зогстол удалгүй 1-2 минутын дараа нисэх буудал талаас Ланд 200 загварын машин ирээд зогсохоор нь би машинаасаа буутал нөгөө жолооч тооцоо хийх гээд өөрөө буугаад ирэхээр нь би буцаад машиндаа суусан. Би тэр үед нөгөө машины дугаарыг нь анзаарч хараагүй, ямар ч байсан хар өнгөтэй Ланд 200 байсан шиг санагдаж байна. Тэгээд тэр машины жолооч нь ирээд надад 20.000 төгрөг өгөхөөр нь би хариулж өгөх боломж муу байна гэхэд хариулт хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр хятад хүн арын суудлаас буугаад нөгөө машинд суухаар нь би хөдлөөд явсан. Ийм л асуудал болсон юм. Тухайн хоёр хятад хүн архи уугаагүй эрүүл байсан.нөгөө дуудлага өгсөн хүн надтай утсаар ярьж байхдаа наад хоёр хятад хүн чинь манай инженер байгаа юм гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 186-187 дахь тал),
8. Гэрч М.Ба***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2023 оны 10-р сараас хойш Ub Cab онлайн такси үйлчилгээнд явж байгаа... Би тухайн хоёр БНХАУ-ын иргэн Монгол нэр нь Тэ***, байнга цуг явж байдаг Хятад иргэний нэрийг нь бол мэдэхгүй байна царай зүсээр нь сайн танин. Анх 2024 оны 09 дүгээр сарын дундуур орчимд (өдрийг нь яг сайн санахгүй байна.) дуудлагын жолоочоор ажиллаж эхлээд танилцаж байсан. БНХАУ-ын иргэн Тэ*** гэх хүн түүнээс хойш 7 хоногт 2 удаа намайг дуудаж машинаа бариулж гадуур явдаг байсан. Нэг өдрийн төлбөр нь явсан цагаасаа хамаараад 100,000 төгрөгөөс 280,000 төгрөгийн хооронд явдаг байсан. Тухайн хоёр Хятад иргэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд Яармагийн *** хотхонд байрлах гэртээ дуудсан. Би гэрт нь очиход Тухайн Тэ*** гэх Хятад залуу монгол дээл авах гэсэн юм гээд би машиныг нь бариад Дүнжингарав худалдааны төв рүү яваад очиход хаалттай байсан. Тэгэхээр нь Нарантуул зах руу ороод дээл худалдан авчхаад гарч ирсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 19-ийн *** хотхоны урд талд байрлах Хятад хоолны ресторанд орж хоол идчихээд гэрт нь хүргэж өгсөн. Түүнээс хойш намайг дуудаагүй байж байгаад 2024 оны 12 дугаар сарын 04- ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Тэ*** над руу өөрийнхөө *** дугаарын утсаар залгаад та завтай юу гэхээр нь би завгүй гэртээ байна гэж хэлсэн чинь миний үгийг ойлгохгүй бололтой байж байгаад утсаа тасалсан юм. Тэгээд мессежээр холбогдоод Хан-Уул дүүргийн *** хотхон дээр очиж уулзсан намайг очиход өөрийнх нь Ланд грузер 200 маркийн автомашин байсан. Тэ***тэй цуг *** гэх хятад залуу ланд грузер 200 маркийн автомашины багаажнаас алаг эрээн хүрмэн дотор буу хийчихсэн миний машинд орж ирээд суусан. Миний машинд суугаад би тухайн Тэ*** гэх Хятад хүндтэй google Translate ашиглан харьцахад намайг хаа саагүй цагдаа нар хайж байна, би зугтаах хэрэгтэй байна та надад туслаач гэж хэлэхээр нь би зочид буудал орох уу гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд хаашаа явах юм гэсэн чинь бид хоёр Улаанбаатар хотоос гараад хөдөө явмаар байна гэж байсан. Хан-Уул дүүргийн 19-д байрлах *** хотхоноос хөдлөөд Нарны гүүр даваад хаашаа явах нь тодорхойгүй байсан учраас би Баянгол дүүргийн төмөр замын байрнуудын орчимд байрлах Астра худалдааны төвийн орчимд зогссон чинь та яагаад энд зогсоод байгаа юм, намайг зугтаахад туслахгүй юм уу гэж хэлсэн. Би хариуд чамд тусална аа бодох хэрэгтэй байна гэж хэлээд хөдлөхгүй зогсоод байсан чинь Тэ*** гэх хятад залуу надад 10 сая төгрөг өгье Дархан, Сэлэнгийн зүг рүү явъя Оросын хил рүү явмаар байна гээд байсан. Уг хоёр БНХАУ-ын иргэн миний 6975 уам улсын дугаартай тоёота приус 50 маркийн автомашинд Астра төвийн урд бараг 1 цаг гаруй хугацаанд сууж байхдаа зугтаалгаад өг гээд гуйгаад байсан надад сүүлдээ 15 сая төгрөг өгье гээд байсан, би тэр хугацаанд ер нь явж чадахгүй гэдгээ ойлгуулж хэлсэн. Удалгүй над руу цагдаа залгахад тухайн хоёр Хятад миний машинаас буухдаа 2 буугаа энгэртээ хийгээд урагшаа Хан бүргэдээ тал руу байрны голоор ороод явсан… Би яг ямар ажил эрхэлдгийг нь мэдэхгүй байна. Би анх танилцаж байхдаа чи Монголд Улсад ямар үйлчилгээ явуулдаг юм гэж асуухад бид хоёр хамгаалалтын албатай гэж ярьж байсан. мэдэхгүй байна гэж байсан. Орчуулагч Аз*** (***) гэх охиноос тухайн хоёр Хятад иргэнийн Монголд юу хийдэг талаар нь асуухад бас сайн мэдэхгүй байна гэж байсан… Өмнө нь надаас гар буу зардаг газар байна уу гэж асууж байсан. Мөн 2024 оны 11 сарын дундуур байхаа (өдрийг нь сайн санахгүй байна.) Тэ*** (БНХАУ-ын иргэн) нь үнэгүй зарын сайтаас сэлмэний зар хараад энэ зарж байгаа хүнтэй нь холбогдоод энийг худалдаж авахад туслаад өг гэхээр нь би тухайн зар тавьсан хүний *** дугаарын утас руу холбогдоод сэлэм асуучхаад маргааш өглөө нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах гэрт нь очиход гэрт нь их хэмжээний сэлэм байхаар нь Тэ*** рүү залгаад хэлтэл би өөрөө очиж үзье гээд байхаар нь Тэ***ийг гэрээс нь очиж аваад зар тавьсан байсан алын гэрт очоод сэлмээ авсан чинь Тэ*** тэр айлын гэрт байсан дорвинк маркийн бууг авъя гээд 2 сая төгрөгөөр авсан. Тэ*** тухайн хүнээс нэг сэлэм, 1 дорвинк маркийн буу, хуучны хутга зэрэг зүйлүүдийг худалдаж авсан. Би тухайн айлын хаягийг одоо зааж өгч чадна… Тэ*** 2024 оны 11 сарын дундуур орчимд *** худалдааны төвөөс гав авахдаа би найз охинтойгоо секс хийхдээ хэрэглэх гэж байгаа юм гээд 55000 төгрөгөөр авч байсан. Ашиглаж байсан станцаа 120-ийн гүүр даваад байдаг үйлчилгээний төвийн орчимд станц зардаг дэлгүүрээс 2 ширхэг станц худалдаж авч байсан. Тухайн үйлчилгээний төвийн эсрэг талд байдаг 5.11-ийн дэлгүүр рүү гарч ирэхдээ хутга аваад гарч ирсэн. Маргааш нь Зайсангийн Будда виста дотроос хантааз, буу цэвэрлэдэг хөвөн аваад 5.11 рүү ороод дахин хутга авсан. Тухайн үед орчуулагч Аз***, Тэ*** бид гурав явж байсан... Энэ оны 10 сарын дундуур орчимд найз эмэгтэй гэх БНХАУ-ын иргэнийг Хөшигтийн хөндийн Нисэх онгоцны буудлаас тосуулж авхуулж байсан. Тухайн Хятад эмэгтэй ирээд 4-5 хоноод буцаад нутаг руугаа явахад нь би суулгаж өгсөн. Мөн Өвөр Монгол Улсын иргэн гэх нэг хүнийг тосуулж байсан. Тухайн хүн одоо Монголд байгаа. Өөр хүн тосуулж байгаагүй… Ер нь бол мөнгөтэй л байгаад байдаг. Яг хаанаас мөнгө олдог эсэхийг мэдэхгүй. Монголд ажлын байр, оффис зэрэг зүйлүүд байгаагүй. Тэ***ийн гэр нь ***д байдаг. *** хотхонд бас нэг байр байдаг юм… Би сайн танихгүй тухайн Хятадуудын үйлчилгээнд явж байхдаа л зүс харж мэнд мэдэж байсан. .. Би энэ хэрэг үйл явдал болохоос өмнө нь тухайн Тэ*** гэх Хятад иргэний эзэмшлийн Ланд грузер 200 маркийн автомашиныг нь угаалгаж байхад багаажинд нь хүрз, лоом зэрэг эд зүйлүүд байсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 190-193 дахь тал),
түүний 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн “…Би хаан банкны *** дугаартай дансыг ашигладаг. Би хятад Улсын иргэн *** (Тэ*** гэж дууддаг)-тэй 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр UB CUB-д явж байгаад танилцсан, түүнээс хойш такси хэрэгтэй болохоороо над руу залгаж дууддаг, 7 хоногт 2-3 удаа дууддаг байсан. Миний данс руу орсон гүйлгээнүүдийг *** над руу шилжүүлсэн. Таксинд явсан болон жолоочоор ажилласны хөлс, мөн машинаа засварлуулахдаа надад өгөөд засуулаад ир гэж хэлээд явуулдаг би засварын газарт очиж засуулаад тооцоог нь түүнээс дансаар авдаг байсан мөнгө юм аа. Намайг дуудаж таксигаар үйлчлүүлэхдээ өдөрт 3-8 цагийн хугацаанд үйлчлүүлж гадуур явж хүлээлгэдэг, өдрийн хөлс нь дунджаар 150,000-350,000 төгрөг болдог байсан. *** надтай явж байхдаа надад хандаж би найз охинтойгоо секс хийхэд гав хэрэгтэй байна, чи надад олоод өгөөч гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Би 2024 оны 11 дүгээр сарын эхээр (хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна) гадуур явж байгаад “***” дэлгүүр орж бэлэн 55,000 төгрөгөөр 1 ширхэг гав худалдан аваад ***-д аваачиж өгөөд таксины мөнгө болон гавын мөнгөө түүнээс авсан. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *** нөгөө гаваас чинь дахин авч болох уу, манай найз нэгийг авъя гэнээ гэж мессеж бичихээр нь би за гэж хэлсэн. Тэгээд “***" дэлгүүр орж бэлэн 55,000 төгрөгөөр 1 ширхэг гав худалдан аваад ***-д аваачиж өгөөд таксины мөнгө, гавын мөнгөө түүнээс авсан. Миний мэдэхээр дээрх байдлаар надаар 2 ширхэг гав авхуулсан, өөрөө дахин гав худалдан авсан эсэхийг нь мэдэхгүй байна… ***-тэй хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол орчимд очиж нэг хүнтэй уулзаж сэлэм худалдан авахаар үзэж байхад гэрийнхээ хананд буу өлгөчихсөн байсан. Тус бууг *** харчхаад сэлэмтэйгээ хамт худалдан авъя гэж хэлэхэд нөгөө хүн нь наад буу чинь ажиллахгүй, дээр үеийн эд, би цуглуулдаг гэж хэлэхэд *** гуйж байгаад сэлэмтэй хамт худалдан авсан. Мөн тус хүнээс дараа 1 ширхэг хутга худалдан авсан. *** дээрх эд зүйлүүдийг худалдан авахдаа би дээр үеийн эдлэл цуглуулах дуртай гэж хэлсэн. Буу зарсан хүн буугаа ажиллахгүй, дээр үеийн эд гэж мөн хэлж байсан. Яг ажилладаг эсэхийг нь би мэдээгүй, тухайн үед шалгаж үзээгүй. Харин 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр (яг хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна) *** намайг дуудахаар нь би гэрийнх нь гадаа очиход орчуулагчаар ажилладаг Аз*** мөн ирсэн байсан. *** бид хоёрт хандаж Төв аймаг руу явчхаад ирье гэж хэлэхэд Аз*** ажлын цаг дууссан байна явахгүй гэж хэлэхээр нь би бас дараагийн ажлаа бодъё гэж хэлэхэд *** хамт явчхаад ирье, би авсан буугаа шалгах хэрэгтэй байна, та хоёрт хөлсийг чинь гайгүй өгчихнө гээд гуйгаад байсан учраас хамт явахаар болсон. Хөдлөөд Нисэх онгоцны буудал өнгөрөөд явж байхад *** зам заагаад, энэ замаар яв гэж байгаад хөдөө уулын энгэрт очиж зогсоход *** үүрч байсан цүнхнээсээ өмнө нь надтай хамт явж байгаад 21 дүгээр хорооллоос хүнээс худалдан авсан миний мэдэхээр дробинк шиг хэлбэртэй буугаа гаргаж ирээд сумлаад хээр газарт 3-4 удаа буудсан тухайн үед буу нь хэвийн ажиллаж байсан, би буудаж байхад нь өөрийнх нь утсаар бичлэг хийж өгсөн. Тэгээд хот руу буцсан. *** буудлага үйлдсэн газарт өмнө нь ирж байсан шинжтэйгээр замаа мэдээд заагаад байсан… 2024 оны 09, 10 дугаар сард ***-тэй хамт 4 удаа Тэрэлжид байдаг мэлхий хадны наад талд морь унуулдаг газарт очиж морь унасан. Морь унуулдаг хүмүүс нь ***-ийг таниад, чиний унадаг морь чинь байгаа гэж хэлээд нэг морь унуулаад байсан. Мөн 2024 оны 10 дугаар сард (хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна) *** надтай уулзахдаа "GOOGLE TRANSLATE" ашиглаж анд явах сонирхолтой байна, хамт яваад өгөх боломж байна уу, зун мөнгөтэй жуулчид авч ирэх боломжтой гэж хэлэхээр нь би Дархан-Уул аймагт байдаг найз Батдоржтой утсаар яриад нэг хятад хүн анд явъя гээд байна, очвол болох уу гэж асуухад хэсэг ярьж байгаад хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн, энэ талаар би ***-д мөн хэлсэн. Тус өдрөөс хойш 1-2 хоногийн дараа *** бид хоёр түүний хар өнгөтэй LAND CRUISER-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан-Уул аймагт очиж манай найз Батдоржтой уулзаад хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрээр шөнө гэрэлтүүлж явж байхад *** ард талын суудал дээр унтаад байсан. Тэгэхээр нь бид хоёр машинаа зогсоогоод унтаж, өглөө болгосон. Өглөө босоод хээр газарт ядаж нэг бай буудуулъя гэж хэлэхэд Батдорж за тэгье гэж хэлсэн. Батдорж авч явж байсан калибр загварын буу болон дурантай урт буугаа машинаас гаргаж ирсэн. Тэгээд өөрөө нэг буугаараа бай буудаж ***-д ***улсан. *** 2 буугаар нь бай руу болон уулын хормой хэсэг рүү буудаж үзсэн, би түүнийг буугаар буудаж байхад нь утсаар нь бичлэг хийж, зураг дарж өгсөн. Тэгээд Дархан-Уул аймагт ирж Батдоржийг буулгачхаад *** бид хоёр хот руу буцсан… Ихэнх тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "***" хотхонд дуудахаар нь очиход машинд суугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "***" хотхонд ирж найзынхаа гэрт орлоо хүлээж бай гэж хэлээд дотогшоо ороод 2-3 цаг орчим болоод гарч ирээд буцаад "***" хотхон руу хүргүүлдэг байсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 195-197 дахь тал),
9. Гэрч Б.Д***ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн “…Манай найз Ба*** нь 2024 оны 10 дугаар сард (хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна) надтай утсаар яриад би халтуурт явж байгаад нэг хятад хүнтэй танилцсан, энэ хүн анд явж, салхинд гарч буугаар буудаж үзмээр байна гээд байна, чамд буу чинь байгаа юу, би дагуулж очиж болох уу гэж асуухаар нь би тэгээ гэж хэлсэн. Тус өдрөөс хойш 5-7 хоногийн дотор шиг санагдаж байна (хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна) Ба*** дахин миний утас руу залгахаар нь аваад ярихад нөгөө хятад хүн яриад байна би одоо гарлаа гэж хэлэхээр нь би тэгээ тэг, дөхөөд хэлээрэй гэж хэлсэн. Шөнө LAND CRUISER- 200 маркийн, хар өнгийн тээврийн хэрэгслийг Ба*** барьсан хажуу талд нь нэг хятад хүн суусан, нэрийг нь асууж танилцахад монголоор ярьж чадахгүй байсан, Ба*** надад наад хүнийг чинь Тэ*** гэдэг гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө эзэмшлийн SAUER 101 загварын галт зэвсэг, KKV 1001 загварын галт зэвсгүүдийг аваад машинд нь суугаад хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд явж үүр цайхын өмнөхөн "Дойт” гэх газарт очиж 2 цаг орчим унтсан. Өглөө босоод Ба*** бид хоёр ойр орчмоор алхаж ан гөрөө харахад юм харагдаагүй, хамт ирсэн хятад хүн нь машиндаа унтаад байсан. Тэгээд машинтайгаа хөдлөөд явж байгаад замд зогсож, хээр газарт ажлын бээлий тавиад нөгөө хятад хүнээр 2 удаа буудуулахад нэг сумаар нь бээлийний гол хэсэгт оносон, нөгөө сумаар нь оноогүй. Тэгээд дахин хөдлөөд явж байгаад хээр газарт зогсож уулын энгэр хэсэгт шил тавиад хамт явсан хятад хүнээр нэг удаа буудуулахад шилний хүзүү хэсгийг нь оносон шиг санаж байна, тэгэхээр нь би энэ хүн буу мэдэхгүй гээд байсан хэр нь, сайн буудаад байна шүү гэж Ба***д хэлчхээд машинд сууцгаагаад Дархан-Уул аймагт ирж хоолны газарт орж хоол идсэн, би гэртээ хариад нөгөө хоёр хот руу явлаа гэж хэлээд явсан… Галт зэвсэг авч очоогүй, би 2 буугаа авч явсан… Дархан-Уул аймагт ирээд хоол идээд сууж байхад би TRANSLATE ашиглаж хаана оршин суудаг талаар нь асуухад Тайванд гэж TRANSLATE ашиглаж хариулсан, мөн би авмаар байна, даанч манай эхнэр зөвшөөрдөггүй гэх утгатай зүйл бас хэлж байсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 200-201 дэх тал),
10. Гэрч Зөү*** (***)-ийн мөрдөг шалгах ажиллагаанд өгсөн “...Амь хохирогч Ван*** бол миний авга ахын хүүхэд буюу үеэл байгаа юм. Хохирогч Зао*** бол миний нөхөр байгаа юм. Ван*** манай гэр бүлтэй ойр дотно харилцаатай. Тэр бидний амьдардаг хотод цайны бизнес эрхэлдэг гол нарын юмыг нь мэдэхгүй байна. Ван*** гэртээ ээж болон 3 настай охинтойгоо амьдардаг. Түүний эхнэр болон аав хоёр нь Америк улсад амьдардаг юм. Би тэдний амьдралын нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Монгол улсаас Америкийн виз мэдүүлэх, мөн цайны бизнесээ өргөтгөх зорилгоор Монгол улсад ирэхээр болсон. Тэр анх эхлээд ээжтэйгээ, охинтойгоо цуг Монголд ирэхээр төлөвлөсөн боловч ээж нь хөхний хорт хавдартай бие нь муу, бүх биеэр нь тархчихсан байсан учраас Ван*** ээжийнхээ хамт манай нөхрийг цуг яваад өгөөч гэж гуйсан юм. Манай нөхөр Америк улсын виз мэдүүлэх гээгүй зүгээр Ван***д хань болох гэж ирсэн. Ван***ыг Монгол улсад ямар хүмүүстэй, хэзээ танилцсан, хэрхэн уулзахаар болсон талаар нарийн ширийн зүйлс мэдэхгүй. Манай нөхөр Зао***, үеэл дүү Ван*** хоёр 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бидний амьдардаг Гао Цин хотоос галт тэргээр Бээжин хотод очсон, тэндээс онгоцоор Монгол Улсын Улаанбаатар хотод 2024 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03 цаг 50 минутад ирсэн. Нөхөр бид хоёр ви чатаар байнгын холбоотой байсан. Ингээд байж байтад 2024 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 10.07 цагт орчимд манай нөхөр Зао***г-ийн *** гэсэн ви чатаас миний z*** гэсэн ви чат хаяг руу дуудлага орж ирсэн. Аваад ярьсан чинь бид хоёрыг Монгол улсад хүмүүс барьцаалчихлаа, явж чадахгүй болчихлоо мөнгөө бэлд 1,000,000 юань нэхээд байна гэж хэлсэн. Би байдал бишидсэнийг ойлгоод за би мөнгөө бэлдье гэж хариулсан. Тэгээд шууд Хятадын Эрүүгийн цагдаагийн байгууллагад мэдэгдээд зөвлөгөө авсан, хятадын цагдаа нар надад БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтны утасны дугаарыг олж өгсөн. Түүнийх нь дагуу би элчин сайдын яамны ажилтантай холбогдож нөхөр, үеэл дүү хоёрынхоо барьцаалагдсан талаар мэдээлэл өгсөн. Тэгээд тэр хүн маань Монголын цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч манай нөхрийг олж авсан юм. Энэ хооронд буюу 2024.12.04-ны 10.07 цагаас хойш нөхөртэйгөө байн байн ярьж, чат бичиж, аудио мессеж илгээж харьцаж байсан. Энэ талаар би хэлье.
- 2024.12.04-ний 10.07 цагт 21 секунд, 2 минут 12 секундийн 2 удаагийн яриа хийсэн энэ яриагаар анх барьцаалагдсан 1,000,000 юань бэлд, энд 4 хүн бид хоёрыг аймар их зодож цохиж байна, яаралтай мөнгө олж өгөөч ээ гэж хэлсэн.
- 2024.12.04-ний 10.27 цагт манай нөхрөөс надад "6 цагийн дотор мөнгөө нийлүүлэхийн болбол онгоцны билет захиаллаа” гэсэн мессеж ирсэн.
- 2024.12.04-ний 13.10 цагт нөхөр над руу залгаж 4 минут 01 секундийн яриа хийсэн. Тэрээр мөнгө нэхээд утасдаад байхаар нь боломжит хаягаа явуулчих гэсэн чинь хээр талд байна хаяг явуулах боломжгүй байна гэж хэлсэн.
- 2024.12.04-ний 15.19 цагт би нөхөр рүүгээ "бэр эгч бие нь маш муу байна, Ванг Яа бүлийнхэндээ мэдэгдээд Ван***ы Лиа"-нд битгий хэлээрэй, мөнгө бол олдохгүй байна гэж мессеж бичсэн. Тэр үед би гэрт ээжийг дуудаад ирүүлчихсэн бид нар цуг асуудлыг шийдвэрлэх гээд байж байсан чинь ээж нь энэ асуудлыг хүлээж авч чадахгүй, сэтгэл санаагаар унаж бие муудсан юм.
- 2024.12.04-ний 15.19 цагт нөхөр над руу "үнэн юм уу? мөнгө олдохгүй байгаа нь гэсэн мессеж илгээсэн хариуд Ванг Яан Лианы ээжид нь мөнгө олдохгүй байна гэж хариулсан.
- 2024.12.04-ний 15.30 цагт манай нөхөр над руу аудио дуудлага хийж 2 минут 21 секунд ярьсан. Энэ яриагаар нөхөр маань над руу залгаж дахин мөнгө нэхсэн, мөнгө нэхэхдээ 350,000 юань нэхэж ярьсан. 1,000,000 юаниа больё, 350,000 юань явуулчих гэж ярьсан.
- 2024.12.04-ний 15.51 цагт манай нөхөр надад *** гэсэн дугаар явуулаад "энэ Ван***ы найз нь байгаа юм. Энэ хүнээс мөнгө зээлчих гэж байна, Зао багш гэж хүн байгаа, энэ хүнд аялж байна гэж хэлээрэй" гэж аудио яриа явуулсан байсан. Хэдэн төгрөг зээл гэж хэлээгүй. Би ээжид нь уг дугаарыг нь өгөөд мөнгө олж өгөөч гэж хэлсэн. Ээж нь залгасан юм шиг байна лээ, юу гэж ярьсан мөнгө өгсөн үгүйг нь мэдэхгүй байна.
- 2024.12.04-ний 15.57 цагт би түүн рүү "за" гэж мессеж бичсэн.
- 2024.12.04-ний 16.05 цагт нөхөр над руу аудио дуудлага хийж 1 минут 22 секунд ярьсан. Энэ яриагаар нөхөр намайг мөнгө олоод өгөөч, энэ хүнээс зээл, тэр хүнээс зээл гэх мэтээр хугацаа авах байдлаар надтай ярьж байсан.
- 2024.12.04-ний 17.32 цагт нөхөр над руу аудио дуудлага хийж 2 минут 22 секунд ярьсан. Энэ яриагаар бас л мөнгө олох арга, хэрхэн мөнгө олох талаар нөхөр надтай ярьсан. Бас цаг удах шинжтэй яриад байсан. Нөхөр надад дансны дугаар явуулна мөнгөө хийгээрэй гэж ярьж байсан би тал хагаслаад ч болов явуулж байя гэсэн боловч надад дансны дугаар өгөөгүй юм.
- 2024.12.04-ний 18:45 цагт нөхөр над руу 2 удаа залгаж тус бүр 11 секунд ярьсан. Энэ яриагаар мөн надаас мөнгө нэхсэн. 350,000 юань бэлдэж бай гэж байсан. Би бол за тэгье мөнгө олдохгүй байна аа л гээд байсан.
- 2024.12.04-ний 19.03 цагт над руу залгаж 1 минут 11 секунд ярьсан, энэ яриагаар мөнгөө бэлдээрэй гээд байна, бэлдэхгүй бол нүх ухчихсан булна гээд байна гэж хэлсэн.
- 2024.12.04-ний 19.34 цагт нөхрөөс над руу дуудлага ирэхээр нь би таслаад, байж бай цуглуулж байна гэж мессеж явуулсан.
- 2024.12.04-ний 19.52 цагт 01 минут 58 секунд, 21.37 цагт 52 секунд, 21.55 цагт 01 минут 03 секунд, 22.07 цагт 01 минут 25 секунд энэ цагуудад бас нөхөр маань над руу залгаж мөнгө яаралтай явуул гэж хэлж байсан. Дээрх цагуудын алинд нь гэдгийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан аль нэг үед нь "нөгөө хүмүүс Ван***ыг буудаад алчихлаа" гэж надад хэлсэн. Би тухайн үед мөнгөө хурдан хийлгүүлэх гэж айлгаж байна гэж бодоод энэ үгэнд нь үнэмшээгүй, мөн надад нөхөртэйгөө ярьж байх үед ямар нэгэн буугаар буудах дуу чимээ огт сонсогдоогүй, ер нь цаана нь ямар нэгэн чимээ сонсогдож байгаагүй. Буун дуу сонсогдоогүй, эсхүл би анзаараагүй байж болох юм.
- 2024.12.04-ний 22.07 цагт би цаг авах үүднээс нөхрийн ви чат руу ээжийн чинь бие муудаад эмнэлэгт хүргэчихсэн байна гэсэн чинь нөхөр за за гэж мессеж бичсэн.
- 2024.12.04-ний 22.30 цагт би нөхөр рүүгээ залбираарай гэж мессеж бичсэн. Нөхөр маань залбирч байгаа гэсэн. Би хариуд нь сайн залбираарай, Есүс чамд хайртай шүү гэж бичсэн.
- 2024.12.04-ний 23:04 цагт нөхөр над руу залгаж 01 минут 46 секундийн яриа хийсэн. Энэ яриагаар нөхөр маань би аюулгүй байгаа, тэд нар надад онгоцны билет авч өгсөн гэж ярьсан. Энэ удаад харин мөнгө явуулах талаар юм яриагүй. Над руу онгоцны билет авсан зургаа явуулсан байсан, тэр зурган дээр 2024 оны 12 дугаар сарын 05-ны 11.50 цагт Улаанбаатар Бээжин рүү нисэх онгоцны билет байсан.
- 2024.12.05-ны 00.04 цагт нөхөр над руу залгаж 1 минут 21 секундийн яриа хийсэн. Энэ яриагаар цагдаа нар намайг аварсан, би амар тайван байгаа, санаа зоволтгүй гэх утгатай яриа хийсэн. Ийм асуудал болсон доо.
Ван*** бас надтай ви чатаар харьцсан тэр өөрийнхөө jose375019024 гэсэн ви чатаас надтай тогтмол харилцаатай байсан. Харин барьцаалагдсан гэдгийг мэдсэнээс хойш хамгийн анх 2024.12.04-ний 17.29 цагт Ван***аас " мөнгө олдоогүй" гэж хэлээрэй, хариулт битгий өг гэсэн мессежийг над руу илгээсэн.
- 2024.12.04-ний 17.53 цагт над руу ви чатаар 51 секунд, 39 секундийн хоёр яриа хийсэн. Энэ яриагаар Ван*** надтай ээж яаж байна, бие нь ямархуу байна, эмнэлэгт хэвтсэн үү? ер нь хүнд байгаа юм уу?" гэж санаа зовсон байдалтай асуусан. Би түүнд ээжийг нь эмнэлэгт хэвтсэн байгаа бие нь маш муу байна гэж хэлсэн. Яг үнэндээ ээж нь эмнэлэгт хэвтээгүй байсан юм. Бид хоёрыг яриаг хажуугаас барьцаалсан хүмүүс нь сонсож байсан учраас би эмнэлэгт байгаа гэж худлаа ярьсан юм. Угаасаа Ван*** ви чатаар ярихдаа тэр хүмүүст сонсогдохгүйгээр ээжийн бие муу байна гээд яриад байгаарай гэж сэмхэн хэлчихсэн байсан юм.
- 2024.12.04-ний 18.24 цагт Ван*** бас над руу залгахдаа ээжийн бие муу байна гэж надад яриарай гэж сэмхэн хэлж байсан. Барьцаалагдсан гэдгийг мэдсэнээс хойш бид хоёрын хооронд иймэрхүү л харилцаа үүссэн.
Хамгийн эхлээд би нөхрийгөө барьцаалагдсан тухай мэдээг сонсоод гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барьж энэ талаар хэлсэн. Манай нөхрийн аав, ээж, Ван***ы ээж, нөхрийн төрсөн эгч, Ван***ы найз гэх мэт хүмүүс цугларсан байсан. Бид нарт мөнгө шилжүүлэх, өгөх боломж байсан боловч бүгдээрээ хоорондоо нэлээд ярилцсаны эцэст мөнгө өгөхгүй байх, цуг хугацаа хожих арга хэмжээ авсан. Учир нь мөнгө өгвөл барьцааны хүмүүсийг тавьж явуулахгүй нь тодорхой учраас тэр хоёрыг шууд алчих байх, тийм учраас мөнгө өгөхгүй цаг аргацааж Монголын цагдаа нараар тэд нарыг бариулах арга хэмжээг авсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 204-206 дахь тал),
11. Гэрч Э.Э***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Хятад Улсын иргэн *** буюу Тэ*** гэж дууддаг хүнтэй 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд уулздаг байсан. Албан ёсоор нэг гэрт амьдраагүй, хааяа манай гэрт ирж хоноод явдаг байсан. Хятад Улсын иргэн ***, Монгол Улсын иргэн Тэ*** гэх хүмүүсийг танихгүй. Да*** гэх хүн нь Тэ***ийн жолоочоор ажилладаг байсан. Дээрх хүмүүстэй өөр байдлаар ямар нэг холбоо хамаарал байхгүй… 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө миний утас дугарахаар нь аваад ярихад цагдаагийн байгууллагаас холбогдож байна гэж хэлээд *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар асуухаар нь би тус тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй, одоо Да*** гэх хүн барьж байгаа гэж хэлсэн. Тэгээд утсаа салгасны дараа би Тэ***ийн ашигладаг *** дугаарын утас руу өөрийнхөө ашигладаг *** дугаарын утаснаас залгахад утсаа авсан. Тэгэхээр нь би Тэ***ээс цагдаагийн байгууллагаас надтай холбогдлоо юу болоод байгаа юм бэ гэж асуухад манай жолоочтой холбогд гэж хэлээд *** дугаар хэлээд утсаа салгасан. Тэгээд би хэсэг хугацааны дараа Тэ*** рүү дахин залгаад юу болчихсон юм бэ гэж асуухад өөдөөс том хэрэгт холбогдсон, өнөө оройдоо багтаж Улаанбаатараас зугтахаар бодож байна, чиний машинд 1 хутга, хувцас үлдээсэн байгаа, машиныг чинь 19-д тавьсан (байршлыг зааж өгөөгүй) гэж хэлээд утсаа салгасан. Дахин залгахад утас нь холбогдохгүй болсон байсан… Тус тээврийн хэрэгсэл миний нээр дээр бүртгэлтэй байдаг. Би тус тээврийн хэрэгслийг одоогоос 3 сар орчмын өмнө хүнээс худалдан авсан, тус өдрөөс хойш Тэ*** өдрийн 1,000,000-5,000,000 төгрөгөөр түрээслэн ашиглаж байсан, мөн миний ашигладаг бусад тээврийн хэрэгслийг ч түрээслэн ашигладаг байсан… Албан ёсоор гэрээ байгуулж байгаагүй, өмнө нь таньдаг байсан учраас амаар тохиролцоод тээврийн хэрэгслээ түрээслүүлж байсан. Түрээсийн мөнгийг 1-7 хоногийн хугацаанд миний ашигладаг *** дугаарын данс руу шилжүүлдэг. Одоо түрээсэнд холбоотой өр, авлага байхгүй… Ямар ажил эрхэлдэг гэдгийг нь мэдэхгүй надад хэлж байгаагүй. Ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг талаар нь мөн мэдэхгүй байна. Жолооч нь Да*** гэдэг хүн байдаг. Хятад Улсын иргэн *** буюу Тэ*** миний нэр дээр бүртгэлтэй, одоогоор түрээслүүлдэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо хүүшийн аманд байрлах *** хотхоны 1204-69 тоотод түр оршин суудаг. Би Хятад Улсын иргэн Тэ***тэй 3 хоногийн өмнө *** хотхоны гадна талд уулзсан. Тухайн үед Тэ*** миний унаж байсан RX маркийн тээврийн хэрэгслийг түр хэрэглэж байгаад надад буцааж өгөөд "LAND CRUISER 200” маркийн *** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. Надаас машин авахдаа 7 хоног ашиглана, онгоцны буудлаас хүн тосно гэж хэлээд миний хаан банкны *** дугаарын данс руу урьдчилгаа гэж 8,000,000 төгрөг, дараа нь хугацааг нь уртасгая гэж хэлээд 21,000,000 төгрөг шилжүүлсэн. Тус өдрөө билүү маргааш өдөр нь билүү сайн санахгүй байна Тэ*** надтай утсаар яриад машины түрээсийн хугацааг сунгахаа болилоо гэж хэлэхээр нь би 21,000,000 төгрөгийг нь буцаагаад шилжүүлсэн… Одоогоор 2 тээврийн хэрэгсэл түрээслүүлэн ашиглаж байна. 2 хоногийн өмнө RX маркийн тээврийн хэрэгслээ зарж түрээсийн үйлчилгээнд ашиглах зорилгоор LAND CRUISER 300 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал),
12. Гэрч Н.Ою***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Да*** гэх хүнийг мэднэ, манай байрыг түрээсэлж байсан. Хятад Улсын иргэнийг нь танихгүй. Дээрх хүмүүстэй хамаатан садан ураг төрлийн холбоо байхгүй… Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо *** хотхон А1 блок, 406 тоот байр нь *** констракшн ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа, би тус байрыг зээлээр худалдан авсан, ер нь бол миний эзэмшлийн байр юм аа… Би тус байрыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сарын түрээсийг 2,000,000 төгрөг байхаар тохиролцож Б.Са*** гэх хүнтэй 1 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулсан. Са*** нь манай байранд найз залуу Да*** гэх хүнтэй хамт оршин сууж байсан… 2024 оны 12 дугаар сард Да*** байсан байх, надад түрээсээ хугацаандаа төлөөд явж байсан учраас би байраараа орж гараад байдаггүй, сүүлд 2024 оны 09 дүгээр сард гэрээ шалгахаар очиход Да*** ганцаараа байсан. Түүнээс хойш дахин байраараа очоогүй… би 2024 оны 10 дугаар сард байраа эргэх зорилгоор Да*** рүү утсаар залгахад утсаа авахгүй, ажил ихтэй байгаа талаараа мессеж бичиж үлдээсэн. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр түүний ашигладаг *** дугаарын утас руу залгахад утсаа аваагүй…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 210-212 дахь тал),
13. Гэрч Б.Са***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Да*** гэх хүнтэй 2024 оны 03 дугаар сард танилцаж, үерхсэн, бид хоёр байр түрээслэн хамтран амьдрахаар болсон тул зарын дагуу байр үзэж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо *** хотхон *** тоотыг нэг сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр эзэнтэй нь тохиролцсон, тус хүнтэй би өөрөө гэрээ байгуулсан. Түрээсэлсэн байрандаа 2024 оны 06 дугаар сар гартал би Да***тэй хамтран амьдарсан, тухайн үед таарч тохирохоо больсон тул би түүнээс салаад тусдаа амьдарсан. Дахин Да***тэй холбогдоогүй, түрээсийн гэрээ байгуулсан байранд Да*** үлдсэн… би Да***өөс салснаас хойш дахин тэр байраар очоогүй… Би Да***тэй 1 сар гаран хамтран амьдарсан. Надтай хамтран амьдарч байх хугацаандаа *** хотхонд өргөж авсан аав, ээжийнхээ хамт оршин суудаг, төрсөн ээж маань Сэлэнгэ аймагт оршин суудаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад сургуульд сурч байсан гэх зүйлүүдийг хэлсэн. 2024 оны 5, 6 дугаар сард Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсан орчимд байрлан үйл ажиллагаа явуулдаг хятадын хөрөнгө оруулалттай компанид орчуулагчаар ажиллаж байсан. Зан байдлын хувьд сэтгэл хөдлөл ихтэй, хурдан шийдвэр гаргадаг, үнэнч, аливаа зүйлийг шууд хэлчихдэг, түргэн ууртай. Архи согтууруулах ундааны зүйлийг надтай хамтран амьдарч байх хугацаандаа их хэмжээгээр хэрэглэж байсан тохиолдол байхгүй, РС тоглодог байсан. Тамхи татдаг…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 214-215 дахь тал),
14. Гэрч Э.Аз***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн монголоор Тэ*** гэж хочилж дууддаг хүнийг танина. Тус хүний хятад нэрийг нь мэдэхгүй… Хятад Улсын иргэн Тэ***тэй хамт энэ оны 11 дүгээр сарын сүүлээр зарын сайтууд дээрээс тээврийн хэрэгсэл худалдах зар харж, нэг тээврийн хэрэгсэл үзэхээр болоод явахдаа Да*** гэдэг хүнтэй хамт явж байсан. Тус хүнтэй 1 удаа тааралдаж байсан. Хятад Улсын иргэн Тэ***ийн найз нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын ойролцоо *** хотхонд түр оршин суудаг гэх Хятад Улсын иргэн эрэгтэй хүнтэй 1 удаа уулзаж байсан. Тус хүний нэрийг нь мэдэхгүй байна. Монгол Улсын иргэн Тэ*** гэдэг хүнийг огт танихгүй… Би Монгол хэлний багш мэргэжилтэй, 2019 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад очиж “Олон Улсын Хятад хэлний боловсрол" мэргэжлээр суралцаж байгаад 2020 онд сургуулиа төгсөхгүйгээр Монгол Улсад ирсэн. Би Монгол Улсын Улаанбаатар хотод оршин суудаг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн харилцдаг фейсбүүк группэд монгол хэл заана, багшилна гэх утгатай зар байршуулсан. Тус зарын дагуу Хятад Улсын иргэн Тэ*** гэж дууддаг хүн 2024 оны 01 дүгээр сард надтай холбогдож 1 цагийн 50,000 төгрөгөөр Монгол хэл заалгахаар болсон. Би хичээлээ тогтсон цагт заадаггүй, завтай үедээ цаг тохирч хүмүүстэйгээ 2 дугаар сургуулийн хажуу талд байдаг "***”-н төлбөртэй хичээлийн өрөөнд орж сургалтаа ордог. 2024 оны 02 дугаар сар хүртэл сургалтаа орсон. Би 2024 оны 02 дугаар сард Хятад Улс руу явж суралцаж байгаад 07 дугаар сард буцаж ирсэн. Хөдөө орон нутгаар явж байгаад 09 дүгээр сард Улаанбаатар хотод ирсэн. 2024 оны 09 дүгээр сарын дундуур Хятад Улсын иргэн Тэ*** мөн өөр 2-3 хятад надтай холбогдож Монгол хэлний хичээл заалгая гэж хэлсэн, түүний дагуу тус хүмүүстэй тохиролцож амралтын өдрөөр 1 удаагийн сургалтыг 1 цаг 30 минутын хугацаатайгаар заасан. Тэ*** 2024 оны 10 дугаар сарын сүүлээр надад хандаж би сургалтаа цаашид үргэлжлүүлэн сурна, мөн гадуур дэлгүүрээс юм авахдаа мөнгөө буруу шилжүүлээд байна, чи амралтын өдрөөр завтай үедээ надад тусалж хамт явж өгөөд төлбөрөө авч байх уу гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Энэ оны 12 дугаар сар хүртэл дээрх байдлаар харилцсан. Тэ*** орчуулгын төлбөр, хичээлийн төлбөрийг тус өдөр нь Монгол Улсын Иргэн Да*** гэх хүний нэр дээр бүртгэлтэй хаан банкны *** Дугаарын данснаас миний нэр дээр бүртгэлтэй хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлдэг байсан. Хятад Улсын иргэн Тэ*** нь надаар хичээл заалгаж байх хугацаандаа болон гадуур орчуулга явж байхдаа Да*** гэх хүнтэй утсаар яриад байдаг байсан, мөн хичээл тараад такси бариад харихдаа *** хотхонд байдаг Хятад Улсын иргэн найзынхаа гэрт очно гэж хэлээд явдаг байсан, мөн эхнэр нь гэж Э*** гэдэг хүн байдаг тус хүнтэй би уулзаж байгаагүй надаар орчуулга хийлгэж байсан, мөн найз нь гэж хятад хоолны газар ажиллуулдаг Хятад Улсын иргэн байдаг тус хүнтэй 2-3 удаа тааралдаж байсан, нэрийг нь мэдэхгүй байна. Өөр ямар хүмүүстэй найзалдаг гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ажил эрхэлдэг гэдгийг нь мэдэхгүй, энэ талаар надад хэлж байгаагүй, хичээл зааж байхад өөрийгөө танилцуулахдаа хятад цагдаагаар ажиллаж байсан гэж хэлж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй…. Энэ оны 11 дүгээр сарын сүүлээр (хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна) намайг гэртээ байж байхад Хятад Улсын иргэн Тэ*** утсаар холбогдоод гадуур яваад юм авах гэсэн юм аа, хамт яваад орчуулга хийгээд өгчих гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд хамт явахаар болсон. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120 орчимд Тэ*** болон түүний жолоочтой уулзаж машинд суугаад нэг дэлгүүрийн гадна талд очиж зогссон (тус дэлгүүрийн байршил яг хаана байсан, ямар нэртэй байсан гэдгийг санахгүй байна). Дэлгүүр рүү хамт ороход ангийн хэрэгсэл, тусгай хэрэгсэл, хувцас, аяллын хэрэгсэл зарж байсан. Хятад Улсын иргэн Тэ*** гар станц хараад үзүүлэлтийг нь надаар асуулгаж байгаад 2 ширхэг гар станц худалдан аваад өөрөө тооцоог нь шилжүүлсэн. Хэдэн төгрөгөөр авсан гэдгийг одоо санахгүй байна, ямар ч байсан 1 ширхэг станц нь 100 гаран мянган төгрөг байсан. Өөр ямар нэг эд зүйл аваагүй… Станц худалдан авчхаад *** хотхон руу явсан, хотхоны гадна талд очоод зогсоход Тэ*** найзтайгаа уулзчихаад ирье гэж хэлээд ганцаараа дотогшоо ороод удалгүй гарч ирсэн, тэгээд би орчуулгын төлбөрөө авчхаад гэртээ харихаар явсан… Хятад Улсын иргэн Тэ***тэй 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уулзсан. Намайг гэртээ байж байхад утсаар холбогдоод машин худалдан авах гэсэн юм аа, зар харж байгаад үнэ, байршлыг нь асуугаад өгчих гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэ***тэй уулзаад хамт таксинд суугаад замаараа түүний найз Да*** гэх хүнийг аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах толгойд орчимд очиж зар байршуулсан хүний машин (ямар маркийн машин гэдгийг нь санахгүй байна)-ыг үзэхээр явсан. Тэ*** машиныхаа зургийг хараад дугаар руу нь залгаж надаар үнэ, байршлыг нь ***улсан. Зарын дагуу хаягт нь очиход нөгөө хүн нь утсаа аваагүй учраас машинаа үзэж чадаагүй. Тэгээд би орчуулгын төлбөрөө аваад такси бариад гэртээ харьсан. Түүнээс хойш уулзаагүй… Хятад Улсын иргэн Тэ*** нь надад өөрийгөө танилцуулахдаа би өмнө нь цагдаа байсан, нэртэй сургуульд суралцаж байсан, ном их уншдаг байсан гэх зүйлүүдийг хэлж байсан. Э*** гэх хүнтэй гэрлэсэн гэж хэлсэн. Миний ажигласнаар зан байдлын хувьд гэнэн хүн шиг санагдсан. Учир нь эхнэр Э***тайгаа харилцаж байхдаа ойлголцохгүй зүйлүүдээ надаар орчуулуулж тайлбарлуулдаг байсан. Мөн эхнэртэйгээ гэрлэхдээ байр, машин худалдан авч өгч байсан, манай эхнэр хааяадаа хэд хоног холбоогүй алга болчихдог гэх зүйлүүдийг хэлсэн. Эхнэр Э***даа их хайртай юм шиг санагдсан. Надаар гэр бүлийн хүнтэйгээ харилцах үгнүүдийг ихэвчлэн заалгадаг байсан… Хятад Улсын иргэн Тэ*** *** дугаарын утас ашигладаг. "***" гэх нэртэй (We Chat ID: ***) "We Chat" хаяг ашигладаг. Өөр ямар цахим хаяг ашигладаг гэдгийг нь мэдэхгүй байна. Тэ***ийн *** хотхонд оршин суудаг гэх хятад найз нь хятад хэлээр "***" гэх нэртэй (We Chat ID: ***) We Chat ашигладаг…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 217-220 дахь тал),
15. Гэрч П.Ху***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Шинэ өглөө хотхонд байрлах радио станц худалдан борлуулдаг өөрийнхөө дэлгүүрт сууж байхад орчуулагч гэх эмэгтэй хүнтэй хамт 1 хятад улсын иргэн эрэгтэй хүн хамт орж ирж манай дэлгүүрээс станц үзэж байхад тус хүмүүстэй хамт явж байгаа бололтой Монгол Улсын иргэн эрэгтэй хүн орж ирж хамт үзсэн. Тэгээд тэр хэд 2 ширхэг RETEVIS брэндийн RT29 загварын гар станц худалдан авахаар болж миний нэр дээр бүртгэлтэй байдаг Хаан банкны *** дугаартай данс руу 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цаг 20 минутад *** дугаартай данснаас 350,000 төгрөг шилжүүлсэн. Тус хүмүүс манай дэлгүүрээс өөр зүйл худалдан аваагүй. Манай дэлгүүр гар станц, аяллын бараа худалдан борлуулдаг… Ямар зорилгоор ашиглах гэж байгаа талаараа хэлээгүй, би үйлчлүүлэгч нараас ямар зориулалтаа худалдан авч байгаа гэдгийг нь асуудаггүй…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 223 дахь тал),
16. Гэрч Д.Цо***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би 2022 онд дээрх галт зэвсгийг хүнээс худалдан авсан. Тухайн үед надад зарсан хүний нэрийг одоо санахгүй байна. Тус буу галт зэвсгийн бүртгэлийн гэрчилгээтэй… Би галт зэвсэг эзэмших зөвшөөрөл олгох сургалтад хамрагдаж төгссөн… Гол төмрийн дугаар ***, замгийн дугаар 045 "Сайга” загварын галт зэвсэг одоо ямар хүний нэр дээр бүртгэлтэй байгаа гэдгийг нь мэдэхгүй байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Пүрэвдашийн Аю*** гэх нэртэй хүнтэй галт зэвсэг худалдах, худалдан авах гэрээ байгуулж 3,200,000 төгрөгөөр зараад буугаа гэрчилгээнийх нь хамт түүнд хүлээлгэн өгөөд явуулсан… Ямар зориулалтаар ашиглах талаараа надад хэлээгүй, дээрх галт зэвсэг нь ангийн зориулалттай галт зэвсэг юм аа…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 225 дахь тал),
17. Гэрч П.Аю***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би гол төмрийн дугаар ***, замгийн дугаар 045 "Сайга" загварын галт зэвсгийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Цо*** гэх нэртэй хүнээс 3,200,000 төгрөгөөр худалдан авсан. Тус галт зэвсгийн гэрчилгээ нь надад байгаа, бүртгэл нь Цо*** гэдэг хүний нэр дээр байдаг, би худалдан авснаасаа хойш өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн боловч шилжүүлгээ хийлгүүлж чадаагүй байсан… Би ангийн нийгэмлэгийн гишүүний үнэмлэхтэй… Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк группээс буу авна гэх зар байршуулсан байхаар нь би *** дугаарын утас руу өөрийнхөө *** дугаарын утаснаас залгаж галт зэвсгээ зарах талаар хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр надаас буу худалдан авахаар болсон хүн манай гэрийн гадна талд ирж миний бууг үзээд 4,250,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тус хүн миний *** дугаарын данс руу *** дугаартай данснаас Да***-с гэх утгатайгаар 4,250,000 төгрөг шилжүүлсэн. Надаас буу худалдан авсан хүн буугаа үзэхээр ирэхдээ хар өнгийн машинтай (суудлын жижиг тэрэг байсан, маркийг нь мэдэхгүй байна, улсын дугаарыг нь анзаараагүй) хоёулаа ирсэн, царай төрхийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 228 дахь тал),
18. Гэрч Б.И***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шү Шү гэж дууддаг (бүтэн нэрийг нь мэдэхгүй) хүн намайг хятад хоолны газарт ажилладаг байхад хааяадаа үйлчлүүлдэг байсан. Дээрх хүмүүсийг танихгүй, ямар нэг хамаарал байхгүй. Би 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, автобусны буудлын баруун хойд талд байдаг "***” гэх нэртэй хятад хоолны газарт зөөгчөөр ажилд орсон. Тус газартаа 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. Одоо ажлаасаа гарсан… Хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан 2024 оны 12 дугаар сарын эхээр намайг "***” гэх нэртэй хятад хоолны газарт ажлаа хийж байхад 12.00 цагийн орчимд гаднаас цэнхэр өнгийн дээл өмссөн эрэгтэй хүн, түүнтэй хамт цайвар өнгийн үстэй эрэгтэй хүн, манайхаар өмнө нь үйлчлүүлдэг байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шү Шү (бүтэн нэрийг нь мэдэхгүй байна) нар өөр танихгүй 2-3 хятад хүнтэй хамт орж ирээд булангийн ширээнд очиж сууцгаасан. Би хоолны цэсээ бариад очиход бид нар өөрсдөө захиалчихъя, нэг ундаа өгчих гэж нэг монгол хүн нь хэлэхээр нь захиалсан ундааг нь авч ирж өгчхөөд тек рүү очиж суусан. Тэр хүмүүс манай хоолны газрын захирал ***-д захиалгаа өгсөн, би хоол нь гарахаар нь ширээ рүү нь зөөж өгсөн. Би тус хүмүүсийн хажуу талд сууж байсан хүмүүс гарахаар ширээг нь цэвэрлээд явж байхад Шү Шү утсаа надад өгөөд хүн залгаад байна, юу гэж байна асуугаад өгөөч гэж хятадаа хэлэхээр нь би утсыг нь аваад ярихад дугаар андуураад залгачхаж гэж хэлээд утсаа салгасан. Би Шү Шү-д утсыг нь буцааж өгчхөөд ажлаа хийсэн. Тэр хүмүүс манайхаар үйлчлүүлж байхдаа хэвийн харилцаатай юм шиг харагдаж байсан. Намайг харж байхад бие биенийгээ цохиж зодоогүй. Би текний ард сууж байхдаа чихэвч зүүчихдэг болохоор зарим зүйлийг сонсоогүй, анзаараагүй байж магадгүй. Хятад хоолны газар хяналтын камертай учраас зодож цохисон бол бичигдсэн байгаа байх…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 232-233 дахь тал),
19. Гэрч Т.Бу***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би *** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5.11 дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2024.11.15-ны өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хүн хутга, саравчтай малгай, гар чийдэн, хоолойвч, наалт зэрэг эд зүйл худалдан авч нийт 944,000 төгрөг Q pay ашиглан шилжүүлсэн...2024.12.02-ны өдөр манайхаар үйлчлүүлсэн хүн ноосон малгай 1 ширхэг, цүнх болдог ялтас тээгч 1 ширхэг авч 799,000 төгрөг бэлэн мөнгөний машинд уншуулсан...мөн тус өдөр 2 ширхэг куртик, 1 ширхэг наалт авч нийт 1,007,500 төгрөг бэлэн мөнгөний машинд карт уншуулсан... Монгол хэл мэдэхгүй, нүдний шил зүүсэн байсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 235-236 дахь тал),
20. Гэрч З.Тү***ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “…Би Хан-Уул дүүргийн 11-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “***” дэлгүүрт худалдагчаар ажилладаг. 2024.11.19-ний өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлсэн Хятад Улсын иргэн эрэгтэй хүн бууны шос 70 мл 1 ширхэг, бууны универсал шос 230 мл 1 ширхэг, бууны эсгийн цэвэрлэгч 8,5 диаметр хэмжээтэй, 500 ширхэг паккет 1 ширхэг, бууны нүх цэвэрлэгч салфетка 45х45 мм, 100 ширхэг багц 1 ширхэг, эсгий цэвэрлэгч 17,5 мм диаметртэй 100 ширхэг паккет 1 ширхэг, гол цэвэрлэгч сойзны ком 1 ширхэг, хамгаалалтын хантааз 1 ширхгийг тус тус худалдан авч Q pay уншуулсан 1,301,000 төгрөг шилжүүлсэн... Хятад Улсын эрэгтэй хүн байсан, миний ажигласнаар 30-40 орчим насны, махлаг биетэй хүн байсан, мөн нүдний шил зүүсэн байсан. Худалдан авалт хийхдээ өөрийнхөө утсаар чангаар өөр нэг Хятад хүнтэй яриад, тэр хүндээ ***улаад байсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 238-239 дэх тал),
21. Гэрч П.Баа***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би өөрөө гэртээ гар урлалын зүйл хийдэг, хааяа бөө нарын захиалгаар төмөр сэлэм хийж зарж борлуулдаг, эртний сувинер эдлэл цуглуулдаг байсан. 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр (хэдний өдөр байсан гэдгийг нь санахгүй байна) би өөрийнхөө хийсэн бариул нь ясаар хийсэн лууны дүрстэй төмөр сэлэм, мөн богино төмөр сэлмийг зарна гэх зарыг UNEGUI.MN сайтад байршуулсан. Тус зарын дагуу нэг хүн утсаар холбогдож богино сэлмийг маань үзье гэж хэлэхээр нь би гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Надтай утсаар ярьсан эрэгтэй хүн, өөр нэг эрэгтэй хүн (монголоор ярихгүй байсан)-тэй хамт манай гэрт ирж богино сэлмийг үзэж сонирхож байгаад манай гэрийн хананд өлгөсөн байсан дробинк (иж загвар) буу, мөн зарна гэж байсан урт сэлмийг маань харчхаад үнийг нь асуугаад авъя, эртний эдлэл цуглуулдаг гэх зүйлийг хэлээд, гуйгаад байхаар нь би тус хүнд дробинк маркийн буугаа, урт сэлэм, германы хутган жадны хамт 1,000,000 төгрөг (яг үнийг нь тодорхой санахгүй байна)-өөр зарсан. Надад мөнгөө бэлнээр өгсөн. Монгол хэл мэдэхгүй хүн нь дээрх эд зүйлийг авсан… Тус галт зэвсэг ямар нэг бүртгэл байхгүй, би одоогоос 20 орчим жилийн өмнө хүнээс ажиллагаагүй, ам нь задарсан, шөвөг төмөр байхгүй бууг сувинер болгон ашиглах зорилгоор гуйж авч байсан. Тус бууны зэвийг арилгаж зүлгээд, лакдаж, нэр бичиж сувинер болгон гэрийнхээ хананд өлгөсөн байсан. Гэрчилгээ байхгүй… Би галт зэвсэг эзэмшиг, ашиглах сургалтад сууж байгаагүй, гэрчилгээ байхгүй… Эртний эдлэл цуглуулдаг л гэж хэлсэн, ямар зориулалтаар ашиглах гэж байгаагүй хэлээгүй… Нэг монгол эрэгтэй хүн (одоо царайг нь хараад танихгүй байх), нэг монгол хэл мэдэхгүй гадаад улсын иргэн эрэгтэй хүн (царайг нь харвал танихгүй)-тэй хамт ирсэн. Монгол хүн нь энэ хүн эртний эдлэл сонирхдог, таны юмнуудыг сонирхоод худалдаж авъя гэж байна гэх зүйл хэлсэн. Монгол залуугийнх нь утасны дугаар нь *** байсан…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241-242 дахь тал),
22. Гэрч Д.У***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Хаан банкны *** дугаартай данс нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрээн хот хооронд бусдын ачаа зөөх ажлыг 2022 оноос хойш хийж байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод мөнгөн эдлэл зарж борлуулдаг Оргил гэж дууддаг хятад хүн 2023 оны хавар монгол данс хэрэгтэй байна, ашиглах данс олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй хаан банкны *** дугаартай дансыг түүнд ашиглуулахаар өгсөн, тус дансыг Оргил интернэт банкаар ашигладаг. Би Оргил гэж дууддаг хятад хүнтэй Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Хятад Улсын Эрээн хот руу гарч аарцны ундаа, чихэр зэрэг эд зүйл зарж байгаад анх танилцсан, надаас тогтмол зөв аарцны ундаа худалдан авдаг. Миний нэр дээр бүртгэлтэй данснаас асуултад тусгагдсан хугацаанд хийгдсэн гүйлгээг Оргил гэж дууддаг хятад хүн хийсэн, дээрх гүйлгээний талаар утсаар ярьж асуухад юань сольж монгол төгрөг болгож өгсөн гүйлгээнүүд гэх зүйлийг хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 245 дахь тал),
23. Шүүгдэгч А.Тэ***ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “… Намайг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ байхад манай найз Да*** миний ашигладаг *** дугаарын утас руу өөрийнхөө ашигладаг дугаараас (хэд дугаарын утас гэдгийг одоо санаагүй байна) залгахаар нь авсан. Тухайн үед Да*** надад хандаж хувцас авъя гараад ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Да***тэй уулзсан. Бид хоёр таксинд суугаад Дүнжингарав худалдааны төв орохоор явсан. Таксинд явж байхад би ямар хувцас авах юм бэ? гэж асуухад Да*** надад хандаж дээл авна, нүх ухна, хүн гавлана, надаар хүн зодуулна тэгээд чамд 5,000,000 төгрөг өгнө гэх утгатай зүйлийг хэлсэн. Би Да***өөс ямар учиртай ажил болох талаар нь лавлаж асуугаагүй, ажилгүй байсан учраас хамт явъя гэж хэлсэн. Бид хоёр Дүнжингарав худалдааны төвийн гадна талд Очоод таксинаасаа буухад тус төв хаалттай байсан, тухайн үед бид хоёрыг гадаа зогсож байхад Да***ийн танил гэх Тэ*** гэдэг нэртэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ирсэн. Да*** бид хоёр Тэ*** гэх хүний сууж ирсэн хар саарал өнгөтэй prius 51 маркийн (улсын дугаарыг нь санахгүй байна) тээврийн хэрэгсэлд суухад жолооч нь гэх 35-40 орчим насны эрэгтэй хүн байсан. Бид нар Нарантуул худалдааны төв орж гадна талын лангуунаас 3 ширхэг монгол дээл худалдан аваад буцаж тээврийн хэрэгсэлд суугаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 автобусны буудлын ойролцоо байрлах шилэн барилгын 2 давхарт байдаг хятад хоолны газарт орж хоол идсэн. Бид нар хоол идэж дуусаад гадаа гарахад тээврийн хэрэгслийн жолооч ах машиндаа суугаад үлдсэн. Да***, Тэ*** бид гурав алхаад ойролцоо байрлах хотхоны байрны (хэд дугаартай байр байсан гэдгийг санахгүй байна) 4 давхрын 406 тоотод ирсэн. Тус байр руу Хятад Улсын иргэн Тэ*** дагуулж ирсэн. *** тоот байранд ирэхэд 30-35 орчим насны, давхраатай, доошоо унжсан зовхитой, нэг нүднийхээ зовхи орчимд улаан өнгийн бүдэг мэнгэтэй, халимаг хар өнгийн үстэй Хятад Улсын иргэн сууж байсан. Тус хүн нь монголоор ярихгүй байсан учраас би юу ярьсан гэдгийг нь мэдэхгүй байна, Тэ***, манай найз Да*** нар юм яриад байсан. Гэрийнх нь шал дээр 4-5 ширхэг модон бороохой, 2 ширхэг резинэн бороохой, ширээний дээр хар өнгөтэй гар буу, 3 ширхэг хутга, гав зэрэг эд зүйл тавиатай байсан. Тус эд зүйлүүдийг Тэ*** нөгөө хүнтэйгээ хамт цүнхэнд хийсэн, тэр хоёр мөн хувцсаа өмсөж бэлдсэн. Тэгээд гэрээс нь гарахаар болоод би гутлаа өмсөж байхад Да*** чи наадхаа үүрээд гарчих гэж хэлэхээр нь би бороохой, хутга хийсэн цүнхийг үүрээд гэрээс нь гарсан. Миний араас нөгөө хэд гарч ирсэн. Да*** ногоон эрээн өнгийн куртикт буу ороож барьсан мөн Тэ*** цүнхтэй буу барьсан байдалтай байсан. Бид нар “Б1” давхарт байрлах граж руу орж хар өнгөтэй, Land Cruiser маркийн тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлсөн. Да*** тээврийн хэрэгслийг жолоодоод хажуу талд нь *** тоотод байсан Хятад Улсын иргэн суусан, Тэ*** бид хоёр ард талын суудал дээр суусан. Хөшигтийн хөндийд байрлах Нисэх онгоцны буудал дээр ирж зогсоход Да*** надад өөрийнхөө голомт банкны картыг өгөөд АТМ ороод 500,000 төгрөг аваад ир гэж хэлэхээр нь би тээврийн хэрэгслээс бууж 1 дүгээр давхарт байрлах АТМ орж 500,000 төгрөг аваад буцаад тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд цаашаа хөдлөөд 4 замын уулзвараар баруун гар тийш эргэж засмал замаар 1 цаг орчим яваад засмал замаас бууж шороон замд орж явж байгаад хад асгатай уулын энгэр хэсэгт байсан балгасны хажууд очиж зогсоход Да*** надад хандаж чи эндээ наад хүнтэйгээ хамт байж бай, удахгүй ирнэ гэж хэлээд Хятад Улсын иргэн Тэ*** гэх хүнтэй хамт тээврийн хэрэгслээс буулгасан. Тэгэхэд цүнхтэй бороохой, гав, гар чийдэн, мөн Тэ***ийн барьж гарч ирсэн шаргал өнгөтэй, АКМ буу шиг хэлбэртэй, урт бууг үлдээсэн. Да*** урд талын суудал дээр сууж байсан Хятад Улсын иргэнтэй хамт тээврийн хэрэгсэлтэйгээ хөдлөөд ирсэн замаараа буцаад явсан. 20-30 орчим минутын дараа Да***, Хятад Улсын иргэн хоёр буцаж тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд зогсохоор нь би очиход Да*** надад хандаж за буулгачих андаа гэж хэлэхэд хойд талын суудал дээр Хятад Улсын иргэн хацар нь махлаг, 30 орчим насны, цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, нүдний шил зүүсэн эрэгтэй хүн, мөн цагаан өнгийн куртиктэй, нүдний шил зүүсэн, сэгсгэр үстэй, 50 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд би жолооч талын ард талын хаалгыг гаднаас нь татаж нээхэд Хятад Улсын иргэн 30 орчим насны, цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, нүдний шил зүүсэн эрэгтэй хүн тээврийн хэрэгслээс буусан. Би тус хүнийг хавирч унагаагаад түүнтэй ноцолдож байгаад тэр хүнийг дээрээс нь дараад босоход Да*** тэр хүнийг босгож ирээд гараараа цохиж унагаагаад надад хандаж цүнх эс гав аваад ир гэж хэлэхээр нь би цаашаа алхаад цүнхнээс гав авч Да***т өгсөн. Дая төмөр тэр хүний гарыг гавласан. Тэгээд намайг хараад зогсож байхад Хятад Улсын иргэн Тэ*** надад гар буу өгөөд сумгүй гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл рүү очиж ард талын суудал дээр сууж байсан цагаан өнгийн куртиктэй, нүдний шил зүүсэн, сэгсгэр үстэй, 50 орчим насны эрэгтэй хүнийг буулгахад Да*** тус хүний гарт нь гав зүүсэн. Хятад улсын иргэн хацар нь махлаг, 30 орчим насны, цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, нүдний шил зүүсэн эрэгтэй хүн рүү Тэ*** очиж бороохойгоор болон гар хөлөөрөө Цохиж зодсон тухайн үед 2 ширхэг модон бороохой хугарсан. Харин бид нартай хамт явсан Нөгөө Хятад улсын иргэн нь цагаан өнгийн куртиктэй, нүдний шил зүүсэн, сэгсгэр үстэй, 50 орчим насны эрэгтэй хүнийг зодоод байсан. Хэсэг хугацаанд зодож байгаад тээврийн хэрэгсэлдээ суулгаж хөдлөөд явж байгаад дахин хөдөө зогсоод Тэ*** болон хамт явсан Хятад Улсын иргэн хоёр нөгөө хоёр хятад хүнийг тээврийн хэрэгслээс буулгаж цахилгаан бороохойгоор цохиулж, гар хөлөөрөө цохиж зодож байгаад буцаад тээврийн хэрэгсэлдээ сууж хөдлөөд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өглөө хүртэл явсан, яг хаагуур явсан гэдгийг нь мэдэхгүй байна, шороон замаар л яваад байсан. Өглөө гэгээ орсны дараа утасны сүлжээ орсон газарт тээврийн хэрэгслээ зогсооход Тэ*** болон хамт явсан Хятад Улсын иргэн хоёр сүүлд авч ирсэн Хятад Улсын 2 иргэнтэй хятадаар яриад утсаар хүмүүс рүү яриулаад байсан. Би хятад хэл мэдэхгүй учраас Да***өөс юу гэж байна гэж асуухад энэ хүмүүсийн ар гэрийнхэн рүү утсаар яриулж мөнгө авах гэж байна гэж хэлсэн. Тэгээд гавласан байсан хоёр хятад улсын иргэний гавыг нь авч юм ярингаа тамхи татаж байгаад, хоол идэхээр болоод хот руу хөдөлж өмнөх өдөр нь хоол идсэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 автобусны буудлын хойд талд байрлах шилэн барилгын 2 давхарт байдаг Хятад хоолны газарт орж хоол идсэн. Хоолны газарт сүүлд дагуулж ирсэн 2 хятад улсын иргэнтэй хамт орсон. Тус газарт сууж байхад 30 орчим насны хятад улсын иргэнийг бид нартай хамт явсан хятад улсын иргэн цохиж нүднээс нь цус гаргасан байсан. Яагаад цохисон талаар Да***өөс би асуухад яв гэсэн чинь явахгүй гэж хэлээд цохиулсан гэж надад хэлсэн. Хоол идчихээд гараад тээврийн хэрэгсэлдээ суугаад буцаад Нисэх онгоцны буудал руу явж байгаад тээврийн хэрэгсэлдээ моторын тос хийхээр хайж байгаад болиод уулын энгэр хэсэгт очиж зогссон. Би Да***өөс одоо яах юм бэ? байгаад л байх юм уу гэж асуухад энэ хоёр мөнгөтэй хүмүүс рүү ярьж байна гэж хэлсэн. Би унтаж байхад 30 орчим насны, цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, нүдний шил зүүсэн эрэгтэй хүн уурлаж уйлаад байхаар нь би Да***өөс юу гэж байна гэж асуухад энэ хүний ээж нь нас барсан гэнээ гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тээврийн хэрэгсэлтэйгээ хөдлөөд явж байгаад нэг уулын орой хэсэг дээр гараад зогсоход Тэ*** хамт явж байсан Хятадтайгаа тээврийн хэрэгслээс буугаад хоорондоо юм ярьж байхад Да*** наадахаа буулгачих гэнээ гэж надад хэлэхээр нь би хойд талын суудалд сууж байсан 30 орчим насны эрэгтэй хүнийг буулгачхаад өөрөө суудалдаа суугаад зүүрмэглэхэд 5 минут орчмын дараа гэнэт буун дуу гарахаар нь цочоод харахад 30 орчим насны, цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, нүдний шил зүүсэн эрэгтэй хүн хойшоо унаж байсан, харин бид нартай хамт явсан буюу анх 406 тоот байранд ирэхэд байсан 30-35 орчим насны, давхраатай, доошоо унжсан зовхитой, нэг нүднийхээ зовхи орчимд улаан өнгийн бүдэг мэнгэтэй, халимаг хар өнгийн үстэй Хятад Улсын иргэн гартаа барьсан буугаа шагайгаад доошоо буулгаж байсан. Хажуу талд нь Тэ*** хараад зогсож байсан. Тэ*** болон хамт явсан Хятад Улсын иргэн хоёр тээврийн хэрэгсэлдээ суугаад хот руу хөдөлсөн. Буудсан хятад улсын иргэний цогцсыг тэнд орхисон. Замдаа Тэ*** болон хамт явсан хятад улсын иргэн хоёр сүүлд авч ирсэн цагаан өнгийн куртиктэй, нүдний шил зүүсэн, сэгсгэр үстэй, 50 орчим насны эрэгтэй хүнд гар утаснаасаа зураг ***улаад нөгөө хятадыг буудсан бууны үзүүрийг гарт нь бариулаад, сум гаргаж ***улаад байсан. Би замдаа тэр хэдтэй ямар нэг зүйл ярихгүйгээр чимээгүй сууж явсаар байгаад хараагүйчүүдийн төвийн ойролцоо очиж Да*** бид хоёр тээврийн хэрэгслээс нь буугаад үлдсэн. Нөгөө 3 хятад улсын иргэн тээврийн хэрэгсэлдээ үлдсэн, хаашаа явсан гэдгийг нь хараагүй. Тэгээд такси бариад манай гэрийн ойролцоо очихоор нь би буугаад үлдсэн. Да*** цаашаа явсан. Гэртээ орохдоо дээлээ хогийн саванд хийсэн… Надад 5,000,000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь зөвшөөрөөд явсан. Би хүн гавлана, нүх ухна, хүн зодно гэх бодолтой явсан. Өөр ямар нэг санаа зорилго байгаагүй… Би сүүлд авч ирсэн 2 хятад улсын иргэний 30 орчим насны эрэгтэй хүнийг нь хавирч газарт унагаагаад дээрээс нь дарсан, гуя, бөгс орчимд нь 1 удаа өшиглөсөн, өөр байдлаар цохиж зодоогүй. Да***, Тэ*** болон хамт явсан хятад улсын иргэн нар сүүлд авч ирсэн хятад улсын 2 иргэнийг цохиж зодсон… Намайг анх 406 тоот байранд ирэхэд байсан буюу надтай хамт явсан 30-35 орчим насны, давхраатай, доошоо унжсан зовхитой, нэг нүднийхээ зовхи орчимд улаан өнгийн бүдэг мэнгэтэй, халимаг хар өнгийн үстэй Хятад Улсын иргэн нь АКМ маркийн буу шиг урт, магазинтай, шаргал өнгийн буугаар сүүлд авч ирсэн 30 орчим насны, цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн, нүдний шил зүүсэн эрэгтэй хүнийг нэг удаа буудсан. Тэгээд цогцсыг нь буудсан газартаа үлдээсэн... Би Тэ*** гэх хүнтэй нэг удаа уулзаж байсан. Хэрэг болохоос 14 орчим хоногийн өмнө нь манай найз Да*** дуудахаар нь очиход Тэ*** хамт байсан... Энэ талаар би мэдэхгүй байна. 406 тоотод анх очиход тус байранд байсан…” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 110-113 дахь тал),
24. Шүүгдэгч А.Да***ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “…Би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр найз Тэ***тэй уулзаад хамт явж байхад манай хятад найз Тэ*** гэж дууддаг залуу над руу утсаар залгахаар нь аваад ярихад "ажил байна, жолооч, орчуулагч хийгээд өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд найз Тэ***тэй хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 автобусны буудлын баруун хойд талд байдаг хятад хоолны газарт очиж Хятад Улсын иргэн Тэ***тэй уулзаж хоол идчихээд хамт гараад *** хотхоны *** тоотод очиход Хятад Улсын иргэн Тэ***ийн найз гэх хятад улсын иргэн (Сү Шү гэж хочилж дууддаг) иргэн ганцаараа байсан. Хятад Улсын иргэн Тэ***, найз нь гэх хятад хүнтэйгээ хамт цэргийн хувцас мэт хантааз өмсөж үзсэн, юм ярьж сууж байхад цүнхтэй (дотор нь модон цохиур харагдаж байсан) эд зүйл гаргасан, сүүлд гар буу гаргаж ирээд угсарч, шалгачхаад дараа нь 2 ширхэг урт буу гаргаж ирсэн. Би энэ зүйлүүдээр яах гэж байгаа юм бэ? гэж асуухад эдгээр зүйлс анд хэрэглэдэг зүйл, анд явна, манай хоёр найз хятадаас ирж байгаа шөнө тосно гэж хэлсэн. Тухайн үед би найз Тэ***тэй хамт тоглоом тоглож байсан. 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 01.00 цагийн орчимд Нисэх онгоцны буудал орохоор *** тоотоос гарсан. Тус тоотоос гарах гэж байхад Хятад Улсын иргэн Тэ***ийн хятад найз нь анд явна, наад юмнуудаа машинд хийчих гэж хэлэхээр нь би найз Тэ***тэй хамт зарим эд зүйлийг нь өргөөд гарсан. Б1 давхарт байрлах граж руу буухад Хятад Улсын иргэн Тэ***ийн ашигладаг хар өнгөтэй, Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэл авто зогсоолд тавиатай байсан. Бид нар гэрээс авч гарсан эд зүйлүүдээ тээврийн хэрэгсэлд ачаад би машинаа жолоодоод нөгөө 3 суугаад хөдөлсөн. Нисэх онгоцны буудал дээр шөнө 02.00 цагийн орчимд ирэхэд Хятад Улсын иргэн Тэ*** найзтайгаа хамт бэлэн мөнгө хэрэгтэй гэж надад хэлсэн учраас би найз Тэ***ийг АТМ оруулж 500,000 төгрөг бэлнээр авхуулсан. Тэгээд онгоцны буудлаас хөдлөөд Зуунмод орж бензин хийчхээд хөдлөөд явж байхад Хятад Улсын иргэн Тэ***ийн найз нь гэх хятад хүн юнителийн сим карт гаргаад надад өгөөд энэ картыг утсандаа хийгээд UB CUB-д шинээр бүртгүүлээд, салдаг уулзварын ойролцоо манай хоёр найзыг аваад ир гэж хэлээд дуудчих гэж хэлсэн. Би түүний хэлснийх нь дагуу сим картыг хийж таксинд дуудлага өгсөн. Тус сим карт хэд дугаартай байсан гэдгийг нь мэдэхгүй байна, симийг нь хаячихсан. Хятад Улсын иргэн Тэ***ийн найз хятад залуу нь энэ замаар яв гэж хэлээд Дундговь аймаг руу явдаг төв зам руу оруулсан, тэгээд хэсэг явж байхад замаасаа гараад явчих гэж хэлэхээр нь би заасан чигт нь явж байгаад хэлсэн газарт нь зогссон. Тус газрын ойр орчимд айл байгаагүй, гурван талаараа уултай, уулын энгэрт жижиг тоосгон байшин шиг зүйл байсан. Хятад Улсын иргэн Тэ*** би энд танай найзтай хамт үлдэнэ, чи манай хоёр найзыг замын салдаг уулзвар дээрээс тосож аваад ирээрэй гэж хэлэхэд Хятад Улсын иргэн Тэ***ийн найз нь надтай хамт явна гэж хэлээд буугаа хөлийнхөө хажуу талд тавиад дээгүүр нь куртик тавиад суусан. Би тээврийн хэрэгслээ жолоодоод ирсэн замаараа буцаж яваад Дундговь аймаг руу салдаг төв замын уулзвар орчимд очиж UB cub-ийн жолоочтой уулзаж Хятад Улсын иргэн Тэ***ийн 2 найз нь гэх цагаан өнгийн куртик өмссөн, нүдний шил зүүсэн, нэг нэг цүнх үүрсэн хятад улсын иргэдийг машиндаа суулгаад, үүрч явсан цүнхийг нь багаажинд хийгээд хөдлөөд Хятад Улсын иргэн Тэ***, өөрийн найз Тэ*** нарыг буулгаж үлдээсэн газартаа ирсэн. Тэгээд манай найз Тэ*** нэг хятадыг нь машинаас буулгаж газарт унагаагаад дээр нь суухаар нь би гарыг нь барьж байгаад Тэ***ээр гавлуулсан, тэгэхэд Хятад Улсын иргэн Тэ***ийн найз нь тус хүнийг ирээд цохисон, хятад улсын иргэн Тэ*** өөрөө нөгөө хятадыг нь буулгаж буу тулгаж айлгасан. Хэсэг хугацааны дараа явъя гэж хэлэхээр нь бид нар машиндаа суугаад хөдлөөд явж байхад Хятад Улсын иргэн Тэ***ийн найз нь ийшээ эргээд зогсчих гэж хэлэхээр нь би заасан газар руу нь эргээд явж байгаад зогссон. Тэгэхэд Хятад Улсын иргэн Тэ*** найзтайгаа нийлээд сүүлд тосож авсан хятад улсын 2 иргэнийг багаажинд байсан ногоон өнгийн цүнх дотроосоо бороохой, цахилгаан бороохой, модон цохиур гаргаж ирээд зодож цохиход арай залуу буюу 30 гаран насны хятад хүн нь ухаан алдаж, таталт өгөхөөр нь би найз Тэ***тэй хамт тус хүнийг чирээд машинд суулгасан. Тус хүн зүрхний эм гэж хэлээд байхаар нь хамт явж байсан 50 орчим насны хятад хүнээр нь цүнхийг нь онгойлгуулахад эм гарч ирээгүй. Тэгээд Хятад Улсын иргэн Тэ*** найзтайгаа нийлээд сүүлд тосож авсан 50 орчим насны хятад улсын иргэнийг цохиж зодож байгаад машинд суулгаад түүнд хандаж 1,000,000 юань өгөөд амиа ав гэж хятадаар хэлэхэд 50 орчим насны хятад хүн нь мөнгө байхгүй гэж өөдөөс нь хэлээд байсан. Бид нарын зогсож байсан газар сүлжээгүй байсан учраас Хятад Улсын иргэн Тэ***ийн найз хятад хүн надад хандаж сүлжээтэй газар олоод зогсчих гэж хэлэхээр нь би хөдлөөд замаа андуурч, төөрөөд явж байгаад нар гарахын өмнө нь хальт зогсож бэлэн гоймон идэж, бие зассан, тухайн үед ухаан алдсан байсан хятад улсын иргэн нэлээн сэргэсэн. Өглөө 08.00 цаг өнгөртөл замгүй явж байгаад засмал зам дээр гарч ирсэн. Тус хугацаанд Хятад Улсын иргэн Тэ*** найзтайгаа хамт нөгөө 2 хүнээсээ мөнгө нэхээд явж байсан. Засмал замаар хэсэг хугацаанд явж байхад Хятад Улсын иргэн Тэ*** намайг замаасаа гараад зогсчих гэж хэлэхээр нь би зогсоод машинаас буухад Хятад Улсын иргэн Тэ*** найзтайгаа нийлээд нөгөө 2 хятад хүнээс мөнгө нэхээд ярилцахад өөдөөс нь мөнгө байхгүй, миний амийг ав 30 гаран насны хятад хүн нь хэлээд байсан. Сүүлд тосож авсан 30 гаран насны хятад хүний хажуугаар Хятад Улсын иргэн Тэ*** урт буугаар 1 удаа, 2 амтай урт буугаар 1 удаа, харин найз нь урт буугаар 2-3 удаа хий буудаж айлгасан. Хэсэг хугацааны дараа машиндаа буцаж суухад 50 орчим насны хятад хүн нь мөнгөө үдээс хойш шилжүүлье гэх зүйл хэлсэн, тэгээд бид нар хот орж хоол идэхээр явсан. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19 автобусны буудлын баруун хойд талд байрлах шилэн барилгын 2 дугаар давхарт байрладаг хятад хоолны газарт Хятад Улсын иргэн Тэ***, мөн түүний найз хятад Улсын иргэн, сүүлд тосож авсан нэрийг нь мэдэхгүй хятад улсын 2 иргэн, манай найз Тэ*** бид нар орж ширээнд суусан. Намайг нойл орчхоод ирэхэд Хятад Улсын иргэн Тэ***ийн найз нь нөгөө хоёр хүнд хандаж 350,000 юань өгөөд та хоёр зүгээр яв гэж хэлэхэд сүүлд тосож авсан 30 гаран насны хятад эрэгтэй хүн нь би явахгүй, би урд ялтай, би буцахгүй гэх зүйлийг хэлээд зөрүүлээд байхаар нь Хятад Улсын иргэн Тэ***ийн найз нь уурлаж түүний нүүр рүү 4-5 удаа гараараа цохиход шил нь эвдэрсэн. Тэгээд чи надад зээлийн бичиг бичиж өг, шилжүүлмээр байвал шилжүүл гэж хэлээд буцах тизийг нь онлайнаар захиалсан. Тэгээд хоол идчихээд гарч машиндаа суугаад Нисэх онгоцны буудал руу явсан. Өдөр 15.00 цагийн орчимд өглөө зогссон уулын бэл хэсэгт очиж зогсоод би машиндаа суудал дээрээ суугаад унтаад сэрэхэд 18.00 цаг өнгөрч байсан. Намайг сэрэхэд 30 гаран насны хятад улсын иргэний ээж нь нас барсан гээд уйлаад, уурлаад намайг алчих гэж хэлээд дайраад байсан, тухайн үед Хятад Улсын иргэн Тэ*** нөгөө хоёр хүнийгээ явчих гэж хэлээд тайвшруулах гэж байхад миний хажуу талын суудал дээр сууж байсан Хятад улсын иргэн Тэ***ийн найз нь надад өөрийнхөө гар утас дээрээ уул гарья гэж бичиж ***улаад гараараа заахаар нь би заасан уулны орой дээр гарч зогссон. Тэгэхэд Тэ***ийн найз нь нөгөө хоёр хятад хүнийг машинаасаа буу гэж хэлэхэд тэр хоёр буусан, мөн Тэ***ийн найз хөлийнхөө хажуу талд хөндлөн байрлалтай тавьсан байсан буугаа бариад хамт буусан. Тэгээд би найз Тэ***тэй юм ярьж байгаад харахад Хятад Улсын иргэн Тэ***ийн хятад найз нь сүүлд тосож авсан 30 гаран настай хятад улсын иргэнийг цаашаа гэж хэлээд гартаа буугаа бариад зааж байсан. Би найз Тэ***тэй юм ярих гээд хойшоо эргээд харахад гэнэт буун дуу гарахаар нь би эргэж харахад 30 гаран насны хятад улсын иргэн нь гартаа гар утсаа хүн барьж байсан бууны хошуугаа доош буулгаж байсан. барьчихсан хойшоо унаж байсан, түүний наад талд Хятад Улсын иргэн Тэ***ийн найз Хятад Хятад улсын иргэн Тэ*** өөрийнхөө утсаараа буудсан хүний зургийг дараад 50 орчим насны хятад улсын иргэнийг машиндаа суулгаад чи 300,000 воныг өгчхөөд амиа худалдаж авсан гэж бодоод яв, нэг бол чи очоод хоёр гарыг нь огтолчих тэгвэл чамайг явуулъя гэж хэлсэн, мөн цогцос нуухад тусал гэх утгатай зүйл хэлсэн. 50 орчим насны хятад хүн нь эхнэртэйгээ утсаар яриад хэлсэн мөнгийг нь маргааш өдөр нь шилжүүлэхээр болсон учир бид нар хот руу буцсан. Буудуулсан хүний цогцсыг унасан газарт нь үлдээсэн. Дунд голын зам дагуу явж байхад би найз Тэ***тэй бууя гэж ярилцаад автобусны буудал дээр зогссон. Тэгээд Хятад Улсын иргэн Тэ***т явлаа гэж хэлчхээд машинаас нь буугаад алхаж байгаад такси бариад гэртээ харьсан. Нөгөө 3 хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй байна, хараагүй. Хятад Улсын иргэн Тэ*** надтай утсаар ярихдаа ажил байна, чи жолооч орчуулагч хийгээд өг, хамт явах уу гэж хэлээд надаас гуйсан учраас би өөрийн найз Тэ***тэй хамт явсан. Нисэх онгоцны буудлаас 2 найзыгаа тосож авна, буу болон бороохой, гав зэрэг эд зүйлүүдийг анд явахдаа ашиглана гэж хэлсэн…...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 115-120 дахь тал),
түүний яллагдагчаар өгсөн “...Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэйгээ танилцах хүсэлт гаргасан тул, мэдүүлгийг уншуулж танилцуулав. Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болсон хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр ярьсан. Хэргийн талаар дахин мэдүүлэг өгөхгүй, нэмэлт асуулт тавивал хариулъя... Миний санаж байгаагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өглөө үүрээр нисэх буудлаас 2 хятад хүн аваад хөдөө ирж зогсоход ***, *** нарын хэн нэг нь хий буудсан, би яг буудаж байхыг нь хараагүй, буудах чимээ нь сонсогдсон, ямар буугаар буудсан гэдгийг нь мэдэхгүй байна. Буудсан хонгиогоо авсан эсэхийг нь хараагүй. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөө зогсож байхад ***, *** нар сүүлд тосож авсан 2 хятад хүнийг машины хажуу талд зогсоогоод юм ярьж байгаад хөдөө хээр газар байсан малын яс руу миний дүрсэлж харснаар АКМ загварын буутай адил буугаар болон интернэтээр тоглоом тоглоход шоткан гэх нэршилтэй буутай адил загвартай буугаар буудсан, хэдэн удаа буудсан гэдгийг нь санахгүй байна... Мөн *** тус газарт байхдаа нас барсан хятад хүнийг газарт явган сууж байхад хөлийнх нь хажуу талд АКМ шиг хэлбэртэй буугаар 1 удаа буудсан, хонгиогоо авсан эсэхийг нь хараагүй. 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 19.00 цагийн орчимд уулын энгэр хэсэгт зогсоод намайг машин дотор Тэ***тэй юм яриад сууж байхад гэнэт буу дугарсан тэгэхээр нь бид хоёр эргээд харахад *** гартаа АКМ шиг хэлбэртэй буугаа барьчихсан нас барсан хятад хүн газарт дээш хараад унаж байсан... 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *** өөрийнхөө авч явсан шоткон шиг хэлбэртэй буугаар хээр байсан малын яс руу буудсан... *** 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр биедээ хар өнгөтэй гар буу авч явж байсан, тус буугаар буудсан эсэхийг нь мэдэхгүй байна, буудаж байхыг нь би хараагүй... Тус хүнийг *** буудсан... *** намайг машин бариад өгчих гэж гуйсан учраас би найз Тэ***тэйгээ хамт явсан. Бид хоёр хэрэгт ямар нэг байдлаар оролцоогүй... Тэ*** бид 2 тус хүмүүсийг таньдаггүй байсан, ямар зорилгоор ирсэн гэдгийг нь мэдэхгүй... Би цохиж зодоогүй, 2 хятад хүнийг тосож аваад ***-ийг үлдээсэн газарт ирэхэд *** гартаа буу барьчхаад чангаар машинаар буугаач гэж надад хэлэхээр нь би машинаас буусан. Тэгэхэд ***, *** нар гартаа буу барьчхаад 2 хятад хүнийг гавал гэж хэлсэн учраас бид хоёр нас барсан хятад хүнийг гавлах гэхэд өөдөөс эсэргүүцэл үзүүлж гараараа цохиод, түлхээд байхаар нь би түүнийг тэвэрч аваад зууралдаад газарт унахад Тэ*** гав аваад гарт нь зүүсэн. Тэ*** цохиж зодоогүй. Тэ*** бид хоёр еер ямар нэг байдлаар хохирогч нарт хүч хэрэглэсэн, цохиж зодсон үйлдэл гаргаагүй... ***, *** нар онгоцны буудлаас тосож авсан 2 хятад хүнийг хоёуланг нь ээлжлээд гараараа цохисон, бороохой, модоор цохиж зодсон, цахилгаан бороохой хажуу талд нь дугаргаж айлгасан, буугаар хий буудаж айлгасан. Хохирогч нарын биед учирсан гэмтлүүдийг ***, *** нар учруулсан... ***, *** нар тус өдөр юм ярихдаа хоёулаа машинаас буугаад хоёулхнаа байхдаа л яриад байсан. .. Намайг *** хотхонд байр түрээслэн амьдарч байгаад байрнаасаа гарах гэж байхад *** надтай уулзахдаа чи байрнаасаа гарах гэж байгаа юм бол хятадаас ирж байгаа манай найзыг оруулчих, би түрээсийг нь төлнө гэж хэлсэн. Тэгээд *** миний түрээсэлж байсан *** хотхоны байранд оршин сууж байсан. *** *** хотхонд оршин суудаг байсан. ***, *** нар Монгол Улсад ямар ажил хийж байсан гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 145-147 дахь тал),
25. Шүүгдэгч Лиү***-ий 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “…Энэ хэрэг анх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэлсэн, миний танил Тайланд Улсын иргэн Жан*** гэдэг хүн Телеграммаар холбогдоод нэг Хятад хүн гэмт хэрэгт холбогдсон (хэн гэдэг хүн, ямар гэмт хэрэгт холбогдсон талаар надад хэлээгүй) Монгол улсад очихоор нь айлгаад өг, мөнгө өгье гэж надад хэлсэн. Тэгээд энэ талаар би Да***, Сүй***, Да***ийн найз (нэрийг нь мэдэхгүй) нарт 2024 оны 12 дугаар сарын 01-ний уулзаж хэлэхэд Да***, Сүй***, Да***ийн найз нар нь хамт уулзаж түүнийг айлгахыг зөвшөөрч шинээр Юнителийн дугаарыг танихгүй хүнээс худалдан /хэд гэсэн дугаар авсныг санахгүй байна/ авсан. Тэр дугаараараа Хятад улсаас ирнэ гэж байсан гэмт хэрэгт холбогдсон хүн рүү залгахад Монгол улс руу нисэх онгоцонд суучихсан байна, 2024 оны 12 дугаар сарын 04-ний 03 цаг 30 минутад бууна гэж хэлсэн. Тэгээд Да*** нөгөө худалдан авсан дугаараар Юбикаб дуудаж БНХАУ-аас ирж байгаа хүнийг тосоод Дундговь чиглэлд явдаг зам руу дөхүүлээд өгчих гэж хэлсэн. Юби кабын жолоочид ирж байгаа БНХАУ-н иргэний өмсөж явсан хувцас, содон шинж тэмдгүүдийг хэлсэн. Да***, Сүй*** нар нь өөрсдийн ***(серийн үсгийг нь мэдэхгүй) Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж юбикабын жолоочоос БНХАУ-с ирсэн 2 хүнийг тосож авсан. Би тэр үед Дундговь аймаг руу явдаг замын 4 замын уулзвар дээр Да***ийн найзтай (нэрийг нь мэдэхгүй) хамт гадаа зам дээр хүлээж байсан. 2024 оны 12 дугаар сарын 04-ний 04 цаг 15 минутад Да***, Сүй*** нар БНХАУ-аас ирсэн 2 Хятад иргэнийг Ланд крузер маркийн тээврийн хэрэгсэлдээ суулгаад ирэхэд нь бид нар залуухан, намхан нуруутай Хятад хүнийг гарыг нь ард гавлаад, юм ярьж болохгүй гэж хэлээд тэр хоёр Хятад хүнийг хяналтдаа авсан. Бид нар Дундговь чиглэлд явахад Да*** машин жолоодож байсан, би жолоочийн эсрэг талын урд суудал дээр, Сүй***, Да***ийн найз, нэг Хятад хүн гурав суугаад, автомашины тээш хэсгийн нэмэлт суудал дээр гарыг нь ард нь гавласан Хятад хүн сууж явсан. Би БНХАУ-с ирсэн 2 Хятад хүний нэрийг нь мэдэхгүй. Засмал замаар 30 орчим минут яваад замын зүүн тал руу бууц шороон замаар 10 орчим минут явсан. (аль зүгт, хэдэн км явсныг мэдэхгүй) нэг зэлүүд, тал газар зогсож бүгд машинаас буугаад, Сүй*** бид хоёр нөгөө хоёр Хятад хүнийг дарамталж айлгасан, би гарын нь ард нь гавласан байсан Хятад хүнийг 4 удаа нуруу хэсэгт нь цохисон, Сүй*** бид хоёр тэр хоёр Хятад хүмүүсээс 500.000 юань өгчих тэгээд та хоёрыг явуулъя гэж хэлэхэд эхэндээ мөнгө байхгүй гэж байснаа сүүлдээ за тэгвэл мөнгө олж өгье гэж зөвшөөрөөд бүгд машиндаа буцаж суугаад явж байгаад төөрч 3 цаг орчим яваад Улаанбаатар хот өдрийн 11 цагийн үед ирж Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах Хятад хоолны газарт бөөндөө зургуулаа хоол идсэн. Бид нар хоолоо зааланд сууж идсэн, хоол идэж байх үед шөнө нь гартаа гавтай байсан Хятад хүн Сүй***ы нүүр лүү цохиж маргалдан, зодолдсон тэр үед бид нараас өөр хүн байгаагүй, мөн нэг Хятад хүний ээжийнх нь бие өвдсөн гэсэн тул би БНХАУ-руу нисэх онгоцны билет хараад чи Хятад руу буц аа, мөнгө хэрэггүй гэж хэлэхэд тэр Хятад руу явахгүй ээж өвчтэй байгаа, би ээжийнхээ хажууд байх нүүргүй болсон гэж хэлж байсан. Тэгээд бид нар хоол идчихээд буцаад өдрийн 15 цаг болох гэж байхад Төв аймгийн Зуунмод руу явсан, тэнд очоод залуухан, намхан нуруутай Хятад хүн нь би энэ насандаа Хятад улс руу явахгүй, энд байна гэж хэлээд байсан. Тэр залуу машин дотор байхдаа суудал дээр байсан тоглоомон бууг аваад өөрийнхөө цээж хэсэг рүү чиглүүлж байгаад гохыг нь дараад байсан, над руу бас чиглүүлэн гохыг нь дарсан. Сүй*** нь энэ үед уул руу явцгаая гээд Дундговь явах автозамаар явж байгаад замаас бууж, уулан дээр гараад гарсан. Тэр үед бүрэнхий болж байсан хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Уулан дээр машинаа зогсоогоод бүгд машинаас буусан, залуухан намхан нуруутай Хятад залуу Сүй***д хандан “чи одоо намайг алаад өг, хэрвээ намайг алахгүй бол хэзээ нэгэн цагт би чамаас өшөөгөө авч чамайг алах болно" гэж хэлэхэд Сүй*** автомашины урд суудлын хэсгээс урт буу аваад босоогоор нь барьж байгаад тэр залуухан, намхан нуруутай залуу руу буугаа чиглүүлж байгаад 1 удаа буудахад тэр хүн шууд газар унасан. Би Сүй***д дээр очоод "чи жинхэнээсээ буудчихаж байгаа юм уу гэж асуухад наадах чинь уначихсан байгаа биз дээ гэж хэлсэн. Би Сүй***ыг тэр залуухан, намхан Хятад хүнийг зүгээр айлгах л байна гэж бодсон, жинхэнээсээ буудчихна гэж бодоогүй тэгээд Улаанбаатар шууд ирсэн. БНХАУ-аас ирсэн нөгөө нэг настай Хятад хүнд өөрийнх нь гар утсаар, өөрийнх нь мөнгөөр Хятад улс руу буцах билет худалдан авч өгөөд явуулсан. Удалгүй цагдаад баригдсан… Тэр бууг би 2024 оны 09, 10 дугаар сарын үед фейсбүүк дээрээс зар харж байгаад худалдан авсан, надад буу эзэмших эрх байхгүй Сүй*** нь буу сонирхдог болохоор бэлэглэчихсэн юм… Миний хуучин найз охин Э***ын автомашин байгаа юм аа, би байнга унадаг юм… Тэр бууг Сүй*** Улаанбаатар хотод цагдаад баригдахын өмнөхөн хаячихсан, би хаяж байхыг нь харсан, хаана гэдгийг нь хэлж чадахгүй байна… Сүй*** буудангуут нас барсан, би өөрөө очиж шалгасан. .. Бид нар архи болон мансууруулах төрлийн бодис огт хэрэглээгүй… Миний гар утсан дээр байгаа би Жан*** гэдэг хүнтэй бодитоор уулзаж байгаагүй, нэг жилийн өмнө онлайнаар танилцаж байсан… Сүй*** бид хоёр найз нөхдийн холбоотой, одоогоос 3 жилийн өмнөөс таньдаг болсон… БНХАУ-аас ирсэн хоёр Хятад хүнийг айлгаж мөнгө авах зорилгоор авч явсан, бууг худалдан авах үед зарсан хүн нь 20 хэдэн ширхэг сум дагалдуулж өгсөн, Бууг Сүй*** 5 ширхэг сумаар цэнэглэж амь хохирогч руу нэг удаа буудсан. Улаанбаатар хот болон Төв аймгийн хооронд явж байх замдаа усны сав буудаж байсан… Да*** болон түүний найзад тэр хоёр Хятад хүний өгсөн мөнгөний 30, 30 хувийг өгнө гэж амаараа хэлсэн, бэлнээр болон дансаар мөнгө өгөөгүй, тэр Да***, түүний найз хоёрыг Сүй*** бид хоёр дарамталж эрхшээлдээ оруулаагүй… Тайландаас холбогдсон Жан*** гэдэг хүн залуухан, намхан Хятад хүний зургийг ***улсан, залуухан намхан Хятад хүнтэй утсаар ярих үедээ хоёулаа явж байгаа талаар мэдсэн…” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 126-130 дахь тал),
түүний яллагдагчаар өгсөн “...Да***тэй 2024 оны 04 дүгээр сард фейсбүүкээр танилцаж, монгол хэл заалгахаар болсон, мөн зарим тохиолдолд орчуулга хийлгэж хөлсийг нь өгдөг байсан. Өмнө нь таньдаггүй байсан, өөр ямар нэг хамаарал байхгүй. Тэ*** гэх хүнийг огт танихгүй, Да***ийн найз нь гэсэн, 2 удаа уулзаж байсан, ямар нэг хамаарал байхгүй. ***-тай хятад улсад байхдаа найзаараа дамжуулан танилцаж байсан, XU XU гэж хочилж дууддаг, хамаатан садны холбоо байхгүй... 2022-2023 он хүртэл Жин жун хотод цэргийн ангид программ хангамжийн чиглэлээр ажиллаж байгаад 2023 оны 08 дугаар сард ажлаасаа гарч 09 дүгээр сард Монгол Улсад аялах зорилгоор орж ирсэн. Түүнээс хойш Хятад Улс руу буцаагүй, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр амьдарсан. Хятад Улсад байхдаа Монгол Улсын иргэн Э*** гэх хүнтэй танилцсан, Монгол Улсад ирснээсээ хойш Э***тай холбогдож түр хугацаанд хамтран амьдарсан... Би фейсбүүкээр харилцаж танилцсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЖАН*** (***) гэх нэртэй эмэгтэй хүнтэй 2024 оны 11 дүгээр сарын 27, 28-ны орчимд телеграм чатаар харилцаж байхад Хятад Улсын 2 иргэн хүнээс мөнгө залилж авчхаад Монгол Улсаар дамжаад Америкийн Нэгдсэн Улс руу хууль бусаар хил нэвтрэх гэж байгаа юм байна гэж хэлээд 2 хүний зураг, утасны дугаар, Монгол Улсад ирэх онгоцны тийзийн мэдээллийг явуулсан. Мөн тус 2 хүн бохир мөнгөтэй явж байгаа, чи айлгаж байгаад хэдэн төгрөг авчих, тэрийгээ хувааж авъя гэж хэлсэн. Тэр хоёр хүний онгоцны тизний мэдээллийг харахад 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 03.00 цагийн орчимд Монгол Улсад буухаар байсан... Би 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр Да***тэй уулзаж хоол идэж байхдаа (хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна) Хятад Улсаас 1-2 хүн ирнэ, тэр хүн залилан хийдэг, энэ хүмүүстэй уулзана, чи надад машин бариад өг гэж хэлсэн, өөдөөс ямар нэг хариулт хэлээгүй. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Да***, түүний найз хоёртой хамт Нарантуул зах орж ямар нэг шалтгаангүйгээр, гадаа хүйтэрсэн учраас 3 ширхэг дээл худалдан авсан, мөнгийг нь би гаргасан, тэгээд хамт хоол идчихээд салсан. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Да***тэй утсаар яриад чи надад машин барьж өгөх юм уу гэж асуухад өөдөөс тэгье гэж хэлэхээр нь би хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Намайг үсээ засуулаад сууж байхад Да*** нэг найзтайгаа хамт ирсэн. Бид гурав хамт ***-ийн гэрт ирсэн. Тэгээд би ***, Да***, түүний найз нарт хандаж Хятадаас залилан хийдэг 2 хүн ирж байгаа, тэр хүмүүсийг хэдүүлээ хамт очоод айлгаж байгаад мөнгөтэй бол мөнгийг нь авчихъя, байхгүй бол айлгаж байгаад буцаагаад явуулчихъя гэж хэлсэн. Тэр хэд өөдөөс ямар нэг юм хэлээгүй. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өглөө, үүрээр Хятадаас ирэх хүмүүсийн Монголд буух цаг болсон учраас бид нар тосож авахаар гарцгаасан. ***-ийн амьдарч байсан гэрээс гарахдаа би өмнө нь худалдаж авсан байсан гав, гар станц, хутга, дробинк буу харин *** өөрийнхөө худалдан авсан байсан бороохой, модон цохиур, гав, урт буу, гар буу зэрэг эд зүйлүүдийг авсан. Тэгээд граж руу орж надтай хамтран амьдарч байсан Э***ын нэр дээр бүртгэлтэй, хар өнгөтэй LAND-200 маркийн тээврийн хэрэгсэлд эд зүйлүүдээ ачаад хөдлөх гэхэд өөр машин хаагаад тавьсан байхаар нь тэр машины эзнийг гарч ирэхийг хүлээж байгаад гарч ирэхээр нь Да*** машин жолоодоод, хажуу талд нь түүний найз, хойд талын суудал дээр *** бид хоёр суугаад хөдөлсөн. ***-ийн амьдарч байсан гэрээс гарахдаа би өмнө нь худалдаж авсан байсан гав, гар станц, хутга, дробинк буу харин *** өөрийнхөө худалдан авсан байсан бороохой, модон цохиур, гав, урт буу, гар буу зэрэг эд зүйлүүдийг авсан. Тэгээд граж руу орж надтай хамтран амьдарч байсан Э***ын нэр дээр бүртгэлтэй, хар өнгөтэй LAND-200 маркийн тээврийн хэрэгсэлд эд зүйлүүдээ ачаад хөдлөх гэхэд өөр машин хаагаад тавьсан байхаар нь тэр машины эзнийг гарч ирэхийг хүлээж байгаад гарч ирэхээр нь Да*** машин жолоодоод, хажуу талд нь түүний найз, хойд талын суудал дээр *** бид хоёр суугаад хөдөлсөн. Шинэ нисэх онгоцны буудал дээр очиход машин бензингүй болж байсан учраас бензин хийхээр Зуунмод хот руу очиж бензин аваад хөдлөөд явж байхад ЖАН*** миний телеграм руу нөгөө 2 хүн чинь нисэх буудал дээр буусан байна гэж чат бичихээр нь би түүнтэй утсаар ярьж байгаад Да***ийн утасны дугаарыг хэлсэн. Удалгүй Да***ийн утас нь дугарахад аваад ярьчхаад, замаас гарч зогсоод намайг найзтайгаа хамт буулгаад орхисон. ***, Да*** хоёр машинтайгаа хөдөлж яваад удалгүй буцаад ирсэн. Тэгэхэд машин дотор Хятад Улсын иргэн 2 эрэгтэй хүн байсан. *** машинаас буухад машинд сууж байсан 2 хятад хүний нэг нь цонхоор гараа гаргаад ***-г цохисон, тэгээд машинаас бууж ирээд зууралдаж зодолдоход *** гар буу гаргаж ирээд нэг удаа хий буудсан. Би утсаа оролдож байгаад нэг харахад сүүлд ирсэн 2 хятад хүний нэгнийх нь гарт гав зүүсэн, нөгөө хүн нь өөрөө гартаа гав зүүж байсан. Удалгүй машиндаа суугаад хөдлөөд явж байгаад нэг газарт зогссон, тэгэхэд би сүүлд ирсэн 2 хятад хүний зүрхний өвчтэй хүнийг нь дагуулаад машинаас зайтай зогссон, би тус хүнийг түлхэхэд газарт унаад таталт өгсөн учир эм уулгах гээд хайсан боловч олоогүй. Нөгөө хэд цаад талд ямар үйлдэл хийж байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд машиндаа суугаад утасны сүлжээ ордог газар хайгаад хөдлөөд явахад төөрөөд 2-3 цаг орчим явж байгаад сүлжээ орохоор нь зогссон, тухайн үед гадаа гэгээ орсон. Зүрхний өвчинтэй хятад хүн нь хот орж эм авмаар байна гэж хэлсэн учир эм авахаар хот руу явсан, тэгээд эмийн сан орчхоод хятад хоолны газарт орж хоол идсэн. Би хоол идэж байх хугацаандаа сүүлд ирсэн 2 хятад хүнд хандаж миний утсыг ашиглаад билет захиалаад нутаг буц гэж хэлэхэд нэг хятад хүн (нас барсан) нь би явахгүй гэж өөдөөс хэлээд уурлаад байсан. Бид хэд хоолоо идчихээд гараад нисэх буудал орж билет аваад сүүлд ирсэн 2 хятад хүнийг явуулах зорилгоор машиндаа суугаад хөдөлсөн. Онгоцны буудал дээр билет захиалах гээд интернэтээс харахад билет нь дууссан байсан, тухайн үед машины бензин дуусаж байсан учраас Зуунмод орж бензин авчхаад хөдлөөд өглөө зогсож утсаар ярьсан газарт ирж билет захиалах зорилгоор зогссон. Тэгээ би сүүлд ирсэн 2 хүнд та хоёрт мөнгө байхгүй юм чинь одоо буцаа, Бээжингийн билет байхгүй ч гэсэн бусад хотын билет захиалаад яв гэж хэлэхэд нэг хятад хүн (нас барсан) нь манай ээж эмнэлэгт байгаа, би буцахгүй гэж хэлээд өөрийнхөө амьдралыг яриад байсан. Нэлээн зогсож байгаад өөр газарт очиж зогсох зорилгоор хөдлөөд нэг уулын энгэр хэсэгт очиж зогсоход *** машинаас буусан, би араас нь машинаас буугаад машины ард талд тамхи татаад зогсож байхад сүүлд ирсэн/ 2 хятад хүний нэг (нас барсан) нь машинаас буусан, удалгүй буун дуу гарахаар нь би эргээд харахад машинаас буусан хятад хүн газарт дээш харж хэвтсэн, чичирсэн байдалтай харин *** наад талд нь баруун гартаа буу барьчихсан байдалтай зогсож байсан. Хятад хүний нэг нь шээгээд зогсож байсан шиг санаж байна. Тухайн үед Да***, Тэ*** машин дотор сууж байсан, би газарт хэвтэж байсан хятад хүн рүү очоод чи яасан бэ? гэж асуухад юм хэлэхгүй байхаар нь ***-руу ирж чи жинхэнээсээ буудсан юм уу гэж асуухад өөдөөс хариулахгүй байхаар нь буцаад газарт хэвтэж байсан хятад хүн рүү очиж харахад хөдөлгөөнгүй болчихсон байсан. Би өөрийнхөө SAMSUNG загварын гар утсаар нас барсан хятад хүний зургийг дарчхаад машиндаа суусан. Тэгээд бид хэд шууд хөдлөөд хотод ирэхэд Да***, Тэ*** нар зам дагуу буугаад үлдсэн. *** машинаа жолоодоод бид хоёр сүүлд ирсэн нэг хятад хүнийг аваад хөдлөөд явж байгаад зам дагуу зогсож машинаа тавьчхаад, буугаад алхаж байгаад өөрийнхөө утас дээр дарсан нас барсан хүний зургийг устгасан. Тэгээд алхаад ***-ийн амьдарч байсан гэрт ирсэн. Удалгүй тэр хүний WE CHAT-д элчин сайдын яамнаас дуудлага ирэхэд аваад ярьж байгаад үүдэнд гарч хаана байгаагаа ***улж ярьж байхаар нь тэр хүнийг тэнд нь орхиод *** бид хоёр орцоор гараад таксинд суугаад зам дагуу тавьсан байсан машин руу очиж буугаа хувцсанд ороож авсан. Таксины жолоочид хандаж хүнгүй газарт хүргээд өг гэж хэлээд явж байгаад таксинаас буугаад авч явсан буугаа машины доогуур хийж орхичхоод явж байгаад цагдаа нарт баригдсан... Миний биед үзлэг хийхэд гарч ирсэн 4 ширхэг хонгио нь би өөрийн авч явсан, дунд зэргийн урттай, бөгснийхөө хэсгийн мод дээр бичигтэй буугаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөө бай буудсан сумны хонгио юм аа. Би бай буудчихаад хонгиогоо аваад халаасандаа хийсэн байсан. Өөр буугаар буудаагүй... А.Да***ийн хаан банкны дансыг (хэд дугаартай данс гэдгийг цээжээр хэлж мэдэхгүй байна) би 2024 оны 10 дугаар сараас хойш ашигласан. Надад өөрт минь данс байхгүй учраас Да***ийн дансыг нь ашигласан... Энэ гар бууг *** 2024 оны 09 дүгээр сард фейсбүүк зар дээрээс зар харж байгаад худалдан авсан гэж надад өөрөө хэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *** 1 удаа хий буудсан... Амь хохирогчийг *** буудсан. Намайг машины ард талд тамхи татаад зогсож байхад гэнэт буу дугарсан, тэгэхээр нь эргээд харахад *** гартаа буу барьсан, талийгаач газарт дээш харж хэвтээд чичирч байсан... Би ***-aac мөнгө зээлж байгаагүй, түүнд ямар нэг түүнээс авах авлага байхгүй... Би Да***т хүн айлгаж мөнгө авна гэж хэлэхэд тэр нэг найзыгаа дагуулж ирсэн. ***-ийн гэрт байхдаа хятад улсын 2 хүнийг айлгаж байгаад мөнгө авна гэдгийг тэр хоёр хоёулаа мэдээд хамт явсан. Амь хохирогч болон хамт явсан хүнийг нь Да*** найзтайгаа цохиж зодож байхыг би хараагүй... Би цохиж зодоогүй. *** тэр хоёр хүнийг хоёуланг нь зодсон... Тус модоор *** хохирогч болсон хятад улсын 2 иргэнийг зодож хугалсан... Тус модоор *** хохирогч болсон хятад улсын 2 иргэнийг зодож хугалсан... Дунд зэргийн урттай, бариул хэсэгтээ бичигтэй бууг би фейсбүүк зар дээрээс сэлэм зарна гэсэн зарын дагуу очиж сэлэм үзэхэд тус хүнд буу байхаар нь хараад худалдан авсан, бууны загварыг хэлж мэдэхгүй байна, мөн 1 ширхэг гав, 1 ширхэг хутга, 2 ширхэг станцыг би дэлгүүрээс худалдан авсан. Бусад эд зүйлүүдийг *** авсан байсан, 2 ширхэг буугаа 9, 10 сард фейсбүүк зараас худалдан авсан гэж надад хэлсэн, гав, бороохой, цахилгаан бороохой, модон цохиур зэргийг хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна... Да***, Тэ*** нар буу, тусгай хэрэгслүүдийг авч явж байгааг харсан, мөн ямар зорилготойгоор хамт явж байгаагаа мэдсэн байсан... 2024 оны 10 дугаар сард ***, Да*** нарт анд явна гэж ярьж байсан. Харин 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хятад улсаас ирж байгаа 2 хүнийг айлгаж байгаад мөнгө авах зорилготой явж байгааг ***, Да***, Тэ*** нар бүгд мэдэж байгаад хамт явсан... Би Хятад Улсад зочид буудал ажиллуулдаг, тус буудлаас олсон орлогоос хувь авч монгол улсад ажил хийхгүйгээр амьдарч байсан... Энэ хүн хаана байгаа гэдгийг мэдэхгүй, хятад улсад л байгаа байх би өмнө нь уулзаж байгаагүй. Телеграммаар надтай харилцаж байсан, нэр, хаягаа байн байн сольдог. Утас дээр харилцсан чатууд байхгүй байна, тэр хүн устгачихсан юм шиг байна... *** би хятад улсад хүнд мянга найман зуу гаран түм юанийн өртэй болсон, энэ мөнгийг чамаас авах ёстой мэт болгож харагдуулах хэрэгтэй байна. Чи надад өрийн бичиг бичээд өгчих гэж хэлээд гуйгаад байхаар нь би 2024 оны 07 дугаар сард түүнд өртэй мэт бичиг бичиж өгсөн, тухайн үед *** хятадад байсан мөн надаас авлагатай мэт утсаар ярьж байгаад зориуд бичлэг хийсэн зүйл байгаа. Би түүнд ямар ч өр байхгүй...” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 162-166 дахь тал),
мөн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн “…***, А.Да***, А.Тэ*** болон намайг гэмт хэрэг үйлд, бусдыг ал гэж захиалсан хүн байхгүй. Миний хувьд гэмт хэрэг үйлдэх, хүн алах санаа зорилго байгаагүй. Би ***-ийг хүн буудчихна гэж огт бодоогүй... Би өмнөх мэдүүлэгтээ Э***ын эд хөрөнгийг ямар мөнгөөр авсан талаар нь мэдэхгүй гэж буруу хэлсэн. Би Э***д өөрийнхөөрөө мөнгөөр 2 ширхэг орон сууцны байр, 5 ширхэг тээврийн хэрэгсэл мөн үнэт эдлэл худалдан авч өгсөн. Дээрх эд хөрөнгүүд нь Э***ын нэр дээр бүртгэлтэй байгаа боловч миний эзэмшлийн эд хөрөнгүүд, мөн энэ хэрэгт ямар нэг байдлаар хамааралгүй учраас өмгөөлөгчөөр дамжуулан иргэний журмаар нэхэмжлэл гаргуулна…” гэх мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал),
мөн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “…Би Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Ариунтөрийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан 142 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо Шүй*** бид хоёрын дунд хөрөнгийн буюу өр авлагын маргаан гараад байна. Би Шүй***д өргүй. Түүнд ямар нэгэн өглөггүй. Тэрээр надаас зээлсэн мөнгөтэй холбоотой асуудлаар хэрэг болох үед надтай хамт явж мөнгөө олж авахаар хэрэгт оролцсон мэт зүйл ярьсан байсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Мөн Тэ*** хохирогч нарын биед халдаагүй, хэрэгт хамааралгүй, бид нартай санаа сэдэл нэгдэж хамтран гэмт хэрэг үйлдээгүй. Би бусад хэрэгтэй холбоотой үйл явдлыг өмнө мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан учраас одоо ярих шаардлагагүй гэж бодож байна…” гэх мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал),
26. Шүүгдэгч Шүй***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “…Да***тэй 2 удаа уулзаж байсан, ***-н орчуулагч гэдгээр нь танина. Тэ*** гэдэг хүнийг танихгүй, 1 удаа уулзсан. ***-г 2021 оноос хойш таньдаг болсон, нэг найзаараа дамжуулж танилцсан, *** Бүгд Найрамдах Хятад Ард Улсад гэмт хэрэг үйлдээд Монгол Улс руу зугтсан, би түүнд их хэмжээний мөнгө зээлүүлсэн байсан учраас мөнгөө авах зорилгоор түүнтэй холбоо барьж Монгол Улсад ирсэн. Өөр байдлаар холбоо хамаарал байхгүй… ***, *** гэх хүмүүсийг танихгүй, ямар нэг холбоо хамаарал байхгүй… Би Хятад Улсын иргэн ***-д 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 18,500,000 юань зээлсэн, мөн 2024 оны 08 дугаар сард утсаар холбогдож Монгол Улсад очиж хамгаалалтын компани нээнэ, тэгэхийн тулд 2 хаус, 2 машин надаас авсан. Нийт 20,500,000 юань зээлж авсан. *** нь Хятад Улсад гэмт худалдан авах хэрэгтэй байгаа тул надад 2,000,000 юань нэмээд зээлчих гэж хэлээд хэрэгт холбогдоод Монгол Улс руу зугтаагаад явчихсан учир би түүнээс зээлсэн мөнгөө авах зорилгоор утсаар холбогдоход чи Монгол Улсад ирж байж л надаас мөнгөө авах боломжтой, хэрвээ тэгэхгүй бол чи намайг дахиж харахгүй, мөнгөө ч олж харахгүй гэж хэлсэн. Би ***-тэй уулзаж зээлсэн мөнгөө авах зорилгоор 02024 оны 08 дугаар сард Монгол Улсад ирж 3 хоночхоод буцаад явсан, намайг явахад *** нь чи буцаад хүрээд ир, мөнгийг нь чинь Монголд ирэхээр чинь өгнө гэж хэлсэн… 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсад ирэхэд *** намайг тосож аваад, надтай уулзаж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 19 дүгээр хороололд байх байранд авч ирээд надад хандаж чиний мөнгөөр хоёр байр худалдан авсан, нэг байр нь энэ, нөгөө байр нь *** хотхонд байгаа би монгол эхнэртэйгээ хамт амьдардаг гэж хэлсэн. Тус өдрөөс хойш би ***-с зээлсэн мөнгөө авах талаар тогтмол хэлж, нэхсэн боловч надад мөнгийг маань буцааж өгөхгүй байсаар байгаад 12 дугаар сар болсон. 2024 оны 12 дугаар сарын эхээр *** нь надтай утсаар холбогдохдоо хоёулаа ан хийнэ, анд явна шүү, бэлэн байж байгаарай, би чамайг очиж авна шүү гэж хэд хэдэн удаа хэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 03-ны орой 21.00 цагийн орчимд ***, нь орчуулагч нь гэх цагаан үстэй монгол эрэгтэй хүн, өөр нэг монгол эрэгтэй хүнтэй хамт миний амьдарч байсан гэрт ирсэн. *** нь цүнхтэй зүйл, хувцсаар ороосон буу бариад орж ирээд надад хандаж одоо анд явна, монгол хүмүүстэй хамт бичиг баримттай буутай явж байгаа, ан хийх нь Монгол Улсад хориотой зүйл биш учраас ямар нэг байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй, Дархан, Сэлэнгэ рүү явна гэж хэлсэн. Манай гэрээс 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 00.00-01.00 цагийн хооронд гараад гражид байрлуулсан байсан хар өнгөтэй, ланд круйзер маркийн тээврийн хэрэгсэл (хэд дугаартай байсан гэдгийг нь мэдэхгүй)-д суугаад хөдөлсөн. Тус машиныг нь *** чиний мөнгөөр авсан, чиний машин гэж надад хэлсэн. Би машины хойд талын суудал дээр ***-тэй хамт суугаад нөгөө хоёр монгол залуугийн цагаан үстэй залуу нь машин бариад нөгөө залуу нь хажуу талд нь суугаад явсан. Хаашаа явж байгааг нь би мэдээгүй, ан хийхээр явж байна гэж бодоод л явж байсан. Гэнэт замын хажуу талд зогсоод *** нэг монгол залуутай хамт машинаас буугаад надад хандаж чи энэ залуутай хамт яваад онгоцны буудлаас 2 хүн тосож аваад ир гэж хэлсэн. Би цагаан үстэй залуутай хамт машинтай хөдлөөд нэг газарт (хаана гэдгийг нь мэдэхгүй байна) зам дээр зогсоход цагаан үстэй залуу машинаас буугаад хятад улсын иргэн 2 хүнийг машинд суулгаад хөдөлж ***-ийн үлдсэн газарт ирээд зогсоход *** машинаас буу аваад надад хандаж энэ хоёр хүн бол чиний мөнгийг авсан хүмүүс гэж хэлээд өөрөө тэр 2 хүнийг гараараа зодож байгаад нэг харахад гавласан байсан. Хэн гавласан гэдгийг нь би хараагүй. Тэгээд машиндаа сууцгаагаад хөдлөөд явж байгаад нэг газарт (хөдөө, ойр орчимд айл харагдаагүй) очиж зогсоход *** надад хандаж энэ өдөр хоёулаа чиний мөнгийг олж авна, энэ хүмүүсийг айлгаж, сүрдүүлж байгаад гэж оролцох ёстой, энэ хүмүүсийг чи зод, би бичлэг хийж нотлох баримт болгож авна хэлсэн. Мөн энэ хүмүүс чиний мөнгийг өгөх ёстой учраас энэ ажилд чи заавал гэж хэлсэн учраас би машинаас бууж нэг хүнийх нь (одоо амьд байгаа хятад хүн) хөл, гар руу өшиглөж цохиж зодсон. Тухайн үед нас барсан хятад хүний зүрх нь сэрэхэд нэг газарт (хаана гэдгийг нь мэдэхгүй байна, хөдөө байсан) ирж зогссон, LIU өвдсөн учраас бид нар сандраад машиндаа сууцгаагаад явж байгаад би унтаад нэг ЛИҮ*** нөгөө хоёр хятад хүнээс мөнгө нэхээд ярилцаад байж байсан, тухайн үед үүр цайсан, гэгээ орсон байсан. Би тэр хоёр хятад хүнд хандаж та нар надад өрийн бичиг бичээд өгчих гэж орж хоол захиалаад сууж байхдаа би нас барсан хятад хүнд хандаж өрийн бичиг хийгээд өг, тэгээд одоо нутаг буц гэж хэлэхэд нас барсан хятад хүн өөдөөс би чамд хэлээд ярилцаж байгаад хоол идэхээр хөдлөөд хотын төвд ирж хятад хоолны газарт юу ч бичиж өгөхгүй, мөнгө ч өгөхгүй, би нутаг руугаа ч буцахгүй, намайг албал ал хэлэхээр нь би уурлаад түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Бид хэд хоолоо гэж идэж дуусахад би ***-д хандаж энэ хүмүүсийг нутаг руу нь буцаая, онгоцны буудал хүргэж өгье гэж хэлэхэд өөдөөс тэгье гэж хэлсэн учраас бид нар машиндаа суугаад хөдөлсөн. Би машинд суугаад унтсан, нэг мэдэхэд өглөө ирж зогссон байсан хөдөө тал газарт ирээд зогссон байсан. Би ***-с яах гэж байгаа талаар асуухад өөдөөс бүтээгээгүй ажил байна гэж хэлсэн, тухайн үед нас барсан хятад намайг харааж уурлаад байхаар нь би түүнд хандаж чи надад өрийн хуудас хийгээд өг гэж хэлэхэд өөдөөс уурлаад бухимдаад байсан. *** намайг машинаас бууя гэж хэлэхээр нь би хамт буухад *** өөрийнхөө гарт барьсан байсан буугаа надад өгөөд чи энэ хоёр хүнийг сүрдүүлж байгаад өрийн бичиг хийлгээд аваа гэж хэлсэн. Тэгээд машинд байсан хоёр хятад хүнийг буулгахад амьд байгаа хятад хүнийг *** цаашаа дагуулаад алхаж байгаад зогссон, би нөгөө хятад хүнийг нь хажуу талдаа зогсоогоод түүн рүү буу чиглүүлж зогсоход өөдөөс буу булааж авах гээд ноцолдсон, тухайн үед санамсаргүй байдлаар гох дарагдаж тус хятад хүн оногдож дээшээ хараад унасан, ямар нэг хөдөлгөөн хийгээгүй. Би ***-н надад өгсөн бууг сумтай байсан болон цэнэгтэй байсан эсэхийг нь ч мэдээгүй, сумгүй буугаар хүн айлгаж байна л гэж бодож байсан. Би түүнээс хойш шокт орж юу болоод байгаа болохыг ойлгохоо байсан, нэг санахад л миний амьдарч байсан гэрийн гадаа ирсэн, хамт явж байсан 2 монгол залуу байхгүй байсан. Би амьд байгаа хятад хүнийг элчин сайдын яам руу явуулъя гэхэд *** явуулахгүй гэж өөдөөс эсэргүүцэж маргалдсан. Тэгээд ***, амьд байгаа хятад хүн бид гурав машинаа тавьчхаад миний амьдарч байсан гэрт ороход *** надад хандаж хоёулаа энэ хүнийг бас алчихъя, амьд гэрч үлдээгээд хэрэггүй гэж хэлэхээр нь би үгүй, энэ хүнийг нутаг руу нь буцаана гэж хэлсэн. Тухайн үед элчин сайдын яамнаас амьд үлдсэн хятад хүний утас руу залгахаар нь би тус хүнийг гэрээс гаргаад явуулсан. Дараа нь *** надад хандаж нөгөө хүнийгээ араас нь харахаар гарахад гадаа олон хүмүүс байсан учраас *** надад хандаж зугтаая гэж хэлсэн учраас бид хоёр такси бариад явж байгаад тус таксинаасаа буугаад нэг газарт буугаа хаячхаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Миний бодож байгаагаар *** миний мөнгийг надад өгөхгүйгээр намайг алах, энэ бүх хэргийг надад тохох санаатай байсан байх гэж бодож байна… Би ***-н өгсөн бууг аваад нас барсан хятад хүнийг айлгах гээд буугаа чиглүүлэхэд тэр хүн бууг булаацалдсан, тухайн үед гэнэт гох дарагдсан, нас барсан хятад хүн бид хоёрын хэнийх нь үйлдлээс гох дарагдсан гэдгийг нь би мэдэхгүй байна, хувцсанд орооцолдоод дарагдчихсан ч байж магадгүй… Би хаанаас авсан гэдгийг нь мэдэхгүй байна, анд явна гэж хэлэхээр нь л хамт явсан… Хамт явсан монгол хүний хаягийг нь мэдэхгүй. Би ШУЙ*** гэх нэртэй *** дугаар ашиглаж байсан, монгол ашигласан банкны данс байхгүй, ажил эрхэлж байгаагүй… Хамт явсан 2 монгол хүн хоёулаа нас барсан хятад хүн болон амьд үлдсэн хятад хүний цээж, нуруу орчимд нь цохиж байсан. Яг хэн нь хэдэн удаа юугаар, хаана нь цохисон гэдгийг одоо санахгүй байна… *** дуудсан учраас ирсэн, аяллын визээр ирсэн… *** чиний мөнгийг авсан хүн гэж хэлсэн… ***-рүү би юань шилжүүлээд оронд нь монгол мөнгө авч хоол унд авдаг байсан. *** миний амьдарч байсан байрыг чиний мөнгөөр авсан гэж хэлсэн учраас би өөрийнхөө байранд амьдарч байна гэж бодсон… Хоёр хятад хүнийг онгоцны буудалд хүргэж өгье гэж хэлээд хөдөлсөн, би хүргэж өгөхөөр л явж байна гэж бодсон… Надтай талийгаач маргалдаж байхдаа ээжийгээ өвчинтэй талаар хэлэхээр нь би түүнд хандаж чи энд байхын оронд өвчтэй ээжийгээ очиж асар, надад өрийн бичиг хийж өгчхөөд л яв гэж хэлэхэд нас барсан хятад хүн өөдөөс би явахгүй, миний ээж нас барах юм бол та нар л алсан шүү гэж хэлсэн… Надад бүх баримт байгаа, би нийт 20,500,000 юань зээлүүлсэн… Өрийн бичиг бичиж өгөхдөө 5 сарын дотор буцааж өгнө гэж хэлсэн… Надад ямар нэг гэрчилгээ ***улаагүй, эхнэрийнхээ нэр дээр авсан гэж хэлсэн. Эхнэрийг нь Э*** гэдэг байсан… ***-д зээлүүлсэн мөнгийг 60 орчим хувь нь миний мөнгө, бусад мөнгөнүүд өөр хүмүүсийн мөнгө юм аа, тус хүмүүс надаас мөнгөө нэхээд маш дарамттай хэцүү байсан… Хоригдож байхдаа нэг удаа тааралдсан, тухайн үед *** бүх хэргээ чи өөрөө даагаад гарах юм бол би гараад чиний бүх мөнгийг буцааж өгч чадна гэж хэлсэн. Тэрийг нь би зөвшөөрөөгүй… Даралт их байна, тулай өвчин маань хөдлөөд зовуурьтай байна. .. Монгол Улсад ирснээс хойш уудаг байсан эм байхгүй, хятадад байхдаа тайвшруулах эм, тулаа өвчний эм уудаг байсан…” гэх мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 182-187 дахь тал),
түүний дахин 2025 оны 04-р сарын 07-ны өдөр өгсөн “…Бид нар амьд үлдсэн хохирогчийг миний түрээслэн амьдарч байсан гэр рүү дагуулан Төв аймгаас ирэх үед би түүний гар утсыг аваад Хятад явуулж өгөхөөр билет захиалж өгөх гэж байхад Лиү*** надтай санал нийлээгүй маргалдсан. Мөн хохирогч нарыг хэрэг болох үед Төв аймаг руу авч явж байх замд намайг унтаж байхад Лиү*** машинаа зогсоогоод намайг дагуулаад машинаас буусан. Тухайн үед надад "За хоёулаа энэ хоёр хүнийг сүрдүүлж байгаад мөнгө авна шүү, чи сайн сүрдүүлээд өгөөрэй” гэх зүйл хэлж байсныг дурдмаар байна. Лиү***тэй хамт хэрэг болохоос өмнө 2024 оны 07 дугаар сард би Улаанбаатарт байхдаа Замын-Үдэд байдаг юм уу, Эрээнд байдаг хятад хүнээр Хятадад байдаг хүнээр гүйлгээ хийлгүүлсэн. Лиү*** мөнгө авсныхаа дараа нь буюу 2024 оны 07 дугаар сард надад өөрт нь өгсөн мөнгөөр 2 байшин, 2 үйлчилгээний талбай, 1 хар өнгийн бенз Эс 500, Ланд крузер загварын 2 тээврийн хэрэгсэл худалдаж авсан, тус хөрөнгүүдийг Э***ын нэр дээр шилжүүлсэн гэж хэлсэн. Тус хөрөнгүүдийг хамгаалах шаардлагатай байна. Э*** гэх Лиү***тэй хамт явдаг хүүхэн өөртөө авахаар шүүхдээд байна гэсэн. Бусад зүйлсийг буюу болсон үйл явдлыг би өмнөх мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй ярьсан байгаа… Одоогоор цээжээр мэдэхгүй байна. Өмнөх мэдүүлэг дээрээ дурдсан байгаа. Өмгөөлөгчөөрөө дамжуулж дэлгэрэнгүй байдлаар хүсэлтэд дурдаж өгнө… Би тэр хоёр хүнд буюу хохирогч нарт миний мөнгө байгаа гэж бодоод гэмт хэрэгт оролцсон. Хэрэг болох үед Лиү***д би "Чи яагаад энэ хүмүүст миний мөнгийг өгсөн юм бэ" гэж асуухад тэрээр "Би чиний мөнгийг өгөөд залилуулчихлаа, одоо сүрдүүлж мөнгө авахаас өөр аргагүй боллоо" гэх зүйл хэлсэн...” гэх мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал),
27. Шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 77-83, 85-92, 93-97, 98-100 дахь тал),
28. Ланд-Крузер загварын *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 131-135, 136-157 дахь тал),
29. Ланд-Крузер загварын *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 158-166 дахь тал),
30. Хятад хоолны газраас хуулбарлан авсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Дүрс бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 57 минут 10 секундэд А.Тэ*** (хар өнгийн малгай, цэнхэр өнгийн дээл, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн), А.Да*** (хар өнгийн дээл, хар өнгийн гутал өмссөн, хар өнгийн нүдний шил зүүсэн, хар өнгийн нэг үүргэвчтэй цүнх үүрсэн), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *** (хар өнгийн ханцуйтай, малгайтай, саарал өнгийн куртик, ногоон эрээн өнгийн өмд, шаргал өнгийн түрийтэй гутал өмссөн), *** (хар өнгийн куртик, хар өнгийн өмд, шаргал өнгийн түрийтэй гутал өмсөн, нүдний шил зүүсэн), *** (цайвар саарал өнгийн куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар саарал өнгийн гутал өмссөн, нүдний шил зүүсэн), *** (цайвар цагаан өнгийн куртик, хар өнгийн өмд, шаргал өнгийн гутал өмссөн, нүдний шил зүүсэн) нар хятад хоолны газарт гаднаас орж ирээд камерт харагдах өнцгийн зүүн гар талын булангийн ширээний хажууд очиход А.Да***, ***, *** нар сандал дээр суув, 11 цаг 57 минут 36 секундэд А.Тэ*** үүд рүү алхаад камерын харагдах өнцгөөс гарав… 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 58 минут 03 секундэд *** тэк дээр ирж зогсоод хоолны газрын ажилтан эрэгтэй хүнтэй юм яриад зогсож байхад, *** цаанаас нь ирж хамт захилга өгч байв… 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 00 минут 22 секундэд ***, *** нар тэкний хажуу талд юм яриад зогсож байв, 12 цаг 01 минут 14 секундэд *** цааш алхаж явахад *** сандал дээр суугаад утсаар яриад үлдэв… 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 01 минут 30 секундэд *** нь А.Да***, ***, *** нарын сууж байсан ширээний хажуу талд очиж зогсоод ***, *** нар руу гараараа заагаад юм яриад зогсов, 12 цаг 02 минут 37 секундэд *** нь ***-ын нүүр рүү баруун гараараа 1 удаа цохив, 12 цаг 03 минут 53 секундэд *** нь ***-ын нүүр рүү зүүн гараараа 1 удаа цохиж заамдан, дахин баруун гараараа нүүр рүү нь 1 удаа цохиод түүнийг гараараа боож аваад зууралдаж баруун гараараа дахин цохих үйлдэл хийв… 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 04 минут 16 секундэд хоолны газрын хүн (хар өнгийн фудболк, цэнхэр өнгийн жинсэн өмд, шаргал өнгийн гутал өмссөн, эрэгтэй хүн) ***-ийн хажуу талд ирж юм хэлэхэд *** сандал дээрээсээ босоод А.Да***, ***, ***, *** нарын сууж байсан ширээ рүү алхаад очив. 12 цаг 04 минут 54 секундэд *** нь ***-ын нуруу орчимд нь баруун гараараа 1 удаа цохив, тухайн үед А.Тэ*** үүдний хэсгээс алхаж орж ирэв… ***, *** нар ширээний наад талд байрлуулсан сандал дээр, А.Тэ*** наад талд байрлуулсан ширээний сандар дээр суув, тухайн үед *** баруун гараараа нүдээ дараад, арчиж байв… 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 55 минут 15 секундэд А.Да***, А.Тэ***, ***, ***, ***, *** нар хоолны газраас гарч байв…” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 169-172 дахь тал),
31. “*** хотхон” хуулбарлан авсан хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн “...НЭГ. Коридорын хэсгийг ***улсан хяналтын камерын бичлэг: Дүрс бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 00 цаг 44 минут 05 секундэд камерын өнцгийн зүүн гар талын хамгийн наад захын хаалга гадагш онгойход А.Тэ*** (хар өнгийн малгай, цэнхэр өнгийн дээл, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн, маск зүүсэн, ногоон өнгийн үүргэвчтэй цүнх үүрсэн), А.Да*** (хар өнгийн дээл, хар өнгийн гутал өмссөн, хар өнгийн нүдний шил, цагаан өнгийн маск зүүсэн, ногоон эрээн өнгийн куртик барьсан), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *** (хар өнгийн куртик, хар өнгийн өмд, шаргал өнгийн түрийтэй гутал, ногоон өнгийн малгай өмсөн, нүдний шил зүүсэн, 2 гартаа савтай ус, цайван өнгийн ууттай зүйл барьсан), *** (хар өнгийн ханцуйтай, малгайтай, саарал өнгийн куртик, ногоон эрээн өнгийн өмд, шаргал өнгийн түрийтэй гутал өмссөн, гартаа ногоон эрээн өнгийн куртик, 2 үүргэвчтэй ногоон өнгийн цүнх барьсан) нар гарч ирэв. *** хамгийн сүүлд гарч ирээд гэрийн хаалгыг түлхүүрээр түгжив… Бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг 58 минут 22 секундэд ***, *** нар коридорт ирэхэд *** камерын өнцгийн зүүн гар талын хамгийн наад захын хаалга руу түлхүүр хийж онгойлгон дотогш оров. 22 цаг 09 минут 37 секундэд *** хаалгыг онгойлгон гарч ирээд гадна талаас нь түлхүүрээр түгжив… Бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цаг 42 минут 48 секундэд ***, *** нар камерын өнцгийн зүүн гар талын хамгийн наад захын хаалганы үүдэнд ирэхэд *** хаалгыг түлхүүрээр нээж дотогш оров. 23 цаг 34 минут 16 секундэд ***, ***, *** нар хаалгаар гарч ирэхэд *** гэрийн хаалгыг түлхүүрээр түгжив, 23 цаг 43 минут 10 секундэд *** цагдаагийн алба хаагч нартай хамт ирж камерын өнцгийн зүүн гар талын хамгийн наад захын хаалгыг түлхүүрээр нээж онгойлгов… Лифт рүү харсан камерын бичлэг: Дүрс бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 00 цаг 44 минут 15 секундэд А.Да***, А.Тэ***, ***, *** нар лифтний хажуу талд ирж лифтэнд сууж байв… Бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг 58 минут 13 секундэд ***, *** нар лифтнээс буугаад алхаж байв. 22 цаг 09 минут 45 секундэд *** лифтэнд суув… Бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цаг 42 минут 36 секундэд ***, *** нар лифтнээс буугаад алхаж байв. 23 цаг 34 минут 44 секундэд ***, ***, *** нар лифтэнд суув… Бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 23 цаг 42 минут 57 секундэд *** цагдаагийн алба хаагч нартай хамт лифтнээс буув…Гражийн камерын бичлэг: Дүрс бичлэгийн цагаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 00 цаг 44 минут 26 секундэд А.Да***, А.Тэ***, ***, *** нар граж дотор алхаж байв, 01 цаг 18 минут 14 секундэд ****** улсын дугаартай, хар өнгөтэй тээврийн хэрэгсэл хөдлөөд явж байв…” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 174-177 дахь тал),
32. Шүүгдэгч А.Тэ***ийн 2024 оны 12-р сарын 05-ны өдөр өгсөн “...гэртээ орохдоо дээлээ хогийн саванд хийсэн...” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 197-200 дахь тал),
33. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао***-аар түүнийг болон амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван***-ийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцаалж, зодож, айлган сүрдүүлж мөнгө нэхсэн, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван***-ийг будаж алсан этгээдүүдийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 201-212 дахь тал),
34. Гэрч Зөү***-ийн IQOO Neo 5s загварын гар утсанд үзлэг хийсэн “...гэрч Зөү*** (***)-ийн гар утас нь хар өнгөтэй, саарал өнгийн кэйстэй 1000 Neo 5ѕ загварын гар утас байна. Түүний гар утсанд хохирогч Зао***г болон амь хохирогч Ван*** нартай ви чатаар харьцсан мэдээлэл байгаа гэсэн тул түүний ви чат хаяг руу орж тус мэдээллийг үзлэгээр бэхжүүлэн авахаар болов… Гэрч Зөү*** (***)-ийн ви чат хаяг нь нүдний шилтэй, өөрийнх нь нүүрний зурагтай z*** бүртгэлийн дугаартай, Зао***г-ийн ви чат хаяг нь улаан өнгийн дэвсгэр дээр хятад бичигтэй зурагтай *** гэсэн дугаартай, Ван***ы ви чат хаяг нь лаа барьсан бага насны хүүхдийн зурагтай jose375019024 дугаартай байх бөгөөд гэрчийн хохирогч нартай барьцаалагдсан тухай мэдсэн үеэс хойших чатыг... скрийн шот зургаар хуулбарлан авлаа...” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дахь тал),
35. Гэрч Э.Э***ын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 220-230, 2 дугаар хавтаст хэргийн дахь тал),
36. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван***-ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн дахь 231-238 дахь тал),
37. Шүүгдэгч А.Тэ***ийн гар утсан үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 239-245 дахь тал),
38. Шүүгдэгч Шүй***-ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 246-2 дугаар хавтаст хэргийн 16, 18-22 дахь тал),
39. Лиү***, Шүй*** нарын ярианы бичлэгийн орчуулга (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал),
40. Шүүгдэгч Лиү***-ий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 23-85 дахь тал),
41. Шүүгдэгч А.Да***ийн гар утсан үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 86-92 дахь тал),
42. Цогцост үзлэг хийсэн “...Үзлэгээр тогтоогдсон байдал: Цогцос нь дээш харсан байдалтай хоёр гарыг толгойн дээгүүр тохойн хэсгээр хагас дугуйруулсан, хоёр гарын бугуй хэсэгт металл гавтай, дээгүүрээ цагаан өнгийн куртик, доогуураа хар өнгийн өмд, хөлдөө шаргал өнгийн гуталтай байлаа. Цогцсын хувцсанд гараар тэмтрэх байдлаар үзлэгийг явуулав. Цогцсын дээгүүрээ өмссөн цагаан өнгийн куртикний урд энгэр хэсэгт мажлаганаас дээш 33 см, дээд захны дээд ирмэгээс доош 32,5 см, баруун хажуу оёдлоос зүүн тийш 25 см, цахилгаан товч хэсэгт 0,7х0,6 мм хэмжээ бүхий гэмтэлтэй байлаа. Уг куртикний баруун урд халааснаас цэнхэр өнгийн Хятад бичиглэл бүхий задалсан тамхийг 1, 2, гадуур өмссөн хар өнгийн өмдний баруун урд халааснаас задлаагүй бүтэн 3 ширхэг тамхийг 3, 4, 5 мөн өмдний зүүн урд халааснаас задлаагүй бүтэн 2 хайрцаг тамхи байсныг 6, 7 гэж дугаарлан хураан авав. Хувцасны халаасан өөр эд зүйл байгаагүй, цогцсын хоёр гаранд байсан металл гавыг тусгай түлхүүрээр тайлж баруун, зүүн гарын арван хурууны хээний дардсыг хар өнгийн тос ашиглан бэхжүүлж, гарын арван хурууны хумснаас дээж авч хаяглан, баруун, зүүн гараас зориулалтын “ALCOHOL SWAB" гЭСЭН бичиглэл бүхий хаяг савлагаатай зориулалтын арчдас авах зүйлээр арчдас авч хаягласан 2 ширхэг цаасан дугтуйд хийж тус тус хураан авав. Цогцсын хувцсыг шүүх эмнэлгийн туслах ажилтнаар тайлуулан гэрэл зургаар бэхжүүлж тус тусад нь битүүмжлэн хураан авав. Цогцсын хувцсыг тайлж үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад: 167 см урттай, 77 кг жинтэй, толгойдоо 2,5 см урт хар, хоёр талын чамархай хэсгээрээ бага зэргийн буурал орсон халимаг хэлбэрийн шингэн үстэй, сахалгүй, биеийн галбир зөв, эрхтэн бүтэн, 32 настай гэх эрэгтэй хүний цогцос байлаа. Цогцос хөрсөн, хөшилт тавигдаж эхэлсэн, эрүү, хүзүү, дээд мөчдийн хуруунуудаар хөшиж суларсан, тохой, төнх, өвдөгний үеэр хөшилттэй хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбөр ягаан өнгөөр тод үүссэн, дарахад цайрахгүй. Хоёр нүдний зовхи аниастай, Зовхины салст цайвар ягаан, эвэрлэг тунгалаг, хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, тэмтрэхэд хамар болон нүүрний яснууд бүтэн. Ам хагас ангайсан, буйл завжны салт цайвар, үзэгдэх шүд бүрэн. Духны зүүн хэсэгт 2,5х2,5 см хэмжээтэй, баруун нүдний доод галд 6х2 см, зүүн нүдний доод талд 3,5х1 см, зүүн нүдний гадна булангаас доош хамрын төвгөрийн гадна доод хэсэг хүртэл 7,5х4 см, амны зүүн талд хацарт 4,5х1 см, баруун шууны ар доод хэсэгт бугуйд 4,3х3,3 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн, дагзны төвгөрт 8х0,5 см хэмжээтэй зулгаралттай, уг зулгаралтаас цус гарч дагз хэсгийн үсийг бохирлосон. Зүүн буглаганы урд дээд хэсэгт 4,5х2 см хөх өнгийн бүдгэрч буй цус хуралттай, баруун бугуйн цус хуралтын голд 0,3х0,2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. баруун шилбэний урд дээд хэсэгт 19х14см бүдгэрч арилж буй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай ба цус хуралтын өвдөгний доор 4,7х2 см, 0,4х0,2 см хүрэн улаан өнгийн зах ирмэг хонхойж эдгэрч эхэлсэн зулгаралттай. Зүүн өвдөгний дээр 0,5х0,3 см хэмжээтэй улаан ягаан өнгийн зулгаралттай, баруун нүдний доод цус хуралтад 1,5х0,3 см, амны зүүн дээд хэсэгт 1,4х0,8 см, баруун бугуйн дотор эрхий хуруу талд 0,6х0,4 см, 0,8х0,4 см улаан өнгийн зулгаралттай. Баруун бугуйн эрхий хуруу талд 1,4 см урт зах ирмэг жигд өнгөц зүссэн шархтай. Хүзүүнд баруун жолоо булчингийн зүүн жолоо булчингийн урд хэсэг хүртэл 21х7 см талбайд сүлжмэл утасны хээ бүхий хүрэн улаан өнгийн цус хуралттай. Уг цус хуралтын доод талаар арьс хөхөлбөр өнгөтэй болсон. Аюулхайн дээд хэсэгт 0,7х0,5 см хэмжээтэй зах ирмэг нь улаан ягаан өнгийн 0,2см хэмжээтэй зулгаралт үүсгэсэн, зууван дугуй хэлбэрийн шархтай. Цогцсыг эргүүлэхэд сээрний 12, бүсэлхийн нэгдүгээр нугалам орчимд 1,3х0,7см гурвалжиндуу хэлбэрийн зах ирмэгээрээ салбарласан шархтай. Шархыг шалгаж үзэхэд цус ихээр гарна. Цогцсын нүүр мөчдийн судасны зураглал тодорч ялзарч эхэлсэн. Содон шинж тэмдэг: Цээжний зүүн дээд хэсэгт шувууны дүрслэл бүхий шивээстэй...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн 40-48 дахь тал),
43. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан “...1. Амь хохирогч Ван***ы цогцост аюулхайн дээд зүүн хэсэг дэх хошуут сумны орсон шарх, элэгний зүүн дэлбэн, 12 хуруу гэдэсний толгой хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн арын өөхөн эслэгийн цус хуралт, бүсэлхийн 2 болон 1, 3-р нугалмын хугарал, нугасны тасрал, нуруу бүсэлхийн хэсэг дэх бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хошуут сумны гарсан шарх, духны зүүн хэсэг, баруун, зүүн нүдний доод тал, зүүн нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн хацар, баруун шууны ар доод хэсэг, бугуйнд цус хуралт, баруун нүдний доод хэсэг, зүүн хацар, баруун бугуй, дагзны төвгөрт зулгаралт, хүзүүнд баруун жолоо булчингийн хэсгээс зүүн жолоо булчингийн урд хэсэг хүрсэн цус хуралт, баруун бугуйн эрхий хуруу талд зүсэгдсэн шарх, хоёр талын бугуйд дарагдлын ором, зүүн өвдөгний дээр, баруун бугуйн дотор эрхий хуруу талд зулгаралт, зүүн бугалгын урд дээд хэсэг, баруун шилбэний урд дээд хэсэгт цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсэг, баруун өвдөгний доор зулгаралт, духны дунд хэсэг, баруун хөмсөгний дотор үзүүр, хамрын уг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс аюулхайн дээд зүүн хэсэг дэх хошуут сумны орсон шарх, элэгний зүүн дэлбэн, 12 хуруу гэдэсний толгой хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн арын өөхөн эслэгийн цус хуралт, бүсэлхийн 2 болон 1, 3-р нугалмын хугарал, нугасны тасрал, нуруу бүсэлхийн хэсэг дэх бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хошуут сумны гарсан шарх нь дунд калибрын бууны ойрын зайн буудалт, хошуут сумны үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдээс галт зэвсгийн гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14 болон 4.1.7, 4.1.8, 4.1.9-т зааснаар хохирлын хүнд зэрэг, духны зүүн хэсэг, баруун, зүүн нүдний доод тал, зүүн нүдний гадна булан, хацрын төвгөр, зүүн хацрын цус хуралт, баруун нүдний доод хэсэг, зүүн хацрын зулгаралт болон хүзүү, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, баруун бугуйн зүсэгдсэн шарх нь 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэлд 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Зүүн бугалгын урд дээд хэсэг, баруун шилбэний урд дээд хэсгийн цус хуралт, хэвлийн зүүн хажуу хэсэг, баруун өвдөгний доод хэсгийн зулгаралт нь 2-5 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 5. Духны дунд хэсэг, баруун хөмсөгний дотор үзүүр, хамрын уг хэсгийн хүрэн шаргал өнгийн зулгаралтууд нь нас барсны дараа үүссэн гэмтэл байх бөгөөд бусад гэмтэл амь хохирогчийг амьд үед нь үүссэн байна. 6. Амь хохирогчийн биеийн гадна хэсгийн цус хуралт, зулгаралтууд нь биеэ хамгаалан тэмцэлдсэн үед үүсэж болно. 7. 2024.12.06-ны өдрийн 15 цаг 30 минутын цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 48-72 цаг орчим болсон байх бөгөөд цогцос хөлдөөд гэссэн учир хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 8. Амь хохирогч нь галт зэвсгийн гэмтэл буюу аюулхайн дээд зүүн хэсэг дэх хошуут сумны орсон шарх, элэгний зүүн дэлбэн, 12 хуруу гэдэсний толгой хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, гол судасны тасрал, хэвлийн хөндийн цусан хураа, хэвлийн гялтангийн арын өөхөн эслэгийн цус хуралт, бүсэлхийн 2 болон 1, 3-р нугалмын хугарал, нугасны тасрал, нуруу бүсэлхийн хэсэг дэх бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хошуут сумны гарсан шарх гэмтлийн улмаас гадуур болон дотуур цочмог цус алдаж нас баржээ. 9. Амь хохирогчийг нас барсны дараа цогцсын байрлалыг өөрчилсөн гэх шинж тэмдэг тогтоогдохгүй байна. 10. Амь хохирогч буудуулсан даруйдаа богино хугацаанд нас барсан байна. 11. Амь хохирогчийн хоёр гарт гавтай байсан ба хүзүүний цус хуралт нь хүзүүг боосон, шахсан үед үүссэн байхаар байна. 12. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цус, ходоодны шингэн, шээсэнд, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис шээсэнд илрээгүй байна...” гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (3 дугаар хавтаст хэргийн 55-56, 63-68 дахь тал),
44. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Амарсайхан, Х.Ху*** нарын гаргасан “1. Дээрх гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (паспортын дугаар ***)-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвал, уй гашуугийн шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 2. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх уу, байнгын уу гэдэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм хамт олны дэмжлэг, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах зэргээс хамаарна…” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 76-79 дэх тал),
45. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шинжээч эмч Б.Долгормаагийн гаргасан “…1. Зао***-н биед баруун 10-р хавирганы далд хугарал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалаг, нуруу, ууц, хэвлий, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зүүн хацрын төвгөр, баруун, зүүн бугуй, баруун сарвуунд зулгаралт, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 88-89 дэх тал),
46. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Амарсайхан, Ц.Долгорсүрэн нарын гаргасан “1. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Бүгд найрамдах Хятад Ард улсын иргэн ЗАО*** (паспортын дугаар ***)-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 2. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршиг нь түр зуурын эсвэл байнгын эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна. 3. 4. Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй…” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал),
47. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шинжээч Г.Ганцэцэгийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн 4-н хэсэг модонд цууралт, хугаралт хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр шинээр үүссэн байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 55,5см урттай модны хэсэг нь 33см урттай модны хэсэгтэй, мөн 57,7см урттай модны хэсэг нь 32,5см урттай модны хэсэгтэй нийлж нэг бүхлийг үүсгэж байна. 3. Харин цууралт, хугаралт хэдэн удаагийн үйлчлэлээр, хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 111-112, 113-118 дахь тал),
48. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Э.Мөнхбилэгийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн чулуу нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн чулуунаас цус илэрсэн. 3. Шинжилгээний үр дүнгээр чулуунаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ван***ы ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 138-140 дэх тал),
49. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Э.Мөнхбилэгийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн тамхины ишнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн тамхины ишнээс шүлс илэрсэн. 3. Шинжилгээний үр дүнгээр "1", "2" дугаартай тамхины ишнүүд дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Шүй***ий ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 4. 4" дугаартай тамхины ишнээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Лиү***ий ДНХ- ийн тогтоцтой тохирч байна. 5. "7" дугаартай тамхины ишнээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Зао***ий ДНХ- ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт болон хүснэгт (3 дугаар хавтаст хэргийн 149-150, 153-154 дэх тал),
50. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Гүнчинлхамын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн №3, 4, 5 дугаартай тамхины иш, №6 дугаартай "Esse" гэх шошготой тамхины хайрцаг, цагаан өнгийн салфетка, №7 дугаартай "V" гэх шошготой хуванцар сав нь шинжилгээнд тэнцэнэ. №7 дугаартай "V" гэх шошготой хуванцар сав доторх шингэн, тамхины иш 7 ширхэг нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. №6 дугаартай "Esse" гэх шошготой тамхины хайрцгийн дотор тал, цагаан өнгийн салфетка дээр дээр хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. 3. №3, 4, 5 дугаартай тамхины иш, №7 дугаартай “V” гэх шошготой хуванцар савны дотор талын амсар дээр шүлс илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. 4. Тамхины хайрцаг дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн салфетка дээрх цус, №3, 4, 5 дугаартай тамхины иш, №7 дугаартай "V" гэх шошготой хуванцар сав дээрх шүлсний ДНХ-ийн тогтцыг тогтоов. 6. №4, 5 дугаартай тамхины иш дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой No345 дугаартай дүгнэлтэд дурдсан Wang Yaling-н ДНХ-ийн тогтоц тохирч байна. 7. №3 дугаартай тамхины иш дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой №353 дугаартай дүгнэлтэд дурдсан ***-н ДНХ-ийн тогтоц тохирч байна. Цагаан өнгийн салфетка дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой №356 дугаартай дүгнэлтэд дурдсан А.Тэ***ийн ДНХ-ийн тогтоц тохирч байна. 9. №7 дугаартай “V” гэх шошготой хуванцар сав дээрх нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой №355 дугаартай дүгнэлтэд дурдсан А.Да***ийн ДНХ-ийн тогтоц тохирч байна.” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 163-165 дахь тал),
51. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээч Б.Гарьдын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гол төмрийн ю1950 дугаартай галт зэвсэг болон, №2 гэж дугаарласан гол төмрийн *** дугаартай галт зэвсгүүд болон №10 дугаартай сумны хонгио, яллагдагч Лиү, Лиү-ээс хураан авсан 1,2,7,9 дугаартай сумны хонгио тус бүрээс дарь тортгийн үлдэц элементүүд илэрч байна. Харин №3 гэж дугаарласан сумтай магазинаас дарь тортгийн үлдэц элементүүд илрэхгүй байна.” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 178-181 дэх тал),
52. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шинжээч З.Мөнх-Эрдэнийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгүүд, сумнууд болон хонгионууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буунууд нь хайрцаг анги *** гэсэн дугаартай, замаг 045 гэсэн дугаартай буу нь 1993 онд Оросын холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай Сайга загварын карабин галт зэвсэг, гол төмөр Ю195 дугаартай, замаг Ю1950 дугаартай буу нь Оросын Холбооны улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ИЖ-58 загварын бянтгүй гөлгөр гол төмөртэй бууны гол төмрийн амсар хэсгээс тайрсан гар хийцийн галт зэвсэг байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хайрцаг анги *** гэсэн дугаартай, замаг 045 гэсэн дугаартай Сайга загварын галт зэвсгийн эд ангиуд дээрх дугаарыг арилгаж өөрчлөөгүй байна. Гол төмөр Ю195 дугаартай, замаг Ю1950 дугаартай ИЖ-58 загварын гар хийцийн галт зэвсгийн гол төмрийн дугаар нь эдэлгээний явцад элэгдэж арилсан байх боломжтой. 4. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг болон гар хийцийн галт зэвсгүүдээр буудлага үйлдэх боломжтой. 5. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. 6. Шинжилгээнд ирүүлсэн 3, 4, 5, 6, 8, 10 дугаартай гялгар уутанд байх 6 ширхэг сумнууд нь 16х70-ийн калибртай бянтгүй гөлгөр гол төмөртэй галт зэвсгээр, 11 гэж дугаарласан гялгар уутанд байх 1 ширхэг сум нь 9mm P.A калибрын тусгай хэрэгслээр, 11, 12, 18 дугаартай гялгар уутанд байх 3 ширхэг сум болон хүхээгт хийж ирүүлсэн 5 ширхэг сум нь 7.62х39мм-ийн калибртай галт зэвсгээр буудлага үйлдэх зориулалттай. 7. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 7, 9 гэж дугаарласан гялгар уутанд байх 4 ширхэг хонгио нь Бүгд Найрамдах Чех улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 16х70мм-ийн калибртай бянтгүй гөлгөр гол төмөртэй галт зэвсэгт зориулагдсан сумны хонгионууд, 10 гэж дугаарласан гялгар уутанд байх 1 ширхэг хонгио нь Оросын Холбооны улсын Тулагийн зэвсгийн үйлдвэрт иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай галт зэвсгийн сумны хонгио байна. 8. Шинжилгээнд ирүүлсэн 10 гэж дугаарласан 1 ширхэг хонгио нь хайрцаг анги *** гэсэн дугаартай, замаг 045 гэсэн дугаартай Сайга загварын галт зэвгээр буудагдсан байна. Бусад 1, 2, 7, 9 гэж дугаарласан гялгар уутанд байх 4 ширхэг хонгио нь уг галт зэвсгүүдээр буудагдаагүй. 9. Шинжилгээнд ирүүлсэн дотроо 5 ширхэг сум бүхий хүхээг нь Сайга загварын галт зэвсгийнх бөгөөд 10 ширхэг сумны багтаамжтай. 10. Шинжилгээнд ирүүлсэн хүхээгт байх 5 ширхэг сум нь Оросын Холбооны улсын Тулагийн зэвсгийн үйлдвэрт иргэний зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39мм-ийн калибртай сумнууд байна. Уг сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. 11. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 7, 9, 10 гэж дугаарласан гялгар уутанд байх хонгионууд нь АБИС-АРСЕНАЛ системд бүртгэгдсэн хонгионуудтай тохирохгүй байна.” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 192-198, 199-208 дахь тал),
53. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Мөнх-Одын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн буу нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад иргэний (биеэ хамгаалах) зориулалттай үйлдвэрлэгдсэн 9mm Р.А калибртай дуу чимээ, нулимс асгаруулж, амьсгал боогдуулах үйлчилгээ бүхий химийн бодисоор цэнэглэгдсэн сумаар буудлага үйлдэх зориулалттай, гадаад хэлбэр, хийцийн хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн ME 9 mod. Pага загварын гар буу байна. Уг буу нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарна. 3. Шинжилгээнд ирүүлсэн гар бууны дугаар, үйлдвэрийн тэмдэг тэмдэглэгээг өөрчлөөгүй байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн гар буугаар буудлага үйлдэх боломжтой. 5. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь Итали улсын Fiocchi үйлдвэрт иргэний (биеэ хамгаалах) зориулалттай үйлдвэрлэгдсэн 9mm Р.А.К-ийн калибртай сумны буудлагад хэрэглэгдсэн хонгио байна. 6. Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн хонгио нь их биеийн *** дугаартай ME 9 mod. Paга загварын гар буугаар буудагдсан байна.” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 218-221, 222-227 дахь тал),
54. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Гарьдын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гол төмрийн ю 1950 дугаартай галт зэвсэг болон, No2 гэж дугаарласан гол төмрийн *** дугаартай галт зэвсгүүд болон №10 дугаартай сумны хонгио, яллагдагч Лиү***-ээс хураан авсан 1,2,7,9 дугаартай сумны хонгио тус бүрээс дарь тортгийн үлдэц элементүүд илэрч байна. Харин №3 гэж дугаарласан сумтай магазинаас дарь тортгийн үлдэц элементүүд илрэхгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн No1 гэж дугаарласан гол төмрийн ю1950 дугаартай галт зэвсэг болон No2 гэж дугаарласан гол төмрийн *** дугаартай галт зэвсгээр буудлага үйлдсэн байна.” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 238-239, 240-241 дэх тал),
55. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Гарьдын гаргасан “Шинжилгээнд ирүүлсэн *** дугаартай ME 9 MOD Para тусгай хэрэгслийн буугаар буудлага үйлдсэн байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 01-02 дахь тал),
56. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Баясгалангийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ван*** (***), хохирогч Зао*** (***), яллагдагч Шүй*** (***), Лиү*** (***), А.Да*** (***), А.Тэ*** (***) нарын гарын хээний дардаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай "ИЖ-58" маркийн буу, №2 дугаартай "Сайга" маркийн буу, №3 дугаартай 5 ширхэг сум, магазинаас гарын мөр илрээгүй болно. 3. Яллагдагч Лиү*** (***)-ы баруун гарын долоовор хурууны хээний дардас, А.Да***ийн баруун, зүүн гарын долоовор хурууны хээний дардас, А.Тэ***ийн баруун гарын алганы дардас нь санд "2025-5001-ТӨВ" /*** *** улсын дугаартай Land Criuser автомашинд хийсэн үзлэг/ дугаарт бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирч байна 4. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ван*** (***), хохирогч Зао*** (***), яллагдагч Шүй*** (***), Лиү*** (***), А.Да*** (***), А.Тэ*** (***) нарын гарын хээний дардаснууд санд бүртгэгдээгүй байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 11-14, 15-37 дахь тал),
57. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээч Э.Ариунсанаагийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан "6" дугаартай тамхины хайрцаг, "3" дугаартай шаргал өнгийн цаас, тунгалаг уутны хэсэг зэргийг биет байдлаар ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан "6" дугаартай тамхины хайрцаг, "3" дугаартай шаргал өнгийн цаас, тунгалаг уутны хэсэг зэргээс гарын мөр илрээгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын элгийн явцад хураан авсан "6" дугаартай тамхины хайрцаг, “3” дугаартай шаргал өнгийн цаас, тунгалаг уутны хэсэг зэргээс гарын мөр илрээгүй тул харьцуулах боломжгүй байна. 4. Гарын хээний нэгдсэн санд Шүй*** (***) гэх нэрээр *** дугаараар 1 удаа, Лиү*** (***) (***) гэх нэрээр *** дугаараар 1 удаа, А***ийн Да*** гэх нэрээр *** дугаараар 1 удаа, А***гийн Тэ*** гэх нэрээр *** дугаараар 1 удаа, Зао*** (***) гэх нэрээр *** дугаараар 1 удаа", Ван*** (***)-гэх нэрээр "***" дугаараар 1 удаа тус тус бүртгэлтэй байна. 5. Гарын хээний нэгдсэн санд *** дугаараар санд бүртгэгдсэн БНХАУ-ын иргэн Лиү*** (***)-ний баруун гарын долоовор хурууны хээтэй "***" кодтой №3 дугаартай гарын мөр, зүүн гарын долоовор хурууны хээтэй "***" кодтой №8 дугаартай гарын мөр тус тус тохирч байна. Гарын хээний нэгдсэн санд *** дугаараар санд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн А***ийн Да***ийн зүүн гарын долоовор хурууны хээтэй "***" кодтой №5 дугаартай гарын мөр, баруун гарын долоовор хурууны хээтэй "***” кодтой №13 дугаартай гарын мөр тус тус тохирч байна. Гарын хээний нэгдсэн санд *** дугаараар санд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн А***гийн Тэ***ийн баруун гарын алганы хээтэй "***” кодтой №3 дугаартай гарын мөр тохирч байна..” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 46-49, 50-62 дахь тал),
58. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээч Э.Нарантунгалагийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг гарын дардас санд *** дугаарт Лиү*** /ЛИҮ***/ нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна. 3. Шинжилгээнд тэнцсэн 3 ширхэг гарын дардас нь нэг хурууны дардас байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 71-72, 73-82 дахь тал),
59. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Баясгалангийн гаргасан “1. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн №4,7,9,13,15,16,17,19,20,21,22,23, 24, 25,26,28,29,30 гэж дугаарласан наалдамхай туузан дахь 18 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №1,2,3,5,6,8,10,11,12,14,18,27 гэж дугаарласан наалдамхай туузан дахь 12 ширхэг гэсэн дугаартай гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэх №17 "зүүн хойд хаалганы гадна талаас" гэж дугаарласан гарын мөр нь яллагдагч А***гийн Тэ***ийн баруун гарын алгаар, №19 "зүүн хойд хаалганы гадна талаас" гэж дугаарласан гарын мөр нь яллагдагч Лиү*** (***)- ий баруун гарын долоовор хуруугаар, №23 "зүүн хойд хаалганы шилний хүрээнээс” гэж дугаарласан гарын мөр нь яллагдагч Лиү*** (***)-ий зүүн гарын долоовор хуруугаар, №20 "зүүн урд хаалганы гадна талаас" гэж дугаарласан гарын мөр нь яллагдагч А***ийн Да***ийн зүүн гарын долоовор хуруугаар, №28 "голын толин дээрээс” гэж дугаарласан гарын мөр нь яллагдагч А***ийн Да***ийн баруун гарын долоовор хуруугаар тус тус дарагдсан байна. 3. Шинжилгээнд тэнцэх №4,7,9, 13, 15, 16, 17, 19,20,21,22,23,24,25,26,28,29,30 гэж дугаарласан наалдамхай туузан дахь 18 ширхэг гарын мөрүүд нь санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 91-94, 95-117 дахь тал),
60. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Баатархүүгийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хүрэм, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн өмд, хөх өнгийн оймс 1 хос, шар өнгийн гутал нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хүрэм, хар өнгийн цамцанд үүссэн 5х5, 3x3, 5x5, 5x5, 10х10мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цооролт байна. Хар өнгийн өмд, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн өмд, хөх өнгийн оймс 1 хос, шар өнгийн гутланд гэмтэл үүсээгүй байна. 3. Тусгай мэдлэгийн хүрээнд мөр судлалын шинжилгээгээр хариулах боломжгүй.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 126-128, 129-131 дахь тал),
61. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Даваанямын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн хувцас, эд зүйлүүд нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн куртикний оролтын мөрнөөс бэхжүүлж авсан арчдас, хар өнгийн цамцны гаралтын мөрнөөс бэхжүүлж авсан арчдас тус бүрээс дарь тортгийн үлдэц элемент илэрч байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 140-141, 142-146 дахь тал),
62. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Гүнчинлхамын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн куртик, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн өмд, хар саарал өнгийн хос оймс, хар өнгийн дотуур өмд, шар өнгийн хос гутал, металл гав, цэнхэр өнгийн хятад бичиглэлтэй 7 ширхэг тамхины хайрцаг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн куртикний дотор талын хойд, урд хормой нэвчсэн улаан хүрэн өнгийн бохирдолтой, хойд талын хормой гадна талд, хар өнгийн цамцны хойд хормой, саарал өнгийн өмдний баруун өвдөг хэсэг, хойд талын дээд хэсэг, хар өнгийн дотуур өмдний хойд хэсгийн дотор талын дээд ирмэг хэсэгт хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Хар өнгийн өмд, хар саарал өнгийн хос оймс шар өнгийн хос гутал, металл гав, цэнхэр өнгийн хятад бичиглэлтэй 7 ширхэг тамхины хайрцаг дээр биологийн ул мөр илрээгүй. 3. Цагаан өнгийн куртик, хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 4. Цагаан өнгийн куртик, хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд дээрх ДНХ-ийн тогтоцтой No345 дугаартай дүгнэлтэд дурдсан Wang Yaling-н ДНХ-ийн тогтоц тохирч байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 155-157, 158-160 дахь тал),
63. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Гал***ын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хар куртикэнд үүссэн 135мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, хар юүдэнтэй цамцанд үүссэн 15х10мм хэмжээтэй гэмтэл нь эдэлгээний явцад үүссэн хуучин цооролт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хар куртикэнд үүссэн ханзралтыг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. 4. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийг ямар цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 170-172, 173-175 дахь тал),
64. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээч Б.Гарьдын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн №7 дугаартай хар өнгийн фудволк, №6 дугаартай хар өнгийн юүдэнтэй цамц, №5 дугаартай хар өнгөтэй куртик, №10 дугаартай хар хөх өнгөтэй саравчтай малгай, №8 дугаартай саарал өнгөтэй дотуур өмд, №9 дугаартай эрээн өнгөтэй өмд, №11 дугаартай цагаан өнгөтэй хос оймс 2 ширхэг гэх хувцаснууд нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудаас дарь тортгийн үлдэц элементүүд илрэхгүй байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 184-185, 186-189 дэх тал),
65. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шинжээч Б.Гарьдын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай саарал өнгөтэй куртик, №2 дугаартай хар өнгийн малгайтай цамц, №3 дугаартай цайвар өнгийн фудволк, №4 дугаартай саарал өнгийн биен тамирын өмд, №26 дугаартай хар өнгөтэй пүүзэн гутал нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудаас дарь тортгийн үлдэц элементүүд илрэхгүй.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 198-199, 200-202 дахь тал),
66. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Баатархүүгийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хүрэм, саарал өнгийн юүдэн малгай, хар өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс 1 хос, хар өнгийн гутал 1 хос, цагаан өнгийн бээлий 3 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл илрэхгүй байна.” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 225-227, 228-230 дахь тал),
67. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Даваанямын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй***/ *** /-ний өмсөж байсан гэх №12 дугаартай хар саарал өнгийн куртик, №12 куртик, №13 гутал 1хос, №14 цамц, №15 дотуур өмд, №16 тамирын өмд, №17 саарал өнгийн оймс, №18 3ширхэг бээлий, №24 куртикний малгай зэрэг хувцаснууд тус бүр шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй***/ *** /-ний өмсөж байсан гэх №12 дугаартай хар өнгийн оруулгатай цагаан шаргал куртикний зүүний ханцуйнаас бэхжүүлж авсан арчдасаас дарь агдагч тортгийн үлдэц элемент илэрч байна..” гэх дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 238-240, 241-243 дахь тал),
68. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Даваанямын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** /Лиү***/-ний өмсөж байсан гэх №28 дугаартай хар өнгийн куртик, №29 дугаартай ногоон цоохор цамц, №30 дугаартай хар өмд тус бүр шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү Dap Лиү /Lui Лиү***/-ний өмсөж байсан гэх №28 дугаартай хар өнгийн куртикний баруун, куртикний зүүн ханцуйнаас бэхжүүлж авсан арчдасаас дарь, тортгийн элемент илэрч байна.” гэх дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 14-15, 16-18 дахь тал),
69. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээч Р.Нандинцэцэгийн гаргасан “1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "А.Тэ*** (***)" гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.” гэх дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал),
70. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээч Д.Золзаяагийн гаргасан “1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн "*** ***" гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал),
71. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээч Б.Жаргалдэлгэрийн гаргасан “1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Xu Hang Ming" гэж хаягласан шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.” гэх дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 215-216 дахь тал),
72. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шинжээч О.Лхагвасүрэнгийн гаргасан “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн ...шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй.” гэх дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал),
73. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0175 дугаартай шинжээч Ц.Болор-Эрдэнийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд бусадтай харилцах боломжтой 6 ш хэрэглүүрүүд суулгагдсан байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байгаа мэдээллүүдийг хөрвүүлэн авч хуулбарлан хүргүүлэв. 4. Шинжилгээнд ирүүлсэн гар утасны дотоод санах ойгоос файл устгагдсан гэх мэдээлэл илрээгүй.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 56-57, 58-63 дахь тал),
74. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Д.Мөнхбаатарын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 15 pro Max” маркийн гар утас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 15 pro Max” маркийн гар утсанд хадгалагдаж байгаа мэдээллийн жагсаалтыг ирүүлсэн зөөврийн хатуу дискийн “Report_23” гэсэн нэртэй хавтаст хуулбарлан хүргүүлэв. 3. Шинжилж буй “iPhone 15 pro Max” маркийн гар утсанд олон нийтийн цахим харилцааны Facebook, Messenger, Instagram, Telegram, WhatsApp зэрэг хэрэглүүр /аппликэйшн/ суулган нэвтрэх нууц дугаарыг сануулсан байх тул хандах /нэвтрэх/ боломжтой байна. Харин Wechat хэрэглүүрт нэвтрэх нууц дугаарыг сануулаагүй тул хандах боломжгүй байна. 4. Олон нийтийн цахим харилцааны хэрэглүүр /Facebook, Messenger, Instagram, Telegram гэх мэт/ хэрэглүүр ашиглан харилцан бичвэрүүд нь системийн үйлчилгээг эрхлэгч байгууллагын мэдээллийн баазад хадгалагддаг бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зарчмууд чанд мөрдөгддөг. Иймд тухайн хэрэглүүр ашиглан харилцан бичвэрийг устгасан тохиолдолд уг системийн мэдээллийн баазад хандан мэдээлэл сэргээх боломжгүй.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 72-73, 74-75 дахь тал),
75. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Г.Уртнасангийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 15 pro” маркийн утсанд “facebook”, “instagram”, “MobileSMS”, “Telegram”, “Tik Tok”, “Twitter”, “Wechat” зэрэг олон нийтийн цахим хэрэглүүр /application/-үүд суусан байна. Уг олон нийтийн цахим хэрэглүүрүүдийн нэвтрэх нүүц дугаарыг сануулсан байх тул хандалт хийх боломжтой байна. 2. Шинжилж буй гар утсыг тусгай зориулалтын программ хангамжуудад уншуулсан үр дүнгийн жагсаалтыг мөрдөгчийн ирүүлсэн хард диск хуулбарлан хүргүүлэв. 3. Шинжилгээнд ирүүлсэн гар утасны утасны “Photos” цэсийн “recently delete”-д функцэд хадгалаастай байсан зураг болон дүрс бичлэг CD хуулбарлан хүргүүлэв.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 124-126, 127-130 дахь тал),
76. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Д.Мөнхбаатарын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 16” маркийн гар утас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн хатуу дискийн “Report_27” гэсэн мэдээллийн жагсаалтыг ирүүлсэн хэрэглэгч нэртэй хавтаст хуулбарлан хүргүүлэв. 3. Шинжилж буй “iPhone 16” маркийн гар утсанд олон нийтийн цахим харилцааны Facebook, Messenger, Instagram, Wechat, Viber зэрэг хэрэглүүр /аппликейшн/ суулган нэвтрэх нууц дугаарыг сануулсан байх тул хандах /нэвтрэх/ боломжтой байна. Харин Wechat, Telegram хэрэглүүрт нэвтрэх нууц дугаарыг сануулаагүй тул хандах боломжгүй байна. 4. Олон нийтийн цахим харилцааны хэрэглүүр /Facebook, Messenger, Instagram, Telegram гэх мэт./ хэрэглүүр ашиглан харилцан бичвэрүүд нь системийн үйлчилгээг эрхлэгч байгууллагын мэдээллийн баазад хадгалагддаг бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зарчмууд чанд мөрдөгддөг. Иймд тухайн хэрэглүүр ашиглан харилцан бичвэрийг устгасан тохиолдолд уг системийн мэдээллийн баазад хандан мэдээлэл сэргээх боломжгүй.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 152-153, 154-155 дахь тал),
77. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Д.Мөнхбаатарын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 15 pro max” маркийн гар утас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 15 pro max” маркийн гар утсанд хадгалагдаж байгаа мэдээллийн жагсаалтыг ирүүлсэн зөөврийн хатуу дискийн “Report_26” гэсэн нэртэй хавтаст хуулбарлан хүргүүлэв. 3. Шинжилж буй “iPhone 15 pro max” маркийн гар утсанд олон нийтийн цахим харилцааны Facebook, Messenger зэрэг хэрэглүүр /аппликэйшн/ суулган нэвтрэх нууц дугаарыг сануулсан байх тул хандах /нэвтрэх/ боломжтой байна. Харин Wechat, Telegram, Viber хэрэглүүрт нэвтрэх нууц дугаарыг сануулаагүй тул хангах боломжгүй байна. 4. Олон нийтийн цахим харилцааны хэрэглүүр /Facebook, Messenger, Instagram, Telegram гэх мэт./ хэрэглүүр ашиглан харилцан бичвэрүүд нь системийн үйлчилгээг эрхлэгч байгууллагын мэдээллийн баазад хадгалагддаг бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зарчмууд чанд мөрдөгддөг. Иймд тухайн хэрэглүүр ашиглан харилцан бичвэрийг устгасан тохиолдолд уг системийн мэдээллийн баазад хандан мэдээлэл сэргээх боломжгүй.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 164-165, 166-167 дахь тал),
78. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Д.Мөнхбаатарын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 13” маркийн гар утас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 13” маркийн гар утсанд хадгалагдаж байгаа мэдээллийн жагсаалтыг ирүүлсэн зөөврийн хатуу дискийн “Report_25” гэсэн нэртэй хавтаст хуулбарлан хүргүүлэв. 3. Шинжилж буй “iPhone 13” маркийн гар утсанд олон нийтийн цахим харилцааны Facebook, Messenger, Instagram, Telegram зэрэг хэрэглүүр /аппликэйшн/ суулган нэвтрэх нууц дугаарыг сануулсан байх тул хандах /нэвтрэх/ боломжтой байна. Харин Wechat хэрэглүүрт нэвтрэх нууц дугаарыг сануулаагүй тул хандах боломжгүй байна. 4. Олон нийтийн цахим харилцааны хэрэглүүр /Facebook, Messenger, Instagram, Telegram гэх мэт./ хэрэглүүр ашиглан харилцсан бичвэрүүд нь системийн үйлчилгээг эрхлэгч байгууллагын мэдээллийн баазад хадгалагддаг бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зарчмууд чанд мөрдөгддөг. Иймд тухайн хэрэглүүр ашиглан харилцсан бичвэрийг устгасан тохиолдолд уг системийн мэдээллийн баазад хандан мэдээлэл сэргээх боломжгүй.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 176-177, 178-179 дахь тал),
79. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шинжээч Д.Мөнхбаатарын гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 15 pro Max” маркийн гар утас нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 15 pro Max” маркийн гар утсанд хадгалагдаж байгаа мэдээллийн жагсаалтыг ирүүлсэн зөөврийн хатуу дискийн “Report_24” гэсэн нэртэй хавтаст хуулбарлан хүргүүлэв. 3. Шинжилж буй “iPhone 15 pro Max” маркийн гар утсанд олон нийтийн цахим харилцааны Facebook, Messenger, Wechat зэрэг хэрэглүүр /аппликэйшн/ суулган нэвтрэх нууц дугаарыг сануулсан байх тул хандах /нэвтрэх/ боломжтой байна. Харин QQ хэрэглүүрт нэвтрэх нууц дугаарыг сануулаагүй тул хандах боломжгүй байна. 4. Олон нийтийн цахим харилцааны хэрэглүүр /Facebook, Messenger, Instagram, Telegram гэх мэт./ хэрэглүүр ашиглан харилцан бичвэрүүд нь системийн үйлчилгээ эрхлэгч байгууллагын мэдээллийн баазад хадгалагддаг бөгөөд мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зарчмууд чанд мөрдөгддөг. Иймд тухайн хэрэглүүр ашиглан харилцан бичвэрийг устгасан тохиолдолд уг системийн мэдээллийн баазад хандан мэдээлэл сэргээх боломжгүй.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 188-189, 190-191 дэх тал),
80. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шинжээч Г.Уртнасангийн гаргасан “1. Шинжилгээнд ирүүлсэн “iPhone 16 pro max” маркийн гар утсанд “facebook”, “instagram”, “MobileSMS”, “Telegram”, “Tik Tok”, “Twitter”, “Wechat”, “WhatsApp” зэрэг олон нийтийн цахим хэрэглүүр /application/-үүд суусан байна. Уг олон нийтийн цахим хэрэглүүрүүдийн нэвтрэх нууц дугаарыг сануулсан байх тул хандалт хийх боломжтой байна. Шинжилж буй гар утсанаас үйлдвэрлэгдсэн цаг хугацаагаас өмнө, дараа бусадтай харилцсан дуудлага, чат, зурвас, зураг, видео зэргийг устгасан эсэхийг тогтоох зорилгоор шинжилж үзэхэд “Chats” хэсэгт устгагдсан цаг хугацаа тодорхойгүй, хэрэглэгчийн мэдээлэлгүй “Wechat”-ын мессеж 1 ширхэг, “Contact” хэсэгт 1 ширхэг, харин устгагдсан зураг, дуудлага, дүрс бичлэг байхгүй байна. 3. Шинжилж буй гар утсыг тусгай зориулалтын программ хангамжуудад уншуулсан үр дүнгийн жагсаалтыг мөрдөгчийн ирүүлсэн хард дискіг хуулбарлан хүргүүлэв.” гэх дүгнэлт (6 дугаар хавтаст хэргийн 201-202, 203-206 дахь тал),
81. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын “...сэтгэцийн онош: эрүүл...” гэх 1, 2, 8,1148 гэх дугаартай дүгнэлтүүд (6 дугаар хавтаст хэргийн 216, 225, 236, 248 дахь тал),
82. “Ашидбилгүүн” хөрөнгө үнэлгээний 2024 оны 12-р сарын 20-ны өдрийн *** дугаартай “Toyota Land Cruiser загварын *** *** улсын дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2017 оны 02-р сарын 23-ны өдөр импортлогдсон тээврийн хэрэгсэл... нийт үнэ 150,000,000 төгрөг” гэх үнэлгээ (7 дугаар хавтаст хэргийн 07-14 дэх тал),
83. Гар утсанд хийсэн үзлэгээр хэрэгт авагдсан хүн хоорондын зурвас, гар утасны скрэншот, ханзаар 3 мөр бичсэн баримт зэргийг Хятад хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлсэн бичгийн орчуулга (9 дүгээр хавтаст хэргийн 148-225, 226-250 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт сэргээн тогтоогдож байна.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
1. Прокуророос шүүгдэгч Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***), Шүй*** (***), А.Да***, А.Тэ*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан”, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарлах, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор бүлэглэж хүнийг алах” гэмт хэргийг шүүгдэгч Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***), Шүй*** (***), А.Да*** нарыг зохион байгуулсан, гүйцэтгэсэн, шүүгдэгч А.Тэ***ийг дээрх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
2. Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***, *** гадаад паспорттой), шүүгдэгч Шүй*** (***, *** гадаад паспорттой), шүүгдэгч *** овогт А***ийн Да***, *** овогт А***гийн Тэ*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
- Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***, *** гадаад паспорттой)-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн” гэм буруутайд,
- Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***, *** гадаад паспорттой), А.Да***, А.Тэ*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Хүн барьцаалах, бусдын эд хөрөнгийг авахыг заналхийлэх гэмт хэргийн тухайд:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлд заасан хэм хэмжээгээр хамгаалагдаж байгаа үнэт зүйл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх байдаг бөгөөд тус зүйлд заасан халдлагын зүйл нь зөвхөн хүн байдгаараа онцлогтой.
“Хүнийг барьцаалах” гэмт хэргийн субьектив шинж нь шунахай, өс хонзон зэрэг сэдэлтэй, тавьсан болзол, шаардлагаа биелүүлэх гэсэн тусгай зорилготой, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Болзол тавих нь энэ гэмт хэргийн гол шинж бөгөөд “болзол” гэдэгт гэмт этгээдээс иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад гаргаж буй хууль бус аливаа шаардлага хамаарч ойлгогдоно.
3.2. Энэ гэмт хэргийн тухайд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0330-0400 цагийн хооронд амь хохирогч Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс *** *** улсын дугаартай “Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэлд суулгаж, шүүгдэгч нар хохирогч нарын амь биед нь халдаж, зодож эхэлснээр эрхшээлдээ оруулж, эрх чөлөөг нь хязгаарлаж суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх буюу 1.000.000, 500.000, 450.000, 350,000 юанийг буюу мөнгөн дүнгийн хэмжээг багасгах байдлаар мөнгө өгөхийг шаардан өгөхгүй бол алж, ухсан нүхэнд булна гэж эрүүл мэнд, амь насанд заналхийлж хохирогч Зао*** (***)-ны эхнэр болох гэрч Зөү*** /***/ рүү 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1007-2207 цагийн хооронд 19 удаа залгаж, мөнгө шаардсан үеэс хүн барьцаалах гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзнэ.
3.3. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэдэг нь өмчлөгч, эд хөрөнгө түүний эрхийг итгэмжлэгдэн хариуцаж байгаа буюу хамгаалж байгаа этгээд болон ойр дотнын хүмүүст хүч хэрэглэх, тэдгээрийн нэр төрийг гутаасан баримт мэдээг тараах, хувийн эд хөрөнгийг устгах гэх мэтээр сүрдүүлэн эд хөрөнгийг буюу эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлж өгөхийг шаардах үйлдлээр илэрнэ. Түүнчлэн хохирогчид сэтгэл зүйн болон эдийн засгийн хүнд дарамт үзүүлж, хууль бусаар эд хөрөнгө гаргуулах, шилжүүлэн өгөхийг тулган шаардсан боловч тэр даруйдаа ашиглан шамшигдуулах, эд хөрөнгөд шууд хүрч халдах шинжгүй далайлган сүрдүүлэх үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл, сүрдүүлэгч гэмт этгээд хохирогчийг заналхийлэх замаар, тодорхой шаардлага хохирогчид тулгах нь уг гэмт хэргийн гол шинж бөгөөд хууль бус уг шаардлагыг биелүүлэхгүй бол хохирогч түүний ойр дотнын хүнд заналхийлэх бодитой биелнэ, хохирогч түүний ойр дотнын хүнд заналхийлэл бодитой биелнэ гэж хохирогч ойлгосон байдаг онцлогтой юм.
3.4. Хүн барьцаалах гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйл/, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйл/-тэй объектив талын шинжээрээ төсөөтэй боловч хохирогчийн эрх чөлөөг хязгаарлаж байгаа эсэхээрээ ялгаатай бөгөөд хүн барьцаалах гэмт хэргийн үед хохирогч барьцаалагчийн эрхшээлд байдаг бол заналхийлэх гэмт хэргийн хувьд хохирогчийг эрхшээлдээ оруулдаггүй.
Түүнчлэн, “хүн барьцаалах” гэмт хэргийн үед болзол тавьдаг бөгөөд энэхүү тавьсан болзол нь хохирогчийг суллах нөхцөл бөгөөд шаардлагаа тулгаж илчлэн илэрхийлдэг бол ийм шинж хүн хулгайлах гэмт хэрэгт байхгүй байдгаараа ялгагддаг.
Шүүгдэгч нар амь хохирогч Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг эрх чөлөөнд халдаж тээврийн хэрэгслээр авч явах, гэр бүлийн гишүүд рүүгээ барьцааны мөнгийг шилжүүлэхийг шаардах, хохирогч Зао*** (***)-ыг үргэлжлүүлэн цагдаагийн алба хаагчдад баригдах, гэмт хэргийг таслан зогсоох буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2343 цаг хүртэл эрхшээлдээ байлгасан нь хүн барьцаалах гэмт хэргийн шинжийг хангана гэж үзнэ.
3.5. Дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөлөөс үзэхэд, хэдийгээр хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинж байгаа боловч шүүгдэгч нар нь хохирогч Зао*** (***), амь хохирогч Ван*** (***) нарыг анхнаасаа заналхийлсэн зорилгоор тэдгээрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах санаа зорилгоор бус тус гэмт хэргийг үйлдэх сэдэл, санаа зорилго нь анхнаасаа тэдгээр хохирогч нараас мөнгө авах зорилгоор барьцаалж, улмаар хохирогч нараас “1,000,000 юань (Yuan) өгөхийг шаардан өгөхгүй бол алж, ухсан нүхэнд булна” гэх зэргээр эрхшээлдээ байлгасан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хангадсан байх бөгөөд уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүнийг барьцаалж үйлдсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч нарыг хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүнийг эсрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь зөв бөгөөд тухайн тохиолдолд нэг гэмт хэрэгт 1 удаа шийтгэх зарчим, төсөөтэй гэмт хэрэг зүйлчлэх шалгуур үндэслэлийн хүрээнд “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргээр давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй.
3.6. Иймд Нийслэлийн Прокурорын газрын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***, *** гадаад паспорттой), шүүгдэгч Шүй*** (***, *** гадаад паспорттой), шүүгдэгч *** овогт А***ийн Да***, *** овогт А***гийн Тэ*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” хэрэгт зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
4. Хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.
Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу а/. Өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор гэж, өөрийн болон бусдын үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж байгаа гэмт хэргийг гэрчлэх, мэдээлж болзошгүй, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд нь саад учруулж болзошгүй байхаар, б/. Өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор гэдэгт мөнгөн, эд хөрөнгө....зэрэг бусад эрхийг олж авах, эсхүл өр төлбөрөөс болон тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх зэрэг материаллаг болон материаллаг бус давуу байдал үүсгэх, аливаа зардал гаргахаас зайлсхийх гэх зэргийг хамааруулж тус тус ойлгоно.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх хэрэгт, шүүгдэгч Лиү***, Шүй*** нар нь хохирогч Зао*** (***), Ван*** (***) нарыг барьцаалж, тэдгээрээс 1,000,000 юань (Yuan) авах зорилготой байсан нь тогтоогддог.
Харин хохирогч нар барьцаалагдсан болон тухайн цаг хугацаанд хохирогч Ван*** (***) амь насаараа хохирсон хэргийн үйл баримт нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0350-2343 цагийн хооронд үйлдэгдсэн.
Тодруулбал, гэмт хэрэгт хамтран оролцох нь тухайн хэргийг үйлдэх үйл явцыг өдөөх, дэмжих, туслах, гүйцэлдүүлэх татагдан оролцож буй гэмт этгээдүүдийн зохион байгуулалт бүхий идэвхтэй ба идэвхгүй үйлдэл, эс үйлдэхүйн уялдаа хамаарлын цогц бүрдлийг багтаасан ойлголт байдаг.
4.3. Тухайлбал, шүүгдэгч Лиү*** нь хэрэгт авагдсан баримтаар дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд 2024 оны 11 дүгээр сараас эхлэн бэлтгэж байсан нь гэрч М.Ба***ы өгсөн “Би 2024 оны 11 дүгээр сарын эхээр (хэдний өдөр байсан гэдгийг санахгүй байна) гадуур явж байгаад “***” дэлгүүр орж бэлэн 55,000 төгрөгөөр 1 ширхэг гав худалдан аваад Лиү***-д аваачиж өгөөд таксины мөнгө болон гавын мөнгөө түүнээс авсан. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Лиү*** нөгөө гаваас чинь дахин авч болох уу, манай найз нэгийг авъя гэнээ гэж мессеж бичихээр нь би за гэж хэлсэн. Тэгээд “***" дэлгүүр орж бэлэн 55,000 төгрөгөөр 1 ширхэг гав худалдан аваад ***-д аваачиж өгөөд таксины мөнгө, гавын мөнгөө түүнээс авсан” гэх мэдүүлэг,
Гэрч П.Ху***гийн өгсөн “...1 хятад улсын иргэн эрэгтэй хүн хамт орж ирж манай дэлгүүрээс станц үзэж байхад тус хүмүүстэй хамт явж байгаа бололтой Монгол Улсын иргэн эрэгтэй хүн орж ирж хамт үзсэн. Тэгээд тэр хэд 2 ширхэг RETEVIS брэндийн RT29 загварын гар станц худалдан авахаар болж миний нэр дээр бүртгэлтэй байдаг Хаан банкны *** дугаартай данс руу 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цаг 20 минутад *** дугаартай данснаас 350,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Бу***ын өгсөн “...2024.11.15-ны өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хүн хутга, саравчтай малгай, гар чийдэн, хоолойвч, наалт зэрэг эд зүйл худалдан авч нийт 944,000 төгрөг Q pay ашиглан шилжүүлсэн...2024.12.02-ны өдөр манайхаар үйлчлүүлсэн хүн ноосон малгай 1 ширхэг, цүнх болдог утас тээгч 1 ширхэг авч 799,000 төгрөг бэлэн мөнгөний машинд уншуулсан...мөн тус өдөр 2 ширхэг куртик, 1 ширхэг наалт авч нийт 1,007,500 төгрөг бэлэн мөнгөний машинд карт уншуулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч З.Тү***ын өгсөн “...2024.11.19-ний өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлсэн Хятад Улсын иргэн эрэгтэй хүн бууны шос 70 мл 1 ширхэг, бууны универсал шос 230 мл 1 ширхэг, бууны эсгийн цэвэрлэгч 8,5 диаметр хэмжээтэй, 500 ширхэг баккет 1 ширхэг, бууны нүх цэвэрлэгч салфетка 45х45 мм, 100 ширхэг багц 1 ширхэг, эсгий цэвэрлэгч 17,5 мм диаметртэй 100 ширхэг баккет 1 ширхэг, гол цэвэрлэгч сойзны ком 1 ширхэг, хамгаалалтын хантааз 1 ширхгийг тус тус худалдан авч Q pay уншуулсан 1,301,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогддог бөгөөд шүүгдэгч Лиү***ийг гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачилсан, түүнийгээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцсан гэж дүгнэх нөхцөл бүрджээ.
Улсын Дээд шүүхийн тайлбарт “гэмт хэрэгт хамтран оролцох” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатай хамтарсан, ...хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгоно...” гэсэн тодорхойлсон.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно. Ингэхдээ үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр, урьдчилан үгсэн тохиролцсоноос үл хамаарч, нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр ба түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл байна.
Шүүгдэгч Лиү*** нь хүн барьцаалах гэмт хэргийг өр төлбөрийн асуудлаас шалтгаалан /шүүгдэгч Шүй***-д өглөгтэй гэх/ зохион байгуулж, гэмт хэрэгт бэлтгэх явцад шүүгдэгч Шүй***, А.Да***, А.Тэ*** нартай хамтарсан болох нь хэрэгт авагдсан гэрч П.Баа***гийн өгсөн “...Нэг монгол эрэгтэй хүн (одоо царайг нь хараад танихгүй байх), нэг монгол хэл мэдэхгүй гадаад улсын иргэн эрэгтэй хүн (царайг нь харвал танихгүй)-тэй хамт ирсэн. Монгол хүн нь энэ хүн эртний эдлэл сонирхдог, таны юмнуудыг сонирхоод худалдаж авъя гэж байна гэх зүйл хэлсэн. Монгол залуугийнх нь утасны дугаар нь *** байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.У***ийн өгсөн “...шилжүүлгээ хийлгүүлж чадаагүй байсан… Би ангийн нийгэмлэгийн гишүүний үнэмлэхтэй… Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк группээс буу авна гэх зар байршуулсан байхаар нь би *** дугаарын утас руу өөрийнхөө *** дугаарын утаснаас залгаж галт зэвсгээ зарах талаар хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр надаас буу худалдан авахаар болсон хүн манай гэрийн гадна талд ирж миний бууг үзээд 4,250,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тус хүн миний *** дугаарын данс руу *** дугаартай данснаас Да***-с гэх утгатайгаар 4,250,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогддог.
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Лиү*** (***) нь амь хохирогч Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг барьцаалан, мөнгө авах зорилгоор гэмт хэргийг урьдчилан бэлтгэж галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав, гар чийдэн, цахилгаан болон төмөр бороохой, цэргийн хувцас хэрэгсэл худалдан авч, уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж Шүй***, А.Да***, А.Тэ*** нарын үүрэг оролцоог хуваарилсан зэрэг нь дээрх гэмт хэргийг зохион байгуулсан, мөн гардан гүйцэтгэсэн гэж үзнэ.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд, шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***), А.Да*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Тэ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамласныг зөвтгөж шийдвэрлэсэн болохыг дурдав.
Өөрөөр хэлбэл, хамжигч гэдэг нь гэмт хэргийг биечлэн гүйцэтгэдэггүй, гэмт үйлдэлд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлсэн хамтран оролцооны шинжтэй байдаг бол шүүгдэгч А.Тэ*** нь хохирогч нарыг барьцаалах үйлдэлд идэвхтэй оролцож, хүч хэрэглэж байсан үйл баримт тогтоогдсон тул бүлэглэн гүйцэтгэгч гэж үзнэ.
4.5. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 03-аас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөрт шилжих шөнийн 03:52 минутад амь хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг барьцаалан Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн А0201 дугаартай асфальтан хучилттай замын ертөнцийн зүгээр зүүн талд байх “***” гэх газарт аваачиж суллах нөхцөл болгон тодорхой үйлдэл хийлгэх буюу 1,000,000 юань (Yuan) өгөх болзол тавьж, шаардах явцдаа шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч нарын биед “модон цохиур, бороохой, цахилгаан бороохой” зэргийг ашиглан халдан зодож, улмаар хохирогч Зао***-ий эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Мөн бүлэглэн өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох, барьцаалах гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62х39 мм-ийн калибртай Сайга загварын галт зэвсгийг ашиглан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван*** (***)-ийн цээжин тус газарт нь 1 удаа буудаж хүнд хохирол учруулан алсан гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн.
Дээрх нөхцөлд шүүгдэгч Шүй*** нь хохирогч Ван*** (***)-нийг буудаж амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд хохирогч нас барснаар уг гэмт хэрэг төгсжээ.
Шүүгдэгч нар бүлэглэж амь хохирогч Ван*** (***), хохирогч Зао*** (***) нарыг эрхшээлдээ байлгаж, барьцаалан хохирогч, түүний гэр бүлээс мөнгө шаардсан үйлдэлд улсын яллагчаас хүнийг алах гэмт хэргийг “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор” үйлдсэн, хохирогч Зао*** (***)-ыг зодож, түүний биед хөнгөн хохирол учруулах буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэж дүгнэсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
4.6. Хүнийг барьцаалах явцад барьцаанд байгаа хүн нас барсан тохиолдолд хүн барьцаалах, хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэсэн гэмт хэргүүдийн алинаар нь, эсхүл давхар аль тохирох хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.
Энэ хэрэгт 2 хүнийг барьцаалснаас гэмт хэргийн явцад хохирогч Ван*** (***)-ыг буудаж алсан, хохирогч Зао*** (***) амьд үлдсэн учраас хүн барьцаалах, хүнийг алах гэмт хэрэгт тус тус давхар зүйлчилсэн нь прокурор Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болохыг дурдав.
5.1. Иймд Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***, *** гадаад паспорттой)-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн” гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “бүлэглэж, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэм буруутайд,
5.2. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***, *** гадаад паспорттой), шүүгдэгч А.Да***, А.Тэ*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6. Иргэдийн төлөөлөгч Б.Бү***гээс “...2 хятад иргэнийг барьцаалсан, айлган сүрдүүлсэн гэмт хэрэгт шүүгдэгч нарыг буруутай гэж үзэж байна. Хүний амь хөнөөсөн нь санаатай бус гэж ойлголоо...” гэсэн гэм буруугийн дүгнэлт гаргасныг шийтгэх тогтоолын хууль зүйн дүгнэлт хэсэгт зааснаар дүгнэлтийн зарим хэсгийг буюу “гэм буруутай” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “хүний амь нас хөнөөсөн нь санаатай бус” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдав.
7. Шүүгдэгч А.Да***, түүний өмгөөлөгч О.Ан***, шүүгдэгч А.Тэ***, түүний өмгөөлөгч О.Мө***, шүүгдэгч Лиү*** (***), түүний өмгөөлөгч С.Ул*** нарын зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн энэ хэсэгтэй маргахгүй, бусад хэргийн хувьд зөрж гүйцэтгэсэн, хүнийг алах гэмт хэрэгт оролцоогүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зөрж гүйцэтгэх” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэргийн зарим хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой ба энэ тохиолдолд шүүгдэгч нар хохирогч нараас “...айлгаж мөнгө авах...” гэсэн санаа зорилгоор нэгдэж, галт зэвсэг, түүний дагалдах хэрэгсэл, хутга, гав, гар чийдэн, олс, цахилгаан болон төмөр бороохой худалдан авч, тээврийн хэрэгсэлд хохирогч нарын эрх чөлөөг хязгаарлаж, биед нь халдаж, улмаар хүн барьцаалах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, тэрхүү гэмт хэргийн явцад амь хохирогч Ван*** (***)-ыг буудаж алсан зэрэг нь зөрж гүйцэтгэх ойлголтод хамаарахгүй.
Хүн барьцаалах гэмт хэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд алдаж цаашлаад барьцаанд байгаа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах давхар объекттой гэмт хэрэг. Шүүгдэгч Лиү*** нь гэмт хэргийг зохион байгуулж, мөн биечлэн гүйцэтгэгчээр оролцсон, Ван*** (***)-г буудан алснаас хойш хохирогч Зао*** (***)-г эрхшээлдээ байлган, мөнгө нэхсэн хэвээр байсан тул Шүй***-г тохиролцсоноос зөрж гүйцэтгэсэн гэж үзэхгүй юм.
Мөн шүүгдэгч А.Да***, А.Тэ*** нар нь хүн барьцаалах, хүний эрүүл мэндэд халдах үйлдэлд идэвхтэй оролцсон, буу, зэвсэг бэлдэн барьцааны хүмүүсийг зодож, алахаар сүрдүүлж, газарт хий буудах, улмаар хохирогч руу буудаж, амь насыг нь эрсдэлд оруулж байгааг мэдэж байсан, тэд хүний аминд хүрэхгүй, зөвхөн айлган сүрдүүлнэ шүү гэж урьдаас хэлэлцэж тохирсон нөхцөл байдал тогтоогдоогүй, эсрэгээр идэвхтэй үйлдлээрээ нэгдэн оролцож байсан тул хүнийг алсан үйлдэлд хамааралгүй гэсэн өмгөөлөгч нарын дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд шаардах, авах эрхтэйг, гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508, 510, 511 дүгээр зүйлд тус тус зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
3.2. Энэ хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван*** (***)-аас “...гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оршуулгын зардал, хууль зүйн туслалцаа авсан буюу өмгөөллийн зардалд, болон бусад баримтаар нийт 66,411,947.3 төгрөгийг, түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 126,951,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ...бусад баримтжуулаагүй болон гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж,
харин хохирогч Зао*** (***)-ий хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба “хууль зүйн туслалцаа авсан буюу өмгөөллийн зардалд 10,000,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохиролд 8,573,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэдгээ тус тус өөрсдийн өмгөөлөгч Ш.Мө***аар төлөөлүүлэн илэрхийлсэн болно.
3.3. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан.
Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын шүүгдэгч нарт хэргийн материал, баримт зэргийг Монгол хэл-Хятад хэл рүү хөрвүүлэх бичгийн орчуулгын 1,524,000 төгрөгийн зардал гарсан,
мөн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/*** дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад /шүүхийн шатанд/ Найрамдах Хятад Ард Улсын шүүгдэгч нарт хэл ярианы орчуулагч /interpreter/-аар Г.У***ыг томилсон бөгөөд томилогдсон орчуулагч нь тус шүүхийн Тамгын газартай №15 дугаартай орчуулгын гэрээг байгуулсан ба хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд орчуулагчийн орчуулгын цагийн хөлс нийт 960,000 төгрөгийн зардал,
мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч “Ашидбилгүүн” ХХК-аас хөрөнгийн үнэлгээнд 200,000 төгрөгийн зардал тус тус гарсан байна.
3.4. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар “хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана” гэж хуульчилсан.
Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргаж болох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг хамаарч байна.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч Зао*** (***)-ы сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Зао*** (***)-ий биед учирсан гэмтлийн байдал буюу хөнгөн зэргийн хохирол учирсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,920,000 төгрөгөөр тогтоосон болно.
3.5. Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсоноор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 5 дахь хэсэгт тус тус заасанчлан дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол /хор уршиг/ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор гарсан зардлыг дараах байдлаар шийдвэрлэсэн.
Тухайлбал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван*** (***)-нд баримтаар нэхэмжилсэн 66,411,000 төгрөгийг,
хохирогч Зао*** (***)-нд сэтгэцэд учирсан хохиролд 7,920,000 төгрөгийг шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***), А.Да***, А.Тэ*** нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Шүй*** (***), А.Да*** нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан хугацаагаар түр завсарлага авч тус хугацаанд:
- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван*** (***)-ны хохиролд шүүгдэгч А.Да***өөс 16,602,752 төгрөгийг, шүүгдэгч Шүй*** (***)-аас 16,602,750 төгрөгийг,
- хохирогч Зао*** (***)-ий хохиролд шүүгдэгч А.Да***өөс 1,980,000 төгрөгийг, шүүгдэгч Шүй*** (***)-аас 1,980,000 төгрөгийг буюу нийт 37,165,502 төгрөгийг Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан болно.
3.6. Иймд шүүгдэгч Лиү*** (***)-ээс 1,980,000 төгрөгийг,
- шүүгдэгч А.Тэ***ээс 1,980,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Зао*** (***)-нд,
- шүүгдэгч Лиү*** (***), шүүгдэгч А.Тэ*** нараас тус бүр 16,602,750 төгрөгийг гаргуулж, амь хохирогч Ван***-ны хууль ёсны төлөөлөгч Ван*** (***) -нд,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд бичгийн орчуулгын зардалд 1,524,000 төгрөгийг шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***) нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Цагдаагийн Ерөнхий газарт,
- гадаад хэл ярианы орчуулагчийн /interpreter/ зардалд 960,000 төгрөгийг шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***) нараас хувь тэнцүүлэн гаргуулж, тус шүүхийн Тамгын газарт,
- хөрөнгийн үнэлгээний 200,000 төгрөгийг шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***), А.Да***, А.Тэ*** нараас хувь тэнцүүлэн гаргуулж, “Ашидбилгүүн” ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
3.7. Өмгөөлөгчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа хэдий ч мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчлагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч Зао*** (***) нараас өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн нийт 25,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн тус хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийн тэтгэмж, сэтгэцэд учирсан хохирол зэргийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэдгээртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
3.8. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.”гэж,
511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг” гэж тус тус хуульчилсан байна.
Хууль тогтоогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг гэр бүлийн гишүүнд олгохоор хуульчилсан ба Гэр бүлийн тухай хуулиар гэр бүлийн гишүүн буюу амь хохирогчтой хамт амьдарч байгаа гэх шалгуурыг хуулиар зохицуулснаас үзвэл амь хохирогч Ван***-ны хууль ёсны төлөөлөгч Ван*** (***) -ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...АНУ-ын ALABAMA хотод бариа засал хийдэг...” гэсэн мэдүүлгээс үзвэл амь хохирогчтой хамт амьдардаггүй болох нь тогтоогдож байх тул түүнд учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, шийдвэрлэсэн.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан "Гэм буруугийн зарчим"-ын дагуу шүүгдэгч Шүй*** (***), Лиү*** (***), А.Тэ***, А.Да*** нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Шүй*** (***), Лиү*** (***), А.Тэ***, А.Да*** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
4.4. Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү***, Шүй***, Монгол Улсын иргэн А.Да***, А.Тэ*** нарын үйлдсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул мөн хулуийн ерөнхий ангид заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад заасан сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж онц харгис аргаар гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж нийгмийн хор аюулын хэм хэмжээ шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Шүй***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлд заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 19 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад оногдуулсан ялууд дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоон, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч Лиү***д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож бусад оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 25 жилийн хугацаагаар тогтоон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч А.Да***ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 12 жил 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргүүд дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч А.Тэ***ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарла ял, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 10 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргүүд дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг Биечлэн эдлэх ялыг 16 жил 1 сараар тогтоон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээгээр буюу, шүүгдэгч А.Да*** болон Шүй Хам Мин нарын зүгээс тогтоосон хэмжээгээр буюу хохирол төлсөн, шүүгдэгч А.Тэ*** болон Лиү*** нараас 16,602,752 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ван И Лианд, 1,980,000 төгрөгийг тус тус гаргуулж Зао*** (***)-нд олгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Гол төмрийн дугаар ***, замагны дугаар 045 дугаарын "Сайга” загварын галт зэвсэг 1 ширхэг, магазиндаа 5 сумтай, ME 9 MOD Para бичиглэлтэй *** дугаартай галт зэвсэг магазинда 1 ширхэг, 11-8 гэж дугаарласан сум 8ш, 5, 6, 8, 10 гэж дугаарласан 4 ширхэг сум, 11гэж дугаарласан сум 1 ширхэг, Гол төмрийн дугаар *** гэх бичиглэлтэй галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, ****** бичиглэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад хүргүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “EMPORIO ARMANI MECCANICO” гэх бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг, Шаргал өнгийн дөрвөлжин кулонтай, шаргал өнгийн металл гинж 1 ширхэг зэргийг шүүгдэгч Лиү***д буцаан олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дансны хуулга, хэргийн газрын хяналтын камерын бичлэг бүхий компакт диск 5 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлс болох Toyota Land Cruiser загварын *** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн шүүгдэгч А.Тэ***ийн эзэмшлийн “i phone 13” загварын гар утас, шүүгдэгч Шүй***ий “i phone 15 про” загварын гар утас, х***эй загварын гар утас 2 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан самсунг загварын гар утас 2 ширхэг, *** бичиглэлтэй сим карт хийсэн “i phone” загварын гар утас, шүүгдэгч Лиү***ий эзэмшлийн i phone 16 pro max” загварын гар утас, Шүүгдэгч А.Да***ийн “i phone 15 pro max” загварын гар утас, мөн Лиү***ий ашиглаж байсан гэх Э***аас гаргаж өгсөн Huawei VRT-AL00" загварын гар утас 1 ширхэг, "Samsung" загварын таблет 1 ширхэг, Хар өнгөтэй нотебүүк (Razer blade 15 advanced rz09-0330) 1 ширхгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд олгуулах, мөн илүү гарсан хэсгийг улсын орлого болгох саналтай байна. Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах саналтай байна. Шүүгдэгч Шүй***, Лиү*** нар 2024 оны 12 дугаар сарын 05-ний өдрөөс цагдан хоригдсон буюу нийт цагдан хоригдсон 412 хоногийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялт оруулан тооцох, шүүгдэгч А.Да***, А.Тэ*** нар нь 2024 оны 12 дугаар сарын 05-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 155 хоног, мөн өмнөх гэм буруугийн шүүх хуралдаанаас цагдан хоригдсон 7 хоногийг нэмж нэгтгэн 162 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн мөрдөн шалгах ажиллагааны зардал болох тээврийн хэрэгслийн үнэлгээний төлбөр буюу 1,623,000 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах тасагт тус тус олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Зао*** болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ш.Мө***аас “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Гэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар саналыг маань дамжуулаад өгөөгч гэж хэлсэн болохоор энэ саналыг нь дамжуулж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ саналыг хүргүүлсэн. Хүний нутагт нутаг нэгтнээ дуудан аваачиж улмаар хүүг минь барьцаалж биед нь гэмтэл учруулан амь насыг нь хохироосон явдалд гомдолтой байна. Хүү минь улсдаа өөрийн гэсэн цайны бизнес эрхэлж гэр бүлээ авч явдаг байсан. Хүү минь бусдын гарт амь насаа алдсанаар түүний гэр бүл эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон. 4 болон 3 настай ач нар маань өдөр бүр аавыгаа ээжээсээ асуусаар байна. Энэ гэмт хэргийг зохион байгуулсан Хятад Ард Улсын иргэн Лиү***, хүүг минь буудан хөнөөсөн Шүй*** нарт хүний амь нас хохироосон хэрэгт нь бүх насаар нь хорих ял оногдуулж өгөөч гэсэн саналыг бичиж ирүүлсэн байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Да***ийн өмгөөлөгч О.Ан***аас “...Прокурорын ялын саналыг сонслоо. Шүүгдэгч А.Да***т тухайн зүйл ангиудад заасан хамгийн доод ялын саналыг гаргаж байна гэж ойлголоо. Хүнийг алах гэмт хэргийн доод ял нь 12 жил байдаг. Прокурор 12 жил 10 гэж хэлж байна. Барьцаалах гэмт хэрэг 5-12 жилийн хорих ялтай байдаг. Хамгийн багаар буюу 5 жилийн санал гаргаж байна. Нээлттэй дэглэм гэдгийг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Прокурорын ялын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа зүйл нь 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч А.Да*** Бүгд Найрамдах Хятад Ард улсын 2 хохирогчийг ямар нэгэн байдлаар зодсон зүйл байдаггүй. Шүүгдэгч нар хүртэл энэ талаар хэлдэг. Хүндрүүлэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгч А.Да***т хамааралгүй гэж үзэж байна. Ийм байдлаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. А.Да***ийн тухайд хохирлоо төлсөн учир шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ялын доод хэмжээнээс хасаж өгөөч гэсэн саналтай байна....” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Тэ***ийн өмгөөлөгч О.Мө***оос “...Прокурорын ялын санал дээр миний үйлчлүүлэгч А.Тэ***т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдийг хамгийн доод хэмжээгээр санал гаргасан байна. Хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг дээр 1 сар, залилах гэмт хэрэг дээр 5 жил, хүн амины хэрэг дээр 12 жил, нийт 17 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус гаргаж байгаа юм байна. Энэ саналтай нийлж байна. Харин Ан*** өмгөөлөгчийн хэлсэнчлэн хөнгөрүүлэх нөхцөл байдал миний үйлчлүүлэгчид байхгүй байна гэж үзэж байна. Прокуроруудын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ миний үйлчлүүлэгчийг бусад 3 шүүгдэгчийг бодвол хамжигч гэдэг байдлаар дүгнэсэн. Бусад 3 шүүгдэгчийг зохион байгуулагч, гүйцэтгэгч гэж дүгнэсэн. Үйлдэл оролцоог нь харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоо бол хамгийн бага байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Шүй***-ий өмгөөлөгч С.Ою***ээс “...Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг гарах нөхцөл байдал, гэмт хэрэгт энэ хүний оролцоо, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах ёстой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан. Хүн алах санаатай энэ гэмт хэргийг хийгээгүй. 10,000,000,000 төгрөгөө алдчихаад энэ мөнгөө авах гэж Монголд ирээд ийм байдалд орчихлоо. Их харамсаж байна гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үе шатаас эхлээд дандаа гэм буруугаа хүлээж хохирол төлбөр төлнө гэдгээ илэрхийлж ирсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж зүйлчлэл дээр маргаагүй хүн бол цор ганц миний үйлчлүүлэгч гэдгийг хэлмээр байна. Гэмт хэрэг гарахад тухайн 10,000,000,000 төгрөгийн 70 хувь нь миний үйлчлүүлэгчийнх, 3,000,000,000 төгрөг нь хүнийх байсан гэж ярьдаг. Мөнгөө нэхээд аргаа ядаад Лиү***ий дуудсанаар чиний мөнгийг одоо өгнө, чиний мөнгийг авсан хүмүүс Монголд ирнэ гэж хэлэхээр нь ирсэн. Зогсоо зайгүй мөнгө төлж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, хоорондын яриа зэргээр тогтоогдож байна. Зохион байгуулагч Лиү*** уурлаж байх үед нь буу авчирч өгөөд ийм байдал гаргасандаа харамсаад барахгүй байна, сүүлдээ би мөнгөө авахаа болъё, өрийн бичиг аваад нутаг руугаа явъя гэж бодож байсан гэтэл ийм байдалд орчихсон гэж хэлдэг. Энэ мөнгө өнөөдөр Лиү***ий гараар ороод тэрний найз, нөхдийн данс руу орсон. А.Да***ийн дансанд байгаа 51,000,000 төгрөг миний мөнгө гэж ярьдаг. Яг энэ авсан мөнгөнөөс 2 машин авсан гэж хэлээд байгаа. Монголд туйлж байсан бүх мөнгө нь миний үйлчлүүлэгчээс гарсан мөнгө. Лиү***ий аргийг бодохдоо шоронд оруулчхаад өөрөө гараад явчихна, бид 3 үгээ нийлүүлж байгаад нэг зүйл анги дээр нь буугаад гарчихна гэсэн бодлоор зориуд санаатай хийлгэчихсэн юм шиг харагддаг. Энэ бол эцсийн эцэст мөнгө нэхээд байгаа хүнээсээ салах арга байж гэж харж байна. Хүний гараар могой бариулчихсан юм байна гэдгийг би хожиж ойлгож байна гээд 461 хорих байгууллагад очиж уулзахад хэлсэн. Ийм байдлын улмаас гэмт хэрэг гарсан. Ийм учраас би гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан юу байв гэдгийг дурдаж байна. Яагаад ингэж байна вэ гэхээр хамтран оролцсон хүмүүст ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэгт оролцсон оролцоо, нөхцөл байдал, хохирогчийн үйлдлүүдийг харгалзаж үзэх ёстой гэсэн Улсын Дээд шүүхийн тогтоол байгаа. Хохирогчийг цайны бизнес эрхэлдэг хүн байсан гэдэг боловч хэргийн материалаас аваад үзэхэд би тэнд мөнгөний асуудалтай, Монголоос явахгүй, одоо намайг энд алаадах би эндээс явахгүй гээд буутай нь зууралдаад булаацалдаж байсан үйл баримтыг бүх хүмүүс мэдүүлээд байгаа. Ийм нөхцөл байдал харагдаад байдаг. Энэ хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг эрхэм шүүгч нар анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ял оногдуулахад улсын яллагч нар 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж хэллээ. Өнөөдөр энд ял шийтгэл авч байгаа хүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу ял оногдуулж байгаа бол Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг миний үйлчлүүлэгчид хэрэглэх боломжтой гэж үзэж байгаа. 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээсэн хүний ялыг хөнгөрүүлнэ гэсэн тусгай заалт байгаа. Анхнаасаа гэм буруугаа тууштай хүлээж байгаа. 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан 6.7 дугаар зүйлд ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, ялыг оногдуулахгүйгээр заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хохирлоо нөхөн төлсөн бол ялыг сонгон оногдуулж хөнгөрүүлж болно гэсэн заалт байдаг. 6.7 дугаар зүйлийн 1.4, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял оногдуулахдаа хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял оногдуулахдаа хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг нь хүндэд нь нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх эрх шүүхэд байгаа. Мөн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй, мөн 6.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ял нь нэмж нэгтгэсэн нийт хэмжээ хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй гэсэн заалт байгаа. Тэгэхээр 20 жилийн хэмжээнээс хэтэрч болохгүй юм байна гэж би өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. 6.7 дугаар зүйлийн 1.1-д тус тусад нь оногдуулж болно гэж заасан учраас миний үйлчлүүлэгчийн торгуулийн ялыг тусад нь оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Тэгвэл бид нар торгуулиа төлмөөр байна. Ял оногдуулахад хүний хувийн байдал чухал. Миний үйлчлүүлэгч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Амьдрахаар зүтгэж яваа хүн. Энэ хэрэгт холбогдсоноос болоод юу ч үгүй болсон хүн гэвэл энэ хүн л байгаа. Жишээлбэл Лиү***ий хамтран амьдрагч Э*** машиныг нь өөрийнхөө нэр дээр, худалдаж авсан байрыг нь өөрийн нэр дээр авсан. Энэ хүний хувьд хохирсон нөхцөл байдлууд байгаа учраас энэ асуудлыг дурдах нь зүйтэй. Ял оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг дээр хамгийн багаар буюу 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын дагуу ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна гэсэн заалтыг эдгээр хүмүүст хэрэглэж болох юм байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хохирлоо төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгчид оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч гэж хүсэж байна. Энэ хүний өвөө нь боломж олдвол Монголд очоод хүүхэдтэй уулзъя гэж үргэлж ярьдаг. Энэ хугацаанд бид нар хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдож байнга уучлалт гуйдаг байсан. Манай өмгөөлөгч нар 200,000,000 төгрөгийн хохирол танайх авах ёстой гэж ойлгуулсан. Яагаад та нар ийм бага мөнгө санал болгоод данс нэхээд байгаа юм бэ өгөхгүй гэж маргалдсан. Шүүхийн шийдвэр гарангуут энэ мөнгийг өгье гэсэн боловч дансаа огт өгөөгүй. Бусдын өмнөөс мөнгө төлье гэж хэлж байгаа ганц хүн нь миний үйлчлүүлэгч. Энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд 6.7 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1.4, 6.8 дугаар зүйлийн 2, 3, 4 дүгээр заалтуудыг хэрэглэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж хорих ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Шүй***-ий өмгөөлөгч Э.Ма***эс “...Миний хувьд Ою*** болон Өл*** өмгөөлөгч нартай санал нэг байна. Миний үйлчлүүлэгч Шүй*** Монгол Улсад хүн алах гэж ирээгүй, бизнес хийх гэж ирсэн гэдэг нь Да***т тусгай зөвшөөрөлтэй, ***ул хамгаалалтын компани худалдаж авна гэж 300,000,000 төгрөг Лиү***ээр дамжуулж өгсөн үйлдэл, дээрээс нь Хан Уул дүүргийн *** центрийн 3 давхарт 18,000,000 төгрөгөөр оффисын талбай түрээсэлсэн байсан. Тавилга эд зүйлс авч тохижуулсан байсан. Хэрэг явдал болоод мөрдөн байцаалтын шатанд хэрэг шалгагдаж байх явцад тухайн оффисыг буцааж өгөөд дотор нь байсан эд хогшлоо бид нараар дамжуулж заруулж амь хохирогчийн оршуулгын зардалд 10,000,000 төгрөг өгье гэсэн боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бид нар ийм бага мөнгө авахгүй, оршуулгын зардалд 10,000,000 төгрөг авахгүй гээд тухайн үед авч байгаагүй. Энэ хүн гэм буруугаа хэрэг үйлдсэн үеэс эхлэн хүлээж байсан. Энэ хүн урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй. Хувийн байдал, гэм буруугаа хүлээж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг хүлээн авч ялын хэмжээг бууруулж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Шүй***-ий өмгөөлөгч А.Өл***аас “...Ою*** өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Шүй*** мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн гэм буруу дээрээ маргаж байгаагүй. Хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлдэг. Өөрийн гэм бурууг ухамсарлаж, гэмшдэг. Хохирогчоос удаа дараа уучлалт гуйж байгаа. Шүй***ий хувьд шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ийм учраас өрийн үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Энэ бүх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Шүй***ий хувьд Монгол Улсын иргэн биш, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн. Хувийн байдалтай холбоотой онцлог байгаа. Гэр бүлийн гишүүдийн хувьд орон зайн хязгаарлалтаас шалтгаалаад ойр ойрхон уулзах боломжийн хувьд хязгаарлагдмал байгаа. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзаж үзээд нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Лиү*** (***)-ий өмгөөлөгч С.Ул***аас “...Прокурорын ялын саналыг сонслоо. Лиү***ий хувьд биечлэн амь хохирогчийн амь насыг хөнөөсөн үйлдэл байдаггүй. Гэсэн хэдий ч улсын яллагчаас ийм ял өгч байгаад гаргах санал байхгүй байна. Оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Лиү*** (***)-нөөс “...Би энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Хохирогчид хохирлыг төлнө. Да***, Тэ*** нар энэ хэргийн нарийн зүйлийг нь мэдэхгүй. Буу бас миний биед байсан...” гэсэн тайлбарыг,
шүүгдэгч Шүй*** (***)-наас “...Би Монголд өөрийнхөө мөнгийг олж авахаар ирсэн. Лиу*** надад энэ хоёр хохирогчид миний мөнгө байгаа учраас энэ хоёр хүнээс мөнгөө авна гэдэг зорилготой явж байсан. Эцэст нь ийм үр дүн болно гэж бодож байгаагүй. Хохирогчид шаардлагатай бүх нөхөн төлбөрийг төлнө. Намайг хэдэн ч жилээр хорьсон хүлээж авна энэ бол миний хариуцлага. Намайг нээлттэй хорих ангид хорьж өгөөч гэж хүсэж байна. Яагаад гэвэл би өвөө эмээ дээрээ өссөн. Миний өвөө эмээ нас нэлээн өндөр болсон. Манай эмээгийн бие муудаад намайг энэ хэрэгт холбогдсоноос болоод бие нь муудаад нас барсан. Өвөө маань бие муутай. Бий ч гэсэн цаашаа энэ хоёр хүнтэй үргэлжлүүлж амьдарч чадахгүй учраас өвөөгөө амьд дээр нь надтай хэд хэд ирж уулзаасай гэж хүсэж байгаа учраас нээлттэй хорих ангид хорьж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн тайлбарыг,
шүүгдэгч А.Да***өөс “...Энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. прокурорын хэлж байгаа зодож цохисон үйлдэл байхгүй байсан. Бид хоёр хохирогч нарыг аварсан, тусалсан, зодуулж байхад нь болиулсан, суллах нөхцөлд бас байсан. Гэхдээ эдгээр зүйлүүд дурдагдаагүй. Гэхдээ жолоо барьж энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Оногдуулсан шийтгэлийг маань хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн тайлбарыг,
шүүгдэгч А.Тэ***ээс “...Би энэ хэрэгт холбогдсондоо, энэ хэргийг дуусан хүртэл хамт байсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Өмгөөлөгчийн хэлдгээр эхнэр маань удахгүй төрөх гэж байгаа. Үйлдэл оролцоо маань бусад оролцогч нараас бага гэдгийг маань тус тус харгалзаж үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн тайлбарыг гаргасан болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.Да***, А.Тэ***, Лиү*** (***), Шүй*** (***) нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд:
- шүүгдэгч А.Да***, Шүй*** (***) нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, шүүгдэгч нарт мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан:
1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***)-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***)-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 25 (хорин тав) жилийн хугацаагаар тогтоож,
2. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***)-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***)-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 25 (хорин тав) жилийн хугацаагаар тогтоож,
3. Шүүгдэгч А.Да***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Да***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 18 (арван найм) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоож,
3. Шүүгдэгч А. Тэ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Тэ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 17 (арван долоо) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоож,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шүй*** (***), Лиү*** (***) нарт тус тус оногдуулсан 25 (хорин тав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад,
- шүүгдэгч А.Да***т оногдуулсан 18 (арван найм) жил 3 (гурав) сарын хугацаагаар, А.Тэ***т оногдуулсан 17 (арван долоо) жил 3 (гурав) сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Тодруулбал, шүүгдэгч Шүй*** (***), Лиү*** (***) нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхдээ шүүгдэгч Лиү*** (***)-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт хэргийг зохион байгуулсныг, шүүгдэгч Шүй*** (***)-ыг хүнийг буудсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч А.Да***ийн өмгөөлөгч О.Ан***ын “...шүүгдэгч А.Да***ийн тухайд хохирлоо төлсөн учир шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ялын доод хэмжээнээс хасаж өгөөч...” гэж,
Шүүгдэгч Шүй***ы өмгөөлөгч С.Ою***ийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хорих ялыг багасгаж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, тус ялыг тус тусад нь эдлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч А.Тэ***ийн өмгөөлөгч О.Мө***ын ”...хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч Лиү***ий өмгөөлөгч С.Ул***ын “...тусгайлан саналгүй...” гэсэн эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болохыг дурдлаа.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан буюу шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагын зорилго, хүлээлгэх нийтлэг үндэслэл зэргийг харгалзан үзэх ба энэхүү зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлэлт, дүгнэлт өгч хорих ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:
- Ногоон өнгөтэй 2 мөрөвчтэй, урагдал цоорол, гэмтэлгүй цүнх 1 ширхэг, хар өнгийн хуйтай, ажлын хэсгийн урт 29см, үзүүр хэсгийн өргөн 6,5см, төгсгөл хэсгийн өргөн 4см, бариулын урт 16см хэмжээтэй хутга 1 ширхэг, "EGM" гэсэн бичиглэлтэй хайрцаг 1 ширхэг, шар өнгөтэй 118см урттай, 3,5см хэмжээтэй диаметртэй мод 1 ширхэг; хар өнгийн наалдамхай тууз наасан бариултай 70см урт, 2,3см диаметртэй мод 2 ширхэг, хар өнгөтэй гар бууны гэр 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай, цагаан өнгөтэй, 0,5см хэмжээтэй, шинэвтэр, эвхсэн олс 1 хэсэг, хуйтай 5.11 загварын хутга 1 ширхэг, "ОВТІ" тест 1 ширхэг; *** дугаарын сим картын үүр 1 ширхэг, *** дугаарын сим картын үүр 1 ширхэг; улбар шар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн бүсэнд зүүдэг гэр 1 ширхэг, ягаан өнгийн асаагуур 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, үнэртүүлэгч 1 ширхэг, ногоон эрээн өнгийн хүзүүвч 1 ширхэг, саарал өнгийн вейп 1 ширхэг, мод 2 ширхэг (4 хэсэг болж хугарсан), нүдний шил 1 ширхэг, саарал өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал хос, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгөтэй дотуур өмд 1 ширхэг, хар өнгөтэй биеийн тамирын өмд 1 ширхэг, цагаан өнгөтэй хос бээлий, саарал өнгийн оймс хос, саарал өнгөтэй куртикний малгай, эрээн өнгөтэй цамц 1 ширхэг, хар өнгөтэй куртик 1 ширхэг, хар өнгөтэй өмд 1 ширхэг, бор өнгийн гутал 1 хос, эрээн өнгийн цамц 2 ширхэг, эрээн өнгийн өмд 2 ширхэг, бор өнгийн гутал 1 хос, бор эрээн өнгийн өвлийн куртик 2 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 2 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, шаргал өнгийн гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цэнхэр өнгийн хятад бичиглэлтэй тамхи 7 хайрцаг, "V" гэх шошготой, 500 граммын хэмжээтэй, дотор нь шингэний агууламжтай тамхины иш хийсэн хуванцар сав 1 ширхэг, хятад ханз бичигтэй тамхины иш 3 ширхэг, "Esse" гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон салфетка 1 ширхэг, тамхины хайрцаг 1 ширхэг (дотроо тамхитай), шаргал өнгийн тамхины хайрцаг доторх цаасны хэсэг 1 ширхэг, арчдас 3 ширхэг, тамхины иш 4 ширхэг, амь хохирогчийн доор байсан гэх цустай чулуу 1 ширхэг, цасан дээрээс авсан дээж 1 ширхэг, түлхүүр 1 ширхэг, арчдас 1 ширхэг, арчдас (галт зэвсэг, хувцаснаас авсан), шүүгдэгч нараас авсан арчдас 7 ширхэг, амь хохирогчийн баруун гараас авсан арчдас 2 ширхэг, амь хохирогчийн зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, хар өнгөтэй бээлий 2 хос, цагаан өнгийн куртик 1 ширхэг, *** *** гэх бичиглэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 ширхэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,
- "Retevis" гэх брэндийн хөр өнгөтэй богино долгионы радио станц 2 ширхэг, эвдрэл гэмтэлгүй гав 2 ширхэг (1 ширхэг түлхүүртэй), "LOYY" гэх шошготой оосортой цахилгаан бороохой мэт зүйл 2 ширхэг, гол төмрийн дугаар ***, замгийн дугаар 045 "Сайга" загварын галт зэвсэг 1 ширхэг (1 ширхэг магазинтай, магазин нь 5 ширхэг сумтай), Васка гэх бичиглэлтэй буу 1 ширхэг, "ME 9 MOD Para" гэх бичиглэлтэй *** дугаартай галт зэвсэг, магазинтай 1 ширхэг, хонгио 1 ширхэг, №11-18 гэж дугаарласан сум 8 ширхэг, №5, 6, 8, 10 гэж дугаарласан сум 4 ширхэг, №1, 2, 7, 9 гэж дугаарласан хонгио 4 ширхэг, №11 гэж дугаарласан сум 1 ширхэг, №11 гэж дугаарласан сум 1 ширхэг, металл гав (түлхүүргүй) 1 ширхэг, №10 дугаартай 1 ширхэг сумны хонгио зэргийг зохих байгууллагад шилжүүлэхийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-д даалгаж,
- Бичлэг бүхий компакт диск 5 ширхэг, амь хохирогчийн гарын 10 хурууны хумс, гол төмрийн дугаар ***, замгийн дугаар 045 гэх бичиглэлтэй галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
- "Huawei VRT-AL00" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, "Samsung" загварын таблет 1 ширхэг зэргийг гэрч Э.Э***д,
- амь хохирогч Ван***-ы “IPhone” загварын гар утсыг түүний хууль ёсны төлөөлөгч Ван*** (***)-нд
- "EMPORIO ARMANI MECCANICO" гэх бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг, шаргал өнгийн дөрвөлжин кулонтай, шаргал өнгийн металл гинж 1 ширхэг зэргийг шүүгдэгч Лиү*** (***) нарт тус тус буцаан олгохыг дурдаж,
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн хураагдсан “Тоёота Ланд Крузейр” маркийн *** *** улсын дугаартай, *** арлын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг түлхүүр 1 ширхгийн хамт,
- шүүгдэгч Лиү*** (***)-ийн биед үзлэг хийж хураан авсан "i phone 16 pro max" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, хар өнгөтэй нотебүүк (Razer blade 15 advanced rz09-0330) 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан "Samsung" загварын гар утас 2 ширхэг, "i phone" загварын гар утас 1 ширхэг зэрэг, шүүгдэгч А.Да***ийн биед үзлэг хийж хураан авсан "i phone 15 pro max" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, шүүгдэгч Шүй*** (***)-ний биед үзлэг хиж хураан авсан "i phone 15 про" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, Huawei загварын гар утас /*** кодтой/ 2 ширхэг, шүүгдэгч А.Тэ***ийн биед үзлэг хийж хураан авсан "i phone 13" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг зэргийг тус тус Улсын орлогод шилжүүлэх ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
- Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.
3. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шүй*** (***), Лиү*** (***) нарын тус тус цагдан хоригдсон 412 хоногийг,
- шүүгдэгч А.Да***, А.Тэ*** нарын тус тус цагдан хоригдсон 162 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газрын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***), шүүгдэгч Шүй*** (***), шүүгдэгч *** овогт А***ийн Да***, *** овогт А***гийн Тэ*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” хэрэгт зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.1. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***)-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах”,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 журамлан тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн” гэм буруутайд,
2.2. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***)-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэм буруутайд
2.3. Шүүгдэгч *** овогт А***ийн Да***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэм буруутайд,
2.4. Шүүгдэгч *** овогт А***гийн Тэ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад заасан “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах өөртөө, бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан “бүлэглэж, өөртөө бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүн барьцаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүнийг барьцаалсан” гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***)-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Лиү*** (***)-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 25 (хорин тав) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***)-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шүй*** (***)-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 25 (хорин тав) жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч А.Да***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Да***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 18 (арван найм) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгч А. Тэ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Тэ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5, 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 17 (арван долоо) жил 3 (гурав) сарын хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шүй*** (***), Лиү*** (***) нарт тус тус оногдуулсан 25 (хорин тав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад,
шүүгдэгч А.Да***т оногдуулсан 18 (арван найм) жил 3 (гурав) сарын хугацаагаар, А.Тэ***т оногдуулсан 17 (арван долоо) жил 3 (гурав) сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шүй*** (***), Лиү*** (***) нарын тус тус цагдан хоригдсон 412 хоногийг,
- шүүгдэгч А.Да***, А.Тэ*** нарын тус тус цагдан хоригдсон 162 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Лиү*** (***)-ээс 1,980,000 төгрөгийг,
- шүүгдэгч А.Тэ***ээс 1,980,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Зао*** (***)-нд,
- шүүгдэгч Лиү*** (***), А.Тэ*** нараас тус бүр 16,602,750 төгрөгийг гаргуулж, амь хохирогч Ван***-ны хууль ёсны төлөөлөгч Ван*** (***) -нд тус тус олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлсэн 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12. Шүүгдэгч А.Да***, Шүй*** (***) нараас тус шүүхийн барьцааны данс /Төрийн сангийн 100900005407 тоот/-нд хохирол төлөхөөр байршуулсан нийт 37,165,502 төгрөгийг хохирогч Зао*** (***), амь хохирогч Ван***-ны хууль ёсны төлөөлөгч Ван*** (***) нарт зохих журмын дагуу тус тус олгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд бичгийн орчуулгын зардалд 1,524,000 төгрөгийг шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***) нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Цагдаагийн Ерөнхий газарт,
- ярианы орчуулагчийн /interpreter/ зардалд 960,000 төгрөгийг шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***) нараас хувь тэнцүүлэн гаргуулж, тус шүүхийн Тамгын газарт,
- хөрөнгийн үнэлгээний 200,000 төгрөгийг шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***), А.Да***, А.Тэ*** нараас хувь тэнцүүлэн гаргуулж, “Ашидбилгүүн” ХХК-д тус тус олгосугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:
14.1. Ногоон өнгөтэй 2 мөрөвчтэй, урагдал цоорол, гэмтэлгүй цүнх 1 ширхэг, хар өнгийн хуйтай, ажлын хэсгийн урт 29см, үзүүр хэсгийн өргөн 6,5см, төгсгөл хэсгийн өргөн 4см, бариулын урт 16см хэмжээтэй хутга 1 ширхэг, "EGM" гэсэн бичиглэлтэй хайрцаг 1 ширхэг, шар өнгөтэй 118см урттай, 3,5см хэмжээтэй диаметртэй мод 1 ширхэг; хар өнгийн наалдамхай тууз наасан бариултай 70см урт, 2,3см диаметртэй мод 2 ширхэг, хар өнгөтэй гар бууны гэр 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай, цагаан өнгөтэй, 0,5см хэмжээтэй, шинэвтэр, эвхсэн олс 1 хэсэг, хуйтай 5.11 загварын хутга 1 ширхэг, "ОВТІ" тест 1 ширхэг; *** дугаарын сим картын үүр 1 ширхэг, *** дугаарын сим картын үүр 1 ширхэг; улбар шар өнгийн тэлээ 1 ширхэг, хар өнгийн бүсэнд зүүдэг гэр 1 ширхэг, ягаан өнгийн асаагуур 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, үнэртүүлэгч 1 ширхэг, ногоон эрээн өнгийн хүзүүвч 1 ширхэг, саарал өнгийн вейп 1 ширхэг, мод 2 ширхэг (4 хэсэг болж хугарсан), нүдний шил 1 ширхэг, саарал өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн пүүзэн гутал хос, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгөтэй дотуур өмд 1 ширхэг, хар өнгөтэй биеийн тамирын өмд 1 ширхэг, цагаан өнгөтэй хос бээлий, саарал өнгийн оймс хос, саарал өнгөтэй куртикний малгай, эрээн өнгөтэй цамц 1 ширхэг, хар өнгөтэй куртик 1 ширхэг, хар өнгөтэй өмд 1 ширхэг, бор өнгийн гутал 1 хос, эрээн өнгийн цамц 2 ширхэг, эрээн өнгийн өмд 2 ширхэг, бор өнгийн гутал 1 хос, бор эрээн өнгийн өвлийн куртик 2 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 2 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, шаргал өнгийн гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цэнхэр өнгийн хятад бичиглэлтэй тамхи 7 хайрцаг, "V" гэх шошготой, 500 граммын хэмжээтэй, дотор нь шингэний агууламжтай тамхины иш хийсэн хуванцар сав 1 ширхэг, хятад ханз бичигтэй тамхины иш 3 ширхэг, "Esse" гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаг 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон салфетка 1 ширхэг, тамхины хайрцаг 1 ширхэг (дотроо тамхитай), шаргал өнгийн тамхины хайрцаг доторх цаасны хэсэг 1 ширхэг, арчдас 3 ширхэг, тамхины иш 4 ширхэг, амь хохирогчийн доор байсан гэх цустай чулуу 1 ширхэг, цасан дээрээс авсан дээж 1 ширхэг, түлхүүр 1 ширхэг, арчдас 1 ширхэг, арчдас (галт зэвсэг, хувцаснаас авсан), шүүгдэгч нараас авсан арчдас 7 ширхэг, амь хохирогчийн баруун гараас авсан арчдас 2 ширхэг, амь хохирогчийн зүүн гараас авсан арчдас 2 ширхэг, хар өнгөтэй бээлий 2 хос, цагаан өнгийн куртик 1 ширхэг, *** *** гэх бичиглэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 ширхэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,
14.2. "Retevis" гэх брэндийн хөр өнгөтэй богино долгионы радио станц 2 ширхэг, эвдрэл гэмтэлгүй гав 2 ширхэг (1 ширхэг түлхүүртэй), "LOYY" гэх шошготой оосортой цахилгаан бороохой мэт зүйл 2 ширхэг, гол төмрийн дугаар ***, замгийн дугаар 045 "Сайга" загварын галт зэвсэг 1 ширхэг (1 ширхэг магазинтай, магазин нь 5 ширхэг сумтай), Васка гэх бичиглэлтэй буу 1 ширхэг, "ME 9 MOD Para" гэх бичиглэлтэй *** дугаартай галт зэвсэг, магазинтай 1 ширхэг, хонгио 1 ширхэг, №11-18 гэж дугаарласан сум 8 ширхэг, №5, 6, 8, 10 гэж дугаарласан сум 4 ширхэг, №1, 2, 7, 9 гэж дугаарласан хонгио 4 ширхэг, №11 гэж дугаарласан сум 1 ширхэг, №11 гэж дугаарласан сум 1 ширхэг, металл гав (түлхүүргүй) 1 ширхэг, №10 дугаартай 1 ширхэг сумны хонгио зэргийг зохих байгууллагад шилжүүлэхийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага”-д даалгаж,
14.3. Бичлэг бүхий компакт диск 5 ширхэг, амь хохирогчийн гарын 10 хурууны хумс, гол төмрийн дугаар ***, замгийн дугаар 045 гэх бичиглэлтэй галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
14.4. "Huawei VRT-AL00" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, "Samsung" загварын таблет 1 ширхэг зэргийг гэрч Э.Э***д,
- амь хохирогч Ван***-ы “IPhone” загварын гар утсыг түүний хууль ёсны төлөөлөгч Ван*** (***)-нд
- "EMPORIO ARMANI MECCANICO" гэх бичиглэлтэй бугуйн цаг 1 ширхэг, шаргал өнгийн дөрвөлжин кулонтай, шаргал өнгийн металл гинж 1 ширхэг зэргийг шүүгдэгч Лиү*** (***) нарт тус тус буцаан олгохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” *** дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн хураагдсан “Тоёота Ланд Крузейр” маркийн *** *** улсын дугаартай, *** арлын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг түлхүүр 1 ширхгийн хамт,
- шүүгдэгч Лиү*** (***)-ийн биед үзлэг хийж хураан авсан "i phone 16 pro max" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, хар өнгөтэй нотебүүк (Razer blade 15 advanced rz09-0330) 1 ширхэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан "Samsung" загварын гар утас 2 ширхэг, "i phone" загварын гар утас 1 ширхэг, шүүгдэгч А.Да***ийн биед үзлэг хийж хураан авсан "i phone 15 pro max" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, шүүгдэгч Шүй*** (***)-ний биед үзлэг хийж хураан авсан "i phone 15 про" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг, Huawei загварын гар утас /*** кодтой/ 2 ширхэг, шүүгдэгч А.Тэ***ийн биед үзлэг хийж хураан авсан "i phone 13" загварын гар утас /*** кодтой/ 1 ширхэг зэргийг тус тус Улсын орлогод шилжүүлэх ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
16. Нийслэлийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
17. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Лиү*** (***), Шүй*** (***), А.Да***, А.Тэ*** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Лиү*** (***), шүүгдэгч Шүй*** (***), шүүгдэгч А.Да***, шүүгдэгч А.Тэ*** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
ШҮҮГЧИД М.МӨНХБААТАР
Г.ЭНХЦЭЦЭГ