Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/05680

 

 

 

 

 

 

 

2023 12 20 101/ШШ2023/05680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, овогт /*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,, овогт /ИБД:/-д холбогдох,

Зээл 4,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2023.07.17-ны өдөр иргэн гэх миний төрсөн охин болох З.ийн нөхөр А.ын 10 жилийн ангийн хүүхдэд 3 сая төгрөгийг 21 хоногийн 15 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд надтай гэрээ хийсэн. Тус мөнгийг миний охины нөхөр болох А. нь өөрийн Хаан банкны тоот данснаас гийн Хаан банкны тоот дансанд 2023.07.17-ны өдөр шилжүүлсэн.

Иргэн нь тус оны 7, 8 дугаар сарын зээлсэн мөнгөний хүүнүүдийг төлсөн бөгөөд 9 сараас эхлэн зээл болон хүүгээ огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар утсаа авахгүй авахаар маргааш өгнө гэх зүйл ярин өдрийг өнгөрөөж байна. Иймд иргэн нь надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тус хууль тогтоомжийн хүрээнд миний зээлсэн 3,000,000 төгрөг болон 63 хоногийн хүү болох 1,350,000 төгрөг, нийт 4,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

нь гийн Хаан банкны дансанд зээл 3,000,000 төгрөгийг 2023.07.17-ны өдөр шилжүүлсэн байсан. Зээлийн гэрээг 21 хоногийн хугацаатай, 2023.08.07-ны төлж дуусгахаар тохирсон, хүүг 15 хувиар, тохирсон , 2023.08.07, 2023.09.07-ны өдрүү хүү 450,000*2=950,000 төлсөн, түүнээс хойш мөнгө огт төлөөгүй. Үндсэн зээл 3,000,000 төгрөг, 2023.09-2023.10.23-ны өдрийг хүртэл хүү 63 хоногийн 1,350,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 1-8, хариуцагч шүүхэд хариу тайлбар, нотох баримт ирүүлээгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,350,000 төгрөг, нийт 4,350,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй, шүүхэд нотлох баримт ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ, хариуцагчийн мөнгө зээлсэн гэж гараар бичсэн баримтыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 4,350,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх-4-6/

Нэхэмжлэгч , хариуцагч нарын байгуулсан Зээлийн гэрээнд, зээлдүүлэгч нь зээлдэгчид 3,000,000 төгрөгийг, 21 хоногт, 2023.08.07-ны өдөр төлж барагдуулахаар заасан ба хүү тохиролцоогүй байна.

Одсүрэн овогтой гийн гараар бичиж өгсөн 2023.07.17-ны өдрийн бичигт, ...2023.07.17-ны өдөр 3,000,000 төгрөгийг 21 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэйгээр зээлсэн нь үнэн. Уг зээлийг 2023.08.07-ны өдөр төлж дуусгах болно гэсэн байна.

Дээрх баримтаас үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлдүүлэгчээс зээлдэгчид 3,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар хариуцагч маргаагүй, энэ талаар Зээлийн гэрээ, 3,000,000 төгрөг зээлсэн гэсэн гараар бичсэн баримт байна.

Иймээс нэхэмжлэгч нь зээл 3,000,000 төгрөгийг шаардах эрхтэй ба зээлийн гэрээгээр хүү тохирсон эсэх, зээлийн гэрээ сунгагдсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.

Талуудын хооронд бичгээр байгуулсан Зээлийн гэрээнд хүү заагаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул шүүх нэхэмжлэгчийг зээлийн хүү шаардах эрхгүй гэж үзлээ.

Мөн зээлийн гэрээг сунгасан үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчаас 7, 8 сарын зээлийн хүүнд төлсөн 900,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, зээлийн үлдэгдэл 2,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2,100,000 төгрөгт холбогдох хэсгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаарт зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гаас зээл 2,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлээс 2,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 50,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ