| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/04907/И |
| Дугаар | 101/ШШ2023/04961 |
| Огноо | 2023-11-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/04961
| 2023 11 13 | 101/ШШ2023/04961 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,,,-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-д холбогдох,
50,508,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. /Ү-2825/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ХХК-ийн зүгээс хариуцагч ХХК-ийг хариуцагчаар татан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/Ш32021/13733 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж дүгнэсэн. Тус захирамжтай холбогдуулж хариуцагч ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2022/01717 дугаартай шийдвэрээр хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 28ш 3-2/3277 албан тоотоор хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
ХХК нь ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулсан. Талуудын байгуулсан гэрээний хавсралт 1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 60-пум 254 ширхэг, 30-пум 213 ширхэг, Энгель /гадна булан/ 2,4-50 ширхэг, Энгель /гадна булан/ 1,2-50 ширхэгийг тус тус түрээслүүлэхээр тохиролцож, хүлээлгэн өгсөн.
Түрээсийн барилгын материалыг хүлээлгэн өгөхдөө түрээсийн 30 хоногийн төлбөр болох 3,952,000 төгрөгийг урьдчилан төлүүлсэн. Барилга угсралтын материал түрээслэх гэрээний хавсралт 1-т зааснаар 60-пум 1 ширхэгийн 1 хоногийн түрээсийн үнэлгээ нь 250 төгрөг, 30-пум 1 ширхэгийн 1 хоногийн түрээсийн үнэлгээ нь 250 төгрөг, энгель /гадна булан/ 2.4 1 ширхэгийн 1 хоногийн түрээсийн үнэлгээ нь 150 төгрөг, энгель /гадна булан/ 1.2 1 ширхэгийн 1 хоногийн түрээсийн үнэлгээ нь 150 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар түрээсийн зүйлийн үнэ, түрээсийн бараа материалд эвдрэл гэмтэл гарсан, алга болсон тохиолдолд мөрдөх үнийн тарифийг хавсралт 1 болон 2-т зааснаар тогтоосон.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гадна хүлээн авсан түрээсийн зүйлийг алга болгож манай компанийг хохироосон. Тодруулбал пум-60 материалаас 52 ширхэг, пум-30 материалаас 58 ширхэг, энгель /гадна булан/ 2.4 материалаас 49 ширхэгийг тус тус дутааж алга болгосон.
Дээрх бараа материалын үнэ нь:
-Пум-6012 материалын 1 ширхэгийн үнэ 50,000 төгрөг бөгөөд 52 ширхэг нь 2,600,000 төгрөг,
-Пум-3012 материалын 1 ширхэгийн үнэ 43,000 төгрөг бөгөөд 58 ширхэг нь 2,494,000 төгрөг,
-Энгель /гадна булан/ 2.4 материалын 1 ширхэгийн үнэ 45,000 төгрөг бөгөөд 49 ширхэг нь 2,205,000 төгрөг, нийт 7,299,000 төгрөгийн бараа материал алга болгосон.
Түүнчлэн хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-ний үүрэг гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрөө төлөлгүй манай компанийг давхар хохироож байна. Тодруулбал:
ПУМ 6012
Нийт 254 ширхэг түрээсийн зүйл хүлээлгэн өгсөн. 1 хоногийн үнэлгээ 1 ширхэг нь 250 төгрөг.
Хүлээлгэн өгсөн огноо: 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр.
-2019.06.27-2019.11.02-ны өдөр хүртэл 128 хоног, 254 ширхэг түрээсийн зүйлийн 128 хоногийн түрээсийн төлбөр 8,128,000 төгрөг,
-2019.11.02-ны өдөр 88 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 166 ширхэг.
-2019.11.02-2019.11.05-ны өдөр хүртэл 4 хоног, 166 ширхэг түрээсийн зүйлийн 4 хоногийн түрээсийн төлбөр 166,000 төгрөг,
-2019.11.05-ны өдөр 59 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 107 ширхэг.
-2019.11.05-2019.12.05-ны өдөр хүртэл 31 хоног, 107 ширхэг түрээсийн зүйлийн 31 хоногийн түрээсийн төлбөр 829,250 төгрөг,
2019.12.05-ны өдөр 5 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 102 ширхэг.
-2019.12.05-2020.06.05-ны өдөр хүртэл 183 хоног, 102 ширхэг түрээсийн зүйлийн 183 хоногийн түрээсийн төлбөр 4,666,500 төгрөг,
2020.06.05-ны өдөр 50 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 52 ширхэг.
2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр нийт 13,789,750 төгрөг, алга болгосон буюу түрээслүүлэгчид буцаан олгоогүй 52 түрээсийн зүйл, 1 ширхэгийн үнэ 50,000 төгрөг бөгөөд 52 ширхэг нь 2,600,000 төгрөг.
ПУМ 3012
Нийт 213 ширхэг түрээсийн зүйл хүлээлгэн өгсөн. 1 хоногийн үнэлгээ 1 ширхэг нь 250 төгрөг.
Хүлээлгэн өгсөн огноо: 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр.
-2019.06.27-2019.11.02-ны өдөр хүртэл 128 хоног, 213 ширхэг түрээсийн зүйлийн 128 хоногийн түрээсийн төлбөр 6,816,000 төгрөг,
2019.11.02-ны өдөр 52 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 161 ширхэг.
2019.11.02-2019.11.05-ны өдөр хүртэл 4 хоног, 161 ширхэг түрээсийн зүйлийн 4 хоногийн түрээсийн төлбөр 161,000 төгрөг,
2019.11.05-ны өдөр 28 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 133 ширхэг.
2019.11.05-2019.12.05-ны өдөр хүртэл 31 хоног, 133 ширхэг түрээсийн зүйлийн 31 хоногийн түрээсийн төлбөр 1,030,750 төгрөг,
2019.12.05-ны өдөр 75 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 58 ширхэг.
2019.12.05-2020.06.05-ны өдөр хүртэл 183 хоног, 58 ширхэг түрээсийн зүйлийн 183 хоногийн түрээсийн төлбөр 2,653,500 төгрөг,
2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл түрээсийн нийт төлбөр 10,661,250 төгрөг, алга болсон буюу түрээслүүлэгчид буцаан олгоогүй 58 түрээсийн зүйл, 1 ширхэгийн үнэ 43,000 төгрөг бөгөөд 58 ширхэг нь 2,494,000 төгрөг.
ЭНГЕЛЬ 2.4
Нийт 50 ширхэг түрээсийн зүйл хүлээлгэн өгсөн. 1 хоногийн үнэлгээ 1 ширхэг нь 150 төгрөг.
Хүлээлгэн өгсөн огноо: 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр.
2019.06.27-2019.11.05-ны өдөр хүртэл 132 хоног, 50 ширхэг түрээсийн зүйлийн 132 хоногийн түрээсийн төлбөр 990,000 төгрөг,
2019.11.05-ны өдөр 1 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 49 ширхэг.
2019.11.05-2020.06.05-ны өдөр хүртэл 214 хоног, 49 ширхэг түрээсийн зүйлийн 214 хоногийн түрээсийн төлбөр 1,572,900 төгрөг,
2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл түрээсийн нийт төлбөр 2,562,900 төгрөг, алга болгосон буюу түрээслүүлэгчид буцаан олгоогүй 49 түрээсийн зүйл, 1 ширхэгийн үнэ 45,000 төгрөг бөгөөд 49 ширхэг нь 2,205,000 төгрөг.
ЭНГЕЛЬ 1.2
Нийт 50 ширхэг түрээсийн зүйл хүлээлгэн өгсөн. 1 хоногийн үнэлгээ 1 ширхэг нь 150 төгрөг.
Хүлээлгэн өгсөн огноо: 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр.
2019.06.27-2019.11.05-ны өдөр хүртэл 132 хоног, 50 ширхэг түрээсийн зүйлийн 132 хоногийн түрээсийн төлбөр 990,000 төгрөг,
2019.11.05-ны өдөр 25 ширхэг түрээсийн зүйлийг буцаан хүлээн авсан. Үлдэгдэл 25 ширхэг.
2019.11.05-2020.06.05-ны өдөр хүртэл 214 хоног, 25 ширхэг түрээсийн зүйлийн 214 хоногийн түрээсийн төлбөр 802,500 төгрөг,
2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл түрээсийн нийт төлбөр 1,792,500 төгрөг. Нийт түрээсийн төлбөр 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 28,806,400 төгрөг.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар Барилга угсралтын материал түрээслэх гэрээний 5.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор харилцан тохиролцсон.
Иймд хариуцагч ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-ний үүрэгт түрээсийн төлбөр 28,806,400 төгрөг, алданги 14,403,200 төгрөг, түрээсийн бараа материал алга болгосон төлбөрт 7,299,000 төгрөг, нийт 50,508,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож өгнө үү.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад тооцооллыг гаргалаа. Хөөн хэлэлцэх хугацааг ч мөн сая дүгнэлээ гэж үзэж байна. Гэрээний хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйл, 232 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
2. Нэхэмжлэгч шүүхэд хх-ийн 5-21, 61-62 дугаар талд авсан нотлох баримтыг гаргаж өгсөн.
Хариуцагч нь нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь 50,508,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.
3. Хариуцагчийн төлөөлөгч Б. нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар танилцуулж, хэргийн материалтай танилцсан байна.
Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч ХХК, хариуцагч ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 27-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулагдсан байна. /хх-7-9/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч ХХК нь түрээслэгч ХХК-д гэрээний хавсралт-№1-д тусгасан 60 пум -250 ширхэг, 30 пум-213 ширхэг, энгель 2.4-50 ширхэг, энгель 1.2-50 ширхэг барилга угсралтын бараа материалыг 30 хоногийн түрээсийн төлбөр 3,952,500 төгрөгийг урьдчилан төлж бараа материалыг хүлээн авахаар тохирсон байна. /хх-9/
Ийнхүү ХХК-иас 3,952,500 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж барилга угсралтын бараа материалыг ХХК хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 2019.05.27-ны өдрийн 3,952,500 төгрөгийн зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх-10/
Үүнээс хавтаст хэргийн 11-14 хуудсанд авагдсан 2019.11.02, 2019.11.05, 2019.12.05, 2020.06.05-ны өдрийн Орлогын баримтаар түрээсийн зүйлийг хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгсөн боловч хариуцагч нь барилга угсралтын материалаас пум-60 материалаас 52 ширхэг, пум-30 материалаас 58 ширхэг, энгель /гадна булан/ 2.4 материалаас 49 ширхэгийг тус тус дутааж алга болгосон үндэслэлээр дутаасан барилгын материалын үнэ 7,299,000 төгрөг, мөн түрээсийн төлбөрт, пум 6012-ын түрээс 13,789,750 төгөг, пум-3012-ын түрээс 10,661,250 төгрөг, энгель 2.4-ын түрээс 2,562,900 төгрөг, энгель 1.2-ын түрээс 1,792,000, нийт түрээс 28,806,400 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь уг шаардлагыг няцаасан болон зөвшөөрсөн талаар тайлбар, нотлох баримт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах баримтыг үндэслэн барилга угсралтын материал дутаасан төлбөрт 7,299,000 төгрөг, түрээсийн төлбөр 28,806,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Алданги 14,403,200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т Төлбөрийг гэрээний 3-т заасан хугацаанд төлөх ба хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд түрээсийн төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, үндсэн түрээсийн төлбөрт нэмж төлнө, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.
Алдангийн талаарх гэрээний зохицуулалт нь хуульд нийцэж байгаа тул гүйцэтгэгээгүй нийт үүрэг 28,806,400 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алдангийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж уг шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч ХХК-иас барилга угсралтын материал дутаасан төлбөрт 7,299,000 төгрөг, түрээсийн төлбөр 28,806,400 төгрөг, алданги 14,403,200 төгрөг, нийт 50,508,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 410,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 410,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч ХХК-иас барилга угсралтын материал дутаасан төлбөрт 7,299,000 төгрөг, түрээсийн төлбөр 28,806,400 төгрөг, алданги 14,403,200 төгрөг, нийт 50,508,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 410,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/23725 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ