Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2024/00013

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, *******, өөрийн байранд байрлах, ******* ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн мөнгө, алданги нийт 49,122,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай нар оролцов.

 

/Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.т хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Х.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-тай үйлчилгээний талбай, орон сууцны зориулалттай орон сууцны барилгад захиалга өгч гэрээ байгуулсан. Ашиглалтад орох хугацаа 2020 оны 4 дүгээр улирал гэж тооцоод орон сууцны 1 мк үнэ 1.300.000 төгрөгөөр тооцож 91.240.000 төгрөг төлөхөөс урьдчилгаа болох 27.000.000 төгрөгийг өгч №20 дугаартай гэрээ, үйлчилгээний талбайн №04, 05 дугаартай захиалга хийсэн. Анх гэрээ байгуулахдаа үндсэн төлбөрийн 30 хувийг, үлдэгдэл 70 хувийг байр ашиглалтад орохоор хэсэгчилж төлөхөөр тохиролцсон. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод асуутал ковид гарсан болон барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан хойшилж байгааг хэлсэн. Гэтэл орон сууцны зориулалттай байранд өөр хүмүүс орж тэдгээр хүмүүст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарчихсан байсан. Гэрээ бүрэн биелэгдээгүй гэдэг байдлаар алдангиас хариуцагч ХХК нь татгалзсан байна. Гэрээ биелэгдэх хугацаа маань 2020 оны 4 дүгээр улирал байсан ба мөн улиралд ашиглалтад оруулаад үлдэгдэл төлбөрийг зээлээр төлөхөөр анх гэрээ байгуулсан. Гэтэл энэ үүргээ гүйцэтгээгүй учир гэрээнд заасан хариуцлагыг ХХК нь хүлээх нь зүйтэй гэж үзэж байна. Байгуулагдсан гэрээнүүдийг 5.1, 5.2-т гүйцэтгэгч талын буруутай үйлдлээс болоод хугацаа хожимдсон тохиолдолд алдангийг тооцох гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 4 дүгээр улирлаас хойшхи хугацааны алдангийг хариуцагч талаас гэрээний төлбөр 36,000,000 төгрөг, алданги 13,122,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: Х.*******аас ******* ХХК-д холбогдуулсан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гэрээнд заасан хугацаанд талууд захиалгын гэрээ биелэгдээгүй ба нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, гэрээний дагуу өгсөн мөнгийг алдангийн хамт нэхэмжилж байна. Орон сууц захиалгын гэрээ бодитоор биелэгдээгүй тул нэхэмжлэгч алданги нэхэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв гэрээ биелэгдэж, гэрээнд заасан хугацаанаас хожимдож гэрээний зүйлийг өгсөн бол захиалагч нь хожимдсон хугацаанд нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч нь авсан 36,000,000 төгрөгийг төлөх тал дээр маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 13,122,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №5, 2020 оны 04 сарын 16-ны өдрийн №4, 20 дугаартай орон сууц, үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээнүүд, ын , *******гийн ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, захиалгын гэрээтэй холбоотой Х.*******аас бичиж өгсөн баталгаа, Х.*******аас Г.*******т шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг баримтаар өгсөн.

Хариуцагч талаас Ц.т шүүхэд төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэлийг хэрэгт ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 36,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, алданги 13,122,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Х.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч ******* ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 12, 16 -ны өдөр 4, 5, 20 дугаартай орон сууц, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа 36,000,000 төгрөгийг Төрийн банкны дугаарын дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч ******* ХХК гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөөс 36,000,000 төгрөг, алданги 13,122,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч ******* ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн. Үүнд:

Гэрээний үндсэн төлбөрт төлсөн төлбөрөөс 36,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 13,122,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтаар үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ******* ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 12, 16-ны өдөр 4, 5, 20 дугаартай орон сууц, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээг байгуулан нийт урьдчилгаа 36,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч ******* ХХК-ийн Төрийн банкны дугаарын дансанд шилжүүлсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тогтоогдсон.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

Харин хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн байх ба нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлээс 36,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн.

 

5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д "Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй." гэж зохицуулсан байна.

 

Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Х.*******т гэрээг цуцалж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 36,000,000 төгрөгийг шаардах эрх үүссэн байна.

Иймд хариуцагч талаас гэрээний үүрэгт шилжүүлсэн 36,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1, 5.2-д заасныг баримтлан алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч талын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчид хохирол учирсан боловч баримтаар нотлох боломжгүй байгаа тул хохирлоо алдангитай дүйцүүлэн тооцож нэхэмжлэл гаргасан тухайгаа мэдүүлсэн.

 

Иргэний хуульд зааснаар хохирол, алданги нь дүйцүүлэх, төсөөтэй хэрэглэх боломжгүй тус тусдаа томьёолол бүхий ойлголт тул алданги 13,122,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,560 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 337,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 36,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгож, нэхэмжлэлээс 13,122,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,560 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-иас 337,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА