| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00599/И |
| Дугаар | 104/шш2024/00014 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 104/шш2024/00014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, дүүрэг, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , *******,*******,,т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.******* нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр , ХХК-д 23,624,482 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан бөгөөд тус шийдвэрийн дагуу, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.******* миний эзэмшлийн дүүргийн *******, ******* тоотод байрлах 26,24 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөхийг шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Миний бие Б.******* нь уг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн Б.******* миний эрх ашгийн хөндөж байх тул 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: ... Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаартай шийдвэрээр Рус Финанс ХХК-д Б.******* нь 23,624,482 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Б.*******гийн өмчлөлийн *******, тоотод байрлах 26,24 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулах болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа тухайн объектыг зөвхөн материалынх нь үнэлгээгээр үнэлчихсэн. Тухайн объект нь дүүргийн үл хөдлөх компаниас 100 хувийн гүйцэтгэлтэй гаргасан. Доод газар болон холбогдох шугам, сүлжээ зэрэг тал бүрээс нь үнэлэх ёстой байтал зөвхөн материалын тооцоогоор үнэлгээ гаргачихсан байгаад нь гомдолтой байна. Иймд Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр *******ы *******гаас 23,624,482 төгрөгийг гаргуулан , ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэгдсэн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох дүүргийн тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 01/1073 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг танилцуулж зарлан дуудах болон биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгөхөд би тухайн төлбөрийн асуудлыг сайн мэдэхгүй тул бэр дүү А.д итгэмжлэл өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах тухай мэдэгдэж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэл олгогдсон байна. дүүргийн тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийж, эд хөрөнгийг битүүмжилж, хадгалалтыг төлбөр төлөгч Б.*******, А. нарт хадгалуулан үлдээсэн. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хугацаатай мэдэгдэл өгөхөд төлбөрөө төлөөгүй болно. Тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22310541/06 дугаар тогтоолоор хурааж хадгалалтыг итгэмжлэгдсэн төлөөлөгч А.д үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь 150,000,000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа бичгээр ирүүлсэн, төлбөр авагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шинжээч томилж үнэлүүлэх тухай хүсэлтээ тус тус гаргасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Г.ыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 08/03 дугаар тогтоолоор хуульд заасан эрх үүргийг танилцуулж томилсон. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь төлбөр төлөгч Б.*******гийн өмчлөлийн дүүргийн тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 23,671,000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 01/809 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Үнэлгээг төлбөр авагч талаас хүлээн зөвшөөрч хариуг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, төлбөр төлөгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй холбогдох байгууллагад нь гомдол гаргана хэмээн бичгээр хариу ирүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрлийн 19120001 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааны чиглэлээр мэргэшсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Г. үнэлгээг хийсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухай бүр талуудад биечлэн болон утсаар мэдэгдэж байсан болно. Иймд нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.
4.Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Манай " ХХК нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Б.*******тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 03/25 тоот Зээл болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж ГД-, Ү- дугаарт бүртгэлтэй *******, дүүрэг тоот хаягт байршилтай 26,24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бүртгүүлж баталгаажуулсан бөгөөд бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 104/ШШ2022/00350 дугаар шийдвэрээр 23,261,175 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа боловч төлбөр төлөгч нь одоог хүртэл огт төлбөр төлж барагдуулаагүй байна. 104ШШ2022/00350 дугаар шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хэлтсээс төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг талуудаас авсан бөгөөд төлбөр төлөгч хөрөнгийг 150,000,000 төгрөг буюу зах зээлийн үнэлгээгээс хэт өндөр бодит бус үнийн санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч гуравдагч этгээдээс шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу үнэлгээний байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 тоот Үнэлгээний тайлан-аар зах зээлийн үнэлгээг 23,671,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус үнэлгээний дүгнэлт гаргахтай холбогдох ажиллагаа нь холбогдох хуулийн дагуу явагдсан тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь анх 03/25 тоот гэрээ байгуулахдаа тус барьцаа хөрөнгө нь бүрэн гүйцэтгэлтэй буюу бүрэн ашиглалтад орсон бөгөөд хоолны газар ажиллуулдаг гэж тайлбарласан байдлыг үндэслэн гэрээг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тус барьцаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг манай байгууллага эх хувиар хүлээн авсан байдаг бөгөөд тус гэрчилгээний мэдээлэл дээр дутуу гүйцэтгэлтэй буюу баригдаж дуусаагүй талаарх мэдээлэл огт дурдагдаагүй байна. Гэвч бодит байдал дээр бүрэн ашиглалтад ороогүй гүйцэтгэл 30 орчим хувьтай буюу ашиглах ямар ч нөхцөл бурдээгүй, дотор нь хог хаягдлаар дүүрсэн байдалтай болохыг хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх үед анх мэдсэн. Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 тоот Үнэлгээний тайлан-д тус барьцаа хөрөнгө нь ашиглалтад ороогүй буюу баригдаж дуусаагүй хэмээн дүгнэсэн байдаг. Үүнээс харвал нэхэмжлэгч Б.******* нь анхнаасаа баригдаж дуусаагүй дутуу гүйцэтгэлтэй барилга гэдгийг мэдсээр байж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан байх бөгөөд энэхүү хууль бус үйлдлийн улмаас манай байгууллагад 23,671,000 төгрөгөөр хохирол учруулаад байна. Иймд, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
5.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
5.1, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 845 дугаартай ..Та хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүх байгууллагад хандаж гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдье.. гэх албан бичиг (хх-ийн 03 хуудас),
5.2, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 809 дугаартай ..Хөрөнгийн үнэлгээг танилцуулах тухай.. албан бичиг (хх-ийн 06 хуудас),
5.3 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаартай ..Хөрөнгө үнэлсэн тухай.. албан бичиг (хх-ийн 07 хуудас),
6.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
6.1 Хариуцагч талын хариу тайлбар (хх-ийн 17-18 хуудас),
6.2 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 323 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 34 хуудас),
6.3 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 35-38 хуудас),
6.4, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1073 дугаартай дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн ..Хамтран ажиллах тухай... албан бичиг (хх-ийн 39 хуудас),
6.5, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22310541/01 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 40 хуудас),
6.6 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 560 дугаартай албан бичгийн хариу нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 41 хуудас),
6.7, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22310541/01 дугаар Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх хаалт, хасалт хийх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 42 хуудас),
6.8 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 43-44 хуудас),
6.9 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийн 0485 дугаартай итгэмжлэл (хх-ийн 45 хуудас),
6.10 А., Б.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 46 хуудас),
6.11 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22310541/04 Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай актын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 47-48 хуудас),
6.12 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22310541/05 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 49-50 хуудас),
6.13 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл (хх-ийн 51 хуудас),
6.14,т Т., А. нарын гаргасан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 52 хуудас),
6.15 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, фото зургийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 54-57 хуудас),
6.16 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Зарлан дуудах мэдэгдэл (хх-ийн 58 хуудас),
6.17 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох, хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг танилцуулсан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 59 хуудас),
6.18 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22310541/65 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 60-61 хуудас),
6.19,т А.ны гаргасан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 62 хуудас),
6.20,т гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.гийн гаргасан ..Үнэлгээ тогтоох, шинжээч томилуулах тухай.. хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 63 хуудас),
6.21,т Б.*******гийн гаргасан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 64 хуудас),
6.22 Шүүхийн шийдвэр биелүүлэх 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22310541/06 дугаар мэдэгдлийн батлуулсан хуулбар (хх-ийн 62 хуудас),
6.23 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 66 хуудас),
6.24 Шинжээчид эрх, үүрэг танилцуулсан 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 67-68 хуудас),
6.25 Шинжээч томилох тухай 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08/03 дугаар тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 69 хуудас),
6.26,т А.гийн гаргасан үнэлгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 70-71 хуудас),
6.27 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 72 хуудас),
6.28 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаар захирлын тушаалын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 73 хуудас),
6.29 Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны 545 дугаартай ..Хөрөнгө үнэлсэн тухай.. албан бичиг, хөрөнгийн үнэлгээ, хавсралтын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 74-93 хуудас),
6.30 Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн баримтын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 94 хуудас),
6.31 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 95 хуудас),
6.32,т А.ны гаргасан тайлбарын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 96 хуудас),
6.33, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 800 дугаар Хөрөнгийн үнэлгээг танилцуулах тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 97 хуудас),
6.34 Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 98 хуудас),
6.35 ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар ..Хөрөнгийн үнэлгээний тухай.. гэх албан тоотын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 99 хуудас),
6.36, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2032 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 845 дугаар албан тоотын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 100 хуудас),
7. Гуравдагч этгээдийн зүгээс дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
7.1 ХХК, Б.******* нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/25 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ (хх-ийн 24-30 хуудас),
7.2 ХХК-ийн хариу тайлбар (хх-ийн 102-103 хуудас) зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Б.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .... Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь манай үл хөдлөх хөрөнгийг дутуу баригдсан гэдэг үндэслэлээр зах зээлийн үнэлгээнээс маш доогуур үнэлсэн, хөрөнгийг бүхэлд нь биш барилгын материалын тооцоогоор үнэлсэнд гомдолтой байна.... гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: .... тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь дутуу баригдсан зөвхөн гадна хана боссон, дотор засал огт хийгдээгүй, ашиглалтад ороогүй байсан тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 23,671,000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зөрчөөгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад дээрх үнэлгээг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 01/809 дүгээр албан бичгээр мэдэгдсэн боловч хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хэмээн тайлбарлаж байна.
3.Зохигч үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчид хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
4.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 23,261,175 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн *******, а тоот хаягт байрлах 26,24 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
5.Хариуцагч Б.*******г дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүгчийн 107/ГХ2022/00323 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаартай, , *******, тоот хаягт байрлах, 26,24 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22310541/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22310541/06 дугаар тогтоолоор Хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журамд нийцжээ.
Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1073 дугаар албан бичгээр дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст барьцааны эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлт явуулж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22310541/01 тогтоолоор эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухай бүр төлбөр төлөгч, төлбөр авагчид мэдэгдсэн тэмдэглэл үйлдсэн байна.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар барьцааны хөрөнгийн битүүмжлэн, хураан авсан нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан гэх үндэслэлгүй байна.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.*******д төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлж, Б. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.г шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор хөрөнгийн үнэлгээний санал өгөхөө илэрхийлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасны (хх-ийн 63 хуудас) дагуу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08/03 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д дүгнэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гарган ирүүлэхийг даалгаж, шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн байна. (хх-ийн 67-69 хуудас)
8.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр тушаалаар барьцааны үл хөдлөх хөрөнгөд үнэлгээг хийх шинжээчээр Г.ыг томилж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаар үнэлгээгээр дүүргийн *******, тоот хаягт байрлах, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ 23,671,000 төгрөг гэж тогтоон ирүүлж, (хх-ийн 73-93 хуудас) Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авсан байна.
9.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д үнэлгээчин гэж Хөрөнгийн байгууллагын шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг олж авсан иргэнийг хэлэхээр тодорхойлсон ба хэрэгт авагдсан баримтаар Хөрөнгийн үнэлгээний төв нь хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх эрхийн зөвшөөрөлтэй, шинжээч Г. нь Хөрөнгийн үнэлгээчний эрхтэй байна. (хх-ийн 92-93 тал)
10.Хөрөнгийн үнэлгээчин үнэлгээндээ төлбөр төлөгч Б.*******гийн хөрөнгө болох дүүрэг, *******, уурхайчидын 1Б-1а тоот хаягт байрлах барилга дутуу гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй, дотор засал хийгдээгүй, барилга байгууламж нь дутуу баригдсан тул хийгдсэн ажил гүйцэтгэлийн хэмжээг тодорхойлон, үнэлгээнд олон улсын үнэлгээний International valuation standards стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаал, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаал, Сангийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаар тушаал зэргийг ашиглан Барилга бүрэн ашиглалтад ороогүй хэмээн Өртгийн хандлагаар үнэлсэн хэмээн тайлангийн дүгнэлтээ ирүүлсэн байна. (хх-ийн 76 хуудас)
11.Хариуцагч ... уг үл хөдлөх хөрөнгө нь дутуу баригдсан хэдий ч хөрөнгийг дутуу баригдсан гэх үндэслэлээр бүхэлд нь үнэлэхгүй, барилгын материалын үнээр салгаж үнэлсэнд гомдолтой байна.. хэмээн тайлбарласан, шүүхээс тухайн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэхдээ хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх ба шинжээчийн хөрөнгийн үнэлгээ хийхдээ дутуу баригдсан барилга байгууламжийг өртгийн аргаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
12.Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан, үнэлэгдэж буй хөрөнгө нь барилгын дутуу гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй тул ажлын гүйцэтгэлээр үнэлж, хөрөнгийн үнэлгээний зах зээлийн өртгийн аргаар үнэлсэн, материалын зах зээлийн үнийн судалгааг 100 айл барилгын материалын зах, Уран ган барилгын материалын дэлгүүр... зэргийн үнэ ханшид харьцуулан үнэлгээ хийсэн нь хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнээс илт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тухайн дутуу баригдсан барилгыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн хэмээн үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй байтал энэ тухай нотлох баримтаа гаргалгүйгээр тайлбар байдлаар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.
13.Иймд шүүхээс шинжээч хөрөнгийн үнэлгээчин маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргана гэснийг зөрчин гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хоорондоо уялдаа холбоо бүхий ажиллагаа ба уг ажиллагаа бүр хуульд нийцсэн байх эсэх, оролцогчдын эрхийг хөндсөн эсэхийг хянах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр ажиллагааны үе шат, тодорхой ажиллагаанд гомдол гаргах хугацааг тогтоож, уг хугацаанд гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй болохыг зөвшөөрсөн гэж үзэх талаар зохицуулсан байдаг.
15.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө., 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ.
Хариуцагч талаас ....нэхэмжлэгч нь уг хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн боловч хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан... хэмээн шүүх хуралдаанд тайлбарлах ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагч, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/809 дүгээр албан бичгээр төлбөр төлөгч Б.*******д Хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн /хх-ийн 06 хуудас/ байх ба хавтаст хэргийн 96-97 дугаар талд авагдсан баримтаар төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь уг үнэлгээтэй танилцсан, гомдолтой байгаа тухайгаа 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд би уг үнэлгээтэй холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн даргад гомдол гаргаж надад хариуг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/845 дугаар албан бичгээр өгсөн хэмээн тайлбарласан.
16.Төлбөр төлөгч Б.******* хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй тул шүүх 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.
17.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан нь тусгайлсан хуулиар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан энэ хугацааг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзах бөгөөд төлбөр төлөгч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар нь хөрөнгийн үнэлгээг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ.
18.Иймд хэрэгт цугларсан баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Б.*******гийн нэхэмжлэлтэй,,т холбогдох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 545 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА