Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2023/0024

 

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Цэнд-Очир би аймгийн Засаг даргад холбогдох “2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дүгээр захирамжийн Б.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч нарын өмчилсөн газарт тоглоомын талбай баригдсан байгааг харгалзан нэхэмжлэгч нарт нөхөн газар олгохоор хариуцагч талаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарт 1256м2 талбай бүхий X=339129.4419 Y5292055.7144, X=339080.2400 Y5292035.9760, X339092.8179 Y5292015.2997, X339137.8869, Y5292035.9247 хэмжээ, зааг бүхий 4 цэгээр холбогдсон хавсралтад улаанаар тэмдэглэгдсэн газрыг, нэхэмжлэгч Б.*******д 743м2 талбай бүхий X338459.1000, Y=5291851.4800, X338483.6000 Y=5291827.0400, X338477.6600 Y= 5291824.6100, X=338466.6400 Y5291822.4300 хэмжээ, зааг бүхий 5 цэгээр холбогдсон хавсралтад улаанаар тэмдэглэгдсэн газрыг тус тус өмчлөлийн захирамж гаргаж, гэрчилгээг олгох, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Анх аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн А/407 дугаартай захирамжаар маргаан бүхий газар болох ******* сумын багийн хэсгийн тоот хаягт байршилтай 650 м.кв газрыг иргэн Б.*******д, тоот хаягт байршилтай 650 м.кв газрыг иргэн Б.*******д, тоот хаягт байршилтай 650 м.кв газрыг иргэн Б.*******т тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэж, газрын байршлын кадастрын зургийг үйлдэж, нэгж талбарын , , дугаарт бүртгэснээр газрын өмчлөгчөөр улсын бүртгэлийн 8, , дугаарт  бүртгэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгожээ.

Нэхэмжлэгч нар аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Б.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******, Б.******* нарт 1256м2 талбай бүхий X=339129.4419 Y5292055.7144, X=339080.2400 Y5292035.9760, X339092.8179 Y5292015.2997, X339137.8869, Y5292035.9247 хэмжээ, зааг бүхий 4 цэгээр холбогдсон хавсралтад улаанаар тэмдэглэгдсэн газрыг, нэхэмжлэгч Б.*******д 743м2 талбай бүхий X338459.1000, Y=5291851.4800, X338483.6000 Y=5291827.0400, X338477.6600 Y= 5291824.6100, X=338466.6400 Y5291822.4300 хэмжээ, зааг бүхий 5 цэгээр холбогдсон хавсралтад улаанаар тэмдэглэгдсэн газрыг тус тус өмчлөлийн захирамж гаргаж, гэрчилгээг олгохоор талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Б.******* нарын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн Б.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

                                                   ШҮҮГЧ                              Ч.ЦЭНД-ОЧИР