Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 0571

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                         

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Н.Н

улсын яллагч: С.О

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э

хохирогч: Б.Л

шүүгдэгч: Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт Ц овогт Б О холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 201724000323 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Б О, 1989  оны  3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод     төрсөн, 28  настай, эмэгтэй,  дээд   боловсролтой, нягтлан бодогч  мэргэжилтэй, Монголын үндэсний музейд тооцооны нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүгийн  хамт Баянзүрх  дүүргийн  4 дүгээр хороо 43 дугаар байрны  82 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:УД96051112,

Холбогдсон хэргийн талаар:

            Б.О нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 9.20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хүнсний захын баруун хойд талын зам дээр Тоёото Аурис маркийн 15-38 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Л мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч  Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 09 цаг 20 минутын орчим Баянзүрх хүнсний захын баруун хойд талд би машинтайгаа урдаас хойшоо явж байсан. Замын хажуугаар хохирогч эмээ зам дагуу хойшоо явж байсан. Хүмүүс машины хажуугаар зөрөөд явж байдаг болохоор би эмээтэй зөрөх байх гэж бодож байтал эмээ зүүнээс баруун тийшээ явж машины урдуур даялаад орж ирсэн. Тэгэхэд би эмээгийн зүүн хөлийг шүргэх шиг болоод машинаасаа бууж эмээгээс уучлалт гуйж түргэн дуудсан. 103 дуудаад ирэхгүй байсан тул сандраад эмээгийн биеийг асуухад эмээ “миний мөр эвгүй болчихлоо, бариач дээр очъё” гээд явсан. Замдаа нэгдэлчин зочид буудал дээр очоод хоёр хүүхдийг нь ирэхийг нь хүлээсэн. Тэгээд хүүхдүүдийг нь ирэхээр нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гарынх нь яс хугарсан байна гээд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Дараа нь үе солиулах хагалгаанд орсон. Би эмээгийн эмчилгээний зардлыг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг хуулийн дагуу төлнө. Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж эмээгийн бие болон сэтгэл санаанд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Эмээгээс албан ёсоор уучлалт гуйж байна. Би өөрөө энэ хэрэгт холбогдсоноосоо хойш сэтгэл санаа их хүнд байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна гэв.

          Хохирогч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би Баянзүрх захаас мах аваад гэр рүүгээ явах гээд зам дагуу явж байтал хоёр машин зам дээр байсан байхаар нь араар нь өнгөрөөд такси авах гэхэд миний араар нэг юм түг гээд явсан. Намайг гайхаад эргээд харахад саарал машин намайг мөргөөд шидсэн. Түүний дараа намайг баахан хүмүүс тойроод зогссон байсан. Миний ухаан балартаад газар хэвтэж байхад О “эмээ таны гутал, би өөр тийшээ харж байгаад таныг зөөлөн мөргөсөн шүү” гээд хоёр гутлыг минь бариад зогсож байсан. Тухайн үед миний гар өвдөөд байсан. Би гараа бариачид үзүүлээд гайгүй болох байх гэж бодоод бариач руу явсан. Замд миний дотор муухайрч, бие чичрээд үхэх гээд байхаар нь хоёр хүүхдээ дуудсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж хэд хоног эмчлүүлж байгаад мөрний үе солих хагалгаанд орсон. Хагалгааны төлбөрийг 5 сая төгрөг гэсэн. 3.5 сая төгрөгийг нийгмийн даатгалаас гаргана гэсэн. Надаас 1.5 сая төгрөг хагалгаанд орсон. Тэр хооронд эм тариа их хэрэглэсэн. Одоо ч мөн өвчин намдаах эм, тос хэрэглэж байгаа. Би 5 дугаар сарын 9-ний өдөр хагалгаанд орсон. Одоо миний гар гайгүй болсон ч урдын адил болоогүй байна.  Би шүүгдэгчид гомдолтой байна. Миний хохирол нийт 11 сая гаран төгрөг болсон. Үүнээс миний охин намайг ажлаасаа 3 сарын хугацаагаар цалингүй чөлөө авч намайг асарсан. Охины маань сарын цалин 800.000 төгрөг, 3 сар ажилгүй байсан гэхээр 2.400.000 төгрөг, эм тарианы мөнгө, хагалгааны мөнгө, эмч сувилагчид өгсөн мөнгө зэрэг болно. Энэ талаарх баримтууд хэрэгт байгаа гэв.

    Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:  2017 оны 5 дугаар сарын 1-ны өдөр 09.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын баруун хойд талын зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Аурис маркийн 15-38 УНЦ улсын дугаартай автомашинтай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй маш аажуухан явж байтал зүүнээс баруун чиглэлтэй нэг эмээ гараад ирсэн. Нөгөө хүн машинд тулаад ирэхээр нь би зогстол эмээ цаашаа унасан. Би тэр эмээгийн зүүн хөлний шилбэ хэсэг рүү шүргэсэн байсан. Би машинаа зогсоогоод буугаад иртэл эмээ газар хэвтэж байхаар нь шууд өөрийнхөө 99840086 утсаар 103 дуудсан. Тэгээд 103 хүлээгээд ирэхгүй байж байтал эмээ миний баруун мөр эвгүй болчихлоо бариачид очиж бариулмаар байна гэхээр нь эмээг машиндаа суулгаад 10 дугаар хороолол орох гээд явсан. Тэгж явж байхад эмээ 2 хүүхэд рүүгээ яриад хүүхдүүд нь бөхийн өргөөний хажууд байдаг Нэгдэлчин зочид буудлын орчим байж байхаар тохирсон. Тэгээд хүүхдүүд дээр нь иртэл хүүхдүүд нь юун бариач түргэн гэмтэл орий гэсэн. Замд явж байхад миний утас руу 103-аас залгаад түргэн ирсэн байна гэхээр нь би хүнээ аваад гэмтэл явж байна гэж хэлсэн. Гэмтэл дээр очоод үзүүлтэл эмээгийн баруун мөрны яс нь хугарсан байна гээд гипс тавьж шууд эмнэлэгт хэвтүүлсэн гэжээ. /хх-ийн 144/

            Хохирогч Б.Л  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 09.20 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын баруун хойд талын зам дээр замын хажуугаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 2 гартаа тортой зүйл бариад явган явж байтал миний араас саарал өнгийн жижиг машин ирээд миний зүүн ташаа хэсэг лүү мөргөсөн. Тэгэхээр нь би эргээд хартал нөгөө машин дахин урагшаа ухасхийгээд дахин миний зүүн ташаа хэсэг рүү мөргөөд газар унагаасан. Би унахдаа баруун мөр хэсгээрээ газар луу шааж унасан. Би босож чадахгүй хэвтэж байтал нөгөө машины жолооч охин бууж ирээд “эмээ би таныг зөөлхөн мөргөсөн шүү, өөр тийшээ харж яваад харсангүй мөргөчихлөө уучлаарай” гээд миний сугарч унасан гутлыг өмсүүлсэн. Тэгээд би 2 хөлөө хөдөлгөтөл зүгээр байсан мөн зүүн гараа хөдөлгөөд үзтэл зүгээр байсан ба баруун гараа хөдөлгөх гэтэл хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө мөргөсөн охинд хандаад эмээгийх нь гар гэмтсэн юм шиг байна бариачид бариулья чи намайг хүргээд өгөөч Налайхад таних хүн байгаа гэсэн. Тэр охин машиндаа мөн нэг залуугийн хамтаар явж байсан. Би энэ гэмтлээс болоод баруун мөрөндөө үе солиулах хагалгаа хийлгэсэн. Эмнэлэгт 16 хоног хэвтээд гарсан. Одоо болтол миний баруун гар сойлттой хөдөлж болохгүй байна. Эмчилгээ болон бусад зардалдаа нийт 11.935.969 төгрөг гарсан байгаа энэ зардлаа бүгдийг нь баримтаар гаргаж өгсөн. Би О нийт 2.0 сая төгрөг л авсан байгаа. Эмчилгээнд гарсан зардлаа гаргуулж авмаар байна, гомдолтой байна. Би өөрийн төрсөн охин Минжмаагийн байнгын асрамжинд байгаа. Тэрээр ажлаа хийхгүй намайг харж байна. Насаараа хүний асаргаанд орсондоо гомдолтой байна. Нийт 12.185.969 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 27-30/

          Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа  /хх-н 3-10/

          Б.Л асууж авсан тайлбар/ хх-н 15/

          СД-ны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-н 25/

         Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 26/

          Б.Л хувийн байдлын талаархи баримт /хх-н 31-33/, эмчилгээний зардал болон бусад зардлын талаархи баримтууд /хх-н 34-107/

          Гэрч  Б.Я мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б.О бол миний төрсөн эгч юм. Б.О нь 1989 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн. Одоо 28 настай. Эцэг эхээсээ 3-уулаа айлын том хүүхэд юм. Доороо нэг эмэгтэй нэг эрэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрөөсөн. 1996 онд сургуульд ороод 2006 онд Төв аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орсон. 2010 онд нягтлан бодогч мэргэжлээр сургуулиа төгсөөд 2013 оноос Монголын Үндэсний музейд тооцооны нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2010 онд нөхөртөө болоод 2013 онд салсан. Нэг хүүхэдтэй хүүхэд нь одоо 6 настай. Манай эгч их тайван дөлгөөн зантай, бодлоготой алсын хараатай ажилч хичээнгүй сайн хүн юм. Архи уудаггүй тамхи татдаггүй юм  гэжээ.  /хх-н 106/

          Гэрч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 09.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын баруун хойд талын зам дээр Б.О Тоёота Аурис маркийн 15-38 УНЦ улсын дугаартай автомашиныг О бариад би урд талын суудал дээр суугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 5-10 км цагийн хурдтай явж байтал замын зүүнээс баруун чиглэлтэй 2 гартаа тор барьсан хөгшин зам луу ороод ирсэн. Тэгээд л миний сууж явсан машины баруун урд гуфер хэсэгт зүүн хөлний шилбэ дунд чөмөг хэсгээрээ шүргэгдээд газар унасан. Машин зогсохоор нь буугаад очтол нөгөө эмэгтэй газарт хэвтэж байсан. Тэгтэл О очоод тэр настай эгчийг татаж босготол тэр эгч миний баруун мөр эвгүй болчихлоо бариач дээр очъё гэсэн. Тэгээд тэр ослын газраас эмээг аваад хөдөлтөл тэр эмээ 2 хүүхэд рүүгээ яриад Нэгдэлчин буудлын зогсоол дээр 2 хүүхдээ хүлээх болоод тэнд очсон. Би ажилтай байсан болохоор тэндээсээ буугаад шууд ажил руугаа явсан гэжээ. /хх-ийн 107/

           Гэрч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 1-ны өдөр 9.00 цагийн орчимд  ажил дээрээ байж байтал манай төрсөн ээж Л утсаар над руу яриад Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын баруун хойд талын зам дээр машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би яаралтай бөхийн өргөөн дээр очиход ээж маань нэг жижиг саарал машины урд суудал дээр суусан гар өвдөөд байна гэж хэлээд байж байсан. Хажууд нь мөргөсөн гэх нэг эмэгтэй жолооч байсан. Би шууд ГССҮТ-лүү аваад явсан. Эмнэлэгт үзүүлэхэд баруун гарын мөр хугарсан хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлсэн. Тухайн үед биеийн байдал нь хүнд байсан болохоор урьдчилан 7 хоног эмчилгээ хийлгээд хагалгаанд орсон. Уг ослоос болж ГССҮТ-д 16 хоног хэвтээд гарсан. Ослоос хойш өдий хүртэл байнга асаргаанд байгаа баруун гар нь хөдлөхгүй байнгын сойлттой заавал нэг хүн сахиж байгаа. Би Монгол шуудан ХХК-д ажилладаг ба тэр өдрөөс хойш өдийг хүртэл цалингүй чөлөө авсан. Одоо мөн хэдий хүртэл харахаа мэдэхгүй байна. Ээжийн эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар 11.935.969.3 төгрөг гарсан байгаа. Энэ зардлаа бүгдийг нь баримтаар гаргаж өгсөн. Мөргөсөн жолооч 2.0 сая төгрөг өгсөн байгаа. Намайг бөхийн өргөөн дээр очиход мөргөсөн жолооч түргэн болон цагдаа дуудаагүй байсан. Би очоод дуудлага өгсөн. Өөрийн хайхрамжгүй байдлаасаа болоод зүгээр явж байсан хүнд гэмтэл учруулсанд гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардалыг гаргуулна гэжээ. /хх-н 109

          Гэрч Д.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б.О миний төрсөн хүүхэд байгаа юм. Одгэрэл 1989 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн. Одоо 28 настай. Эцэг эхээсээ 3-уулаа айлын том хүүхэд юм. Доороо нэг эмэгтэй нэг эрэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрөөсөн. 1996 онд сургуульд ороод 2006 онд Төв аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орсон. 2010 онд нягтлан бодогч мэргэжлээр сургуулиа төгсөөд 2013 оноос Монголын Үндэсний музейд тооцооны нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2010 онд Амгаланбаатар гэх залуутай суугаад дундаасаа нэг хүүхэд төрүүлсэн.  2013 онд салсан. Нэг хүүхэдтэй хүүхэд нь одоо 6 настай. Нөхөр бид хоёр дээр байдаг юм. Манай охин их тайван дөлгөөн зантай, бодлоготой алсын хараатай ажилч хичээнгүй сайн хүн юм. Архи уудаггүй тамхи татдаггүй юм  гэжээ.  /хх-н 111/

          Гэрч М.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б.О миний төрсөн хүүхэд байгаа юм. О 1989 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн. Одоо 28 настай. Эцэг эхээсээ 3-уулаа айлын том хүүхэд юм. Доороо нэг эмэгтэй нэг эрэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрөөсөн. 1996 онд сургуульд ороод 2006 онд Төв аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн орсон. 2010 онд нягтлан бодогч мэргэжлээр сургуулиа төгсөөд 2013 оноос Монголын Үндэсний музейд тооцооны нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2010 онд А гэх залуутай суугаад дундаасаа нэг хүүхэд төрүүлсэн.  2013 онд салсан. Нэг хүүхэдтэй хүүхэд нь одоо 6 настай. Эхнэр  бид хоёр хүүхдийг нь өсгөдөг юм. Манай охин их тайван дөлгөөн зантай, бодлоготой алсын хараатай ажилч хичээнгүй сайн хүн юм. Архи уудаггүй тамхи татдаггүй юм  гэжээ.    /хх-н 113/

          Шинжээч В.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Анхны 215 тоот дүгнэлтэнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлтийг гаргасан. Харин шинэ нөхцөл байдал илэрсэн буюу осол гарах үеийн камерийн бичлэг олдож жолооч зорчих хэсгийн зүүн захаар явж байхад тэр замаар явж байсан явган зорчигчийг мөргөж зогсоох ямарваа нэгэн арга хэмжээ авахгүйгээр мөргөсөн байдал илэрч байх тул дүрэм зөрчсөн заалтуудыг ороцогч нарт тавьсан. Уг асуултыг шинжээчийн нэмэлт дүгнэлтэнд дэлгэрэнгүй хариулсан гэжээ. /хх-н 115/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох тогтоол /хх-н 117/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 6104 тоот акт  дүгнэлтэд:

1.Б.Л биед баруун гарын атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун атгаал ясны толгой бяцарсан хугарал, баруун мөрний үений хагас мултрал бүхий гэмтлийн улмаас баруун атгаал ясны толгойг сольж хиймэл үе суулгах хагалгаанд оржээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 116/

         Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар/ хх-н 118-125/

        Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н  126-127, 131,135-136/

  Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох тогтоол /хх-н 128/

2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Камерийн бичлэгээс үндэслэхэд Т.Аурис маркийн 15-48 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Жолооч нь явган хүний замаар урд нь буюу зорчих чигийн нэг чиглэлд алхаж явахад тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж /удаашруулж/, зогсоох арга хэмжээ аваагүй нь тодорхой харагдаж байна. Тээврийн хэрэгсэлийн хурд болон бүрэн зогсолтын зам квадрат хамааралтай гэж үзвэл 5-10 км/ц-ийн хурдтай тээврийн хэрэгсэл 2.5-3.3 метрт бүрэн зогсох боломжтой ба жолооч тухайн замд тээврийн  хэрэгсэлээ зогсоох боломжийг ашиглаагүй байна гэж үзэж байна.

2.Явган зорчигч Б.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Зам тээврийн ослын анхны хэргийн газрын үзлэгээр зорчих хэсгийн баруун гар талд байх явган хүний зам тусгагдаагүй байх ба дахин үзлэгээр 0.8 м өргөнтэй явган хүний замтай байгаа нь явган зорчигч тээврийн хэрэгсэлийн зорчдог зорчих хэсэг рүү орохгүйгээр тухайн явган хүний замаар хөдөлгөөнд оролцох үүрэгтэй байдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтаар тодорхойлж өгсөн байна.

3.Автомашины хурдыг тодорхойлох боломжгүй боловч камерийн бичлэгээс Замын хөдөлгөөний дүрмээр хязгаарласан хурдыг хэтрүүлээгүй явсан нь тодорхой байна.

4.Явган зорчигчийн зорчиж, автомашинд мөргөгдсөн зам нь тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан замын хэсэг юм. Тэгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглохгүй /2.10 тэмдэг тавигдаагүй/ ба явган зорчигч ийм зам /зорчих хэсэг/-д хэрхэн, ямар байдлаар зорчихыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-3.3 дахь заалтуудаар тодорхойлж өгсөн. Жолооч Б.О шинжээчээс асуусан асуултын хариу:

5.Явган зорчигч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Камерын бичлэг, бусад нотлох баримтаар явган зорчигч зам хөндлөн гарах үйлдэл хийгээгүй байх тул тус дүрмийн 3.4 ба 3.9 а дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 133/ /хх-н 129-130/

Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 132/

      Шинжээчийн 215 /нэмэлт/ дүгнэлт:

1.Камерын бичлэгээс үндэслэхэд Т.Аурис маркийн 15-48 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Жолооч нь явган хүний замаар урд нь буюу зорчих чигийн нэг чиглэлд алхаж явахад тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж /удаашруулж/ зогсоох арга хэмжээ аваагүй нь тодорхой харагдаж байна. Тээврийн хэрэгсэлийн хурд болон бүрэн зогсолтын зам квадрат хамааралтай гэж үзвэл 5-10 км/ц-ийн хурдтай тээврийн хэрэгсэл 2.5-3.3 метрт бүрэн зогсох боломжтой ба жолооч тухайн зайд тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжийг ашиглаагүй байна гэж үзэж байна.

            2.Явган зорчигч Б.Л нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Зам тээврийн ослын анхны хэргийн газрын үзлэгээр зорчих хэсгийн баруун гар талд байх явган хүний зам тусгагдаагүй байх ба дахин үзлэгээр 0.8 м метр өргөнтэй явган хүний замтай байгаа нь явган зорчигч тээврийн хэрэгсэлийн зорчдог зорчих хэсэг рүү орохгүйгээр тухайн явган хүний замаар хөдөлгөөнд оролцох үүрэгтэй байдгыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтаар тодорхойлж өгсөн байна.

3.Автомашины хурдыг тодорхойлох боломжгүй боловч камерын бичлэгээс Замын хөдөлгөөний дүрмээр хязгаарласан хурдыг хэтрүүлээгүй явсан нь тодорхой байна.

4.Явган зорчигчийн зорчиж, автомашинд мөргөгдсөн зам нь тээврийн хэрэгсэл зорчиход зориулагдсан замын хэсэг юм. Тэгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглохгүй /2.10 тэмдэг тавигдаагүй/ ба явган зорчигч ийм зам /зорчих хэсэг/-д хэрхэн ямар байдлаар зорчихыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-3.3 дэх заалтуудаар тодорхойлж өгсөн.

Жолооч Б.О шинжээчээс асуусан асуултын хариулт

5.Явган зорчигч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Камерын бичлэг, бусад нотлох баримтаар явган зорчигч зам хөндлөн гарах үйлдэл хийгээгүй байх тул тус дүрмийн 3.4 ба 3.9 а/ дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 133-134/

 Б.О Б.О, Б.Я нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 137-141/

 Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахтухай мөрдөгчийн тогтоол/хх-н 145-146/

        Б.О сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 142-144/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол , прокурорын тогтоол /хх-н 147-149/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-н 150-151/

Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 165 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 169/ ,  хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 152-164, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 166, 170/, жолоочийн лавлагаа /хх-н 167/ зэрэг болно.          

          Б.О нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өглөөний 9.20 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хүнсний захын баруун хойд талын зам дээр Тоёото Аурис маркийн 15-38 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан” Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүйгээс зорчих хэсэг дээр явж байсан  явган зорчигч Б.Л мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

           Хохирогч Б.Л биед баруун гарын атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун атгаал ясны толгой бяцарсан хугарал, баруун мөрний үений хагас мултрал бүхий гэмтлийн улмаас баруун атгаал ясны толгойг сольж хиймэл үе суулгах хагалгаанд оржээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 116/

          Хохирогч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … би Баянзүрх захаас мах аваад гэр рүүгээ явах гээд зам дагуу явж байтал хоёр машин зам дээр байсан байхаар нь араар нь өнгөрөөд такси авах гэхэд миний араар нэг юм түг гээд явсан. Намайг гайхаад эргээд харахад саарал машин намайг мөргөөд шидсэн. Түүний дараа намайг баахан хүмүүс тойроод зогссон байсан. Миний ухаан балартаад газар хэвтэж байхад О “эмээ таны гутал, би өөр тийшээ харж байгаад таныг зөөлөн мөргөсөн шүү” гээд хоёр гутлыг минь бариад зогсож байсан. Тухайн үед миний гар өвдөөд байсан. Би гараа бариачид үзүүлээд гайгүй болох байх гэж бодоод бариач руу явсан. Замд миний дотор муухайрч, бие чичрээд үхэх гээд байхаар нь хоёр хүүхдээ дуудсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж хэд хоног эмчлүүлж байгаад мөрний үе солих хагалгаанд орсон. Хагалгааны төлбөрийг 5 сая төгрөг гэсэн. 3.5 сая төгрөгийг нийгмийн даатгалаас гаргана гэсэн. Надаас 1.5 сая төгрөг хагалгаанд орсон. Тэр хооронд эм тариа их хэрэглэсэн. Одоо ч мөн өвчин намдаах эм, тос хэрэглэж байгаа. Би 5 дугаар сарын 9-ний өдөр хагалгаанд орсон. Одоо миний гар гайгүй болсон ч урдын адил болоогүй байна.  Би шүүгдэгчид гомдолтой байна. Миний хохирол нийт 11 сая гаран төгрөг болсон.

           Гэрч Б.Э  мөрдөн байцаалтад  өгсөн …мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 09.20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын баруун хойд талын зам дээр Б.О Тоёота Аурис маркийн 15-38 УНЦ улсын дугаартай автомашиныг О бариад би урд талын суудал дээр суугаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй 5-10 км цагийн хурдтай явж байтал замын зүүнээс баруун чиглэлтэй 2 гартаа тор барьсан хөгшин зам луу ороод ирсэн. Тэгээд л миний сууж явсан машины баруун урд гуфер хэсэгт зүүн хөлний шилбэ дунд чөмөг хэсгээрээ шүргэгдээд газар унасан. Машин зогсохоор нь буугаад очтол нөгөө эмэгтэй газарт хэвтэж байсан. Тэгтэл О очоод тэр настай эгчийг татаж босготол тэр эгч миний баруун мөр эвгүй болчихлоо бариач дээр очъё гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 107/

           Т.Аурис маркийн 15-48 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Жолооч нь явган хүний замаар урд нь буюу зорчих чигийн нэг чиглэлд алхаж явахад тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж /удаашруулж/ зогсоох арга хэмжээ аваагүй нь тодорхой харагдаж байна. Тээврийн хэрэгсэлийн хурд болон бүрэн зогсолтын зам квадрат хамааралтай гэж үзвэл 5-10 км/ц-ийн хурдтай тээврийн хэрэгсэл 2.5-3.3 метрт бүрэн зогсох боломжтой ба жолооч тухайн зайд тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжийг ашиглаагүй байна гэж үзэж байна гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132/.

         Шүүгдэгч Б.О  мөрдөн байцаалтад  өгсөн … Баянзүрх захын баруун хойд талын зам дээр өөрийн эзэмшлийн Тоёота Аурис маркийн 15-38 УНЦ улсын дугаартай автомашинтай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй маш аажуухан явж байтал зүүнээс баруун чиглэлтэй нэг эмээ гараад ирсэн. Нөгөө хүн машинд тулаад ирэхээр нь би зогстол эмээ цаашаа унасан. Би тэр эмээгийн зүүн хөлний шилбэ хэсэг рүү шүргэсэн байсан. Би машинаа зогсоогоод буугаад иртэл эмээ газар хэвтэж байхаар нь шууд өөрийнхөө 99840086 утсаар 103 дуудсан. Тэгээд 103 хүлээгээд ирэхгүй байж байтал эмээ миний баруун мөр эвгүй болчихлоо бариачид очиж бариулмаар байна гэхээр нь эмээг машиндаа суулгаад 10 дугаар хороолол орох гээд явсан. Тэгж явж байхад эмээ 2 хүүхэд рүүгээ яриад хүүхдүүд нь бөхийн өргөөний хажууд байдаг Нэгдэлчин зочид буудлын орчим байж байхаар тохирсон. Тэгээд хүүхдүүд дээр нь иртэл хүүхдүүд нь юун бариач түргэн гэмтэл орий гээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч эмнэлэгт хэвтүүлсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв

         Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Л явган хүний замаар урд нь буюу зорчих чигийн нэг чиглэлд алхаж явахад тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж /удаашруулж/ зогсох бүрэн боломж байхад тээврийн хэрэгслээ зогсоогоогүйгээс   мөргөж хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Иймд Б.О автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Б.О тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг нь тоолох нь зүйтэй.

Б.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг НШШГАлбаар дамжуулан лицензийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД нь Б.О Баянзүрх захын баруун хойд зам дээр Б.Лхамсүрэнг мөргөж байгаа байдал бичигдсэн тул түүнийг  хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эмчилгээний зардалд болон хоол хүнсний зардалд  11.935.969 төгрөг нэхэмжилсэнээс хагалгаанд орсоны зардал 220.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад хэрэглэсэн эм тарианы мөнгийг өвчний түүх дээр бичсэнээр 645.655 төгрөгийн, гарын сойлт авахад 8000 төгрөг, гарын үе солиулахад 1.500.000 төгрөг, эмнэлэгээс гарсаны дараа эмчилгээнд гарсан эмийн зардал 643.541 төгрөг нийт  3.006.655 төгрөгийн эмчилгээний зардал нотлох баримтаар тогтоогдож байна. Нийт төлбөл зохих 3.017.196 төгрөгнөөс  Б.О төлсөн 2.400.000 төгрөгийг хасаж төлөгдөөгүй үлдсэн 617.196 төгрөгийг Б.О гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэв.

 Үндэслэлгүй нэхэмжилсэн 6.758.500 төгрөгийн нэхэмжлэлийг тухайлбал  энэ хугацаанд хоол хүнсний зүйл авсан, кофены газарт кофе авч уусны төлбөр, ор захиалж авах зардал, машинаа угаалгасан баримт, хагалгаа хийсэн эмч сувилагч нарт өгсөн бэлэн мөнгө, ганданд ном уншуулсан зардал  гэх мэтчилэн зардлуудыг гэмт хэргийн улмаас шууд учирсан бодит хохирол гэж шүүх үзээгүй учраас  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Б.Л гараа гэмтээсэнээс хойш 3 сарын хугацаанд түүний охин  Минжмаа 3 сарын цалингүй чөлөө авч сахисаны 3 сарын хугацааны цалин гэж 2.160.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримтаар хангалттай нотлогдож ирээгүй тухайлбал нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарыг өгөөгүй учраас цалинг шийдвэрлэх боломжгүй байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1, 36.2, 36.3,3 6.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг, 38.1 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ц овогт Б О автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар Б.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасаж  6 /зургаан/  сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..

4.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.О тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг нь тоолсугай.

5.Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О авсан  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Б.О 617.196 төгрөгийг гаргуулж Б.Л олгосугай.

8.Б.Л нь өөрийг  асарсантай холбоотой гарсан  зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

10.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

11.Б.О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн жолоочийн үнэмлэхийг НШШГАлбаар дамжуулан лицензийн газарт хүргүүлсүгэй.

12.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН