| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00741/И |
| Дугаар | 104/шш2024/00036 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 104/шш2024/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, шүүгч Г.Баярдаваа, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух ******* овогт *******гийн т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,919,431 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: А.*******,
Иргэдийн төлөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Н,,, хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дээд давхрын айл болох Н,,,, айл ус алдаж, хүүхдийн өрөөний тааз, обой, хивс, дрож, унтлагын өрөө, кордорын тааз, хана, 2 хүний орны матрас, шалны хөвөө мод солих, гипсэн тааз янзлах ёстой болсон. Тухайн өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цаг 03 минутад орон сууцанд дуудлага өгч техникийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр******* тоот айлын гал тогооны уян шланк задарч ус алдсан нь тогтоогдсон. Энэ айл нь зориулалтын бус өрөөнд гал тогоогоо хийсэн. Үүнийг нь удаа дараа анхааруулж байсан. Гэтэл 3 жил дараалан ус алдуулсан. Ариун цэврийн өрөө болон кродиторт ус алдуулсан. Зурагийг нь авч угаалгаж байсан. Нодлин өөрсдөө засвараа хийгээд дахин ус алдвал явдаг газраар нь явна шүү гэж хэлж байсан. Миний бие******* тоотод амьдардаг *******гийн ээс өмнөх засварын зардал шаардаж байгаагүй ч дахин ус алдваа гэж анхааруулж хэлж байсан. Иймд миний эд хөрөнгөд хайхрамж болгоомжгүй байдлын улмаас хохирол учруулсан Л.ээс 1,919,431 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү... гэв.
2.Иргэдийн төлөөлөгч С. дүгнэлтдээ: ... Нэхэмжлэгч А.******* нь удаа дараа хариуцагчид сануулга хэлж байсан юм байна. Талууд хоорондоо уулзалдаагүй байгаа юм байна. талуудыг уулзуулах ёстой байх гэж бодож байна. Мөн хариуцагч төлөхгүй гэсэн тайлбар өгч байгаагүй юм байна.. гэв.
3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
3.1 “” -ын захирлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 361 дугаартай ...ны буюу дээд айлын гал тогооны уян шланк задарч ус алдсаныг хааж ус алдалтыг зогсоосон нь үнэн гэх.. тодорхойлолт (хх-ийн 07 хуудас),
3.2 А.*******ын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар , , 24 тоот, 43 м.кв 3 өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 60 хуудас),
3.3 Вендо ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 61-80 хуудас),
3.4 А.*******ын өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар , , 24 тоот, 43 м.кв 3 өрөө, орон сууцны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 88-89 хуудас),
4. Хариуцагч талаас бичгийн нотлох баримт болон хариу тайлбар ирүүлээгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Л.т холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1,919,431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ ... Манай дээд давхрын айлод оршин суугч Л.ийнхээс удаа дараа ус алдаж манай эд хөрөнгөнд хохирол учирсан тул 1,919,431 төгрөгийг гаргуулна хэмээн тайлбарлаж байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацаа олгосон боловч, нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хариу тайлбар ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэлээ.
5.Нэхэмжлэгч А.******* нь Н,,, хаягт оршин суудаг болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдох бөгөөд хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа өөрийн оршин суух хаягийг Н,,, гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч өөрийн гэм буруутай үйлдлээр бусдад хохирол учруулсан бол түүнийг төлөх үүрэгтэй тул өөрийн байрны дээд айл болох хариуцагч Л.т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
6.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулснаас үүсэх иргэд хоорондын маргаан нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасны дагуу учирсан хохирлыг арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч А.******* нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэл тодорхойлсон.
7.Нэхэмжлэгч А.******* нь эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг Виндо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд авагдсан 1,831,431 төгрөг (хх-ийн 61-80 хуудас), үнэлгээ хийлгэсэн зардал болох 88,000 төгрөг (хх-ийн 08 дугаар хуудас) нийт 1,919,431 төгрөг нэхэмжилж байна.
8.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч А.******* нь *******,, Ү улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох (хх-ийн 88-89 хуудас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа), хариуцагч Л. нь Н,,******* тоот хаягт оршин суудаг болох нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтаар нотлогдоно.
9.Хариуцагч Л.ийнхээс буюу *******,, айлаас мөн уг байрны буюу нэхэмжлэгч А.*******ынх руу ус алдаж хохирол учирсан болох нь -ын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ..2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11:50 минутад Н,,, айлын гал тогооны уян шланк задарч ус алдсан ... (хх-ийн 07 хуудас) гэх албан бичиг, Виндо ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Н23-29 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Л.******* нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй юм.
11.Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгчд учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчаас 1,919,431 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
12.Иргэдийн төлөөлөгч зохигчийг хоорондоо эвлэрэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
13.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Л.ээс 1,919,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 45,660 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 45,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАЯРДАВАА
Л.НАРАНГЭРЭЛ