| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/20232/00360/И |
| Дугаар | 147/шш2023/00455 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 147/шш2023/00455
МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын *******ргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .................... хаягт байрлах, ******* ******* ******* ******* *******-ийн,
Хариуцагч: ............байрлах, ******* ******* ******* ******* *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 4,700,000 юань буюу 2,239,456,000 төгрөг, гэрээний алданги 2,350,000 юань буюу 1,119,728,000 төгрөг, нийт 7,050,000 ()Долоон сая тавин мянга() юань буюу 3,359,184,000 ()Гурван тэрбум гурван зуун тавин есөн сая нэг зуун наян дөрвөн мянга() төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь, хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,700,000 юань буюу 2,239,456,000 төгрөг, алданги 2,350,000 юань буюу 1,119,728,000 төгрөг, нийт 7,050,000 ()Долоон сая тавин мянга() юань буюу 3,359,184,000 ()Гурван тэрбум гурван зуун тавин есөн сая нэг зуун наян дөрвөн мянга() төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* индистриал *******-тай 2022 оны 03 сарын 05-ны өдөр Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг байгуулсан.
Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь 6 ширхэг машин механизм, 40 ширхэг техник, техникийн дагалдах хэрэгсэл 19 ширхэг, 2500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалуудыг хариуцагч ******* ******* ******* ******* индистриал *******-д шилжүүлэх, ******* ******* ******* ******* индистриал ******* нь тоног, төхөөрөмж болон агуулах дахь бараа материалын төлбөрт нийт 5,500,000 юанийг 3 хувааж буюу гэрээ байгуулснаас хойш 20 хоногийн дотор 2,000,000 юань, 2022 оны 09 сарын 20-ны дотор 2,000,000 юань, 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс өмнө 1,500,000 юанийг төлөх, төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногт тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болно.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь дээрх гэрээ байгуулагдсаны дараа буюу 2022 оны 03 сарын 06-ны өдөр гэрэ дурдсан тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг акт үйлдэн ******* ******* ******* ******* индистриал *******-д хүлээлгэн өгсөн. ******* ******* ******* ******* индистриал ******* нь Цайрт Минерал *******-ийн туслан гүйцэтгэгчээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. ******* ******* ******* ******* ******* өмнө нь Цайрт Минерал *******-ийн Төмөртийн овоо орд дээр туслан гүйцэтгэгч байсан бөгөөд дараа нь ******* ******* ******* ******* индистриал ******* туслан гүйцэтгэгчээр орсон. Бид туслан гүйцэтгэгчээ больж байгаа юм чинь манай бүх тоног төхөөрөмжийг аваад үргэлжлүүлээд явах санал гаргаснаар харилцан ярилцаж уг гэрээ хийгдсэн. Хариуцагч тал манай тоног төхөөрөмжийг аваагүй байсан бол Бээжин хотоос тоног төхөөрөмж авчрах гэж хугацаа алдаж, Цайр Минерал *******-тай байгуулах гэрээ нь удаашрах байсан. ******* ******* ******* ******* индистриал ******* нь гэрэ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд энэ хугацаанд 2022 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 юань буюу 229,120,000 төгрөг, 2023 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 юань буюу 146,430,000 төгрөг нийт 800,000 ()Найман зуун мянга() юань буюу 375,550,000 ()Гурван зуун далан таван сая таван зуун тавь() төгрөг төлсөн. Төлбөр төлөгдөөгүй хугацааны алданги 0,5 хувиар бодохоор гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байгаа. *******ймд хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,700,000 ()Дөрвөн сая долоон зуун мянга() юань буюу 2,239,456,000 ()Хоёр тэрбум хоёр зуун гучин есөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга() төгрөгийн 50 хувиар бодож алданги нэхэмжилж байгаа.
2022 оны 12 сарын 09-ний өдөр ******* ******* ******* ******* *******-аас ******* ******* ******* ******* индистриал *******-д явуулсан албан бичигт гэрээний үлдэгдэл төлбөр 5.000.000 юань байгаа гэж бичсэн байгаа. ******* ******* ******* ******* индистриал *******-ийн 2022 оны 12 сарын 18-ны өдрийн хариу албан бичигт 5.000.000 юанийг хүлээн зөвшөөрсөн байгаа. 2023 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 юань төлөгдсөн.
Талуудын хооронд *******ргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Энэ асуудал дээр буцааж авах, түрээсэлж байгаа зүйл байхгүй байгаа. Үнийн хувьд талууд харилцан тохиролцсон. Бараа бүтээгдэхүүнийг тоо ёсоор нь хүлээлгэн өгсөн боловч худалдан авагч тал үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байгаа. Гэрэ зааснаар бараа, бүтээгдэхүүнд баталгаат хугацаа тогтоогоогүй. Энэ тохиолдолд худалдан авагч 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн бол шаардлага гаргах эрхтэй байсан. Хариуцагчийн зүгээс бараа материал доголдолтой байна гэсэн зүйл хэлж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар хугацаа зааж төлбөрийг төлнө гэж бичсэн.
Талуудын хооронд байгуулагдсан Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээний 5-д Б тал төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол гэрээг зөрчсөнд тооцож, хоногт төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5% тэнцэх хэмжээний алданги тооцож А талд төлнө гэж заасан ба гэрэ заасан сүүлийн төлөлт хийх 2022.12.20-ны өдрөөс хойшхи алдангийг тооцоход 1 хоногийн алданги 25,000 юань сүүлийн төлөлт буюу 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүртэлх 6 сар 15 хоногийн алданги нь 4,875,000 юань, сүүлийн төлөлт буюу 2023.06.05-ны өдрөөс хойш алдангийг тооцоход 1 хоногийн алданги нь 23,500 юань, 70 хоногоор тооцоход нийт алданги нь 1,645,000 юань, нийт 6,520,000 юань буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтэрч байгаа тул *******ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 4,700,000 юанийн 50 хувиар тооцож 2,350,000 юань буюу 1,119,728,000 төгрөгийн алдангийг үлдэгдэл төлбөр болох 4,700,000 юань буюу 2.239.456.000 төгрөгийн хамт нийт 3,359,184,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн манайх 2023 оны 8 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 476.48 валютын ханшаар бодож гаргасан. Тэгэхээр 352,500 төгрөгийн зөрүү үүсэж байсан. Энэ зөрүүг бид нэхэмжлэлийн шаардлагаасаа хасахад татгалзах зүйлгүй гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрээ хийхдээ хууль бус нэг талыг барьсан, тусгавал зохих зүйлийг тусгаагүй нь харагдаж байгаа. Бүх тоног төхөөрөмжүүдээ өгсөн боловч чанарын шаардлага хангаагүй. Өгсөн жагсаалтад тоног төхөөрөмжийн үнийн дүн байхгүй, 10 хоноод тоног төхөөрөмжүүд эвдэрсэн. Шинээр тоног төхөөрөмжүүдийг хилээр оруулсан. Үндсэн төлбөрөөс 800,000 юань буюу 375,550,000 төгрөг төлсөн байгаа. Төлбөрөө өгөөгүй шалтгаан нь Ковид-19 өвчний улмаас компанийн үйл ажиллагаа нь зогссон, хорионы улмаас мэргэжлийн хүмүүс нь ирж чадаагүй. Мөн тоног төхөөрөмж эвдэрсэн, үйлдвэрт нуралт үүссэн шалтгааны улмаас мөнгө өгч чадахгүй байгаа гэсэн 2 удаагийн албан бичиг, 6 удаа утсаар ярьсан байдаг. Хоёр компанийн захирлууд хоорондоо ярилцаад, манай компани бутлуурын ажил гүйцэтгээд, хөлсөнд манайхаас алданги тооцохгүй гэж тохиролцон байсан. Маргаан нь алданги боловч тоног төхөөрөмж эвдэрсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг багасгах шаардлагатай гэж үзэж байна.
Бид алданги тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгох саналтай байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 16,953,870 төгрөг төлсөн баримт, 9019012127 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* *******-ийн дүрэм, ******* ******* ******* ******* *******-ийн 2023 оны 8 сарын 15-ны өдрийн 23()77 тоот баримт, Хур системийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээ , 9019097304 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* *******-ийн нийлүүлэлтийн тоног төхөөрөмж хүлээлгэн бараа материалын жагсаалтууд, ******* ******* ******* ******* индистриал *******-тай харилцсан захидал, төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг,
4. Хариуцагчаас ажлын холбоо барих захидал, нөхцөл байдлын тайлбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Монгол банкнаас зарласан валютын ханшийн мэдээлэл, тоног төхөөрөмж, эд материал шилжүүлэн өгөх хүснэгт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,700,000 юань буюу 2,239,456,000 төгрөг, алданги 2,350,000 юань буюу 1,119,728,000 төгрөг, нийт 7,050,000 ()Долоон сая тавин мянга() юань буюу 3,359,184,000 ()Гурван тэрбум гурван зуун тавин есөн сая нэг зуун наян дөрвөн мянга() төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь “...******* ******* ******* ******* *******-аас худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн тоног төхөөрөмж, агуулах дахь бараа материалын үнийн үлдэгдэл төлбөр, татварыг оруулаад 4,700,000 юань буюу 2,239,456,000 төгрөг, алданги 2,350,000 юань буюу 1,119,728,000 төгрөг, нийт 7,050,000 ()Долоон сая тавин мянга() юань буюу 3,359,184,000 ()Гурван тэрбум гурван зуун тавин есөн сая нэг зуун наян дөрвөн мянга() төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж шаардах эрхээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь “...Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу бүх тоног төхөөрөмжүүдээ өгсөн боловч чанарын шаардлага хангаагүй. Шинээр тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан. Ковид-19 өвчний улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хорионы улмаас мэргэжлийн хүмүүс нь ирж чадаагүй. Мөн хоёр компанийн захирлууд хоорондоо ярилцаад, манай компани бутлуурын ажил гүйцэтгээд, хөлсөнд нь манайхаас алданги тооцохгүй гэж дараа нь тохиролцсон тул алдангийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* болон хариуцагч ******* ******* ******* ******* *******-ийн хооронд 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай” гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс тус компанийн ашиглаж байсан үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж 64 ширхгийг 3350,000,00 юань, агуулах дахь бараа материал, татварыг оруулаад 2150,000,00 юань нийт 5500,000,00 ()Таван сая таван зуун мянга() юаниар худалдан авахаар, төлбөрийг төлөх тухайн өдрийн монгол банкны төгрөг ба юаньтай харьцах ханшаар тооцон худалдан авахаар тохиролцож, уг төлбөрийг гурав хувааж төлөх ба гэрэ гарын үсэг зурснаас хойш 20 хоногийн дотор 2000,000,00 юанийг, 2022 оны 9 сарын 20-оос өмнө 2000,000,00 юанийг, 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс өмнө 1500,000,00 юанийг тус тус төлөх, хэрэв дээрх хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутам тооцохоор тус тус тохиролцжээ.()хх-16-19 х()
7. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* 2022 оны 03 сарын 06-ны өдөр гэрэ дурдсан тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч ******* ******* ******* ******* индистриал ******* нь гэрэ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, 2022 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 юань буюу 229,120,000 төгрөг, 2023 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 юань буюу 146,430,000 төгрөг нийт 800,000 ()Найман зуун мянга() юань буюу 375,550,000 ()Гурван зуун далан таван сая таван зуун тавин мянга() төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй. ()хх-122х()
8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь “үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх” гэрээ нэртэй байгуулагдсан боловч Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* болон хариуцагч ******* ******* ******* ******* *******-ийн хооронд *******ргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Гэрээгээр талууд *******ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагч компаниас дээрх төлбөрүүдийг шаардах эрхтэй байна. ()хх-16-19х()
9. *******ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “... хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрэ зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6.-д “... хууль болон гэрэ заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасны дагуу талууд гэрээний 5-т зааснаар алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын алданги төлөхгүй, алдангиас бүхэлд нь татгалзаж байна гэх татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагчийн алданги тооцохгүй байх талаар дараа нь удирдлагууд тохиролцсон гэх татгалзал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийн тооцсон аргачлалаа тайлбарлахдаа гэрэ заасан сүүлийн төлөлт хийх 2022.12.20-ны өдрөөс хойшхи алдангийг тооцоход 1 хоногийн алданги 25,000 юань сүүлийн төлөлт буюу 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүртэлх 6 сар 15 хоногийн алданги нь 4,875,000 юань, сүүлийн төлөлт буюу 2023.06.05-ны өдрөөс хойш алдангийг тооцоход 1 хоногийн алданги нь 23,500 юань, 70 хоногоор тооцоход нийт алданги нь 1,645,000 юань, нийт 6,520,000 юань буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтэрч байгаа тул *******ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,700,000 юанийн 50 хувиар тооцож 2,350,000 ()Хоёр сая гурван зуун тавин мянга() юань буюу 1,119,728,000 ()Нэг тэрбум нэг зуун арван есөн сая долоон зуун хорин найман мянга() төгрөгийн алданги гаргуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа тооцоолол нь хууль зөрчөөгүй боловч Ковидын нөхцөл байдал үүсч гадаадын хөрөнгө оруулалттай тус компанийн хувьд үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх тайлбарыг харгалзан шүүх алдангийг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
11. *******ймд *******ргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д”... анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг баримтлан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4700,000 юань буюу 2,239,221,000 ()Хоёр тэрбум хоёр зуун гучин есөн сая хоёр зуун хорин нэгэн мянга() төгрөгийн 10 хувиар алданги тооцож, алдангид 470,000 ()Дөрвөн зуун далан мянга() юань буюу 223,922,100 ()Хоёр зуун хорин гурван сая есөн зуун хорин хоёр мянга нэг зуу() төгрөгийг гаргуулахаар тооцлоо.
12. *******ргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 4700,000 ()Дөрвөн сая долоон зуун мянга() юань буюу 2,239,221,000 ()Хоёр тэрбум хоёр зуун гучин есөн сая хоёр зуун хорин нэгэн мянга() төгрөг, алдангид 470,000 ()Дөрвөн зуун далан мянга() юань буюу 223,922,100 ()Хоёр зуун хорин гурван сая есөн зуун хорин хоёр мянга нэг зуу() төгрөг нийт 5170,000 ()Таван сая нэг зуун далан мянга() юань буюу 2,463,143,100 ()Хоёр тэрбум дөрвөн зуун жаран гурван сая нэг зуун дөчин гурван мянга нэг зуу() төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн зөрүү 1,880,000 ()Нэг сая найман зуун наян мянга() юань буюу 896,040,900 ()Найман зуун ерэн зургаан сая дөчин мянга есөн зуу() төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тооцохдоо юанийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 08 сарын 17-ны өдрийн юаны ханш 476,43 төгрөгөөр тооцож тооцоог бодсон болно. ()хх-14х()
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,953,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,473,665.495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгохоор шийдвэрлэлээ.
*******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас 5170,000 ()Таван сая нэг зуун далан мянга() юань буюу 2,463,143,100 ()Хоёр тэрбум дөрвөн зуун жаран гурван сая нэг зуун дөчин гурван мянга нэг зуу() төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн зөрүү 1,880,000 ()Нэг сая найман зуун наян мянга() юань буюу 896,040,900 ()Найман зуун ерэн зургаан сая дөчин мянга есөн зуу() төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,953,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас 12,473,665.495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
3. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. *******ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, *******ргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА