| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2023/00401/И |
| Дугаар | 147/шш2024/0020 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 147/шш2024/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......... Хаан банкны Сүхбаатар салбарын,
Хариуцагч: ............. ******* овогт ******* *******,
Хариуцагч: С....... оршин суух, утасны дугаар:......., Хатгин овогт ******* ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 130,814,104.96. төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч: М.*******, Ч.******* нар шүүх хуралдаанд оролцоогүй.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь хариуцагч М.*******, Ч.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,814,104.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч М.*******, Ч.******* нар нь тус банктай 2021 оны 08 сарын 16-ны өдөр ЗГ()202146654299 тоот зээлийн гэрээ байгуулан 130,200,000 төгрөгийн зээлийг сарын 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд () зүтгүүр, Beiben north benz 3055-СҮЭ, Beiben north benz ND4250-0B34, LBZ447DB1CA010198, улаан өнгөтэй(), ()чиргүүл, JIDONGCHEHEG LHX940ХХY, 3055-АЧ, LZYE6TVJN88XAD329 улаан өнгөтэй), ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 7-р баг Залуус хотхоны 106 байр 21 тоот, 77.9 м2 талбайтай, 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.
Зээлдэгч М.*******, Ч.******* нар нь ковидын хөл хорионы улмаас орлого буурсантай холбоотой 2022 оны 03 сарын 31-ний өдөр 121,403.994.05 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 67 сарын хугацаатай ЗГ()202146654299-1 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан.
Зээлдэгч нар нь 2023 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар хөрөнгө оруулалтын зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 20,180,315.49 төгрөг, зээлийн хүү 32,230,733.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,926 төгрөг төлсөн.
Үлдэгдэл үндсэн зээл 110,019,684.51 төгрөг, хүү 6,957,583.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,441.67 төгрөг, нийт 117,034,709.22 төгрөг байна.
Зээлдэгч М.*******, Ч.******* нар нь ХААН Банк ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ()202146288318 тоот зээлийн гэрээ байгуулж 19,139,317.54 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар авсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн БГҮ()202146288318-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 7-р баг Залуус хотхоны 106 байр 21 тоот хаягт орших орон сууцны зориулалттай 77.9 м.кв байрыг барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь 2023 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 11,990,213.66 төгрөг, зээлийн хүү 1,098,921.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2687 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээл 7,149,103.88 төгрөг, хүү 9,129.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169.77 төгрөг, нийт 7,158,402.80 төгрөг байна.
Зээлдэгч М.*******, Ч.******* нар нь ХААН Банк ХХК-тай 2022 оны 02 дүгээр сарын 01-ны өдөр ЗГ()202247363708 тоот зээлийн гэрээ байгуулж 10,336.633.32 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд 1,800,000 төгрөгийг нэмж 12.136,633.32 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БГХ()202247363708 тоот барьцааны гэрээ байгуулж, зурагт, хөргөгч, угаалгын машин, ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь 2023 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар цалингийн зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 5,843,018.44 төгрөг, зээлийн хүү 2,167,362 төгрөг , нэмэгдүүлсэн хүү 2018 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээл 6,293,614.88 төгрөг, хүү 321,548.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,829.09 төгрөг, нийт 6,620,992.94 төгрөг байна.
Зээлдэгч М.*******, Ч.******* нар нь дээрх зээлүүдээ хугацаандаа төлөөгүй удаа дараа хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн, мөн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрүүдийг төлж барагдуулаагүй байна.
Иймд М.*******, Ч.******* нараас дээрх зээлийн гэрээний үүрэгт 130,814,104.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн 130,814,104.96 төгрөгийг төлнө. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хаан банкнаас М.******* зээл авч, миний бие хамтран гарын үсэг зурсан нь үнэн. Миний хувьд энэ зээлүүдээс хувьдаа зарцуулсан зүйл байхгүй. ******* зарцуулсан. Би тэтгэврийн зээлтэй, тэтгэврээс өөр орлого байхгүй учраас миний бие төлөх боломжгүй, ******* төлнө гэж татгалзсан.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйн хураамжид 812,021 төгрөг төлсөн баримт, ЗГ()202146288318 тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл олгох хүсэлт, БГХ()202146288318 тоот барьцааны гэрээ, итгэмжлэл, М.*******ийн Хаан банкинд гаргасан хүсэлт, Ч.*******, М.******* нарын Хаан банкны дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, ЗГ()202146654299 тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, БГХ()202146654299 тоот барьцааны гэрээ, БГҮ202146644299 тоот барьцааны гэрээ, БГҮ()202146288318-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Ү-1213004764 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, 22-20018 тоот барьцаалбар, М.*******ийн зээлийн өргөдөл, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.*******гийн зээлийн өргөдөл, ЗГ()202146654299-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, М.*******, Ч.******* нарын дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, ЗГ()202247363708 зээлийн гэрээ, БГХ202247363708 тоот барьцааны гэрээ, М.*******ийн зээлийн өргөдөл, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.*******гийн зээлийн өргөдөл, М.*******, Ч.******* нарын дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, М.*******ийн 43-06 СҮА улсын дугаартай BEIBEN ND4251, 3055-АЧ улсын дугаартай JIDONGCHEHEG LHX940ХХY, 3055-АЧ улсын дугаартай Beiben north benz ND4250-0B34 маркийн авто машинуудын гэрчилгээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээ, зээл төлөх мэдэгдлүүд зэрэг нотлох баримтуудыг
4. Хариуцагчаас нэхэмжлэлийн хариу тайлбарыг тус тус гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь хариуцагч М.*******, Ч.******* нарт холбогдуулан ЗГ()202146288318 тоот зээлийн гэрээгээр 7,158,402.80 төгрөг, ЗГ()202145654299 тоот зээлийн гэрээгээр 117,034,709.22 төгрөг, ЗГ()202247363708 тоот зээлийн гэрээгээр 6,620,992.94 төгрөг, нийт 130,814,104.96.96 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь зээлийн гэрээний үүрэгт 130,814,104.96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.
4. Харицагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
4.1. Харин хамтран зээлдэгч Ч.******* нь М.*******ийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Би тухайн зээлүүдийг хувьдаа зарцуулсан зүйл байхгүй учраас зээлийг төлөх боломжгүй, М.******* төлнө гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хаан банкны Сүхбаатар салбараас М.*******, Ч.******* нар 2021 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ()202146288318 тоот зээлийн гэрээгээр 19,139,317 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар,
-2021 оны 08 сарын 16-ны өдөр ЗГ()202145654299 тоот зээлийн гэрээгээр 130,200,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар,
-2022 оны 03 сарын 31-ний өдрийн ЗГ()202146654299-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ,
-2022 оны 02 сарын 01-ний өдөр ЗГ()202247363708 тоот зээлийн гэрээгээр 10,336,633 төгрөгийн үлдэгдэлтэй зээлд 1,800,000 төгрөг нэмж, 12,136,633 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна.
7. Зээлдэгч М.*******ийн Хаан банкны 5644315785 тоот дансанд 2021 оны 04 сарын 30-ны өдөр 19,139,317 төгрөг,
Зээлдэгч М.*******ийн Хаан банкны 5644323842 тоот дансанд 2021 оны 08 сарын 16-ны өдөр 130,200,000 төгрөг,
Зээлдэгч М.*******ийн Хаан банкны 5644255951 тоот дансанд 2022 оны 02 сарын 01-ний өдөр 1,800,000 төгрөг тус тус орсон болох нь М.*******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байгаа ба зээл авсан эсэхэд хариуцагч нар маргаагүй, дээрх зээлүүдийг авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ч.******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчтэй адил үүрэг гүйцэтгэж эрсдлийг хамтран хариуцахаар гарын үсэг зурсан,
ЗГ()202145654299 зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 110,019,684.51 төгрөг, хүү 6,957,583.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,441.67 төгрөг, нийт 117,034,709.22 төгрөг,
ЗГ()202146288318 зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 7,149,103.88 төгрөг, хүү 9,129.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169.77 төгрөг, нийт 7,158,402.80 төгрөг,
ЗГ()202247363708 зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн зээл 6,293,614.88 төгрөг, хүү 321,548.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,829.09 төгрөг, нийт 6,620,992.94 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.
8. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулбараар нотлогдож байна.
9. Талуудын хооронд гэрээний байгуулагдсан зээлийн гэрээнд Ч.******* хамтран зээлдэгч мөн гэж гарын үсэг зуржээ. Зээлийн гэрээ бол талуудын тэгш эрхийн үндсэн дээр байгуулагдсан байна. Гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад аргаар нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Хаан банкны Сүхбаатар салбар нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн 20%-аас хэтрэхгүй хэмжээний хүү төлөхөөр тохиролцжээ.
11. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээхээр заажээ.
12. Гэрээнд заасан хамтран зээлдэгч гэснийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхэд хуулинд заасан харшлах үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ, үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна гэж үзлээ.
14. Иймд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч М.*******, Ч.******* нараас ЗГ()202146288318 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,149,103 төгрөг, хүү 9129 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169 төгрөг, ЗГ()202146654299 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 110,019,684 төгрөг, хүү 6,957,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,441 төгрөг, ЗГ()202247363708 гэрээний үндсэн зээл 6,293,614 төгрөг, хүү 321,548 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5829 төгрөг нийт 130,814,104.96 төгрөгийг гаргуулж Хаан банкны Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
15. Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийн эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.
16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгийн хураамжид төлсөн 812,021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 812,021 төгрөгийн тал хувь 406,010 төгрөгийг хариуцагч М.*******өөс, тал хувь 406,010 төгрөгийг хариуцагч Ч.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан М.*******, Ч.******* нараас ЗГ()202146288318 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,149,103.88 төгрөг, хүү 9,129.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169.77 төгрөг, ЗГ()202146654299 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 110,019,684.51 төгрөг, хүү 6,957,583.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,441.67 төгрөг, ЗГ()202247363708 гэрээний үндсэн зээл 6,293,614.88 төгрөг, хүү 321,548.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,829.09 төгрөг нийт 130,814,104.96 төгрөгийг гаргуулж Хаан банкны Сүхбаатар салбарт олгосугай.
2. Үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******, Ч.******* нарын өмчлөлийн Y-1213004767 дугаартай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Залуус хотхоны 106-р байрны 21 тоот 77.9 мкв, 3 өрөө орон сууц, 30-55 АЧ улсын дугаартай, 30-55 СҮЭ улсын дугаартай Beiben North Benz ND4250-0B34,LBZ447DB1CA010198, улаан өнгийн авто машин буюу зүтгүүр болон зурагт, хөргөгч, угаалгын машин зэргээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгийн хураамжид төлсөн 812,021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 812,021 төгрөгийн тал хувь 406,010 төгрөгийг хариуцагч М.*******өөс, тал хувь 406,010 төгрөгийг хариуцагч Ч.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА