Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 34

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Ш.******* Шинжээч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******ид холбогдох 201713000144 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 54 настай, эмэгтэй, ******* боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Улиастай сумын ******* багийн ******* хэсэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: /

Шүүгдэгч Ш.******* нь 2002 оны Эрүүгийн хуулийн150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг завших, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан буюу хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргүүдэд холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ш.******* нь банк бус санхүүгийн байгууллагын Завхан салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд тус байгууллагатай өмнө нь зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлсэн зээлдэгчдийн зээлийн баримт, гэрээг ашиглан 14 зээлдэгчийн нэр дээр нийт 25.458.000 төгрөгийн зээл гаргаж өөртөө завшсан нь хохирогч байгууллагын төлөөлөгч М.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... банк бус санхүүгийн байгууллага Завхан аймагт салбараа нээгээд *******ийг олон жил санхүүгийн чиглэлээр ажилласан туршлагатай хүн гэж үзээд 2015 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс захирлын тушаал гарч ажилд томилсон. ...2016 оны 03 дугаар сард Завхан аймаг дахь салбарын үйл ажиллагааг хянаж үзэхэд тухайн салбараас зээл авсан хүмүүсийн зарим нэг нь зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, хугацаа хэтэрсэн зээл олон байсан учраас тухайн салбарын үйл ажиллагааг биеэр очиж шалгах шаардлагатай байсан. Тэгээд би өөрөө Завхан аймагт очиж салбарын үйл ажиллагааг шалгаад хугацаа хэтэрсэн зээлийн зарим нэг хүмүүсийг дуудаж уулзахад би танайхаас зээл аваагүй гэсэн. Тэгээд би *******ээс асуухад би хэдэн хүний нэр дээр өөрөө зээл авчихсан юм гэж байсан. *******ийн нэр дээр нь зээл авсан хүмүүсийг дуудаж уулзахад 15 хүний нэр дээр хуурамч зээл авсан байсан. Нийт 23.321.741 төгрөгний зээл үлдсэн байсан. Ш.******* нь 15 хүний нэр дээр зээл авахдаа урьд зээл авсан хүмүүсийн материал, зээлийн гэрээг ашиглан дахин зээл авч байгаа байдлаар өөрөө авдаг, зарим хүмүүсийн зээл хүссэн бичиг баримтыг өөрөө гуйж авч тэр бичиг баримтыг ашиглан өөрөө зээл авах, зарим хүмүүсийн нэр дээр зээл авахдаа тухайн хүнээс өөрөөс нь гуйж байгаад би таны нэр дээр зээл аваад буцаагаад би өөрөө төлнө гэх зэргээр зээл авсан байсан. ******* 2 сая төгрөг хүртэлх зээлийг гаргах эрхтэй байсан. Иргэдэд олгож буй мөнгө нь манай банк бус санхүүгийн байгууллагын дансанд байдаг, ******* нь тухайн данснаас зээл хэлбэрээр мөнгө гаргаж авах эрхтэй байсан. Манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад зээлийн 0.8 хувийг шимтгэлд тооцож манай байгууллагын дансанд үлддэг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б., Х., М., Г., Р., Э., Л., Я., П., Д., Я., Д., Д., Б. нарын дээрх цаг хугацаанд, тухайн зээлийг аваагүй гэдгийг гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Ш.******* эдгээр хүмүүсийн нэр дээр гаргасан зээлийг өөрийн болон нөхөр, охиныхоо дансаар дамжуулан авсан харилцах дансны мэдээллүүд, эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн Ш.******* нь дээрх байгууллагын харилцагчдийн нэр дээр зээл гаргахдаа зээлийн гэрээнүүдийг хуурамчаар үйлдэх, зарим зээлдэгчдийн гарын үсгийг өөрөө зурах зэргээр баримт бичиг хуурамчаар үйлдсэн болох нь зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэдгээ мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мэргэжлийн шинжээчдийн бичиг судлалын адилтгалын шинжилгээ/гарын үсгийн/-ний 201710013, 201710027, 201710028, 201710029, 201710030, 201710031 дугаарын дүгнэлтүүдээр нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч Ш.******* яллагдагчаар байцаагдах үедээ ”Би 2015 оны 5 сард Тэлмэн сумын сургуулийн байрны засварын ажил хийх тендер авсан юм. Урьдчилгаа мөнгөө аваад засварын ажлыг эхлүүлсэн ч тендерийн санхүүжилт орохгүй, барилгын ажил хийсэн хүмүүс надаас цалингаа нэхээд байхаар нь захирал тэй энэ хүмүүсийн нэр дээр зээл аваад хүмүүсийн цалин мөнгийг нь өгье, тендерийн санхүүжилт ороод ирэнгүүт буцааж өгье гэж хэлээд, тэгээд , , , нарыг гуйж байгаад нэр дээр нь зээл аваад цалинг нь өгсөн. Тэгээд зээлийн эргэн төлөлт хийх болоод эргэн төлөлтийг хийж чадахгүй болохоор нь , , , , эгч, , эгч нарыг гуйгаад нэр дээр нь зээл авсан. Харин , , нарын манайхаас зээл авч байсан материалыг ашиглаад өөрөө зээл авсан. Гэрээн дээрх гарын үсгийг нь би өөрөө дуурайж зураад гэрээ байгуулчихсан юм ” гэж мэдүүлжээ. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн энэ мэдүүлэг нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч байгууллагын төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг болон санхүүгийн баримт бичиг, зээлийн гэрээ зэргээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ш.******* нь банк бус санхүүгийн байгууллагын Завхан салбарын эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байсан болох нь түүнийг энэ албан тушаалд томилсон тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02/2015 дугаартай тушаалаар нотлогдож байна. Хохирогч байгууллагын төлөөлөгч М., гэрч Б., Х., М., Г., Р., Э., Л., Я., П., Д., Я., Д., Д., Б. нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд шүүгдэгчийн үйлдэл болон учруулсан хохирол зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь банк бус санхүүгийн байгууллагын Завхан салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд тус байгууллагатай өмнө нь зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлсэн зээлдэгчдийн зээлийн баримт, гэрээг ашиглан 14 зээлдэгчийн нэр дээр нийт 25.458.000 төгрөгийн зээл гаргаж өөртөө завшсан, мөн харилцагчдийн нэр дээр зээл гаргахдаа зээлийн гэрээнүүдийг хуурамчаар үйлдэх, зарим зээлдэгчдийн гарын үсгийг өөрөө зурах зэргээр баримт бичиг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.*******ийн үйлдсэн банк бус санхүүгийн байгууллагын Завхан салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа 14 зээлдэгчийн нэр дээр нийт 25.458.000 төгрөгийн зээл гаргаж өөртөө завшсан гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг “албан тушаалын байдлаа ашиглаж” завшсан гэсэн гэмт хэргийн үндсэн шинжтэй дүйцэж байна. Мөн түүний үйлдсэн зээлийн гэрээнүүдийг хуурамчаар үйлдэх, зарим зээлдэгчдийн гарын үсгийг өөрөө зурах зэргээр баримт бичиг хуурамчаар үйлдэн уг хуурамч баримт бичгээ ашиглаж банк бус санхүүгийн байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийн үндсэн шинжтэй дүйцэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсгийн “эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсгийн “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”гэсэн заалтыг 2015 оны Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ”дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалттай харьцуулахад 2015 оны Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага/ял шийтгэл/ нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаас хөнгөрсөн байх тул шинэ эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгч Ш.*******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.*******ид 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгчийн учруулсан хохирлоо төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзах нь зүйтэй бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг хөрөнгө завших болон хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.*******ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240/хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.*******ид Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240/хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 10.000.000/арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 3/гурван/ жилд жил тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ш.******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ш.*******ид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө болох 9.0 сая төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай, “ISUZU” ELF маркийн ачааны авто машины битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Ш.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ            Д.НЯМ