Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 118/ШШ2023/0026

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Цэнд-Очир би Б.Нарангарав нарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох “2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн иргэн Б.Нарангарав, О.Буман-Эрдэнэ, Г.Солонго, С.Юмчмаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Рэнчинбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Нэхэмжлэгч Б.Нарангарав нарын тус  аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн иргэн Б.Нарангарав, О.Буман-Эрдэнэ, Г.Солонго, С.Юмчмаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/166 дугаар захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ренчинбямбад олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ”, 28.2.2 “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрх олгогдсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр  зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Нарангарав нарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргад холбогдох “2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн А/442 дугаар захирамжийн иргэн Б.Нарангарав, О.Буман-Эрдэнэ, Г.Солонго, С.Юмчмаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нарангарав нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД-ОЧИР