| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/07199/И |
| Дугаар | 101/ШШ2024/00669 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2024/00669
| 2024 01 31 | 101/ШШ2024/00669 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоот хаягт оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох
2,353,411,532 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК нь “” ХХК-тай 2022 оны 08-р сарын 08-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани нь гэрээний дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд байрлах 4.0 га газар дээр “” ХХК- ийн гүйцэтгэсэн барилгын зураг төслийн дагуу Спорт комплексын карказ, Орон сууцны карказ, Клуб хаус, Үйлчилгээний барилгын карказ нийт 20,885.3 м.кв карказын ажлыг хийж гүйцэтгэх, Захиалагч “” ХХК нь ажлын хөлс 5,743,457,500 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Ингээд ажил эхэлж манай компани гэрээгээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэж ил далд ажлын актаар хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч захиалагч нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээгээр (м.кв) тооцоо нийлж 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажсан үлдэгдэл төлбөр болох 2,353,411,532 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа болно. Иймд “” ХХК-аас Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 2,353,411,532 /хоёр тэр бум гурван зуун тавин гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга таван зуун гучин хоёр төгрөг/-ийг гаргуулж өгнө үү.
1а. Хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн. Ажлын үлдэх төлбөрөө аваагүй тул нэхэмжлэл гаргасан. Гэрээ дүгнэсэн актаар нотлогдоно. 2,353,411,532 төгрөг гаргуулна. Энэ нь үндсэн төлбөр юм гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрнө. Хөрөнгө оруулагч нараас санхүүжилт зогссон тул төлбөрөө төлөөгүй юм гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: “” ХХК-ийн 2023 оны Хаан банканд хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар /хх2/, “Хаан банк” ХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 5039/180 дугаар албан тоотын хуулбар /хх3/, гэрээт ажлыг гүйцэтгэх үнийн саналын хуулбар /хх4/, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх8-15/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх16/, тооцооны баримтын жагсаалт /хх17/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,353,411,532 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 2,353,411,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь гэрээ байгуулсан болон төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй.
4. Зохигчид 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. /хх8-15/
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгэж, улмаар талууд ажлыг дүгнэж акт үйлдсэн байна. /хх16/
Энэхүү актад дурдсанаар хариуцагч нь 2,353,411,532 төгрөгийн ажлын хөлсийг дутуу төлсөн байгаа талаар тохиролцжээ. Улмаар нэхэмжлэгч нь уг төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарласан.
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.
Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
6. Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн агуулгаар тайлбарласан боловч төлбөрийг ажлын үр дүнгийн зарим хэсгээр бартер хэлбэрээр төлөх санал гаргасан. Улмаар уг ажилд хэргийн оролцогчдоос бусад этгээд хөрөнгө оруулалт хийсэн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “хөрөнгө оруулалт зогссон тул төлбөрийг төлөөгүй” гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах боломжгүй байсныг дурдав.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 2,353,411,532 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,925,007.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,925,007.66 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД