Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 35

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир, улсын яллагч Д.*******, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.*******, хууль ёсны төлөөлөгч Ц.*******, шүүгдэгч Т.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Т.*******, Н.******* нарт холбогдох 201713000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн харъяа Завхан сургуулийн 4-р дамжааны оюутан, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсэг ******* тоотод оршин суудаг, урьд нь Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 хойшлуулагдаж байсан,2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял шийтгэлгүй болсон, хэрэг хариуцах чадвартай, овогт ын ******* /РД: / Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогтгийн ******* РД:// Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, бүрэн дунд сургуулийн 11а ангид сурдаг, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн хэсгийн тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* РД: // Шүүгдэгч Б.*******, Т.*******, Н.******* нар нь 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч М. нь 2017 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө өөрийн хашаан дотор байсан Мустанг-5 маркийн мотоциклоо алдсан болох нь хохирогч М.ын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2017 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хашаан дотроосоо гэрийн хойно байшингийн урд талд хоёр дугуйг нь аваад тавьчихсан байсан ногоон өнгөтэй Мустанг-5 маркийн хятад мотоцикл байхгүй болсон байсан ... Миний мотоцикл хоёр дугуй байхгүй, хашаандаа тавиад морины нэмнээгээр бүтээчихсэн байсан. ...Манай хашаа түгжээгүй онгорхой байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.гийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай Улиастай сумын Жинст баг -ийн дээд хэсэг тоот хашаанаас манай том хүү Д.ын эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркын мотоцикл алдагдсан юм. ...Манай хашаанд гэр байшин хоёрын хооронд юмаар бүтээгээд тавьсан байсан. ...Ногоон өнгөтэй Мустанг-5 маркын урд, хойд дугуй байхгүй, дугуйг нь салгаад гэрт оруулсан байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч М.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...хичээлээ тараад гэртээ ирсэн чинь манай ах мотоцикл алга болсон байна гэж хэлсэн, тэгээд харсан чинь манай хашаанд байшин гэр хоёрын дунд байсан манай ах ын ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл алга болсон байсан..... Ногоон өнгөтэй, толь, хоёр дугуй байхгүй, цагаан гялгар өнгийн ачаасаг, өвдөгний хамгаалалттай мотоцикл байсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******, Т.*******, Н.******* нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч М.ын хашаан дотор гэрийн хойно байшингийн урд талд байсан Мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлсан болох нь гэрч Х.ийн “ Манайд ...******* нэг ногоон өнгөтэй Мустанг-5 маркын мотоцикл авч ирээд та надаа мотоциклоо өгөөч би аймаг орчихоод ирье гэж хэлж байсан, тэгээд тэр мотоциклоо тавьчихаад явсан, маргааш нь намайг бас хонинд явсан хойгуур миний мотоциклыг задлаад зарим зүйлийг нь аваад явсан байсан, тэгээд хэд хоногийн дараа нь сүүлд нь үлдэгдэл зүйлээ аваад явсан... Ногоон өнгөтэй мотоцикл байсан” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “... *******, ******* 2 надтай хамт манай сургууль орсон, тэгээд замдаа айлын хашаанд байсан мотоциклыг харсан *******гаас аавынх нь мотоциклыг аваад шөнө 1 цагийн үед бид 3 ногоон хашаанд очсон тэр айлын хашаанаас хойноос нь орж мотоциклыг нь өргөж гарч ирээд унаж явсан мотоциклынхоо дугуйг нь хийж Алдархаан явсан. *******гийн мотоциклыг ногоон хашаанд ногооны талбайн дотор айлын хашааны үүдэнд тавьсан. ...Мотоциклыг нь цагдаад хураалгасан” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “ ... ******* “******* ах нэг хэрэг байна та ааваас мотоцикл гуйгаад аваад өгөөч таныг гуйх юм бол аав таньд өгнө гэж хэлсэн” тэгээд гэрт нь очиж шөнө 00 цагийн үед байхаа ааваас нь мотоциклыг нь гуйж аваад тэгэд *******, ******* бид 3 ногоон хашаа орсон тэгсэн чинь ******* зам зааж яваад нэг хашаан дээр очоод энд нэг мотоцикл байгаа энийг авмаар байна гэж хэлсэн, тэгээд мотоциклоо замны урд жалганд тавиад тэгээд бид 3 цагийн үед байх мотоцикл байгаа хашаанд очоод дотор нь ороод дамжлаад хашаанаас нь гараад гудамжны өнцөгт орхиод унаж явсан мотоцикл дэрээ очоод ард нь дарсан байсан багажаар дугуйг нь тайлж авч ирээд нөгөө айлын хашаанаас авсан мотоциклд дугуйгаа тавиад түрж явсаар байгаад дугуйг нь авсан өөрсдийнхөө мотоцикл дээр очоод маниулыг нь гишгэж чинь асаж байсан тэгээд унаж явсан мотоциклоо орхиод айлаас авсан мотоциклоо унаад шууд Алдархаан сум явсан” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч Н.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө *******, ******* нартай ногоон хашаанаас Мустанг-5 маркийн ногоон өнгөтэй дугуйгүй мотоциклыг шөнө хашаанаас нь өргөж гаргаад өөрсдийн унаж явсан мотоциклынхоо дугуйг хийж аваад Алдархаанд аваачиж тавьсан, маргааш нь өөрийнхөө мотоциклыг ******* бид 2 авч ирсэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******гээс мотоцикл хураан авсан тогтоол, тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдний мэдүүлгүүдийг яллах үндэслэл болголоо. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч М.т 600.000 төгрөгний хохирол учруулсан нь 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх гэмт хэрэг нь 2017 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-ны өдөр үйлдэгдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан” гэмт хэргийн үйлдлийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжтэй дүйцэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Харин 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” заасан байна. Т.*******, Б.*******, Н.******* нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт шилжүүлэхэд тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй. Иймд шүүгдэгч Т.*******, Б.*******, Н.******* нарыг 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх үндэстэй байна. Шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь өсвөр насны шүүгдэгч болох нь хэрэгт авагдсан түүний насыг тоолсон тухай тэмдэглэл болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. ын ******* нь Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулагдаж байсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял шийтгэлгүй болсон байна. Иймд шүүгдэгч Т.*******ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч Б.*******, Н.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд хохирогч М.т учирсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлуудыг харгалзан үзэж тэдэнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч М. нь шүүгдэгч нараас хохиролд 600.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.*******, Н.******* нар хохиролд 400.000 төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгч Т.******* нь хохирогчид 200.000 төгрөгний хохирол төлөхөө илэрхийлжээ. Иймд шүүгдэгч Т.*******аас 200.000 төгрөг гаргуулж хохирогч М.т олгох нь зүйтэй. Шүүгдэгч нарын тухайн үед хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл бусдын өмчлөлийнх болох нь гэрч Н.ын “манай дүү нарын хуучин эвдэрхий юм байсныг би өөрөө босгож авсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд тэдний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан нэмж хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Иймд шар өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклыг өмчлөгч Н.т буцаан олгох нь зүйтэй. Түүнчлэн иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.*******ын өмчлөлийн Монел маркийн 24 инчийн зурагт нэг ширхэг, шүүгдэгч Б. *******гийн өмчлөлийн Presfech маркийн хөлдөөгч нэг ширхэг, 200.000 төгрөгний үнэ бүхий хагас автомат угаалгын машин нэг ширхэг, шүүгдэгч Н.*******гийн өмчлөлийн улаан өнгийн шарх шүүгээ нэг ширхэг, Меdea маркийн 2 хаалгатай хөргөгч нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.*******, Т.*******, Н.******* нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.*******, Т.******* нарт 241 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.*******, Б.*******, Т.******* нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар тогтоосугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.*******аас 200.000 төгрөг гаргаж хохирогч М.т олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.*******ын өмчлөлийн Монел маркийн 24 инчийн зурагт нэг ширхэг, шүүгдэгч Б.*******гийн өмчлөлийн Presfech маркийн хөлдөөгч нэг ширхэг, 200000 төгрөгний үнэ бүхий хагас автомат угаалгын машин нэг ширхэг, шүүгдэгч Н.*******гийн өмчлөлийн улаан өнгийн шарх шүүгээ нэг ширхэг, Меdea маркийн 2 хаалгатай хөргөгч нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА