Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/05483

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023о 12 с 07ө

Дугаар 101/ШШ2023/05483

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-д холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3333333 дугаар захирамжаар иргэн надаас 370 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ББББ-д олгохоор шийдвэрлэсэн юм. Төлбөр авагчийн хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөөс төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын, Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч нь явуулж байна. Зээлийн гэрээний барьцааны хөрөнгө болох Н.Бгийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн 999999999 дугаарт бүртгэлтэй 555555 тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 125 736 660 төгрөгөөр С ХХК нв 2023 оны 08 дугаар сарын 21 -ний өдөр үнэлжээ. Гэтэл тухайн орчмын байрны үнэ нь 145-160 сая төгрөгийн үнэлгээтэй байхад зах үнэлгээнээс доогуур үнэлсэн байна. Монголын худалдааны төв сайт болох үнэгүй.мн дээр борлуулах байрны эсрэг талын орон сууцны худалдах үнэ нь 145 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн Н.Э, Н.М нарын өмчлөлийн эрхийн бүртгэлийн 55555 дугаарт бүртгэлтэй 1111111, 5555555 тоот 64.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 242 127 318 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг А ХХК нь харьцуулсан хөрөнгийн үнэлгээг хийхдээ Баянмонгол хорооллын хотхон дотроо байрлах орон сууц болон төв замын эсрэг талд байрлах Э хотхоны 1 давхрын үйлчилгээний талбайтай харьцуулсан нь бодит үнэлгээг гаргаж чадсангүй. Учир үнэлгээг гарган дуудлага худалдаанд оруулах гэж байгаа үйлчилгээний газар төв зам луу харсан хотхон дотроо биш гадна талд байрлах үйлчилгээний нэгдсэн газруудтай хамт байрладаг ялгаатай юм. Одоо тухай талбайг Монбейкри нарийн боовны газарт сарын 6 сая төгрөгөөр түрээслүүлдэг байршилтай газар болно. Үл хөдлөх хөрөнгийн худалдааны сайтад Баянмонгол хорооллын төв зам дагуу байрлах үйлчилгээний газрын эсрэг талын барилгын үйлчилгээний талбайн худалдах үнэ нь 6.5-7.3 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Мөн эрхийн бүртгэлийн 777777777 дугаарт бүртгэлтэй 4444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 18 704 243 төгрөгөөр тус тус хөрөнгийн үнэлгээг Д ХХК нь гаргасан. Баянмонгол хороололд байрлах авто зогсоолууд нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд агуулахын зориулалттайгаар бүртгэгдсэн боловч авто зогсоол хэлбэрээр ашигладаг юм. Тухайн хорооллын авто зогсоол нь 35 сая төгрөгийн үнэлгээтэй байхад хэт доогуур үнэлсэн байна. Уг мэдэгдлийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунчимэг нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр танилцуулсан, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгааг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэлийг гаргаж байна.Хариуцагч байгууллага нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн хөрөнгүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бидний зөрчигдсөн эрхээ сэргээлэх, гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдлийг гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр 09-ний өдрийн 3333333 дугаар захирамжаар Н.Д, Л.Э нараас 370.000.000 төгрөгийг гаргуулж ББББ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 22222 дугаар тогтоолоор үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Бгийн өмчлөлийн эрхийн улсын 999999999 дугаарт бүртгэлтэй 555555 тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Н.Э, Н.М нарын өмчлөлийн эрхийн улсын 555555 дугаарт бүртгэлтэй 55555 тоот 64.8 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 777777777 дугаарт бүртгэлтэй 444444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус газрын 2022 оны 3333333 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Н.Д, Л.Э нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 55555 тоот 64.8 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 444444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22222/02, 22222/03 дугаартай тогтоол, мөн 555555 тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3333 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 22222/05, 22222/06, 22222/07 дугаартай тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч, өмчлөгч нараас 55555 тоот 64.8 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 648.000.000 төгрөг, 444444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50.100.000 төгрөг, 555555 тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 350.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ББББ ХХК-д танилцуулахад шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 8/293 тоот Шинжээч томилох тогтоол-оор А ХХК-ний Ч.Жг шинжээчээр томилон 5555555555 тоот 64.8 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход 242.127.318 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 7/286 тоот Шинжээч томилох тогтоол-оор Д ХХК-ний Ц.Тийг шинжээчээр томилон 444444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 18.704.243 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 77777777 тоот Шинжээч томилох тогтоол-оор С ХХК-ний Г.Оыг шинжээчээр томилон 555555 тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 125.736.660 үнэлэгдсэнийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4- 444444444, 4-164/15525, 4-164/15523, 4-164/15526 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 555555555 тоот 64.8 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 169.489,123 төгрөгөөр, 444444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 13.092.970 төгрөгөөр, 555555 тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 88.015.662 төгрөгөөр оруулах 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 10/13, 10/14, 10/12 дугаар тогтоол, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4-000000 дугаар мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 5555555555 тоот 64.8 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 444444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй, 555555 тоотод байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 94.020.000 төгрөгөөр худалдан борлогдсоныг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-0000000000000 дугаар мэдэгдлийг тус тус төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд 55555555555 тоот 64.8 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 121.063.659 төгрөгөөр, 444444444 тоот 10.2 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 9,352.121 төгрөгөөр 2023 оны 10 дугаар сарын 27-ны хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0999999999 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 4-44, 52-р тал.

Хариуцагчаас бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 64-236-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.Д хариуцагч Нт холбогдуулан 1515151515151 тоотод байрлах, 35 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 999999999 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, 050505050505 тоотод байрлах, 64.8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 555555 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 141414141414 тоотод байрлах, 10.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 777777777 дугаарт бүртгэлтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 333333333333 дугаар захирамжаар Н.Д, Л.Э нараас 370,000,000 төгрөг гаргуулж ББББ ХХК-д олгож, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Н.Бгийн өмчлөлийн 1515151515151 тоотод байрлах, 35 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 999999999 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, Л.Э, Н.М нарын өмчлөлийн 050505050505 тоотод байрлах, 64.8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 555555 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Эийн өмчлөлийн 141414141414 тоотод байрлах, 10.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 777777777 дугаарт бүртгэлтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-67-71/

Уг шийдвэрт 2021 оны 12 сарын 13-ны өдөр 777777777 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, уг захирамжийн дагуу 9999999 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 он/ хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д 2022 оны 04 сарын 06-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болох нь шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, 22222 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-64-66, 73/

Ийнхүү Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр Н.Бгийн өмчлөлийн 1515151515151 тоотод байрлах, 35 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 999999999 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 2023 оны 05 сарын 31-ний өдөр, Л.Э, Н.М нарын өмчлөлийн 050505050505 тоотод байрлах, 64.8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 555555 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Л.Эийн өмчлөлийн 141414141414 тоотод байрлах, 10.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 777777777 дугаарт бүртгэлтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 сарын 28-ны өдөр тус тус битүүмжилж, 2023 оны 07 сарын 25-ны өдөр хураан авсан байна. /хх-78-98/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч, өмчлөгч нар барьцаа хөрөнгийн үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч зөвшөөрөөгүй байна. /хх-99-104/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 8/293, 7/286, 7/287 дугаартай тогтоол хуульд нийцэж байх ба уг тогтоолд ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байх ба шинжээч нар гарын үсэг зурсан байна. /хх-105, 129, 156/

Д ХХК Л.Эийн өмчлөлийн 141414141414 тоотод байрлах, 10.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 777777777 дугаарт бүртгэлтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 18,704,243 төгрөгөөр,

А ХХК Л.Э, Н.М нарын өмчлөлийн 050505050505 тоотод байрлах, 64.8 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 555555 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 242,127,318 төгрөгөөр,

С ХХК Н.Бгийн өмчлөлийн 1515151515151 тоотод байрлах, 35 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн 999999999 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 125,736,660 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-106-195/

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна./хх-206-218/

Нэхэмжлэгч талын ... орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнэлсэн, харьцуулсан хөрөнгүүд нь өөр... гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

Н нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж Д ХХК, А ХХК, С ХХК ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр Д ХХК, А ХХК, С ХХК-ийг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Нт холбогдуулан гаргасан тухай нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 9999999999 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ