Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/45

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-н Нд холбогдох эрүүгийн 2527000000237 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, """""""""""""""""" суманд төрсөн, """""""""""""""" боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл """"""""""""""""" тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""""" регистрийн дугаартай, Б овогт Л-н Н.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр """""""""" тоотод оршин суух А.Г-нын гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Г-нын толгой хэсэгт 1 удаа, баруун хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүдэнд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Л.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үедээ гэртээ буюу """""""" тоотод Л.Н, У нартай хамт 750 грамм “Агар” нэртэй архи хувааж уусан. Туугаад У гэр лүүгээ явсан. Л.Н бид 2 гэрт үлдсэн. Тэгээд би гар утсаа үзтэл байхгүй байхаар нь би Нд хандаад хулгайчаа гээд хэлсэн чинь над руу дайраад миний толгой хэсэгт 1 удаа, баруун хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед манай гэрт Б орж ирээд бид хоёрыг салгасан. “...Би Л.Н гэх хүнийг зүс танина. Ямар нэгэн харилцаа хамаарал, төрөл садангийн холбоо байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний толгой хагарсан, баруун хөмсөг зуларч оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би """"" Эрүүл мэндийн төвд 2021 оноос 4 дэх жилдээ их эмчээр ажиллаж байна. А.Г-ныг танина, зүс л мэднэ. ...Тухайн үед А.Г-нын үзүүлэх шалтгаан нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед бусдад зодуулсан, зовуурь нь “толгой өвдөнө, баруун нүд чинэрч өвдөнө” гэж байсан. Үзлэг хийхэд биеийн байдал тогтвортой баруун нүдний хөмсөг хэсэгт зулгаралттай, зүүн нүдний дээд зовхи хөмсөг хэсэг хавдсан, баруун нүд хөхөрч хавдсан, дух хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Иргэн А.Г-нын хөмсөг хэсэгт 3 оёдол, дух хэсэгт 2 оёдол, цус тогтоох өвчин намдаах тариаг тус тус хийсэн. Тэгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

Сэжигтэн Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Г ахынд буюу Өвөрхангай аймгийн """"" 4-401 тоотод Г ахтай хамт “Хараа” гэх нэртэй 750 граммын 2 шил архи хувааж уусан. Тэгээд Г ахад за гэр лүүгээ явлаа гээд гэрээс нь гарсан чинь Г ах араас гарч ирээд “хөөе хулгайчаа утас гаргаад ир” гээд орилоод байсан. Тэгээд Г ахтай хамт гэрт нь ороход гар утас нь гудсан доогуур нь байхаар нь “за утас чинь энэ байна” гээд чихний сонсголын төхөөрөмж хаана байна. Тэгээд над руу хулгайч гээд дайраад байхаар нь би Г ахыг ор луу түлхсэн. Г ах унахдаа ширээ мөргөөд унасан. Тэгээд би Г ахын баруун нүд хэсэгт гараараа 1 удаа цохисон. Ийм асуудалд болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ӨВХ0725/721 дугаартай “...А.Г-нын биед тархи доргилт, дух, баруун нүдэнд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тус тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулаагүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

Б овгийн Л-н Н /РД:"""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/,

Б овгийн Л-н Н /РД:"""""""""/-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

Хохирогч А.Г-ноос бичгээр илэрхийлсэн “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Хохирогч А.Г-нын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх төлбөрийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

Яллагдагч Л.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" 5 дугаар баг """"""" тоотод оршин суух А.Г-нын гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Г-нын толгой хэсэгт 1 удаа, баруун хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүдэнд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв.

Энэ үйл баримт нь хохирогч О.Гын “...Би 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үедээ гэртээ буюу """""""" тоотод Л.Н, У нартай хамт 750 грамм “Агар” нэртэй архи хувааж уусан. Туугаад У гэр лүүгээ явсан. Л.Н бид 2 гэрт үлдсэн. Тэгээд би гар утсаа үзтэл байхгүй байхаар нь би Нд хандаад хулгайчаа гээд хэлсэн чинь над руу дайраад миний толгой хэсэгт 1 удаа, баруун хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед манай гэрт Б орж ирээд бид хоёрыг салгасан. “...Би Л.Н гэх хүнийг зүс танина. Ямар нэгэн харилцаа хамаарал, төрөл садангийн холбоо байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний толгой хагарсан, баруун хөмсөг зуларч оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, гэрч Б.Баасандагвын “...Би """"" Эрүүл мэндийн төвд 2021 оноос 4 дэх жилдээ их эмчээр ажиллаж байна. А.Г-ныг танина, зүс л мэднэ. ...Тухайн үед А.Г-нын үзүүлэх шалтгаан нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед бусдад зодуулсан, зовуурь нь “толгой өвдөнө, баруун нүд чинэрч өвдөнө” гэж байсан. Үзлэг хийхэд биеийн байдал тогтвортой баруун нүдний хөмсөг хэсэгт зулгаралттай, зүүн нүдний дээд зовхи хөмсөг хэсэг хавдсан, баруун нүд хөхөрч хавдсан, дух хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Иргэн А.Г-нын хөмсөг хэсэгт 3 оёдол, дух хэсэгт 2 оёдол, цус тогтоох өвчин намдаах тариаг тус тус хийсэн. Тэгээд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, сэжигтэн Л.Нгийн “...Би 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Г ахынд буюу Өвөрхангай аймгийн """"" 4-401 тоотод Г ахтай хамт “Хараа” гэх нэртэй 750 граммын 2 шил архи хувааж уусан. Тэгээд Г ахад за гэр лүүгээ явлаа гээд гэрээс нь гарсан чинь Г ах араас гарч ирээд “хөөе хулгайчаа утас гаргаад ир” гээд орилоод байсан. Тэгээд Г ахтай хамт гэрт нь ороход гар утас нь гудсан доогуур нь байхаар нь “за утас чинь энэ байна” гээд чихний сонсголын төхөөрөмж хаана байна. Тэгээд над руу хулгайч гээд дайраад байхаар нь би Г ахыг ор луу түлхсэн. Г ах унахдаа ширээ мөргөөд унасан. Тэгээд би Г ахын баруун нүд хэсэгт гараараа 1 удаа цохисон. Ийм асуудалд болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн ӨВХ0725/721 дугаартай “...А.Г-нын биед тархи доргилт, дух, баруун нүдэнд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тус тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулаагүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/, Б овгийн Л-н Н /РД:"""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/, Б овгийн Л-н Н /РД:"""""""""/-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, Хохирогч А.Г-ноос бичгээр илэрхийлсэн “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, Хохирогч А.Г-нын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх төлбөрийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, яллагдагч Л.Нгийн өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч Л.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" 5 дугаар баг """"""" тоотод оршин суух А.Г-нын гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Г-нын толгой хэсэгт 1 удаа, баруун хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүдэнд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

Шүүгдэгч Л.Н нь бусдын бие мах бодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Л.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

            Шүүхээс шүүгдэгч Л.Н нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн """"" 5 дугаар баг """"""" тоотод оршин суух А.Г-нын гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас А.Г-нын толгой хэсэгт 1 удаа, баруун хөмсөг хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун нүдэнд цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Л.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчийн зүгээс дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Л.Нгийн тухайд хохирогчид төлөх төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрөө төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн учраас бусдад өгөх төлбөргүй гэж дүгнэлээ. Мөн хохирогчид төлөх төлбөргүй, урьд эрүүгийн хариуцлагыг хүлээж байгаагүй зэрэг байдлыг нь харгалзан харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх ял оногдуулах саналтай байна. Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Нд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна. Энэ шийтгэл тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

            Шүүх, шүүгдэгч Л.Нг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Л.Нг нь анх удаа гэмт хэрэг удаа үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.

            Хохирогч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд “эмчилгээний зардал, замын зардал, эм тариа бусад зардлыг нэхэмжилнэ” гэх боловч үүнтэй холбогдуулан нотлох баримт гаргаж ирүүлээгүй болохыг,

            Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт гаргасан болохыг тус тус дурдав.

            Гэмт хэргийн улмаас хохирогч А.Г-д эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ үзүүлсэн төлбөр 102,300 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

            Дөрөв:  Бусад асуудлаар:

               Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Л-н Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Л-н Нг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Л.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
  1. Шүүгдэгч Л.Нгийн торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
  1. Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА