Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00032

 

 

 

 

 

   2024        01         10                                           151/ШШ2024/00032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М***** овогт Д.Б

/Төв аймаг, Баянцагаан сум, 1 дүгээр баг, Өлзийт/

Нэхэмжлэгч: Адуут овогт Дамдиндоржийн*******

/Төв аймаг, Баянцагаан сум, 1 дүгээр баг, Өлзийт/

Хариуцагч: Боржигон овогт Чулуунбатын Наранцэцэг

/Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Соёмбо хотхон, 200-р байр, 22 тоот/,

Хариуцагч: Чонос овогт Дэчиний Намбар

/Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэл 35В байр, 710 тоот/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Жигмэддорж,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.На******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Д.Тог*************,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Сонинбайгаль,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан Баттулгын Цэрэн*******гийн өвлөгдөх эд хөрөнгийг Д.Тог*************, Ц.Ам******, Ц.Гэр****, Ц.Ари**** нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ч.На******, нотариатч асан Д.Нам***** нарын үйлдлийг хүчингүй болгуулах тухай. Нэхэмжлэлийн утга: Манчир овогт Дарьсүрэнгийн ******* /, Адууч овогт Д.Д****** бид гэр бүл зохиож эцэг эхээс өвлөж авсан мал аж ахуйгаа эрхлэн ажиллаж амьдардаг. Бид 4 хүүхэдтэй болсон бөгөөд хүүхдүүд маань бидэнтэй өсөж гэр бүл зохиоцгоосон. Харин дунд хүү ******* овогтой Цэрэн******* маань малчин болж гэр бүл зохиосон x бидэнтэй хамт амьдарч мал аж ахуй эрхэлж байгаад 2021 оны 10-р сарын 29-ний өдөр нас барсан юм. Манай хүүхдүүд болон дүү нарын мал хамтдаа талийгаач хүүгийн нэр дээр тоологдон бидэнтэй хамт малладаг байсан юм. Бидний аж байдлыг нутгийн иргэд болон баг, сумын удирдлагууд бүгд мэдэж гэрчилнэ. Мөн хүүдээ бид байр, машин, хашаа байшин, үнэт эдлэлүүд авч өгч байсан. Бидэнтэй хамт амьдарч байсан тул бид өв нээгдэхэд өвлөх эрх маань нээгдэж бэр болон ач нартайгаа ярилцаад шийднэ гэж байтал гэнэт биднийг шүүхэд дуудсан бөгөөд бэр маань хөрөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан байсан. Үүнийг мэдээд бид ч бас өвлөх эрхтэй өв нээлгэмээр байна гэтэл Д.Тог************* дээр өв нээгдсэн тул дахин бидний нэр дээр өв нээх боломжгүй гэж нотариатчид тайлбар өгсөн. Уг нь*******г нотариатчид анх очиход эрх, үүргийг нь тайлбарлан, эрх зүйн үр дагаврыг нь хангалттай тайлбарлан өгсөн байдаг. Гэвч өөр өвлөгч байгаа эсэхийг хэлээгүй, мөн хангалттай шалгаж тогтоохгүй. Нотариатчид өв нээхдээ өв хүлээн авах бүх хүмүүсээс асууж лавлах ёстой байтал бидэнд ч огт мэдэгдээгүй. Багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслээд өгсөн байдаг. Багийн засаг даргаас асуухад өрхийн мэдээллийн сангийн программ дахь өрхийн мэдээллийг л гаргаж өгсөн түүнээс хэнтэйгээ амьдарч байсан тухай мэдээлэл гаргаж өгөөгүй гэсэн тайлбарыг мөн Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа*******гийн нэхэмжлэлтэй бидэнд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож энэ тухайгаа хэлсэн байдаг.******* ч үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэтэл төрсөн эцэг эх нь байсаар байтал бидэнд мэдэгдээгүй 2 өөр нотариатад очиж хөрөнгүүдийг хуваан өв нээлгэсэн байдаг. Бид хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд хүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөөс өвлөх тухай хүсэлтээ Монголын нотариатчидын танхимд гаргасан боловч түүний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг Д.Тог*************д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаарх лавлагааг ирүүлж шүүхэд маргаан үүссэн тул бидэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй тухай тайлбар өгсөн тул бид 4-р сарын 27-ны өдөр нотариатчидын үйлдлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ч нотариатчидын танхимаас нотариатчидын үйлдлийг хүчингүй болгох боломжгүй шүүхэд хандана уу гэсэн албан бичиг өгсөн юм. Иймээс өв залгамжлалын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж байна. Малаа одоог хүртэл бид 2 маллаж байгаа, харин бэр Д.******* нь дансан дахь мөнгийг нь авсан, авто машиныг нь өв нээлгэсэн өдрөө өөр рүүгээ шилжүүлэн авсан, орон сууц түүний нэр дээр, хашаа байшинг авсан цагаас нь хойш бидний охин Баттулгын Мөнгөнчимэг харж хандаж байгаад 2022 оны 10-р сард эрүүл мэндийн шалтгаанаар нүүсэн байна. Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1. нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж хуульчилсан. Бид ойлголцоод шийдэх гэж нэлээдгүй хугацаа зарцуулсан боловч асуудал шийдвэрлэгдээгүй, мөн тус өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг бидэнд мэдэгдэлгүй*******д олгосноор бидний өвлөх эрхийг хязгаарлаж байгаа тул Төв аймгийн тойргийн нотариатч асан Д. Намбарын 2022.11.4-ний өдрийн бүртгэлийн 172-175 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, мөн тойргийн нотариатч Ч.На******ийн 2022 оны 12-р сарын 12-ны өдрийн бүртгэлийн 292 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ ойлгосон бүртгэл шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү. Ингэснээр өв хүлээн авах ёстой өвлөгчид шударгаар өвлөх эрхийн гэрчилгээг авч түүнийг үндэслэн өв хүлээн авах эрх үүсэх юм. Дээрх нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болохыг нотариатчидын танхимын 2023 оны 01-р сарын 31-ний өдрийн 123 дугаартай албан бичиг болон түүний хавсралтаас мэдсэн болно” гэжээ.

2. Хариуцагч Ч.На****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нотариатч Ч.На****** миний бие 2022 оны 10 сарын 29-ний өдөр нас барсан иргэн Б.Цэрэн*******гийн мал хөрөнгө болох 4 төрлийн 1547 толгой мал үнэ 186 650 000 /Нэг зуун наян зургаан сая зургаан зуун тавин мянган төгрөг/- ийн үнэ бүхий хөрөнгөд 2022 оны 12-р сарын 13-ны өдөр/ Өв залгамжлал №292 тоот /өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны эхнэр болох Д.******* /............../ болон түүний хүүхдүүд болох охин Ц.Гэр**** / .......... /, хуу Ц.Ам****** /............./, хүү Ц.Ари**** /............/нарын нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Тухайн үед өвийн программаас 3 янзаар шүүхэд хүсэлт гаргасан өвлөгч гарч ирээгүй болохоор татгалзах үндэслэл байхгүй байсан тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Иргэний хуулийн 528.1 дугаар зүйл, 528.2 дугаар зүйл, 528.3 дугаар зүйл, 528.4 дугаар зүйл, 528.5 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Нотариатч миний бие эдгээр хүмүүстэй ямар нэг харилцаа холбоо байхгүй, хуульд заасны дагуу ажлаа хийсэн. Иймд би энэ хэргийн хариуцагч биш учраас хариуцагчийг сольж өгнө үү Баримт 15 хуудас материал хавсаргав” гэв.

3. Хариуцагч Д.Нам***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нотариатч асан Д.Нам***** миний бие иргэн Д.Б, Д.Д нарын надтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Миний Монгол улсын Иргэний хууль болон Нотариатын тухай хуульд заасны дагуу хууль болон холбогдох журмуудыг баримтлан хууль ёсны эхнэр болох Д.Тог*************д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Тухайн үед нэхэмжлэл гаргасан 2 хүний аль нь ч хүсэлтээ гаргаагүй байсан учраас би өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон болно.  Иймд энэ хэргийн хариуцагч би биш болно” гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Тог************* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Тог************* миний бие Д.Б, Д.Д нарын нэхэмжлэлтэй Ч.На******, Д.Нямбар нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэгч нар нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан Б.Цэрэн*******гийн өвлөгдөх эд хөрөнгийг Д.Тог*************, Ц.Ам******, Ц.Гэр****, Ц.Ари**** нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч Ч.На******, Д.Нам***** нарын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Өвлүүлэгч Б.Цэрэн*******г нас барах үед гэр бүлийн гишүүд болох Д.Тог*************, Ц.Ам******, Ц.Гэр****, Ц.Ари**** нар хамт амьдарч байсан. Бид өвлүүлэгчийг нас барснаас хойш өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн, нэхэмжлэгч Д.Б, Д.Дарьсүрэн нар нь өв нээлгэх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй. Нотариатч Ч.На******, Д.Нам***** нар нь Иргэний хууль, Нотариатын тухай хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд нэхэмжлэгч Д.Б, Д.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчтэйгээ санал нэг байна. хэргийг түргэн хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үүн дээр нэмээд хууль зүйн дүгнэлтээ хэлье. Нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хууль зүйн дүгнэлтээ тодорхой хэлмээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа юм бэ? нотариатч нар нь ямар ямар хууль зөрчив? Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ерөнхий хууль яриад байна. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-г ярьж байна. Тус заалтад нотариатчийн эрх, үүрэг л байгаа шүү дээ. Энэ эрх үүргээс нотариатч ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Нотариатч нь өв нээх гэрчилгээ олгохдоо Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааврын өвлөх эрхийн гэрчилгээ олгоход дараах хуулийн шаардлагад дараах хуулийн шаардлагыг хангасан байна гэдгийг нь бид ярилцах ёстой. Тэгэхэд нэхэмжлэгч тал тийм хуулийн үндэслэл хэлэхгүй байна. Нотариатын тухай хуульд өв нэхээд тусгай зохицуулалттай. Энэ дээр юу юу байгаа вэ гэдгийг нотариатч харсан л байх. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслээд Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Үүн дээр ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Үйлдэл хийх заавар зөрчсөн зүйлгүй. Дээр нь өвийг хүлээн авсанд тооцох гэх хуулийн зүйл заалт байдаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т “...Өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу, эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг сумын Засаг даргад өв хүлээн авах хүсэлт гаргасан..” гэх 2 ойлголт байна. Иймд нэхэмжлэгч тал эхний ойлголтоор буюу өвийг хүлээн авсан. Харин гуравдагч этгээд өвлөх эрхийн гэрчилгээ авчихсан. Хуулийн 2 ойлголт аль аль талд нь байна. Тэгэхээр манайд олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээ өв хүлээн авсан талын ямар эрх ашгийг зөрчөөд байгаа юм бэ? 2 дугаарт эд хөрөнгийн тухай ярихад нэхэмжлэгч тал өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг нэг жилийн дотор гаргах ёстой. Дээрээс нь эд хөрөнгийг эрхлэн удирдсан байх ёстой. Дээрх 2 шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэгч тал эд хөрөнгө буюу хашаа байшин, машин, хадгаламжаас өөрт ногдох хувийг өвлөх эрхээсээ татгалзсанд тооцогдоно. Тэгэхээр энэ дээр малын өвийн асуудал л яригдана. Нэгэнт нэхэмжлэгч тал өв хүлээн авахаас татгалзсан тул өв нээх гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл зөв. Харин нэхэмжлэгч тал хуульд зааснаар малыг хүлээн авчихсан байж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хэргийг сунжруулах л байр суурьтай байна. Бид нар нэхэмжлэгч талыг өөрт ногдох хэсгийг ав л гэж байгаа шүү дээ. Өөр ногдох хэсэг гэдэгт тайлбар хэлэхэд талийгаач Б.Цэрэн*******, эхнэр Д.Тог*************, мөн түүний 3 хүүхэд байна. Үүн дээр Д.Б, Д.Д нарыг нэмээд шууд долоод хуваана гэж яриад байдаг юм. Шууд долоод хуваагдахгүй шүү дээ. Яаж хуваах вэ гэхээр энэ хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн буюу 5 хүний хөрөнгө, энэ 2 хүнд хэний өв очих вэ гэхээр зөвхөн өрхийн тэргүүний ногдох хэсэг буюу 5/1-ээс ногдох хувь нь л очно. 5/1 хувь нь дахин зургаад хуваагдаж байж Д.Б нарт ногдох хэсэг гарна. Ийм л асуудал байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 0150 дугаар Д.Б, Д.Д нарын Б.Жигмэддоржид олгосон итгэмжлэл, Боржигон овогт Баттулгын Цэрэн*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Цэрэн*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Монголын Нотариатчдын танхимын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 123 дугаар албан бичгийн хуулбар, хавсралт, Монголын Нотариатчдын танхимын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаар албан бичиг, зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. Хариуцагч нараас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн 292 өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0526 дугаар өв хүлээн авах хүсэлтийг хуулбар, оршин сугаа газрын тодорхойлолтын хуулбар, Д.Тог*************гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Цэрэн*******, Д.Тог************* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Цэрэн*******гийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Цэрэн*******гийн*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Цэрэн*******гийн Гэрэлмаагийн төрсний гэрчилгээний хуулбар, Цэрэн*******гийн*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Өвийн бүртгэл, цахим өвийн бүртгэл, гэрээслэлийн бүртгэлийн мэдээлэл олдоогүй талаарх лавлагааны хуулбар, “Хан-Үнэлэмж” ХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хариуцагч Д.Нам*****ын шүүхэд гаргасан хариу тайлбар, Д.Нам*****аас Ч.На******т олгосон итгэмжлэлийн хуулбар,   зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Тог*************гээс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0172 дугаар өвлөх эхийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0172 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн хуулбар, Б.Цэрэн*******, Д.Тог************* нарын гэрлэлтийг гэрчилгээний хуулбар, охин Ц.Гэр****, хүү Ц.Ам******, хүү Ц.Ари**** нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 172 дугаар бүртгэлийн хуудасны хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0173 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, бүртгэлийн хуудас,2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0174 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 000240547 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0174 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн хуулбар, бүртгэлийн хуудас, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0175 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 000283416 дугаар Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 4110064755 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0175 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн хуудас зэрэг нолох баримтыг гаргаж өгсөн байна.

9. Шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШЗ2023/02835 дугаар захирамжаар гэрчээр Д.Хүрэлбаатар, Н.Долгорсүрэн нарыг асуух хүсэлтийг хангаж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрчийг шүүхэд ирүүлэн асуух ажиллагааг 202 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШЗ2023/03701 дугаар шүүгчийн захирамжаар Монголын Нотариачдын танхимаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нотлох баримт гаргуулах зэрэг ажиллагааг хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, дараах үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нам*****ын 0172, 0173, 0174, 0175 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Ч.На******ийн 0292 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж нь Төв аймгийн тойргийн нотариатч асан Д.Нам*****ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн бүртгэлийн 172-175 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, мөн тойргийн нотариатч Ч.На******ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн 292 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигмэддорж нь “... 0292, 0172, 0173, 0174, 0175 өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. /хх-133-136/

4. Нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар нь Б.Жигмэддоржид өөрсдийн бүрэн эрхийг итгэмжлэлээр 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон. /хх-5/

5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.На****** “...энэ хэргийн хариуцагч биш, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тог************* нь нотариатын үйлдэл хууль, зааварт нийцэж хийгдсэн бөгөөд энэ маргааны асуудлыг хурдан шийдвэрлүүлмээр гэсэн тайлбарыг гаргасан. 

7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т заасан шаардлага хангасан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8. Үүнд: Боржигон овогт ******* Цэрэн******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4131000055 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-8/, 33 хуудас ар тал/

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Их Шавийн Дархан овогт Дулмаагийн******* нь  талийгаачийн эхнэр, тэдний дундаас 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Боржигон овогт Цэрэн*******гийн*******, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Боржигон овогт Цэрэн*******гийн Гэрэлмаа, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Боржигон овогт Цэрэн*******гийн******* нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргийн нотариатаар баталгаажуулсан хуулбар баримтуудаар тогтоогдож байна. /хх-33 дугаар хуудас ар тал 34-35/

10. Мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар нь талийгаач Б.Цэрэн*******гийн төрсөн эцэг, эх болох нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Төрсний бүртгэлийн 23410101000357 дугаар лавлагаагаар нотлогдож байна. /хх 7/

11. Дээрх тогтоогдож буй үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй. 

12. Нотариатч Ч.На******ээс талийгаач Б.Цэрэн*******г Төв аймаг, Баянцагаан сум, 1 дүгээр багт оршин сууж байсан болохыг нотолж ирүүлсэн албан бичиг нь юу гэж бичигдсэн болох нь уншигдахгүй, мөн түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Төв аймаг Баянцагаан сум Өлзийт 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн нь өмнөх тодорхойлолтын бичгийн хэвтэй таарахгүй зэрэг нөхцөл байдлаас тухайн баримтыг үнэлэх боломжгүй байна.

13. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан хуулийн шаардлагыг нотариатч Д.Нам*****, Ч.На****** нар нь зөрчсөн гэж үзлээ.

14. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д:  “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 

15. 520.1.1-д:  “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж тус тус заасан.

16. Хуулийн энэ заалтын дагуу нэхэмжлэгч Дарьсүрэнгийн *******, Дамдиндоржийн******* нар нь нас барагчийн төрүүлсэн эцэг, эх байх бөгөөд мөн түүнчлэн тэдгээр нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг, Өлзийт тоот хаягт оршин суудаг болох нь тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байхад талийгаачийн эхнэр, хүүхдүүдээс өөр өвлөгч байгаа эсэхийг нотариат тодруулаагүй мөн шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

17. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д:  “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ”, гэж заасан.

18. Талийгаач Б.Цэрэн******* нас барахын өмнө, мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар нь Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр баг Өлзийт хаягт оршин сууж байсан үйл баримт нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн тодорхойлолттой таарч байна.

19. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б, Д.Д нарыг талийгаач Б.Цэрэн*******г нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй.

20. Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т Гэрчилгээ олгох эсэх хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно” гэж заасан.

21. Шүүх хуралдаанд талуудаас гаргасан мэдүүлгээр “өөр өвлөгч байгаа эсэх”-ийг нотариатч Ч.На******, Д.Нам***** нар тодруулаагүй нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-т нийцэхгүй гэж үзлээ.

22. Нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар нь өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Тог************* өөр өвлөгч байгаа эсэхийг мэдэгдсэн эсэхээс үл шалтгаалан нотариатч нар нь “өөр өвлөгч байхгүйг лавтай баримтаар нотолсны эцэст өвлөх эрхийн гэрчилгээг олгох, мөн өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргаагүйг өвийг хүлээн авсанд тооцохоор байна.

23. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Нотариатын үйлдэх хийх зааврын 8.4-т зааснаар өөр өвлөгч байхгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч Д.Б, Д.Д нар нь өвийг хуульд зааснаар хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.   

24. Хариуцагч Д.Нам***** нь  “малчны харилцах данс”, “суудлын авто машин”, “Төв аймаг, Зуунмод сумын .... дугаар баг, Ланс хийдийн .... дугаар гудамжны .... тоот үл хөдлөх эд хөрөнгө”, “газар” зэрэгт Д.Тог*************д өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүнтэй адил хэмжээгээр өвлөх эрхтэй өөр өвлөгчид байгаа талаар мэдсэн байсан байна.  

25. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны олон өвлөгч байгаа тохиолдолд нотариатч Иргэний хуулийн 528 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь хэн болох, уг өвлөгч өв хүлээн авахаас татгалзсан эсэх, адил хэмжээгээр өвлөх эрхтэй өөр өвлөгчид байгаа эсэх, тэдгээр нь өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдаж байгаа эсэх, хууль ёсны өвлөгчдийн хооронд өвлөгдөх хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх, өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг урьдчилан тодруулж, Нотариатчдын танхим болон бусад байгууллагаас холбогдох лавлагаа, тодорхойлолтыг бүрэн авч өвлөх эрхийн гэрчилгээг олгох үүрэгтэй юм. 

26. Гэтэл хариуцагч Д.Нам*****, Ч.На****** нар нь эдгээр нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр, адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид өв хүлээн авахаас татгалзаагүй байхад өвлөгдөх хөрөнгийг /100 хувь/ Д.Тог************* болон хүүхдүүдэд өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй.

27. Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлээс урьдчилан лавлагаа авалгүйгээр хүсэлт гаргасан тухайн өдөр нь өвлөх эрхийн гэрчилгээг олгож байгааг шалгаж тодруулах ажиллагааг хийсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 8.2.13-т заасантай нийцэхгүй байна.      

28. Иймд Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нам*****ын 0172, 0173, 0174, 0175 дугаар, нотариатч Ч.На******ийн 0292 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

29. Нэгэнт өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн тул үйлдлийг давхардуулан хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас “нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

30. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шаардлага хангасан хэмжээнд хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Д.Нам*****ын 0172, 0173, 0174, 0175 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төв аймгийн тойргийн нотариатч Ч.На******ийн 0292 дугаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нам*****, Ч.На****** нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНТУУЛ