| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/2325/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2579 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одхүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2579
2025 11 17 2025/ШЦТ/..........
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
Улсын яллагч Б.Одхүү /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овгийн А-ы Б-холбогдох эрүүгийн 2508000001752 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/627 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар,
мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/924 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай
** овгийн А-ны Б********************).
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь “…** оны ** дугаар сарын **--ны орой ** цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “**” нэртэй автомашин засварын газарт хохирогч А.Б-ийн “Цагдаа дуудна” гэсэн үгэнд дургүйлхэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь үүдэн дээд, доод баруун, зүүн 1, 2 дугаар шүдний эмтрэл, уруулд язрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх...” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б нь “…**оны ** дугаар сарын **-ны орой ** цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт орших **” нэртэй автомашин засварын газарт хохирогч А.Б-ийн “Цагдаа дуудна” гэсэн үгэнд дургүйлхэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь үүдэн дээд, доод баруун, зүүн 1, 2 дугаар шүдний эмтрэл, уруулд язрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...’ гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бгийн өгсөн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2508000001752 дугаартай хэргээс:
Хохирогч А.Бн “...Би ** дүүргийн ** дугаар хороо, ...Цэргийн хотхоны замын урд талын ...засвар дээр сэлбэгийн наймаа хийдэг. ...** нь ** оны ** дугаар сарын **-ны өдөр таньдаг ах н.О**гэх залууд “**” маркийн он хуучин обуд үлдээгээд, “**” маркийн машины ** жи сток обудыг зарсан байсан бөгөөд зөрүү ********** төгрөгийг дараа авахаар болоод явуулсан. ** оны ** дугаар сарын **-ны өдөр н.** рүү холбогдож “Үлдээсэн обуд нь он хуучин байна, би ...авахгүй, чи миний обудыг аваад ир” гэж хэлэхэд утас нь тасарчихсан. Дахиад залгахад утас нь холбогдохгүй байсан болохоор “Обуд ирж өгөхгүй бол цагдаад өгнө шүү” гэж мессеж бичсэн. Ойролцоогоор 30 минутын дараа н.Отгонхүү нь нэг үл таних согтуу залуугийн хамт ирээд ....маргаан болсон. Тэр үед н.Отгонхүүтэй хамт ирсэн А.Б гэх залуу гарааш дотор байхад миний урд үүдэн шүд хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохиод хамар, шүд хоёрыг хамж оносон. Надад тухайн залууг зодож, цохисон асуудал байхгүй. Миний үүдэн 3 шүд цуурсан, 1 шүд эмтэрч гэмтсэн байна. Намайг цохисон залуу болох А.Б 400,000 төгрөгийн эм тариа, эмчилгээ хийлгэж өгсөн. ..Нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, хор уршиг тогтоолгох шаардлагагүй” гэх (хх-ийн 6-7, 9 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй гэрч Н.А-дын мэдүүлэг (хх-ийн 13-15 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГ0725/11239 дугаартай “...А.Б-н биед үүдэн дээд, доод баруун, зүүн 1, 2 дугаар шүдний эмтрэл, уруулд язрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх” гэх (хх-ийн 17-18 дугаар хуудас) зэрэг баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.
Шүүгдэгч А.Б нь “…** оны ** дугаар сарын *-ны орой ** цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Бэст кар” нэртэй автомашин засварын газарт хохирогч Б.Ө-ийн “Цагдаа дуудна” гэсэн үгэнд дургүйлхэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь үүдэн дээд, доод баруун, зүүн 1, 2 дугаар шүдний эмтрэл, уруулд язрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан...” болох нь хохирогч Б.Ө-ийн мэдүүлэг (хх-ийн 6-7, 9 дүгээр хуудас), насанд хүрээгүй гэрч Н.А-ын мэдүүлэг (хх-ийн 13-15 дугаар хуудас), шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГ0725/11239 дугаартай дүгнэлт (хх-ийн 17-18 дугаар хуудас) болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Бгийн “…** оны ** дугаар сарын **-ны орой ** цагийн орчимд ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “**” нэртэй автомашин засварын газарт хохирогч А.Бгийн “Цагдаа дуудна” гэсэн үгэнд дургүйлхэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь үүдэн дээд, доод баруун, зүүн 1, 2 дугаар шүдний эмтрэл, уруулд язрал, цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг энэ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГ0725/11239 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар баталсан А/225/А/153/А/85 дугаартай “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн ЕГ0725/11239 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдэлд маргаагүй болно.
Хохирол төлбөрийн тухайд
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч А.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овгийн А-ны Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Амарсайханы Бат-Өлзийд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ