| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2023/00726/И |
| Дугаар | 103/ШШ2024/00016 |
| Огноо | 2023-12-27 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2024/00016
| 23 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2/00016 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******67 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* эрин сургуульд ******* ажилтай, ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* хороолол, ******* дугаар байрны 32 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 02 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ******* дүүргийн дүгээр хороо, дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, овгийн холбогдох 1,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 23 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан 1,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б. нь 23 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр миний хүүгийн нөтбүүкийг (Мдскbоок аiг спү:m1 рам:8 хард:512 инч:13) 09 дүгээр сарын 25-нд буцааж өгнө гэж аваад финанс ХХК ломбарданд 1 сая төгрөгийн барьцаанд тавьж 900,000 төгрөгийг өөрийнхөө банкны 006051182, дараа нь буцаж очиж нэмж 100,000 төгрөгийг банкны 807092 данс руу тус тус шилжүүлэн авсан байна. Энэ тухай Хугацаандаа мөнгөө өгсөнгүй, миний утсыг авахаа больчихлоо гэж хүү бидэнд утсаар ярьснаар би мэдэж Б.ийн ээж рүү хандсан. бидэнтэй утсаар яриад ирж уулзан Мөнгийг ломбарднаас аваад рүү шилжүүлсэн гэж хэлсэн. рүү мессеж бичиж Нэг хоногийн дотор мөнгө өг гэж шаардсан. 9 дүгээр сарын 26-нд утасдахад Долоо хоногийн хугацаа өгөөч ээ гэж гуйсан. Түүнээс хойш одоог хүртэл хүлээсэн боловч мөнгөө өгөөгүй ба миний утсыг авахгүй байгаа. Хүү маань -ийн компьютерийн ангид сурдаг ба компьютергүй болж хичээл хийх боломжгүй болсон тул би Б.ээр итгэмжлэл хийлгэн 9 дүгээр сарын 27-нд хот явж финанс ХХК ломбарданд ээж дансаар 1,010,000 (Нэг сая, арван мянган) төгрөгийг тушааж (зээлийн хүүгийн хамт) нөтбүүкээ буцааж авсан. Б. нь зээл авах үедээ , нартай хамт явж авсан гэж хэлээд байгаа. Иргэн Б. болон холбогдох хүмүүсийг шалгаж зээлсэн 1,010,000 төгрөг, Улаанбаатар явж ирэх зардал 0,000 төгрөг, нотариатаар итгэмжлэх гаргасан 10,000 төгрөг, нийт 1,060,000 (нэг сая жаран мянган) төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү. Энэ Нөтбүүк бол миний өөрөө худалдан авсан, өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, би мөнгийг нь ломбарданд төлж өөрийн эд зүйлээ буцаан авсан тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Финанс ХХК 2 барьцаат зээлийн гэрээ 2 хувь, 005189 тоот данснаас 22277697 тоот данс руу 5315 ломбардны төлбөр утгатайгаар 1,010,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт, 0706 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Б. холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэгт 1,060,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Б. нь миний өмчлөлийн нөтбүүкийг ломбарданд барьцаанд тавьж 1,000,000 төгрөг авсан, мөнгөө төлөхгүй байсан учраас би өөрөө төлбөрийг төлж өөрийн эд зүйлээ буцаан авсан тул 1,060,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
2.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн нэг хувийг 23 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан, хариу тайлбараа хуульд заасан хугацаанд буюу 12 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсвэл зөвшөөрөхгүй байгаа эсэхээ шүүхэд мэдэгдээгүй болно.
3.Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд Б. нь Д.******* өмчлөлийн нөтбүүкийг түүний хүү 2 хоногийн хугацаатай гуйж авч 23 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Финанс ХХК 2 барьцаат зээлийн газарт барьцаанд тавьж 1,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай хувийн хүүтэй зээлдэж авсан, хугацаандаа нөтбүүкийг буцааж өгөхгүй байсан учраас 23 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр барьцаат зээлийн газарт зээлийн төлбөрийг төлж эд зүйлээ буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.
., Б. нарын хооронд анх иргэний эрх зүйн харилцаа үүссэн хэдий ч нэхэмжлэгч нь Б.ийн барьцаат зээлийн газарт төлвөл зохих зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж өөрийн өмчлөлийн эд зүйлээ буцаан авсан үеэс түүний бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд зүйлийг шаардах эрх үүссэн байна гэж үзэв.
5.Хариуцагч Б. нь 23 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн 1 хувийг гардан авсан боловч хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг 2 удаа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нь 77 дугаар зүйлд зааснаар шүүхэд ирж тайлбараа өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт төлсөн 1,010,000 төгрөг, итгэмжлэл хийлгэхэд гарсан зардал 10,000 төгрөг, Улаанбаатар хот руу ирж очсон замын зардал 0,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шаардлагаас 1,0,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 0,000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч овгийн ээс 1,0,000 /нэг сая, хорин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн ******* олгон, үлдэх 0,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******., 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1 хоног өнгөрсний дараа 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.