Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/03653

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      11         17 

                        181/ШШ2023/03653

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух И овогт Гын Б /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... хаягт оршин байрлах, Нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг 484,698,906 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баасанжав нар оролцов.

(Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Нарт холбогдуулан ... тоот хаягт байршилтай, 143 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, таван өрөө орон сууцыг 484,698,906 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“Г.Б миний 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/20248 тоот Нрын “МЭДЭГДЭЛ”, үнэлгээний тайлангийн хамт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/01989 дүгээр захирамжаар Г.Баас 186.302.825 төгрөгийг гаргуулж Н.Цэрэндолгорт олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураагдсан Г.Бын миний өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, 143 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, таван өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 484.698.906 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/20248 тоот мэдэгдлээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн.

Миний өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, 143 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, таван өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Нар Г.Б миний өмчлөлийн ... тоот хаягт байршилтай, 143 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, таван өрөө орон сууцыг 484.698.906 дөрвөн зуун наян дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга есөн зуун зургаан мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/01989 дугаар захирамжаар Г.Баас 186.302.825 төгрөгийг гаргуулж Н.Цэрэндолгорт олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж, 23а байр, 29 тоот хаягт байршилтай 143 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22280378/155 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22280378/06 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж, 23а байр, 29 тоот хаягт байршилтай 143 м.кв талбайтай таван өрөө орон сууцыг төлбөр авагч 150.000.000 төгрөгөөр, төлбөр төлөгч 1.001.000.000 төгрөгөөр тус тус үнийн саналаа ирүүлэн тохиролцох боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Их тойруу гудамж, 23а байр, 29 тоот хаягт байршилтай 143 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, таван өрөө орон сууцыг 484.698.906 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/20248 тоот албан бичгээр төлбөр төлөгчид, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/20247 тоот албан бичгээр төлбөр авагчид тус тус мэдэгдсэн тайланг хуулбарлан өгсөн.

Төлбөр төлөгч Г.Бд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4- 155/21611 тоот албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/11 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгчийн оршин суух хаягруу хүргүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярмаад гардуулан өгч гарын үсгээр баталгаажуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Г.Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Г.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Баярмаад олгосон итгэмжлэл, Нрын 2022.10.26-ны өдрийн 4-155/20248 тоот мэдэгдэл, Улсын бүртгэлийн Ү дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.26-ны өдрийн 181/ШШ2021/01989 дүгээр “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2022.04.07-ны өдрийн 181/ГХ2022/00337 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.04.12-ны өдрийн 22280378 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн 2022.10.25-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас нотлох баримтаар: Б.Саяболд, Т.Мөнхзул нарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01989 дүгээр захирамжаар хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...5/таван/ өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргасанд гомдолтой гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/01989 дугаар шийдвэрээр Г.Баас зээлийн гэрээний үүрэгт 185,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 702,825 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.Цэрэндолгорт олгож, хариуцагч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 23А байр, 29 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, 143 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (хх-9-12, 44-47)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/01989 дүгээр захирамжаар Г.Баас 186,302,825 төгрөгийг гаргуулж Н.Цэрэндолгорт олгохоор шийдвэрлэжээ.” гэж буруу бичсэн байх тул хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2021/01989 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, хөрөнгийн үнэлгээ тогтоосонд холбогдуулан гомдол гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

6.Төлбөр төлөгч Г.Б нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 181/ШЗ2022/04697 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 181/ГХ2021/00337 дугаартай гүйцэтгэх хуудаст үндэслэн Нрын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. (хх-ийн 13, 44-46)

7.Нар нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 22280378 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22280378/01 тоот зарлан дуудах мэдэгдэлээр төлбөр төлөгч Г.Быг дуудсан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22280378/02 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4-155/19203 тоот албан бичгээр Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст ...Г.Бын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 23А байр, 29 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэхийг тодруулж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлэн, гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэхийг мэдэгдэж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22280378/155 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тхай тогтоолыг үйлдэж хүргүүлсэн, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2022.10.31-ний өдрийн 1399 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 22280378/153 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.Бын нөхөр Д.Бат-Отгоныг байлцуулан, Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 23А байр, 29 тоот хаягт байршилтай,  143 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн ба төлбөр төлөх хугацааг 2022.06.20-ны өдрөөр тогтоож, тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн төлж үүргийг биелүүлээгүй тохиолдолд хураан авч албадан дуудлага худалдаанд оруулахыг сануулж, 22280379 тоот мэдэгдэлийг гардуулж, энэ талаар мөн өдөр шийдвэр гйүцэтгэгчийн тэмдэглэлийг тус тус үйлдсэн баримтууд хэрэгт авагджээ./хх-13, 48-52 ба түүний ар талд/

Хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.2-т Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан заалт хамаарахгүй.

8.Нар нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22280378/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.Быг оролцуулан, хөндлөнгийн гэрч Б.Хашбархас, Г.Азжаргал нарыг байлцуулан, Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 23А байр, 29 тоот хаягт байршилтай, 143 мкв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураасан ба шүүхийн шийдвэрт заасан үүргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр биелүүлэх хугацаа тогтоож, биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгдэж, мөн өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх 22280378/7 тоот мэдэгдлийг Г.Бд гардуулан өгч, тэмдэглэл үйлдэж, оролцсон талуудаар гарын үсэг зуруулсан байна./хх-53-55/

Хариуцагч байгууллагаас ...үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болон хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон хугацаанд төлбөр төлөгч Г.Б төлбөрийг төлөөгүйн улмаас хариуцагч байгууллагаас 2022.10.11-ний өдрийн 4-155/19036 тоот мэдэгдлийг төлбөр авагч Н.Цэрэндолгорт, мөн ...4-155/19037 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Бд тус тус “...хураасан тул эд хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоон үнийн саналаа 2022.10.17-ны өдрийн дотор ирүүлэхийг...” мэдэгдэж, уг мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Б 2022.10.12. танилцав гэж бичиж гарын үсгээ зурсан, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна./хх-56-57 түүний ар талд/

9.а.Төлбөр авагч Н.Цэрэндолгор нь 2022.10.12-ны өдөр Нарт үнийн санал гаргах тухай “...үлдэгдэл 104,000,000 төгрөг төлөөгүй үлдсэн. Талуудын хооронд 2020.03.09-ний өдөр байгуулсан 151 бүртгэлийн дугаартай барьцааны гэрээгээр барьцааны зүйлийн үнэлгээг 150,000,000 төгрөгөөр тохиролцсон тохиролцоог хүчин төгөлдөр хэмээн төлбөр авагч миний бие дэмжиж байна. Төлбөрийг яаралтай гаргуулахад хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Хугацаа хойшлох тусам төлбөр авагч би хохирсоор байгаа болно.” гэсэн саналыг хүргүүлсэн байна./хх-56-ийн ар талд/

9.б.Төлбөр төлөгч Г.Б нь Нарт хүсэлт гаргах нь: “Миний өмчлөлийн  СБД-7 хороолол, 29 тоот хаягт байрлах 143м2 талбайтай 5 өрөө орон сууцыг төлбөр авагчийн өгсөн үнийн саналыг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шинжээч томилон зах зээлийн үнийг гаргуулах хүсэлтэй байна. Шинжээч томилж өгнө үү 2020.10.13” гэсэн хүсэлт гаргажээ./хх-58/

9.в.Нар нь 2022.10.17-ны өдрийн 22280378/8 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Бд ...төлбөр төлөгч Н.Цэрэндолгорт төлөх 104,000,000 төгрөгийн төлбөрийг 2022.10.21-ний өдрийн дотор ...тоот дансанд тушаахыг мэдэгдсэн ба уг мэдэгдлийг Г.Б 2022.10.17-ны өдөр гардан авч гарын үсэг зурсан байна./хх-58/

9.г.Талуудаас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр авагч ...150,000,000 төгрөгөөр тохиролцсон тохиролцоог хүчин төгөлдөр хэмээн үнэлснийг төлбөр төлөгч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

10.Иймд Нар нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/336 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг үйлдэж, Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 23А байр, 29 тоот хаягт байршилтай, 143 мкв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохоор Б.Батзаяаг шинжээчээр томилж, шинжээч Б.Батзаяад уг тогтоолыг танилцуулж, эрх, үүрэг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулах ажиллагааг хуулийн дагуу хийсэн ба уг ажиллагаатай нэхэмжлэгч тал маргаагүй./хх-59-ийн ар талаас -61 дэх талд/

Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн зүгээс төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж марган, шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсан.

10.а.Маргааны зүйл болсон дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн үнэлгээчин Б.Батзаяа ажиллаж, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгө үнэлгээний тайланг гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч баримт үйлдсэн байна./хх-62/

10.б.Шинжээч Б.Батзаяа нь төлбөр төлөгч Г.Бын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 25а байр, 29 тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг 484,698,906 төгрөгөөр үнэлжээ./хх-63-74/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан.

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь ... Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 25а байр, 29 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Г.Б, төлбөр авагч Н.Цэрэндолгор нарт 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн болох нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/20247, 4-155/20248 тоот мэдэгдлүүдийн хуулбарууд түүний доод хэсэгт “өөрийн биеэр ирж хүлээн авлаа. 2022.10.26, Г.Б” гэж гарын үсэг зурсан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна./хх-77-ийн ар талд/

11.а.Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...шинжээчээр үнэлгээг тогтоолгож 484.698.906 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4-155/20248 тоот мэдэгдлээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн.” гэж бичсэн боловч уг тайлбар нь хэргийн 77 дугаар хуудасны ар талд авагдсан баримтаар няцаагдаж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан болох нь тогтоодож байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байна.

11.б.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж хуульчилсан.

11.в.Маргаан бүхий дээрх эд хөрөнгийн үнэлгээг хийж, шинжээчээр ажилласан Б.Батзаяа нь тусгай зөвшөөрөлтэй, түүнд энэхүү хуульд заасан журмын дагуух эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн байх бөгөөд хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг шүүх шинжлэн судлаад хуульд заасан шаардлага хангасан байна гэж дүгнэв./хх-61-74/

Нэхэмжлэгч тал шинжээчид эрх, үүрэг тайлбарласан эсэх талаар маргаагүй.

12.Нэхэмжлэгч нь шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа боловч энэхүү маргаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ...өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан заалтыг нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй гэж үзэв.  

Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Бын хариуцагч Нарт холбогдуулан гаргасан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Батзаяагийн ...орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 484,698,906 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нарт холбогдох, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Батзаяагийн ... тоот хаягт байршилтай, 143 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, таван өрөө орон сууцыг 484,698,906 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ