Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/00128

 

 

 

 

                           

 

 

 

                                    

       2024       01         09 

                        181/ШШ2024/00128

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, Х овогт Лгийн Б /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... 2 тоот хаягт оршин суух, С овогт Эгийн Э /РД:.../-д,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Б Будан овогт Эын Б /РД:.../,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Эгийн Э /РД:.../ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Э.Э 9911-9196 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгох, Л.Бийг 9911-9196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох тухай үндсэн,

Зээлийн гэрээний үүрэгт 121,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Хариуцагч Э.Э, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн,

Хариуцагч Э.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э.Э, Э.Э, Э.Б нарт холбогдуулан 99119196 дугаарыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгох, Л.Бийг 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, Л.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2016.06.23-ны өдрийн, Э.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2020.08.10-ны өдрийн Гэрээ шилжүүлэх хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 9911-9196 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Л.Б мөн болохыг тогтоож, 99119196 дугаарын хууль ёсны эзэмших эрхийг Л.Бт шилжүүлэн өгөхийг Э.Бт даалгахыг шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Хариуцагч Э.Э нь анх 2014 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Л.Батэилэгт 8,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 99119196 дугаарыг эзэмших эрхийг Э.Эод шилжүүлэн фидуцийн гэрээ байгуулсан, Нэхэмжлэгч Л.Б миний бие тус зээлийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулж төлбөр тооцоо дууссан байдаг.

Барьцаа хөрөнгө болох дугаарыг шилжүүлэн авах гэсэн боловч миний бие Америкийн Нэгдсэн Улс руу ажлаар явах болсон учир тухэйн үед шилжүүлэн авч чадаагүй. Үүний дараа 2016 оны 6 сард Монголд ирэн хариуцагчаас дугаараа шилжүүлэн авах гэж удаа дараа оролдсон боловч Э.Э нь элдэв янзын шалтаг хэлсээр өнөөдрийг хүртэл 9911-9196 дугаарыг шилжүүлж өгөхгүй явсаар байна. Иймд тус дугаарын хууль ёсны эзэмшигчээр Л.Б намайг тогтоож, тус дугаарыг хариуцагчаас Л.Б надад гаргуулж өгнө үү” гэжээ.

1.2.Нэхэмжлэгч 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “Мобиком Корпораци компаниас 2021.4.5-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар, баримтуудаас харахад маргаан бүхий 99119196 утасны дугаар нь 2016.4.23-ны өдрөөс 2016.6.23-ны өдрийн хооронд нэхэмжлэгчийн нэр дээр байсан. Үүнээс хойш Э.Этай байгуулсан 2016.6.23-ны өдрийн Гэрээ шилжүүлэх хэлцлийн үндсэн дээр түүний нэр дээр шилжсэн байна. Мөн 2020.8.10-ны өдөр Э.Э нь Э.Бтай Гэрээ шилжүүлэх хэлцлийг байгуулж, дугаарыг түүний нэр дээр шилжүүлсэн байна. Ийнхүү маргаан бүхий хоёр хэлцлийн үндсэн дээр 99119196 утасны дугаарын эрх шилжсэн байх бөгөөд тэдгээр нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэв. Л.Бээс 99119196 утасны дугаарын эрх шилжсэн дээрх хоёр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл шаардлага гаргасны үр дүнд бид тус дугаарын хууль ёсны эзэмшигч Л.Б болохыг тогтоолгох боломжтой. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Л.Бийг 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул дахин тийм байдлаар нэхэмжлэл гаргаагүй болно.

2016.06.23-ны өдрийн Гэрээ шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Бид дээрх хэлцлийг дараах байдлаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 56.1.3, 56.1.10-т тус тус заасан үндэслэлүүдийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иргэний хуулийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болох тухай заасан. Улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар Тогтоолын 5.3-т “...тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тайлбарласан байдаг. Дээрх Эрх шилжүүлэх хэлцэл нь 99119196 утасны дугаарыг ашиглах эрхийг нэхэмжлэгчээс Э.Эд шилжүүлэх агуулгатай байна. Гэвч бодит байдалд хэлцлийн талуудад тус дугаарын эрхийг шилжүүлэх бодит хүсэл зориг байгаагүй. Харин 2016.06.13-ны өдрийн Э.Э болон нэхэмжлэгчийн хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор утасны дугаарыг Э.Эд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгч зээлээ төлөхгүй бол тус дугаарын эрхээр зээл хангуулах барьцааны агуулгаар шилжүүлэг хийгдсэн байна. Харин бодит байдалд тус дугаарыг нэхэмжлэгч нь эзэмшиж, ашиглаж, дугаар ашигласны төлбөрийг төлсөөр байсан. Хэрэв утасны дугаарыг Барьцаалсан бол барьцааны гэрээний үндсэн дээр өмчлөл өөрчлөгдөхгүй тул нэр шилжих шаардлагагүй билээ. Мөн тухайн үед зээлдүүлэгч нь дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авах гэсэн боловч Мобикомын зүгээс түүний нэр дээр олон дугаар байна гэдэг шалтгаанаар дугаарыг түүний нэр дээр шилжүүлээгүй байна. Тус шалтгааны улмаас зээлдүүлэгч нь өөрийн эгчийн нэр дээр дүр үзүүлж, дугаарыг шилжүүлж авсан байна. Иймд Эрх шилжүүлэх хэлцлийн талуудад бодит байдлаар дугаарын эрхийг шилжүүлэх тохиролцоо, хүсэл зориг байгаагүй, гагцхүү Барьцаат зээлийн гэрээний тохиролцооны халхавч болгож тус хэлцлийг байгуулсан халхавч хэлцэл байсан.

Түүнчлэн, нэхэмжлэгч болон Э.Э нарын хооронд байгуулагдсан 2016.06.13-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний 1.8-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорипгоор өөрийн эзэмшиж буй 99119196 дугаарын эрхийг Э.Эд шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн болно” гэж заасан бөгөөд тус хэлцлийн дагуу дээрх хэлцэл байгуулагдсан. Гэвч тус Барьцаат зээлийн гэрээ болон бусад Зээлийн гэрээнүүд нь өөрөө хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу тус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан Эрх шилжүүлэх хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Барьцаат зээлийн гэрээнүүд нь дараах байдлаар хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн хэлцэл байна.

1.Хэрэгт авагдсан баримтуудыг харвал хариуцагч Э.Э нь нэхэмжлэгчтэй удаа дараа өндөр хүүтэй Зээлийн гэрээнүүдийг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Э.Э нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж байсан. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.1-т “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ” гэж, 15.3.4-т “банкнаас бусад этгээд ...зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж заасны дагуу зээлийн үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа юм. Гэтэл хариуцагч Э.Э нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй юм. Иймд дээрх Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189.2-т “...зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно” гэж, 189.3-т “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж, 56.1.8-д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

2.Иргэний хуулийн 156.1-т “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж заасан. Харин утасны дугаарыг ашиглах эрх нь тэдгээрт хамаарахгүй тул утасны дугаар ашиглах эрхийг барьцаалах боломжгүй. Мөн тус хуулийн 154.3-т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан. 99119196 утасны дугаарын өмчлөгч нь Мобиком корпораци юм. Утасны дугаарын өмчлөл Л.Бт шилжээгүй тул Барьцаат зээлийн гэрээний үндсэн дээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэхгүй.

2020.08.10-ны өдрийн Гэрээ шилжүүлэх хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай: Мобиком Корпораци компаниас 2021.040.5-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар, баримтуудаас харахад маргаан бүхий 99119196 утасны дугаар нь 2020.08.10-ны өдрийн хэлцлийн үндсэн дээр Э.Эгаас Э.Бт шилжсэн байна. Гэвч тус хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр бус хэлцэл аж. Учир нь, дээрх хэлцэлд зааснаар дугаарыг Э.Эгаас шилжүүлэн авч байгаа боловч бодит байдал дээр утасны дугаарыг Э.Этой харилцан тохиролцсоны үндсэн дээр 63 сая төгрөгөөр худалдан авсан байна. Энэ талаар дараах нотлох баримтууд байна. (1) Маргаан бүхий дугаар нь анх Э.Эгийн нэр дээр шилжихдээ л бодит байдал дээр түүний нэр лүү шилжээгүй, Э.Этой байгуулсан хэлцлийн үндсэн дээр түүнд шилжсэн. Э.Э нь түүний нэрийн өмнөөс утасны дугаарыг өөрийн нэр дээр байлгаж байсан. (2) 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь талд тусгагдсан байгаагаар Э.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь утасны дугаарыг 63 сая төгрөгийг Э.Эын охины данс руу шилжүүлэн, Э.Эоос худалдан авсан талаар ярьсан байна. Түүнчлэн, дээрх хэлцэлд утасны дугаарын эрхийг ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж, бодит байдалд 63 сая төгрөгөөр шилжүүлж авсан талаар Э.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд тайлбар гаргаж, шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн байна. Иймд ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлэх агуулга бүхий дээрх хэлцэл нь халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл байна. Мөн дээрх хэлцэлд Э.Э нь гарын үсэг зураагүй, түүний өмнөөс өөр этгээд гарын үсэг зурсан гэж бид үзэж байна. Энэ талаар нотлох баримт цуглуулах хүсэлт гаргах болно.

Ийнхүү дээрх хоёр хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул, тэдгээр хэлцлүүд нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Иймд маргаан бүхий утасны дугаарын эзэмшил Л.Бээс шилжээгүй гэж үзэх юм. Иймд маргаан бүхий хоёр хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон дугаарын эзэмшигч нь Л.Б болохыг тогтоож өгнө үү.

1.3. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө: “Л.Бийн нэхэмжлэлтэй, Э.Э нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх ... эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2020.10.21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь 2020.10.21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч Э.Э нь анх 2014 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Л.Бт 8,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 9911-9196 дугаарыг эзэмших эрхийг Э.Эод шилжүүлэн фидуцийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Л.Б миний бие тус зээлийг 2014 оны 10 сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулж төлбөр тооцоо дууссан байдаг. Барьцаа хөрөнгө болох дугаарыг шилжүүлэх авах гэсэн боловч миний бие Америкийн Нэгдсэн Улс руу ажлаар явах болсон учир тухайн үед шилжүүлэн авч чадаагүй. Үүний дараа 2016 оны 6 сард Монголд ирэн хариуцагчаас дугаараа шилжүүлэн авах гэж удаа дараа оролдсон боловч Э.Э нь элдэв янзын шалтаг хэлсээр өнөөдрийг хүртэл 9911-9196 дугаарыг шилжүүлж өгөхгүй явсаар байна. Иймд тус дугаарын хууль ёсны эзэмшигчээр Л.Б намайг тогтоож, тус дугаарыг хариуцагчаас Л.Б надад гаргуулж өгнө үү.” гэсэн байдаг.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014.10.25-ны өдрөөс хойш хариуцагч Э.Эоос зээл авч, тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 99119196 дугаарыг барьцаалж байсан үйл баримтууд тогтоогдсон билээ. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар бүхэлд нь өөрчилж байна. Үүнд:

Э.Э нь нэхэмжлэгчтэй удаа дараа өндөр хүүтэй Зээлийн гэрээнүүдийг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Э.Э нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж байсан. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.1-т “Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ” гэж, 15.3.4-т “банкнаас бусад этгээд ...зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж заасны дагуу зээлийн үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа юм. Гэтэл хариуцагч Э.Э нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй юм. Иймд дээрх Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189.2-т зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно” гэж, 189.3-т “Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно” гэж, 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж заасан. Харин утасны дугаарыг ашиглах эрх нь тэдгээрт хамаарахгүй тул утасны дугаар ашиглах эрхийг барьцаалах боломжгүй. Тодруулбал, 99119196 утасны дугаарын өмчлөгч нь Мобиком корпораци бөгөөд утасны дугаарын өмчлөх эрхийг тухайн дугаарын өмчлөгчөөс бусад этгээдэд шилжүүлэхийг холбогдох хууль тогтоомжоор хориглосон байдаг. Иймд тухайн дугаар нь бусдын өмчлөлд шилжүүлэх болох эд хөрөнгийн эрх биш тул Э.Э болон Л.Б нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүд нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасны дагуу бүгд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцлүүд юм.

Иймд тус дугаарын хууль ёсны эзэмшигчээр нэхэмжлэгч Л.Бийг тогтоож, тус дугаарыг хариуцагчаас Л.Бт гаргуулж өгнө үү” гэжээ.

1.4. Нэхэмжлэгч өөрөө 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Л.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Э.Эод холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн дууссан тул 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Л.Бийг тоггоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү гэрээний харилцаа дууссан гэж дүгнэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хууль бус хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг арилгаж 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох болгон өөрчилсөн.

2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Л.Б, Э.Э нарын хооронд хийгдсэн гэрээ шилжүүлэх хэлцэл, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Э.Э, Э.Б нарын хооронд хийгдсэн гэрээ шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэлээс үзэхэд: -Э.Э нь “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд хамаатуулан 121 000 000 төгрөгийг шаардсан бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Б миний бие Э.Эоос нэг ч төгрөг зээлээгүй бөгөөд энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн миний эзэмшлийн 99119196 дугаарыг бусдад худалдан борлуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Миний зүгээс Э.Эоос 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зээлсэн зээлийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд Э.Э нь миний эзэмшлийн дугаарыг буцаан шилжүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөдлөр бус хэлцлүүд бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр энэхүү гэрээ хэлцлүүд нь хуулийн шаардлага хангаагүй хэлцлүүд болно. Мөн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тус тус заажээ. Энэ тохиолдолд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Э.Э, Э.Б нарын хооронд хийгдсэн гэрээ шилжүүлэх хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Л.Б мөн болохыг тоггоож, 99119196 дугаарын хууль ёсны эзэмших эрхийг Л.Бт шилжүүлэн өгөхийг Э.Бт даалгаж өгнө үү” гэжээ.

2.1. Хариуцагч Э.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа:

“Монгол Улсын иргэн Л овогтой Бийн нэхэмжпэлтэй, Монгол Улсын иргэн Э овогтой Эрдэнцогт надад холбогдуулан гаргасан иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд өөрийн татгалзал болон нотлох баримтаа шүүх хуралдааны явцад гаргаж өгөх болно. Тус дугаар барьцаалсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй болно” гэжээ.

2.2. Хариуцагч Э.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа:

“Нэхэмжлэгч Л.Бийн төлөөлөгч Б.Амгаланбаатар нь: Нэхэмжлэгчийн /бодвол Л.Б юм байлгүй/ Эгийн Э надтай 2016.06.23-ны өдөр байгуулсан Гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй.

Дээрх хэргийн нэхэмжлэгч Л.Б гэгч нь анх 2014 оны 9 сарын 25-нд миний төрсөн хүү Э.Эоос 8 сая төгрөгийг зээлж барьцаанд нь өөрийн 99119196 дугаарыг тавьсан байсан. Гэтэл энэ зээлээ төлөөгүй учраас 2016 оны 6 сарын 23-нд тухайн дугаар нь миний нэр дээр шилжсэн. Энэ тухай баримт нь хавтаст хэргийн 84-т авагдсан байна. Мөн 84-р хуудсанд авагдсан баримтыг харахад энэ хэргийн нэхэмжлэгч гэх Л.Б гэгч нь 2016 оны 6 сарын 23-ны өдөр өөрийн сан дураар 99119196 дугаарыг миний нэр дээр шилжүүлсэн нь нотлогдож байна.

Би энэ үйл явдлыг сайн санаж байгаа бөгөөд Л.Б гэгч нь тухай өдөр ирэн надтай Гэрээ шилжүүлэх гэсэн нэртэй албан ёсны гэрээг байгуулж 99119196 дугаарыг иргэн миний нэр рүү шилжүүлж байсан.

Л.Б гэгч нь 2016-2020 оныг хүртэл миний төрсөн дүү Э.Эоос маш олон удаа зээл авч уг зээлийн барьцаанд 99119196 дугаараа барьцаалж байсан болох нь хавтаст хэргийн 99-111-р хуудсуудад авагдсан нотлох бармитуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 111-р хуудсанд “Зээлийн гэрээнүүдийн үүрэг биелүүлэх тухай баримт” гэсэн нэртэй 2020 оны 2 сарын 3 өдөр үйлдэгдсэн нотлох баримт авагдсан байна.

Уг нотлох баримтыг харахад Л.Б гэгч нь 2020 оны 4 сарын 15-ны өдөр гэхэд миний төрсөн дүү Э.Эод 80 сая төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол Л.Б гэгч нь барьцааны эд хөрөнгүүд болох 99119196 дугаар болон 84-98 УБК дугаартай КХ-350 авто машин, БЗ дүүрэг дэх өмчийн газрыг захиран зарцуулах эрхийг Э.Эод олгож байна гэж бичээд Л.Б өөрөө гарын үсгээ зураад, баталгаажуулсан байна.

Энэ нотолгооноос харахад Л.Б гэгч нь 2020 оны 2 сарын 3-ны байдлаар миний дүү Э.Эод 80 сая төгрөгийн өртэй байсан байх ба хэрэгв 2020 оны 4 сарын 15 гэхэд энэ мөнгөө төлөхгүй бол дүү маань 99119196 дугаарыг бусдад зарж борлуулах эрхтэй байсан байна.

2016 оны 6 сарын 23-ны өдөр Л.Б гэгч нь дээрх дугаарыг над руу шилжүүлсэн ба 2020 оны 8 сарын 10-ны өдөр нэгэнт Л.Б гэгч нь миний дүүд төлөх ёстой төлбөрөө өгөөгүй учраас би 99119196 дугаарыг Э овогтой Бт шилжүүлсэн юмаа.

Тиймээс Амгаланбаатар гэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

2 дахь нэхэмжлэлийн шаардлагад “Эын Б болон Эий Э нарын хооронд 2020.8.10-ны өдөр байгуулагдсан Гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг гаргажээ.

Л.Б гэгч нь миний дүү Эод 2020 оны 4 сарын 15-ны дотор 80 сая төгрөгөө буцааж өгөөгүй учраас дүү маань надад “Та наад дугаараа Б гэдэг хүнд шилжүүлж өгөөрэй” гэж 2020 оны 8 сарын 10-ны өдөр хэлсэн.

Тиймээс яагаад Л.Б гэгч нь  80 сая төгрөгөө төлөөгүй байж, Эоос, надаас Баас 99119196 дугаарыг нэхээд байгааг би огт ойлгохгүй байнан. Ийм хууль хаана ч байхгүй гэж бодож байна.

Иймд дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.3. Хариуцагч Э.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа:

“Э.Б миний аав утасны дугаарын ченж гэх О.Баянмөнх гэдэг залуутай танил юм. Аав минь надад 9911-тэй Мобикомын дугаар авч өгөхөөр шийдээд тэр залуугаас гайгүй дугаар байна уу гэж асуусан юм. О.Баянмөнх 4, 5 хоногийн дараа манай аавд маань ийм дугаар байна гээд 99119196 гэсэн дугаарыг санал болгосон. Тэгээд 2020 оны 08 сарын 03 өдөр миний ээж Батчимэг нь өөрийн Хаан банкны 5085215332 тоот данснаас миний Хаан банкны 5013220584 тоот дансруу 63,000,000 /Жаран гурван сая төгрөг/-ийг шилжүүлж би тэр мөнгийг тус дугаарын эзэмшигчтэй хамаарал бүхий Эын хүү Цэлмэгийн Хаан банкны 5021490233 тоот дансруу шилжүүлсэн. Ээжээс энэ талаар асуухад О.Баянмөнх дээрх дансруу шилжүүлээрэй гэсэн гэж хэлсэн. Тухайн дугаарын үнийг би анх тохиролцсон дүнгээр бүрэн төлсөн тул Эын эгч Э нь 2020 оны 08 сарын 10 өдөр надад шилжүүлэн өгсөн. Тиймээс би 99119196 гэсэн дугаарыг шударгаар олж авсан гэж үзэж байна.

Иймд иргэн Бээс иргэн Э болон надад холбогдуулан 2020 оны 10 сарын 21 өдөр гаргасан нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.4. Хариуцагч Э.Э, Э.Э нарын төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Л.Б зээлийн гэрээнүүдээ нэг бүрчлэн дурдлаа. Энэ дурдсан дээр нэмээд нэг асуудал ярихад 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нэмж 3,000,000 төгрөг зээлж авсан байдаг. 2 дугаар сарын 12-ны тэр гэрээ маань өмнөх зээлүүдийг нэгтгээд тэр нь дээрээ 3,000,000 төгрөгөө нэмж нэгтгээд хийсэн зээлийн гэрээ байгаа юм. 3,000,000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр авсан гэдэг нь тэр гэрээндээ заачихсан байгаа. Сүүлд шүүхэд гаргаж өгсөн баримтанд 3,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Эын данснаас Б рүү шилжүүлсэн дансны хуулга байгаа. Нийтдээ 6 гэрээ байгуулагдсан байна. Бийн хувьд хамгийн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны зээлийн гэрээний дагуу мөнгөө төлчихсөн, дугаараа буцааж гаргуулъя гэсэн шаардлага гаргасан. Гэвч ажиллагааны явцад манай талаас гаргасан тайлбар баримтууд дээр дугаараа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө буцаагаад авчихсан байсан байна гэдэг нь өөрөө ойлгомжтой болонгуут 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнээс хойш асуудал ярьж эхэлсэн. Үүнийг заавал ярих ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал нь ингэж үүссэн юм. Б гуай яг ямар учир шалтгаанаар шүүхэд асуудал үүсгээд байна вэ гэдэг нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Сая 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5,500,000 төгрөг төлсөн гэдгээ ярьлаа. Үүнээс үндсэн зээл нь 5,000,000 төгрөг, хүү нь 500,000 төгрөг. Гүйлгээний утга дээр үндсэн зээл, хүү гэсэн байдаг. Энэ өдрөөс хойш 3,000,000 төгрөгийн асуудал үүссэн. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг нэмж зээлж авсан, хүү нь адилхан, хугацаа 2 сар нийлээд 5,000,000 төгрөг өгсөн. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэмээд 5,000,000 төгрөг зээлсэн байна. 1 өдөр 2 удаагийн гүйлгээгээр 5,000,000 төгрөг зээлсэн байна. Өөрөө хүлээн зөвшөөрөөд ярьж байна. Ингэснээр үндсэн зээлийн гэрээний үр дүн 10,000,000 төгрөг болсон. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дахиад 2,000,000 төгрөг зээлж авсан. Эоос 12 сарын хугацаатай 2,000,000 төгрөг нэмээд үндсэн зээл 12,000,000 төгрөг болсон. Энэ хугацаанд Бийн эхнэр Нандинцэцэг гэж хүн Эын эхнэр Төмөрсүхтэй зээлийн гэрээ хийсэн байдаг, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хийгээд, 12,000,000 төгрөг зээлж авсан. Үүнээс хойш Бийн хувьд зээлийн үүрэг нь 12,000,000 төгрөгийн зээлийн үүрэг болсон. Дараагийн гэрээ бас гарч ирнэ, 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр газар барьцаалсан зээлийн гэрээ хийгээд 8,000,000 төгрөгөө бэлнээр авсан, хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхнэрийнхээ хийсэн зээлийн гэрээ, өөрийнхөө зээлийн гэрээнүүдийн хүүг нийлүүлээд төлж эхэлсэн. Үүнийг яагаад нийлүүлж төлж эхэлсэн гэхээр Бийн хувьд 12,000,000 төгрөг дээрээ 8,000,000 төгрөгийг нэмээд 20,000,000 төгрөг болсон. Тэрний 5 хувь, сарын хүү нь 1 сая төгрөг, эхнэрийнх нь 12,000,000 төгрөг нь 5 хувийн хүүтэй 1 сарын хүү нь 600,000 төгрөг. Нийлүүлээд 1,600,000 төгрөг төлж эхэлсэн. Энэ 1,600,000 төгрөг нь хүү гэсэн гүйлгээний утгатай. Эндээс үндсэн зээл юм уу, хүү юм уу гэдэг нь тодорхойлогдоно. Өөрөө ерөөсөө хүү төлсөн юм уу, зээл төлсөн юм уу гэдгээ ярихгүй байна, зээл төлсөн л гэж яриад байна. Хамгийн анх 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5,500,000 төгрөг төлснөөс хойш энэ хүн дандаа хүү төлж явсан, хүү төлөхдөө тэр 250,000 төгрөг нь нөгөө 5,000,000 төгрөгийн зээлийн хүү, 500,000 төгрөг бол 10,000,000 төгрөгийнх нь зээлийн хүү, гүйлгээний утга дээр дандаа хүү гэж бичигдсэн байгаа, өөрөө бол мэдэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаад би дугаараа буцааж авна, би одоо хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байна гэдэг. Мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3,000,000 төгрөг нэмэгдэж байгаа. Бийн хувьд үндсэн зээлийн өр 23,000,000 төгрөг байсан, нөгөө 20,000,000 төгрөг дээр 3,000,000 төгрөг нэмэгдсэн, 23,000,000 төгрөг болоод өмнөх зээлүүдээ нэгтгэсэн. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр өмнөх зээлийн гэрээнүүд, үнийн дүнг нь дурдаад гэрээ хийсэн, гэрээ хийхдээ хугацаагаа сунгасан, 25 сарын хугацаатай, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаатай байна гэж гэрээгээ хийсэн.

Манайх өмнө нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээлийн үлдэгдлийг 28,000,000 төгрөг гэж байсан бол одоо үндсэн зээлийн үлдэгдлээ 23,000,000 төгрөг болгож байна. Үндсэн зээлийг төлсөн дүн нь 28,000,000 төгрөгөөс 23,000,000 төгрөг болж байгаа учраас 5,000,000 төгрөг төлөгдсөн. Тиймээс 23,000,000 төгрөгийн сарын 5 хувийн хүү нь 1 сард 1,150,000 төгрөг болж байна. Үүнийгээ гэрээний хугацаа буюу 25 сараар үржүүлэхээр 28,750,000 төгрөг гарч байна. Гэрээ 25 сарын хугацаатай, гэрээг 2018 оны 2 дугаар сарын 12-нд байгуулсан байна. Алданги бол 2020 оны 3 дугаа сарын 13-наас хойшоо нэг ч төгрөг төлөөгүй, хоногийн алданги нь 2020 оны 3 дугаар сарын 12-ноос хойш 115,000 төгрөг болж байна. Энэ 115,000 төгрөгөө 100 хоног буюу 3 сар 10 хоногоор үржүүлэхэд 11,500,000 төгрөгийн алданги гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ үндсэн зээлийн 50 хувьд хүрээд хуулиараа зогсох ёстой. Тиймээс 11,500,000 төгрөгийн алданги, үндсэн зээл, хүү, алдангид 63,250,000 төгрөг зээлийн гэрээний үүрэг гэж байгаа юм. Б зээлийн гэрээний үүргээ биелүүлчихсэн гээд байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар энэ хүн 63,250,000 төгрөгийн зээлийг төлөөгүй үлдээчихсэн байсан. Зээлийн гэрээний барьцаанд Бийн нэр дээр байсан дугаарыг барьцаалсан байсан. Энэ дугаарыг энэ зээлийн гэрээний үүргээ биелүүл гэдэг мэдэгдлийг Бт явуулсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр явуулсан мэдэгдэх хуудас байгаа. Энэ мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулсан, шуудангаар явуулсан баримт нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн баримт байна, хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд байна. Энэ дугаарыг худалдан борлууллаа шүү гээд худалдан борлуулахтай холбоотой шуурхай зар сонинд зар тавьсан, энэ нь хавтаст хэргийн 113 дугаар хуудсанд байна. Өнөөдөр шүүхэд хамтран хариуцагчаар татагдсан Бт худалдан борлуулсан. Эын хувьд Бийн зээлийн үүргийг нь ингэж хангуулсан. Л.Б өнөөдөр үндсэн зээл 23,000,000 төгрөг, хүү 28,750,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг нийт 63,250,000 төгрөгөө төлөөгүй байж дугаараа буцааж гаргуулна гэх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл үндсэн зээлийн гэрээний үүрэг маань биелэгдээгүй байхад түүний барьцаа хөрөнгийг Бт буцааж гаргуулах гээд байгаа шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.Хариуцагч Э.Эгийн зүгээс хариу тайлбар гаргая: Э.Э бол Э.Эын төрсөн эгч. Л.Б зээлийн гэрээ байгуулсантай холбоотой гэрээн дээрээ Б өөрөө зөвшөөрөөд Э өөрөө гарын үсэг зураад Эд тэр дугаарыг шилжүүлнэ гэж заасны дагуу таны нэр дээр энэ дугаарыг шилжүүлэх шаардлагатай байна гээд шилжүүлсэн. Сүүлд нь Л.Б зээлээ төлсөнгүй, тийм болохоор энэ хүнд би зарахаар боллоо гэхэд нь буцаагаад шилжүүлсэн. Э.Эгийн хувьд Мобиком дээр гэрээ шилжүүлэхэд Л.Бтэй хамт очиж гэрээ хийсэн. Өөрөө бүх нөхцөл байдал дээр зээлийн гэрээ болон дугаар шилжүүлэх гэрээгээр хэрхэн шилжүүлсэн, яагаад шилжүүлсэнийг бүгдийг мэдэж байгаа. Э.Эгийн хувьд тийм л процессыг хэлнэ. Дугаар нь сүүлд зээлийн гэрээний үүргээ хангуулахтай холбоотой Э.Бт шилжсэн байгаа гэв.

2.5. Хариуцагч Э.Бийн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн маргаан Э.Бт хамааралгүй. Э.Бийн гэрчээр өгсөн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Утасны дугаарын ченж хийдэг Баянмөнх гэдэг хүнээс энэ дугаарыг авсан. О.Баянмөнх гэдэг хүнтэй Э.Бийн аав нь танил. Бийн аав нь Мобикомын гайгүй 9911-тэй дугаар авъя гэж О.Баянмөнхөд хэлсэн байна. О.Баянмөнх хэлснээс нь хойш 4-5 хоногийн дараа ийм дугаар байна гээд 99119196 дугаарыг санал болгосон байсан. 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Э.Бийн ээж Батчимэг нь өөрийн Хаан банкны 5085215332 тоот данснаас Э.Бийн Хаан банкны 5013220584 тоот данс руу 63,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгийг нь Э.Б дугаарын эзэмшигчтэй хамаарал бүхий хариуцагч Э.Эгийн дүү Э.Эын хүү Э.Цэлмэгийн Хаан банкны 5021490233 тоот данс руу шилжүүлсэн. Энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Анх дугаарыг зуучилж өгсөн О.Баянмөнх энэ дансууд руу шилжүүл гэсэн байдаг. Ингээд анх тохиролцсон үнийн дүнгээр төлөгдсөн учраас Э.Эын эгч Э.Э нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э.Б руу шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаадлагаа тодорхойлохдоо хүчин төгөлдөр бус хэлцэл байна, хүчин төгөлдөр бус хэлцэл учраас тухайн хүчин төгөлдөр бус хэлцлээр байгуулагдсан бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тодорхойлоод байна уу гэж харж байна. Тэр хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас байгуулагдсан хэлцэл гэдэг шууд утгаар нь асууна. Тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас байгуулагдсан бусад хэлцэл гэдэгт нь хамаарахгүй. Яагаад хамаарахгүй гэвэл Э.Э, Э.Б нарын хооронд хийгдсэн хэлцэл бол тусдаа бие даасан хэлцэл. Э.Б энэ хүмүүсийн хооронд ийм зээлийн харилцаа байгааг мэдээгүй. Э.Б нь Э.Э, Э.Э, нэхэмжлэлд дурдагдаад байгаа Л.Б нарыг танихгүй мэдэхгүй, энэ насандаа ч уулзаж байгаагүй хүмүүс. Зарын дагуу дугаарыг аваад өнөөдөр хариуцагч болсон байна. 2022 оноос хойш яг үнэндээ бүтэн 2 жилийн хугацаанд энэ дугаарын эзэмших, захиран зарцуулах эрхийг хаачихаад байгаа юм. Урьд нь Л.Б гэж хүн байхгүй, төлөөлөгч нь гээд Амгаланбаатар байсан. Энд байгаа хүмүүсээс нэг ч хүн өмнөх хурлуудад ирээгүй. 2020 оноос хойш та бид 2 л энэ шүүх хуралдаанд өмнө нь оролцож байсан. Энэ хүмүүс сүүлд орж ирсэн. Тэгэхээр өмнөх хурлуудад юу яригдаж байсан гэдэг нь сонирхол татаж байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгуулах захирамж гаргахад ямар шугамаар тэрийг буцаагаад сэргээсэн бүү мэд, уг нь хууль зүйн үндэслэл нь байсан, сэргээчихсэн, хуульч хүний хувьд их гайхаж байгаа. Дээрээс нь бусдын дугаар эзэмших эрхэд ноцтойгоор халдаад байгаа. Тухайн дугаарыг шударгаар олж авсан нь бүх нотлох баримтаар нотлогдож байна, мөнгөө шилжүүлсэн, тухайн цаг хугацаанд байна, Э.Э шилжүүлэн өгсөн байна. Тэгвэл Э.Э, Э.Эоос энэ маргаанаа шийдүүлээд юмаа нэх, энд Э.Б ямарч хамаагүй. Эргээд та тэр дугаарыг олж авах боломжгүй нөхцөл байдал аль хэдийн бий болсон байна. Яагаад гэвэл өмчийн зохицуулалт Иргэний хуулийн 2 дугаар дэд бүлэгт өмчлөх эрхийн үүсэх, дуусгавар болох хэсэгт Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авах гэсэн хэсэг байдаг. Өмчлөх эрх гээд яриад эхлэхээр өмчийн эд хөрөнгө биш гэж маргах байх. Гэтэл яг энэ эзэмших эрхийн асуудал өөрөө үнэ цэнэтэй болчихсон, мөнгөөр тодорхойлогдож байгаа, тэр эзэмших эрхийг өнөөдөр Монгол даяар гэлтгүй дэлхий даяар тухайн аливаа нэгэн дугаар, аливаа нэгэн үнэ цэнтэй зүйлийг үнэ цэнэ өгөөд тэрийг эзэмших эрхийг шилжүүлдэг болсон. Үүнтэй холбоотой Иргэний хуульд энэ зохицуулалт байхгүй ч гэсэн Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэ гэсэн ойлголт хуульд байгаа. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд иргэний хуулийг төсөөтэй хэрэглэхэд Иргэний хуулийн 4.1-д Иргэний хууль тухайн харилцааг зохицуулсан хэмжээгээр түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэмжээг хэрэглэнэ гэж заасан. Зохицуулсан зүйл нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйл буюу өмчлөх эрхийг шударгаар олж авах харилцаа байна. Иргэний хуулийн 114-д заасны дагуу тухайн эд хөрөнгийг тухайн этгээд нь гээд Эг хэлээд байна, тухайн дугаарын эзэмшигч нь биш байсан болохыг тухайн дугаарыг эзэмших эрхийг олж авч байгаа Э.Б мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал байна. Гэхдээ би үүнд нэг зүйлийг хэлье. Хариуцагч Э.Эын төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн тайлбарыг сонссон. Нэхэмжлэгч зээлээ бүрэн гүйцэд төлөөгүй байна, энэ нь нотлох баримтаар нотлогдож байна. Хүүгээ бүрэн гүйцэд төлөөгүй нь нотлох баримтаар нотлогдож байна. Үүргээ биелүүлээгүй байж Б би ийм эрхтэй гэж яриад байдаг. Үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой байсан. Зээлийн гэрээнд тэдэн сарын хугацаанд тийм хүү төлнө гэж заасан, тэрийгээ зохих ёсоор биелүүлэх ёстой. Зохих ёсоор биелүүлээгүй бол яадаг юм, хэд хэдэн гэрээ олж харсан, фидуцийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ гэнэ. Тэгвэл тэр гэрээнүүдийн дагуу барьцааны зүйлийг худалдан борлуулах ажиллагаа хийгддэг. Энийг Э.Эгаас өмнө нь Л.Бт яаж шилжиж ирснийг бид нарт мэдэх боломж байхгүй байсан. Хэрэв мэдэж байсан бол бид нар 63,000,000 төгрөг шилжүүлэхгүй байсан. Ийм нөхцөл байдал байгаа учраас бид нар Л.Б анх зээл аваад тэр зээлийнхээ хүү, эргэн төлөлтийг төлөөгүй юм байна. Нийтдээ төлбөрийн үлдэгдэл нь 23,000,000 төгрөг байна. Түүнд бодогдож байгаа хүү, алдангиуд нийлээд 63,000,000 төгрөг болсон байна. Өнөөдөр миний хэлээд байгаа 63,000,000 төгрөгөөр би энийг худалдаж авсан гэдэг чинь үнийн дүн таарч байна. Миний мэдэхээр Л.Бийн төлөөлөгч Амгаланбаатар удаа дараа шүүх хурал хойшлуулж байсан, энэ хэргийг ингэж удаан шийдвэрлэхгүй явах ямар ч юм байгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа сольж байсан, хэргийн материалд байгаа. Байж байгаад л тодруулга өгнө, тэрэнтэй нь танилцаж байтал тэрнийхээ дагуу баахан хүсэлт өгнө. Ингээд энэ хэргийг шийдвэрлүүлэх сонирхол байхгүй байсаар өнөөдөр 4 жил болсон. Энд Э.Б болон өөр бусад хүмүүс чирэгдээд цаг заваа алдаад байна. Тийм учраас үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, хуулийн зохицуулалт байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлээд байгаа үндэслэл нь өөрөө үндэслэлгүй байна. Хуульд заасан хэм хэмжээнээс хэтэрсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг зүйлийг хэлж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж юуг хэлээд байна вэ, энэ талаар ямар нэгэн хариуцагч нарт тэрийг тогтоолгоё ярья гэсэн юм яригдаагүй тул тайлбар үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн хэлээд байгаа гол зорилго маань Э.Бт холбогдох хэсгийг гэж хэлээд байна. Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна. Тэр зээлийн харилцаа нь Э.Бт хамааралгүй учраас би төдийлөн анхаараагүй. Гэхдээ хариуцагч талын тайлбарыг сонсоход үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Э.Э анх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Л.Б яаралтай мөнгөний хэрэг гараад байна, Надад туслаач гээд Э надаас хамгийн анх 2016.06.13-ны өдөр 8,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, мобикомын 99119196 дугаар барьцаалан зээлж байсан. Үүнээс хойш дахин мөнгөний хэрэгцээ гараад байна гэхээр нь би хүний бизнес сайхан явж байвал энерги сайтай мөнгө буцаж ирнэ гэж бодоод 2016.06.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016.08.22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2017.04.24-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017.06.07-ны өдөр 8,000,000 төгрөг зээлэхдээ нэмэлтээр Батбилэлийг өмчлөлийн Г-2204000585 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалан зээлээд дахин 2018.02.12-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж тухайн өдрөө бүх зээлийн гэрээгээ нэгтгэн үзэж нийт 28,000,000 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлж 25 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Би хариуцагчид ингэж их тус болоод байхад эргүүлээд өгье гэж бодохгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаад нь их гомдолтой байна.

Мөн Б нь 2018.02.12-ны өдрийн бүх зээлийн гэрээг дүгнэн нийт төлбөрт 28,000,000 төгрөгийг cap бүр 5 хувийн хүүтэй 2020 оны 03 сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй тул хэрэв хариуцагч нь хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн бол cap бүр 5 хувийн хүүтэй бусдад зээл олгох байсан боловч өнөөдрийг хүртэл бүрэн өгч дуусгаагүй байгаа нь намайг маш их хэмжээгээр хохироож байна. Бт зээлсэн мөнгийг цаг тухайд нь буюу 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүүтэй нь авсан гэж үзвэл 63,000,000 төгрөгийн 1 сарын  5 хувийн хүү 3,150,000 төгрөг болж байгаа, 2020 оны 03 сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл олох ёстой байсан орлогод “1сарын хүү 3,150,000*34сар= 107,100,000” төгрөгийг олох ёстой байсан байна.

Иймд Хариуцагч Бээс зээлийн гэрээний үүрэгт: үндсэн зээл 28,000,000 төгрөг, 1 сарын 5 хувийн хүү 1,400,000 төгрөг * 25 сарын хүү = 35,000,000 төгрөг, алданги 100 хоногийн 14,000,000 өгрөг нийт 77,000,000 төгрөг, мөн олох ёстой байсан орлогод: хохирол 107,100,000 төгрөг нийт 184,100,000 төгрөгийн үүрэг үүссэнээс барьцаа дугаарыг зарсан 63,000,000 төгрөгийг хасаад үлдэх 121,100,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү“ гэжээ.

3.1. Хариуцагч Э.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүүгийн орлого нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ хадгаламжийн хүүгийн орлого олох байсан хэмээн өөрчилж, хүүгийн орлогоос 56,445,270 төгрөг олох байсан гэж 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Ингэхдээ арилжааны банкны хүүгийн дундажийг зөвхөн 2023 оны хадгаламжийн хүүгийн дундажаар тооцсон.

Хадгаламжийн хүү бодогдох хугацаа нь 2020 оноос 2023 оныг дуусталх хугацааг хамаарч байгаа тул хадгаламжийн хүүгийн орлогод 56,445,270 төгрөг байсныг 29,823,443 төгрөг олох боломжтой байсан гэж багасгаж байна.

Хүүгийн орлогыг дараах 5 банкны хадгаламжийн хүүгийн дундажаар тооцов. Үүнд: А. Бүтэн 1 жилийн хадгаламжийн дундаж хүү дундажаар

1.Худалдаа хөгжлийн банк

2.Ариг банк

3.Хаанбанк

4.Голомтбанк

5.Төрийн банк

2020 он - Зээлийн үүрэг 63,250,000 төгрөг + 5,566,000 төгрөг /хүү 8.8%/ = 68,816,000 төгрөг,

2021 он - 68,816,000 + 6,055,808 төгрөг /хүү 8.86%/ = 74,871,808 төгрөг

2022 он - 74,871,808 + 7,786,668 төгрөг /хүү 10.4%/ = 82,658,476 төгрөг

2023 он - 82,658,476 + 10,414,967 төгрөг /хүү 12.6%/ = 93,073,443 төгрөг

93,073,443 төгрөг - 63,250,000 төгрөгийг хасахад хадгаламжийн хүүгийн орлогоос нийт 29,823,443 төгрөгийн орлого олох боломжтой байсан байна.

Уг 29,823,443 төгрөг дээр зээлийн гэрээний үүрэг 63,250,000 төгрөгийг нэмэхэд 93,073,443 төгрөг болж байгаа ба үүнээс дугаарыг борлуулсан 63,000,000 төгрөгийг хасаад 30,073,443 төгрөгийг нэхэмжилж байна хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Үүнд: Анхны 2016 оны 6 дугаар сарын 24-нд авсан зээлээс 5.500.000 төгрөгийг төлөөд 2.500.000 төгрөг үлдсэн. Үүннийг 6 сарын хугацаанд нь 2016 оны 7 дугаар сарын 26-наас 2017 оны 2 дугаар сарын 16-ны хооронд төлөөд дууссан. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 2 сая төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн. Дараагийнх нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлсэн зээл чинь 10 хэдэн сарын хугацаатай хийсэн зээл юм. 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр газрын өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалж зээл авсан барьцаатай зээл. Газраа барьцаалсан, барьцаалбар одоо газрын албанд бүртгэлтэй байгаа. Тэгж 8 сая төгрөг зээлж авсан. Энэ зээл бол хууль ёсны дагуу хийгдсэн зээл. Би 2017 оны 7 дугаар сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл төлсөн 9.600.000 төгрөгийн 1 сая төгрөгийг нь газар руу хийгээд, 600.000 төгрөгийг нь энэ олон сараар хугацаатай авсан 5 сая төгрөгөө хийнэ гэсэн ийм тооцоотой л гарч ирж байгаа юм. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг авсан. Тэрийг хийгээгүй байна гэж байна, энд бичээстэй байна. 2018 оны 2 дугаар сарын 12-нд Э.Э энэ бүх зээлүүдийг базаад, газар, эхнэрийн машин бүгдийг нь оролцуулаад 80,000,000 төгрөг төлөх гэхэд би тухайн үед нь төлье чи тэгвэл миний дугаарыг шилжүүлчих гэсэн чинь за гэсэн. Тэгээд надаар гарын үсэг зуруулсан, би зурсан, тэгсэн чинь нотариатаар баталгаажуулъя гэхээр нь баталгаажуулахгүй байя гэсэн чинь би дугаарыг чинь шилжүүлэхээ болилоо гэсэн. Тэгэхээр нь би дугаар шилжүүлэхгүй юм чинь би юу гэж наад дээр чинь зурдаг юм, наадах чинь эхнэрийн зээлийн 5498 УНК 2010 онд Америкт үйлдвэрлэгдсэн Ар Икс 350 маркийн улаан өнгийн автомашин. Энийг бид нар Хаан банкны барьцаанд байхад нь сүүлийн 3-4 сарын төлөлт дутуу байхад нь Эоос 10,000,000 төгрөг, Э.Эын эхнэр Төмөрсүхээс 12,000,000 төгрөг зээлээд авсан. Тэр машиныг хүүхдийн гэрийн гаднаас нь авч яваад одоо тэр машин байхгүй, зарчихсан. Бид нар нэхэмжлэл гаргаад зөрүү мөнгөө нэхэмжилье гээд Баянзүрхийн шүүхэд нэхэмжлэл гаргачихаад явж байсан чинь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаа очоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй гээд хэргийг буцаачихсан байдаг. Дахиад одоо нэхэмжлэлээ гаргаад явж байна. Тэгээд явж байсан чинь одоо Төмөрсүх нь олдохгүй байна гээд байдаг. Бид нар 2022 онд энэ газрын албаар хүртэл иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүний юм авчихаад өгөхгүй, газрыг арай шилжүүлж авах боломжгүй юм байна. Газар миний нэр дээр байгаа. Зүгээр газрын албан дээр барьцаалбар хийгдчихсэн байгаа. Энэ машиныг авахдаа бол шууд эхнэр нь нэр дээрээ шилжүүлээд аваад шууд цааш нь зарсан. 6 гэрээ байна. Би хэдэн төгрөг хэрэгтэй болохоороо Э руу ярьдаг, над руу шилжүүлчихдэг. Бид хоёр машин дотор л уулздаг. Бид 2 бие биедээ нэг ч төгрөг бэлнээр өгч авалцаагүй, дандаа дансаар өгч байсан дансаар авч байсан. Ийм учраас бүгд тодорхой байгаа. Дараа нь зээл авахад урд талын зээлийн гэрээг бичээд ирдэг байсан. Тэгээд надаар нөхөөд гарын үсэг зуруулна. 2018 оны 2 дугаар сарын 12-нд хийсэн гэрээ чинь тэр өдөр надад 3,000,000 төгрөгийн хэрэг байна гэхэд, хүрээд ир гэсэн, тэгээд очсон тэр гэрээнд гарын үсэг зуруулаад явсан. Би утсаа авъя, эхнээсээ төлбөр нь төлөгдөөд дууссан гэхээр би дараа нь дахиад чамд 2, 5 сая төгрөг өгөөд барьцаалчихсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд бид 2 муудалцаад яаж барьцаалах юм бэ наадах чинь Э гэдэг хүний нэр дээр барьцаанд байгаа юм чинь дахиад барьцаалж байна. Утсыг чинь шилжүүлээд өгчихсөн болохоор миний оролцоогүйгээр шууд симыг хүчингүй болгоод дахиж шинээр сим аваад гуравдагч этгээдэд худалдсан байдаг. Үнэхээр худалдах байсан бол дуудлага худалдаагаар худалдана. Хүний өмчийг худалдах байсан бол хэдэн төгрөгийн авлагатай гэдгийг тогтоолгож байж худалдах ёстой. Энэ луйвар яваад байна. 2 иргэний хоорондох зээл. Банк бус санхүүгээс юм уу банкнаас авсан зээл бол хэзээ ч ийм болохгүй. Банк, банк бус аль нь ч өөрөө хариуцлагатай, хүний хөрөнгийг авсанч гэсэн дуудлага худалдаагаар орж худалдана. Хүний юуг ч тогтоогоогүй өөрсдөө баахан нэмж хасаж мөнгө бичиж өгөөд ийм байсан, хүү чинь тэд болсон, дугаарыг чинь худалдана гэж хэлж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Даваасүрэн та хуульч хүн байж ийм юм ярьж байна. Газар чинь барьцаатай, газрын барьцаа чинь газрынхаа барьцаагаар хангагдаж байна. Газрын барьцааны хувьд хэдэн төгрөг төлөөд, хэдэн төгрөг дутсан юм, бид нар газраа буцааж авах хэрэгтэй байна. Шаардлагатай байсан эхнэр машинаа өгсөн. 75,000,000 төгрөгийн машин, 45,000,000 төгрөгийг нь Хаан банкнаас зээлээд 30,000,000 төгрөгийг нь байршуулаад 45,000,000 төгрөг нь дуусахад хэдхэн төгрөг дутуу байхад энэ 12,000,000 төгрөгийг аваад 6,000,000 төгрөгийг нь нүдэн дээр нь Хаан банк руу шилжүүлж машинаа чөлөөлөөд төлсөн баримтууд нь бүгд байгаа. Миний машиныг аваад шууд зарчихсан. Хүний дугаарыг аваад эгч дүү 2 бүлэглээд луйвар хийгээд байгаа юм. Бид нар өгсөн мөнгөө тооцохоор эд нарын шилжүүлсэн 8,000,000 төгрөг, дараа нь газрын 8,000,000 төгрөг, барьцаалбаргүйгээр шилжүүлсэн иргэд хоорондын зээл 12,000,000 төгрөг гээд 28,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Би 17,600,000 төгрөг төлчихсөн байна. Би шууд хаяад яваагүй бас тодорхой хэмжээгээр мөнгөө төлөөд байсан. Мөнгө орж ирэхэд зөвхөн хүүнд л суутгаж бодно гэж болохгүй. Тэр Дээд шүүхийн тогтоол байдаг юм байна. Иргэний шүүх үүргийн гүйцэтгэлийн дарааллыг яаж хангах вэ, хамгийн эхлээд үндсэн зээлийн хүү төлнө гэж зээлийн дэс дараалалыг заасан байдаг. Тэр 5,000,000 төгрөг чинь Эоос орж ирээгүй л мөнгө байна. Тэр хүү Цэлмэг гэж хүнээс над руу шилжиж орж ирсэн мөнгө байна. Ингээд мөнгөнүүдээ хэдэн дансуудаар оруулаад л хүнд зээл өгдөг. Би аль 2014 оноос хойш л мэднэ. Дандаа хүмүүст зээл өгөөд зээлийн мөнгөөр амьдардаг юм. Би бол тодорхой хэмжээнийхээ төлбөрийг төлсөн. Бүх төлөгдсөн төлбөр, авсан төлбөр нь хэргийн материалд байна. Бүгд банкны гүйлгээгээр хийгдсэн төлбөрүүд, шүүх өөрөө зөв шийдвэр гаргах байх гэв.

4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж талууд яриад байна. Зээлийн гэрээ бол тодорхой түвшинд байгуулагдсан гэдэгтэй манайх маргахгүй. Зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлийн гэрээний дагуу буцаагаад 17.600.000 төгрөг төлөгдчихөөд байна. Гэтэл хариуцагч тал яг энэ төлөгдсөн зээлийн гэрээг, энэ төлөгдсөн мөнгөн дүнг аль зээлийн гэрээ рүү нь яаж оруулаад ямар тооцооллоор үндсэн зээлээ хэд болгож гаргаж ирсэн талаар тодорхойгүй байна. Энд хэдэн барьцааны гэрээтэй хэдэн зээлийн гэрээ байгаа юм бэ, газартай барьцааны зээлийн гэрээ яваад байна, 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 3 сарын хугацаатай анх байгуулагдсан байна. Тэр газрын гэрээнийх нь 8,000,000 төгрөг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээ рүү ороод тэгээд дахиад тэрэн дээрээ барьцаалбар үйлдээд байгаа юм уу, тэнд дахиад барьцаалагдаад тэр утасных нь барьцаа болоод яваад байгаа юм уу, энэ барьцааны гэрээнүүд чинь хоорондоо тус тусдаа хэлцлүүд юм уу гэдэг нь тодорхой биш. Манай зүгээс зээлээд авчихсан мөнгөнүүдээ бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Энэ мөнгийг бид нар авсан харин буцаагаад хамгийн анхны зээлийн гэрээгээр чинь 8,000,000 төгрөг авчихаад 5,500,000 төгрөгийг төлсөн. Энийг зөвшөөрсөн гэтэл 2,500,000 төгрөг үлдэж байгаа. Гэтэл яагаад хамгийн анхны 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн барьцааны гэрээний дагуу тэр утсыг барьцаалсан гэж үзээд байгаа юм. Энэ зээлийн гэрээний үүрэг төлөгдөөд дараа нь 2.500.000 төгрөг хийгдээд энэ гэрээ хаагдчихсан. Яагаад хаагдсан гэж үзээд байна гэхээр эхлээд 5,500,000 төгрөгийг төлсөн, дараа нь дахиад 2.500.000 төгрөгийг төлчихсөн, тэр нь баримтаар нотлогдсон. 2.500.000 төгрөг илүү төлөгдөөд байна. Яагаад гэхээр 5.500.000 төгрөгийг төлчихөөд 2.500.000 төгрөг хүү төлөх үүрэг үүсэж байгаа. Гэтэл хүү төлөх үүрэг нь багассан учраас дахиад бид нар 2.500.000 буюу нийтэд нь төлөхөөр анхны зээлийн гэрээ хаагдсан байна. Дараа нь дахиад 1.600.000 төгрөгөөр нийт 9.600.000 төгрөгийг төлсөн. Энэ нь тэр 5,000,000 төгрөг рүү 3.600.000 төгрөгийг, тэр 8.000.000 төгрөг рүү 7.000.000 төгрөг төлсөн гэж яриад байна. Тэгэхээр энэ дээр талуудын бодит тооцоолол байх хэрэгтэй. Зээлийн гэрээний харилцаа үүсээд, хүү төлөөд байна Л.Б мөнгө төлөөд байна. Хуульд үүрэг гүйцэтгэх дараалал гэж байгаа. Эхлээд үндсэн зээлээсээ аваад, дараа нь хүүгээ төлөх ёстой. Гэтэл эднийх банк бус санхүүгийн байгууллага юм уу, тодорхойгүй. Энэ өөрөө зээл олгох эрхтэй хуулийн этгээд биш. Тэгсэн мөртлөө хэд хэдэн төрлийн зээл олгочихоод өнөөдөр 9911-тэй дугаар зах зээлийн үнэлгээгээр 100,000,000 төгрөгийг хол давсан байна. Гэрээний дийлэнх хэсэг биелэгдчихсэн байхад барьцааны зүйлийг зохих этгээдэд зөвшөөрөлгүй шууд борлуулсан үйл баримт харагдаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна. Үзлэг хийлгэсэн, зах зээлийн дундаж арилжааны банкнуудын ханшийг тодорхойлбол тэрийг үндэслээд олох ёстой байсан орлого гэж шаардаад байна. Нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж ямар баримтыг хэлэх вэ, яг одоо бодит нотлох баримтын шаардлага хуулийн шаардлага хангасан баримтыг хэлнэ. Сайтад үзлэг хийлгүүлсэн тэр сайт нь мэдээж дамжмал нотлох баримтад хамаарна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт биш. Тусгай мэдлэг шаардагдсан, жилийн дундаж хүү ямар үндэслэлээр яаж гараад байгаа юм, ямар үндэслэлээр тэр хүн олох ёстой байсан орлого гэдгээ нотлоод байгаа юм гэдэг нь нотлогдохгүй байна. Үндсэн зээлийн тоо хэмжээ буюу хэд хэдэн зээлийг нэгтгээд энэ хүн бид зээлийн гэрээнийхээ үндсэн төлбөрт хүүнд нь олох ёстой байсан мөнгө шаардаад байна гэж байгаа боловч энэ өөрөө зээлийн төлбөр төлөгдчихсөн байхад яг ямар байдлаар тооцоолж гаргаж ирсэн тооцоололтой болох нь нотлогдохгүй байгаа учраас нотлогдоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 282-т зээлийн гэрээний гол зохицуулалт. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 28,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаад тэрэндээ барьцаа аваад, энийг зарчихлаа гээд байна. Тэр гэрээ чинь өөрөө хуулийн шаардлага хангасан хэлцэл биш. Тэрний дагуу ямар ч мөнгө орж ирээгүй. Тэгэхээр тэр гэрээ хуулийн шаардлага, хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна, дахиад барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд байна. Барьцааны хөрөнгө нь 8,000,000 төгрөг барьцаа чинь хэд болоод хэдэд нь хамруулах гээд байгаа юм, утас нь хэд гэж тооцоолоод байгаа юм тодорхойгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж миний зүгээс дүгнэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах үндэслэлгүй. Тэр 8,000,000 төгрөгийн газрын барьцааны гэрээний дагуу хэдэн төгрөг шаардаад байгаа юм, нөгөө талд нь хэдэн төгрөг шаардаад хэдэн төгрөгийн барьцаагаараа хангачхаад байгаа юм гэдэг нь бас тодорхойгүй. Тэрийг бас тодруулаад тайлбарлавал зүгээр байх.

Үндсэн нэхэмжлэлд хариу тайлбар хэлэхэд: Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцааны нийтлэг зохицуулалтыг заасан. Уг зохицуулалтын дагуу барьцааг хадгалж, хамгаалж хуулийн дагуу дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах ёстой. Иргэний хуулийн 157.1-д барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг барьцаалуулагчаас шаардана. 157.2.3-т барьцааны зүйлийг худалдсанаас олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах үүрэгтэй, дээрээс нь барьцааны шаардлагыг хангахдаа дуудлага худалдаанд заавал оруулах ёстой, би энийг барьцааны гэрээ гэж хараад байна. Тэгэхдээ энэ барьцааны гэрээ сонин хамгийн анхны барьцааны гэрээ дуусгавар болоогүй байхад дахиад дараагийн барьцаа нь бүрдээд явчихсан. Энэ өөрөө бас хуулийн шаардлага хангасан барьцааны барьцаалбар юм уу. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль гэж байгаа. Түүнд хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа бол цахим бүртгэлд бүртгүүлнэ гэсэн зохицуулалт байдаг. Эднийх үнэхээр хуулийн шаардлага хангасан бол цахим бүртгэлдээ бүртгүүлээд хуулийн дагуу хийгдэх ёстой байсан. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй учраас энэ хэлцлүүд нь өөрөө анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хамгийн анх зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний өр тодорхой хэмжээнд төлөгдөөд явж байсан. Гэхдээ барьцаалагч тал яагаад шаардах эрхийг хэрэгжүүлэхгүй яваад байсан юм, шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой. Утсан дээрээ танайх ийм барьцаатай гээд явж байна. Шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө сонин сэдэлтэй байна. Тэгэхээр энэ хэлцэл тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагын зөвшөөрөл буюу эднийх өөрөө яг банк бусын үйл ажиллагаа ч юм уу, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй газар, тэгэхээр зарим төрлийн хэлцлийг хэд хэдээр нь хийх юм бол заавал зөвшөөрөл шаардагдах ёстой. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр зээлийг өөрсдөө цаашаа бодоод, үржүүлээд, яваад 60 хэдэн сая төгрөг гаргаад ирчихсэн. Яг бодитоор зээлсэн мөнгө нь 23.000.000 төгрөг байдаг. Энэнээс 17.600.000 төгрөг төлөгдчихсөн байна. Тэгэхээр энэ барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ямар ч боломжгүй. Нэгдүгээрт гэрээний дийлэнх хэсэг биелэгдчихсэн. Хоёрдугаарт энэ яг хэдэн сарын хэдний өдрийн гэрээний дагуу барьцаалбар гэж үзээд барьцаанд тавьсан юм бэ, 2018 онд хамгийн сүүлийн барьцаалаад зараад байгаа юм уу, Манайх хамгийн сүүлийн хэлцэл бол хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ хэлцлийн дагуу хийгдсэн бүх хэлцлүүд нь бүгд хүчин төгөлдөр бус. Тэгэхээр гуравдагч этгээдэд одоо манайх ямар нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулсан гэхээр тухайн хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл. Тэгэхээр хамгийн анх талуудын хооронд байгуулагдсан хэлцэл өөрөө гуравдагч этгээд рүү шилжүүлэх тийм хүсэл зориг байгаагүй, энэ өөрөө дүр үзүүлсэн хэлцэл байх магадлалтай байна. Яг эрхээ шилжүүлж байгаа бол тэр хүн өөрөө өмчлөлийн дугаарыг нь ашиглаад эзэмшээд захиран зарцуулаад явах ёстой байсан. Гэтэл манайх барьцаалбар байдлаар барьцааны зүйл болгоод барьцааны зүйлээр чинь үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд өөрөө тэр дугаараа хэрэглээд явж байсан. Хэрвээ шууд захиран зарцуулахаар хийсэн бол шууд утасны дугаарыг тэр чигт нь шилжүүлж авах ёстой байсан. Гэтэл ямар үйл баримт харагддаг гэхээр би утасны дугаараа шилжүүлж өгөхгүй гэдэг. Энэ халхавчилсан байдлаар хийсэн хэлцэл буюу ашиглах эрхийг ерөөсөө шилжүүлээгүй байна. Энэ онцлогтой зохицуулалт, Мобикомын өмч, эд нарын барьцаалаад байгаа зүйл бол яг одоо ашиглах эрхийг л барьцаалж байгаа. Гэхдээ ашиглах эрхээ 2020 он хүртэл өөрөө ашиглаад яваад байсан. Гэтэл эд нар шууд фидуцын гэрээгээр шилжүүлээд авчихсан юм шиг шууд захиран зарцуулаад байгаа нь энэ хэлцэл өөрөө дүр үзүүлсэн буюу халхавчилсан хэлцэл байх шинжийг агуулаад байна. Яагаад гэвэл барьцааны хөрөнгөөр чинь үүргийн гүйцэтгэл хангуулна гээд гуравдагч этгээд рүү шилжүүлчхээд өөрт нь ашиглах эрхийг нь үлдээчихсэн. Гэтэл гэнэт нэг өдөр зарчихсан учраас шууд анх тийшээ шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэдэг нь харагдаж байгаа учраас энэ бол халхавчилсан төрлийн хэлцэл байх шинжтэй гэж тайлбарлаж байна. Анхны хэлцэл өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл. Бүх зээлийн гэрээнүүд төлөгдөөд ерөнхийдөө дууссан, гэрээний дийлэнх хэсэг төлөгдсөн тохиолдолд барьцааны хөрөнгийг зарж борлуулах эрх үүрэг байхгүй. Барьцааны зүйлийг зарж борлуулахдаа хууль бусаар зараад борлуулчихсан үйлдэл байна. Дуудлага худалдаа явагдаад барьцаалагчид хуулийн дагуу мэдэгдээд тэр барьцаа хөрөнгийг зарж борлуулаад үүргийн гүйцэтгэл хангуулах ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй шууд зараад өөрсдөө тэр мөнгөө авчихсан. Тэр мөнгө чинь хуульд хадгалах үүрэгтэй байх ёстой мөнгө юм. Ийм учраас хамгийн анхны хэлцэл хийсэн хүсэл зориг ер нь байгаагүй. Энэ ашиглах эрх нь явж байсан барьцаалагчид байсан учраас энэ өөрөө дүр үзүүлэх хэлцэл байна. Эднийх банк бусын байгууллага биш учраас зохих этгээдийн зөвшөөрөлгүй байнга хэлцэл хийгээд байна гэж үзээд байгаа юм. Олон олон хэлцлийг хийгээд байгаа учраас ингэж үзэж байна, энэ бас хүчин төгөлдөр бус болох нэг үндэслэл юм. Хамгийн сүүлийн 2018 оны зээлийн гэрээний дагуу бид нар хэрвээ барьцаалж байгаа бол, мөнгө төлөхийг шаардаж байгаа бол тэр хэлцэл чинь өөрөө 282-ын шаардлагыг хангаагүй хэлцэл. Ерөөсөө төрлийн шинжийг тодорхойлох эд хөрөнгө ч орж ирээгүй, хамгийн анхны барьцаалбар нь дуусгавар болоогүй байхад дахиад л барьцаалчихсан. Дахиад газрын барьцаа явж байгаа. Тэгэхээр энэ чинь өөрөө ямар ч үндэслэлгүй хийгдсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Анхнаасаа бүгд хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан учраас энэ хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэ хэлцлээс үүдэлтэй бусад бүх хэлцлүүд хүчин төгөлдөр бус байна. Гуравдагч этгээдийн хувьд нэгэнт өөрөө хохирсон учраас худалдан авагч талаасаа буюу хариуцагч талаас өөрөө хохирлоо барагдуулах тэр хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн этгээд нь энийг хариуцаж арилгах үүрэгтэйг хуульд зохицуулаад өгчихсөн. Яг харахаар хууль ёсны хэлцэл нэг ч байхгүй. Тэгэхээр 9911-тэй дугаарын хууль ёсны эзэмшигч нь Б мөн байх үндэслэлтэй байна. Гуравдагч этгээдээс шилжүүлж Бийн нэр дээр болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байна гэв.

5. Дараах нотлох баримтуудыг зохигч талуудаас шүүхэд гаргасан. Үүнд:

а/.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид /140,400+140,400/ нийт 280,400 төгрөг төлсөн баримт, 2014.09.25-ны өдрийн Фидуцын гэрээ, Л.Бийн Хаан банк дахь 5125037148 тоот депокит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Амгаланбаатарт олгосон итгэмжлэл, А.Базарыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Л.Бийн Хаан банк дахь 5125037148 тоот депокит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Золзаяаг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, 99119196 дугаарын үүр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.07-ны өдрийн 181/ШЗ2022/11644 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэргийг гаргаж өгсөн.

б/.Хариуцагч Э.Эрдэнэтогтоос: М.Шаравнямбууд олгосон итгэмжлэл, 160423707880 дугаартай “Гэрээ шижлүүлэх” гэх нэртэй баримт, Д.Долгорлхамд олгосон итгэмжлэл, 2016.06.13-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017.12.13-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ, 2016.06.25-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017.09.07-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт, 2016.08.22-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017.04.24-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017.06.07-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017.06.07-ны өдрийн Барьцааны гэрээ, 000393369 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.09.07-ны өдрийн Зээлийн гэрээний хугацаа сунгах гэрээ, 2020.07.27-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2020.02.03-ны өдрийн Зээлийн гэрээнүүдийн үүрэг биелүүлэх тухай баримт, 160623745530 дугаартай гэрээ шилжүүлэх баримт, Хаан банкны мөнгөн шижлүүлгийн баримт, Шуурхай зар сонины 2020.07.28-ны өдрийн 44 дэх дугаар, үйлчилгээний гэрээ, 160423707880 дугаартай гэрээ шилжүүлэх баримт, Х.Мөнхжаргалд олгосон итгэмжлэл, Д.Цэрэнтогтоход олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид /70,200+763,450/ нийт 833,650 төгрөг төлсөн баримт, С.Даваасүрэнд олгосон итгэмжлэл, Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Э.Цэлмэгийн Хаан банк дахь 5021490233 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн баримт, 2017.04.07-ны өдрийн зээлийн гэрээ, 2017.04.07-ны өдрийн тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ, Л.Бийн зээлийн тооцоо, 99119196 утасны төлбөр төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

в.Хариуцагч Э.Баас: Т.Мөнхбатад олгосон итгэмжлэл, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Э.Бийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.Баянмөнхийг гэрчээр асуусан тэмдэглэл, Монго Улсын Ерөнхий прокурорын газрийн 2022.09.01-ний өдрийн 4/2092 тоот хариу мэдэгдэххуудас, Т.Мөнхбатад олгосн итгэмжлэл зэргийг өгсөн.

г.Хариуцагч Э.Эгаас: С.Даваасүрэнд олгосон итгэмжлэлийг өгсөн.

д/.Шүүхийн журмаар: 9911916 дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 99119196 дугаарын эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний мэдээлэл, 2016.04.23-ны өдөр гэрээ шилжүүлсэн баримт, 2020.08.10-ны өдрийн эзэмшигч Э.Бт гэрээ шилжүүлсэн баримт, 99119196 дугаарын 2016.04.23-ны өдрийн гэрээ шилжүүлсэн баримт, гэрээний хуулбар, Б.Төмөрсүхийг гэрчээр асуусан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.08.05-ны өдрийн 220901938 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, Э.Эын Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол, 99119196 дугаарын 8997699120543900014F сериал дугаартай сим картанд байсан хугацааны мэдээлэл, 5 арилжааны банкны вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх, үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э.Эод холбогдуулан анх 99119196 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоолгож, Л.Бийг 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021.05.31-ний өдөр шаардлагын хэмжээг

1.Л.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2016.06.23-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

2.Э.Б болон Э.Э нарын хооронд 2020.08.10-ны өдөр байгуулагдсан гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох-оор ихэсгэсэн боловч мөн 2022.10.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, Э.Э болон Л.Б нарын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлүүд тул 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Л.Бийг тогтоож, дугаарыг хариуцагчаас Л.Бт гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч мөн 2023.11.23-ны өдөр буюу шүүх хуралдаанд 2018.02.12-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Л.Б мөн болохыг тогтоож, 99119196 дугаарын хууль ёсны эзэмших эрхийг Л.Бт шилжүүлэхийг Э.Бт даалгах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

7.1. Хариуцагч Э.Эын зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй атлаа шаардах эрхгүй гэж эс зөвшөөрч марган, зээлийн гэрээний үүрэгт 30,073,443 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7.2. Хариуцагч Э.Э, Э.Б нар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Л.Б зээлийн гэрээний үүргээ төлж биелүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргасан.

7.3. Нэхэмжлэгч Л.Б нь зээлийн гэрээний үүрэгт 17.600.000 төгрөг төлсөн, төлөх төлбөр байхгүй гэж сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

8. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

8.1. Анх нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Э.Э нарын хооронд 2014.09.25-ны өдөр фидуцын гэрээ-г байгуулсан ба зээлдүүлэгч Э.Э нь зээлдэгч Л.Бт 8.000.000 /найман сая/ төгрөгийг 2014.09.25-ны өдрөөс 2014.12.25-ны өдрийг хүртэл 1 сард 5,5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшлийн 99119196 дугаарыг Эын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан фидуцын гэрээгээр нотлогдож байна.

Дээрх гэрээний үүргийг Л.Б төлж барагдуулсан, Э.Э нь фидуцын гэрээний зүйл болох 99119196 дугаарыг 2016.04.23-ны өдөр Л.Бт буцаан шилжүүлж өгсөн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэг авагдсан Мобиком корпораци ХХК-иас ирүүлсэн 2021.04.05-ны өдрийн 4/1712 тоот албан бичиг, дугаар эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний мэдээллийн баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримттай маргаагүй, энэ гэрээний үүргийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээрх зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээний үүрэг бус 2016.06.13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр зээлсэн 8.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг бүрэн төлж барагдуулсан тул Э.Э нь миний эзэмшлийн 99119196 дугаарыг буцаан шилжүүлэх үүрэгтэй, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг хийсэн, хууль бусаар эзэмшиж, улмаар бусдад шилжүүлсэн нь мөн хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул дээрх зээлийн гэрээнээс хойшхи цаг хугацаанд нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Э.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд болон гэрээг сунгасан талаархи бичгийн баримтуудыг судлан, жагсаавал. Үүнд:

8.2. Э.Э, Л.Б нарын хооронд 2016.06.13-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан, 8.000.000 төгрөгийг 2016.12.13-ны өдрийг хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэхийг зөвшөөрч харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна./1хх 99/

8.3. Мөн Э.Э, Л.Б нарын хооронд 2016.06.25-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 2.000.000 төгрөгийг 2016.08.25-ны өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэхийг зөвшөөрч харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна./1хх 101/

-2016.07.10-ны өдөр Л.Б нь Хаан банкны 5125037148 тоот данснаасаа Э.Эын Хаан банкны 5017004126 тоот дансанд “Л.Бээс зээл, зээлийн хүү 7-р сар” гэсэн утгатайгаар 5,500,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн талаар зохигч талууд тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Л.Бийн Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд уг төлсөн мөнгийг 2016.06.13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу авсан 8.000.000 төгрөгийн үндсэн зээлийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч 5,000,000 төгрөг нь болоод зээлийн хүү 500,000 төгрөг төлөгдсөн гэж тайлбарлаж байна./1хх 137/

8.4. Э.Э, Л.Б нарын хооронд 2016.08.22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 5.000.000 төгрөгийг 2018.02.24-ний өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэхийг зөвшөөрч харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна./1хх 103/

8.5. Мөн Э.Э, Л.Б нарын хооронд 2017.04.24-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 2.000.000 төгрөгийг 2018.04.24-ний өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэхийг зөвшөөрч харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна./1хх 104/

8.6. Э.Э, Л.Б нарын хооронд 2017.06.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 8.000.000 төгрөгийг 2017.06.07-ны өдрөөс эхлэн 2017.09.07-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай, 1 сард 5,0%-ийн хүүтэй төлөхөөр зээлдүүлсэн бөгөөд тухайн өдөр барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулж, Л.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консул 19 гудамж, 451 тоот хаягт орших 361,83 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000393369 дугаартай гэрчилгээний хуулбар, талуудын маргаагүй тайлбараар нотлогдож байна./1хх 105-107/

8.7. Э.Э, Л.Б нар нь 2017.09.07-ны өдөр Зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ-г байгуулсан ба уг гэрээнд: 2017.06.07 өдөр зээлдүүлэгч Э овогтой Э ба зээлдэгч Л овогтой Б нарын хооронд байгуулсан 8,000,000 /найман сая/ төгрөгийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2017 оны 09 сарын 07-ны өдөр дуусаж байгаа тул зээлдэгч Л.Бийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 09 сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж зээлийн хүүг 5,0% хэвээр үлдээж, алданги нэг хоногийн 0.5% тооцож өмнөх гэрээний бусад заалтыг хэвээр үргэлжүүлэхээр харилцан тохирч энэхүү гэрээг хийв...уншиж танилцсан” гэж бичигдэж, Э.Э, Л.Б нар гарын үсэг зуржээ. /1хх 108/

Мөн 2014 оны 9 сарын 7-ны өдөр “Зээлийн гэрээний сунгалт” гэх нэртэй 2 хүснэгтэд: 1.Үндсэн зээл-8,000,000, Зээл авсан он сар өдөр-2017 оны 6 сар 7, Зээл төлөх он сар өдөр-2017 оны 9 сар 7, Хугацаа-3 сар, 1 сард ноогдох хүү-5%, Алданги /хоног тутамд/-0.5%, 2.Үндсэн зээл-8,000,000, Сунгасан он сар өдөр-2017 оны 9 сар 7, Зээл төлөх он сар өдөр-2018 оны 3 сар 7, Хугацаа-6 сар, 1 сард ноогдох хүү-5%, Алданги /хоног тутамд/-0.5%, нэмэлт нөхцөл:....уншиж танилцсан Л.Б гэж бичиж Э.Э, Л.Б нар гарын үсгээ тус тус зурсан баримт үйлдэгджээ. /1хх 102/

8.8. 2017.12.13-ны өдөр Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэрээ-г Э.Э, Л.Б нар байгуулсан ба уг гэрээнд: 2016.06.13 өдөр зээлдүүлэгч Э овогтой Э ба зээлдэгч Л овогтой Б нарын хооронд байгуулсан 8,000,000 /найман сая/ төгрөгийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 13-ны өдөр дуусаж байгаа тул зээлдэгч Л.Бийн хүсэлтээр гэрээний хугацааг 2016 оны 12 сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл 14 сарын хугацаагаар сунгаж зээлийн хүүг 5,0% хэвээр үлдээж, алданги нэг хоногийн 0.5% тооцож өмнөх гэрээний бусад заалтыг хэвээр үргэлжүүлэхээр харилцан тохирч энэхүү гэрээг хийв...уншиж танилцсан” гэж бичигдэж, Э.Э, Л.Б нар гарын үсэг зуржээ. /1хх 100/

8.9. 2018.02.12-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээг Э.Э, Л.Б нар байгуулсан ба уг гэрээний гол нөхцөл хэсгийн 1.1-д Зээлдүүлэгч Э.Э би зээлдэгч Л.Б-т 2016 оны 06 сарын 13-нд 8,000,000/найман сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2016 оны 06 сарын 25-нд 2,000,000/хоёр сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2016 оны 08 сарын 22-нд 5,000,000/таван сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2017 оны 04 сарын 24-нд 2,000,000/хоёр сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2017 оны 06 сарын 7-нд 8,000,000/найман сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2018 оны 02 сарын 12-нд 3,000,000/гурван сая/ төгрөгийг нийт үндсэн зээл 28,000,000/хорин найман сая/ төгрөгийг 2018 оны 02 сарын 12-нд нэгтгэж нийт зээл 28,000,000/хорин найман сая/ төгрөгийг 2018 оны 02 сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл 1 сард 0,5% хүүтэй 25 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Л.Б нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ гэж, 1.8-д Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн болно гэж зааж харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна./1хх 109-ийн ард урьд талд/

8.10. 2020.02.03-ны өдөр “Зээлийн гэрээнүүдийн үүрэг биелүүлэх тухай баримт”-г Зээлдэгч Л.Б, зээлдүүлэгч Э.Э нар гараар бичиж, тус тусын гарын үсгээ зурсан ба үүнд: “нэг талаас Зээлдүүлэгч Э.Э, нөгөө талаас зээлдэгч Л.Б нар харилцан тохиролцож 2020-04-15-ны дотор зээлдэгч зээлдүүлэгчид 80,000,000/наян сая/ төгрөг төлөхөөр зээлдүүлэгч төлбөрөө авмагц барьцаа хөрөнгө болох 99119196 дугаар, 54-98 УБК дугаатай RX-350 автомашин, БЗД дэх өмчлөлийн газрыг буцаан шилжүүлэхээр тохиролцов. Энэхүү тохиролцооны гэрээнд машин зээлийн төлбөр багтсан болно. Заасан хугацаанд төлбөр төлөгдөөгүй бол барьцааны хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Э.Эод олгож байна” гэжээ./1хх 111/

8.11. 2020.07.27-ны өдрийн огноотой “Мэдэгдэх хуудас”-г Э.Э бичсэн ба түүнд: ...Л.Б таньтай 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 06 сарын 25-ны өдөр, 2016 оны 08 сарын 22-ны өдөр, 2017 оны 04 сарын 24-ны өдөр, 2017 оны 06 сарын 07-ны өдөр 2018 оны 02 сарын 12-ны өдөр нийт 7 удаа Мобиком ХХК-ны 99119196 дугаар, 361,83м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар тус тус барьцаалсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дууссан. Таны үндсэн зээл 28,000,000 /хорин найман сая/ төгрөг, хүү 31,050,000 /гучин нэгэн сая тавин мянган/ төгрөг, алданги 27,025,000 /хорин долоон сая хорин таван мянган/ төгрөг нийт 81,075,000 /наян нэгэн сая далан таван мянган/ төгрөг төлөхөөр байна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 39 дүгээр зүйл, 48 дугаар зүйл болон 49 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудсыг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж байгаа бөгөөд таны төлбөр төлөх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 09-ны өдөр бөгөөд энэ өдөр дууссанаар таны эд хөрөнгийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч минйи бе өөрөө шууд худалдан борлуулах болсныг үүгээр мэдэгдэж байна...гэжээ./1хх 110/

Уг мэдэгдэх хуудсыг Монгол шуудангийн Төвийн салбар 421, ТҮТ-26 кассир, 2020/07/27-ны өдрийн 16:45:46 цагт хэнээс - Э, 99112348, СБД 1 хороо 23-2, хэнд-Б, 91919196, ЧД 1 хороо 40000 3-30 тоот, 11000 гэх хаягаар хүргүүлсэн талаар Иргэнд очих баримт авагдсан ба хариуцагч Э.Эоос мэдэгдэх хуудсыг Л.Бт хүргүүлсэн гэж түүний төлөөлөгч тайлбарлав./1 хх 110, 112/

8.12. Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараас дүгнэхэд, нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Э.Э нарын хооронд 2016.06.13-ны өдрөөс эхлэн нийтдээ 6 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээнүүдээр /8,000,000+2,000,000+5,000,000+8,000,000+3,000,000+2,000,000/ нийтдээ 28,000,000 төгрөгийг зээлдэгч хүлээн авсан, зээлдүүлэгч тухай бүрт нь мөнгийг дансаар шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, эдгээр зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээнүүдэд заасан тус тусын мөнгийг нэхэмжлэгч Л.Б хүлээн авсан байх тул хуульд зааснаар уг мөнгийг гэрээнүүдэд зааж тохирсон хугацаанд, тохиролцсон хэмжээний хүүгийн хамтаар Э.Эод буцаан төлөх үүргийг хүлээнэ.

8.13. Хэрэгт авагдсан Л.Бийн Хаан банкны эзэмшлийн 5125037148 тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар

-07/10/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 5,500,000 төгрөгийг “Л.Бээс зээл, зээлийн хүү, 7-р сар” гэх агуулгаар,

-07/28/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 250,000 төгрөгийг “Бийн утасны зээлийн хүү, 7-р сар” гэх агуулгаар,

-08/19/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 250,000 төгрөгийг “Бийн утасны зээлийн хүү 8-р сар” гэх агуулгаар,

-09/13/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 500,000 төгрөгийг “Л.Бийн зээлийн төлбөр, 9-р сар Билгээгээс” гэх агуулгаар,

-10/13/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 500,000 төгрөгийг “зээлийн хүү, 10-р сар Л.Бээс” гэх агуулгаар,

-12/16/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,000,000 төгрөгийг “утасны зээлийн 11, 12-р сарын хүүнд Л.Бээс” гэх агуулгаар,

-07/17/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “32 сая төгрөгийн 7-р сарын зээлийн хүүнд Л.Б” гэх агуулгаар,

-08/16/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Л.Бээс 8-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

-09/19/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн зээлийн 9-р сарын хүүнд” гэх агуулгаар,

-10/16/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн 10-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

-11/17/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн 11-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

-12/15/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Л.Бийн 12-р сарын зээлийн хүү” гэх агуулгаар тус тус нийтдээ 17,600,000 төгрөгийг хариуцагч Э.Эын дансанд шилжүүлэн төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд, талууд маргаагүй./1 хх 135-148/

9. Нэхэмжлэгч тал дээрх төлсөн мөнгөөр хариуцагчаас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан байтал барьцааны 99119196 дугаарыг буцаан шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, дугаарын эрхийг гуравдагч этгээд Э.Эд шилжүүлсэн нь анхнаасаа талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт” гэх 28,000,000 төгрөгийн гэрээ хуулийн шаардлага хангасан хэлцэл биш, энэ гэрээний дагуу ямар ч мөнгө аваагүй тул хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тус тус маргасан.

9.1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Э.Э нарын хооронд байгуулагдсан нийт 6 удаагийн зээлийн гэрээнүүдийг жагсаабал:

1/.2016.06.13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийг,

2/.2016.06.25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг,

3/.2016.08.22-ны өдөр барьцаат зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийг, 4/.2017.04.24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг,

5/.2017.06.07-ны өдрийн зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийг,

6/.2018.02.12-ны өдрийн зээлийн гэрээг тусд нь байгуулаагүй боловч энэ өдөр “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээг байгуулж, дээрх гэрээнүүдийн дагуу Л.Бт зээлдүүлсэн мөнгөн дүнгүүдийг бүгдийг Гол нөхцөл хэсгийн 1.1-д тусгасан бөгөөд энэ хэсэгт 3,000,000 төгрөгийг зээлдүүлснээр бичигдсэн, түүнчлэн Э.Эын эзэмшлийн Хаан банкны 5017004126 тоот данснаас Л.Бийн Хаан банкны эзэмшлийн 5125037148 тоот дансанд уг мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул хуулийн дагуу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан гэж үзнэ./2хх 288-231/

9.2. Талуудын хооронд 2016.06.13-ны өдөр барьцаат зээлийн гэрээ, 2016.06.25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2016.08.22-ны өдөр барьцаат зээлийн гэрээ, 2017.04.24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2017.06.07-ны өдрийн зээлийн гэрээ, 2018.02.12-ны өдрийн зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д заасан эрх барьцаалах зохицуулалтыг сонгосон байна.

9.3. Зохигч талуудын хооронд 2016.06.13, 2016.06.25, 2016.08.22, 2017.04.24, 2017.06.07, 2018.02.12-ны өдрүүдэд байгуулагдсан гэрээнүүдээр зээлдүүлэгч Э.Э нь нийтдээ 28.000.000 төгрөгийг тус тусын хугацаатай 5,0%-ийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч Л.Б нь зээлийн хүүг сар бүр төлөх, уг дугаарыг зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч эзэмшилдээ байлгах үүргийг тус тус хүлээсэн боловч 99119691 дугаарыг иргэн Э.Эгийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна.

9.4. Иргэний хуулийн Хоёрдугаар дэд бүлэг-ийн Хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тусгай зохицуулалт, 161 дүгээр зүйлд Барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх, 161.1-д Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг шилжүүлэх замаар барьцааны эрхээ бусдад шилжүүлж болно. гэж, 164 дүгээр зүйлд Эрх барьцаалах, 164.1-д Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж заажээ.

9.5. Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулахаар заасны дагуу Л.Б, Э.Э нар нь харилцан тохиролцож, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж барьцаат зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулж, тус гэрээнүүдийн 1.8-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн болно” гэж тусгасан байдал нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

9.6. Нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний дагуу зээлдэж авсан мөнгөн хөрөнгийг бүрэн төлсөн гэж тайлбарлан, улмаар барьцаалсан өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг шилжүүлэн өгөх үүргээ хариуцагч Э.Эыг биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч ...зээлсэн мөнгийг гэрээнд заасан хугацаанд, тохиролцсон хүүгийн хамт бүрэн төлж дуусгасан байдлаа бичгийн баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

9.7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж заасан хуулийн шаардлагыг нэхэмжлэгч Л.Бийг биелүүлээгүй байна гэж үзэв.

10. Л.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2016.06.23-ны өдрийн гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Э.Б болон Э.Э нарын хооронд 2020.08.10-ны өдөр байгуулагдсан гэрээ шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 99119196 дугаарын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, дугаарыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Э.Бт даалгах шаардлагын тухайд:

10.1. Анх хариуцагч Э.Э, нэхэмжлэгч Л.Б нар нь 2016.06.13-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 8.000.000 төгрөгийг Л.Бт шилжүүлэн өгсөн бөгөөд Л.Б нь тус гэрээний 1.8-д зааснаар Мобиком корпораци ХХК-д очиж Гэрээ шилжүүлэх баримтын №16062374530 дугаартай гэрээг байгуулж, ...20008803 тоот гэрээний дугаартай Л.Бийн хүсэлтээр ... дугаартай иргэний үнэмжлэхийг үндэслэн 2016 оны 06 сарын 23-ны өдрөөс 99119196 утасны дугаарыг Э.Эд барьцаатайгаар шилжүүлэн өгсөн болох нь гэрээ шилжүүлэх баримт, үйлчилгээний гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./1хх 113-114, 126-128/ 

10.2. Дээрх гэрээ шилжүүлэх хэлцлийг хийсэн цаг хугацаанаас хойш нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э.Этой нэмж 5 удаагийн зээлийн гэрээг тус тус байгуулж, мөнгө нэмж зээлдэн авсан бөгөөд тухайн гэрээнүүдэд мөн л анхны гэрээний 1.8-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн эзэмшиж буй Мобикомын 99119196 дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэхийг зөвшөөрч шилжүүлсэн болно” гэж заасан нөхцөлийг тус тус тусгаж, харилцан тохиролцож, нийт 6 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн эзэмшиж байсан 99119196 утасны дугаарыг Э.Эд барьцаатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул энэхүү гэрээ шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.

10.3. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Э.Этой байгуулсан нийт 6 удаагийн зээлийн гэрээнүүдийн дагуу нийтдээ 28,000,000 төгрөгийг хүлээн авсантай нэхэмжлэгч маргаагүй, харин 17,600,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байх боловч тухайн зээлийн гэрээнүүдэд үндсэн зээл, хүү төлөхөөр тус тус зааж харилцан тохиролцсон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигч талуудын тайлбар мэтгэлцээнээр тогтоогдохгүй байна.

10.4. Гэрээний нэг тал болох зээлдэгч Л.Б зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө тал болох зээлдүүлэгч Э.Э нь гэрээний 2.9-д “...харин үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 30 хоног өнгөрсний дараа үүрэг гүйцэтгүүлэгч утасны дугаарыг захиран зарцуулж /худалдан борлуулах, барьцаанд тавих, барьцаалагчид шилжүүлэх/ өөрийн хохирлыг бодитойгоор бүрэн авснаар энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно” гэж зааснаар Э.Эд шилжүүлсэн үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалсан 99119196 дугаарыг 2020.07.28-ны өдрийн (№44) дугаартай Шуурхай зар сонинд зарна гэсэн зар нийтлүүлсэн талаарх баримт авагджээ./1 хх 115/

10.5. Улмаар гэрч О.Баянмөнхийн мэдүүлэгт ...нэг ах хүрч ирээд утас авсан, тэгснээ зарах 11-тэй дугаар байна уу гэж асуухаар нь би хүнээс асууя гээд Э.Э ах руу залгасан. Надад дугаар байна наад хүнээ надруу яриул гэсэн. Тэгээд би Эын утсыг өгсөн, түүнээс өөр юм мэдэхгүй...гэжээ./1хх 203-206/

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Барьцааны зүйлийг зарж борлуулахдаа хууль бусаар зараад борлуулчихсан үйлдэл хийсэн гэж тайлбарласан нь доорх хуулийн заалт, бичгийн баримтаар үгүйсгэгдэж байна.

11.1. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана., 158.4-д Барьцаагаар хангагдах шаардлагыг хангахын тулд хууль зүйн ач холбогдолтой ямар нэгэн үйлдэл хийх зайлшгүй шаардлагатай бол барьцаалагч уг үйлдлийг хийхийг барьцаалуулагчаас шаардах эрхтэй бөгөөд барьцаалуулагч арван дөрөв хоногийн дотор энэ үйлдлийг хийгээгүй бол барьцаалагч барьцаалуулагчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй энэ үйлдлийг хийж болно. гэж,

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагчид барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ гэж тус тус зааснаар Л.Б нь Э.Этой байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийг биелүүлэх хугацааг 2018.02.12-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээг Э.Э, Л.Б нар хийж, уг гэрээний гол нөхцөл хэсгийн 1.1-д “Зээлдүүлэгч Э.Э би зээлдэгч Л.Б-т 2016 оны 06 сарын 13-нд 8,000,000/найман сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2016 оны 06 сарын 25-нд 2,000,000/хоёр сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй,2016 оны 08 сарын 22-нд 5,000,000/таван сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2017 оны 04 сарын 24-нд 2,000,000/хоёр сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2017 оны 06 сарын 7-нд 8,000,000/найман сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2018 оны 02 сарын 12-нд 3,000,000/гурван сая/ төгрөгийг нийт үндсэн зээл 28,000,000/хорин найман сая/ төгрөгийг 2018 оны 02 сарын 12-нд нэгтгэж нийт зээл 28,000,000/хорин найман сая/ төгрөгийг 2018 оны 02 сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл 1 сард 0,5% хүүтэй 25 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Л.Б нь заасан хугацаанд дурдсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ” гэж тохиролцсон хугацаанд төлбөрийг Л.Б бүрэн төлөөгүйгээс барьцаалагч Э.Эод барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

11.2. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд барьцааны гэрээний талаарх мэдээлэл; барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл; барьцаалуулагчаас барьцааны шаардлагыг хангах талаар авч болох арга хэмжээ, уг арга хэмжээг авах эцсийн боломжит хугацааг тусгахаар заасан бөгөөд хариуцагч Э.Э нь 2020.07.27-ны өдрийн огноотой “Мэдэгдэх хуудас”-г бичиж, Л.Бийн гэрээнд заасан хаягаар нь монгол шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна./1хх 110, 112/

11.3. Хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа тухайн барьцааны зүйлийн шинж чанарыг харгалзан үзэж, тухайн нөхцөл байдалд тохирсон аргыг сонгох, барьцааны зүйлийг худалдан борлуулах гуравдагч этгээдийг томилох зэргээр аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй. 53.2-т Барьцааны зүйлийг дараах аргаар худалдан борлуулж, барьцааны шаардлагыг хангана: 53.2.1-д барьцаалагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан шууд, эсхүл дуудлага худалдаагаар худалдах;-аар заасан байх тул Э.Э нь барьцааны зүйл болох 99119196 дугаарыг Э.Бт 63,000,000 төгрөгөөр зарж, худалдан борлуулсан үйл баримт гэрч О.Баянмөх, хариуцагч Э.Э, Э.Б, Э.Э, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан Мобиком корпораци ХХК-иас ирүүлсэн гэрээ шилжүүлсэн талаархи бичгийн баримтуудаар нотлогдож байна.  

11.4. Иргэний хуулийн 114 дүгээр үйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж хуульчилсан.

 11.5. Нэхэмжлэгч Л.Б нь 99119196 дугаарыг барьцаалан зээл авахдаа Э.Этой 6 удаагийн зээлийн гэрээ байгуулан нийт 28,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд гэрээнд дугаарын эрхийг Э.Э-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрч  улмаар Э.Эгийн нэр дээр шилжүүлэн өгсөн улмаар Л.Б гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 99119196 дугаарыг зарын дагуу худалдан борлуулахад хариуцагч гэх Э.Б худалдан авсан үйл баримт тогтоогдсон тул уг дугаарын өмчлөгч нь Э.Эг биш гэдгийг Э.Б нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх тул түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан хууль ёсны эзэмшигч гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

12. Хариуцагч Э.Эын гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30,073,443 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг шаардлагын тухайд:

12.1. Дээр дүгнэгдсэн зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн 6 удаагийн гэрээнүүдээр нийтдээ 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б хариуцагч Э.Эоос шилжүүлэн авсан байх тул тухайн гэрээнүүдэд заасан хугацааны хүүг тохирсон нөхцөлөөр буцаан төлөх үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б хүлээнэ.

12.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд Л.Б, Э.Э нар нь зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулж, сард 5,0%-ийн хүүтэй байхаар гэрээндээ зааж харилцан тохиролцсон байх тул хуульд заасан шаардлага хангасан гэж үзнэ.

12.3. Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тус бүрийн үндсэн зээл, хүүг тооцвол:

а/. 2016.06.13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийг 2016.12.13-ны өдрийг хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн байх тул /400,000 х 6 сар/ хүү 2,400,000 төгрөг бөгөөд

-2017.12.13-ны өдрийн “Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэрээ”-гээр ...2016 оны 12 сарын 13-ны өдөр дуусаж байгаа тул зээлдэгч Л.Бийн хүсэлтээр гэрээний хугацааг 2016 оны 12 сарын 13-ны өдрөөс 2018 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл 14 сарын хугацаагаар сунгаж зээлийн хүүг 5,0% хэвээр үлдээж, алданги нэг хоногийн 0.5% тооцож өмнөх гэрээний бусад заалтыг хэвээр үргэлжүүлэхээр харилцан тохирсон байна.

б/. 2016.06.25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг 2016.08.25-ны өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн байх тул /100,000 х 2 сар/ 200,000 төгрөгийн хүү гэж үзэхээр,

в/. 2016.08.22-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийг 2018.02.24-ний өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай байх тул /250,000 х 18 сар/ 18 сарын хүү 4,500,000 төгрөг гэж үзэхээр,

г/. 2017.04.24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг 2018.04.24-ний өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай байх тул /100,000 х 12 сар/ 1,200,000 төгрөгийн хүү гэж үзэхээр,

д/. 2017.06.07-ны өдрийн зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийг 2017.06.07-ны өдрөөс эхлэн 2017.09.07-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай, 1 сард 5,0%-ийн хүүтэй байх тул /400,000 х 3 сар/ 1,200,000 төгрөгийн хүү гэж үзэхээр,

-2017.09.07-ны өдөр “Зээлийн гэрээний хугацаа сунгасан гэрээ”-гээр ...2017 оны 09 сарын 07-ны өдөр дуусаж байгаа тул зээлдэгч Л.Бийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 09 сарын 07-ны өдрөөс 2018 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж зээлийн хүүг 5,0% хэвээр үлдээж, алданги нэг хоногийн 0.5% тооцож өмнөх гэрээний бусад заалтыг хэвээр үргэлжүүлэхээр заасан тул /400,000 х 6 сар/ 2,400,000 төгрөгийн хүү байх боловч 2018.02.12-ны өдрийн ...нэмэлт өөрлөлтийн гэрээнд уг гэрээний хугацааг 2018.02.12-ны өдрөөс 2020.03.12-ны өдрийг хүртэл гэж сунгасан байх тул үүнээс 1 сарын 400,000 төгрөгийн хүүг хасаад 2,000,000 төгрөгийн хүүг тооцохоор байна,

е/. 2018.02.12-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээгээр ...Э.Э, Л.Б нар байгуулсан ба уг гэрээний гол нөхцөл хэсгийн 1.1-д Зээлдүүлэгч Э.Э би зээлдэгч Л.Б-т 2016 оны 06 сарын 13-нд 8,000,000/найман сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2016 оны 06 сарын 25-нд 2,000,000/хоёр сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2016 оны 08 сарын 22-нд 5,000,000/таван сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2017 оны 04 сарын 24-нд 2,000,000/хоёр сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2017 оны 06 сарын 7-нд 8,000,000/найман сая/ төгрөг 1 сард 0,5% хүүтэй, 2018 оны 02 сарын 12-нд 3,000,000/гурван сая/ төгрөгийг нийт үндсэн зээл 28,000,000/хорин найман сая/ төгрөгийг 2018 оны 02 сарын 12-нд нэгтгэж нийт зээл 28,000,000/хорин найман сая/ төгрөгийг 2018 оны 02 сарын 12-ны өдрөөс 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүртэл 1 сард 0,5% хүүтэй 25 сарын хугацаатайгаар тус тус тохиролцжээ.

12.4. Нэхэмжлэгчээс төлсөн төлбөрийг жагсаабал:

а/.07/10/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 5,500,000 төгрөгийг “Л.Бээс зээл, зээлийн хүү, 7-р сар” гэх агуулгаар,

б/.07/28/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 250,000 төгрөгийг “Бийн утасны зээлийн хүү, 7-р сар” гэх агуулгаар

в/.08/19/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 250,000 төгрөгийг “Бийн утасны зээлийн хүү 8-р сар” гэх агуулгаар,

г/.09/13/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 500,000 төгрөгийг “Л.Бийн зээлийн төлбөр, 9-р сар Билгээгээс” гэх агуулгаар,

д/.10/13/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 500,000 төгрөгийг “зээлийн хүү, 10-р сар Л.Бээс” гэх агуулгаар,

е/.12/16/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,000,000 төгрөгийг “утасны зээлийн 11, 12-р сарын хүүнд Л.Бээс” гэх агуулгаар,

ё/.07/17/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “32 сая төгрөгийн 7-р сарын зээлийн хүүнд Л.Б” гэх агуулгаар,

ж/.08/16/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Л.Бээс 8-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

з/.09/19/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн зээлийн 9-р сарын хүүнд” гэх агуулгаар,

и/.10/16/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн 10-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

й/.11/17/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн 11-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

к/.12/15/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн 12-р сарын зээлийн хүү” гэх агуулгаар тус тус зээл төлөлтөд нийтдээ 17,600,000 төгрөг шилжүүлжээ.

12.5. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хасаж тооцох бөгөөд нэхэмжлэгч төлбөрийг төлөхдөө утга хэсэгт “...зээлийн хүү...” гэж тодорхойлон бичснийг нь мөн харгалзан үзэх нь зүйтэй байна.

12.6. Иймээс, 1.2016.06.13-ны өдрийн гэрээний үндсэн зээл 8.000.000 төгрөгөөс 07/10/2016-ны өдөр төлсөн 5,500,000 төгрөгийг үндсэн зээлээс 5,100,000 төгрөгийг, 1 сарын хүү 400,000 төгрөгийг тооцон хасахад, үндсэн зээлийн үлдэгдэл 2,900,000 төгрөг үлдэнэ, үүнээс хүүг тооцоход сард 145,000 төгрөг х 5 сарынх нь 725,000 төгрөгөөс /250,000+50,000/ 300,000 төгрөг /145,000 төгрөг х 5 сарын/ 725,000 төгрөгийн хүүнээс хасаад 325,000 төгрөгийн хүү үлдсэнийг 250,000 төгрөгийг хасахад  хүү 75,000 төгрөг үлдэв.

2.2016.06.25-ны өдрийн гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөгийг 2016.08.25-ны өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай тул 100,000 х 2 сарынх 200,000 төгрөг тул 07/28/2016-ны өдөр төлсөн 250,000 төгрөгөөс 200,000 төгрөгийн хүүг төлөгдсөн гэж хасаж тооцоход 50,000 төгрөг үлдэх бөгөөд энэ гэрээний хүү төлөх хугацаа дууссан сунгалт хийгдээгүй.

3.2016.08.22-ны өдрийн гэрээний үндсэн зээл 5.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай гэж тохирсон тул 08/19/2016-ны өдөр 250,000 төгрөгийг “зээлийн хүү 8-р сар” гэх агуулгаар төлөгдсөн учир уг гэрээний 8-р сарын хүүг төлөгдсөн гэж тооцов.

4.2016.08.22-ны өдрийн гэрээний үндсэн зээл 5.000.000 төгрөгийн 9-р сарын хүү 250,000 төгрөгийг 09/13/2016-ны өдөр 500,000 төгрөгийг “зээлийн төлбөр, 9-р сар” гэх агуулгаар төлснөөс хасаж тооцох ба 250,000 төгрөг үлдсэн дээр 50,000 төгрөгийг нэмээд 300,000 төгрөгийг /145,000 төгрөг х 5 сарын/ 725,000 төгрөгийн хүүнээс хасаад 325,000 төгрөгийн хүү үлдэв.

5.2016.08.22-ны өдрийн гэрээний үндсэн зээл 5.000.000 төгрөгийн 10-р сарын хүү 250,000 төгрөг тул 10/13/2016-ны өдөр 500,000 төгрөгийг “зээлийн хүү, 10-р сар” гэх агуулгаар төлөгдсөнд тооцох ба үлдэх 250,000 төгрөгийг /725,000 төгрөгийн хүүнээс төлөгдөөгүй үлдсэн 325,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг хасахад  хүү 75,000 төгрөг үлдэв.

6.2016.08.22-ны өдрийн гэрээний үндсэн зээл 5.000.000 төгрөгийн 11, 12-р сарын хүү 500,000 төгрөг тул 12/16/2016-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,000,000 төгрөгийг “утасны зээлийн 11, 12-р сарын хүүнд Л.Бээс” гэх агуулгаар төлөгдсөнөөс хасах ба 2016.06.13-ны өдрийн гэрээний үлдэгдэл 2,900,000 төгрөгийн 5 сарын хүүнээс төлөгдөөгүй үлдсэн 75,000 төгрөгийг хасаад 425,000 төгрөг үлдэснээс анхны зээлийн гэрээний үлдэгдэл 2,900,000 төгрөгөөс 425,000 төгрөгийг хасаад 2,475,000 төгрөг үлдэв.

7.07/17/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “32 сая төгрөгийн 7-р сарын зээлийн хүүнд Л.Б” гэх агуулгаар,

8.08/16/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Л.Бээс 8-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

9.09/19/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн зээлийн 9-р сарын хүүнд” гэх агуулгаар,

10.10/16/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн 10-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

11.11/17/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг “Бийн 11-р сарын зээлийн хүүнд” гэх агуулгаар,

12.12/15/2017-ны өдөр 5017004126 тоот дансанд 1,600,000 төгрөгийг буюу нийлээд 9,600,000 төгрөг төлөгдсөнөөс дараах байдлаар хасалт хийж тооцов.

12.7. Нийт нэхэмжлэгчийн төлсөн 17,600,000 төгрөгөөс төлөгдсөн 5,500,000 төгрөгийг хасахаар 12,100,000 төгрөг үлдэв. Үүнээс доорх үнийн дүн 3,625,000+2,200,000+4,500,000+1,200,000+1,200,000=12.725.000 төгрөг болж байх боловч 12,100,000 төгрөгөөс хасаж тооцоход төлөгдөөгүй 825,000 төгрөг үлдэв.  

2016.06.13-ны өдрийн гэрээний үндсэн зээл 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн боловч 17 хоногийн дараа хүү 5,500,000 төгрөг төлсөн тул үүнээс эхний сарын хүү 400,000 төгрөгийг болон үндсэн зээл  5,100,000 төгрөгийг хассан тул зээлийн үлдэгдэл 2,900,000 төгрөг үүнийг гэрээнд заасан 5 сарын хугацааны хүү 0,5% /145,000 х 5 сар/-иар тооцоход 725,000 төгрөг+2,900,000 төгрөг, нийт 3,625,000 төгрөг,

2016.06.25-ны өдрийн гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөгийг 2016.08.25-ны өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай тул 100,000 х 2 сарынх 200,000 төгрөг тул энэхүү 2,200,000 төгрөгийг,

2016.08.22-ны өдрийн гэрээний үндсэн зээл 5.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай байгуулсан тул /250,000 х 18 сар/ 4,500,000 төгрөгийн хүү,

2017.04.24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 2.000.000 төгрөгийг 2018.04.24-ний өдөр хүртэл 1 сард 5,0%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай байх тул /100,000 х 12 сар/ 1,200,000 төгрөгийн хүү,

2017.06.07-ны өдрийн зээлийн гэрээгээр 8.000.000 төгрөгийг 2017.06.07-ны өдрөөс эхлэн 2017.09.07-ны өдөр хүртэл нийт 3 сарын хугацаатай, 1 сард 5,0%-ийн хүүтэй байх тул /400,000 х 3 сар/ 1,200,000 төгрөгийн хүүг тус тус 

2018.02.12-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээнд зааснаар ...2016.06.13-ны өдрийн гэрээний үндсэн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 825,000 төгрөг, 2016.06.25-ны өдрийн гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөг, 2016.08.22-ны өдрийн гэрээний үндсэн зээл 5.000.000 төгрөг, 2017.04.24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үндсэн зээл 2.000.000 төгрөг, 2017.06.07-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 8.000.000 төгрөг, нийтдээ 17,825,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй тооцоо гарч байна.

12.8. Иймээс 2018.02.18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 17,825,000 төгрөг х 0,5%-ийн сарын хүү 891,250 төгрөг тул 2018.02.12-ны өдрөөс 2020.03.12-ныг хүртэл 25 сараар тооцоход /931,250 х 25/ 22,281,250 төгрөгийн хүү төлөхөөр байна.

12.9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ИХ-ийн 232.6 дахь хэсгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэсэн заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэсэн заалтыг баримтлан төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 17,825,000 төгрөгийн тал хувь 8,912,500 төгрөгийн алдангийг хариуцагч төлөх үүрэгтэй тооцоолол гарч байна.

12.10. Дээрхийг нэгтгэвэл, үндсэн зээлийн үлдэгдэл 17,825,000 төгрөг, хүү 22,281,250 төгрөг, алданги 8,912,500 төгрөг, нийтдээ 49,018,750 төгрөгийг Л.Б нь Э.Эоос авсан зээлийн гэрээний үүрэгт төлөхөөр байна.

12.11. Э.Э нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа 99119196 дугаарыг 63,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул энэ үнийн дүнгээс Л.Бийн зээлийн гэрээнүүдийн үүрэгт төлбөл зохих 49,018,750 төгрөгийг хасахад 13,981,250 төгрөгийг Л.Б нь Э.Эоос Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах эрхтэй тул уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байх тул хариуцагчийн нэхэмжлэгчээс 30,073,443 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /140,400+140,400/ нийт 280,800 төгрөгийг болон хариуцагчаас төлсөн /70,200+763,450/ нийт 833,650 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7,1.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д заасан үндэслэлгүй тул Л.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2016.06.23-ны өдрийн, мөн Э.Б, Э.Э нарын хооронд байгуулсан 2020.08.10-ны өдрийн Гэрээ шилжүүлэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 99119196 дугаарын хууль ёсны эзэмшигч Л.Б болохыг тогтоож, уг дугаарыг Д.Бт шилжүүлэхийг Э.Бт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Бээс 30,073,443 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Э.Эын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.4-т зааснаар Э.Эоос 13,981,750 төгрөгийг гаргуулж, Л.Бт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /140,400+140,400/ нийт 280,800 төгрөгийг болон хариуцагчаас төлсөн /70,200+763,450/ нийт 833,650 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ