| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/2465/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2745 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2745
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,
улсын яллагч Д.Батзаяа /СХД/,
шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****** овогт ****** ******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 12 дугаар сарын 09-ний өдөр ****** аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо ****** дүгээр хорооллын ****** дугаар байрны 72 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ****** аймгийн ****** сум, ******ын 9 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжны 35 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ****** овогт ****** ******, /РД: ******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” түргэн хоолны газрын барилгын 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “******” ПС тоглоомын газарт байхдаа өөрийн Самсунг галакси АЗЗ загварын гар утаснаас хохирогч ******ийн Gmail хаяг руу нэвтэрч Хаан банкны аппликейшны нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг өөрчилсөн, улмаар хохирогч ******ийн Хаан банкны ****** дугаартай данснаас 1,200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ******: “... маргах зүйлгүй. Би нэвтрэх нууц үгийг нь өөрчилсөн, данснаас нь мөнгө авсан нь үнэн” гэсэн тайлбарыг тус тус гаргаж оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******өд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
Шүүгдэгч ****** нь 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” түргэн хоолны газрын барилгын 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “******” ПС тоглоомын газарт байхдаа өөрийн Самсунг галакси АЗЗ загварын гар утаснаас хохирогч ******ийн Gmail хаяг руу нэвтэрч Хаан банкны аппликейшны нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг өөрчилсөн, улмаар хохирогч ******ийн Хаан банкны ****** дугаартай данснаас 1,200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Зүс таних залуу өчигдөр орой миний данснаас 1,200,000 төгрөг авсан байна” гэх (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
2. Хохирогч ******ийн: “...Миний бие 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** түргэн хоолны газрын 2 давхарт байрлах РС тоглоомын газарт байхдаа тухайн газрын компьютер дээр өөрийн gmail хаягаа оруулж интернэт банкны дансаа шалгачхаад тухайн хаягаа буцаад гаргачхаад гэртээ харьсан бөгөөд тухайн өдрийн орой нь ****** цагт ахиж РС тоглоомын газар руу орж байж байгаад 10 орчим минутын дараа гараад гэртээ харьж амарсан юм. Тэгээд 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өглөө 6 цагийн орчим өөрийн Хаан банкны ****** дугаарын дансаа шалгаж үзтэл миний данснаас 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 03 цаг 02 минутад Хаан банкны ****** дугаарын данс руу 600.000 төгрөг, мөн тухайн өдрийн 02 цаг 53 минутад Голомт банкны 15051******501 дугаарын данс руу 600.000 төгрөг Lucky.iigii гэх гүйлгээний утга бичсэн зарлагын гүйлгээг тус тус хийсэн байсан ба миний данснаас нийт 1200.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд би тухайн өнөөдөр 13 цаг 20 минутад өөрийн дансаа шалгаж үзтэл миний дансанд 400.000 төгрөгийн орлого орж ирээд удалгүй буцаагаад тухайн мөнгийг ****** дугаарын данс руу GONDOM гэж бичээд зарлага гаргасан байсан. Тэгээд би хэн нэгэн миний дансыг ашиглаад байна, мөн миний данснаас хэн нэгэн мөнгө авчихсан байна гэж мэдээд тухайн гүйлгээ хийсэн данснуудыг шалгаж үзтэл ****** гэх покер тоглоомын сайтны данс байсан. Тэгээд би тухайн покер тоглоомын админаас нь чат бичиж таталт, цэнэглэлт хийсэн гүйлгээний эзэмшигчийг асуутал тухайн мөнгийг хамгийн сүүлд нь ****** ****** эзэмшигчтэй Хаан банкны данс руу таталт хийсэн байна гэж покер тоглоомын сайтын админ хэлэхээр нь би тухайн хүн нь миний орж байсан Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хорооны КFС түргэн хоолны газрын 2 давхарт нь үйл ажиллагаа явуулах РС тоглоомын газрыг ажиллуулдаг ****** ****** байсан болохыг мэдээд шууд ****** дээр очоод “Чи миний данснаас мөнгө авчихсан байна шдээ, авсан бол үнэнээ хэлэхгүй яасан юм” гэж хэлтэл “Би авсан, надад одоо байгаа нь 400.000 төгрөг л байна, чи тэрийг авбал ав, эсвэл цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгээд би түүнтэй ярилцаж байгаад түүнээс 500.000 төгрөгийг авсан ба үлдэгдэл мөнгийг энэ долоо хоногийн 5 дахь өдөр авна шүү гэж хэлээд явтал фейсбүүк хаягаар “Би чамд 300.000 төгрөгийг л өгнө, өөр мөнгө өгч чадахгүй, уйлаад байх юм писда минь болохгүй бол цагдаагаа дууд, би хүлээж байя” гэх зэргээр чат бичиж доромжилж эхлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Би дараа нь тухайн баримтуудыг сайн дурын цагдаагийн байгууллагад гаргаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Одоохондоо надад хуулбарласан зүйл байхгүй байна. Би ******ийг мэдээд ойролцоогоор 2-3 жил болж байна. Бид хоёр РС тоглоомын газарт анх танилцаж байсан юм. ******ийн гэр нь яармагт байдаг, утасны дугаар нь ****** гэсэн дугаартай бөгөөд ****** оны залуу байдаг. Өндөр хамартай, харааны нүдний шил зүүдэг, туранхай биетэй, 177 см орчим өндөртэй, хар царайтай эрэгтэй байдаг. Би түүнийг хараад шууд таньж чадна. Миний данснаас анх 1.200.000 төгрөгийг авчихсан байсан. Тэгээд би ****** авсан болохыг мэдээд түүнтэй уулзаж байгаад 500.000 төгрөгийг буцаагаад авчихсан. Одоо би 700.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, ******-17 дахь тал),
3. Хохирогч ******өөс гаргаж өгсөн Хаан банкны ****** дугаартай дансны цахим гүйлгээний баримтын хуулбар, хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 71, 75-76, 77-79 дэх тал),
4. Шүүгдэгч ******ийн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн үед өөрийн найз ******ийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах КFС түргэн хоолны газрын барилгын 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг ****** ПС тоглоомын газарт хонохоор ороод тоглосон. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 06-ны өдөр 05 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир түрүүлээд тухайн ПС тоглоомын газраас гараад явчихсан. Тухайн өдрийн 07 цагийн үед би өөрийн Самсунг галакси АЗЗ загварын гар утаснаасаа өөрийн найз ******ийн gmail хаяг руу нэвтрээд Хаан банкны аппликейшны нэвтрэх болон гүйлгээний нууц үгийг сольж орсон юм. Тухайн интернэт банкны нэвтрэх нэр нь idermunk гэсэн нэртэй байсан ба нэвтрэх нууц үгийг нь сольж ороход дансны үлдэгдэл нь 1,200,000 гаруй төгрөг байхаар нь надад яаралтай мөнгөний хэрэг гарсан байсан учир би онлайн покер тоглохоор агентын Хаан банкны данс руу, Голомт банкны данс руу нийт 2 удаагийн гүйлгээгээр 1,200,000 төгрөгийг 2 хуваан шилжүүлсэн. Ингээд тухайн мөнгөөрөө тоглоод 700,000 төгрөгийг тоглоомд болон өөрийн хэрэгцээнд ашигласан, үлдэгдэл 500,000 төгрөгийг ******өд 01 дүгээр сарын 06-ны өдрөө буцаан өгсөн. Түүнээс хойш ******тэй 2-3 удаа уулзсан бөгөөд мөнгөний боломжгүй байсан учир үлдэгдэл 700,000 төгрөгийг өгч чадахгүй явсаар байхад намайг Цагдаагийн байгууллагаас дуудаж ******ийг надад холбогдуулан гомдол гаргасан хэмээн хэлсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 89-90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иргэн ******ийн хохирсон асуудлын тухайд, хохирогч ****** нь ******ийн ажиллуулдаг PC тоглоомын газарт өөрийн Хаан банкны нэвтрэх нэрийг оруулаад мартсаныг шүүгдэгч ****** нь ашиглан гар утсандаа хохирогчийн gmail хаягийг оруулснаар хохирогчийн интернэт банкны мэдээллийг олж авсан байна. Улмаар шүүгдэгч нь цахим мөрийтэй тоглоом тоглохын тулд хохирогч ******ийн интернэт банкаар нэвтэрч, гүйлгээ хийх нууц үгийг өөрчилсөн нь хохирогчийн мэдүүлэг болон хохирогчоос гаргаж өгсөн Хаан банкны ****** дугаартай дансны цахим гүйлгээний баримтын хуулбар, хуулбарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******ийн энэхүү хууль бус үйлдэл нь дараах нийлмэл гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна. Тодруулбал,
Цахим аюулгүй байдал нь нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал гэсэн 3 элементээс бүрддэг. Нууцлал гэдэг нь хамгаалагдсан мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олж авахаас сэргийлэх тухай ойлголт бол бүрэн бүтэн байдал гэдэг нь нууц өгөгдөл, мэдээллийн бүрэн бүтэн байдал болон мэдээллийг зөвшөөрөлгүй этгээд өөрчлөхөөс хамгаалахыг хэлнэ.
Цахим орчин гэдэг нь мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг хэлнэ гэж тодорхойлжээ.
Интернэт банк нь мэдээллийн системд хамаарах ба үүнд тусгай арга хэрэгслээр, нууцаар халдлага хийж нэвтэрсэн тохиолдолд кибер орчинд хууль бусаар халдсан, түүнд нэвтрэх нууц үгийг засварлаж өөр болгосон бол мэдээллийн агуулгыг хувиргаж өөрчилсөн гэж ойлгоно.
Интернэт банк хэрэглэгч нь тухайн мэдээллийн системд агуулагдсан хувийн мэдээлэл, орон зайг эзэмших эрхтэй бөгөөд кибер орчинд мэдээлэл эзэмших эрх, мэдээллийн сүлжээний аюулгүй байдалд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, мэдээлэл нэмж оруулсан, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хуулбарлаж авсан идэвхтэй үйлдэл хийгдсэнээр тухайн гэмт хэрэг төгссөн.
Шүүгдэгч ****** нь бусдын интернэт банк руу хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж буй үйлдлийг үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд прокуророос шүүгдэгч ******өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн тухайд,
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ****** нь хохирогч ******ийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан нэвтэрч хохирогч ******ийн эзэмшлийн ХААН банкны ...дугаар бүхий данснаас нийт 1200.000 төгрөгийг хохирогчид мэдэгдэлгүйгээр покерын тоглоомын Хаан банкны ******, Голомт Банкны 15051******501 дугаартай данс руу шилжүүлж захиран зарцуулсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******ийн үйлдэл нь хохирогч ******ийн эзэмшлийн интернэт банкийг ашиглан шунахай сэдэлтээр, хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хохирогчийн данснаас нийт 1200.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******өд 1200.000 төгрөгийн хохирол учирснаас 500.000 төгрөгийг шүүгдэгч ****** төлж барагдуулсан болохыг хохирогч, шүүгдэгчийн хэн аль мэдүүлсэн байна. Харин хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын зардлыг нэхэмжлэхээс татгалзсан. (хавтаст хэргийн 94 дэх тал)
Иймд шүүгдэгч ******өөс үлдэгдэл 700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч ******өд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч нь “...шүүгдэгч ******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоох” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ******: “...хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч ******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдал, хохирол бүрэн барагдаагүй, хэрхэн барагдуулахаа мэдэхгүй, илэрхийлээгүй, шүүгдэгч ******ийн хувийн байдал /...ажил хөдөлмөр эрхлээгүй, орлого олдог эсэх нь тодорхойгүй, ахынхдаа байдаг гэх боловч уг хаягтаа амьдардаггүй/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ****** ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******өөс 700.000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч ******өд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******ийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ