Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 0572

 

 

 

 

 

 

                                

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй   

нарийн бичгийн дарга:Ч.Л

улсын яллагч:Х.Н

шүүгдэгчийн өмгөөлөгч : А.М

иргэдийн төлөөлөгч : Б.А

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ё.Б

шүүгдэгч: Ё.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 -д заасан гэмт хэрэгт Б овогт Ё Б  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1706000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ё Б, 1974  оны  9 дүгээр сарын 01-ний өдөр  Улаанбаатар хотод  төрсөн, 43 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд    боловсролтой, тогооч   мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2,  эхийн хамт Баянзүрх  дүүргийн  10 дугаар хороо Улаанхуарангийн 15 дугаар гудамжны 49 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЦД74090119,

Холбогдсон хэргийн талаар:

           Ё.Б нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 18.00 цагийн үед Баянзүрх  дүүргийн  10 дугаар хороо  1 дүгээр хэсгийн Улаанхуарангийн 15 дугаар гудамжны 49 тоотод буюу гэртээ өөрийн төрсөн эгч Ё.Б ногооны мөнгө хулгайлан авч архи уулаа гэх шалтгаанаар зодож хүнийг онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж  зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

         Шүүгдэгч  Ё.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгнө гэв. Хэрэг гардаг өдөр би талийгаач төрсөн эгч, ээж хоёртойгоо цуг амьдардаг байсан. Би тухайн өдөр гадуур ажил хөөцөлдөж яваад 15.00 цагийн үед гэртээ иртэл талийгаач согтуу архи уусан байсан. Миний орны гудсан доогуур хадгалсан мөнгөө үзтэл байхгүй байхаар нь талийгаачаас асуутал мэдэхгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан. Би талийгаачийг нэг удаа түлхээд гараад явсан. Тэгээд өөрийгөө тайвшруулж байгаад буцаж гэртээ ороход эгч газар унасан байсан. Талийгаачийн гарын судсыг дарж үзтэл цохилохгүй байхаар нь түргэн дуудах гэтэл миний утас цэнэггүй байхаар нь гараад явж байтал хажуу айлын залуутай таарсан. Би тэр залууд учир байдлаа хэлээд гар утсаар түргэн дуудсан. Мөн өөрийн дүү болох Б рүү болсон асуудлын талаар хэлсэн. Түргэн ирэхэд талийгаач өнгөрсөн байсан. Удалгүй цагдаа ирээд намайг барьсан гэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр намайг шар хадны эмнэлэгт хэвтэж байхад утсаар хажуу айлын хүн залгаад танай эгч чинь ухаан алдаад унасан юм шиг байна гэж хэлэхээр нь такси бариад гэртээ очсон. Тэгээд удалгүй түргэн ирээд эгч чинь өнгөрсөн байна гэж хэлсэн. Түргэн явахдаа цагдаа дуудсан байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

          Шүүгдэгч Ё.Б  мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ:  Би өөрийн төрсөн эгч, ээж хоёрын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуаран 1 дүгээр хэсэг 15 дугаар гудамж 49 тоотод оршин суудаг юм. Ээж маань одоо 75 настай, хэвтэрт байдаг, хөл нь хөдөлдөггүй, даралт ихтэй. Эгчийг маань Ё Б гэдэг. Б эгч ажил төрөл хийдэггүй, ээжийг асарч гэрт байдаг юм. Эгч Бямбасүрэн нөхөр хүүхэд байхгүй, гэрлэж байгаагүй. Нэг удаа жирэмсэн болоод хүүхдээ авахуулчихсан. Тэрнээс хойш гэрлэж, хүнтэй суугаагүй, хүүхэд огт гаргаагүй, би ч гэсэн эхнэр хүүхэд байхгүй учир ээж, эгч хоёртойгоо хамт нэг гэрт амьдардаг юм. Аав маань 1 жил гарангын өмнө нас барчихсан. Б эгч 2 жилийн өмнөөс архи уугаад байдаг болчихсон. Ээжийн тэтгэврийн мөнгөөр болон миний ногоо зарж олсон мөнгөөр архи уугаад байдаг болсон. Тэрнээс болж эгч бид хоёр хааяа хааяа муудалцдаг болсон. Эгч бид хоёр бие биенээ ойлгохоо больсон. Эгчид архи уухаа боль гэхээр үгэнд орохгүй мөнгө хулгайлаад архи уучихдаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 12.00 цагийн үед би ганцаараа гэрээсээ гарсан. Ямар нэгэн зорилгогүй гарсан. Гэрч ээж Л, эгч Б хоёр үлдсэн. Би гадуур явж тэр хавийн гудамжаар тэнэж яваад 1 пиво уусан. Тэгээд гэртээ 18.00 цагийн үед ирсэн. Гэрт ирэхэд ээж, эгч Б хоёр байсан. Б эгч архи уучихсан нилээн халамцуу байсан. Би гэртээ ороод хийсэн шөлтэй хоолыг нь халааж идчихээд 1 пиво авч орж ирсэн байснаа уусан. Тэгээд эгч бид хоёр хэрэлдсэн. Би Б эгчийг архи уулаа, угаалгын машинаа янзлуулмаар байна, ногооны талбайн түрээс төлмөөр байна ганданд очиж ном уншуулмаар байна тэгэхгүй бол хэрүүл тасрахгүй байна гэхэд наадах чинь надад ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би уурлаад Б эгчийн зүүн шанаа руу гараа зангидаж байгаад түлхэх янзтай нэг удаа цохисон. Тэгтэл байшингийн хананд толгойныхоо зүүн хажуугаар мөргөөд газар унасан. Газар унангуут нь би дээрээс нь толгойных нь зулай, шанаа, хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгтэл хамарнаас нь цус гарсан. Би гараад бие засчихаад эргээд гэртээ ороод ирсэн чинь Б  эгч баруун хойт талын жижиг өрөөнд орчихсон газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би эгчийг босооч гээд татсан чинь хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би гараараа хамарных нь доор дээр уруул дээр нь амьсгалуулах гэж дарсан мөн судсыг нь дарж үзсэн боловч амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь гэрээсээ гараад хойшоо гудамжруу гарахад баруун хашаанд амьдардаг С гэх хүүхэн явж байхаар нь утсаараа нэг яриулчих Б гээд дүүгээ дуудах гэсэн юм эгч ухаангүй болчихлоо гэж хэлсэн. С манай дүүрүү залгаад дуудаж өгсөн. Удалгүй Б ирсэн. Тэгээд түргэн дуудсан. Түргэн удалгүй ирээд эгчийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа ирж намайг авч явсан. Намайг Б эгчийг зодож байхад манайд ээж эгч бид 3-аас өөр хүн байгаагүй.  Эгч нилээн согтуу байсан. Гэхдээ арай ч тасарчихааргүй байсан. Намайг гэртээ орж ирэхэд эгч байсгээл орж гараад байсан тэгсэн чинь түлээний амбаарт ороод л архи уугаад байсан юм байлаа. Манайх 4 өрөө өвлийн байшинд амьдардаг юм. Намайг эгчийг зодож байхад хажууд хүн байгаагүй. Ээж нөгөө өрөөнд буюу том өрөөнд байсан. Ээж сонссон байх юу болоод байгаа юм гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 80/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б мөрдөн байцаалтад   мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг Улаанхуарангийн 15-49 тоот хашаанд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Манайхтай хамт нэг хашаанд хажуугийн байшинд ээж Л, төрсөн ах Б, төрсөн эгч Б нар амьдарч байсан. Би 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Шар хадны эмнэлэгт хэвтсэн. Миний эмнэлэгт хэвтсэн онош ядаргаатай гэж хэвтсэн юм. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 17.00 цагийн орчимд намайг эмнэлэг дээр байж байтал миний гар утас дуугараад манай гэрийн баруун талын хашаанд амьдардаг С гэх хүүхэн утсаар яриад Б эгч гэртээ ухаан алдаад уначихсан байна гэнэ чи гэрлүүгээ ирэх хэрэгтэй байна гэсэн. Би эмнэлгээс гараад шууд такси бариад гэртээ ирсэн. Гэрт ороход ээж том өрөөндөө хэвтэж байсан гал тогооны өрөөний хажуугийн жижиг өрөөнд эгч Б орны хажууд газар шалан дээр дээшээ харчихсан ухаангүй хэвтэж байсан. Хажуу талых нь орон дээр Б ах согтуу тасарчихсан бололтой унтаж байсан. Өөр хүн гэрт байгаагүй. Б эгчийн хамарнаас цус гарсан байдалтай цамц нь цус болчихсон байсан. Өмд нь нойтон болсон байсан бараан өнгийн өмд байсан болохоор юугаар бохирлогдож нойтон болсон нь мэдэгдэхгүй байсан. Би эгчээ гэж дуудаад татсан боловч бие нь хөрч хөшсөн байсан. Нас барсан байсан. Би айж сандраад өөрийнхөө гар утаснаас 103-т дуудлага өгсөн. Тэгээд би ах Б дуудаж сэрээгээд ахаас юу болсон яасан юм гэхэд мэдэхгүй байна гэсэн. Тэгээд түргэний машин хаяг асуухаар нь би гарч хаягаа зааж өгөхөөр Б ахын хамт гарсан. Түргэний эмч үзээд эгчийг нас барсан байна гэсэн. Эмч цагдаа дуудсан байх. Удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ах Б машиндаа суулгаад аваад явсан. Ээжээс байцаалт авч байсан. Ээж хэлэхдээ Б Б зодоод байсан би болиоч гэж орилсон гэж байсан. Ээж маань босч чаддаггүй хэвтэрч байдаг бие муутай тул би мэдүүлгийг нь уншаад гарын үсэг зурсан. Талийгаач эгч Ё.Б 1966 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 51 настай байсан. Бид эхээс 4-үүлээ юм. Бямбасүрэн эгч хамгийн том нь дараагийх нь Б эгч, дараагийх нь Б ах тэгээд би байгаа юм. Б эгч Испани улсад ажиллаж амьдарч байгаа. Испани руу яваад 10-д жил болж байна. 2 жил болоод л нэг ирдэг юм. Бүр тэндхийн иргэн болчихсон юм. Талийгаач эгч Б бага насандаа цэцэрлэг яслиар яваагүй. 8 настайдаа Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургуульд орж 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд тодорхой ажилгүй байж байгаад Офицерүүдийн ордны хойд талд байдаг 032 дугаар цэргийн ангид үйлчлэгч хийж байгаад удалгүй гарсан. Тэгээд өөр ажил хөдөлмөр хийгээгүй.  Хүнтэй сууж хүүхэд гаргаагүй хүн байгаа юм. Тэрээр аав ээж хоёрыг асраад гэртээ байдаг байсан. Аавыг өөд болсоноос хойш архи уудаг болсон. Зан аашны хувьд бол дуу цөөтэй даруухан. Архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй юм. Эгч эмнэлэгт хэвтэж байгаагүй архаг хууч өвчингүй. Б ах бол мөн гэр бүлгүй. Ах Ё.Б бол 1974 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Мөн Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийг дүүргэсэн. Манай ээж 032 дугаар ангид тогооч байсан болохоор мөн тэнд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Гэр бүлгүй, хүүхэд гэж байхгүй. Одоогоос 3-4 жилийн өмнөөс архи их уудаг болсон. Шар хаданд ногоо тарьж түүнийгээ зардаг байсан. Ер нь л байнга согтуу байдаг болсон. Ээжийн тэтгэврийн мөнгийг буухаар л тэр хоёр бөөн хэрүүл зодоон болдог байсан. Эцэст нь Б ах эгч Б алчихлаа. Маш их харамсаж байна  гэжээ. /хх-н 24-30/ /

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-21/

         Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

          Гэрч Н.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би энэ дэлгүүрт 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн худалдагчаар ажиллаж байна. Тэр үеэс өөрийгөө Б гэж танилцуулсан эгч манай дэлгүүрээр өдөр болгон шахам орж ирж пиво уудаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өглөө 11.00 цаг болж байхад Б эгч орж ирээд эгч нь өчигдөр уусан шартаж үхэх нь нэг пиво авья гээд 0.5 литрийн шилтэй Сэнгүүр пиво авч дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад уусан. Түүний дараа 0.5 литрийн лаазтай Нийслэл пиво аваад задлаж балгаад тэрнийгээ энгэртээ хийгээд гарсан. Түүнээс хойш дахин орж ирээгүй. Тэрээр ээж, ахтайгаа амьдардаг. Ээжийнхээ тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй гэж ярьдаг байсан. Нэг өдөр орж ирээд дүү өчигдөр орой намайг гэрт чирээд зодоод гэж ярьсан. Хамгийн сүүлд орж ирэхдээ архи нь гараагүй халамцуу байдалтай орж ирээд гарсан гэжээ.  /хх-н 31-33/

            Гэрч С.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 4-ны орой 18.00 цагийн орчимд нөхөр Э хамтаар машинтай гэрлүүгээ орох гээд Саран дэлгүүрийн хажуугаар явж байтал манай зүүн талын хөрш айлын З гудамжинд таараад манай эгч ухаан алдаад босдоггүй түргэн дуудах гэхэд утас байдаггүй гэж хэлэхээр нь би түүнд танай дүү Б хэлье гэхэд тэр манайд ороодхооч гэхээр нь машинаа оруулаадхий гэж хэлчихээд хашаандаа ортол араас ороод ирсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг гэртээ ороодхооч гээд байхаар нь дүүд чинь хэлий гээд Б эхнэр О байх нэрийг нь сайн мэдэхгүй байна түүн рүү утсаар хэлсэн. Дараа нь Б ярьж танай ах З энд эгч ухаан алдаад сэргэхгүй байна гээд яриад явж байна гэхэд за би одоо очлоо гэсэн. Тэгээд л нөхөр бид хоёр айл руу явсан болохоор дахин тааралдаагүй. 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдөр 18.00 цагийн орчимд З таарсан. Б өдөр буюу 12-13 цагийн орчимд нохой хуцаад байхаар нь гудамжинд гараад хартал Б хашааныхаа хаалганы цаад талд гудамжинд өвсөн дотор газарт согтуу бололтой ганцаараа яриад үглээд сууж харагдсан. Ойр хавьд нь хүн байгаагүй. Ер нь бол зүүн талын айлд юу болж байгаа нь манайд сонсогддоггүй гэжээ. /хх-н 34-36/

           Гэрч Б.Л мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би даралт ихэсдэг, хөл муутай суумгай, насны доройтолд орсон хүн байгаа юм. Би таягтай гарч ордог юм. Би 4 хүүхэдтэй. 2 охин, 2 хүүтэй юм. Хамгийн том нь Б гэж хүүхэн байгаа юм тэр 1966 онд төрсөн, дараагийх нь Испани улсад байгаа Баасансүрэн гэдэг юм. Дараагийх нь Б, дараагийх нь Б юм. Би одоо Б, Б, Б нартай хамт амьдарч байна. Б намайг өргөж хоол цай хийж өгдөг юм. Б эхнэр хүүхэд байхгүй тул Б бид хоёртой хамт амьдардаг. Б мөн нөхөр хүүхэд байхгүй. Б бол эхнэр 2 хүүхэдтэй манай хашааны баруун талын байшинд тусдаа амьдарч байгаа. Б Шархаданд ногоо тарьдаг, Б ажил төрөл хийдэггүй юм. Б хааяа хааяа архи уудаг. Голдуу миний тэтгэврийн мөнгийг аваад уучихдаг юм. 2017 оны 7 дугаар сарын 4-нд Б архи уусан байсан би эмэгтэй юм байж чи архи уулаа гэсэн. Дараа нь Б гэртээ ирээд Б зодсон. Б ногооны мөнгө хулгайлж архи уулаа гээд Б зодоод байсан. Б Б ирэхээс өмнө ногооны мөнгө хулгайлсан гээд уйлаад байсан юм. Б Б нөгөө өрөөнд оруулаад зодоод байсан. Би хэвтэрт байдаг болохоор очиж чадаагүй. Б аллаа ээжээ гээд чанга хашгираад уйлаад байсан. Би орон дээрээсээ болиоч наадхаа зодохоо боль гэж орилсон. Би хүн аллаа гээд орилж уйлсан боловч Б болихгүй зодоод байсан. Б архи уухаараа агсам. Хааяа дүүтэйгээ хэрэлдээд зодолдоод байдаг юм. Хашгирч зодолдож байгаад гэнэт чимээгүй болсон. Би хүний дэмжлэгтэйгээр босдог болохоор өнөөдөр цай хоол ч идэж уугаагүй байна. Манай хоёр хүүхэд хааяа хэрэлдэж зодолддог. Б архи уудаг, их агсам. Өнөөдрийн хувьд Б ганцаараа архи уусан байх. Манайд хүн амьтан орж ирээгүй. Б гаднаас согтуу орж ирсэн байх надтай уулзаж ярилцаагүй гэжээ.  /хх-н 37-38/

          Гэрч О.О  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Б бол миний хадам ах байгаа юм. Би Б төрсөн дүү Б суусан бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй юм. Тухайн үед би гэртээ байгаагүй юм. Өдрийн цагаар хашаанд Б ах, Б эгч, ээж 3 үлддэг. 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдөр эгч Б ганцаараа архи пиво уугаад суугаад байсан гэж хажуу хашааны дуудлага өгсөн С надад хэлсэн. Эгч Б хүнтэй нийлдэггүй жожигдуу ганцаараа л архи пиво уудаг. Манай хашаанд гадны хүн орж ирдэггүй. Нохой хүн дайрдаг учраас бараг хүн амьтан орж ирдэггүй юм. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад мэдэхгүй мэдэхгүй гээд цаараглаад юм хэлэхгүй байсан. Дам сонсоход энэ хавийн айлууд нэг нь нэгийгээ алдаг хогийн айл гэж байна гэсэн. Талийгаачийн ажил явдалд хэн ч ирж оролцоогүй. Хамаатан садан гээд байх хүн байхгүй болохоор нөхөр бид хоёр л болгосон. Б бид хоёр гэрлээд 15 жил болж байна. Хадам аав нэг жилийн өмнө нас барсан. Аавыг өнгөрсөнөөс хойш Батзориг ах, Б эгч хоёр байнга архи ууж маргадаг болсон. Б ах эхнэр хүүхэдгүй, Б эгч нөхөр хүүхэдгүй. Б эгч ээжийг асардаг байсан. Ээж хэвтэрт ороод 7-8 жил болж байна. Ер нь хоёулаа ганц ганцаараа л архи уудаг. Хүн амьтантай нэг их нийлдэггүй юм. Архи уугаад хоорондоо байнга маргана тэгэхдээ чи аавыг алсан гээд л байдаг юм байлаа. Тэр хоёр ээжийн тэтгэврийн мөнгө болон халамжийн мөнгөөр л болгодог. Уг нь Б ах аавыг байдаг байхад Шархадны эцэст ногоо тарьдаг байсан. Б эгч унаж татдаг байсан толгой өвдөөд гээд л байдаг байсан. Б ах цэргийн алба хаагаагүй манай хадам ээж цэргийн газар тогтооч байсан болохоор туслахаараа авч ажиллуулж байгаад цэргийн албанаас чөлөөлөгдсөн гэжээ.  /хх-н 39-41/

           Гэрч Б.Ц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Б найз байгаа юм. Б өөрөө манайхаар их ирдэг байсан. Ирэх болгондоо согтуу байдаг байсан. Хог дээрээс шил лааз түүгээд түүнийгээ өгөөд мөнгөтэй болмогцоо архи уудаг байсан. Тэгээд ирэх болгондоо уйлаад Б намайг зодсон гэж ярьдаг байсан. Б их аймаар зоддог юм байлаа. Батзориг намайг нэг байж байхад зодсон тэгээд архи уулаа гээд л байсан. Б ч өөдөөс нь хэрэлдээд яадгийм чамд хамаагүй гээд л байсан. Сүүлд Б надад хэлэхдээ Б намайг зодоод байгаад одоо толгой өвддөг болсон гэж ярьж байсан. Талийгаач Б байнга архи уудаг байсан. Б архи уугаад согтхоороо аймаар агсам тавьдаг гэрийнхээ эд зүйлсийг авч шидээд байдаг байсан. Би болно гэхээр ерөөсөө үгэнд ордоггүй байсан. Б гол төлөв дүүтэйгээ нийлээд л архи уудаг байсан. Хоёулаа гудамжинд уугаад байж байдаг байсан. Өөр найз нөхөд гээд байх хүн байгаагүй. Би Б нас барсаных нь маргааш нь түүнийг өнгөрсөн гэж сонссон. Надад манай нэг эгч хэлсэн юм. Тэр хэлэхдээ Б зодоод алчихсан гэнээ  гадуур тэгж дуулдаж байна гэж хэлсэн. Ер нь Б нэг зодохоороо аймаар зоддог байсан гэжээ.  /хх-н 42-43/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 44/

          Цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн 1354 дүгнэлтэд:

1.Ё.Б бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтэл тогтоогдлоо.

2.Ё.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

3.Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 3.7%0 спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолт болно.

4.Цус нь АВО-н системээр ВIII-р бүлэгтэй байна.

5.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

6.Үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна гэжээ. /хх-ийн 46/

           2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн  6661 дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн “Ё.Б 51/эм VII/05” гэж хаягласан цусанд промилли, шээсэнд 3.6 промилли, ходоодны шингэнд 3.9 промилли спиртийн агууламж илэрч байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн “Ё.Б 51/эм V/05” гэж хаягласан цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох техникийн боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь согтолтын зэрэг тогтоох шинжилгээнд зарцуулагдсан тул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ хийх боломжгүй байна. /50 мл-с доошгүй шээс ирүүлсэн тохиолдолд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ хийх боломжгүй байна” гэжээ. /хх-ийн 48/

          2017.7.16-ны өдрийн 6662 дугаартай биологийн шинжилгээ  дүгнэлтэд:

1.Ё.Б гэх шингэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ. /хх-ийн 49/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох тогтоол /хх-н 50-52/

    2017.07.24-ний өдрийн 3887 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн цамц, цагаан өнгийн цамц, хөхний даруулга, өмд, дотуур өмд, дотоож, оймс 1 хос, гутал 1 хос зэрэг эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн цамц дээр гарсан 35 мм урттай гэмтэл, цагаан өнгийн цамцанд гарсан 72 мм, 90 мм тус тус урттай гэмтэл, мөн цагаан өнгийн цамцны дээрээс 2 болон 5 дахь товч байрлах хэсэгт гарсан гэмтэл тус тус байна. Харин шинжилж буй хөхний даруулга, өмд, дотуур өмд, дотоож, оймс 1 хос, гутал 1 хос зэрэг эд зүйлс ямар нэгэн гэмтэл байхгүй байна.

3.Шинжилж буй ягаан өнгийн цамцны баруун ханцуйны ирмэгээс дээш 11 см зайд ханцуйны залгаас оёдол дагуу 35 мм урттай гэмтэл, цагаан өнгийн цамцны баруун ханцуйны залгаас оёдол дагуу 72 мм урттай гэмтэл, баруун мөрний залгаас оёдолоос доош 13 см зайд баруун суганы оёдол дагуу 90 мм урттай гэмтэл, мөн цагаан өнгийн цамц нь нийт 5 ширхэг товчтой байснаас дээрээс 2 болон 5 дахь товч нь байхгүй бөгөөд товч байрлах хэсэгт гарсан тус тус гэмтэл байна. Шинжилж буй  яагаан өнгийн цамцанд гарсан 35 мм урттай гэмтэл, цагаан өнгийн цамцанд гарсан 72 мм, 90 мм тус тус урттай гэмтлүүд нь татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. Дээрх ханзралтууд нь оёдол, оёосоор гарсан байх тул хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Мөн шинжилж буй цагаан өнгийн цамцны дээрээс 2 болон 5 дах товч байрлах хэсэгт гарсан гэмтэл нь татах чангаах хүчний үйлчлэлээр товч унасан бөгөөд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй гэжээ. /хх-ийн 53-55/

    Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 56-57/

          Шүүх сэтгэц гэм судлалын 725 тоот  дүгнэлтэд:

1.Ё.Б нь зөрчил гаргах үедээ удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ё.Б нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Ё.Б нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна.

2.Ё.Б нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.Ё.Б нь одоо  сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ё.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.Ё.Б нь хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх бичиг баримт үгүй байна. Ё.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолттой гэх шинж тэмдэг үгүй байна.

5.Ё.Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 58-60/

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61-64/

          2017.8.04-ний өдрийн 7110 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн богино ханцуйтай цамцнаас цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

2.Бусад хувцаснаас цус илрээгүй. Дотоожноос үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй.

3.Ё.Б нь 0/I/ бүлгийн  харъяалалтай байна гэжээ.  /хх-н 65/

          Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал, шүүгчийн захирамжууд  /хх-н 66-77/

          Ё.Б  яллагдагчаар мэдүүлэг авсан  тэмдэглэл /хх-н 79-81,

Ё.Б иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 83 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н86 / , хувийн байдлын талаарх баримтууд / хх-н 84-85,89-92 /, Ё.Б нас барсаны гэрчилгээ /хх-н 88/ зэрэг болно.

        

          Ё.Б нь 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 18.00 цагийн үед Баянзүрх  дүүргийн  10 дугаар хороо  1 дүгээр хэсгийн Улаанхуарангийн 15 дугаар гудамжны 49 тоотод буюу гэртээ өөрийн төрсөн эгч Ё.Б ногооны мөнгө хулгайлан авч архи уулаа гэх шалтгаанаар зодож хүнийг онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж  зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

           Цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн 1354 дүгнэлтэд: Ё.Б бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтэл тогтоогдлоо. Ё.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 3.7%0 спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ нь хүнд зэргийн согтолт болно. Цус нь АВО-н системээр ВIII-р бүлэгтэй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна гэжээ. /хх-ийн 46/

          Хууль ёсны төлөөлөгч Ё.Б мөрдөн байцаалтад өгсөн … манай гэрийн баруун талын хашаанд амьдардаг С гэх хүүхэн утсаар яриад Б эгч гэртээ ухаан алдаад уначихсан байна гэнэ чи гэрлүүгээ ирэх хэрэгтэй байна гэсэн. Би эмнэлгээс гараад шууд такси бариад гэртээ ирсэн. Гэрт ороход ээж том өрөөндөө хэвтэж байсан гал тогооны өрөөний хажуугийн жижиг өрөөнд эгч Б орны хажууд газар шалан дээр дээшээ харчихсан ухаангүй хэвтэж байсан. Хажуу талых нь орон дээр Б ах согтуу тасарчихсан бололтой унтаж байсан. Өөр хүн гэрт байгаагүй. Б эгчийн хамарнаас цус гарсан байдалтай цамц нь цус болчихсон байсан. Өмд нь нойтон болсон байсан бараан өнгийн өмд байсан болохоор юугаар бохирлогдож нойтон болсон нь мэдэгдэхгүй байсан. Би эгчээ гэж дуудаад татсан боловч бие нь хөрч хөшсөн байсан. Нас барсан байсан. Би айж сандраад өөрийнхөө гар утаснаас 103-т дуудлага өгсөн. Тэгээд би ах Б дуудаж сэрээгээд ахаас юу болсон яасан юм гэхэд мэдэхгүй байна гэсэн. Тэгээд түргэний машин хаяг асуухаар нь би гарч хаягаа зааж өгөхөөр Батзориг ахын хамт гарсан. Түргэний эмч үзээд эгчийг нас барсан байна гэсэн. Эмч цагдаа дуудсан байх. Удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ах Б машиндаа суулгаад аваад явсан. Ээжээс байцаалт авч байсан. Ээж хэлэхдээ Б Б зодоод байсан би болиоч гэж орилсон гэж байсан. Ээж маань босч чаддаггүй хэвтэрч байдаг бие муутай тул би мэдүүлгийг нь уншаад гарын үсэг зурсан. Талийгаач эгч Ё.Б 1966 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 51 настай байсан. Бид эхээс 4-үүлээ юм. Б эгч хамгийн том нь дараагийх нь Б эгч, дараагийх нь Б ах тэгээд би байгаа юм. Б эгч Испани улсад ажиллаж амьдарч байгаа. Испани руу яваад 10-д жил болж байна. 2 жил болоод л нэг ирдэг юм. Бүр тэндхийн иргэн болчихсон юм. Талийгаач эгч Б бага насандаа цэцэрлэг яслиар яваагүй. 8 настайдаа Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургуульд орж 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд тодорхой ажилгүй байж байгаад Офицерүүдийн ордны хойд талд байдаг 032 дугаар цэргийн ангид үйлчлэгч хийж байгаад удалгүй гарсан. Тэгээд өөр ажил хөдөлмөр хийгээгүй.  Хүнтэй сууж хүүхэд гаргаагүй хүн байгаа юм. Тэрээр аав ээж хоёрыг асраад гэртээ байдаг байсан. Аавыг өөд болсоноос хойш архи уудаг болсон. Зан аашны хувьд бол дуу цөөтэй даруухан. Архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй юм. Эгч эмнэлэгт хэвтэж байгаагүй архаг хууч өвчингүй. Б ах бол мөн гэр бүлгүй. Ах Ё.Б бол 1974 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Мөн Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийг дүүргэсэн. Манай ээж 032 дугаар ангид тогооч байсан болохоор мөн тэнд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Гэр бүлгүй, хүүхэд гэж байхгүй. Одоогоос 3-4 жилийн өмнөөс архи их уудаг болсон. Шар хаданд ногоо тарьж түүнийгээ зардаг байсан. Ер нь л байнга согтуу байдаг болсон. Ээжийн тэтгэврийн мөнгийг буухаар л тэр хоёр бөөн хэрүүл зодоон болдог байсан. Эцэст нь Б ах эгч Б алчихлаа. Маш их харамсаж байна  гэсэн мэдүүлэг  /хх-н 24-30/

             Гэрч С.С  мөрдөн байцаалтад өгсөн …: манай зүүн талын хөрш айлын З гудамжинд таараад манай эгч ухаан алдаад босдоггүй түргэн дуудах гэхэд утас байдаггүй гэж хэлэхээр нь би түүнд танай дүү Б хэлье гэхэд тэр манайд ороодхооч гэхээр нь машинаа оруулаадхий гэж хэлчихээд хашаандаа ортол араас ороод ирсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг гэртээ ороодхооч гээд байхаар нь дүүд чинь хэлий гээд Б эхнэр О байх нэрийг нь сайн мэдэхгүй байна түүн рүү утсаар хэлсэн. Дараа нь Б ярьж танай ах З энд эгч ухаан алдаад сэргэхгүй байна гээд яриад явж байна гэхэд за би одоо очлоо гэсэн. 2017 оны 7 дугаар сарын 4-ний  өдөр 18.00 цагийн орчимд З таарсан. Б өдөр буюу 12-13 цагийн орчимд нохой хуцаад байхаар нь гудамжинд гараад хартал Б хашааныхаа хаалганы цаад талд гудамжинд өвсөн дотор газарт согтуу бололтой ганцаараа яриад үглээд сууж харагдсан.гэсэн мэдүүлэг . /хх-н 34-36/

           Гэрч Б.Л мөрдөн байцаалтад өгсөн … Би 4 хүүхэдтэй. 2 охин, 2 хүүтэй юм. Хамгийн том нь Б гэж хүүхэн байгаа юм тэр 1966 онд төрсөн, дараагийх нь Испани улсад байгаа Б гэдэг юм. Дараагийх нь Б, дараагийх нь Б юм. Би одоо Б, Б, Б нартай хамт амьдарч байна. Б намайг өргөж хоол цай хийж өгдөг юм. Б эхнэр хүүхэд байхгүй тул Б бид хоёртой хамт амьдардаг. Б мөн нөхөр хүүхэд байхгүй. Б бол эхнэр 2 хүүхэдтэй манай хашааны баруун талын байшинд тусдаа амьдарч байгаа. Б Шархаданд ногоо тарьдаг, Б ажил төрөл хийдэггүй юм. Б хааяа хааяа архи уудаг. Голдуу миний тэтгэврийн мөнгийг аваад уучихдаг юм. 2017 оны 7 дугаар сарын 4-нд Б архи уусан байсан би эмэгтэй юм байж чи архи уулаа гэсэн. Дараа нь Б гэртээ ирээд Б зодсон. Б ногооны мөнгө хулгайлж архи уулаа гээд Б зодоод байсан. Б Б ирэхээс өмнө ногооны мөнгө хулгайлсан гээд уйлаад байсан юм. Б Б нөгөө өрөөнд оруулаад зодоод байсан. Би хэвтэрт байдаг болохоор очиж чадаагүй. Б аллаа ээжээ гээд чанга хашгираад уйлаад байсан. Би орон дээрээсээ болиоч наадхаа зодохоо боль гэж орилсон. Би хүн аллаа гээд орилж уйлсан боловч Батзориг болихгүй зодоод байсан. Батзориг архи уухаараа агсам. Хааяа дүүтэйгээ хэрэлдээд зодолдоод байдаг юм. Хашгирч зодолдож байгаад гэнэт чимээгүй болсон гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/

          Гэрч О.О   мөрдөн байцаалтад өгсөн … Хадам аав нэг жилийн өмнө нас барсан. Аавыг өнгөрсөнөөс хойш Б ах, Б эгч хоёр байнга архи ууж маргадаг болсон. Б ах эхнэр хүүхэдгүй, Б эгч нөхөр хүүхэдгүй. Б эгч ээжийг асардаг байсан. Ээж хэвтэрт ороод 7-8 жил болж байна. Ер нь хоёулаа ганц ганцаараа л архи уудаг. Хүн амьтантай нэг их нийлдэггүй юм. Архи уугаад хоорондоо байнга маргана тэгэхдээ чи аавыг алсан гээд л байдаг юм байлаа. Тэр хоёр ээжийн тэтгэврийн мөнгө болон халамжийн мөнгөөр л болгодог гэсэн мэдүүлэг /хх-н 39-41/

           Гэрч Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн … Сүүлд Б надад хэлэхдээ Б намайг зодоод байгаад одоо толгой өвддөг болсон гэж ярьж байсан. Талийгаач Б байнга архи уудаг байсан. Б архи уугаад согтхоороо аймаар агсам тавьдаг гэрийнхээ эд зүйлсийг авч шидээд байдаг байсан. Би болно гэхээр ерөөсөө үгэнд ордоггүй байсан. Б гол төлөв дүүтэйгээ нийлээд л архи уудаг байсан. Хоёулаа гудамжинд уугаад байж байдаг байсан. Өөр найз нөхөд гээд байх хүн байгаагүй. Ер нь Б нэг зодохоороо аймаар зоддог байсан гэсэн мэдүүлэг .  /хх-н 42-43/

        Шүүгдэгч Ё.Б  мөрдөн байцаалтад  өгсөн …  Б эгч 2 жилийн өмнөөс архи уугаад байдаг болчихсон. Ээжийн тэтгэврийн мөнгөөр болон миний ногоо зарж олсон мөнгөөр архи уугаад байдаг болсон. Тэрнээс болж эгч бид хоёр хааяа хааяа муудалцдаг болсон. Эгч бид хоёр бие биенээ ойлгохоо больсон. Эгчид архи уухаа боль гэхээр үгэнд орохгүй мөнгө хулгайлаад архи уучихдаг байсан. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 12.00 цагийн үед би ганцаараа гэрээсээ гарсан. Ямар нэгэн зорилгогүй гарсан. Гэрт ээж Л, эгч Б хоёр үлдсэн. Би гадуур явж тэр хавийн гудамжаар тэнэж яваад 1 пиво уусан. Тэгээд гэртээ 18.00 цагийн үед ирсэн. Гэрт ирэхэд ээж, эгч Б хоёр байсан. Б эгч архи уучихсан нилээн халамцуу байсан. Би гэртээ ороод хийсэн шөлтэй хоолыг нь халааж идчихээд 1 пиво авч орж ирсэн байснаа уусан. Тэгээд эгч бид хоёр хэрэлдсэн. Би Б эгчийг архи уулаа, угаалгын машинаа янзлуулмаар байна, ногооны талбайн түрээс төлмөөр байна ганданд очиж ном уншуулмаар байна тэгэхгүй бол хэрүүл тасрахгүй байна гэхэд наадах чинь надад ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би уурлаад Бямбасүрэн эгчийн зүүн шанаа руу гараа зангидаж байгаад түлхэх янзтай нэг удаа цохисон. Тэгтэл байшингийн хананд толгойныхоо зүүн хажуугаар мөргөөд газар унасан. Газар унангуут нь би дээрээс нь толгойных нь зулай, шанаа, хамар хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгтэл хамарнаас нь цус гарсан. Намайг эгчийг зодож байхад хажууд хүн байгаагүй. Ээж нөгөө өрөөнд буюу том өрөөнд байсан. Ээж сонссон байх юу болоод байгаа юм гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 80/ зэрэг болно.

          Ё.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч Ё.Б мөнгөний асуудлаас маргалдан улмаар түүнийг зодсоны улмаас Ё.Б нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

       Ё.Б үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоо тогтоогдож байна. Ё.Б нь Ё.Б зодож байх үед дэргэд нь хүн байгаагүй бөгөөд зодооныг шууд харсан гэрчгүй бөгөөд нөгөө өрөөнд хэвтэрт байдаг ээж нь чимээг нь сонсож болиоч гэж хашгирч байсан ба энэ талаараа гэрчээр мэдүүлэг өгсөн байна.

       Ё.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Ё.Б хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.    

        Ё.Б нь архи  их уусны улмаас хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг үндэслэн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж үзэж зүйлчилсэн,  шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид олон тооны гэмтэл биед ил харагдах байдлаар учирсан нь тогтоогдсон, үүнийг үндэслэн  онц харгис хэрцгий аргаар алсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Б өөрийнх нь төрсөн эгч, ах нар тул оршуулгын зардалд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Ё.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.1, 36.2, 36.3,3 6.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг, 38.1 дүгээр зүйлийг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б овогт Ё Б  хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.7–д зааснаар Ё.Б12  жилийн хугацаагаар хорих  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ё.Б оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ё.Б 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

7.Ё.Б оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүхийн шийдвэр уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                    С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                       Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                         Э.ЧИНГИС